A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛЦӨХ, ЭКСПЕРТИЗ ХИЙХ ДҮРЭМ
Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
сайдын 2011 оны 8 дугаар сарын
18-ны өдрийн 226 дугаар тушаалын хавсралт
 
 
 
ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ,
ЗӨВШӨӨРӨЛЦӨХ, ЭКСПЕРТИЗ ХИЙХ ДҮРЭМ
 
Нэг.    Нийтлэг үндэслэл
1.1       "Хот байгуулалтын тухай хууль"- ийн 11.1-д заасан Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны бусад  төсөл (цаашид "хот байгуулалтын баримт бичиг" гэх)-ийг   боловсруулах, зөвшөөрөлцөх, баталгаажуулах, экспертиз хийх, хадгалах үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2 Энэхүү дүрмийг хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "эрх бүхий" гэх), түүнчлэн  хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий байгууллага, албад  заавал баримтална.
 
Хоёр. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулахад тавигдах шаардлага
2.1       Энэхүү дүрмийн 1.1-д заасан хот байгуулалтын баримт бичгүүдийг холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын дагуу боловсруулж, "Хот байгуулалтын тухай" хуулийн  12 дугаар зүйлд заасан "Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлага"-аас гадна дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
2.1.1   Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь батлагдсан "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар"-ыг үндэслэн захиалагч байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр энэ дүрмийн 1.1-д заагдсан баримт бичгүүдийг боловсруулна.
2.1.2   "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар"-ыг энэхүү дүрмийн хавсралт 1, 2-д заасан үлгэрчилсэн загварын дагуу боловсруулна. Захиалагч нь "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар"-ыг боловсруулж, зөвшөөрөлцөж, баталгаажуулах ба эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран боловсруулж болно.
2.1.3   Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төслийг "Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулах аргачилсан заавар" (УББ11-201-00), Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны төслүүдийг "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" (БНбД 30-01-04) болон "Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар"  (УББ 11-202-00)-ын дагуу боловсруулж, байгаль орчин, түүх, соёл, архитектурын дурсгалыг хамгаалах, эрүүл ахуй, галын аюулгүйн шаардлагуудыг мөрдөнө.
2.1.4   Хот байгуулалтын баримт бичиг нь "Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулах аргачилсан заавар" (УББ11-201-00) болон "Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар" (УББ 11-202-00)-т заасны дагуу тооцоо, судалгаа, үндэслэл бүхий тайлбар бичиг, товч танилцуулга, холбогдох зураг, схемээс бүрдэнэ.
 2.1.5  Хот байгуулалтын баримт бичиг нь "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар"-т тусгасан масштабын дагуу боловсруулсан байр зүйн тоон зураг, хот төлөвлөлтийн суурь судалгаа, байгаль орчны үнэлгээ, инженер-геологи, геоморфологи, гидрогеологийн нөхцөлийн зураг, дүгнэлт, инженерийн хангамжийн эх үүсвэрийн судалгааны материалуудад заавал үндэслэн хийгдэнэ.
2.1.6   Хот байгуулалтын баримт бичгийг бэлтгэхэд компьютерийн болон хувилах техникийг оролцуулан төрөл бүрийн багаж хэрэгсэл, зөвшөөрөгдсөн программ хангамж, технологийг ашиглаж болно.
2.1.7   "Хот байгуулалтын тухай" хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хот байгуулалтын баримт бичиг боловсруулахад олон нийтийн саналыг авч тусгана.
2.1.8   Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүдтэй уялдуулсан  байна.
 
Гурав. Хот байгуулалтын баримт бичгийг зөвшөөрөлцөх, баталгаажуулах
3.1       Хот байгуулалтын баримт бичгийн тайлбар бичиг, үндсэн зургийн нүүр хуудас, булангийн хүснэгтэд тогтоосон стандартын дагуу гүйцэтгэгч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагын дарга (захирал), төслийн удирдагч болон зохиогч нар нь гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулна.
3.2       Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх, батлахаас өмнө хот байгуулалтын баримт бичгийн үндсэн болон инженерийн шугам сүлжээний шийдлийн талаар гүйцэтгэгч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох төрийн (салбарын асуудал эрхэлсэн яам, агентлаг) болон орон нутгийн захиргааны байгууллага (архитектур, хот байгуулалт, газрын харилцаа болон байгаль, түүх, соёлын дурсгалын хамгаалалт, иргэний хамгаалалт, онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх хор хөнөөлийг арилгах, инженерийн хангамж, зам, тээврийн асуудал хариуцсан алба, нэгж), мэргэжлийн хяналтын байгууллага (ариун цэвэр, эрүүл ахуйн) болон аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектортой зөвшөөрөлцсөн байна. 
3.3       "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар"-т зөвшөөрөлцөх байгууллагуудыг тусгайлан нэр зааж тусгах бөгөөд зөвшөөрөлцөж, баталгаажуулахдаа энэхүү дүрмийн хавсралт 3-т заасныг баримтлана.
3.4       "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар"-т заагдсан зөвшөөрөлцөх байгууллагууд нь зөвшөөрөлцөхөөр илгээсэн хот байгуулалтын баримт бичгийг зохих хууль тогтоомжид заагдсан бүрэн эрхийн хүрээнд хүлээн авч, судлан үзсэний үндсэн дээр ажлын 14 хоногт багтаан үндэслэл бүхий санал, дүгнэлтийг гүйцэтгэгчид албажуулан хүргүүлнэ. Тодорхой санал, дүгнэлтийг тогтоосон хугацаанд хүргүүлээгүй тохиолдолд хот байгуулалтын баримт бичгийг зөвшөөрөлцсөнд тооцно.
 
Дөрөв. Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх, батлах
4.1       Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.5-д заасны дагуу хот байгуулалтын баримт бичигт улсын экспертизийн дүгнэлт гаргана.
4.2       Хот байгуулалтын тухай хуулийн 11.6-д зааснаар захиалагч нь хот байгуулалтын баримт бичигт  экспертизийн дүгнэлт гаргуулна.
4.3       Хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргахдаа дараахь үндсэн асуудлуудыг хянаж үзнэ. Үүнд:
4.3.1   Хот байгуулалтын баримт бичгийг батлагдсан "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар"-ын дагуу боловсруулсан болон холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцсөн байдал;
4.3.2   Хот байгуулалтын баримт бичгийн бүрдэл, үе шат, төлөвлөлтийн зарчим, үндсэн шийдэл нь дагаж мөрдөгдөж байгаа норм, дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу боловсруулагдсан эсэх;
4.3.3   Хот байгуулалтын баримт бичгийн боловсруулалт нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан "Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлага" болон энэ дүрмийн 2.1-д заасан шаардлагуудыг хангаж буй эсэх;
4.3.4   Бүс нутаг, аймаг, хот, тосгоны хөгжлийн хэтийн төлөв, хүн ам, нийгмийн дэд бүтцийн хөгжлийг төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр, орон нутгийн онцлогтой уялдуулан төлөвлөсөн эсэх;
4.3.5   Бүс нутаг, аймаг, хот, тосгоны дэд бүтцийн хангамжийн төлөвлөлтийг улс, орон нутгийн нөөц, дэвшилтэт техник, технологид тулгуурлан үр ашигтай хувилбарыг сонгож боловсруулсан эсэх;
4.3.6   Хот, суурин газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан төлөвлөлтийн шийдлийг тусгасан байдал;          
4.3.7   Хүрээлэн буй орчныг хамгаалах, хотжилтоос байгаль орчинд нөлөөлөх сөрөг үр дагаварыг арилгах, нөхөн сэргээхээр  төлөвлөсөн арга хэмжээ хангалттай эсэх.
4.4. Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хот байгуулалтын баримт бичгийг зөвшөөрөлцөхөд холбогдох байгууллагуудаас өгсөн санал, дүгнэлт, түүнчлэн экспертиз хийх эрх олгогдсон хуулийн этгээд, иргэнээс гаргасан мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн улсын экспертизийн дүгнэлтийг гаргана. Улсын экспертизийн дүгнэлтэд экспертүүдийн дүгнэлтийг заавал хавсаргана.
4.5. Улсын экспертизийн дүгнэлт нь дараахь агуулгыг багтаасан байна. Үүнд:
            4.5.1.  хот байгуулалтын баримт бичиг боловсруулах үндэслэл, зорилго, ерөнхий өгөгдөл болон техник-эдийн засгийн үзүүлэлт, төлөвлөлтийн үндсэн шийдлийн талаар тусгасан товч тодорхойлолт;
4.5.2.  төлөвлөлтийн үндсэн шийдэл, техник-эдийн засгийн үзүүлэлтэд  экспертизийн явцад орсон нэмэлт, өөрчлөлтөөс шалтгаалах үр дүнгийн талаархи тодорхой санал, дүгнэлт;
4.5.3.  тухайн баримт бичиг нь экспертизийн үндсэн шаардлагыг хангаагүй, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг зөрчсөн бол хүчингүйд тооцох тухай дүгнэлт.
4.6. Экспертизийн дүгнэлтээр зөвшөөрөгдсөн нь тухайн хот байгуулалтын баримт бичгийн батлагдах үндэслэл болно.
4.7. Экспертиз хийсэн хот байгуулалтын баримт бичигт тэмдэг даран баталгаажуулсан байна.
4.8. Хот байгуулалтын баримт бичгүүдийг "Хот байгуулалтын тухай" хуулийн дагуу батална.
 
