- Нүүр
- Сайдын тушаал
- УРГАМЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИИГ ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ, АРГАЧЛАЛ
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны
А-354 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
УРГАМЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИИГ ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ, АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. "Байгалийн ургамлын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхэд энэхүү журам, аргачлалыг дагаж мөрдөнө.
1.2. Энэхүү журам, аргачлалд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
1.2.1. "Ургамлын нөхөн төлбөр" гэж Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан экологи-эдийн засгийн хохирол, түүнийг илрүүлэх, барагдуулах, нөхөн сэргээхэд гарсан шууд болон шууд бус зардлыг;
1.2.2. "Ургамлын санд учирсан сөрөг нөлөөлөл" гэж буруутай үйл ажиллагааны улмаас ургамлын нөмрөгийн шинж байдлыг доройтуулсан, хохирол учруулсан үйлдэл, эс үйлдлийг;
1.2.3. "Экологи-эдийн засгийн хохирол" гэж байгалийн ургамлын санд учирсан сөрөг нөлөөллийг, түүнд өртсөн ургамлын нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр илэрхийлсэнийг;
1.2.4. "Ургамлын нөхөн төлбөрийн акт" гэж тухайн сум, дүүргийн Засаг даргын томилсон ажлын хэсэг байгалийн ургамлын санд учирсан сөрөг нөлөөлөлд судалгаа хийж, хохирлыг тодорхойлж, тухайн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын болон нийслэлийн Байгаль хамгаалах газрын даргаар баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно.
1.3 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийнхөө хууль бус үйл ажиллагааны улмаас ургамлын сан, түүний нөөцөд учруулсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлнө.
1.4. Энэ журмын 1.3-т заасан хохирлыг нөхөн төлсөн нь гэм буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс челөөлөх үндэслэл болохгүй.
1.5. Ургамлын санд учирсан хохирлыг тооцож тодорхойлох ажлыг сум дүүргийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг хариуцан гүйцэтгэнэ .
1.6. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь 3-аас доошгүй гишүүнтэй байна. Ажлын хэсэгт хууль хяналтын, байгаль орчны байгууллагын холбогдох албан тушаалтныг оролцуулна.
1.7. Ажлын хэсэг нь ургамлын санд учруулсан шууд болон шууд бус хохирлын хэмжээг тогтоож, ургамлын нөхөн төлбөрийн акт үйлдэнэ.
1.8. Энэхүү журмыг зөрчсөн ажлын хэсгийн гишүүнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хоёр. Ургамлын санд учирсан хохирлыг тооцох аргачлал
2.1. Ургамлын санд учирсан шууд хохирлыг тухайн зүйл ургамлын экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцно.
2.2. Ургамлын санд учирсан шууд бус хохирлыг тодорхойлохдоо журмын 1.5 заасан ажлын хэсгээс сөрөг нөлөөлөлд өртсөн ургамлын нөөцийн хээрийн судалгааг дараахь байдлаар явуулна:
2.2.1. Ургамлын санд учирсан хохирлыг тодорхойлоход шаардагдах ургамлын нөөцийн талаархи мэдээлэл, экологи-эдийн засгийн үнэлгээний баримт материалыг бэлтгэнэ.
2.2.2. Хээрийн судалгаа нь тойм болон жишиг судалгаа гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба тойм судалгааг сөрөг нөлөөлөлд өртсөн нийт газрыг хамруулан хийнэ. Энэ судалгаагаар тухайн сөрөг нөлөөлөлд өртсөн ургамлын сангийн талбайн хэмжээг тоймлон тогтоож, байр зүйн зурагт тэмдэглэн, сөрөг нөлөөлөлд өртсөн ургамлын нөөцийн хэмжээ, өртсөн байдлыг нарийвчлан тогтоох зорилгоор жишиг талбай байгуулна.
2.2.3. Нэг жишиг талбай нь 10 х10 м (ЮОм2) - 20х20м (400 м2) хэмжээтэй байна. Жишиг талбайн нийлбэр хэмжээ нь тойм судалгаа хийсэн сөрөг нөлөөлөлд өртсөн талбайн 1,0-ээс доошгүй хувийг хамарсан байна.
