- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР
Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3277 дугаарт бүртгэсэн
Гарчиг
Нэг. Хэрэглэх үрээ………………………………………………………………………….......5
Хоёр. Нэр томъёоны тодорхойлт, норматив ишлэл ба товчилсон үгийн жагсаалт.........5
Гурав. Ерөнхий зүйл.............................................................................................................5
Дөрөв. Барилгын зохион байгуулалтын төсөл
4.1. Цогцолбор барилгын жагсаалт ба нэгдсэн төсөв.........................................................6
4.2. Олон нийт, орон сууцны хорооллын барилгын технологи-зохион байгуулалтын
схем /бүдүүвч/...................................................................................................................9
4.3. Технологи зохион байгуулалтын схемийг боловсруулахад цуврал аргыг хэрэглэх ..9
4.4. Орон сууцны хорооллын нэгдсэн иж бүрэн календарчилсан график........................14
4.5. Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зураг........................26
4.6. Зам, тээвэр ба инженерийн шугам сүлжээ..................................................................29
4.7. Зөөврийн түр барилга....................................................................................................30
4.8. Барилгын талбайд түр хэрэглэгдэх инженерийн шугам сүлжээний ачааллыг тооцох................................................................................................................................32
4.9. Олон нийт ба орон сууцны хорооллын барилгыг барихад геодезийн байнгын цэг тэмдэгтийг байршуулах....................................................................................................39
4.10. Цогцолбор барилгын ажлын тоо хэмжээ ба хөдөлмөр зарцуулалтын товчоо................................................................................................................................42
4.11. Цогцолбор барилгад шаардагдах материал, эдлэхүүн, бүтээц ба түүхий
эдийн нэгдсэн хүснэгт.....................................................................................................44
4.12. Цогцолбор барилгын ажилд шаардагдах хүнд машин механизм, тээврийн хэрэгслийн хэрэгцээний график......................................................................................44
4.13. Цогцолбор барилгыг барьж босгоход шаардагдах мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтны тоог тодорхойлох тооцоо................................................................44
4.14. Барилгын зохион байгуулалтын төслийн тайлбар бичиг..........................................45
Тав. Ажил гүйцэтгэх төсөл
5.1 . Барилга, байгууламжийн календарчилсан болон сүлжээ график.............................46
5.2 . Барилгын талбайн зохион байгуулалтын зураг..........................................................50
5.3 . Барилгын талбай дахь агуулахыг төсөллөх................................................................51
5.4 . Барилгын үйлдвэрлэл, үйлчилгээний түр барилга төсөллөх.....................................54
5.5 . Барилга байгууламжийг түр дулаан, ус, цахилгаанаар түр хангах............................55
5.6 . Барилгад материал, эдлэхүүн, бүтээц түүхий эдийг гүйцэтгэгчид нийлүүлэх график.............................................................................................................................56
5.7 . Барилга байгууламжийг барих гүйцэтгэгчийг мэргэжилтэй ажилчнаар хангах график.............................................................................................................................57
5.8 . Машин механизмын ашиглалтын хэрэгцээний график.............................................57
5.9 . Технологийн карт ........................................................................................................57
5.10 Барилгын геодезийн байршлыг тогтоох ... ............................................................57
5.11 Барилгын аюулгүй ажиллагааны дүрэм ба байгаль орчныг хамгаалах арга хэмжээ.............................................................................................................................63
5.12 Тайлбар бичиг...........................................................................................................63
Зургаа. Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл
6.1. Барилгын бригадуудын хөдөлгөөний график ............................................................63
6.2. Гүйцэтгэх барилгын ажлын тоо хэмжээний хүснэгт...................................................64
6.3. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах нэгдсэн график болон
хөрөнгө оруулалтын график.........................................................................................65
6.4. Барилгын ажилд шаардагдах үндсэн материал, бүтээц, эдэлхүүнийг татан авч объектуудад хуваарилан хүргэх жил ба хоёр жилийн график...............................65
6.5. Машин механизм, зөөврийн түр барилга, үйлдвэрлэлийн цех тасаг, иж бүрдэл
багаж, зөөврийн түр барилга, үйлдвэрлэлийн цех тасаг, барилгын хашаа, хүчний
трансформаторыг объектуудад хуваарилах шилжүүлэх жил, хоёр жилийн
график...............................................................................................................66
6.6. Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг зохион байгуулах
менежмент......................................................................................................................66
6.7. Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл нэвтрүүлснээс гарах эдийн засгийн
үр ашгийн тооцоо............................................................................................................67
Нэр томъёоны жагсаалт ба товчлол.............................................................................68
Ашигласан норматив ба номын жагсаалт .......... .........................................................69
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
Сайдын 2011 оны 9 дүгээр сарын 19–ны
өдрийн 248 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР
НЭГ. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Монгол Улсын барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталсан "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/ барилгын норм ба дүрэм болон холбогдох бусад норматив баримт бичгийг хэрэгжүүлэхэд түүний шаардлагад нийцүүлэн боловсруулсан зөвлөмжийн чанартай мөрдөх техникийн норматив баримт бичиг болно.
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ, НОРМАТИВ
ИШЛЭЛ БА ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ
Зааварт хэрэглэсэн нэр томъёоны жагсаалт ба товчилсон үсгэн тэмдэглэгээг 1 дүгээр, ашигласан норматив ба номын жагсаалтыг 2 дугаар хавсралтад тусгалаа.
ГУРАВ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төлөвлөлтийг дор дурьдсан байдлаар боловсруулна. Үүнд:
- орон сууцны хороолол ба цогцолбор барилга байгууламжийн ажил гүйцэтгэх үйл ажиллагааны зохион байгуулалтын төсөл (ЗБТ);
- нэг буюу тухайлсан барилга байгууламжийн ажил гүйцэтгэх төсөл (АГТ);
- даацын хийц, бүтээцийн ажил гүйцэтгэхэд болон нарийн түвэгтэй ажилд технологийн карт боловсруулах (ТК);
- гүйцэтгэгч байгууллагын угсралтын ажлын үйлдвэрлэл зохион байгуулалтын төсөл (ҮЗБТ) боловсруулж ажиллана.
Барилгын нормативт (гэрээт) хугацаа гэдэг нь: тухайн барилгыг тодорхой хугацаанд багтаан барихыг хэлнэ.
Барилга угсралтын талбайд барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, ажил гүйцэтгэх төслийг боловсруулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг үндсэн нөхцөл болгоно.
Барилга угсралтын талбайд ажиллагсдыг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах, үйлдвэрлэлийг оновчтой шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, талбайн инженер техникийн ажилтан энэхүү зааврыг мөрдлөгө болгон хэрэгжүүлж ажиллана.
ДӨРӨВ. БАРИЛГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ
4.1. ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ЖАГСААЛТ БА НЭГДСЭН ТӨСӨВ
Хорооллын (бичил хороолол, хотхон) ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бүх үндсэн ба туслах барилга, тохижилт зам талбай, инженерийн шугам сүлжээний байгууламжийн нэрс, хэмжээ (талбай, урт, эзлэхүүн) түүний нийт болон нэгж хүчин чадлын төсөвт өртөг (1м3, 1м2, 1 км–ын), шууд зардлыг 1-р хүснэгтийн дагуу тодорхойлно.
Хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ч эзлэхүүн төлөвлөлтийг нь нарийвчлан шийдээгүйгээс хүчин чадал, хэмжээ нь тодорхойгүй байгаа зарим барилга, байгууламжийн үнэ өртгийг ижил төстэй төлөвлөлттэй барилга, байгууламжийн зураг төслөөс авч энэхүү жагсаалтад тусгаж болно.
Төрийн захиргааны төв байгууллагын баталсан томсгосон нормыг ажлын зургийн дараа, хэрэв жишиг үнийг баримтлах бол ажлын зургийн өмнө адилтгах байдлаар хэрэглэж болно.
1-р хүснэгтэд тусгагдсан барилга, байгууламжийн төсөвт өртгийг бүлэглэн нэгтгээд 2-р хүснэгтийн дагуу бөглөх замаар цогцолборын нэгдсэн төсвийг тодорхойлно.
1-р хүснэгт
Иж бүрэн цогцолборын барилгын жагсаалт
¹
|
Барилга, байгууламжийн нэрс
|
Нэгж хэмжээ
|
Ажлын хэмжээ
|
Төсөвт нэгж /өртөг, сая төг/
|
Төсөвт бүгд өртөг, сая төг
|
1.
2.
3.
|
Үндсэн барилга
---------------------------------------------------------------------------------------------------
Туслах барилга
-----------------------------------------------------------------------------------------------
Зам талбай г.м
--------------------------------------------------------------------------------------------------
Дүн
|
|
|
|
|
2-р хүснэгт
Барилга, байгууламжийн нэгдсэн төсөв
Барилга.................................Бүгд дүн .............................................(мян.төг)
¹
|
Зардлуудын зүйл анги
|
Технологийн бүтэц (мян.төг)
|
|||||
Барилга угсралт
|
Тоног төхөөрөмж
|
Бусад зардал
|
Бүгд
|
||||
Угсралт
|
Өртөг
|
||||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
|
I хэсэг
1-р бүлэг .Талбай бэлдэх
|
|||||||
2.
|
Барилга барих талбай
|
|
|
|
|
|
|
3.
|
Газрын төлбөр
|
|
|
|
|
|
|
4.
|
Өндөржилт
|
|
|
|
|
|
|
5.
|
Эх үүсвэрийн хайгуулын ажил
|
|
|
|
|
|
|
1-р бүлгийн дүн
2-р бүлэг. Үндсэн барилгууд
|
|||||||
6.
|
Үндсэн барилга
|
|
|
|
|
|
|
3-р бүлэг. Туслах чанарын барилгууд
|
|||||||
7.
|
Нийт туслах барилгууд
|
|
|
|
|
|
|
4-р бүлэг . Эрчим хүчний аж ахуйн барилгууд
|
|||||||
8.
|
Эрчим хүчний барилга байгууламжууд
|
|
|
|
|
|
|
5-р бүлэг . Зам, тээвэр холбооны аж ахуйн барилгууд
|
|||||||
9.
|
Зам, тээвэр холбооны барилга байгууламжууд
|
|
|
|
|
|
|
6-р бүлэг. Нийгэм-ахуйн барилга байгууламжууд
|
|||||||
10.
|
Нийгэм ахуйн барилга, байгууламжууд
|
|
|
|
|
|
|
7-р бүлэг. Талбай тохижилт , зүлэгжүүлэлт
|
|||||||
11.
|
Талбайн тохижилт, зүлэгжүүлэлт
|
|
|
|
|
|
|
8-р бүлэг. Захиалагчийн хяналтын зардал
|
|||||||
12.
|
Захиалагчийн хяналтын зардал
|
|
|
|
|
|
|
13.
|
Титулын түр барилга
|
|
|
|
|
|
|
1...8-р бүлгийн дүн
|
|||||||
9-р бүлэг. Бусад зардлууд
|
|||||||
14.
|
Ашиглалтын үеийн боловсон хүчин бэлтгэх
|
|
|
|
|
|
|
15.
|
Бусад нэмэлт ажил, зардал
|
|
|
|
|
|
|
9-р бүлгийн дүн
|
|||||||
I хэсгийн дүн
|
|||||||
II хэсэг
|
||||||
10. Мэргэжилтэн ажиллуулах
|
||||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
16.
|
Гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах
|
|
|
|
|
|
10-р бүлгийн дүн
|
||||||
11-р бүлэг. Зураг төсөл, хайгуулын зардал
|
||||||
17.
|
Гадаад улсад төлөх зардал
|
|
|
|
|
|
БНбД(IV)-81-2-98
18.
|
Зураг төслийн байгууллагад төлөх зардал
|
Геодез- өндөржилт, инженер- хайгуул геологи зураг төслийн зардал
|
|
|
|
|
|
19
|
Зураг төслийн баримт бичигт магадлалын ажил гүйцэтгэсний зардал
|
|
|
|
|
|
|
11-р бүлгийн дүн
|
|||||||
20.
|
Магадлашгүй ажлын зардал
|
|
|
|
|
|
|
21.
|
Сонгон шалгаруулалтын дэнчин
|
|
|
|
|
|
|
22.
|
Нэмэгдсэн өртгийн албан татвар
|
|
|
|
|
|
|
23.
|
Буцах зардал
|
|
|
|
|
|
|
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ
|
Нэгдсэн төсвийг зохиосон ............................/ /
Шалгасан ............................/ /
.................он.......сар........өдөр
4.2. ОЛОН НИЙТ, ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН БАРИЛГЫН
ТЕХНОЛОГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН СХЕМ /Бүдүүвч/
4.2.1. Цогцолбор барилгыг (олон нийт, орон сууцны барилга байгууламж г.м) төлөвлөх, барих, ашиглалтад оруулах дараалалыг технологи зохион байгуулалтын ерөнхий схемээр тодорхойлно. Технологи зохион байгуулалтын схемд дараах шийдлийг тусгана.
Үүнд:
- олон нийт, орон сууцны хорооллын цогцолбор барилгыг орон зайн (газрын өндөржилт, давхрын тоо г.м) болон талбайн (хот байгуулалтын цогцолбор, хамтад нь ашиглалтад оруулах хэсэг, зангилаа, хэсэг, инженерийн шугам сүлжээ г.м ) хуваарилалт хийсэн газар зохион байгуулалтын схем;
- барилга, байгууламжийг барих дарааллыг үзүүлсэн схем буюу ерөнхий график;
- барилга, байгууламжийг барих ерөнхий арга технологийг тусгасан тайлбар схем зэрэг болно.
Технологи зохион байгуулалтын схемийг боловсруулах үндсэн өгөгдөл нь:
- цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төсөл;
- орон зайн болон талбайн хуваарилалтаар ялгагдсан хэсэг бүрт барилга, байгууламж барих технологи зохион байгуулалтын ерөнхий шийдэл (дараалсан ба зэрэгцээ, цуврал, зангилааны арга, нэгтгэсэн ээлжийн арга; угсармал буюу цутгамал, ган буюу тоосгон шийдэлтэй г.м);
- барилга угсралтын ажилд оролцогсдын (ерөнхий болон туслан гүйцэтгэгчид, зураг төсөл, захиалагч, ханган нийлүүлэгчид г.м) нэр, мэргэжлийн чиглэл, туршлага, хүчин чадал, материал техникийн бололцоог харуулсан өгөгдөл зэрэг болно.
Энэхүү технологи зохион байгуулалтын схемийг боловсруулахад барилгын салбарт хэрэгжиж байгаа дэвшилт технологи, цуврал ба зангилааны, нэгтгэсэн ээлжийн аргыг ашиглана.
4.3. ТЕХНОЛОГИ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН СХЕМИЙГ
БОЛОВСРУУЛАХАД ЦУВРАЛ АРГЫГ ХЭРЭГЛЭХ
4.3.1. Олон нийт, орон сууцны цогцолбор барилга байгууламжийг барьж байгуулахад цуврал аргыг хэрэглэж цогцолборыг зохион байгуулахад хуваалт ба хэсэг болгоно. Хуваалтын ажлын хэмжээ хэсгүүдэд тэнцүү хуваагдаж байвал зохимжтой.
Жишээ нь: "А" хуваалтад гадна ханын өрлөг 1200 м3 байлаа гэхэд "Б" хуваалтад 2400 м3 (1200х2) эсвэл "Б"-хуваалтад 600м3 (1200:2) байхаар хуваана. Хэсгүүдийн хуваалтыг дээрх зарчмаар зохион байгуулна. Хуваалт хэсгүүдэд байгаа барилга, байгууламжийн ажлыг төрөлжсөн цуваа (бригад) хэлбэрээр, адил болон тогтсон хугацаанд гүйцэтгэхээр зохион байгуулж болно.
Жишээ нь: 12000 оюутан суралцах хичээлийн байрны цогцолбор нь 10 блок барилгаар төсөллөгдсөн гэвэл, 8 блокыг 8 хуваалт, 2 блокыг (спорт цогцолбор ба хурлын танхим) тус тусад хуваалт болгон хувааж төмөр бетон хийцтэй 7 давхар каркасны бетон цутгах ажилд хоёр төрөлжсөн цуваа бригад зохион байгуулжээ.
Дээр дурдсан 2 бригад тус бүр 120 хүнтэй гэвэл 1-р бригад нь эхний 6 хуваалтын (хичээлийн байр) ажлыг адил хугацаанд дамжин гүйцэтгэнэ гэж төлөвлөнө. Хичээлийн байрны 8 хуваалтын цутгалтын ажил нь адил хэмжээтэй. Харин тэрхүү 8 хуваалтын 2-ыг нь, бас үлдэх 2 хуваалт (спорт цогцолбор ба хурлын танхим)-ын ажлыг нөгөө нэг бригад гүйцэтгэхээр төлөвлөжээ. Сүүлчийн 2 хуваалтын ажлын хэмжээ нь адил боловч өмнөх 8 хуваалт бүрээс 2 дахин илүү байв. Тэгвэл 2-р бригад нь хичээлийн байрны 2 хуваалтын ажлыг адил хугацаанд гүйцэтгэхэд сүүлчийн 2 хуваалтын ажлыг өмнөх хуваалт дээр ажилласнаас даруй 2 дахин олон өдөр гүйцэтгэнэ. Тэгвэл 2-р бригад 2 хуваалт дээр жигд хэмтэй (равный ритм) байснаа дараагийн 2 хуваалт дээр 2 дахин их багтсан хэмтэй (кратно ритмичный поток) цувралаар ажиллах болно. Тэгэхээр хуваалт болгоныг хуваахдаа хуваалтын бүхий л барилга нь орон зайн хөшүүн болон тогтвортой байдлаа хадгалсан эзлэхүүн төлөвлөлт ба бүтээцийн шийдэл бие даасан байвал зохино. Өөрөөр хэлбэл бидний хуваасан хуваалт болон хэсэгт багтсан барилгын ажлыг шаардлага гарвал зогсоож болох бөгөөд эсвэл хэдийд ч үргэлжлүүлж болох хуваалт ба хэсгийг тус тусад нь ашиглалтад оруулахад болгохуйцаар технологи, төлөвлөлт, хийц бүтээцийн хувьд бие даасан салангид байх ёстой.
Мөн хуваалтуудыг төрөлжсөн цуваа (бригад) гйүцэтгэх бөгөөд тодорхой тооны төрөлжсөн цуваа (тэг циклийн үндсэн бүтээцийн угсралт; дээвэр ба шалны; заслын; тохижуулалтын г.м) бүх ажлаа дуусахад тэр нь объектын цуваа гэсэн томьёололтой болох бөгөөд нэг барилга угсралтын ажил дуусаж ашиглалтад орох боломжтой болно.
Хуваалтад байгаа барилгын ажлын төрөлжсөн цуваа ажиллахад түүний нэг хэсэг дээр төрөлжсөн цуваанд багтах хэсэглэсэн цуваа орж ажиллана. Барилгын үндсэн бүтээцийг төмөр бетоноор цутгах нэг төрөлжсөн цуваан (бригад) дотор арматур зангидах, хэв барих, бетон хольц цутгах ба хэв буулгах процессыг тус тусад нь гүйцэтгэх хэсэглэсэн цуваагаар ажил гүйцэтгэж ажиллана. Тухайн барилга байгууламжийг ч, нэг хуваалтыг ч хэсэг болгон хувааж болох бөгөөд хэсгийн хил хязгаарыг тогтоох зарчим нь хуваалтынхтай ижил технологи үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж ажиллана. Хэсэг бүр дээр хэсэглэсэн цуваануудын мэргэжлийн бригад ажиллах хугацаа нь адил жигд хэмтэй цуврал байж болох боловч жигд бус хэмтэй байхаар зохион байгуулж болох талтай.
Жишээ нь: Уртаараа 60 м, өргөн нь 15 м барилгыг нэг хуваалт гэсэн бол түүнийг 30 м-ээр зааглаж 2 хэсэг эсвэл нөхцөл байдалтай нь уялдуулж 3 хэсэг ч болгож болно. Ингэвэл 1-р хэсэг дээр арматур зангидсан бригад 2-р хэсэг дээр арматураа зангидаж байх хугацаанд эхний хэсэг дээр хэв угсарч байна. Энэ маягаар адил нэртэй (адил дугаартай) хэсэг дээр нэг төрлийн процесс давхцаж хийгдэхгүй дараалж хийгдэх ч адил бус нэртэй хэсэгт өөр төрлийн процесс зэрэгцээ хийгдэх нөхцөлийг бүрдүүлдгээрээ цуврал аргын давуу чанар нь оршино. Цувралын нарийвчилсан тооцоог технологи зохион байгуулалтын схемд тусгахгүй бөгөөд түүнийг боловсруулж төлөвлөхдөө энэ байдлыг анхаарах ёстой.
4.3.2. Орон сууцны хорооллын барилга, байгууламжийн ажлыг төлөвлөх, барихдаа цогцолбор хэлбэрээр зохион байгуулвал хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашиг бий болно.
Тухайн цогцолбор барилгажилтын дэвсгэрт аж төрөх оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах бүх нөхцөлийг хангасан барилга байгууламж, тохижилтыг нь цогцлуулсан байна.
Хотын хорооллыг хэд хэдэн бичил хороолол, хотхон байхаар төлөвлөж, бичил хороолол, хотхоныг хот байгуулалтын цогцолбороор хэсэгчлэн төлөвлөж барьдаг. Цогцолборт төлөвлөгдсөн орон сууцыг барьж ашиглалтад оруулахын өмөнө оршин суугчдад үйлчлэх зориулалттай нийгэм-соёл-ахуйн барилга, үйлдвэр, инженерийн шугам сүлжээ ба тохижилтын ажил урьдчилж гүйцэтгэгдэж ашиглалтад орсон байх ёстой.
Нэг хороолол буюу бичил хорооллыг дунджаар 5 жил барина гэвэл хороололд 5 цогцолбор байхаар төлөвлөвөл зохимжтой. Эдгээр цогцолборууд нь хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан төлөвлөгдөнө. Төлөвлөлтийн тийм зарчимтай ч тухайн хороолол ба хотхоныг барих технологи зохион байгуулалтын шаардлагаас хамааруулан цогцолборын хил хязгаарыг өөрчлөн тогтоох шийдэл байж болно. Үүнд: орон сууцны болон бусад барилга, байгууламжийн угсралтын ажлыг урт хугацааны иж бүрэн цуврал хэлбэрээр гүйцэтгэхэд хангалттай ажиллах хүч бий болгох нөхцөл, цогцолборын инженерийн шугам сүлжээ ба зам тохижилт бусад цогцолборын барилгажилттай хараат бус байдлаар бие даан ажиллах нөхцөл, цогцолборын ажилд оролцох ерөнхий ба туслан гүйцэтгэгчийн чадамжийг хангалттай байх нөхцөл зэргийг технологи зохион байгуулалтын шаардлагад тусгах ёстой.
Орон сууцны хорооллыг цогцолбор хэлбэрээр барилгажуулах зохион байгуулалтын энэхүү арга нь хорооллыг бүхэлд нь архитектур төлөвлөлтийн шийдлийг цогц байдлаар гаргаж төлөвлөхөөс гадна иж бүрэн цуврал аргыг бүтээлчээр хэрэгжүүлэх түүнчлэн барилгажих талбайг жигд бөгөөд зөв дараалалтай эзэмших нөхцөлийг илүү сайн бүрэлдүүлэн хөрөнгө оруулалтыг хамгийн оновчтой төлөвлөж үр ашигтай гарах боломжийг хангана.
Хорооллыг барилгажуулах дараалал цогцолборуудыг барих дарааллаар тодорхойлогдоно. Хорооллоор нь барилгажуулах дарааллыг тогтоохдоо дараах зүйлийг анхаарч үзвэл зохино. Үүнд:
- барилгажих нутаг дэвсгэрийн өндөржилтийн төлөв байдлаас хамааруулж хамгийн түрүүнд тэгшилбэл зохих хэсэг болон гадаргын хурын усыг хуримтлуулахгүйгээр зайлуулах бололцоог хангах байдлыг тусган талбайн аль хэсгээс эхний барилгыг барьж эхлэх;
- хотын инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд хороолол доторх салбар сүлжээ ба замыг холбоход дараа дараачийн барилгажилтад саад болохооргүй буюу өмнө гүйцэтгэснээ гэмтээхгүй байх;
- барилгажих талбайн бэлтгэл ажил тухайлбал шинээр ажиллах буюу шилжүүлэх, шинэчилж өргөтгөх зам, инженерийн шугам сүлжээг барих хугацаа түүний санхүүжилтийн график, хорооллын нутаг дэвсгэрт хуучин байсан гэр хороолол бусад барилга байгууламжийг нүүлгэх менежмент ба ажлын график;
- баригдах хорооллын эхний ээлжний орон сууцны цогцолбор ашиглалтад ороход оршин суугчдын соёл ахуйн үйлчилгээний (сургууль, цэцэрлэг, дэлгүүр, ахуйн үйлчилгээ г.м) барилгууд өмнө нь зэрэг ашиглалтад орох байдлыг тусгах;
- хорооллын бичил хороолол, хотхоны (хот байгуулалтын цогцолбор буюу тусдаа орших барилга байгууламж) баригдах дэс дарааллыг тусгасан байх;
- хорооллын цогцолборуудыг хангах инженерийн шугам сүлжээний тоног хэрэгсэл (ус, дулаан, цахилгаан ба хийн хангамж)-ээр хангасан ачаалал жигд байх болон ачааллыг нэмэгдүүлэх дараалал тогтоох зэрэг болно.
