A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд урамшуулал олгох журам
Бүлэг: 1979
Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2011 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 47/186 дугаар хамтарсан тушаалын Хавсралт
 
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд урамшуулал олгох журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
              1.1.Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн үед нэрвэгдсэн хүний амь аварсан, амь эрсэдсэн хүний цогцсыг гаргасан, эмнэлгийн анхан шатны тусламжийг газар дээр нь биечлэн үзүүлж аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд урамшуулал олгоход энэ журмыг дагаж мөрдөнө.
              1.2.Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гэдгийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.3, 4.1.4-т заасны дагуу ойлгоно.
 
Хоёр. Албан хаагч болон иргэнд олгох урамшуулал олгох үндэслэл, хэмжээ
 
              2.1.Дор дурдьсан гамшиг ослын үед хүний амь нас аврах, гамшиг, ослын голомтоос амь эрсэдсэн хүний цогцос гаргах, эмнэлэгийн анхны тусламжийг голомтод биечлэн үзүүлж аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд дараахь урамшуулал олгоно. Үүнд:
     
 
       Осол, гамшиг
Хүний амь нас аврах /Аварсан хүний тоогоор/ 
Ослын голомтоос цогцос гаргах /цогцосны тоогоор/
Ослын голомтод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх /тусламж авсан хүний тоогоор/
 
 
1
Үер, гал түймэр, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол
 
 
 
25000 ₮
 
 
15000 ₮
 
 
5000 ₮
 
2
Цацраг идэвхт болон химийн  хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул
 
 
30000 ₮
 
 
20000₮
 
 
10000₮
 
2.2.Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд, хэт хөнгөн нисэх төхөөрөмжөөр хийсэн нислэг тутамд 35000 төгрөг,  гал түймрийн аюулыг унтраахад хорт хий утаанаас хамгаалах багтай ажилласан болон усан доор 10 метрээс доош гүнд багтай аврах ажиллагаа явуулсан тохиолдол бүрт 30000 төгрөгийн урамшуулал олгоно.
2.3.Цацраг идэвхт болон химийн хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдсан орчинд тандалт явуулах, саармагжуулах, тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох үүрэг гүйцэтгэсэн химичин болон аврагч нарт голомтод ажилласан тохиолдол тутамд 30000 төгрөгийн урамшуулал олгоно.
 
Гурав. Санхүүжилт
 
3.1. Аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын албан хаагчдад олгох урамшууллын зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын төсөвт, иргэнд олгох урамшууллын зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусгаж санхүүжүүлнэ.
 
Дөрөв. Урамшуулал олгох
            4.1. Аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд олгох урамшууллыг гамшиг, ослын голомтод ажиллах даалгавар, гал унтраасан тухай нотломж, шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, Баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн төсвөөс тус тус олгоно.  
 
 
§§§