Тав.   Хот байгуулалтын баримт бичгийг хадгалах
5.1       Архивын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн дагуу хот байгуулалтын баримт бичгийн бүрдлийг архивт шилжүүлж хадгална.
 
 
 
 
-----------оОо------------
 
 
           
"Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах,
зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм"-ийн
нэгдүгээр хавсралт
 
Үлгэрчилсэн загвар
 
БАТЛАВ.      
                                                                                   
БҮС НУТГИЙН ТӨСӨЛ[1]  боловсруулах
зургийн даалгавар
 
 
... он... сар ... өдөр                                             Дугаар.....
 
 
 
 
 
1.      Боловсруулах  үндэслэл  
2.      Байршил, эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал
3.      Хамрах хүрээ, газар нутгийн хэмжээ (га)
4.      Боловсруулах ажлын үе шат
5.      Боловсруулахад ашиглах материал
6.      Баримт бичгийн бүрдэл
7.      Шийдвэрлэх үндсэн асуудлууд
8.      Дэд бүтцийн хангамж
9.      Орон сууцны хангамж
10. Төслийн онцгой нөхцөл
11. Боловсруулах хугацаа
12. Шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр
13. Захиалагч байгууллага
14. Гүйцэтгэгч байгууллага
15. Зөвшөөрөлцөх байгууллага
 
ХЯНАСАН:
           
БОЛОВСРУУЛСАН:
 
    
 
     
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
"Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах,
зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм"-ийн
хоёрдугаар хавсралт
 
 
 
Үлгэрчилсэн загвар
 
 
БАТЛАВ.                                                                              
 
 
ХОТ,ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ  боловсруулах  зургийн даалгавар
 
 
... он... сар ... өдөр                                             Дугаар.....
 
 
 
 
 
1.      Боловсруулах  үндэслэл  
2.      Байршил, эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал
3.      Хамрах хүрээ, газар нутгийн хэмжээ (га)
4.      Боловсруулах ажлын үе шат
5.      Боловсруулахад ашиглах материал
6.      Баримт бичгийн бүрдэл
7.      Шийдвэрлэх үндсэн асуудлууд
8.      Инженерийн байгууламж, шугам сүлжээний эх үүсвэр, хангамж
9.      Орон сууцны хангамж
10. Төслийн онцгой нөхцөл
11. Боловсруулах хугацаа
12. Шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр
13. Захиалагч байгууллага
14. Гүйцэтгэгч байгууллага
15.Зөвшөөрөлцөх байгууллага
 
 
 
 
           ХЯНАСАН:     
     
           БОЛОВСРУУЛСАН:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
"Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах,
зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм"-ийн
гуравдугаар хавсралт
 
Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зургийн
даалгаврыг зөвшөөрөлцөх, батлах
 
 
д/д
Хот байгуулалтын баримт
бичгийн нэр
 
Зөвшөөрөлцөх
 
Батлах
Нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл
1
Монгол улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Монгол Улсын Засгийн газар
2
Бүсийн нутгийн хөгжлийн төсөл
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Сайд
3
Чөлөөт бүсийн хөгжлийн төсөл
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Монгол Улсын Засгийн газар
4
Аялал жуулчлалын хөгжлийн төсөл
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Салбарын асуудал эрхэлсэн Сайд
5
Дэд бүтцийн хөгжлийн төсөл
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Салбарын асуудал эрхэлсэн Сайд
II.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
6
Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Нийслэлийн Засаг дарга
Монгол Улсын Засгийн газар
7
Бүсийн хөгжлийн тулгуур төв хот, түүнчлэн томоохон уул уурхайн орд газар, үйлдвэр, нисэх онгоцны буудлыг даган гарах хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Сайд болон салбарын асуудал эрхэлсэн Сайд
8
Онцгой зохицуулалттай объектын ерөнхий төлөвлөгөө
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Сайд болон салбарын асуудал эрхэлсэн Сайд
9
Шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичиг
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Аймаг, нийслэлийн Засаг дарга
10
Орон нутгийн хот болон тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
Хот, тосгоны захирагч, сумын Засаг дарга
Аймаг, нийслэлийн Засаг дарга
11
Хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Аймаг, нийслэлийн Засаг дарга
12
Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө
Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага
Нийслэлийн Засаг дарга
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

[1] Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл боловсруулахад баримтална.