4.3.3. Хорооллыг барилгажуулах дарааллыг тогтооход түүнийг хангах инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ажлын ачааллыг тухайн шугам сүлжээ бүрээр харьцуулан эдийн засгийн хувилбарын тооцоо хийж аль шугам сүлжээг эхний ээлжинд барьж гүйцэтгэх, дараа нь сүлжээг хэрхэн өргөтгөх зэргийг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл ашиглалтад оруулах болон оруулсны дараах сүлжээний хувилбар бүрийн ашиглалтын зардал нь илэрхий өөр өөр байдаг тул түүнийг бодолцож хорооллын үндсэн барилгажилтын дарааллыг тогтоовол хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл бүрэлдэх болно. Инженерийн дотоод шугам сүлжээг барих дарааллын харьцуулсан хувилбарын тооцоог дараах зарчмаар хийнэ. Үүнд:
- хорооллын хот байгуулалтын цогцолбор бүрийн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн өртгийг, орон сууцны нэгж талбайд ногдох байдлаар (1; 2 – р хүснэгтийг ашиглан З-р хүснэгтийн дагуу бөглөнө) бодно;
- орон сууцны нэгж талбайд ногдох зардал хамгийн бага байх тийм хот байгуулалтын цогцолбороос эхлэн барилгажих дарааллыг тогтоох.
3-р хүснэгт
Хот байгуулалтын цогцолборын нэр................................................................
Инженерийн шугам сүлжээний хувилбар бүрийн зардлын тооцоо
Инженерийн шугам сүлжээ
|
Хэмжих нэгж
|
Ажлын хэмжээ
|
Зардал мян.төг
|
1м2 сууцны талбайд ноогдох зардал, мян.төг
|
Тайлбар
|
Дулаан хангамж,
Цэвэр ус,
Бохир ус,
Цахилгаан,
Холбоо
Гадаргуугийн болон борооны ус зайлуулах усны шугам
Хорооллын доторх зам г.м
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
4.3.4. Технологи зохион байгуулалтын схемд дараах баримт бичиг хавсрагдана. Үүнд:
- орон сууцны хороолол буюу томоохон цогцолборын зураг төслийн шийдлийн талаарх товч тайлбар;
- барилгажилтын ажлын технологи зохион байгуулалтын үндсэн шийдлийн талаарх бичиглэл;
- технологи зохион байгуулалтын шийдлүүдийн хувилбарыг (хэрэв хувилбар гаргасан бол) харьцуулсан тооцоо. Хамгийн сайн хувилбарын техник-эдийн засгийн үзүүлэлт зэрэг болно.
Зураг төслийн шийдлийн тайлбар дараах агуулгатай байна. Үүнд: Цогцолбор барилгын гол хүчин зүйл (архитектур төлөвлөлтийн шийдэл, хуваалт ба хэсэг, барилга байгууламжийн бүлэглэл г.м) ба үзүүлэлт (давхаргын тоо, талбай г.м); даацын ба хашлага бүтээцийн шийдэлт; цутгамал болон угсармал бүтээцийн тоо хэмжээ, жин г.м.
Технологи-зохион байгуулалтын үндсэн шийдэл нь үндсэндээ технологи зохион байгуулалтын схем юм. Энэ зааврын 4.3.1; 4.3.2-т дурьдсан тайлбар, тооцоо; заавруудыг бичгээр илэрхийлсэн байна. Тухайлбал, цогцолборыг хуваалтад хуваасан тухай; ажлын хүнд машин механизмыг (кран, экскаватор, бульдозер г.м) цогцолборын барилгуудад хуваарилан байрлуулах дараалал; барилгын ажлыг гүйцэтгэх ерөнхий аргын тайлбар; ажиллах хүчний төлөвлөлт угсралт ба цутгалтын үеийн геодезийн нарийвчлалыг хангах арга, ажлын чанарыг шаардлагатай түвшинд хүргэх талаарх зохион байгуулалтын менежмент г.м.
Техник-эдийн засгийн үзүүлэлтэд: цогцолбор ба барилгын ажлыг гүйцэтгэх ерөнхий хугацаа (хөдөлмөр зарцуулалт ба машин зарцуулалтын хугацаа) инженерийн шугам сүлжээний нэгж өртгийн үзүүлэлт багтана.
4.3.5. Технологи-зохион байгуулалтын схемийг үндсэн гурван үе шаттайгаар боловсруулна. Үүнд:
I үе шатанд, холбогдох мэдээллийг цуглуулан судлах; II-шийдлүүдийн хувилбарыг авч үзэх; III-хувилбаруудаас сонголт хийж оновчтой шийдлийг тогтоох.
Энэхүү эхний үед цогцолборын нормт үргэлжлэх хугацааг тогтоон зөвшилцөх (хугацааны норм байхгүй тохиолдолд ажиллагсдын хөдөлмөрийн бүтээлийн үзүүлэлт, хөдөлмөр зарцуулалт ба машины цагийн томсгосон норм зэргийг үндэслэсэн график зохиох), барилгад оролцогсдын технологи зохион байгуулалтын үзүүлэлтийг авч тэдний саналыг нягтлах, цогцолборт ажиллах хүнд механизмуудын тоог тогтоон хуваарилах зэрэг тооцоо тайлбарыг гүйцэтгэнэ.
II - үе шатанд, хугацааны хувилбаруудыг томьёолж хэд хэдэн хувилбар бүр нь I – үе шатанд тогтоосон хугацааны орчинд байвал зохино. Тэрхүү хэд хэдэн хувилбарыг томьёолоход цогцолборын ажил гүйцэтгэх хүнд машин механизм, хүн хүчний өгөгдлийг гол хүчин зүйл болгож авч үзнэ. Тодорхой нэг хугацаа бүхий хувилбарыг хэрэгжүүлэхэд технологи зохион байгуулалтын нэгэн шийдэлт хэрэглэнэ гэж үзнэ.
III-үе шатанд хийх ажил бол, II-үе шатанд томьёолсон хувилбаруудаас хэрэгжүүлж болох хамгийн үр ашигтайг сонгож авна. Энэхүү тооцоонд хувилбаруудын тооцооны эдийн засаг, математикийн арга, компьютерийн тооцооны программыг ашиглахыг зөвлөж байна.
4.3.6. Цогцолборын барилга, байгууламжийг барихад ажиллах хүнд машин механизмыг (төрөл бүрийн кран) сонгож барилга байгууламжуудад хуваарилан байршуулах шийдлийг боловсруулахад анхаарах зүйлс:
- цогцолборын барилга, байгууламжуудын эзлэхүүн төлөвлөлтийн ба бүтээцийн шийдэл;
- барилгад хэрэглэх хамгийн хүнд жинтэй бүтээц ба эдлэхүүн, тоног төхөөрөмж, түүхий эдийн нэр төрөл, үзүүлэлт;
- ажил гүйцэтгэх зохион байгуулалтын ерөнхий арга (цуврал, зангилааны, дараалсан, зэрэгцээ г.м);
- угсралт ба цутгалын технологи (агуулахаас угсрах, дугуйнаас угсрах, хөөргөөр цутгах г.м.);
- краны техник эдийн засгийн үзүүлэлт;
- иж бүрдэл машин механизмын эдийн засгийн тооцоо (талбай тэгшлэх, зоорийн нүх ухах, илүүдэл шороог шилжүүлэх, бетон хольцыг цутгах г.м);
- краныг хэд хэдэн барилгад зэрэг ашиглах болон барилгаас барилгад рельсэн замаар шилжүүлэх техникийн шийдэл.
Олон давхар барилгад цамхагт, өндөр барилгад суурин кран сонгох боловч талбайн зөөвөр, хэв ба арматур, угсармал эдлэхүүнийг томсгон угсрахад авто кран, хийн дугуйт кран болон өргөгчийг (подъемник) цутгалтын ажилд крантай хослуулан ажиллах сонголт хийх нь эдийн засгийн өндөр үр ашигтай шийдэл байж болох юм.
4.3.7. Цутгамал төмөр бетон даацын бүтээцтэй (цутгамал хана, цутгамал каркас, угсармал-цутгамал г.м) барилгын үндсэн бүтээцийг гүйцэтгэхэд их хэмжээний хэв, арматур; бетон хольц шаардлагатай тул энэ ажлын зохион байгуулалт ба технологийн асуудлыг ерөнхий схемээр хэрхэн шийдэж гүйцэтгэх нь технологи зохион байгуулалтын схемийн нэг хэсэг мөн. Дараах техникийн шийдлүүдийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Үүнд:
- урт хугацааны тасралтгүй цуврал аргын хүрээнд цогцолборын төмөр бетон каркасыг цутгах ажлыг тасралтгүй гүйцэтгэх бетон хольц нийлүүлэлтийн тооцоо;
- барилгад шаардагдах бүх арматур болон ган бүтээцийг талбайд түр байрлуулах цех тасгаас эсвэл Барилгын байгууллагын өөрийн үйлдвэр баазаас болон бусад аргаар хангах тооцоо, судалгаа;
- цогцолбор барилгын ажил гүйцэтгэхэд хэрэглэх хэвний шийдэл болон техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцоо;
- бетон хольцыг төслийн байранд хүргэх технологийн шийдэл;
- төмөр бетон бүтээцийг өвлийн нөхцөлд зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай үед технологийн шийдлийн талаар тайлбар хийнэ.
4.4. ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН НЭГДСЭН ИЖ БҮРЭН
КАЛЕНДАРЧИЛСАН ГРАФИК
4.4.1. Дараах зорилгыг хангахын тулд барилгын зохион байгуулалтын төслийн бүтцэд хамааруулан нэгдсэн иж бүрэн календарчилсан графикийг боловсруулна. Үүнд:
- олон нийт, орон сууцны зориулалтай томоохон цогцолбор барилгын ерөнхий үргэлжлэх хугацааг (захиалагч буюу хөрөнгө оруулагчийн захиалгат хугацаа) тогтоох;
- хот байгуулалтын цогцолбор барилга болон инженерийн шугам сүлжээний тус тусын баригдаж дуусах хугацааг тодорхой болгох;
- цогцолбор барилгуудыг тодорхой хэсгүүдээр нь санхүүжүүлэх үе шатыг тогтоох;
- шаардагдах материал, бүтээц эдлэхүүн, тоног төхөөрөмж, түүхий эдээр ханган нийлүүлэх хугацааг тодорхойлох;
- хороолол буюу цогцолбор барилгуудын барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хүн хүч болон машин механизмын тоо, түүнийг барилгад ямар хугацаагаар хэрэглэхийг тогтоох зэрэг болно.
4.4.2. Цогцолбор барилгыг барихад боловсруулсан (хороолол, хот байгуулалтын цогцолбор г.м) иж бүрэн календарчилсан графикт уг цогцолборын барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бүх барилга (орон сууц, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, соёлын төв, кино театр, гуанз, зоогийн газар, контор, жижиг үйлдвэр г.м), инженерийн байгууламж ба гадна тохижилттой холбогдолтой байгууламж бүгд хамаарагдана. Иймд графикийг боловсруулахдаа цогцолборын болон объектуудын хүрээнд хамаарах барилгын зохион байгуулалтын ба талбайн бэлтгэл, туслах ажлыг "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/ технологийн дарааллаар цуврал тогтолцоонд оруулж тусгах хэрэгтэй.
Зохион байгуулалтын төслийн бүтцэд хамаарах иж бүрэн календарчилсан графикт зарим ажлыг томсгосон хэлбэрээр (техникийн зураг боловсруулах, ажлын зураг зохиох, зохион байгуулалтын төсөл боловсруулах, талбайн ерөнхий тэгшилгээ г.м) барилга байгууламжийг объект болгож (72 айлын, 64 айлын, 127 айлын сууц, кино театр, сургууль, дулааны гол шугам, хот байгуулалтын цогцолбор, дулааны салбар шугам, зам талбай, ногоон байгууламж г.м) тусгахаас гадна үйлдвэрлэлд ашиглах түр барилга ба туслах үйлдвэрлэлийн барилгыг ч тусгах хэрэгтэй.
Нэгдсэн иж бүрэн календарчилсан графикт орон сууц, олон нийт, иргэний барилгыг үндсэн хоёр үе болгож хувааж тусгана. Үүнд: бэлтгэл үе, үндсэн барилгын үе гэж хуваана. Графикийг жил ба улирал, сарын хуваарьтай байлгах нь зохимжтой.
4.4.3. Иж бүрэн календарчилсан графикийг боловсруулахад дараах үндсэн өгөгдлүүдийг ашиглана. Үүнд:
- хороолол буюу хот байгуулалтын цогцолбор барилгуудыг гүйцэтгэх нормативт хугацаа ;
- хорооллын барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл хийх дараалал, хугацаа;
- барилгын ажлыг гүйцэтгэхэд тавигдаж болох зарим нөхцөл;
- барилгын жагсаалт;
- барилгын ажлын тоо хэмжээ (томсгосон хэлбэрээр) түүний өртөг зардал, шаардагдах материал, эрчим хүчний нөөц;
- ерөнхий болон туслан гүйцэтгэгчдийн бүтэц, үйлдвэрлэлийн баазын (иж бүрдүүлэлтийн цех г.м), хүчин чадлын судалгаа;
- барилгын хүнд машин, механизм, тээврийн хэрэгсэл, иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийн нөөц хүчин чадлын судалгаа;
- хороолол болон хот байгуулалтын цогцолборыг инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчнаар хангах боломжийн судалгаа;
- технологи зохион байгуулалтын схем;
- урьд өмнө хэрэгжүүлсэн адил төстэй хороолол, хот байгуулалтын цогцолбор барилгын зохион байгуулалтын төслийн хуулбар;
- зохион байгуулалтын төслийг боловсруулахад холбогдох норм дүрэм, журам гарын авлага, материал зэрэг болно.
4.4.4. Цогцолбор барилгын нэгдсэн төсөвт тусгагдсан бүх үндсэн ба туслах барилга, эрчим хүчний ба зам тээвэр, нийгэм ахуйн барилга байгууламж, гадна тохижилтын ажил нь нэгдсэн иж бүрэн календарчилсан графикт бүгд тусгагдах бөгөөд тухайн хорооллыг барихтай холбогдож бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх үйлдвэрлэлийн бааз, туслах аж ахуй, ажиллагсдын суух хотхон зэрэг байгууламжуудыг барих ажил ч энэхүү графикт тусгагдвал зохино.
Энэхүү зааврын 4.3.3.-д дурьдсан, нэгдсэн иж бүрэн календарчилсан графикт тусгагдах үндсэн ба туслах, үйлдвэрлэлийн ба ахуйн бүх барилга байгууламжийн төсөвт өртгийг томсгосон үнэлгээгэр тодорхойлох бөгөөд хэрэгцээт материал, бүтээц, эдлэхүүн ба түүхий эдийн хэмжээг томсгосон үзүүлэлтээр тодорхойлогдоно. Түүнчлэн барилгажилтын ажилд шаардлагатай хүнд машин, механизм ба тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тоог "Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал, машинч механикжуулагчдын салааны бүрэлдэхүүн, мэргэжлийн бүтцийн норматив" /БНбД81-23-02/-ийг баримтлан тодорхойлж болно. Энэ тохиолдолд машин механизмын ашиглалтын зардал, зарцуулах хугацаа, хэмжээг тодорхойлсон байвал зохино.
Хэрэв нэгдсэн иж бүрэн календарчилсан графикт газар шороо, бетон цутгах, угсармал төмөр бетоны ажлыг тусгах үед хөдөлмөр зарцуулалтын томсгосон нормоор хугацааг тодорхойлно.
Үйлдвэрлэлд ажиллах үндсэн болон туслах мэргэжлийн ажиллагсдын тоог тухайн барилга байгууламжийн төсөвт өртгийг нийт ажиллагсдын дундаж хөдөлмөрийн бүтээлд хувааж тогтооно.
4.4.5. Барилгын ажилд шаардагдах гол нэрийн материал, эдлэхүүн ба бүтээцийн хангалт; барилгын машин механизм; ажиллагсдын хэрэгцээний графикийг нэгдсэн иж бүрэн календарчилсан графикийг боловсруулсны дараа боловсруулах бөгөөд ерөнхий загвар нь боловсруулсантай адил байна. Нэгдсэн иж бүрэн календарчилсан графикийн ажлын нэрийн оронд материал эдлэхүүний нэр эсвэл машин механизмын жагсаалтыг тавина. Ажлын үргэлжлэх хугацаа нэгдсэн иж бүрэн календарчилсан графикийн хугацаатай уялдах ёстой.
4.4.6. Орон сууцны хороолол буюу томоохон цогцолбор барилгын бүтцэд нэг төрлийн олон объект болон нэг төрлийн объект биш боловч олон дахин давтагдах эзлэхүүн-төлөвлөлт ба бүтээцийн ижилтгэсэн шийдэлтэйг нэгтгэж тасралтгүй иж цуврал аргаар зохион байгуулах боломжтой. Хорооллын барилгажилтын ажлыг зохион байгуулахдаа урт хугацааны тасралтгүй иж бүрэн цувралын циклограмм боловсруулж гүйцэтгэнэ.
Томоохон цогцолбор барилгын бүтцэд эзлэхүүн төлөвлөлт болон бүтээц; хийцийн хувьд ихээхэн тувэгтэй байвал тухайн барилгын түвэгшилтийн зэргээс нь хамааруулан зохион байгуулалтыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл ямар цуврал арга (иж бүрэн цуврал, объектын ба төрөлжсөн цуврал г.м) тохиромжтойг тогтооно.
4.4.7. Орон сууцны хорооллын барилгыг бүхэлд нь иж бүрэн цуврал аргаар зохион байгуулах нь зохимжтой. Бэлтгэл үед баригдах ажилчдын сууц, үйлчилгээний барилга, инженерийн шугам сүлжээ ба зам тайлбайг энэхүү иж бүрэн цувралын бүтцэд оруулах боломжтой. Эсвэл бэлтгэлийн үед баригдах объектуудыг тусад нь богино хугацааны объектын ба төрөлжсөн цуврал болгон зохион байгуулж болно.
4.4.8. Xорооллын барилгын бүтцэд багтаж буй объектуудын архитектур төлөвлөлтийн болон бүтээцийн шийдэл хийгээд зарим тодорхой нөхцөл байдалтай уялдуулан объектын цувралын нэр ба тоог тогтооно. Жишээ нь: технологийн хувьд ижил (бүх 34 айлын сууцыг нэг бүлэг, 64 айлыг өөр нэг бүлэг болгох жишээтэй) объектуудыг тус тусад нь цуваа болгоно. Хороололд багтаж байгаа нийгэм- соёлын объектыг бие даасан цуваа болгох нь зохимжтой. Талбайн гол, салбар инженерийн шугам сүлжээг нэр төрлөөр нь (цэвэр ус, дулааны шугам г.м) ялган объектын цуваа болгоно. Ийнхүү туслах барилгуудыг (трансформатор ба дулааны станц г.м) нэг бүлэг болгон цуваанд хамруулна. Тохижилтын ажлыг нэг цуваа болгох хэрэгтэй.
Эдгээр объектын цуваануудад үйл ажиллагаанд тохирсон барилга угсралтын байгууллага, аж ахуйн нэгжийг томилох эсвэл ажлын онцлог, хүч чадалд нь тохируулж объектын цувааг хуваарилах байдлаар зохион байгуулалт хийж болно. Бага хэмжээтэй зарим ажлыг цувралын тогтолцоонд оруулахгүйгээр гүйцэтгэх боломжтой. Орон сууцны иж бүрэн цувралын тогтолцоонд хамруулж объектын ба төрөлжсөн, хэсэглэсэн цуваануудыг хэрхэн хуваарилахыг 4-р хүснэгтэд үзүүллээ.
4-р хүснэгт
Цувааны дугаар
|
Объектын цуваа
|
Төрөлжсөн ба хэсэглэсэн цуваа болгох байдал
|
1
|
Талбайн тэгшилгээ
|
- Хөрсийг хуулж суллах, шилжүүлэх ба нягтруулах;
- Эцсийн тэгшилгээ хийх.
|
2
|
Дулааны төв станц, салбар станц, насосын станц ажил гүйцэтгэх
|
- Барилгын үндсэн бүтээцийн угсралт;
- Цахилгааны угсралт;
- Заслын ажил;
- Тоног хэрэгсэл тоноглох.
|
3
|
Ариутгах татуургын гадна сүлжээ угсрах ажил гүйцэтгэх
|
- Шуудуу ба зоорийн нүх ухах;
- Яндан хоолой угсрах ба шалгах;
- Худгуудыг барих;
- Буцааж дарах.
|
4
|
Гадаргуугийн болон борооны ус зайлуулах шугам хоолойн ажил гүйцэтгэх
|
- Шуудуу ба зоорийн нүх ухах;
- Бетон суурь цутгах ба яндан угсрах;
- Худгуудыг барих;
- Буцааж дарах.
|
5
|
Цэвэр усны гадна шугамын ажил гүйцэтгэх
|
- Шуудуу ба зоорийн нүх ухах;
- Угсармал суваг угсрах;
- Яндан угсарч туршилт хийх;
- Худаг ба камер барих;
- Буцааж дарах.
|
6
|
Дулааны гадна шугамын ажил гүйцэтгэх
|
- Шуудуу ба зоорийн нүх ухах;
- Угсармал суваг ба камер барих;
- Яндан ба хаалт угсрах, шалгах;
- Янданг дулаалах;
- Сувгийн таг угсрах;
- Шуудууг буцааж дарах.
|
7
|
Цахилгааны гадна сүлжээний ажил гүйцэтгэх
|
- Шуудуу ухаж хамгаалалтын өмсгөлийг зэхэх;
- Кабель тавих;
- Шуудууг булах.
|
8
|
Мэдээлэл холбооны сүлжээний ажил гүйцэтгэх
|
- Шуудуу ухах;
- Хамгаалалтын өмсгөл зэхэх;
- Яндан угсарч худаг барих;
- Буцааж дарах;
- Сул хүчний кабель сүвлэх ба холбох.
|
9
|
Хорооллын дотор зам талбайн ажил гүйцэтгэх
|
- Усны судаг барих;
- Замын хашлага, үе суурь хийх;
- Бетон буюу асфальт бетон хучлага барих.
|
10
|
Орон сууц болон олон нийтийн барилгын ажил гүйцэтгэх
|
- Газар доорхи хэсгийг барих;
- Барилгын каркас цутгах;
- Дээврийн ажил хийх;
- Сантехникийн ажил гүйцэтгэх;
- Цахилгаан угсралтын ажил;
- Цахилгаан шат барих;
- Заслын ажил;
- Мэдээлэл холбооны шугам тоноглох.
|
11
|
Тохижилтын ажил гүйцэтгэх
|
- Тэгшилгээ хийх;
- Ногоон байгууламжийн ажил;
- Хашлага ба архитектурын чимэглэл,
- Явган зам талбай барих
|
4.4.9. Орон сууцны хорооллын барилгын ажлыг иж бүрэн цуврал аргаар зохион байгуулж гүйцэтгэхэд нэгдсэн календарчилсан график боловсруулахад дараах нөхцөл байдлыг анхаарч тусгавал зохино. Үүнд:
- объектын цуваануудын ажлуудыг технологи зохион байгуулалтын схемийн шийдэл ба дарааллын дагуу нэгдсэн календарчилсан графикт тусгах;
- объектын төрөлжсөн ба хэсэглэсэн цуваануудын ажил ижил бус нэрийн объект, хэсгүүд дээр зэрэгцэж зохион байгуулагдах бөгөөд дараалж явах цуваануудын (объектоос объектод болон нэг хэсгээс нөгөө хэсэгт дамжих төрөлжсөн буюу хэсэглэсэн цуваад) хооронд завсарлага байхгүй байх;
- объектуудыг дамжиж дараалж явах төрөлжсөн ба зэрэгцээ цуваад бие биенээ гүйцэж түрүүлэхгүй байх, өөрөөр хэлбэл өөр төрлийн цуваад нэг хэсэг дээр нийлж ажиллахгүй байх;
- объектын цувааны ажил дуусаж объект ашиглалтад ороход ашиглалтаараа холбогдох бусад цуваанд (инженерийн гадна сүлжээ, тохижилт г.м) гүйцэтгэгдсэн барилга байгууламжуудыг ашиглалтад оруулах нөхцөлийг хангасан байх;
4.4.10. Хорооллыг бүхэлд нь буюу хот байгуулалтын цогцолбор барилгаар эсвэл ашиглалтад оруулах хэсгээр барих зохион байгуулалт хийхэд юуны түрүүнд хотын инженерийн гадна гол болон салбар сүлжээний ажлыг, хамтад нь ашиглалтад оруулах хугацааны нөхцөлийг тусгах хэрэгтэй. Хорооллын барилга угсралтын ажлыг бэлтгэл болон үндсэн үе гэж хоёр хувааж үзнэ.
Бэлтгэл үед дараахи ажлыг оруулна. Үүнд:
- барилгын талбай дахь инженерийн бэлтгэл: хорооллын барилгажилтын талбайд геодезийн ерөнхий тэг (өндөржилт ба байрлалын) татах; ус намгийг хатаах; барилгажилтын талбайд байгаа хуучин объектыг нураах болон гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх (эсвэл газрыг нь хотын өмчид авах менежмент), шаардлага үл хангах инженерийн шугам сүлжээг буулгах буюу зөөх, шинэ газрын хар шороон үеийг цуглуулах ба ногоон мод бутыг зөөх эсвэл хадгалж үлдэх, барилгажилтын талбайг тэгшлэх г.м;
- талбайд орох гарах замын байрлалыг тогтоож шалган нэвтрүүлэх цэг болон хамгаалалтын хашаа барих, үйлдвэрлэлийн хийгээд захиргаа-аж ахуйн түр барилга (контор, диспетчерийн байр, ажилчдын сууц, тэдний хувцас солих байр, ариун цэврийн үйлчилгээний газрууд, хоол цайны газар, амрах болон хурал цуглааны байр г.м), талбайн цоожтой түр агуулах, саравч, юм хураах задгай талбай, дотоодын хэрэгцээний түр зам ба зогсоол түүнчлэн түр ашиглах ус, дулаан ба цахилгааны шугам тэдгээрийн эх үүсвэр г.м;
- хотын эзэмшлийн эрчим хүч, усан хангамж ба ариутгах татуургын шугам, замын байгууламж, харилцаа холбооны гол сүлжээнээс Архитектур төлөвлөлтөд тусгагдсан цогцолбор болон Хамтад нь ашиглалтад оруулах хэсгийн гол болон салбар сүлжээг татах, түр барилгын зориулалтаар татаж авах шугам сүлжээг барих.
Үндсэн үе шатны ажил нь дээр дурьдсан бэлтгэл үеийн ажил бүрэн дууссан нөхцөлд эхэлнэ. Үндсэн ба бэлтгэл ажлын үед баригдах барилга нь технологи зохион байгуулалтын схемийн дагуу гүйцэтгэгдэнэ.
Үндсэн үе шатны ажилд хамаарагдах барилгууд:
- орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилгын газраас доош ба дээших барилгын ажил, эдгээр барилгын инженерийн шугам сүлжээ, гадна тохижилт зэрэг болно.
Бэлтгэл үе ажлын хэмжээнээс хамаарч нэгээс хоёр жил зарим тохиолдолд түүнээс ч удаан үргэлжилж болох учир бэлтгэлийн үе шаттай гүйцэтгэгдэх ажлууд ээлж дэс дарааллаар хийгдэж байхад үндсэн үеийн барилгын эхний ээлжийг барихаар нэгдсэн календарчилсан графикийг зохиох нь хугацаа хэмнэх боломжийг олгоно.
4.4.11. Олон төрөлжсөн хэсэг бүхий барилга, байгууламжийн ажлыг цуврал аргаар гүйцэтгэхээр зохион байгуулалтыг боловсруулахад олон төрөлжсөн цуваанаас хөтлөгч цуваа ба түүний эрчмийг тогтоодог технологийн тооцоо хийх шаардлагатай. Энэ тооцоог дараах дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:
- барилга, байгууламжийн цуврал бүрт хөтлөгч цувааны эрчмийг тодорхойлно. Орон сууцны хорооллын хувьд барилгын үндсэн хийц бүтээцийн ажил гүйцэтгэх цуваа нь хөтлөгч үүрэгтэй байна. Энэ цувааны эрчим нь даацын хийц бүтээцийн ажлыг гүйцэтгэхэд (угсрах, цутгах) ашиглагдаж буй машин механизм, тоног төхөөрөмжийн бүтээлээс шалтгаална;
- иж бүрэн цувралын бүтцэд багтаж буй барилгын цуваанаас хөтлөгчийг нь тодорхойлоход дараах аргачиллыг баримтална. Үүнд:
Т1 = t1 + Р1/I1,
Энд: Т1 – хөтлөгч цувааны үргэлжлэх хугацаа; t1 – хөтлөгч цувааны үе; Р1 - хөтлөгч төрөлжсөн цувааны гүйцэтгэх ажлын хэмжээ, I1–хөтлөгч төрөлжсөн цувааны тооцооны эрчим.
Энэ тооцоонд t1 хугацааг авахдаа өмнө хэрэгжсэн ЗБТ-ийн t1ө -ийг адилтган авах эсвэл ерөнхий гүйцэтгэгч байгууллагын Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төслийн графикт туссанаар туршилтын журмаар тогтоож болно. Р1/I1- хэмээх хэмжигдэхүүн бол төрөлжсөн цувааны бэлэн бүтээгдэхүүн гаргах хугацаа болно. Иж бүрэн цувралын хувьд объектын цуваанаас бэлэн бүтээгдэхүүн (объект) гаргах хугацаа юм.
Иж бүрэн цувралын хүрээнд бэлтгэл үеийн хугацаа Тб ба хорооллын барилгын ерөнхий хугацааг (Т) тодорхойлж болно. Үүнд:
Т=Тб+Т1 ,
Энд Тб- хэмжигдэхүүнийг тооцож авахдаа хорооллын барилга, байгууламжийг барих ерөнхий хугацааны 0,1-0,2-оор авах барагцаалан авна. Барилгажилтын тодорхой нөхцөлтэй уялдуулан барилгын үргэлжлэх хугацааны нормыг баримтлан тодорхойлж болно.
Хөтлөгч объектын цувааны эрчим ба гүйцэтгэх технологитой уялдуулан бусад (дагалдагч) объектын цуваануудын хугацааг, өөр хоорондоо болон хөтлөгч цувааны хугацаатай давхцах байдлыг (степень совмещения) бодолцон тодорхойлно.
4.4.12. Барилгын зориулалт, нэр төрөл, эзлэхүүн төлөвлөлт, бүтээцийн шийдэл түүнчлэн гүйцэтгэгч байгууллагын төрөлжилтөөс нь хамааруулан барилгуудыг бүлэглэнэ. Нэг төрлийн барилгуудыг нэг бүлэг болгох бөгөөд ижил бус барилгуудад ажлын бүтэц нэг төрөл байвал бүлэг болгож болно. Эдгээр бүлэглэлийг тогтоосноор иж бүрэн цувралын графикийг гаргах үндсэн нөхцөл бүрэлдэнэ. Гэхдээ цувралын тооцооны энэ бүх үйл явц нь өмнө боловсруусан технологи зохион байгуулалтын схемийн дагуу зохион байгуулагдах ёстой.
Орон сууцны хорооллын барилга, байгууламжийн цувралыг тогтоох буюу барилга, байгууламжийг цувралын тогтолцоонд хамруулах зохион байгуулалтыг хийхэд дараах нөхцөлийг бодолцвол зохино. Үүнд:
- цувралын тогтолцоо нь тухайн хорооллыг барих талбайн зохион байгуулалтын схемийн бүтэц дараалалтай тохирч байх;
- баригдаж дуусаагүй байгаа барилга, байгууламжийн эргэн тойрны орчинг ашиглалтад орсон барилгаар (зам талбай, тохижилт) битүү хүрээлэхгүй байх нөхцөлийг хангах;
- аль нэг Хот байгуулалтын цогцолборыг барилгажуулж дуусахад нэг жилээс илүүгүй хугацаанд төлөвлөх;
- цувралын орон зайн хуваарилалт ба хугацааны үргэлжлэл нь орон сууцны хорооллын иж бүрдлийг (комплексность) бүрэн хангах. Өөрөөр хэлбэл сууцны барилгуудыг ашиглалтад оруулахад нийгэм-соёлын үйлчилгээний барилга ба гадна тохижилт хамтаар ашиглалтад орж байх.
Ашиглалтад оруулах хугацаа ба дарааллын хувьд хорооллын иж бүрдлийг хувилбараар тооцоолж ашигтайг нь сонгох аргачлал бий. Үүнд:
Үүнд: К- иж бүрдлийн илтгэлцүүр, i - хорооллын буюу архитектур төлөвлөлтийн цогцолбор, хамтад нь ашиглалтад оруулах хэсэгт багтах объектуудын дугаар ( i =1...n);
D Ti - хорооллын i -р барилга, байгууламж байнгын ашиглалтад орсон хугацаа ба хороолол бүхэлдээ байнгын ашиглалтад орсон хугацааны зөрүү, Ti – i -р барилга, байгууламжийг барьж эхэлсэн хугацаа ба хороолол бүхэлдээ ашиглалтад орсон хугацааны зөрүү. Хорооллын иж бүрдэлтэй байдал дээшлэх бүр К-утга өсөх бөгөөд 0 К 1 хязгаарт байна. Орон сууцны хорооллын барилгын зохион байгуулалтын төслийг боловсруулахад К1- илтгэлцүүр 0,5-0,7 орчимд байвал хамгийн тохиромжтой байдаг.
Хорооллыг хот байгуулалтын цогцолбор болон хамтад нь ашиглалтад оруулах хэсгээр барихад өөр хоорондын хугацааны давхцалыг дээд хэмжээнд байхаар төлөвлөнө. Хот байгуулалтын цогцолбор ба хамтад нь ашиглалтад оруулах хэсгийн доторх барилгуудын цувааны давхцалыг дээд хэмжээнд байхаар төлөвлөж чадвал хороолол баригдах нийт хугацааг богиносгох боломж бүрэлдэнэ. Цуваануудын хугацааны давхцалыг үнэлэх тоон утгыг дараах илэрхийллээр тодорхойлно. Үүнд:
Үүнд: Kд – цуваануудын хугацааны илтгэлцүүр, ti - i -р барилгын үргэлжлэх хугацаа, D ti - i -р барилга нь бусад зэргэлдээ барилгуудтай нэгэн зэрэг баригдах (параллель) хугацаа, n- барилгын дугаар.
Энэ тохиолдолд Kд- ихсэхэд барилгын байнгын ашиглалтад орох хугацаа хорогдох болно.
4.4.13. Өмнөх зүйлүүдэд дурьдсан технологийн тооцоо ба технологи зохион байгуулалтын схемээр тодорхойлогдсон барилгын ба төрөлжсөн цуваануудыг уялдуулан иж бүрэн календарчилсан графикийг байгуулна. Иж бүрэн календарчилсан график шугаман эсвэл циклограмм хэлбэртэй байж болно.
Иж бүрэн календарчилсан график буюу нэгдсэн иж бүрэн циклограммыг үндэслэн дараах, баримт бичгийг боловсруулна. Үүнд:
- хөрөнгө оруулалтын жил бүрийн хуваарилалтын график;
- барилгуудыг санхүүжүүлэх график;
- барилгын ажлын хэмжээг жил, улирлаар хуваарилах хүснэгт;
- барилгуудад шаардагдах үндсэн нэрийн материал, эдлэхүүн, бүтээц ба түүхий эдийн (зуурмаг, бетон хольц) хэмжээ ба тавьж нийлүүлэх хугацааны хуваарилалтын хүснэгт;
- үндсэн нэрийн хүнд машин, механизм, иж бүрдэл багажийн жагсаалт ба тавьж нийлүүлэх хугацааны хүснэгт;
- ажиллах хүчин ба инженер техникийн ажилтны тоог жил улирлаар хуваарилсан хүснэгт (графикаар).
Хэрэв боловсруулсан иж бүрэн календарчилсан графикийн хугацааны хуваарийг санхүү болон материал, техник, тоног төхөөрөмж болон хүн хүчний нөөцийг хангахгүй байвал одоо байгаа нөөцөд нь тохируулан календарчилсан графикийг хянаж завсарлах хэрэгтэй.
4.4.14. Томоохон цогцолбор барилга болон орон сууцны хорооллын барилгажилтад иж бүрэн календарчилсан графикийг боловсруулсны дараа, шаардлагатай гэж үзвэл хорооллын цогцолборт хамаарагдах барилга байгууламжуудыг нэр төрлөөр нь ангилж объект тус бүрээр ялган уг объектуудыг дамжиж ажиллах төрөлжсөн цуваануудын тооцоог хийнэ.
Хот байгуулалтын цогцолборт багтсан барилгуудыг барих хугацааг хөдөлмөр зарцуулалтын томсгосон нормоор тодорхойлж болох бөгөөд энэхүү хугацааг холбогдох байгууллагуудтай зөвшилцөж хорооллыг барих төлөвлөсөн хугацаа болгож болно. Барилгын зохион байгуулалтын төсөл зохиох хүрээнд барилгын үргэлжлэх хугацааг нэг ажиллагчийн хөдөлмөрийн бүтээлээр тодорхойлж болохоос гадна хөдөлмөр зарцуулалтын томсгосон нормоор бодсон календарчилсан графикаар тогтоож болно. Хөдөлмөр зарцуулалтын нормыг дөрвөн түвшинд боловсруулна.
Үүнд:
- томсгосон хөдөлмөр зарцуулалтын норм;
- төсвийн хөдөлмөр зарцуулалтын норм;
- хөдөлмөр зарцуулалтын жишиг норм];
- хөдөлмөрийн процессын картын (ХПК) хөдөлмөр зарцуулалтын минутын норм (нийт 60 ХПК).
Төсвийн хөдөлмөр зарцуулалтын нормоор зохиосон графикийг нэг объектын хувьд удирдамжит (директивный) график гэнэ. Харин барилга угсралтын байгууллагууд нь захиалагчаас удирдамжит графикаа хүлээж аваад барих барилгаа тэрхүү удирдамжит графикт багтаан барихын тулд хөдөлмөр зарцуулалтын жишиг нормоор бас нэг график зохиож түүгээрээ дотоодынхоо үйлдвэрлэлийг удирддаг. Энэхүү дөрвөн түвшний нормын хөдөлмөр зарцуулалт нь бие биенээсээ нилээд ялгаатай (томоосоо доош нарийвчилж чангарсан) тул түүгээр зохиосон графикийн (КГ, СГ, циклограмм) ерөнхий хугацаа нь нилээд ялгаатай байна. Иймд манай инженерүүд ямар объект болон ажилд ямар түвшний график зохиох зорилгоо эхлэн тодорхойлоод хөдөлмөр зарцуулалтын ямар нормоор ажиллахаа сонгох учиртай. Өөрөөр хэлбэл, ЗБТ, эсвэл АГТ, ТК боловсруулах хүрээнд тус тусад нь тохирох хөдөлмөр зарцуулалтын нормыг ашиглах шаардлагатай.
Эзлэхүүн-төлөвлөлт ба хийц бүтээцийн хувьд харилцан адилгүй объектуудыг бүлэг болговол тэрхүү объектын цувааг хэмээ жигд бус өөрчлөх хэмнэлгүй цуврал болгож зохион байгуулбал зохино.
Томоохон объектыг хуваалт, хэсэг (захваток) болгож хувааснаар төрөлжсөн цуваад ба объектын цувааны хэмийг (ритм) жигд буюу жигд өөрчлөлттэй тогтоох үндэслэл нээгдэнэ. Баригдах барилга, байгууламжийг талбайн хувьд зааглагдсан байдлаар нь хуваалт, харин үйлдвэрлэл-технологийн хязгаарлалт хийх шаардлагаар (орон сууцны урт объектыг тэнцүү хэсгүүд болгон хуваах) хэсэг болгох нь зүйтэй. Нийлмэл хэлбэртэй барилгын хуваалт бүрт цамхагт кран байрлуулах, урт объектод бас хэд хэдэн кран тавих нь хуваалт ба хэсэг болгох бас нэг нөхцөл болно. Ер нь объектыг хуваалт ба хэсэг болгох нь ЗБТ болон АГТ-ийг цуврал аргын хүрээнд зохион байгуулах хамгийн чухал үндэслэлийг тавьж байгаа хэрэг гэдгийг илүү анхаарвал зохино.
Барилга, байгууламжийн төрөлжсөн цувааг зохион байгуулахад хорооллын барилгуудыг бүлэг болгон хуваах түүнчлэн цувралын хүрээнд объектуудыг барих дарааллыг тогтоох гэх мэтийн технологи зохион байгуулалтын шийдэлд олон хувилбарын (вариант) аргыг хэрэглэх нь зүйтэй. Хувилбар бүрт техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргана. Бид хугацааны болоод эдийн засгийн хувьд хамгийн боломжийн үзүүлэлт бүхий хувилбарыг сонгож иж бүрэн цувралын тогтолцооны тооцоонд оруулах шаардлагатай.
Барилга, байгууламжийн цуваануудын дарааллыг хэд хэдэн хувилбараар тогтоож цуваануудын хугацааны давхцалыг дээд хэмжээнд байх хувилбарыг сонгосноор хорооллын барилгын ерөнхий хугацааг богиносгож чадна. Бүгд нь эцэстээ иж бүрэн календарчилсан графикийн үзүүлэлтийг сайжруулах хүчин зүйл болно.
4.4.15. Хорооллын барилгажилтыг иж бүрэн календарчилсан график болон нэгдсэн циклограммаар зохион байгуулах талаар өмнөх зүйлүүдэд (4.4.1-ээс 4.4.14) авч үзлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын барилгажилтын ажлыг зохион байгуулахад нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг зохион хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Тухайн ЗБТ-ийг боловсруулах технологи-зохион байгуулалтын нөхцөл байдал тухайлбал сүлжээ график түүн дотроо иж бүрэн сүлжээ графикийг боловсруулах компьютерийн программ хангамж ба өгөгдлийн нормативын бааз байгаа зэрэг хүчин зүйлээс хамаарч иж бүрэн сүлжээ график боловсруулах техникийн шийдлийг сонгох хэрэгтэй.
4.4.16. Нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг боловсруулах зорилго, үндсэн өгөгдлөөс хамаарч нэгдсэн иж бүрэн сүлжээ графикт цуврал аргыг сонгох, түүнд тусгах (иж бүрэн ба объектын төрөлжсөн цуваа) технологи-зохион байгуулалтын шийдэл нь нэгдсэн иж бүрэн календарчилсан график ба иж бүрэн циклограмм байгуулах аргачилалтай адил боловч иж бүрэн сүлжээ графикийг боловсруулахад дараахь онцлогтой. Үүнд:
- "Төслийн менежмент"-ийн баримтлалын хүрээнд авч үзвэл хорооллыг байгуулж хэрэгжүүлэх "санаа" төрсөн тэр үеийг иж бүрэн сүлжээ графикийн "эхний эгшин"- хэмээн тогтоогоод цааш нь "хорооллын хөрөнгө оруулалтыг бий болгох менежмент" ба "төслийн даалгавар боловсруулах" зэрэг үйл ажиллагаа өрнөнө;
- барилгажуулах хорооллын төлөв байдлаас хамаарч иж бүрэн сүлжээ графикийг, ганц буюу олон зорилготой сүлжээ загвар хэлбэрээр байгуулж болно. Жишээ нь: "төгсгөлийн эгшин" нь бүхэл бүтэн хороолол буюу хот байгуулалтын цогцолбор эсвэл хэсэг бүлэг барилга байж болох байхад ганц барилга ч " төгсгөлийн эгшин" болох тохиолдол байж болно;
- нэгдсэн иж бүрэн сүлжээ графикт тусгагдах ажлын нэрийг тогтоох болон ажлын ямар түвшинд томсгосон байдлаар тусгахыг шийдэхдээ хорооллын зураг төслийг боловсруулах үе шат, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх хугацаа, зохион байгуулалтын болон талбайн бэлтгэл хийх, гүйцэтгэгчдийг сонгож хуваарилах, материал-техникийн хангамжийн зохион байгуулалт болон сүлжээ графикийг хянаж дахин боловсруулах зэрэг бүлэг ажлуудыг заавал тусгах;
- хорооллын барилга, байгууламжийг зураг төсөл ба төсвийн баримт бичгээр хангах, гол нэрийн материал ба эдлэхүүн түүнчлэн технологийн тоног төхөөрөмжөөр хангах ажлын эхний хугацааг иж бүрэн сүлжээ графикт тусгайлан онцолсон тэмдэгтээр (дарцаг, давхар эгшин, гурвалжин буюу тэгш өнцөгт г.м) зааж өгнө.
- нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг техник-зохион байгуулалтын арга хэмжээ, бэлтгэл ба үндсэн үе гэж гурван үе болгоод санхүүжүүлж эхлэх ба санхүүжилтийг хаах үеийг тусгайлсан онцлог тэмдэгтээр тодруулна.
4.4.17. Нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг дараах дарааллаар боловсруулна. Үүнд:
- график байгуулах үндсэн өгөгдлийг цуглуулан судлах ба дүгнэх;
- иж бүрэн сүлжээ графикийн ажлын бүтцийг тогтоон графикийн тодорхойлолт карт зохиох;
- тодорхойлолт картын дагуу анхны сүлжээ загвар байгуулах;
- сүлжээ загварыг нэгдсэн иж бүрэн сүлжээ график болгон боловсруулах;
- иж бүрэн сүлжээ графикийг тооцооны хүчин зүйлүүдийг (параметр) тооцож эрт эхлэх хугацаагаар жил улирлын хуваарь бүхий хуанлийн дэвсгэр дээр байгуулах;
- иж бүрэн сүлжээ графикт технологи зохион байгуулалтын зарим нөхцөл болон байж болох бодит хязгаарлалтыг (санхүүгийн, байгаль цаг агаарын, нөөц хангалтын г.м) тусган шинэчлэн оновчтой боловсруулах;
4.4.18. Нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг боловсруулах үндсэн өгөгдөл. Үүнд:
- хорооллын барилгажилтын удирдамжийн хугацаа;
- төслийн даалгавар;
- судалгаа хайгуулын үйл ажиллагааны үр дүн, тайлан;
- барилгын ажлыг материал-техникээр хангах шийдэл;
- технологи зохион байгуулалтын схем ;
- захиалагч буюу хөрөнгө гаргагчийн цаашид төлөвлөсөн ажлын (энэ хорооллын дараа төлөвлөсөн ажил) мэдээлэл;
- барилгад оролцогчдын нэр төрөл, хүчин чадал ба төрөлжилтийн тухайн өгөгдөл;
- ЗБТ-ийг боловсруулахад ашиглах норматив материал;
- адил төстэй ЗБТ (өмнө хэрэгжсэн) тэрхүү төслийг хэрэгжүүлсэн туршлага, зардлын тооцоо.
4.4.19. Нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг гар ажиллагаагаар болон компьютерийн программаар тооцож болох бөгөөд үйлдвэрлэлд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь барилгын ажил гүйцэтгэхэд холбосон сүлжээ болон сүлжээний программ хангамжаар зохицуулагдана. Үүний тулд нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг тооцооны болон хэрэгжүүлэх горимд ажиллах программ хангамж бэлэн болсон байх ёстой.
4.4.20. Нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах дарааллаар зохион байгуулна. Үүнд:
- объектууд (client) болон төвийг (server) сүлжээнд холбож (internet ) "server"-т server-ийн программ хангамж, "client"-д client-ийн эрхтэй программ хангамжийг суурилуулан ажиллуулж туршилт зүгшрүүлэлт хийх;
- тодорхой хугацаанд (долоо хоног г.м) объектуудаас ажлын хугацааны мэдээллийг (графикаас хожимдсон эсвэл түрүүлсэн ажлын хугацаа) server-т дамжуулах (1)
- server-т client бүрээс ирсэн мэдээллийг судлан нэгдсэн иж бүрэн сүлжээ графикийг дахин боловсруулж ажлын хугацааны шинэ даалгаврын мэдээлэл бэлдэх (2) ;
- server-ээс ажлын даалгаврын мэдээллийг client бүрт буцааж дамжуулах (3) ;
- сlient бүрээс авсан шинэ мэдээллээр барилга, байгууламжийн сүлжээ графикийг засварлан боловсруулах ба засварласан графикаар барилгын өдөр тутмын ажлыг хөтлөн удирдах (4) ;
- ээлжит хугацаанд (7 хоног г.м) ажлын явцын хугацааны мэдээллийг server-т дамжуулах (1);
Ийнхүү иж бүрэн схемээр боловсруулагдсан нэгдсэн иж бүрэн сүлжээг дээрх дэс дарааллын дагуу тасралтгүй барилга угсралтын үйл ажиллагаанд хэрэгжүүлвэл хорооллын барилга байгууламжийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад нөлөөлөх хүчин зүйлийн нэг байх болно.
4.5. ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ТАЛБАЙН ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЗУРАГ
4.5.1. Олон нийт, орон сууцны хороолол томоохон цогцолборт хамрагдах барилга, байгууламжууд түүний нийт дэвсгэр талбайд хамааруулан цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг боловсруулна.
4.5.2. Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зураг боловсруулахад дараах үндсэн өгөгдөл бэлэн байвал зохино.
Үүнд:
- орон сууцны хороолол буюу цогцолбор барилгажилтын ерөнхий төлөвлөгөө;
- тухайн талбайн геологи, гидрогеологи ба инженер эдийн засгийн судалгаа хайгуулын тайлан;
- зураг төсөл ба төсвийн баримт бичиг (техникийн зураг, нэгдсэн төсөв г.м);
- нэгдсэн иж бүрэн календарчилсан график буюу нэгдсэн иж бүрэн сүлжээ график;
- технологи зохион байгуулалтын схем;
- ажиллагчдын түр сууцны хотхон (тодорхой нөхцөлд) болон тэдний ахуй үйлчилгээний барилга байгууламжийн хэмжээ, тооцоо;
- үйлдвэрлэлийн зориулалт бүхий түр үйлдвэр завод, цех, тасаг, агуулахын тооцоо ба тэдгээр объектын өгөгдөл;
- барилгын ерөнхий болон туслан гүйцэтгэгчдэд байгаа төрөл бүрийн өргүүрийн тоо, хүчин чадал, үндсэн үзүүлэлт бүхий өгөгдөл.
4.5.3. Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг барилгын бэлтгэл ажлын ба барилгажилтын үндсэн үеийн гэж ялгаж тус тусад нь боловсруулах нь зүйтэй. Байнгын барилга байгууламж; түр барилга байгууламж ба түр үйлдвэр, цех тасаг, агуулах (зөөврийн түр барилгууд): материал, эдлэхүүн ба бүтээцийг тээвэрлэж ирэх байнгын ба түр (салаа) зам, хүнд даацын өргүүр ба техникийг объектод хүргэх зам, хороололд төлөвлөсөн инженерийн сүлжээ түүнийг хотын байнгын сүлжээнд холбох цэгийн (пункт) байрлал түүнчлэн барилгын ажлын зориулалтаар татаж авах сүлжээний байрлал түүний хэмжээ; талбайн гэрэлтүүлгийн цамхаг; объектуудад цамхагт болон бусад төрлийн краныг байрлуулсан байдал, түүний үйлчлэлийн хүрээ, бусад объектод хөлөөр нь шилжүүлэхэд зориулсан холбох зам; хороололд үлдээх болон нурааж зөөх барилгын байрлал; ерөнхий зориулалттай ашиглах геодезийн үл хөдлөх цэг ба геодезийн сүлжээний (улаан шугам г.м) байрлал зэргийг цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зурагт заавал тусгасан байх ёстой.
4.5.4. Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг боловсруулахад дараах зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:
- цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын зураг хорооллын ерөнхий төлөвлөгөө ба дэвсгэрийн геодезийн өндөржилттэй тохирч байх;
- цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын схемтэй уялдуулах;
- цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын зураг холбогдох барилгын норм ба дүрэм, барилгын дүрмийн заавал мөрдөх шаардлагатай зөрчилдөхгүй байх;
- барилгын ачааны урсгал ба эргэлтийг хамгийн оновчтой (төв агуулах, объектын агуулах г.м) зохион байгуулах;
- түр барилга байгууламжийг (захиргаа, ахуйн үйлдвэрлэлийн) хорооллыг барих бүхий л хугацаанд дахин задалж шилжүүлэхгүй байх байрлалд төлөвлөх бөгөөд өртөг зардал нь хамгийн бага байх нөхцөлийг хангаж байх;
- хүмүүс аж төрөх ба албаны түр барилга, цай хоолны газар, эмнэлгийн цэг мэтийн ахуйн түр барилгыг зонхилох салхины дээд талд байрлуулна.
4.5.5. Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг, хорооллын ерөнхий төлөвлөгөөг зурсан масштабаар боловсруулах нь зохимжтой бөгөөд дараах дарааллаар боловсруулна.
Үүнд:
- барилгажих талбайн хил хязгаарыг ерөнхий төлөвлөгөөний (ЕТ) дэвсгэр дээр зурж байрлуулах;
- Түүнд баригдах барилгуудыг тэмдэглэн дугаарлах;
- ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байнгын замыг Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зурагт тусгах боловч барилгуудад материал, эдлэхүүн хүргэхдээ тухайн замын байрлалыг түр зам болгон төлөвлөж болохоос гадна шинээр түр зам салбарлуулан төлөвлөж ч болно. Учир нь ихэнх тохиолдолд хорооллын доторх байнгын хатуу хучилттай замыг тохижилтын үед нь гүйцэтгэдэг болохоор хорооллыг барьж дуустал технологийн шороон зам байна;
- барилгуудад кран байрлуулж түүний үйлчлэлийн хүрээг дүрслэх;
- бүх төрлийн түр барилга байгууламжийг (захиргаа, аж ахуй, үйлдвэрлэлийн) тооцооны дагуу байрлуулж зурах;
- үйлдвэрлэлд ашиглах түр инженерийн шугам сүлжээг (ус, дулаан, ариутгах татуурга, цахилгаан, шахсан агаар г.м) хэрэглэгчид нь хүргэж байрлуулж өгөх;
- эцэст нь Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийн сул зай талбайд: байнгын барилга түр барилга бүрийг тэмдэглэгээ дугаараар нь заан жагсаалт (хүснэгтээр) хийж өгөх. Жагсаалтад түр барилгуудын нэр, хүчин чадал (марк, ажлын зургийн нэр, талбай урт, үйлдвэрлэсэн завод, компани г.м) мэтийг тусгана.
Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг боловсруулахад зурагт тусгагдсан бүх зүйл "Барилгын талбайн зохион байгуулалтын зургийн тэмдэглэгээ" MNS 5415:2004" стандартын дагуу байх ёстой. Үүнд: "Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт" /БНбД 23-01-09/ барилгын норм ба дүрмийг ашиглах хэрэгтэй.
4.5.6. Орон сууцны хороолол болон онц чухал олон нийтийн томоохон цогцолбор барилгын ажил тухайн хот суурин газрын дэд бүтэц бусад үйлдвэр, авто ба төмөр замын сүлжээ, хүрээлэн буй орчинтой нягт холбоотой байдаг тул Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургаас өмнө тухайн бүс нутгийн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг (ситуационный план района строительства) боловсруулсан байвал зохино. Байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд дараах зүйлс заавал тусгагдсан байвал зохино. Үүнд:
- одоо байгаа болон төлөвлөж буй хот (хороолол)-ын байрлал;
- хот орчны геодезийн үл хөдлөх цэг, сүлжээний байрлал;
- тухайн хот орчны барилгын материалын үйлдвэр, карьерын байрлал, хүрч очих замын сүлжээ;
- хот орчны авто ба төмөр замын сүлжээ буудал, бааз, хот ба барилгын талбай уруу орох гарах цэгийн байрлал;
- өндөр хүчдэлийн шугам болон сул хүчний (мэдээлэл холбооны) сүлжээний ерөнхий байрлал;
- хүрээлэн буй орчны зураглал (уул, ой, нуур цөөрөм, гол горхи, хог хаягдлын цэг, хар шороо ба ногоон суулгац авах газар г.м), салхины чиглэл, эрчим;
- хот суурингийн орон сууцны хорооллын одоо байгаа байрлал түүнтэй холбогдсон нийтийн тээврийн шугамын чиглэл.
Байршлын ерөнхий төлөвлөгөөг 1:10000-1:50000 масштабын аль тохирохыг сонгож боловсруулвал зохино.
4.5.7. Байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах үндсэн өгөгдөл:
- Техник эдийн засгийн болон, газар зүйн байршлын зураг, геологи, гидрогеологийн эрэл хайгуулын тайлан;
- Геодезийн үл хөдлөх цэг, сүлжээний байрлал;
4.5.8. Цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг дараах агуулгатай тайлбар бичиг дагалдана. Үүнд: барилгын ажлыг эрчим хүч, ус, дулаан, хүчилтөрөгч, шахсан агаараар хангах хүчин чадлыг тооцсон тооцоо; захиргааны (ИТА-ны контор, ажиллагчдын хурал цуглаан ба түр сургалтын байр г.м ) ба ахуйн (хоол цайны газар, хувцас солих байр, халуун ус, бие засах газар г.м), үйлдвэрлэлийн хэвний ба арматурын, мужааны цех г.м) түр барилга түүнчлэн агуулахын (дулаан ба хүйтэн агуулах, саравч, задгай талбай г.м) барилгын талбай ба эзлэхүүний тооцоо; өмч хамгаалалтын түр хашаа, шалган нэвтрүүлэх орц гарцын тухай тайлбар; бүх төрлийн түр барилгын төсөвт зардлын дүн, газар дээр нь барих ба зөөврийн барилга тавихыг заасан тайлбар зэрэг болно.
4.6. ЗАМ, ТЭЭВЭР БА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ
4.6.1. Барилгын ажлыг эхлүүлэх үндсэн нөхцөл нь, барилгажилтын талбайд хүрэх зам ба барилгыг ашиглах үед хэрэглэх инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх явдал болно.
Барилгажилтын үед ашиглах замыг ерөнхийд нь түр зам гэж томьёолох боловч хорооллын технологи зохион байгуулалтын схемээс нь хамааруулж ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зарим байнгын замыг эхлэн барих, түүнийг үргэлжлүүлэх буюу салбарлуулан түр зам тавих асуудлыг шийдвэрлэвэл зохино. Зам нь барилгын материал, эдлэхүүн ба бүтээц, түүхий эдийг (зуурмаг, бетон хольц) хурдан хугацаанд эвдрэл гэмтэлгүй хүргэх зорилготой байдаг.
Хорооллын дотоод замыг (подъездные пути) хэзээ барихыг тухайн хорооллын нөхцөл байдлаас нь хамааруулж шийдвэрлэнэ. Учир нь хүнд даацын машин, механизм шинэ замыг эвдэн сүйтэгдэг. Энэ бүгдтэй уялдуулан түр замын хэлбэр хэмжээ ба бүтцийг сонгож төлөвлөх нь зүйтэй.
Технологи зохион байгуулалтын эдгээр шийдлүүдийг харьцуулан байж захиалагч ба ерөнхий гүйцэтгэгч хоорондоо зөвшилцөн хот дүүргийн хэмжээнд зохицон байнгын ба түр замын асуудлыг шийдвэрлэнэ. Хорооллын зам, шугам сүлжээний аль нэг хэсгийг ямар хөрөнгө оруулалтаар хийхийг шийднэ.
Байнгын болон түр замыг төсөллөхөд "Авто зам төсөллөх" /БНбД32.01-00/, "Авто зам барих" /БНбД32.02-00/, "Гүүр хоолой" /БНбД3.06.04-88/ барилгын норм дүрмийг ашиглана.
Инженерийн шугам сүлжээг барилгын талбайд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашигласан бохирдсон усыг зайлуулж хотын ариутгах татуургын төв шугам сүлжээнд холбох чиглэлээр гүйцэтгэнэ. Хотын байнгын ашиглалттай ариутгах татуургын гол шугамыг шинээр төлөвлөн барих хороолол хүртэл татаж бэлэн болгосон байх ёстой. Ариутгах татуургын шугам сүлжээг "Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж" /БНбД40-01-06/, "Усан хангамж, бохир ус, гадна шугам сүлжээ, түүний барилга байгууламж" /БНбДЗ.05.04-90/ барилгын норм ба дүрмийн дагуу төлөвлөж боловсруулна.
Хорооллын цэвэр усны гадна сүлжээний гол шугамыг барих ажилтай нэгэн зэрэг барьж байгаа барилгын болон барилгачдын ахуйн хэрэглээний түр шугам татах ажлыг зохион байгуулж гүйцэтгэнэ.
Баригдаж байгаа хорооллыг ашиглалтын үед хангах цахилгааны кабель, трансформаторын станци түүний тоног төхөөрөмжийг инженерийн бусад сүлжээний ажилтай нэгэн зэрэг гүйцэтгэж цахилгааны шугамд холбох нөхцөлийг бүрдүүлсэн байх журамтай. Хотыг цахилгаанаар хангаж байгаа өнөөгийн схем бол кабель- бүлгийн трансформатор-салбар шугам- объектын самбар гэсэн бүтэцтэй байгаа болохоор барилгын ажилд хэрэглэх түр цахилгааны шугамыг энэ схемийн дагуу, талбайд баригдах ямар нэгэн объектын самбар хүртэлх салбар шугамыг эхлэн тавиад түүнээс түр шугамыг тоолуур-трансформатороор дамжуулж татах аргыг манайд өргөн хэрэглэж байна.
Барилгын цахилгаанаар хангах түр шугам татах ажилд "Цахилгаан техникийн ажил" /БНбД З.05.06-90/, "Цахилгаан байгууламжийн дүрэм" /БД4З-101-03/ барилгын дүрмийг ашиглана.
Цахилгаанаар ажилладаг зөөврийн тоног төхөөрөмжийг ашиглан түр барилгыг халаах, халаах шаардлагагүй үед таслах зэргээр уян хатан шийдлийг ашиглах нь зохимжтой.
Олон давхар (5-аас дээш) болон өндөр барилгад ажиллагсдын бие засах газрыг 5 давхар бүрт (ажлын байрын ойролцоо) байрлуулах нь зохимжтой. Үүний тулд зөөврийн бие засах тоноглолыг ашиглаж болно. Ариутгах татуургын төвлөрсөн сүлжээ бүхий хот суурин газарт барилга, байгууламжийг барихад энгийн газар-жорлон барихаас татгалзвал зохино.
4.7. ЗӨӨВРИЙН ТҮР БАРИЛГА
4.7.1. Контор болон цайны газар, халуун ус, хувцас солих байр зэрэг зориулалтаар ашигладаг зөөврийн түр барилгыг үйлдвэрлэдэг үйлдвэр, аж ахуйн газрууд нь тэдгээр түр барилгыг барилгын салбараас гадна, геологи, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарт өргөн хэрэглэдэг. Түр барилгыг хэлбэрээр нь чингэлэг маягийн ба угсармал гэж ангилдаг.
Чингэлэг маягийн гэдэг нь тодорхой зориулалтаар нэг маягийн зураг төслөөр үйлдвэрлэсэн, ашиглахад бэлэн болгосон байр болно. Чингэлэг байрыг, конторын, сууцны, гуанзны, лабораторын, үйлдвэрийн гэх мэтчилэн олон төрлөөр, тодорхой хүчин чадлын үзүүлэлттэйгээр (2;4;12 хүний контор, нийтийн сууц, нэг болон хоёр айлын сууц, 6 хүний халуун ус, 25 хүний хувцас солих байр г.м) үйлдвэрлэдэг. Ийм чингэлэг байр нь нэг болон хэд хэдэн чингэлгээс бүрдэл болно. Чингэлгийг ямар ч тээврийн хэрэгслээр зөөж болох ба түүнчлэн чиргүүл маягаар (дугуйтай) үйлдвэрлэдэг.
Чингэлэг байрыг хэд хэдээр нь нийлүүлж угсрах эсвэл хана ба шал, таазаар нь эвлүүлэх байдлаар үйлдвэрлэснийг угсармал түр барилга гэнэ.
Ажиллагсдын ахуйн зориулалттай түр барилгын (гуанз, хувцас солих өрөө, халуун ус, бие засах газар г.м) хүчин чадлыг (талбай, хүний тоо г.м) тодорхойлох тооцоонд, хамгийн олон хүнтэй байх нөхцөлөөр тодорхойлно. Ажиллаж байгаа хүний тоо, ажиллах хүчний хөдөлгөөний графикийг иж бүрэн сүлжээ ба календарчилсан графикаар тодорхойлно. Түр барилгын хүчин чадлыг тооцоход нэг өдөрт ажиллах эрэгтэй ба эмэгтэй ажиллагсдын тоог ч харгалзвал зохино. Эрэгтэй ба эмэгтэй ажиллагсдын харьцааг барилгын үндсэн бүтээцийн угсралтын үед 70 ба 30%, харин заслын ажилд эсрэгээр 30 ба 70% гэж тооцно. Нийт ажиллагсдын 85% нь ажилчин, 8% нь ИТА, 5% нь туслах ажилтан, 2% нь харуул хамгаалалтын хүмүүс байна гэж тооцож болно. Барилгын их, дээд, дунд мэргэжлийн сургуулиудын оюутан сурагчдын дадлагын хүмүүсийн тоог нийт ажиллагсдын 5%-иар авч тооцвол зохино.
Түр барилгын талбайг дараах томъёогоор тодорхойлно. Үүнд:
S = hP,
Энд: h нь талбайн норматив үзүүлэлт (5-р хүснэгт); Р – ажиллагсдын дундаж тоо (ажилчин, ИТА, албан хаагчид, оюутан г.м)
5-р хүснэгт
Түр барилгын талбайн нормт үзүүлэлт
Түр барилгын нэр төрөл
|
Нормт үзүүлэлт, 1хүн/м2
|
Тайлбар
|
ИТА-ын контор диспетчерийн өрөө
Аюулгүйн
ажиллагааны кабинет
Хувцас солих өрөө
Хоолны газар
Гар нүүр угаах байр
Эмэгтэй ажиллагсдын хувийн ариун цэврийн өрөө
Усанд орох газар
Бие засах газар /цэвэр бохир усны төвлөрсөн холболттой/
Хувцас хатаах өрөө
Гал тогоо
Эмнэлгийн цэг
Хурал зөвлөгөөн, цуглааны байр
|
1. Захиргааны өрөө
1/5
1/1
2. Ахуйн үйлчилгээний өрөө
1 хүнд хос шүүгээ
1/1
1/0,05
1/0,18
1/0,43
1/0,07
1/0,2
1/0,15
1/0,06
3. Соёл ахуйн өрөө
1/0,24
|
Талбайн даамал бусад ИТА сууж ажиллах. Барилгын үйлдвэрлэлийг шуурхай удирдахад зориулагдсан.
Сургалт явуулах үзүүлэн ба техник хэрэгсэл, норм заавар бүхий өрөө.
1 шүүгээнд ажлын нөгөөд солих цэвэр хувцас өлгөнө.
Үдийн хоол идэх, амрах ба дулаацах; ус буцалгагч тавина.
15 хүнд 1 крант байхаар төлөвлөнө.
15-100 хүн тутамд тусдаа өрөө байвал зохино.
12 хүн тутамд 1 шүршүүр ноогдно.
Эрэгтэй 25-30, эмэгтэй 20 хүн тутамд тус тус 1 суултуур байна. Төвлөрсөн холболтгүй нөхцөлд: зөөврийн цооног, бие засах байр ашиглах
Норсон, ажлын гутал, хувцасыг энд хатаана.
Энд зөвхөн хоол цай бэлдэх зориулалттай.
Бие муудсан, гэмтсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх.
Мэргэжлийн сургалт, оюутны дадлагын зөвлөгөө өгөх
|
4.8. БАРИЛГЫН ТАЛБАЙД ТҮР ХЭРЭГЛЭГДЭХ ИНЖЕНЕРИЙН
ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЧААЛЛЫГ ТООЦОХ
4.8.1. Барилга угсралтын үед шаардагдах цахилгаан, дулаан, усны хэрэгцээг тооцоогоор тодорхойлно. Жишээ нь: цахилгааны хэрэглээний хувьд: барилгад ажиллах цахилгаан хөдөлгүүр бүх төрлийн машин, механизмын нийлбэр хүчин чадал, технологийн зориулалтын (хөлдүү хөрс гэсгээх, бетоныг халаах г.м) хэрэглэгчийн чадлыг, барилгын талбайн гэрэлтүүлэг болон түр барилга дотор гэрэлтүүлэг, гагнуурын аппаратын хэрэглээнд шаардагдах цахилгаан хангамжийн нийлбэр чадлыг 1-р зурагт үзүүлсэн дэс дарааллаар тооцно. Машин механизм, тоног төхөөрөмж, түр барилгын газардуулгыг "Барилга байгууламжийн аянга хамгаалалтын зураг төсөл зохиох заавар" /БД43-103-08/-ийн дагуу гүйцэтгэнэ.
Цахилгаанаар ажилладаг машин механизмын хөдөлгүүрийн чадлыг (Р1) дараах томьёогоор тодорхойлно.
Үүнд: - i-р машин, тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн чадал, кBт
Технологийн зориулалтын тоног төхөөрөмжийн хүчин чадал:
Үүнд: -i-р технологийн процесст зарцуулах нэгж хүчин чадал, кBт.
Түр барилгын доторх гэрэлтүүлэг ба тоног төхөөрөмжинд шаардагдах цахилгаан хэрэгслийн чадал:
Үүнд: - түр барилгын i-р гэрэлтүүлэгч ба тоног төхөөрөмжийн (чийдэн, ус буцалгагч, цахилгаан зуух, халаагуур г.м) чадал, кBт.
Барилгын талбайн гэрэлтүүлэг ба тоног төхөөрөмжийн чадал:
Үүнд: - гадна талбайн гэрэлтүүлэгч прожектор, г.м
Гагнуурын трансформаторын чадлыг дараах томьёогоор тодорхойлно.
Үүнд: -i-р трансформаторын нэгж хүчин чадал , кBт.
Барилгын талбайн цахилгаан хангамжийн нийт хэрэглээг дараах томьёогоор тодорхойлно.
,
Үүнд: - шугамын алдагдал, (1,05-1,1);
-цахилгаан хөдөлгүүрийн чадлын илтгэлцүүр, (0,7);
- технологийн хэрэглээний илтгэлцүүр, (0,8);
К1-нэг Тоног төхөөрөмжийн ажиллагааны илтгэлцүүр
5 хүртэл хөдөлгүүрт 0,6;
6-8 ширхэг бол 0,5;
8-аас олонд-0,4);
K2-тоног төхөөрөмжийн технологийн тогтмол ба тогтмол бус цахилгааны горимын илтгэлцүүр, (0,4);
K3- гэрэлтүүлэгчийн тусах илтгэлцүүр, (0,8);
K4- гадна гэрлийн тусгах илтгэлцүүр, (0,9);
K5- гагнуурын трансформаторын нэг зэрэг ажиллах илтгэлцүүр,
3 хүртэлх-0,8;
5 хүртэлх -0,6;
5 хүртэлх-0,5;
8-аас дээш-0,4
Дотор ба гадна гэрэлтүүлэгийн чадалыг тодорхойлохдоо нэгж талбайд ногдох чадлын үзүүлэлтээр тооцно. (6-р хүснэгт)
Барилгын талбайн ба ажлын байрны гэрэлтүүлгийг шөнө 2 лк-ээс багагүй байхаар тооцно. Барилгын талбайд 7-р хүснэгтэд заагдсан гэрлийг сонгож тооцно.
Хот болон суурин газрын барилгын талбайг хотын цахилгаан хангамжийн сүлжээнээс хангахаар тооцно. Цахилгааны эх үүсвэр болон инженерийн шугам сүлжээгүй хөдөө орон нутагт зөөврийн генератор, агаарын дэд станц цахилгаан үүсгүүрүүдийг хангахаар төлөвлөнө.
6-р хүснэгт
Гэрэлтүүлэх талбай
|
1 м2 талбайд ногдох чадал, /Вт/
|
Газар шорооны ажил, бетон цутгах ажил, төмөр бетон ба өрлөгийн ажлыг механикжуулж талбай
|
0,8
|
Газар шорооны ажлыг гараар гүйцэтгэх, бетон цутгах талбай
|
0,8
|
Барилгын гол орц ба гарц
Туслах орц ба гарц
Ослын гэрэлтүүлэг
Агуулах
Захиргаа ба аж ахуйн түр барилга
Талбайн даамал байрлах газар
|
5,0
2,5
1,5
3,0
15,0
18,0
|
7-р хүснэгт
Гэрэлтүүлэгчийн тусгалын өргөн, /м/
|
Тохирох гэрэлтүүлэгчийн төрөл
|
20- хүртэл
21-150
151-300
301- дээш
|
Улайсах чийдэн
ДРЛ чийдэн бүхий гэрэлтүүлэгч
Улайсах чийдэн бүхий прожектор
Ксенон чийдэнтэй гэрэлтүүлэгч ба
прожектор
|
Цахилгааны нийт чадлыг (Р) тодорхойлох
|
Тайлбайд ажиллах бүх машин, механизмын
цахилгаан хөдөлгүүрийн чадал
|
Технологийн процесст шаардагдах цахилгаан хангамж
|
Талбайн түр барилгын дотор гэрэлтүүлэг ба
Тоног төхөөрөмжийн цахилгаан ачааллын тооцоо
|
Гадна талбайн гэрэлтүүлэг ба тоног төхөөрөмжийн
цахилгаан ачааллын тооцоо
|
Гагнуурын трансформаторын нийлбэр чадал
|
Цахилгаан ачааллын эх үүсгүүрийг сонгох тооцоо
|
Барилгын талбайн цахилгаан хангамжийн ерөнхий бүдүүвчийг боловсруулах
|
1-р зураг. Барилгын талбай цахилгаан хангамжийн бүдүүвч
4.8.2. Барилгыг үйлдвэрлэлийн ба ахуйн, галын аюулгүйн зориулалтын усаар хангах нь зайлшгүй шаардлагатай. Талбайг түр усаар хангах зохион байгуулалтыг дараах дарааллаар (2-р зураг) гүйцэтгэнэ. Үүнд: ус хэрэглэгчдийг тодорхойлж усны зарлагыг тооцох; усны нийлбэр зарлагыг тодорхойлох; цэвэр усны үүсвэрийг сонгож түр усаар хангах шугам сүлжээг төсөллөх; бохир усыг зайлуулах ариутгах татуургын шугам сүлжээний схем боловсруулах; талбайн түр ус хэрэглэгч бүрийг тусгасан ус хангамжийн сүлжээний ажлын схем боловсруулах зэрэг болно.
Үйлдвэрлэлийн хэрэгцээний нийт усны зарлагыг дараах томьёогоор тооцно.
Энд: q1-i-р хэрэглэгч бүрийн нэгж хэрэглээний зарлага, л (8-р хүснэгт);
K’1 -усыг жигд бус хэрэглэх байдлыг бодолцох илтгэлцүүр, (1,5-3);
К1- тооцогдоогүй усны хэрэглээг тусгах илтгэлцүүр, (1,2);
n1- тухайн зарлагыг цагт хэд давтах тоо;
- ээлжийн цаг.
Ахуйн хэрэглээний усны зарлагыг дараахи томьёогоор тооцно.
Энд: Q2 –ахуйн хэрэгцээний нэгж зарлага, л (9-р хүснэгт);
n’2 -ээлжинд ажиллах хамгийн олон хүний тоо;
n2- усыг жигд бус хэрэглэх байдлыг тусгах илтгэлцүүр, (1,5-3);
- шүршүүрт орох нэг ажиглагсдын усны зарлага, л;
- шүршүүрт орох ажилчдын тоо (нийт ажиллагсдын 40-50%);
- шүршүүрт нэг хүний орох хугацаа, (45 мин.).
8-р хүснэт
Ус хэрэглэгч
|
Зарлагын нэгж хэмжээ
|
Зарлага
|
Дотоод шаталтын хөдөлгүүртэй экскаваторын хөдөлгүүр хөргөх
|
л/ц
|
10-15
|
Ачааны авто машин (хүнд даацын) угаах ба хөргөх
|
л/хоног
|
300-600
|
Трактор угаах ба хөргөх
|
>>
|
300-600
|
Шахсан агаар гаргах станци
|
л/ц
|
5-10
|
Талбайд хайрга угаах
|
л/m3
|
500-1000
|
Талбайд бетон хольц зуурах
|
>>
|
210-400.
|
Бетон, төмөр бетоны чийгтэй арчилгаа
|
л/m3 хоног
|
200-400
|
Талбайд зуурмаг бэлдэх ба шохой тунгаах
|
л/m3
|
250-300
|
Тоосгон өрлөг хийх ба зуурмаг бэлдэх
|
1000 тоосгонд
|
70-230
|
Мод тарих
|
л/шир
|
0,5-100
|
Зүлэг услах
|
m2
|
10
|
Зам ба талбайг норгон тоос дарах
|
m2
|
10
|
9-р хүснэгт
Ус хэрэглэгч
|
Усны зарлага, л
|
Ариутгах татуургын сүлжээгүй барилгын нэг ажилтанд
|
15,0
|
Ариутгах татуургын сүлжээ бүхий барилгын нэг ажилтанд
|
25,0
|
Талбайн гуанзанд (цайны газар) үдийн хоол идэx нэг ажилтанд
|
10-15
|
Шүршүүрт ороx нэг ажилтанд
|
30,0
|
Барилгын талбайд гал түймэр гарч болзошгүй байдаг учраас баригдаж байгаа объект болон бүх төрлийн агуулах, түр барилгыг "Барилга байгууламжийн галын аюулгүй байдал" /БНбД21-01-02/ барилгын норм ба дүрмийн дагуу зохих арга хэмжээг тусган төлөвлөнө.
Дөл гарган авалцан шатдаг (Ш2;Ш4; Д2; Д3) бөгөөд галын тархалт нь Т3, Т4 бүлэгт хамаарах, утаа үүсгэх өндөр чадвартай (У2; У3) хортой бодис ялгаруулан шатдаг (Х2; Х3; Х4) материалыг барилгад хэрэглэсэн ба гадаа агуулахад хураасан талбайд, түймэр унтраах байнгын хэрэгсэлийг тоноглох нь зүйтэй. Байнгын усны шугамын зарлагыг (Q3) үйлдвэрлэл (Q1) болон ахуйн (Q2) хэрэгцээний зарлага дээр нэмж тооцно. Үүнд, 10 га хүрэхгүй барилгын талбайд нэг зэрэг хоёр гидрант ажиллахаар бодож усны зарлагыг Q3=2х5 л/сек=10л/сек хэмжээг бодож болно. Харин 10-50 га талбайд нэг гидрантын зарлагыг 20л/сек болгож өсгөвөл зохино.
Ийнхүү барилгын талбайд шаардагдах усны нийт зарлагыг Q= Q1 + Q2+ Q3 гэж тодорхойлсны дараа усны түр шугам хоолойн голчийг гэсэн томьёогоор тодорхойлно. Энд: Q-нийт зарлага м3/сек, =3,14; V-шугмаар дамжих усны хурд (1,5-2м/сек).
Болзошгүй түймрийг унтраах арга хэрэгслийг дээрхээс өөр шийдлээр (хотын гал командтай автомат холбоогоор холбогдох, өөрийн бие даасан галын посттой байх г.м) шийдвэрлэж болохыг судлах ёстой.
Энд техник-эдийн засгийн харьцуулалт хийн хувилбарыг сонгох хэрэгтэй.
2-р зураг. Барилгын талбайг түр усаар хангах схем
4.8.3. Олон нийт, орон сууцны томоохон цогцолбор хорооллын барилгын ажиллагсдын түр байрыг өвлийн улиралд халаах, үйлдвэрлэлийн байгууламжид дулаан өгөх зэрэгт зайлшгүй шаардлага байна.
Түр хэрэгцээний дулааны тооцоог дараах дарааллаар гүйцэтгэнэ (3-р зураг). Үүнд:
дулаан хэрэглэгч бүрээр шаардагдах эрчим хүчний хэрэгцээг тооцох;
дулааны эх үүсвэрийг сонгох;
барилгын талбайг дулаанаар хангах ажлын схем боловсруулж гүйцэтгэх зэрэг болно.
Дулааны хэрэгцээг түр барилга объект бүрээр нь тооцож нэг цагт шаардлагатай дулааны хэмжээг тодорхойлно:
Энд: - i-р түр барилгын дулааны хэрэгцээ;
K1 -хашлага бүтээцээр дулаан алдагдахыг бодолцох илтгэлцүүр (1,1-1,2).
Түр барилгын дулааны хэрэгцээг дулааны зарлагад шаардагдах эрчим хүч ; агааржуулалтын дулааны зарлагыг нөхөх дулаан гэж ангилна.
,
,
,
Үүнд, а-гадна агаарын температураас хамаарах илтгэлцүүр
(t° ³ –40 °С, үед 0,9; t = –30 °С, үед 1,0;
t = –20 °С, үед 1,1; t ³ –10 °С, үед 1,2 –оор тус тус авна );
-түр барилгын хувийн дулааны үзүүлэлт;
t° – тасалгааны дотоод агаарын температур;
Vi -түр барилгын гадна талаар нь авсан эзлэхүүн, м3.
Түр барилгын дотор агаарын температурыг 10-р хүснэгтэд зааснаар авч болно.
10-р хүснэгт
Түр барилгын төрөл
|
Температур, 0С
|
Үйлдвэрлэлийн
|
16,0
|
Дулаан агуулах
|
5-8
|
Дэлгүүр, мухлаг, гуанз
|
18,0
|
Халуун ус, шүршүүр
|
22,0
|
Шаардлагатай нийт дулааныг томьёогоор тодорхойлж болно. Иргэн болон олон нийтийн зориулалттай барилга барихад шаардлагатай технологийн зориулалттай (хөлдүү хөрс гэсгээх, бетоныг уураар шарах г.м.) дулаан хэрэгтэй бол ажиллагаа багатайгаар нь цахилгааны эрчим хүчийг хэрэглэх хэрэгтэй. Ийнхүү зарлагыг хангах дулааныг цахилгаанаар буй болгох тул дулаан гаргадаг цахилгаан тоног хэрэгслийг сонгох хэрэгтэй болно (цахилгаан зуух, цахилгаан бойлер, цахилгаан халаагуур, сэнс г.м). Шатдаг хий болон хатуу ба шингэн түлшээр ажилладаг дулааны үүсгүүр сонгоход дулааны зарлага тооцох зарчим дээр дурьдсантай адил.
3-р зураг. Барилгын талбайн түр дулаан хангамжийн блок-схем
4.8.4. Барилга байгууламж барихад шахсан агаар шаардлагатай байдаг. Түүнийг хийн алх, хийн муна, элс цацагч, будаг шүршигч гэх мэтийн олон багаж хэрэгсэлд ашигладаг.
Шахсан агаарын нийт хэрэгцээг дараах томьёогоор тодорхойлно:
Энд: fi - i-р механизм, багаж, хэрэгсэл бүхний шахсан агаарын зарлага, м3/мин;
ni -зэрэг ажиллах нэг төрлийн механизмын тоо;
К -механизмууд зэрэг ажиллах байдлыг тусгах илтгэлцүүр (2 механизмд- 0,85; 6 —механизмд бол 0,8; 10 механизмд-0,7; 15 бол-0,6 г.м).
"Е" зарлагыг хангаж чадах шахсан агаарын станцын хүчин чадлыг дараах аргачлалаар тодорхойлно.
Энд: n1 -компрессоррын алдах агаар 10%;
n2 – яндан буюу шлангиар дамжих агаарын хөрөлтийн алдагдал (30% хүртэл);
n3-холбоос залгаасаар алдах агаар (5-30%);
n4 -хамгаалалтын хавхлагаар үлээлгэх агаар (4-10%).
"N" хүчин чадлыг хангахад байнгын станц болон зөөврийн, чиргүүлийн тоноглолыг ашиглах боломжтой.
4.9. ОЛОН НИЙТ БА ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН
БАРИЛГЫГ БАРИХАД ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ
ТЭМДЭГТИЙГ БАЙРШУУЛАХ
4.9.1. Хотын бүс, орчны тойм зураг түүнчлэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилга, байгууламжийг нутаг дэвсгэрийн хэмжээ ба баригдах барилга байгууламжийнх нь төрх байдлаас хамааруулж тодорхой масштабаар (1:50000; 1:25000; 1:10000; 1:5000) зурсан байр зүйн зураг дээр суурилуулсан байна. Харин 1:10000 буюу 1:25000-ын масштабын байр зүйн зураг дээр төлөвлөсөн цогцолбор ба хорооллын ерөнхий төлөвлөгөө болон хотын ерөнхий төлөвлөгөөг техник-эдийн засгийн тооцоонд ашиглана. Харин 1:5000 болон 1:10000-ын масштабын байр зүйн зурагт цогцолбор ба хорооллын ерөнхий төлөвлөгөөг (суурь ерөнхий төлөвлөгөө) боловсруулах бөгөөд энэ нь хорооллын хэсэгчилсэн төлөвлөлт (тохижуулалтын ба инженерийн сүлжээний) хийх үндэслэл болно. Цогцолбор ба хороолол, хот байгуулалтын цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 1:2000-ын масштаб бүхий байр зүйн зураг дээр нарийвчилсан төлөвлөлт хийх бөгөөд энэхүү зураг хот байгуулалтын цогцолбор, гудамж талбай, тусдаа орших объектын геодезийн цэг тэмдэгтийг (улаан шугам ба өндөржилт) төлөвлөх бололцоог бүрдүүлнэ.
Байр зүйн 1:500 масштабтай зурагт төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөг (план) газрын өндөржилтийн (газар шорооны ажлын картограмм) тооцоонд болон объектын ажлын зурагт ашиглах боломжтой юм.
Цогцолбор ба хорооллын барилга байгууламжийн геодезийн цэг тэмдэгтийг шилжүүлсэн барилгажилтын талбайд байгаа зам, талбай ба барилгын геодезийн ажлыг нарийвчлалтай тогтоох зорилгоор эрх бүхий геодезийн байгууллага геодезийн ажил гүйцэтгэх төслийг боловсруулна.
4.9.2. Цогцолбор ба хорооллын барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийн бүрэлдэхүүнд газрын өндөржилт болон талбайн улаан шугам, зай хэмжээний зургийг М1:2000-аас М1:1000-аар боловсруулахаар "Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар" /УББ11-202-00/ ба "Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм" /БНбД11-01-98/-д заасан байна. "Барилгын геодезийн ажил" /БНбД11-08-06/ барилгын норм ба дүрэмд барилга байгууламжийн ажил эхлэхээс өмнө захиалагчийн санаачилгаар боловсруулах "Барилгын (байгууламж) геодезийн үндэслэл"-ийн зураг ба барилгын ажлын явцад гүйцэтгэх геодезийн ажлын бүтцийг тодорхойлсон байна. Барилгын геодезийн ажлын ерөнхий бүтцийг 11-р хүснэгтэд үзүүлэв.
11-р хүснэгт
ХОТ СУУРИН, ХОРООЛЛЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН
ГЕОДЕЗИЙН ЗУРГИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЕ ШАТ
Үе шат (Ямар байгууллага эрхлэн гүйцэтгэх)
|
Барилгын геодезийн байршил зургийн нэр боловсруулах үе шат
|
А. Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл (зураг төслийн байгууллага)
|
- Өндөржилт ба улаан шугамын зураг;
- Орон зайн тодотгол зураг.
|
Б. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
(Зураг төслийн байгууллага)
|
- Улаан шугамын зай хэмжээ /М200...М1000/-ний зураг;
- Хорооллын талбайд хуучин байсан бүх төрлийн барилга байгууламж;
- Төлөвлөсөн гудамж, зам, явган зам ба ногоон байгууламж;
- Төлөвлөсөн бүх төрлийн барилга байгууламж (сууцны ба нийгэм-соёлын барилга г.м);
- Улаан шугамын зураг ба гол гудамж, замын хөндлөн зүсэлт (профил), орон зайн тодотгол зураг.
|
В. Техникийн төсөл
(Зураг төслийн байгууллага)
|
- Өндөржилт (онцгой их налуутай үед картограммыг хийх)-ийн зураг, тооцоо;
- Орон зайн тодотгол зураг.
|
Г.Ажлын зураг
(Зураг төслийн байгууллага)
|
- Өндөржилт, картограмм.
|
Д. Барилгын ажил эхлэхээс өмнө
(Захиалагч байгууллага)
|
-Барилгын геодезийн үндэслэлийн зураг.
|
Е. Барилгын ажлын явцад
(Гүйцэтгэгч байгууллага)
|
Геодезийн ажил гүйцэтгэх төсөл:
- Барилга байгууламжийн тэг татах ажил (гол ба үндсэн тэнхлэг г.м);
- Барилгын явцын өдөр тутмын геодезийн хяналт;
- Ажил хүлээн авах ба гүйцэтгэлийн зураг боловсруулах;
- Бүтээцийн хэв гажилтыг хэмжих.
|
4.9.3 Барилга байгууламжийн байр зүйн дэвсгэр зураг нь нэгдүгээрт: хорооллын барилгын байршлыг тогтоох; хоёрдугаарт: тусдаа орших барилга байгууламжийн геодезийн байршил; гуравдугаарт: барилгыг барих явц дахь геодезийн ажлын бүрдлийг тогтоох; дөрөвдүгээрт: барих болон ашиглалтын үед бүтээцийн хэв гажилтыг хэмжих гэж хуваана. Байршил нь дотроо талбайн хувьд байршуулах ба өндөржилтийн байршил гэж тус тусдаа байна. Эдгээрийг "Барилгын геодезийн ажил" /БНбД11-08-06/ барилгын норм ба дүрэмд заасны дагуу гүйцэтгэнэ.
4.9.4. Барилгын геодезийн ажлын зургийг, зураг төслийн бүрэлдэхүүнд багтаан захиалагчийн хүсэлтээр зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч болон мэргэжлийн геодезийн зургийн байгууллага боловсруулна.
Барилгын байр зүйн дэвсгэр зураг улс ба хотын геодезийн тулгуур сүлжээнд талбайн болон өндөржилтийн үл хөдлөх тэмдэгтээр (репер) холбогдсон геодезийн сүлжээ /УББ11-202-00/ хэлбэртэй боловсруулагдана. Хорооллын барилгын байр зүйн дэвсгэр зурагт: улаан шугамын ба өндөржилтийн зураг, орон зайн тодотгол зураг, геодезийн үндэслэл, геодезийн ажил гүйцэтгэх төсөл (11-р хүснэгт) багтана.
4.9.5. Хорооллын барилгын геодезийн үндэслэлийн бүрэлдэхүүнд: хорооллын барилга ба гудамж зам, инженерийн шугам сүлжээ байгуулах геодезийн үндэслэл; байршил тогтоох эхний ба төгсгөлийн тэмдэгт; төслийн солбицол; өндрийн цомог (каталог); геодезийн тэмдэгтийн ажлын зураг; нарийвчлалыг тусгасан тайлбар бичиг багтана (БНбД 11-08-06; 3-р бүлэг).
Улаан шугамын зураг ба геодезийн үндэслэл нь техникийн зургийн шатанд боловсруулагдах бөгөөд энэхүү зураг тусдаа орших барилга байгууламжийн геодезийн үндэслэл боловсруулах өгөгдөл болно.
4.9.6. Геодезийн үндэслэлийг хорооллын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө эсвэл техникийн төслийн зураглалтай адил масштабаар боловсруулна. Талбайд гүйцэтгэх геодезийн ажлын цар хүрээ (ажлын хэмжээ), нарийн түвэгтэй байдлаас хамааруулж хорооллын барилгын геодезийн ажил гүйцэтгэх төсөл (АГТ)-ийг технологийн карт буюу технологийн схем болгон боловсруулж болно.
4.9.7. Доорхи бүтэцтэй хорооллын барилгын геодезийн ажил гүйцэтгэх төслийг (АГТ) ашиглан хорооллын барилгын ЗБТ-ийн бүрэлдэхүүнийг боловсруулна.
Үүнд:
- барихаар төлөвлөсөн хорооллын зураг төслийн бүрэлдэхүүнд багтаан боловсруулсан хот байгуулалтын зургийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах багийн бүтэц, гүйцэтгэх ажлын хуваарь, үүрэг хариуцлагыг заасан журам. Уг багт хотын геодезийн алба, захиалагч ерөнхий гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, оролцох;
- хот байгуулалтын геодезийн дэвсгэр зургийг барилгын талбайд байгаа барилга, байгууламжид буулгах технологийн схем;
- барилгажилтын иж бүрэн сүлжээ болон календарчилсан графиктай уялдуулан боловсруулсан хорооллын барилгын геодезийн ажил гүйцэтгэх төслийг хэрэгжүүлэх календарчилсан график;
- геодезийн ажлын тоо хэмжээний нэгдсэн хүснэгт;
- геодезийн ажилд шаардагдах багаж хэрэгслийн жагсаалт;
- геодезийн ажлын төсөвт зардлын дүн ;
- тайлбар бичиг (аюулгүй ажиллагааны заавар бүхий).
4.9.8. Хорооллын барилгын геодезийн ажил гүйцэтгэх төслийг зохиоход дараах үндсэн өгөгдөл бэлэн болсон байвал зохино. Үүнд:
- хорооллын барилгажилтын байршлын ерөнхий төлөвлөгөө (ситиуционный план);
- хорооллын барилгажилтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;
- талбай ба орчны инженер геодезийн эрэл хайгуулын тайлан;
- хорооллын барилгын байр зүйн зураг;
- хорооллын барилгын геодезийн байр зүйн зураг (байрлал тогтоосон улаан шугамын зураг, хорооллын барилгажилтын геодезийн үндэслэл);
- хорооллын барилгажилтын техникийн зураг төсөл;
- иж бүрэн сүлжээ график.
4.9.9. Хорооллын барилгын талбайд болон барилга, байгууламжийн геодезийн үндэслэл боловсруулахад дараах зарчмыг мөрдвөл зохино.
Үүнд:
- барилгажих талбайд одоо байгаа барилга, инженерийн шугам сүлжээний байршлыг тодорхой тусгах;
- хотын геодезийн сүлжээний (тор) болон үндэслэлийн сүлжээний тэмдэгтүүдийн бат бэх байдлыг (устаж үрэгдэхгүй байх) хангах;
- тэмдэгтүүдийн байрлалыг сонгох хийгээд барилга байгууламжийн байршлын хэмжилт хийхэд, тухайн орчны хөрсний геологийн ба цаг уурын хүчин зүйлс түүнчлэн хөрсний динамик процессын нөлөөг тусгаж ажиллах;
- геодезийн үндэслэл нь барилга байгууламжийг барих явцад геодезийн хэмжилт хийх, гүйцэтгэлийн зураг боловсруулах, ашиглалтын үеийн хэв гажилтын ажиглалт гүйцэтгэх түүнчлэн цаашид өргөтгөл шинэчлэлт хийхэд ашиглагдах боломжтой байх;
- барилгын талбайд байгуулах геодезийн үндэслэлийн өндрийн сүлжээ нь хотын нивелирдлэгийн сүлжээний 2-оос доошгүй тэмдэгтэд (репер) холбогдсон байх бөгөөд тэрхүү тэмдэгтүүд хотын сүлжээний (тор) талбайн байрлалын тэмдэгттэй давхацсан байх ёстой.
4.9.10. Хорооллын барилгын улаан шугмыг геодезийн үндэслэл ба барилга, байгууламжийн геодезийн үндэслэлийг GPS, трангуляци, полигнометрийн сэлгэц, огтлолын болон бусад аргыг ашиглан тэмдэгтүүдийн байрлал тэдгээрийн хоорондын хэмжээ, эргэх өнцгийг тогтоож боловсруулна.
4.10. ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН АЖЛЫН ТОО ХЭМЖЭЭ БА
ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН ТОВЧОО
4.10.1. Үндсэн ажлын тоо хэмжээг цогцолбор барилгын жагсаалтад (12-р хүснэгт) орсон объект бүрээр томсгосон үзүүлэлт ба нормативаар бодож гаргана. Энэхүү ажлын тоо хэмжээний нэгдсэн хүснэгтийг боловсруулахад объектуудын ажлын зураг, төсвөөр, эсхүл барилгын үндсэн ажлын тоо хэмжээг томсгосон норм үнэлгээгээр бодно.
Үүнд:
- "Барилгын машин механизмын ашиглалтын машин цагийн үнэ тодорхойлох аргачлал, машин механикжуулагчдын салааны бүрэлдэхүүн мэргэжлийн бүтцийн норматив" /БНбД81-23-02/; "Барилгын үйлдвэрлэлд салбарын ангилал, ажил гүйцэтгэх аргаас хамааруулан ажлын нэр төрийг тодорхойлох тооцооны норматив (хувиар)"; "Барилгын зарим үндсэн машины жилийн дундаж ажлын 1 цагийн ашиглалтын бүтээлийн үлгэрчилсэн норматив" гэсэн нормыг үндэслэн 12-р хүснэгтэд жагсаасан объектуудын нэгдсэн төсөвт өртөгт нь хамаарах ажлын хэмжээг гаргах боломжтой;
- Барилга угсралтын ажлын төсөвт өртөгийн материалын үнэ жил бүрийн индексээр шинэчлэгдэж тодорхойлогдоно.
4.10.2. Үндсэн ажлын тоо хэмжээг объект бүрээр тодорхойлоход барилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын дараахи шийдлүүдэд тодорхойлогдсон байна.
Үүнд:
- цогцолбор ба хорооллын барилгын ажлыг ерөнхий ба туслан гүйцэтгэгчийг сонгож урьдчилсан тооцоо хийх;
- барилга угсралтын ажлын тоо хэмжээг "Барилгын төсвийн томсгосон норм, жишиг үнэлгээ" 1-р хавсралт 22 эмхэтгэл, 2-р хавсралтад тодорхойлсноор (ЗТБХБ сайдын 2011 оны 95-р тушаал) ашиглан иж бүрэн сүлжээ ба календарчилсан графикийг нарийвчилж боловсруулна. Ингэснээр хөрөнгө оруулагч (захиалагч) гэрээнд тусгах хугацаагаа тодорхой болгох боломжтой.
12-р хүснэгт
Объектуудын үндсэн нэрийн ажлын
хэмжээний нэгдсэн хүснэгт
Ажлын нэр
|
Хэмжих нэгж
|
Ажлын хэмжээ, объект бүрээр
|
|||||
48 айлын сууц
|
60 айлын сууц
|
172 айлын сууц
|
1000 сурагчтай сургууль
|
Хүүхдийн цэцэрлэг
|
Их дэлгүүр г.м
|
||
Газар шорооны ажил;
- хөрс хуулах
- буцааж дарах г.м
|
|
|
|
|
|
|
|
Ажлын тоо хэмжээний нэгдсэн хүснэгтийг (12-р хүснэгт) ашиглан хөдөлмөр зарцуулалтын томсгосон нормоор ажил бүрийн үргэлжлэх хугацааг тодорхойлно. Хүнд машин механизмын ажиллах хугацааг энэ аргачлалаар бодно. Ийнхүү иж бүрэн сүлжээ буюу календарчилсан графикийг боловсруулах боломжтой.
4.11. ЦОГЦОЛБОР БАРИЛГАД ШААРДАГДАХ МАТЕРИАЛ,
ЭДЛЭХҮҮН, БҮТЭЭЦ БА ТҮҮХИЙ
ЭДИЙН НЭГДСЭН ХҮСНЭГТ
4.11.1. Барилгын ажлын зураг төсөл, төсөв хараахан зохиогдож бэлэн болоогүй үед ЗБТ боловсруулах бүрэлдэхүүнд энэхүү материал, эдлэхүүн, бүтээц ба түүхий эдийн хэмжээг тодорхойлж, нэгдсэн хүснэгтийг боловсруулснаар дараах шийдлийг хэрэгжүүлэх боломжтой болно.
Үүнд:
- материалын хэрэгцээг объект бүрээр нийт хэрэгцээгээр нэгтгэн гаргаснаар үйлдвэр, аж ахуйн газартай гэрээ (материал татаж авах) байгуулж, материалын захиалга хийх;
- цогцолбор ба хорооллын барилгад материал татаж нийлүүлэх график боловсруулах;
- шаардлагатай нөхцөлд зарим төрлийн хэрэгцээний материалын үйлдвэрийг шинээр байгуулах зэрэг тодорхой зохион байгуулалт хийх.
4.12. ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН АЖИЛД ШААРДАГДАХ
ХҮНД МАШИН МЕХАНИЗМ, ТЭЭВРИЙН
ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ГРАФИК
4.12.1. ЗБТ-ийн баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд: ажлын нэр, материалын тоо хэмжээ, хүнд машин механизм, тээврийн хэрэгслийн хэрэгцээт тоог тодорхойлох тооцооны тогтсон аргачлалтай болно. Хүнд машин механизм ба тээврийн хэрэгслийн нэр төрөл, хэрэгцээт тоог тодорхойлох үндсэн норматив энэхүү зааврын 4.10.1.-д дурьдсан: "Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал, машинч механикжуулагчдын салааны бүрэлдэхүүн, мэргэжлийн бүтцийн норматив" /БНбД81-23-02/ "Барилгын үйлдвэрлэлд салбарын ангилал, ажил гүйцэтгэх аргаас хамааруулан ажлын нэр төрлийг тодорхойлох тооцооны норматив (хувиар)", "Барилгын зарим үндсэн машины жилийн дундаж ажлын цагийн нэг цагийн ашиглалтын бүтээлийн үлгэрчилсэн норматив" хэмээх баримт бичиг мөрдөгдөж байна. Эдгээр нормыг ашиглан нэгдсэн төсөвт суусан мөнгөн дүнд ногдох хүнд машин механизмын нэр ба тоог жагсаалтаар хүснэгт гаргаж болно. Машин механизмын нэр ба тоог ашиглан нэгдсэн иж бүрэн сүлжээ календарчилсан графикийг гаргаад машин механизмыг барилгад ажиллуулах графикийг боловсруулах боломжтой.
4.13. ЦОГЦОЛБОР БАРИЛГЫГ БАРЬЖ БОСГОХОД ШААРДАГДАХ
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН, ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ
ТООГ ТОДОРХОЙЛОХ ТООЦОО
4.13.1. Цогцолбор хорооллын барилга угсралтын ажлын бэлтгэл үед хөрөнгө оруулагч, захиалагчийн ажлын цар хүрээг оновчтой зөв тодорхойлох нь чухал үүрэгтэй байдаг. Захиалагчийн эрхэлж гүйцэтгэх бэлтгэл ажлын бүтцийг "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/-д тодорхой заасан. Цогцолбор хорооллын барилгын ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилчин, ИТА-ны тоог АГТ-ийг боловсруулахаас өмнө урьдчилан тооцох нь тухайн барилгад оролцох хүний нөөцийн менежментийн асуудлыг төвлөрүүлэн зохицуулах чухал ач холбогдолтой.
Жишээ нь: ажиллагсдад зориулсан орон сууц, олон нийт, түр барилгын тоо хэмжээг энэ тооцоогоор тодорхойлно. Ялангуяа шинэ уурхай, авто ба төмөр зам, хөдөө аж ахуйн цогцолборыг барихад түүнийг дагаж түр барилгын хотхоныг заавал барина .
4.13.2. Цогцолбор барилга ба хорооллын барилгын ажилчдын тоог тодорхойлоход дараахи аргачлал ба дарааллыг баримтална.
Үүнд:
- иж бүрэн сүлжээ буюу календарчилсан графикийн хөрөнгө оруулалтын хуваарилалтын (жил, улирлын) графикаас хамгийн их санхүүжилттэй байх үеийн хөрөнгө оруулалтын хэмжээг (сая. төг) тодорхойлж гаргах.
- орон сууцны барилгын салбарт ажиллагсдын нэг хүний хөдөлмөрийн бүтээлийг (сар, жилийн) мөнгөн илэрхийллээр тодорхойлж болох юм.
- хамгийн их санхүүжилттэй байх сар буюу жилийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэг ажилчны сар буюу жилийн хөдөлмөрийн бүтээлд (төг.) хуваах замаар тухайн сар жилд ажиллах хүний тоог тодорхойлж болно.
- хамгийн их санхүүжилттэй үеийн хүний тоог ийнхүү бодож олсны дараа бүх хүний 85% орчим нь ажилчин, 10% нь ИТА (үйлчилгээний ажилчид багтана), 5% нь харуул хамгаалалтынхан байна гэдэг тогтсон зарчмаар хүмүүсийг хуваана. Энэ хуваасан тоонд нь тохируулж түр барилгын нэр төрөл, хэмжээг тооцно. Технологи зохион байгуулалтын бусад асуудлыг ч шийдэх нөхцөл бүрдэнэ.
4.14. БАРИЛГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
ТӨСЛИЙН ТАЙЛБАР БИЧИГ
4.14.1. Тайлбар бичгийн бүрэлдэхүүнийг "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/ 2-р хавсралтад заасан байна. ЗБТ нь зураглал ба тайлбар бичиг гэсэн хоёр хэсэгт хуваагдах боловч нэг л баримт бичиг юм. Иймд ЗБТ-ийг хавтаст баримт бичиг (зургуудыг хавсаргаад) байдлаар эмхтгэвэл зохино. Шаардлагатай бол технологи зохион байгуулалтын схем, нэгдсэн иж бүрэн сүлжээ ба календарчилсан график, цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг том зурагт хуудас байдлаар хэвлэж хананд өлгөх боломжтой.
ТАВ. АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ТӨСӨЛ
5.1. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН КАЛЕНДАРЧИЛСАН
БОЛОН СҮЛЖЭЭ ГРАФИК
5.1.1. Барилга байгууламжийн хэмжээ, бүтэц, төвөгшилөөс нь хамааруулж угсралтын ажлыг гүйцэтгэхдээ календарчилсан ба сүлжээ графикийн аль нэгийг байгуулна.
- Томоохон цогцолбор барилга байгууламж эсвэл нарийн түвэгтэй бүтээцтэй объектод календарчилсан график боловсруулна. Нормативт хугацаа нь тодорхойгүй бол гэрээнд барих хугацааг тодорхойлох зорилгоор иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикийг боловсруулна. Иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикийн ажлын гүйцэтгэх хугацааг тодорхойлоход хөдөлмөр зарцуулалтын томсгосон норм ба төсвийн хөдөлмөр зарцуулалтын нормыг ашиглана. Гүйцэтгэх ажлын сүлжээ графикийг байгуулахдаа программ хангамжийг ашиглавал оновчтой болдог.
Иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикийг үндэслэн барилгын машин механизмын нэр төрөл, тоо, бригад ажилчдын бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлно.
- Олон нийт, орон сууцны барилгын ажилд объектын календарчилсан ба сүлжээ график боловсруулна. Иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикийн нэг гол зорилго бүлэглэсэн ажлыг нарийвчилж тодорхой болгох ёстой. Энэхүү графикийг үндэслэн барилга, байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх бригад салааны тоо, тэдгээрийн хүний тоо, мэргэжил зэргийг нарийвчлан тооцож болно. Иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикийг тус тусад нь бэлтгэл ба үндсэн ажлын гэж боловсруулж болно.
- Ажлын календарчилсан ба сүлжээ графикийг барилгын тодорхой нэг хэсэг, бүтээц эсвэл нэг иж бүрдэл ажлыг гүйцэтгэхээр боловсруулж болно.
Жишээ нь: ±0.00 түвшний ажил хүртэлх, цутгамал каркас, заслын ажлын гэх мэтчилэнгээр календарчилсан графикийг байгуулж болно. Объектын календарчилсан ба сүлжээ графикт заасан хугацаанд нь барилгын үе шатны ажлыг заавал багтааж барих, зохион байгуулалт хийхэд энэхүү ажлын график онцгой нөлөөтэй. Ажлын график, ажил гүйцэтгэх үйл ажиллагааны хугацааг тодорхойлоход хөдөлмөр зарцуулалтын жишиг нормоос гадна хөдөлмөрийн процессын картын (ХПК), ажилбарын хөдөлмөрийн процессын графикийг (ХПГ) ашиглавал ажил гүйцэтгэх хугацааг ихээхэн оновчтой болгох боломжтой болно.
5.1.2. Барилгын ажил гүйцэтгэгч нь жил буюу хоёр жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай хөдөлмөрийн болон материал техникийн нөөцөд тулгуурлан барих барилга байгууламж бүрт АГТ боловсруулна. Тухайн барилгын ажил эхлэхээс өмнө түүний АГТ–ийг бүрэн бүтцээр нь боловсруулж компанийн ерөнхий инженерээр батлуулсан байвал зохино. Барилгын ажил гүйцэтгэгч нь өөрийнхөө хүн хүч, техник ба материалын нөөцийг, барихаар төлөвлөсөн барилга байгууламжаа хэрхэн ямар хугацаанд хуваарилах үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төслийн шийдлийг үндэслэн объектын АГТ-ийг зохионо.
5.1.3. Иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикт дараахи шийдлүүдийг тусгавал зохино. Үүнд:
- барилгын үндсэн болон тусгай төрлийн ажил, тоног төхөөрөмж угсрах ажлын хугацаа ба гүйцэтгэх дэс дараалал;
- барилгыг материал, эдлэхүүн ба бүтээц, түүхий эд, машин механизмаар хангах хугацаа (татаж ирэх ба дуусах хугацаа) тоног төхөөрөмж угсрах, зүгшрүүлэлт тохиргооны хугацаа.
Иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикийг дараах дарааллаар боловсруулна. Үүнд:
- иж бүрэн календарчилсан ба сүлжээ график байгуулах үндсэн өгөгдлүүдийг цуглуулах;
- графикт орох ажлын нэр, хэмжээг тодорхойлж тооцох;
- шаардлагатай тохиолдолд зарим ажлыг бүлэглэх;
- ажлын хөдөлмөр зарцуулалтыг тодорхойлох;
- иж бүрэн сүлжээ графикийн загвар зохиох;
- сүлжээ загвар зохиох;
- сүлжээ загварыг сүлжээ график болгон хувиргаад графикийн тооцоо хийх ;
- иж бүрэн сүлжээ графикийг хугацааны масштабт оруулж сайжруулалт хийх;
- ажиллах хүчний хөдөлгөөний ба санхүүжилт (хөрөнгө оруулалтын)-ийн график байгуулах.
5.1.4. Захиалагч болон ерөнхий ба туслан гүйцэтгэгчийн хоорондох ажлын хүрээг зохицуулах гэрээг байгуулахдаа материал, техник, тоног төхөөрөмжийн нөөцийг хуваарилах, барилгын ажилчдын ажлын хуваарь, үүргийг тодорхойлсон иж бүрэн календарчилсан ба сүлжээ графикийг ашиглана. Барилга, байгууламжийн календарчилсан ба сүлжээ график зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн үйлдвэрлэлийн хүрээнд хэрэглэгдэх баримт бичиг болно. Иймд барилга, байгууламжийн сүлжээ болон календарчилсан график тодорхой, оновчтой боловсруулагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, барилгын ажилд шуурхай удирдлагын арга хэрэглэж улирал ба сар, арав, долоо хоногийн график-даалгавар боловсруулах хийгээд объектод цувралын зохион байгуулалт хийхэд барилга, байгууламжийн сүлжээ болон календарчилсан график илүү дөхөм байхаар боловсруулагдвал зохино.
5.1.5. АГТ-ийн графикийг боловсруулахад доорхи үндсэн өгөгдлүүдийг ашиглана. Үүнд:
- ЗБТ-ийн бүтцийн хугацааны график;
- объектын нормативт хугацаа буюу гэрээний хугацаа;
- ажлын зураг төсөл;
- "Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар БД /81-101-01/,
- Барилга угсралтын байгууллагын (барилгад оролцогсдын) үндсэн мэдээлэл, тухайлбал: ажиллах хүчний мэдээлэл (бригад, салаа г.м) материал-техникийн хангалтын зохион байгуулалт (иж бүрдүүлэлтээр, гэрээгээр, амиа аргацаасан байдал г.м);
- Барилгын ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормууд /БНбД83-ууд/
- Барилга угсралтын байгууллагын үйлдвэрлэл зохион байгуулалтын төсөл (Барилгын эцсийн бүтээгдэхүүний болон нэгдсэн, төрөлжсөн бригадууд түүнчлэн ИТА-ны жил, хоёр жилийн хөдөлгөөний график, нормокоплект ба түр барилгыг шилжүүлэх график г.м).
Графикийг боловсруулах дэс дараалал:
- ажлын нэр ба тоо хэмжээг тодорхойлох;
- гол ажлуудыг гүйцэтгэх аргыг тогтоож машин механизм, тоног төхөөрөмжийг сонгох;
- хөдөлмөр зарцуулалт ба машин механизмын зарцуулах хугацааг тодорхойлох;
- бригадын бүтэц бүрэлдэхүүнийг тооцох;
- ажил гүйцэтгэх технологи дарааллыг тогтоох;
- гүйцэтгэх ажлын ээлжийг тогтоох;
- ажил гүйцэтгэх үргэлжлэх хугацааг тодорхойлох;
- анхны сүлжээ загвар байгуулах;
- графикийг байгуулж хугацааг тооцох;
- графикийн ерөнхий хугацааг нормт төлөвлөсөн хугацаатай харьцуулах ба
засвар тодотгол хийх ;
- нөөцийн график (ажиллах хүч, материал г.м) боловсруулах.
5.1.6. Иж бүрэн сүлжээ ба календарчилсан график мөн барилга, байгууламжийн сүлжээ ба календарчилсан графикт хөдөлмөр зарцуулалт ба машин механизмын хугацаа зарцуулалтыг 13-р хүснэгтийн дагуу тодорхойлно. Ямар график боловсруулахаас хамааруулж ажлын нэрийн жагсаалтыг нэгдсэн эсвэл нарийвчилж гаргана. Үүнтэйгээ уялдуулж хөдөлмөр зарцуулалт ба машин механизмын зарцуулалтын хугацааг ямар норм хэрэглэж тодорхойлохоо сонгоно.
13-р хүснэгт
Хөдөлмөр зарцуулалт ба машин механизмын зарцуулалтын хугацааны калькуляци
Нормын үндэслэл
(зүйл, анги, дугаар)
|
Ажлын нэр
|
Хэмжих нэгж
|
Ажлын тоо хэмжээ
|
Хөдөлмөр зарцуулалт ба машины механизм зарцуулалтын хугацаа норм
|
Бүгд хөдөлмөр зарцуулалт ба машин мехинизм зарцуулалт бүгд хугацаа
|
||
Маш-цаг
(м.ц)
|
Хүн-цаг
(х.ц)
|
Маш-ээлж
(м.э)
|
Хүн- өдөр
(х.ө)
|
||||
0
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
|
|
|
|
|
|
|
|
5.1.7. Иж бүрэн календарчилсан болон барилга, байгууламжийн календарчилсан графикийг 14-р хүснэгтэд үзүүлэв. Энэхүү хүснэгтэд 1; 2; 3; 4; 5-р баганыг 13-р хүснэгтээс шууд авна. Харин 6; 7; 8; 9-р баганыг бөглөхдөө бодолт хийж машин механизм болон ажиллах хүний тоо, ээлжийн тоог сонгож тооцоо хийхэд 10-р баганын ажил үргэлжлэх хугацаа харилцан адилгүй гарах болно. Тэгэхээр шугаман графикаа зурах явцдаа эдгээр тооцоо ба сонголтыг гүйцэтгэнэ. Дашрамд дурьдахад, их дээд сургуулиар барилгын инженерийн бакалаврын мэргэжилтэн бэлдэх түвшинд сургалтын төлөвлөгөө ба стандартад тусгагдсан "Барилгын процессын технологи, Барилгын угсралтын технологи, Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" хичээлээр объектын үргэлжлэх хугацааны графикийг (циклограмм, шугаман график, сүлжээ график г.м) боловсруулах аргад сургадаг билээ.
14-р хүснэгт
Ажил гүйцэтгэх календарчилсан график
Ажлын дугаар
|
Ажлын нэр
|
Хэмжих нэгж
|
Ажлын хэмжээ
|
Бүгд ХЗ ба машины ху.з
|
Машин механизмын нэр, тоо, марк
|
Гар ажиллагааны ажилчдын тоо
|
Ээлжийн тоо
|
Ажилчдын бүтээмжийг өсгөх боломж, %
|
Ажил үргэлжлэх хугацаа, өдрөөр
|
Ажлын өдрүүдийн график
|
|||||||||
М.Э
|
Х.ө
|
1
|
5
|
10
|
15
|
20
|
25
|
30
|
35
|
г.м
|
|||||||||
0
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.1.8. Хэрэв ямар ч түвшний ба нэрийн календарчилсан буюу сүлжээ графикт бэлтгэл үеийн ажлыг тусгах шаардлага гарвал бэлтгэл үеийн ажлын бүтэц нэр төрлийг "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/-д тодорхой заасантай танилцах хэрэгтэй.
Календарчилсан графикийг ерөнхийд нь бэлтгэл болон үндсэн үе гэсэн хоёр бүлэг болгож үндсэн үеийн ажлыг; 3-4 мөчлөг болгон хувааж болно.
Үүнд: нэгдүгээр мөчлөгт, ±0.00 түвшин хүртэлх ажлуудыг; хоёрдугаар мөчлөгт барилгын үндсэн ажлыг гүйцэтгэх; гуравдугаар мөчлөгт, дээврийн ажил; дөрөвдүгээр мөчлөгт, заслын ажлыг хамруулах нь зүйтэй.
Нэгэн мөчлөгт (цикл) багтах ажлыг дотор нь үе шат болгон бүлэглэж болно. Жишээ нь, цутгамал төмөр бетон каркасны ажил гүйцэтгэх, хашлага хана ба хамар хана өрөхийг тус тус үе шат болгож болно. Барилгын үндсэн мөчлөгийг дотор нь халаалт агаар сэлгэлтийн ажлын үе шат, ус хангамж, ариутгах татуургын ажлын үе шат гэх мэтчилэн хуваагаад календарчилсан графикийн хугацааны дараалал ба давхцалыг зохицуулах ёстой.
Заслын ажлыг бэлтгэл болон үндсэн үе шат гэж хуваагаад календарчилсан графикийг цуврал аргаар зохион байгуулж болно. Заслын ажлын үе шатуудыг сантехникийн болон цахилгааны угсралтын ажлын шаттай (этап) уялдуулан барилга, байгууламжийн хэсэг ба хуваарь, цуврал аргаар гүйцэтгэх боломжийг оновчтой сонгон графикаа боловсруулна.
5.2. БАРИЛГЫН ТАЛБАЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ
5.2.1. Тусгайлан барих барилга байгууламж болон өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажилд талбайн зохион байгуулалтын зураг боловсруулах нь АГТ-ийн нэг бүрэлдэхүүн болно. Барилгын талбайд барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төслийг талбайн зохион байгуулалтын зурагт нарийвчлан тодорхойлох бөгөөд уг талбайд шууд хамааралгүй орчны зам талбай, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжтай тухайн үйлдвэрлэл хэрхэн холбогдохыг барилгын талбайн зохион байгуулалтын зурагт тусган харуулдгаараа онцлог юм.
Барилгын талбайн зохион байгуулалтын зурагт дараах үйлчилгээ ба зохион байгуулалтын шийдлийг тусгана. Үүнд:
- Барилгын талбайн хил хязгаарыг хашаагаар хүрээлэх "Барилгын түр хашаа" /MNS 5414:2004/; барилгын зориулалтаар түр татаж холбох инженерийн бүх төрлийн шугам сүлжээ (агаарын ба кабелийн цахилгааны шугам; ус дулааны, ариутгах татуургын сул хүчний сүлжээ г.м);
- байнгын болон түр зам,
- тээврийн хөдөлгөөний схем,
- барилгын бүх төрлийн кран тэдгээрийн үйлчлэлийн хүрээ;
- бүх төрлийн түр барилгын байрлал, барьж байгаа буюу өргөтгөл шинэчлэл хийж буй объектын байрлал;
- зам талбайн ажлын ба аюултай бүс;
- барилгын гол орц ба гарц;
- талбайн түр гэрэлтүүлэг;
- цахилгааны газардуулга,
- талбайн цахилгааны трансформатор,
- сүлжээний схем;
- хог хаягдлын цэг;
- талбайн задгай агуулах;
- томсгох угсралтын талбай;
- амралт спортын хэсэг зэрэг болно.
Томоохон барилгын талбайн зохион байгуулалтын зургийг, газар доорх хэсгийн, барилгын үндсэн хийцийн, заслын ажлын гэх мэтээр хувааж тус тусад нь барилгын талбайн зохион байгуулалтын зураг боловсруулна.
5.2.2. Барилгын талбайн зохион байгуулалтын зургийг дараахи үндсэн өгөгдлүүдээр боловсруулна. Үүнд:
- Цогцолбор барилга, байгууламжийн талбайн зохион байгуулалтын ерөнхий зураг (хэрэв объект нь цогцолборт багтаж буй бол);
- Барилга, байгууламжийн иж бүрэн сүлжээ болон календарчилсан график;
- объектын даацын хийц бүтээцийн ажлыг гүйцэтгэх болон бусад нарийн түвэгтэй ажлын технологийн карт;
5.2.3. Барилгын талбайн зохион байгуулалтын зургийг 1:200 буюу 1:500-гийн масштабаар боловсруулна. Барилгын талбайн зохион байгуулалтын зургийг ЗБТ-ийн цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийн адилаар боловсруулна. Тухайлсан барилга, байгууламж гэдгээрээ технологи зохион байгуулалтын шийдэл нь оновчтой тодорхой байна.
Барилгын талбайн зохион байгуулалтын зургийн тайлбар бичигт тусгагдсан бүх төрлийн түр барилгын хүчин чадал, хэмжээний (тоо, талбай, эзлэхүүн г.м) тооцоо мөн бүх төрлийн нөөцийн (эрчим хүч, ус дулаан г.м) тооцоо нь зөвхөн ажлын зурагт тусгагдсан үнэмлэхүй хэмжигдэхүүний дүнгээр тооцогддогоороо цогцолбор барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургаас ялгаатай. Өөрөөр хэлбэл ЗБТ-ийн тооцоонд түр барилгын талбай болон нөөцийн хэмжээг тогтоохдоо нэг сая төгрөгийн барилга угсралтын ажилд ногдох өртгөө томсгосон үнэлгээгээр тооцдог бол АГТ-ийн Барилгын талбайн зохион байгуулалтын зурагт объектод шаардагдах хүн хүч, машин механизм ба нөөцийн хэмжээг хөдөлмөр зарцуулалтын төсвийн үнэлгээгээр тооцдог.
Жишээ нь: тоосгон барилгын ажлын зургаас өргийн ажлын тоо хэмжээ (м3), үүнд шаардагдах тоосго ба зуурмагийн хэмжээг үйлдвэрлэлийн материал зарцуулалтын нормоор тогтоож тийм тооны (сая шир.) тоосгыг хураах задгай агуулахын талбайг биет нормоор тодорхойлсныг Барилгын талбайн зохион байгуулалтын зурагт тусгана.
5.3. БАРИЛГЫН ТАЛБАЙ ДАХЬ АГУУЛАХЫГ
ТӨСӨЛЛӨХ
5.3.1. Барилгын талбай дахь агуулахыг краны үйлчлэлийн бүсэд байрлуулна. Агуулахыг задгай, саравч ба битүү гэж ялгана. Тусгайлсан агуулахад шатах тослох материалыг хадгална.
Задгай агуулахыг төлөвлөхдөө газрын хөрсийг хайргаар нягтруулж ус тогтохооргүй налуутай болгоно. Саравчны шалыг газраас дээш 40 см–ээс багагүй өндөрт хийнэ. Битүү агуулахыг дулаан, хүйтэн гэсэн зориулалтаар хийнэ.
Барилгын ажил гүйцэтгэгч нь барилга барих бүртээ агуулахыг шинээр бариад байх нь эдийн засгийн хувьд ашиггүй тул олон барилгад дамжуулан ашиглаж болохоор угсармал бүтээцтэй төлөвлөхийг анхаарах нь зүйтэй.
5.3.2. Барилгын талбайн агуулахыг төлөвлөхдөө дараахи нөхцөлийг анхаарвал зохино. Үүнд:
- талбайд хадгалах материал ба бүтээц, эдлэхүүний тоо хэмжээ;
- хадгалж хураах аргыг (задгай талбай, саравч, цоожтой агуулах) тогтоох;
- агуулахын талбайг тооцох;
- агуулахыг барилгын талбайн аль хэсэгт байрлуулах нь зохимжтойг тооцох зэрэг болно.
5.3.3. Агуулахад хадгалбал зохих материалын тоог дараах илэрхийллээр тодорхойлно. Үүнд:
,
Энд: -тухайн материалыг хадгалбал зохих нөөц;
- уг барилгад шаардагдах тухайн материалын нийт хэмжээ (м3, м2, тн, шир. г.м)
n- уг материалыг хэдэн өдрийн нөөцтэй байлгах үндэслэл (хот дотор ба хөдөө орон нутагт ямар тээвэр хэрэглэхээсээ хамааруулан нөөцлөх өдрийг БУБ-д өөрсдөө шийдвэрлэнэ);
K1- Материал таталтын жигд бус байдлыг бодолцох илтгэлцүүр (төмөр
замын тээвэрт 1,1-1,2; авто замд 1,3-1,5 );
К2 – материалыг жигд бус хэрэглэхийг тусгах илтлгэлцүүр(1,3-1,5);
Т- уг материалыг хэрэглэх ажлын үргэлжлэх хугацаа (календарчилсан ба сүлжээ графикаар).
5.3.4. Нэг төрлийн материалыг хадгалах агуулахын талбайг дараах томьёогоор тодорхойлно.
,
- агуулахын талбай; q-1 м2 талбайд хураах тухайн материалын зохистой хэмжээ (17-р хүснэгт); - агуулахын талбайн ашиглалтын илтгэлцүүр (15-р хүснэгт)
Агуулахын талбайн тооцоог 17-р хүснэгтийн дагуу гүйцэтгэнэ.
15-р хүснэгт
Агуулахын талбай ашиглалтын итгэлцүүр
Агуулахын төрөл
|
Кага
|
Битүү
- Олон давхар тавиуртай, тавиур хооронд явах 2,5-3,0 м. гол зам бүхий агуулах
- Дулаан агуулах
- Хүйтэн агуулах
- Шалан дээр багцалж хураах агуулах
Задгай талбай
- Модон материал, хэв хураах
- Цувимал ган, арматур
- Элс, хайрга, шаарга г.м
Саравч
|
0,25-0,4
0,6-0,7
0,5-0,7
0,4-0,5
0,4-0,5
0,5-0,6
0,6-0,7
0,5-0,6
|
16-р хүснэгт
Материалын агуулахын норм
№
|
Материалын нэр
|
Хэмжих нэгж
|
1 м2 талбайд хураах норм /Кага-ыг тусгаагүй/
|
Хураах өндөр ,м
|
Тайлбар
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21
22.
23
24.
25.
26.
27.
28.
29.
30.
31.
32.
33.
34.
35.
36.
|
Бул чулуу
Элс, хайрга, дайрга:
- Механикжсан агуулах
- Механикжаагүй агуулах
Уурын зуухны шаарга
Асбест цементэн хуудас
Гипс ба мель
Унтраагүй шохой
Тоосго:
- Талбайд хураах
- Модон улавчин дээр
- Галд тэсвэртэй
Вааран хавтанцар
Цонхны шил
Цемент:
- Уутанд
- Задгай
Мод
- Бөөрөнхий
- Зүсмэл
Цонх ба хаалга
Сармпай
Хэвний самбар
Угсармал бетон, төмөр бетон, бетон гулдмай
Адрын болон давхард ундын хучилтын хавтан
Хучилтын дам нуруу
Багана
Барилгын ган
Ороомгон ган ба арматур
Швеллер ба двутавр,
Булан төмөр
Бөөрөнхий ба дөрвөлжин гулууз ган ба хуудас
Гөлмөн төмөр
Сантехникийн эдлэхүүн
Ширмэн ба ган арматур, холбох хэрэгсэл
Хэмжих хэрэгсэл
Радиатор
Ган яндан:
- Том голчтой
- Бага голчтой
Бусад материал
Боолт, гайк, тавлуур хадаас
Хуурай будаг
Олиф ба тосон будаг
Битум
Дээврийн хуйлмал
Гипсэн хуудас
Эрдэс эсгий ба хөвөн
Ажлын гутал
Ажлын хувцас
|
м3
-
-
-
м2
тн
-
мян.ш
-
тн
ш
м2
тн
-
м3
-
м2
хуудас
м2
м3
-
-
-
тн
тн
тн
тн
хуйл
т
т
т
хуй
тн
т
т
т
|
1,0
3,0-4,0
1,5-2,0
2,0-3,0
125-200
2,0
2,0
0,7
0,5
2,7
70,0-80,0
70,0-200,0
1,3
2,0-2,8
1,3-2,0
1,2-1,8
45,0
200,0-300,0
20,0-40,0
2,0-2,5
0,75-0,95
0,20-0,45
0,79-0,82
1,5-1,9
0,7-1,0
2,0-3,0
0,8-1,2
4,0-4,5
1,6-1,8
1,3-1,5
0,8-1,0
0,5-0,8
1,5-1,7
3,2-3,5
0,6-.0,8
0,8
0,5-0,6
15-22
0,65
0,3-0,4
0,2-0,25
0,25-0,3
|
1,0
5-6
1,5-2
2-3
1,0-1,6
2,5
2,5
1,5
2,5
1,5
1,5
-
2,0
1,5
2,0-3,0
2,0-3,0
2,0
1,5
2,5-3,0
2,2
1,1-2,2
1,6-2,0
1,0
1,0
1,0
1,0
1,0
1,0
2,2
2,0
1,2
2,2
2,0
2,0
1,8
-
1,8
1-1,5
2,2
2,5
2,2
2,2
|
Задгай багц
Задгай овоолох
-
- Багц , сарвч
Уутанд , цоожтой
Цоожтой ба өндөр шалтай
Задгай
2 давхар
Цоожтой
Хайрцаганд босоогоор,
Цоожтой
Битүү, цоожтой
Битүү, цоожтой
Ивүүр ба
Хуурцагт
задгай
Багц, саравч
Саравчинд, босоо
задгай
Багц
Босоо хуурцаг
задгай
Задгай хураах
-
-
-
-
-
Саравч
-
-
-
Цоожтой тавиурт,
-
Цоожтой тавиурт
Цоожтой
Цоожтой
Цоожтой
Цоожтой
Босоо, цоож
Босоо, цоож
Цоожтой
Цоожтой,
Тавиур баглаа
|
17-р хүснэгт.
Агуулахын талбайн тооцоо
Дэс дугаар
|
Материал эдлэхүүний нэр
|
Хэмжих нэгж
|
Нийт хэмжээ,Qнийт
|
Хэрэглэгдэх хугацаа, Т
|
Өдөрт хэрэглэгдэх Qнийт /Т
|
Хадгалах өдөр, n
|
Хадгалах нөөц, Qага
|
1м2 талбайд хураах
зохистой хэмжээ% q
|
Агуулахын талбай, Sага
|
Хадгалах арга
|
||
Задгай
|
битүү
|
саравч
|
||||||||||
0
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.4. БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ТҮР БАРИЛГА ТӨСӨЛЛӨХ
5.4.1. Барилгын ажилчдын соёл ахуйн үйлчилгээг хангах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд үйлчилгээний ба үйлдвэрлэлийн түр барилгыг төлөвлөнө. Барилгачдыг тогтвор суурьшилтай, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй, эрүүл, аюулгүй нөхцөлөөр хангаж ажиллахад тэднийг түр барилгаар хангах зайлгүй шаардлагатай. Түр барилга үйлдвэрлэлийн, агуулахын, захиргааны, ахуйн үйлчилгээний болон сууц, соёл олон нийтийн зориулалттай байна.
Үйлдвэрлэлийн түр барилгад: засвар механикийн, арматурын, хэвний, мужааны ба сантехникийн цех, бетон хольц ба зуурмагийн тасаг, цахилгааны болон дулааны түр хангалтын үйлдвэр, сүлжээ, дэд өртөө багтана. Уг объектийг барих технологи зохион байгуулалтын аргыг хэрхэн шийдсэнээс хамаарч дээр дурьдсан цех тасгууд талбайд баригдах, эс баригдахыг барилгын ажил гүйцэтгэгч өөрөө шийдвэрлэнэ.
Ахуйн үйлчилгээний түр барилгад ажилчдын хувцас солих өрөө, усанд орох шүршүүр, жорлон, хоолны газар, үйлчилгээний мухлаг, эмнэлгийн цэг, дулаацах байр, инженер техникийн ажилтны контор, диспетчерийн өрөө нь захиргааны байранд хамаарна. Соёл олон нийтийн түр барилгад нийтийн сууц, дэлгүүр цайны болон халуун усны газар, улаан булан зэргийг нэрлэнэ.
5.4.2. Бүх төрлийн түр барилгыг зөөврийн болон зөөврийн бус байдлаар тоноглож болно. Зөөврийн түр барилгыг угсармал, чингэлэг ба чиргүүл маягаар ашиглаж болно.
Ажилчдын ахуйн үйлчилгээний түр барилгын гал тогоо ба хоол идэх тасалгаа, гар нүүр угаах хэсэг, шүршүүр, бие засах газрыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахуйцаар зохион байгуулна. Энэ талаар хот, орон нутгийн эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн байгууллагатай гүйцэтгэгч болон төрийн засаг захиргааны байгууллага хамтран ажиллана.
Түр барилгыг барих, ашиглалтын зардал барилгын төсөвт өртгийн нэмэгдэл зардалд туссан байна. Түүнчлэн контор, хувцас солих өрөө, заслын материалын агуулах зэргийг захиалагчтай зөвшилцөж баригдаж байгаа барилгынхаа дотор байрлуулж болно.
5.4.3. Тухайн барилгад ажиллах инженер техникийн ажилтан ба ажиллагсдын тоо, тэдний бодит хэрэгцээнээс хамааруулж түр барилгын нэр төрөл, хэмжээг тодорхойлно. Үүнийг энэхүү зааврын ЗБТ 4-р бүлгийн 4.7-р зүйлд заасны дагуу тооцно.
5.5. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ ДУЛААН,
УС, ЦАХИЛГААНААР ТҮР ХАНГАХ
5.5.1. Барилга байгууламжийг дулаан ба ус, ариутгах татуурга, цахилгаанаар түр хангах ерөнхий зарчим ба тооцооны аргачлалыг ЗБТ-ын бүлэгт заасны дагуу тодорхойлж тооцно.
5.5.2. Хэрэв барилгын талбайг, болзошгүй гал түймрийг унтраах түр ус хангамжийн сүлжээгээр тоногловол галын гидрант бүхий худгийг хооронд нь 100-150 /м/ –ээс ихгүй зайд байрлуулбал зохино. Галын гидрантын байрлал нь барилга объектоос 5 м-ээс ойргүй, 50 м –ээс; замаас 2,5 м- ээс холгүй тус тус байрлуулна.
5.5.3. Хоёроос дээш жилд баригдах томоохон хорооллын барилга угсралтын талбайд ариутгах татуургын сүлжээнд холбогдсон ариун цэврийн газар барих шаардлагатай. Харин ариутгах татуургын сүлжээгүй газарт баригдах барилгын талбайд энгийн нүхэн жорлонг салхины доод талд байрлуулна. Энгийн нүхэн жорлон нь MNS 5924: 2008 "Нүхэн жорлон, угаадасны нүх Техникийн шаардлага" үндэсний стандартын дагуу баригдсан байвал зохино. Зун угсралтын ажил гүйцэтгэж байгаа барилгын талбайн жорлон орчимд гар угаах бүхээг заавал байрлуулна. Харин өвлийн улиралд гүйцэтгэж буй барилга угсралтын ажилд объектийн ахуйн орчинд гар угаах хэсэг байна.
Ахуйн үйлчилгээний түр барилгад барилга, байгууламжид ажиллаж байгаа хүмүүс 2-3 минутад хүрэх боломжоор хангаж байхаар төлөвлөх ёстой. Иймд 5-аас дээш олон давхар барилгын гадна талд хүн-ачаа тээврийн өргөгч тоноглох эсвэл барилгын байнгын ашиглалтын лифтийг төмөр бетон каркастай нь хамт барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд төвлөрсөн хот суурин газарт давчуу талбайд баригдаж байгаа эсвэл өргөтгөж байгаа барилгын гадна талбайд түр барилга байрлуулах боломжгүй үед зөөврийн түр барилгыг давхарлаж тавих, барьж буй объектын дотор талд (зоорын буюу 1-р давхарт) түр барилгыг байрлуулах хэрэгтэй. Захиалагч ба гүйцэтгэгч нар тохиролцож гэрээндээ тодорхой тусгавал зохино.
Ийнхүү барилгачдын соёл-ахуйн зайлшгүй хэрэгцээг хангаж ажилласнаар объектыг тогтоосон хугацаанд нь чанартай барих нөхцөл бүрэлдэх болно.
5.5.4. Цахилгааны агаарын шугамыг зам ба орц, гарцад саад болохооргүйгээр байрлуулна.
5.6. БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ЭДЛЭХҮҮН, БҮТЭЭЦ,
ТҮҮХИЙ ЭДИЙГ ГҮЙЦЭТГЭГЧИД НИЙЛҮҮЛЭХ ГРАФИК
5.6.1. Барилгын материал зарцуулалтын нормыг дөрвөн түвшинд зохиогдсон гэж үзэж болно. Үүнд: нэгдүгээр түвшин: барилгын угсралтын төсөвт өртгийн нэг сая төгрөгт ногдох барилгын материал, хийц хэсгийн норм; хоёрдугаар түвшин: БНбД81. Төсвийн материалын норм; гуравдугаар түвшин: БНбД82. Үйлдвэрлэлийн материал зарцуулалтын норм; дөрөвдүгээр түвшин: хөдөлмөрийн процессын картын материал зарцуулалтын норм.
Нэгдүгээр түвшний нормыг ЗБТ – зохиоход, хоёрдугаар түвшнийхийг захиалагч ба гүйцэтгэгчийн тооцоонд, гуравдугаар түвшнийхийг АГТ- зохиоход хэрэглэнэ. Гүйцэтгэгч байгууллага төсвийн нормоор материалаа бэлдээд, үйлдвэрлэлийн нормоор гүйцэтгэж байгаа барилга, байгууламждаа зарцуулах ёстой.
5.6.2. АГТ-ийн баримт бичигт бэлтгэх материалын түүврээс түүний хэмжээг объектийн сүлжээ болон календарчилсан графикт үндэслэн тусгаж тухайн ажлыг гүйцэтгэхээс өмнө материалыг объектод татаж эхэлсэн байх, цаашдаа уг ажлыг дуустал материалаар таслахгүй байх, урсгал нөөцийг бүрдүүлж байхуйцаар барилга угсралтын талбайд материал нийлүүлэх графикийг зохионо.
5.7. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧНААР ХАНГАХ ГРАФИК
5.7.1. Барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх сүлжээ болон календарчилсан графикийн ажиллах хүчний хөдөлгөөний график нь "барилгын мэргэжилтэй ажилчдаар хангах график" болно. Дээрхи сүлжээ болон календарчилсан графикийг боловсруулахад уг объектод ажиллах нэгдсэн, төрөлжсөн бригад ба төрөлжсөн салаадын хүний тоог нарийвчлан тогтоосон байх шаардлагатай байдаг. Сүлжээ болон календарчилсан графикийн ажиллах хүчний хөдөлгөөний графикт хүний тоо жигд байх, жигд өсөөд тогтмолжоод жигд буурах эсвэл жигд өссөнөө буураад өсөх дахин буурах мэт харагддаг. Объектод ажиллах бригад нь тогтмол хүнтэй байдаг болохоор хүний тоо буурах гэдэг ойлголт графикт бараг байхгүй. Харин хүмүүсээ хос мэргэжилтэй болгох, хөдөлмөрийн биржээс нөөцийн ажилчин авч гэрээгээр ажиллуулаад буцаах мэтээр зохион байгуулах шаардлагатай байдаг.
Ажиллах хүчний хөдөлгөөний графикийг дотор нь задлан бригад ба салаа болгон тэмдэглэх (өнгөөр ялгах), эсвэл уг графикийн доод талд салааны хүний тоог мэргэжлээр нь ялгаж өгөх зэргээр нарийвчлах нь зүйтэй. Гэхдээ барилга угсралтын байгууллага нь өөртөө орон тооны данс бүхий барилгын бригадуудтай байдаг. Барилгын байгууллага нь хөдөлмөрийнхөө нөөцийг объектууддаа хэрхэн хуваарилах нь АГТ-ийн хэрэг биш үйлдвэрлэл зохион байгуулалтын төслийн хүрээнд зохицуулах шийдэл юм.
5.8. МАШИН МЕХАНИЗМЫН АШИГЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ГРАФИК
5.8.1. Машин механизм, багаж, тоног төхөөрөмжид барилга, байгууламжийн үндсэн кран ба туслах (томсгож угсрах г.м) кран, компрессор, бетоны ба зуурмагийн зууруул, экскаватор, бульдозер, өргөгч, битум хайлагч, битум түгээгч, төрөл бүрийн доргиур, ажлын иж бүрдэл багаж (нормокомплект) зэргийг хамруулна. Эдгээр машин механизм, багаж, тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоог хэзээ хэд хоногоор барилгад хэрэглэхийг объектын сүлжээ болон календарчилсан графикт туссан гүйцэтгэх ажлын тоо хэмжээ, хугацаа, машин цагийн ашиглалтын бүтээлийг хүчин зүйлтэй нь уялдуулж тодорхойлсны дараа объектын хугацааны графиктай уялдуулан тодорхойлно.
5.9. ТЕХНОЛОГИЙН КАРТ
5.9.1. "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/-д барилгын үндсэн хийц бүтээцийг барих болон нарийн түвэгтэй технологи бүхий ажлыг гүйцэтгэхэд ТК-ыг боловсруулахаар заасан. Мөн тус нормоор ТК-ын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлсон болно.
5.10. БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН БАЙРШЛЫГ
ТОГТООХ
5.10.1. Энэхүү зааврын 11-р хүснэгтэд барилга, байгууламжийн геодезийн байр зүйн зургийг боловсруулах үе шатыг үзүүлсэн. Иймд барилга, байгууламжийн АГТ-ийн бүрэлдэхүүнд багтах геодезийн бүлгийг "Геодезийн ажлын технологийн карт" гэнэ. Геодезийн ажлын технологийн картыг геодезийн ажлын технологийн схем хэлбэртэй боловсруулахад энэхүү зааврын 4.9.1, 4.9.3 ба 4.9.7-р зүйлд хорооллын барилгын геодезийн ажил гүйцэтгэх төслийн бүтэц түүнийг боловсруулах аргачлалыг ашиглана.
Тусгайлан барих барилга, байгууламжийн геодезийн байршлыг тогтоох Геодезийн ажлын технологийн картыг боловсруулах үндсэн өгөгдөл байна. Үүнд:
- хороолол ба хот байгуулалтын цогцолборын ерөнхий төлөвлөгөө;
- хорооллын барилгын геодезийн байршлын зураг (ЗБТ-ийн бүлгийн 4.9.4, 4.9.5-ыг үзнэ үү);
- барилга, байгууламжийн талбайн зохион байгуулалтын зураг;
- барилга, байгууламжийн талбайн газрын өндөржилтийн зураг;
- барилга, байгууламжийн ажлын зураг;
5.10.2. Барилгын геодезийн ажлын технологийн карт буюу геодезийн ажлын технологи дараах бүтэцтэй байж болно. Үүнд:
- "Барилгын геодезийн ажил" /БНбД11-08-06/;
- тэг тэнхлэг татах технологийн (үндсэн гол, завсрын тэнхлэг татах) схем /БНбД11-08-06/;
- барилгын өндөржилтийн; Барилгын шалны тэмдэгт (±0.00) түвшинг тогтоосон схем);
- геодезийн цэг, тэмдэгтийн ажлын зураг /БНбД11-08-06/;
- тэнхлэг татах ажилд шаардагдах материалын хүснэгт ;
- шаардлагатай багаж, тоноглол ба хэрэгслийн жагсаалт;
- тэнхлэгийн чиг утас татах тойруулгыг (обноска) байрлуулах схем;
- геодезийн ажлын технологийн карт буюу схемд заагдсан ажлыг гүйцэтгэх геодезийн ба барилгын ИТА-ны тоо;
- тэг тэнхлэг татах, өндөржилтийн доторх тойруулга босгох ба зоорийн нүх болон шуудууны ухах ирмэгийн зураасыг газар дээр татах (шохой, үнс, элсээр), цэг тэмдэгт байрлуулах ажлын хугацааны үзүүлэлт (график).
5.10.3. Барилгын талбайд хийгдэх геодезийн ажлын дарааллыг (график) дараах байдлаар тогтооно. Үүнд:
- объектын геодезийн үндэслэлийг газарт тогтоох хэмжилт хийх;
- үл хөдлөх болон түр тэмдэгтүүдийг газарт байрлуулан бэхлэх;
- өндөржилтийн босоо нивелирдлэгээр объектын ±0.00 түвшинг тогтоож түр тэмдэгт босгох;
- тэнхлэгийн тойруулга босгох;
- суурийн ажлын зургийн дагуу гол ба үндсэн завсрын тэнхлэгийг тогтоож тойруулгад үл хөдлөх тэмдэглэгээ (хадаас ба бичлэгээр) тавих ба чиг утас татах;
- тэнхлэгүүдийн байрлалыг чиг утсаар дахин хэмжин шалгаж шаардлагатай бол алдааг засах;
- тэг татсан ажлыг гүйцэтгэгчид хүлээлгэж өгч актыг бичиж холбогдох мэргэжлийн байгууллагын мэргэжилтнээр баталгаажуулах /БНбД-11-08-06/;
5.10.4. Объектын байрлалыг тогтооход гол тэнхлэг ба суурь тэнхлэг, тухайлсан барилгын даацын ханын байрлал тогтооход үндсэн тэнхлэг (4-р зураг), барилгын температурын ба суултын заадас болон зарим хамар хананд завсрын тэнхлэг татна. (5-р зураг)
4-р зураг. Гол тэнхлэгийг байрлуулах схем: 1 – геодезийн сүлжээний (тор) тэмдэгт; 2 – байнгын үл хөдлөх тэмдэгт; 3 – төмөр гадас.
5-р зураг. Объектын үндсэн тэнхлэгийг байрлуулах ( тэг татах) схем:
1 – полигонометрийн тэмдэгт;
2 – теодолитийн явалтын (сэлгэц) цэг;
3 – үндсэн тэнхлэгийг бэхлэх цэг (тэмдэгт);
4 - төмөр гадас;
5.10.5. Барих объектын суурийн талбайн хэлбэр (конфигурация), хэмжээ, үндсэн хийц бүтээцийн даацын суурь ба ханын байрлалаас хамааруулж тэнхлэгүүдийн тоог "Барилгын геодезийн ажил" /БНбД11-08-06/, 12-р зурагт заасны дагуу тогтоох бөгөөд түүнийг геодезийн ажлын технологийн карт буюу технологийн схемд зурж баталгаажуулна. Тэнхлэгүүдийн байрлалыг тойруулгад тэмдэглэхээс гадна объектын геодезийн үндэслэлд заасан хоёроос доошгүй үл хөдлөх тэмдэгтэй холбож өгвөл (БНбД11-08-06/-ийн 5,6-р зураг) зохино.
5.10.6. Хэрэв тэнхлэгийн аль нэг талыг үл хөдлөх түр тэмдэглэгээгээр (неподвижние временные визирки) тэмдэглэх боломжгүй (өргөтгөл г.м) бол хөндлөн ба дагуу чиглэлийн хоёроос цөөнгүй тэнхлэгийн байрлалыг зааж болно. Гудамж, зам болон шугаман байгууламжийн гол тэнхлэгийн байрлалыг /БНбД11-08-06/-ийн 13-р зурагт дүрсэлснээр заах хэрэгтэй.
5.10.7. Суурийн хувьд ихээхэн нийлмэл хэлбэр дүрстэй барилга байгууламж, эсхүл урт ба өндөр барилгын тэнхлэгийг объектын тал бүрт хоёроос доошгүй тэмдэгт (БНбД11-08-06/-ийн 13-р зураг) байрлуулж тэгийг нь татвал зохино.
5.10.8. Зэрэгцээ тэнхлэгүүдийн хооронд 15-50 /м/, шугаман байгууламжид 100 м-ээс ихгүй зайтай байх нь зохимжтой боловч ажлын зургаас хамаарч өөрчлөгдөх болно.
5.10.9. Барилгын тэг тэнхлэг татах, тэнхлэгийн ба бусад тэмдэгт тавихад дараахи шаардлагыг хангуулна. Үүнд:
- тэмдэгт ба хана хоёрын хооронд хамгийн багаар бодоход 1 м-ийн зай гаргах;
- барилга баригдах бүх хугацаанд ялангуяа "±0.00" түвшний ажлын үед геодезийн тэмдэгтүүдийн байрлалыг өөрчлөхгүй (шилжүүлэх), устгахгүй байх нөхцөлийг хангах;
- аюулгүй ажиллагааны шаардлагаар геодезийн тэмдэгтүүдэд хүмүүс хүрч хэмжилт хийх бололцоог хангах;
- зайлшгүй тохиолдолд тэмдэгтийг нүүлгэж байрлуулах.
5.10.10. Тэнхлэг түүний тэмдэгтийг зоорийн нүх түүний шороон овоолго, талбайд орших байнгын болон түр барилга түүнчлэн инженерийн шугам сүлжээ, зам, бүх төрлийн агуулах, машин тоноглолын байрлалтай давхцуулж байрлуулахыг хориглоно. Иймд тэмдэгтийг аль болохоор сул чөлөөтэй талбай, замын хажуугийн зурвас, хашааны ёроол орчимд эсвэл зэргэлдээ барилгын хананд байрлуулж хашиж хамгаалах пайзлах хэрэгтэй.
Тэмдэгтийг задгай агуулахын талбайд байрлуулсан байвал түүний эргэн тойрон 2 м-ын хүрээнд материал хурааж болохгүй.
5.10.11. Тэнхлэгийн тэмдэгтүүд (тойруулга дээрх) барих барилгынхаа хананаас 15-30 /м/-ийн зайд байх нь зохимжтой. Тэмдэгт хамгийн ойрдоо зоорийн нүхний дээд ирмэгээс 3м-ийн зайд (нүхний ханын гулсалтын шугамын гадна) байрлах хэрэгтэй. Холдлоо гэхэд барилгын өндрийг 1,5-аар үржүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй зайнаас хэтэрч болохгүй.
5.10.12. Талбайд олон барилга цогцолбороор баригдахаар байвал объект тус бүрт заавал нэг түвшний репер ноогдож байх нь зүйтэй. Томоохон (урт) объектод 2-3 репер байрлуулбал хэмжилтийн ажлыг хялбарчилна. Инженерийн тууш байгууламжид 1,5 км тутамд нэг репер байрлуулбал зохино.
5.10.13. Объектын геодезийн үл хөдлөх түвшний репер байгуулах үндэслэл байгуулах нивелирдлэгийн үл хөдлөх тэмдэгтийг талбайд байрлуулах түвшинг зөөж ирэх (хотын ба улсын) зай 200-300 м-ээс хэтрэхгүй байвал зохино.
5.10.14. Барилга, байгууламжийг барих явцад геодезийн байршлыг тогтоохдоо барилгын төрөлжсөн ажил бүрийг гүйцэтгэх технологийн схемээр тодорхойлогдоно. Жишээ нь: "±0.00" түвшний ажил нь дотроо газар шорооны болон суурийн (зоорийн хана) ажил, хучилт барих гэсэн гол гурван ажил билээ. Тэгвэл "±0.00" түвшний ажлын ТК-д: өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайд гүйцэтгэсэн, объектын геодезийн үндэслэлийг газарт буулгах, татах ажлын үр дүнд зай болсон тэмдэгтүүдээс (тэнхлэгийн) хэмжилт авч зоорийн нүхний хэлбэр ба хэмжээг тогтоох, суурийн эгц босоо тэнхлэгийг гол тэнхлэгээс шилжүүлэн тавих ба тэнхлэгийн зураас (риска) татах, зоорийн хучилтын хэвний улны түвшинг объектын хажуугийн реперээс шилжүүлж тогтоох зэрэг геодезийн хэмжилтийн үе шатны ажлуудыг тусгаж өгөх хэрэгтэй.
Барилга угсралтын ажлын геодезийн хэмжилтийн үе шатны ажлыг гүйцэтгэх ажиллагаа ба зөвшөөрөгдөх алдааны хэмжээг тухайн ажлын БНбД-д нь тусгасан байдаг.
"±0.00" түвшнээс дээш барилгын үндсэн бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх нийлмэл процессыг гүйцэтгэхэд: суурийн гол тэнхлэгүүдийг 1-р давхрын (уг давхар баригдмагц тэнхлэгийг түүний дээд давхарт шилжүүлэх г.м) угсралтын хавтгайд шилжүүлэх; багана ба ханын эгц босоог тогтоох, угсралтын хэвтээ хавтгайг реперээс хөөж тогтоох, угсармал ба цутгамал бүтээц эдлэхүүний төслийн байрлалыг тогтоох, зөвшөөрөгдөх алдааг хэмжилтээр тогтоох зэргүүдийг гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах болон акт бичих зэрэг геодезийн үе шатны ажлуудын гүйцэтгэлийг баримтжуулна.
Инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх, технологийн тоног төхөөрөмж угсрах, барилгын талбайг тэгшлэх зэрэг дээр дурьдсантай ижил бүтэцтэй геодезийн процессуудыг (геодезийн байрлал ба төслийн байрлал тогтоох, ажлын зургийн төслийн хэмжээг тогтоох, хяналтын хэмжилт хийх, гүйцэтгэлийн зураг үйлдэх г.м) гүйцэтгэн баримтжуулан баталгаажуулна.
5.10.15. Энэ бүлгийн 5.10.14-д заасан геодезийн ажлуудын гүйцэтгэлийн актуудыг барилга угсралтын ажлын үе шатны явцад бүрдүүлэх, хүлээн авах үед бүрдүүлэх гэж хоёр хуваана.
Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулахад бүрдүүлэх геодезийн хэмжилтийн жишиг баримт бичгийн жагсаалт. Үүнд:
-зоорийн нүх болон шуудууны овор хэмжээний тэг тэнхлэг таталтын гүйцэтгэлийн зураг,
-суурийн тэнхлэгийг (үндсэн, гол, завсрын) татсан акт ба гүйцэтгэлийн схем,
-даацын бүтээцийн хэв, хэвний хэмжээний гүйцэтгэлийн зураг ба акт;
- давхар давхрын угсралтын хэвтээ хавтгайд тэнхлэг ба түвшинг тогтоосон акт;
- давхар бүрийн шалны бетон бэлтгэлийн түвшний (нивелирдлэгийн) акт;
- хана ба хөшүүн цөм, хөндлөн ба дагуу өрц (диафрагм)-ын байрлалын дагуу тэмдэгт (маяк)-ийг тогтоосон схем зэрэг болно.
Эдгээр акт объектын гол даацын бүтээц буюу гол ажлыг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Дээр дурдсан баримт бичгийг объектын даамал хариуцан үйлдэж барилга угсралтын байгууллагын ерөнхий инженерээр гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой.
Барилгыг хүлээн авахад дараах актуудыг бүрдүүлнэ. Үүнд:
-инженерийн бүх төрлийн сүлжээний байршлын (талбайн ба өндөржилтийн) схем;
-шороон байгууламжийн байршлын (талбайн ба өндөржилтийн) схем ба акт;
-суурийн гүйцэтгэлийн (талбайн ба өндөржилтийн) зураг ба акт;
-багана ба ригель дам нурууны гүйцэтгэлийн (талбайн ба өндөржилтийн) зураг ба акт;
-хашлага ханын гүйцэтгэлийн зураг ба акт;
-цахилгаан шатны хонгилын гүйцэтгэлийн зураг ба акт;
-тохижуулалтын ажлын гүйцэтгэлийн зураг зэрэг болно.
Энд дурдсан баримт бичгийг захиалагч байгууллага хариуцан бөгөөд гүйцэтгэгчтэй хамтран боловсруулна.
5.11. БАРИЛГЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БА
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ
Тухайн ажлыг аюул осолгүй гүйцэтгэхэд баримтлах аюулгүйн ажиллагааны тусгайлсан дүрмийг "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, /БНбД12-03-04/ I хэсэг" ба "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, /БНбД12-04-06/ II хэсэг"-д заасныг үндэслэн боловсруулна. Иймд ЗБТ болон АГТ, ТК боловсруулахад дээр заасан норм болон бусад холбогдох дүрэм, журмыг ашиглан тухайн объект ба гүйцэтгэх ажлын онцлогтой нь уялдуулан тодорхой тусгах ёстой.
5.12. ТАЙЛБАР БИЧИГ
АГТ зураглал ба тайлбар бичиг гэсэн хоёр хэсэгтэй баримт бичиг болно. Иймд АГТ-ийг хавтаст баримт бичиг маягаар эмхэлж болох юм. Энэхүү хавтаснаас Объектын сүлжээ буюу Календарчилсан график, барилгын талбайн зохион байгуулалтын зураг, ТК, Материал таталтын график мэтийг томруулан хувилж плакат хэлбэртэй болгон ажилд суралцан уншиж болохуйцаар байрлуулах зүйтэй. Тайлбар бичиг хавтсан дотроо бүрэн бүрэлдэхүүнтэй байх ёстой. АГТ-ийн тайлбар бичгийн бүтцийг "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/-д 2-р хавсралтад тодорхой заасан. Тайлбар бичгийг бүлэглэн АГТ-ийн бүтцийн дагуу бүлэглэвэл уншиж хэрэглэхэд дөхөмтэй байна.
ЗУРГАА. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ
6.1. БАРИЛГЫН БРИГАДУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ГРАФИК
6.1.1. Үйлдвэрлэлийн программыг биелүүлэх хүчин чадал бүхий бригадуудтай (эцсийн бүтээгдэхүүний, нэгдсэн, төрөлжсөн г.м) барилгын ажил гүйцэтгэгч үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл боловсруулж, түүний бүрэлдэхүүнд "Барилгын бригадуудын хөдөлгөөний график"-ийг төлөвлөх хэрэгтэй юм.
6.1.2. Барилгын бригадуудын хөдөлгөөний графикийг боловсруулахад дараах үндсэн өгөгдөл, баримт бичиг хангагдсан байх ёстой. Үүнд:
- барилга, байгууламжийн сүлжээ ба календарчилсан график;
- барилгын ажил гүйцэтгэгчийн байнгын орон тоогоор ажилладаг барилгын бригадуудын нэр, хүний тоо, мэргэжил зэрэг (давхар мэргэжлийн ялгаа бүхий);
- түр ажилчин авч болох хөдөлмөрийн биржийн хүчин зүйлийн мэдээлэл;
- барилгын ажил гүйцэтгэгчийн ИТА-ны нэр, тоо мэргэжлээрээ төрөлжсөн чиглэл;
- туслан гүйцэтгэгчээр ажиллах (тусгай төрлийн ажил) барилгын ажил гүйцэтгэгч, хүмүүсийн мэдээлэл;
- барих барилга, байгууламж бүрт гүйцэтгэх Барилгын ажлын хэмжээ /хүснэгтээр/;
6.1.3. Барилгын бригадуудын хөдөлгөөний графикийг шугаман график болон циклограммын хэлбэртэй боловсруулж болно. Хэний бригад (бригадын даргын нэрээр) ямар объект дээр хэдэн өдөр ажиллаад дараагийн ямар объектод шилжиж ажиллахыг гүйцэтгэгчийн удирдлагын түвшинд зохицуулж зохион байгуулахад барилгын бригадуудын хөдөлгөөний графикийг ашиглана.
Тухайн бригад аль нэг объектод суурьшин ажиллах хугацаа нь, тухайн обьектын сүлжээ ба календарчилсан графикт тусгагдсан үе шатны (цикл) ажлын хугацаагаар тодорхойлогдоно. Жишээ нь: Хэрлэнгийн бригад (барилгын төмөр бетон каркас босгох төрөлжсөн бригад) 72 айлын сууцны барилгын ±0,00-ээс дээших үндсэн хйиц бүтээцийг барих үе шатны ажлыг 7 сар хийгээд сургуулийн барилгад бүрэн бүрэлдэхүүнээрээ шилжиж 6 сар ажиллах, дараа нь хаашаа шилжихийг энэхүү Барилгын бригадуудын хөдөлгөөний графикт тусгах юм. Барилгын угсралтын байгууллагад Хэрлэнгийн бригадтай адил (цутгамал төмөр бетоны) Бүргэдээгийн бригад, Галсангийн бригад, Пашкагийн бригад гэж байж болно. Энэ компанид ±0,00 түвшнээс доошхи үе шатны ажлын бас 2 бригад, заслын 3 бригад, нэгдсэн бригад нэг, эцсийн бүтээгдэхүүний бригад бас нэг байх жишээтэй. Дээрх бригадууд цахилгааны ба сантехникийн бригадтай байж болно. Эсвэл хөдөлмөрийн биржээс бригад авах эсхүл хамтран ажилладаг туслан гүйцэтгэгчтэй байж болно.
Бригадуудын хүчин зүйл нь тодорхой, санхүүжилт нь найдвартай нөхцөлд барилгын ажлын хоёр жилийн үйлдвэрлэлийн программыг сонгон (хэсэглэсэн, төрөлжсөн ба объектын цуврал) жигд хэмтэй, хэмнэлээ жигд өөрчлөх жигд бус хэмтэй, хэмнэлээ жигд бус өөрчлөх жигд бус хэмтэй цувралын тооцоогоор бригадуудын хөдөлгөөний графикийг циклограммын хэлбэрээр боловсруулж болно.
6.2. ГҮЙЦЭТГЭХ БАРИЛГЫН АЖЛЫН
ТОО ХЭМЖЭЭНИЙ ХҮСНЭГТ
6.2.1. Барилга бүрийн ажлын зураг, төсөв боловсруулагдаж зохиогдсон нөхцөлд барилгын ажил гүйцэтгэгч барих объект бүрт гүйцэтгэх барилгын ажлын тоо хэмжээг төвлөрүүлэн авч нэгтгэх бүрэн бололцоотой болно. Байгууллагын автомат удирдлагын тогтолцооны компьютерийн сүлжээ, программ хангамжийг ашиглан дээрх ажлыг хялбар гүйцэтгэх боломжтой.
Ажлын хэмжээг объект бүрээс авч байгууллагын ерөнхий инженерийн албанд нэгтгэх нь ажлын гүйцэтгэлд хяналт тавих, чанарын хяналтын менежментийг хэрэгжүүлэх, төрөлжсөн ажилд шаардагдах машин, иж бүрдэл багажаар хангах (түрээслэх) тооцоо хийх зэрэг технологи-зохион байгуулалтын шийдлүүдийг гаргахад үндэслэл болно.
6.3. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ НЭГДСЭН ГРАФИК БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГРАФИК
6.З.1. Барилга, байгууламжийн сүлжээ ба календарчилсан графикийг үндэслэн байгууллагын ерөнхий инженерийн алба барилгыг ашиглалтад оруулах хугацааг товлосон нэгдсэн графикийг боловсруулна. Нэгдсэн графикийг нэгдсэн иж бүрэн сүлжээ болон календарчилсан графикийн хэлбэрээр боловсруулах зохимжтой байдаг.
Барилгын байгууллага өөрийнхөө хөдөлмөрийн нөөцийг (хүн хүч ба материал, иж бүрэн багаж, тоног төхөөрөмж г.м) барилга байгууламжуудыг барихад оновчтой байдлаар хуваарилан компанийн жигд ажиллагааг хангах зорилгоор нэгдсэн графикийг зохионо. Нэгдсэн графикт ерөнхий гүйцэтгэгч ба захиалагч байгууллагын төлөөлөл зөвшилцсөн байх хэрэгтэй.
Нэгдсэн графикийн хугацааг үндэслэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн графикийг боловсруулна. Санхүүжилтийн график ба иж бүрэн графикийг компанийн тасралтгүй үйлдвэрлэл эрхлэх хоёр жилийн хугацаагаар зохионо. Санхүүжүүлэлтийн графикийг жил, улирал ба сарын хуваарьтай тодорхой байгуулна.
Барилгын байгууллагуудын туршлагаас харахад нэгдсэн графикийн баруун талын доод хэсэгт санхүүжилтийн графикийг (Календарчилсан графикийн ажиллах хүчний хөдөлгөөний график мэт) хамт зурах нь зохимжтой байдаг.
Хугацааны шугаман график дээр объект бүрт тухайн сард оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг бичвэл сар сарын хөрөнгө оруулалтыг доош нь проекцлон нэмэх замаар санхүүжилтийн графикийг байгуулна.
Хоёр жилийн графикийн сүүлчийн жилийн график нь дараагийн хоёр жилийн графикийн эхний жилийн график болон тусгагдах учраас компанийн ажлын төлөвлөлт тасралтгүй байх зарчим ийнхүү хангагдахаар төлөвлөгдөнө.
6.4. БАРИЛГЫН АЖИЛД ШААРДАГДАХ ҮНДСЭН МАТЕРИАЛ, БҮТЭЭЦ, ЭДЛЭХҮҮНИЙГ ТАТАН АВЧ ОБЪЕКТУУДАД ХУВААРИЛАН ХҮРГЭХ
ЖИЛ БА ХОЁР ЖИЛИЙН ГРАФИК
6.4.1. Энэхүү графикийг дараах дарааллаар боловсруулна. Үүнд:
- Барилга, байгууламжийн АГТ-өөс тухайн барилгад шаардлагатай материал, бүтээц, эдлэхүүн, түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг байгууллагын материал хангамжийн албанд мэдээллээр авч нэгтгэх;
- эдгээр материалын хэрэгцээг байгууллагын материал хангамжийн алба судлан үзээд үйлдвэр, худалдааны бирж, бөөний төвүүдээс материалыг барилгын талбайд шууд авч нийлүүлэх эсвэл байгууллагын үйлдвэрлэл-технологийн иж бүрдэлтэй аж ахуйн нэгжээс нийлүүлэх, гадаад орноос авч нийлүүлэхийг тогтоох;
- барилга, байгууламжийг ашиглалтад оруулах нэгдсэн график ба хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх график түүнчлэн сүлжээ болон календарчилсан графикийг үндэслэн объект тус бүрт шаардлагатай материал, бүтээц, эдлэхүүн ба түүхий эдийг календарийн тодорхой хугацаанд нийлүүлэх график боловсруулна.
6.4.2. Гүйцэтгэгч байгууллагаас барилгуудад материалыг хуваарилан олгохдоо материал зарцуулалтын үйлдвэрлэлийн нормыг үндэслэн олгохыг өмнөх бүлгүүдэд тодорхой заасан. Ингэж ажиллавал материал хангамжийг шинжлэх ухааны оновчтой байдлаар хуваарилан ашигтай ажиллах боломжтой болох юм.
6.4.3. Барилга угсралтын аж ахуйн нэгж, байгууллага материал хуваарилж хүргэх графикийн үндсэн дээр дотоодын үйлдвэр, барилгын материалын бирж, жижиглэнгийн дэлгүүртэй хамтран ажиллах нөхцөл бүрдэх болно. Өөрөөр хэлбэл материал нийлүүлэгчтэй гэрээ байгуулах, олдоц муутай материалыг зах зээлээс эрж хайх, материалыг захиалгын дагуу хөрш зэргэлдээ орноос тодорхой хугацаанд нийлүүлэх ажлыг зохион байгуулахад дөхөмтэй болно.
6.5 . МАШИН МЕХАНИЗМ, ЗӨӨВРИЙН ТҮР БАРИЛГА,
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХ ТАСАГ, БАРИЛГЫН ХАШАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОРЫГ ОБЪЕКТУУДАД ХУВААРИЛАХ
ШИЛЖҮҮЛЭХ ЖИЛ, ХОЁР ЖИЛИЙН ГРАФИК
Энэ графикийг боловсруулах дараалал, зарчим энэхүү зааврын 6.4-т заасан "материал хуваарилан хүргэх график"-тай адил болно. Графикийн зорилго нь байгууллагын үйлдвэрлэлийн программыг хоёр жилийн турш тасралтгүй (хүлээлт ба сул зогсолтгүй) жигд эрхлэхэд чиглэгдэнэ. Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл боловсруулж байгаа байгууллагад машин механизм, зөөврийн түр барилга, цех тасаг, барилгын хашаа ба трансформатор зэрэг нь хүрэлцээтэй эсэх, эс хүрэлцвэл дутагдалтай байгааг нь хаанаас олох (түрээсээр авах, худалдаж авах, үйлдвэрлэх г.м) зэргийг графикаар төлөвлөж зохион байгуулна.
6.6. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД
ТАВИХ ХЯНАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЕНЕЖМЕНТ
6.6.1. Барилгын чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг барилга, байгууламжийг барьж босгоход оролцогч бүх байгууллагуудын (агентлаг, улсын мэргэжлийн хяналт, захиалагч, инженерийн шугам, сүлжээ хангагч, гүйцэтгэгч, зураг төслийн, материалын г.м) холбогдох мэргэжилтнүүд хэрэгжүүлнэ.
6.6.2. Төсөл хэрэгжүүлэгч буюу захиалагч байгууллага нь барилгынхаа чанарыг ерөнхийд нь хариуцаж нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй.
6.6.3. "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" БНбД /12-01-09/-д барилга, байгууламжийг барих ба хүлээж авахад чанарын хяналтыг хэрхэн зохион байгуулахыг тодорхой заасан байдаг. Барилгыг барих ба хүлээж авахад тавих чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоо дараах бүтэцтэй байна.
Үүнд:
- захиалагчийн хяналт;
- гүйцэтгэгчийн хяналт;
- зохиогчийн хяналт
- улсын /нийслэл, орон нутаг/ мэргэжлийн хяналт;
- төв, орон нутгийн захиргааны хяналт ;
- хөндлөнгийн хяналт ;
- олон нийтийн байгууллагын хяналт .
Энэхүү хяналт бүр нь Монгол улсын хууль, БНбД, MNS, БД болон холбогдох журам, зааврын дагуу гүйцэтгэгдэх бөгөөд хяналтын үр дүн нь (акт, баримт, санал, дүгнэлт г.м) баригдаж байгаа барилга дээр төвлөрч ажлын чанарыг ашиглалтын шаардлагыг хангахуйц түвшинд байлгахад оршино.
Чанарыг дүгнэж уг барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах эсэхийг техникийн болон улсын комисс эцэслэн шийдвэрлэнэ.
6.7. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ НЭВТРҮҮЛСНЭЭС ГАРАХ ЭДИЙН ЗАСГИЙН
ҮР АШГИЙН ТООЦОО
Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл нэвтрүүлснээс гарах эдийн засгийн үр ашиг гэдэг томъёолол бол харьцангуй ойлголт болно. Үр ашиг бий болгох үндэслэл нь дараах зүйлүүдэд оршино. Үүнд:
- хорооллын барилгыг барих ЗБТ-ийн үе шатанд технологи зохион байгуулалтын схемийг өөр өөр хувилбараар шийдвэрлэхээс гарах эдийн засгийн үр ашиг өөр өөр байна. Өөрөөр хэлбэл урт ба богино хугацаатай хоёр хувилбарын хугацааны хэмнэлтийг үр ашиг болгон бодох аргачлалаар бодсон дүн;
- АГТ-ийн үе шатанд ажлыг гүйцэтгэх технологи-зохион байгуулалтын оновчтой хувилбараас бий болох хугацаа болон материал хэмнэх, эрчим хүчний нөөц хэмнэхийг үр ашиг болгон бодсон дүн;
- барилгын байгууллага нь үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төслийн хүрээнд удирдлага-зохион байгуулалтын шинэлэг аргаар ажилласнаар (цуврал арга, үйлдвэрлэл технологийн иж бүрдүүлэлт, сүлжээ график, диспетчерийн удирдлага г.м) өмнөх байдалтайгаа харьцуулснаар эдийн засгийн үр ашиг зэрэг болно.
1-р хавсралт
НЭР ТОМЬЁОНЫ ЖАГСААЛТ БА ТОВЧЛОЛ
1. Барилгын зохион байгуулалтын төсөл (ЗБТ)
2. Ажил гүйцэтгэх төсөл (АГТ)
3. Технологийн карт (ТК)
4. Үйлдвэрийн зохион байгуулалтын төсөл (ҮЗБТ)
5. Технологи-зохион байгуулалтын схем (ТЗБС)
6. Хот байгуулалтын цогцолбор (ХБЦ)
7. Инженер техникийн ажилтан (ИТА)
8. Хөдөлмөрийн процессын график (ХПК)
9. Сүлжээ график (СГ)
10. Ерөнхий төлөвлөгөө (ЕТ)
11. Хөдөлмөрийн процессын график (ХПК)
12. Монголын үндэсний стандарт (MNS)
13. Барилгын норм ба дүрэм (БНбД)
14. Барилгын дүрэм (БД)
2-р хавсралт
АШИГЛАСАН НОРМАТИВ БА НОМЫН ЖАГСААЛТ
1. "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-09/
2. "Барилгын төсөв зохиох заавар" /БНбД 81-2-98/
3. "Барилгын томсгосон үнэлгээний хөдөлмөр зарцуулалтын норм" (ДХБСайдын
2011 оны 95-р тушаалаар батлагдсан томсгосон норм)
4. "Барилга байгууламжийг барих хугацааны норм, түүнийг хэрэглэх дүрэм" /БНбД1.04.03-88/
5. "Төсвийн томсгосон норм, үнэлгээ боловсруулах дүрэм" /БНбД 81-88-04/
6. "Барилга угсралт, барилга засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм боловсруулах дүрэм" /БНбД 83-90-05/
7. "Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар" /БД 81-101-01/
8. "Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар"
/УББ-11-202-00/
9. "Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм" /БНбД 11-01-98/
10. "Барилгын геодезийн ажил" /БНбД 11-08-06/
11. "Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт" /БНбД 23-01-09/
12. "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг
Ерөнхий шаардлага" /БНбД 12-03-04/
13. "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг
Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм" /БНбД 12-04-06/
14. "Цахилгаан техникийн ажил" /БНбД 3.05.06-90/
15. "Цахилгаан байгууламжийн дүрэм" /БД 43-101-03/
16. "Авто зам төсөллөх" БНбД /32-01-00/
17. "Автозам барих норм" /БНбД 32.02.-00/
18. "Гүүр хоолой" /БНбД 3.06-04-88/
19. "Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж" /БНбД 40-01-06/
20. "Усан хангамж, бохир ус, гадна шугам сүлжээ, түүний барилга байгууламж". /БНбД 3.05.04-90/
21. "Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал, машинч механикжуулагчдын салааны бүрэлдэхүүн, мэргэжлийн бүтцийн норматив" /БНбД 81-23-02/;
22. "Барилга байгууламжийн галын аюулгүй байдал" /БНбД 21-01-02/
23. "Барилга, байгууламжийн аянга хамгаалалтын зураг төсөл зохиох заавар" /БД43-103-08/
24. MNS 5415:2004 "Барилгын талбайн зохион байгуулалтын зургийн тэмдэглэгээ"
25. MNS 5414:2004 "Барилгын талбайн түр хашаа. Ерөнхий шаардлага"
26. MNS 5924:2008 "Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага"
27. "Барилгын төсвийн томсгосон норм, жишиг үнэлгээ" /БД 81-107-11/ /ЗТБХБС-ын 2011 оны 95 дугаар тушаал/
28. "Барилгын үйлдвэрлэлийн иж бүрэн зохион байгуулалтыг боловсруулах аргачилсан зөвлөмж". Ц.Аюурзана, Н. Тогтох нар, БҮЭШИ.УБ., 1989
29. Ж.Гэрэлхүү. Барилгын процессын технологи. Сурах бичиг. УБ.,2009
30. Ж.Гэрэлхүү. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт. Сурах бичиг. УБ.,2009
31. Под ред. Д.Ш.Михелева. Инженерная геодезия. М.,2001
32. Под ред. Ю.В.Полищука. Справочник но геодезическим работам в строительно-монтажном производстве. М.,Недра-1990
33. По ред. Я.В.Андреева и др. Геодезическое обеспечение жилищно-гражданкого и промышленного строительства. М.,Недра-1988
34. О.Д.Климов и .хэхдр. Практикум по прикладной геодезий. М.,Недра-1991
35. ЦНИИОМТП ГОСТРОЯ СССР. Пособие по разработке преоктов организаций строительства и проектов производства работ для жилищно-гражданского стройтельства (к СНиП 3.01.01-85)
Текст томруулах
A
A
A