2.2.4. Жишиг талбайг тухайн нутаг дэвсгэрийн сөрөг нөлөөлөлд өртсөн байдлыг төлөөлөн илэрхийлж чадахуйц хэсэгт, янз бүрийн зэрэглэлтэй өртсөн газарт байгуулна.
2.2.5. Сөрөг нөлөөлөлд өртсөн ургамлын санд жишиг талбай байгуулан ургамлын тооллого, хэмжилт хийж, өртсөн ургамлын тоо, нөөц, үлдсэн ургамлын гэмтлийн шинж байдлыг тогтооно.
2.2.6. Сөрөг нөлөөлөлд өртсөн ургамлын сангийн талбай дахь неөцийн 15 хүртэл хувь нь цаашид ургах боломжгүй болсон тохиолдолд хохиролын сул зэрэглэлд, нөөцийн 16-45 хүртэл хувь өртсөн бол дунд зэрэглэлд, 46-75 хүртэл хувь ертсөн бол хүчтэй зэрэглэлд, 76-аас дээш хувь өртсөн нехцөлд хохирлын нэн хүчтэй зэрэглэлд тус тус хамааруулна.
2.2.7. Ургамлын сангийн сөрег нөлөөлөлд өртсөн зэрэглэлийг тооцсон хүснэгт, материалыг ургамлын нөхөн төлбөрийн актад хавсаргана.
2.3. Ургамлын санд учирсан хохирлыг дараахь байдлаар тогтооно:
2.3.1. Тухайн талбай дахь ургамлын сангийн нөөцийн хэмжээ, сөрөг нөлөөлөлд өртсөн зэрэглэлтэй уялдуулан экологи-эдийн засгийн хохирлыг мөнген үнэлгээгээр илэрхийлнэ.
2.3.2. Экологи-эдийн засгийн хохирлыг тооцохдоо тухайн хууль бус ашиглалтад өртсөн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэнэ.
2.3.3. Хохиролын сул зэрэглэлд хамаарах талбайн 1 га тутмын хохирлыг сөрөг нөлөөлөлд өртсөн үндсэн болон ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 5 хувиар, дунд зэрэглэлд 10 хувиар, хүчтэй зэрэглэлд 20 хувиар, нэн хүчтэй зэрэглэлд 30 хувиар тус тус тооцно.
2.3.4. Тухайн төрлийн ургамлын 1 га талбайд тооцсон экологийн хохирлыг сөрөг нөлөөлөлд өртсөн нийтталбайд шилжүүлж учирсан хохирлыг тодорхойлно.
2.3.5. Сөрөг нөлөөлөлд өртсөн талбай дахь ургамлын төрөл бүрээр тооцсон хохирлын нийлбэрээр нийт учирсан хохирлыг тогтооно.
Гурав. Ургамлын нөхөн төлбөрийг төлүүлэх
3.1. Экологи-эдийн засгийн хохирол, учирсан хохирлыг илрүүлэх, барагдуулах, нөхөн сэргээхэд гарсан шууд болон шууд бус зардлыг үндэслэн ургамлын нөхөн төлбөрийн актыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэхүү нөхөн төлбөрийн актад ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж тухайн тухайн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын болон нийслэлийн Байгаль орчны газрын даргаар баталгаажуулна. Актад холбогдох тооцоо, баримт, зураг зэргийг хавсаргана.
3.2.Актыг 3 хувь үйлдэж гэм буруутай этгээдээр гарын үсэг зуруулан /ийм этгээд тогтоогдоогүй бол гарын үсэггүйгээр/ холбогдох сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хууль, хяналтын байгууллага тус бүрт нэг хувийг хүргүүлнэ.
3.3. Шаардлагатай гэж үзвэл тухайн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын болон нийслэлийн Байгаль хамгаалах газрын тогтоосон актад мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.
3.4. Ургамлын нөхөн төлбөрийн акттай холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг тухайн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын болон нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга материалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
Текст томруулах
A
A
A