A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИН ТОГТООЖ ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ
Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаар
 тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИН  ТОГТООЖ ЗЭРЭГ
ОЛГОХ  ДҮРЭМ
 
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1          Барилгын ажилтны мэргэжлийн стандартын шаардлагад нийцсэн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2          Мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгохтой холбогдсон үйл ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутагт салбар бүхий мэргэжлийн холбоотой хамтран хэрэгжүүлнэ
1.3          Мэргэжилтэй ажилтныхаа мэргэжлийн түвшин тогтоолгож зэрэг олгуулахаар ажил олгогч нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоонд хүсэлт гаргана. Мэргэжлийн холбоо нь уг хүсэлтийг хүлээн авч барилгын салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
1.4          Мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгохтой холбогдох баримт материалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төвлөрсөн мэдээллийн санд болон архивын нэгж болгон хадгална.
 
ХОЁР. ШАЛГАЛТЫН КОМИСС
 
2.1          Мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох шалгалтын комисс /цаашид "Комисс" гэх/ нь салбарын төрийн захиргааны болон мэргэжлийн холбоо, ажил олгогчийн төлөөллөөс бүрдэнэ.
2.2          Комисс нь нийт 5-аас доошгүй гишүүдтэй байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй байна.
2.3          Комиссын бүрэлдэхүүнийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар томилж ажиллуулна.
2.4          Шалгалтын комиссыг зохион байгуулах үүргийг комиссын нарийн бичгийн дарга хариуцна.
 
ГУРАВ. КОМИССЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1             Комисс нь дор дурдсан эрх, үүрэгтэй. Үүнд:
3.1.1. Комиссын гишүүн комисст орж ажиллахаас татгалзаж болох бөгөөд үүнийгээ   барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шалгалт  болохоос ажлын 5 хоногийн өмнө мэдэгдэх;
3.1.2. Комиссын гишүүд нь холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, ашиг сонирхолын аливаа зөрчилгүйгээр, үнэнч шударга ажиллах;
3.1.3. Комисс нь түвшин тогтоож зэрэг олгох шалгалтын дүнг хэлэлцэж  шийдвэрлэх;
 
3.1.4.  Комисс нь түвшин тогтоож зэрэг олгох шалгалтын үйл ажиллагааны тайлан, мэдээг шалгалтаас хойш 7 хоногийн дотор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
 
ДӨРӨВ. БАРИЛГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ЭРХ ҮҮРЭГ
4.1             Барилгын салбарын мэргэжилтэй ажилтны мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг энэхүү дүрмийн хүрээнд хэрэгжүүлж ажиллах эрхийг барилгын салбарын сургалтын асуудал хариуцсан байгууллагад  шилжүүлэх;
4.2             Мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох мэдлэг, ур чадварын шалгалтын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
4.3             Мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох шалгалтын асуултыг боловсруулах, сан бүрдүүлэх;
4.4             Мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох шалгалтыг зохион байгуулах, тэнцсэн ажилтанд мэргэжлийн үнэмлэх олгох, баталгаажуулах;
4.5             Мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
 
ТАВ. САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ ЭРХ ҮҮРЭГ
5.1             Мэргэжлийн түвшинг тогтоож зэрэг олгох сургалт, шалгалтад хамрагдах ажилтны хүсэлтийг ажил олгогчоос хүлээн  авах, захиалга, төлөвлөлт хийх;
5.2             Мэргэжлийн түвшинг тогтоож зэрэг олгох мэргэшүүлэх, чадавхижуулах сургалт зохион байгуулах;
 5.3      Мэргэжлийн түвшинг тогтоож зэрэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулах;
 
ЗУРГАА. МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
6.1             Ажил олгогч нь мэргэжлийн түвшин тогтоож зэрэг олгох сургалт, шалгаруулалтад хамрагдах ажилтныхаа нэгдсэн бүртгэлийг холбогдох материалын хамт мэргэжлийн холбоонд  ирүүлнэ.
6.2             Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон шалгалтын комисс нь шалгуулагчийн мэдлэгийг сорилоор, ур чадварыг ажилбар гүйцэтгэх чадвараар тодорхойлно.
6.3             Комиссын  нарийн  бичгийн  дарга   шалгалт  бүрийн  өмнө  тестийн сангаас тухайн шалгалтын сорилын хувилбарыг шалгалтын комиссын төлөөллийг байлцуулан сонгоно.
6.4             Ажилбар гүйцэтгэх чадварын шалгалтад шаардлагатай бараа материалыг ажил олгогч өөрөө хариуцан бэлтгэнэ.
6.5             Сорилын болон ажилбар гүйцэтгэх чадварын шалгалтыг 0-100 хүртлэх оноогоор дүгнэх ба дундаж үзүүлэлт нь 70 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн шалгуулагчийг тэнцсэнд тооцно.
6.6             Шалгуулагчийн үзүүлсэн амжилтын хувийг шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нэгтгэн дүгнэж, комиссын дарга энэ дүнг комиссын гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн гишүүн бүрээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.
6.7             Комиссын гишүүдэд нөлөөлөхийг оролдсон, шалгуулагчийг үндэслэлгүй дэмжиж, бусдаас хэт зөрүүтэй үнэлгээ тавьсан гишүүнийг комисс хэлэлцэж, түүний үнэлгээг комиссын нэгдсэн дүнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
6.8             Шалгалтад тэнцсэн ажилтанд мэргэжлийн үнэмлэх олгоно. Мэргэжлийн   үнэмлэх нь мэргэжлийн зэрэг бүрээр ялгаатай байна. Үүнд:
·        IV, V -р зэргийн мэргэжлийн үнэмлэх "Цэнхэр"
·        VI-р зэргийн үнэмлэх нь "Улаан" тус тус өнгөтэй байна
 
 
--------------- о О о --------------
 
 
 
  
 
 
 
 
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
 
 
Мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар