- Нүүр
- Сайдын тушаал
- Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам /ЗТС-ын 2014-10-14-ний 234-р тушаалаар хүчингүй болсон/
/ЗТС-ын 2014-10-14-ний 234-р тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн
296 дугаар тушаалын хавсралт
Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний
бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагаанд үнэн, зөв, шуурхай, ил тод байх, хууль тогтоомжийг сахин мөрдөх зарчмыг баримтлана.
1.3. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагаа нь Олон улсын гэрээ, хэлэлцээр, "Төмөр замын тээврийн тухай хууль", төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол Улсын хил, гаалийн байгууллагаас гаргасан холбогдох эрх зүйн акт, хилийн төмөр замын өртөөний техник захирамжийн актад нийцэж, технологийн процесстэй уялдсан байна.
1.4. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагааг тухайн суурь бүтэц эзэмшигч хариуцаж, Монгол Улсын хилийн боомт болон төмөр замын хилийн өртөөнд гүйцэтгэнэ.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.2. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр суурь бүтэц эзэмшигчийн хилийн өртөөний холбогдох ажилтан бүртгэж, хүлээлцэн, нэвтрүүлнэ.
2.3 Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд бүртгэл хөтлөж, хүлээлцэн, нэвтрүүлэх ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
Гурав. Нэр томъёо
3.2. Хилийн өртөө – Хил, гааль, хилийн шалган нэвтрүүлэх алба, хилийн мэргэжлийн хяналт зэрэг хяналтын байгууллагын хяналт шалгалт хийх, хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг шалгалт хийх төмөр замын өртөө.
3.3. Хөдлөх бүрэлдэхүүн нэвтрэх - Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг оруулах, гарах, дамжин өнгөрүүлэх.
3.4. Бүртгэл хөтлөх- Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг Олон улсын гэрээ, хэлэлцээр, төмөр замын тээврийн салбарын холбогдох эрх зүйн актын дагуу хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн болохыг тэмдэглэн баталгаажуулах.
3.5. Хүлээлцэх – Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авах, хүлээлгэж өгөх.
3.6. Монгол Улсын хилийн боомтоор байнга нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүн – Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн төмөр замын тээврийн салбарын холбогдох эрх зүйн актын шаардлагын дагуу байнгын тасралтгүй орох, гарах, дамжин өнгөрөх зүтгүүр, вагон, бусад техник.
3.7. Монгол Улсын хилийн боомтоор байнга бус нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүн – Шинээр болон түрээс, түр хугацаагаар нэвтрэн тээвэрлэлт хийх зүтгүүр, вагон, бусад техник.
3.8. Өөрийн гол - Тээврийн бичиг баримттай, өөрийнхөө гол дээр тээвэрлэгдэн яваа зүтгүүр, вагон, бусад техник;
Дөрөв. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж, нэвтрүүлэхэд тавигдах шаардлага
4.1. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж, нэвтрүүлэхэд дараахь шаардлага тавигдана. Үүнд:
4.1.1. Хөдлөх бүрэлдэхүүн нь "Төмөр замын тээврийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйл, Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам"-ын 71 дэх зүйл, "Техник ашиглалтын дүрэм"-ийн 10 дугаар бүлэг, "Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам", "Төмөр замаар хэтрүү овортой, хүнд жинтэй, урт ачаа тээвэрлэх журам"-ын шаардлагыг тус тус хангасан байна; 4.1.2. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх ачаа болон зорчигчийн вагоны техникийн байдал нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын "Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм" "Олон Улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм"-ийн шаардлагыг бүрэн хангасан байх ба вагон дамжуулах хүснэгтийн дагуу бүртгэн нэвтрүүлнэ; 4.1.3. Монгол Улсын хилийн боомтын өртөөдийн хооронд дамжуулж байгаа галт тэргийг зүтгүүрээр хангах асуудлыг хилийн төмөр замуудын "Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын хамтарсан комиссын зөвлөлгөөний протоколд заагдсан хугацаагаар хариуцна;
4.1.4. Монгол Улсын хилийн боомтын төмөр замын өртөөгөөр нэвтрэх галт тэрэгний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тохиолдолд Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд мэдэгдэж, зөвшөөрөл авна.
4.1.5. Монгол Улсын хилийн боомтын өртөө нь хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, шалгалт хийх бүрэн автомат системтэй байх бөгөөд телекамер, техникийн оношлогоо, хөдлөх бүрэлдэхүүний дугаарыг бүртгэх, мэдээлэл харилцан дамжуулах байгууламж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
4.1.6. Төмөр замын тээвэрлэлтэнд ашиглахаар Монгол Улсад оруулж ирэх хөдлөх бүрэлдэхүүн нь үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацааны гуравны нэгээс / 1/3 / ихгүй байх ба түүнийг тодорхойлох баримт бичиг /сертификаци/-тай байна.
4.1.7. Хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэгчийн тогтоосон ашиглалтын хугацаа тодорхойгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам"-ын 71 дэх заалтын дагуух хугацааг баримтлана.
4.1.8. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнд гүйлт, ашигласан хугацаанд нь тохирсон нормативт дунд болон урсгал засвар хийлгэж, түүнийг нотлох баримтаар баталгаажуулсан байна.
4.1.9. Хөдлөх бүрэлдэхүүнийг Төмөр замын тээвэрт ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ тухай өргөдлийг Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, хөдлөх бүрэлдэхүүний төрөл, загвар /хийц/, ашиглалтын ба техникийн үзүүлэлтүүд, үйлдвэрлэгч, ашиглалтын байдал зэргийг тусгасан техникийн заавар, танилцуулга, бүдүүвч буюу гэрэл зураг, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээний талаар үйлдвэрлэгчээс тогтоосон үндсэн болон тусгай шаардлагуудын талаарх мэдээлэл, хөдлөх бүрэлдэхүүнд засвар үйлчилгээ хийх боломжийг нотлох баримт бичгийн хамт Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид "Төмөр замын газар" гэх)-д ирүүлнэ;
4.1.10. Төмөр замын газар нь өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор хянан судалж, дүгнэлт гаргана. Дүгнэлтэд төмөр замын тээврийн талаар тогтоосон стандарт, дүрэм, журамд нийцэж буй эсэх болон хөдлөх бүрэлдэхүүний төрөл, загвар /хийц/, тоо ширхэг, Монгол Улсад нэвтрүүлэх хилийн боомт /өртөө/, оруулж ирсний дараа техникийн иж бүрэн үзлэг хийх цэгийг заасан байна;
4.1.11. Хөдлөх бүрэлдэхүүн ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Төмөр замын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, журам, дүрэм, засвар үйлчилгээ хийх заавар, технологи зэрэгт нийцсэн хөдлөх бүрэлдэхүүнийг сонгоно;
4.1.12. Төмөр замын газрын гаргасан дүгнэлтэд зааснаас өөр төрөл, загвар /хийц/-ын буюу тоо ширхэг илүү хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүнийг хилийн өртөөгөөр хүлээн авах буюу техникийн иж бүрэн үзлэгийн цэг хүртэл тээвэрлэхийг хориглоно;
4.1.13. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төмөр замын тээвэрт ашиглах хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилийн боомтын өртөөнд хүлээн авах хүсэлтийг холбогдох тээвэрлэгч байгууллагад гаргана. Ингэхдээ хөдлөх бүрэлдэхүүний тоо ширхэг, нэг бүрийн дугаар, хилийн өртөөнд оруулж ирэх хугацааны талаарх мэдээлэл, техникийн иж бүрэн үзлэгт оруулах цэг хүртэлх тээвэрлэлтийн аюулгүй байдлын баталгаа зэргийг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, засвар үйлчилгээ эрхлэгч нарт гаргаж өгч, урьдчилан мэдэгдсэн байна;
4.1.14. Хөдлөх бүрэлдэхүүн ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилийн боомтын өртөөнөөс техникийн иж бүрэн үзлэгт оруулах цэг хүртэлх тээвэрлэлтийн аюулгүй байдлын баталгаа /гэрчилгээ/-г уг хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэгч /өмнөх ашиглалтын үед засвар үйлчилгээг эрхэлж байсан байгууллага/-ээс авсан байна;
4.1.15. Хөдлөх бүрэлдэхүүн ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хөдлөх бүрэлдэхүүнийг техникийн иж бүрэн үзлэгийн цэгт хүргэж, засвар үйлчилгээг нь эрхлэх холбогдох байгууллагатай хамтран үзлэгийн бэлтгэлийг хангасны дараа хөдлөх бүрэлдэхүүн нэг бүрийн техникийн паспортыг хавсаргасан иж бүрэн үзлэгт оруулах хүсэлтийг Төмөр замын газарт гаргана;
4.1.16. Төмөр замын газар нь хөдлөх бүрэлдэхүүнд техникийн иж бүрэн үзлэг хийх комисс томилж ажиллуулна. Комисс нь хөдлөх бүрэлдэхүүн нэг бүрийн ашиглалтын, техникийн, засвар үйлчилгээний байдал болон төмөр замын тээврийн аюулгүй байдлын талаар тогтоосон шаардлагуудад нийцсэн эсэхэд үзлэг хийж, акт тогтооно. Актад комиссын бүх гишүүд гарын үсэг зурна;
4.1.17. Комиссын актыг үндэслэн Төмөр замын газар хөдлөх бүрэлдэхүүнд Улсын дугаар олгох/эс олгох тухай шийдвэр гаргана;
4.1.18. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглах хөдлөх бүрэлдэхүүний дугаарыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүртгэж, олгоно;
4.1.19. Хөдлөх бүрэлдэхүүн ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дугаар олгогдсон хөдлөх бүрэлдэхүүн нэг бүрийг дугаарлах ажлыг засвар үйлчилгээ эрхлэгч холбогдох байгууллагын оролцоотойгоор зохион байгуулан гүйцэтгэж, энэ тухай тайлан, хөдлөх бүрэлдэхүүний дугаарыг Төмөр замын газарт ирүүлнэ;
4.2. Монгол Улсын хилийн боомтын төмөр замын өртөөгөөр байнгын бус нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж, нэвтрүүлэхэд дараахь шаардлага тавигдана. Үүнд:
4.2.1 Монгол Улсын хилийн боомтын төмөр замын өртөөгөөр байнгын бус нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж нэвтрүүлэхэд энэ журмын 4.1-д заасан шаардлагыг хангасан байна;
4.2.2 Хуучин хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсад оруулахаас өмнө гүйлт, ашигласан хугацаанд нь тохирсон нормативт засвар, үйлчилгээг хийлгэж, нотлох баримтаар баталгаажуулсан байна. Ашиглалтын шаардлага хангаагүй хуучин хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй.
Тав. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж, нэвтрүүлэх
5.1. Хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж нэвтрүүлэх ажиллагааг дараахь баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ. Үүнд:
5.1.1. Хилийн боомтоор нэвтрэх галт тэргийг, галт тэрэгний биечилсэн хуудсаар бүртгэж нэвтрүүлнэ. Галт тэргэнд холбогдон ажиллаж байгаа зүтгүүрийн сери, дугаар нь галт тэрэгний дамжуулах хуудаст бүртгэгдсэн байна. (Журмын нэг ба хоёрдугаар хүснэгт);
5.1.2. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх ачааны вагоныг вагоны дамжуулах хуудсаар бүртгэж нэвтрүүлнэ. Вагоны дамжуулах хуудсанд вагоны төрөл, дугаар, техникийн нөхцөл, вагон өмчлөгч, эзэмшигч, дамжуулах болон хүрэх өртөө, ачааны нэр, төрөл, баглааг тусгасан байна. (Журмын тавдугаар хүснэгт);
5.1.3. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх зүтгүүрийг машинчийн замналын хуудас, зүтгүүрийг бүртгэх хуудсаар бүртгэж нэвтрүүлнэ. (Журмын тавдугаар хүснэгт);
5.1.4. Төмөр замаар явдаг бусад техникийг төмөр замаар явдаг техникийг дамжуулах хуудсаар бүртгэж нэвтрүүлнэ. (Журмын дөрөвдүгээр хүснэгт);
5.1.5. Монгол Улсын хилийн боомтоор дамжин өнгөрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэрэгний биечилсэн болон вагон дамжуулах хуудсаар тус тус бүртгэж нэвтрүүлнэ;
5.1.6. Монгол Улсын хилийн боомтын төмөр замын өртөө нь автомат шалган бүртгэх төхөөрөмжөөр тоноглогдсон бол хөдлөх бүрэлдэхүүнийг автоматаар /онлайнаар/, автомат системгүй бол галт тэрэгний болон вагоны дамжуулах хуудсын хүснэгтээр бүртгэнэ;
5.1.7. Хилийн боомтоор нэвтрэх вагон нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын "Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм", "Олон улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм"-ийн шаардлагыг хангаагүй, гэмтэл, зөрчилтэй бол бүртгэл хийхгүйгээр буцаана.
5.2. Хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэж нэвтрүүлэхэд дараахь баримт бичгийн дагуу бүртгэж нэвтрүүлнэ. Үүнд:
5.2.1 Хилийн боомтоор нэвтрэх тусгай хөдлөх бүрэлдэхүүн (өөрийн гол дээрх ачаа буюу хүйтэн зүтгүүрээс бусад төрлийн хөдлөх бүрэлдэхүүн)-ийг галт тэрэгний биечилсэн хуудсаар бүртгэж нэвтрүүлнэ. (хүснэгт 1);
5.2.2 Өөрийн гол дээр өөр орны төмөр зам руу засварт явж байгаа зүтгүүрүүдийг өөрийн гол дээрх ачаа маягаар тээврийн баримт бичиг бүрдүүлж, галт тэрэгний биечилсэн хуудас, машинчийн замналын хуудас, зүтгүүрийг бүртгэх хуудас зэргээр бүртгэж нэвтрүүлнэ. (хүснэгт 1,4,6);
5.2.3 Өөрийн гол дээр өөр орны төмөр зам руу засварт явж байгаа зорчигчийн болон ачааны вагонуудыг өөрийн гол дээрх ачаа маягаар тээврийн баримт бичиг бүрдүүлж, вагоны дамжуулах хуудсаар бүртгэж нэвтрүүлнэ. (хүснэгт 5);
5.2.4 Өөрийн гол дээр яваа төмөр замаар явдаг бусад техникийг тухайн техникийн дамжуулах хүснэгтээр бүртгэж нэвтрүүлнэ. (хүснэгт 3);
5.2.5 Өөрийн гол дээр яваа, өөр орны төмөр замд худалдагдсан буюу хаягдал төмрийн худалдаанд явж байгаа зүтгүүр, вагоныг өөрийн гол дээрх ачаа маягаар тээврийн баримт бичиг бүрдүүлж вагоны дамжуулах хуудсаар бүртгэж нэвтрүүлнэ. (хүснэгт 5)
Зургаа. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд мөрдөгдөх эрх зүйн актууд
6.1. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд дараахь Олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль, тогтоомж, стандартыг мөрдөнө. Үүнд:
6.1.1. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын "Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр" /ОУАХХ/;
6.1.2. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын" Олон улсын зорчигчийн харилцааны хэлэлцээр"/ОУЗХХ/;
6.1.3. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын "Олон улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм" /ЗВЭД/;
6.1.4. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын "Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм" /АВЭД/;
6.1.5. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын "Олон улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохирох хурал"-ын протокол
6.1.6. Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын зөвлөлгөөний протокол;
6.1.7. Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын зөвлөлгөөний протокол;
6.1.8. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөлгөөний протокол.
6.2. Төмөр замын тээврийн тухай хууль;
6.3. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд дараахь стандартыг мөрдөнө. Үүнд:
6.3.1. Төмөр замд барилга байгууламжийн ойртолтын болон хөдлөх бүрэлдэхүүний овор хэмжээ MNS 5833 : 2010
6.3.2. Ачилт буулгалт ба сэлгээний ажлын үед вагоны бүрэн бүтэн байдлыг хангах ерөнхий шаардлага MNS3084:1998
6.3.3. Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ. Зорчигчийн галт тэрэг, вагоны үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5876 : 2008
6.3.4. Гол замын ба сэлгээний илчит тэрэгний ялгаруулах хорт бодис болон ажилласан хийн утаажилт. Норм хэмжээ ба тодорхойлох арга MNS 5877 : 2008
6.3.5. Илчит тэрэгний техникийн ерөнхий шаардлага MNS 6039: 2009
6.3.6. "1520 мм-ийн царигтай Төмөр замын ачааны вагоны хоёр голт тэргэнцэр" техникийн ерөнхий шаардлага MNS 6143 : 2010
6.3.7. "1520 мм-ийн царигтай ТӨМӨР ЗАМ. Техникийн ерөнхий шаардлага MNS 6229 : 2010
6.3.8. Илчит тэрэгний тоомосны ширмэн шахавч.Техникийн шаардлага МNS6145: 2010
6.3.9. Суудлын вагоны тоормосны ширмэн шахавч. Техникийн шаардлага" MNS 2542 : 2010
Долоо. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг
хүлээлцэхэд тавигдах шаардлага
7.1. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх зорчигчийн вагоны техникийн байдлыг хүлээлцэх ажиллагаа нь "Олон улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм", Монгол-Хятадын, Монгол-Оросын хилийн төмөр замын хамтарсан комиссын зөвлөгөөний протоколын "Зорчигч тээвэрлэлтийн зохион байгуулалтын талаар", "Вагоны талаар", "Хөдлөх бүрэлдэхүүнийг дамжуулах техникийн асуудал", "Зорчигчийн галт тэрэг дамжуулах технологийн процесс", бүлгийн заалтууд, хилийн өртөөнд зорчигчийн вагонд үзлэг, шалгалт, техникийн үйлчилгээ хийх технологийн процесс зэрэгт тавигдсан шаардлагыг хангасан байна.
7.2. Олон улсын зорчигчийн вагоныг схем болон цагийн хуваарийн дагуу хилээр нэвтрүүлэхдээ вагон дамжуулах хуудсаар хүлээлцэнэ.
7.3. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх ачааны вагоны техникийн байдлыг хүлээлцэх ажиллагаа нь "Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм", Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын зөвлөлгөөн, Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын зөвлөлгөөний протоколын "Ачаа тээврийн ажлын зохион байгуулалтын талаар","Вагоны талаар", "Хөдлөх бүрэлдэхүүнийг дамжуулах техникийн асуудал", "Ачааны галт тэрэг дамжуулах технологийн процесс" бүлгүүдийн заалтууд, хилийн өртөөнд ачааны вагонд үзлэг, шалгалт, техникийн үйлчилгээ хийх технологийн процесс зэрэгт тавигдсан шаардлагыг хангасан байна.
7.4. Олон улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм, Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрмийн дагуу ачааны болон зорчигчийн галт тэрэгний вагон тус бүрт техникийн үзлэг, шалгалт, техникийн үйлчилгээ хийж бүртгэж, хүлээлцэнэ;
7.5. Монгол Улсын хилийн боомтын өртөөгөөр нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд дараахь баримт бичгийг хөтөлнө. Үүнд:
7.5.1. Галт тэрэгний биечилсэн хуудас;
7.5.2. Төмөр замаар явдаг техникийг дамжуулах хуудас;
7.5.3. Зүтгүүрийн машинчийн замналын хуудас;
7.5.4. Зүтгүүрийг бүртгэх хуудас;
7.5.5. Ачааны вагоны дамжуулах хуудас;
7.5.6. Зорчигчийн вагоны дамжуулах хуудас;
7.6. Ачааны вагонуудыг Монгол Улсын төмөр замын хилийн өртөөнд болон хөрш орны хилийн төмөр замын өртөөнд техникийн ба коммерийн агентууд хүлээлцэх ба холбогдох хууль, дүрэм, гэрээ, хэлэлцээрийг мөрдөж ажиллана.
7.7. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнийг "Олон улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм" болон "Олон улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм"-д заасан техникийн шаардлагуудын дагуу хөрш орны хилийн өртөөний техникийн агентууд биечлэн шалган вагоны дамжуулах хуудсыг хөтлөн хүлээлцэнэ.
7.8. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзлэгийг хилийн өртөөний нэгдсэн технологийн процессын дагуу гүйцэтгэнэ.
7.9. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг хийсний дараа вагоны хуудсанд хоёр талын техникийн агент гарын үсэг зурсан цаг минутаас эхлэн вагоныг хүлээлцсэнд тооцно.
7.10. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх галт тэргийг зүтгүүрээр хангаж байгаа суурь бүтэц эзэмшигч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зүтгүүрийн техникийн байдал, засвар үйлчилгээг хариуцна.
7.11. Монгол Улсын хилийн боомтоор нэвтэрч байгаа ажиллагаатай зүтгүүрийг хүлээлцэхэд зүтгүүрийн техникийн бүрэн бүтэн байдлыг уг зүтгүүрийн машинч, туслах машинч нар хариуцан, хяналт тавьж, цагийн хуваарийн дагуу ажиллана.
Найм. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх хөдлөх
бүрэлдэхүүний бүртгэл, мэдээлэл
8.1. Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх хөдлөх бүрэлдэхүүний талаарх мэдээ, тайланг суурь бүтэц эзэмшигч нэгтгэн гаргаж Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журмын дагуу Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад долоо хоног тутамд хүргүүлнэ.
8.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүх суурь бүтэц эзэмшигчээс ирүүлсэн хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл, тайлан мэдээг нэгтгэж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж хөтөлнө.
Ес. Журмын хэрэгжилтэнд тавих хяналт
9.1. Журмын хэрэгжилтэнд Төмөр замын тээврийн хяналтын алба хяналт тавина.
_________________оОо_________________
"Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний
бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ын нэгдүгээр хүснэгт
Галт тэрэгний биечилсэн хуудас
Галт тэрэгний № Зүтгүүрийн сери,№ Машинчийн нэр ........................................
Галт тэрэг явсан:.....он.....сар.....өдөр.....цаг.....минут Илгээсэн замын №
Галт тэрэг ирсэн:.....он.....сар.....өдөр......цаг......минут Хүлээн авсан зам№
д/д
|
Эзэмшигч
Төмөр зам
|
Вагоны
дугаар
|
Голын
тоо
|
Вагоны төрөл
|
Вагоны савны
жин
|
Ачааны нэр
|
Ачааны жин
|
Хүрэх өртөө
|
Ачаа
хүлээн
авагч
|
Хүлээн авсан
/сар өдөр/
тэмдэглэл
|
Тусгай тэмдэглэл
|
1
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
...n
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Вагоны тэмдэглэгээ: ...................................................
"Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний
бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ын хоёрдугаар хүснэгт
Галт тэрэгний бүрэлдэхүүн, жин, урт
Вагоны төрөл
|
Төмөр зам
|
Нийт вагон
|
Бүрэлдэхүүн
өөрчлөсөн
|
||||
4 голт
|
|||||||
Ачаатай
|
Хоосон
|
Ачаатай
|
Хоосон
|
Ачаатай
|
Хоосон
|
||
Битүү вагон
|
|
|
|
|
|
|
|
Тавцант вагон
|
|
|
|
|
|
|
|
Хагасвагон
|
|
|
|
|
|
|
|
Цистерн
|
|
|
|
|
|
|
|
Тогтмол дулаант вагон
|
|
|
|
|
|
|
|
Цементовоз
|
|
|
|
|
|
|
|
Чингэлэг тээвэр
|
|
|
|
|
|
|
|
Зерновоз
|
|
|
|
|
|
|
|
Хоппер
|
|
|
|
|
|
|
|
Минераловоз
|
|
|
|
|
|
|
|
Думпкар
|
|
|
|
|
|
|
|
Бусад вагон
|
|
|
|
|
|
|
|
Зорчигчийн вагон
|
|
|
|
|
|
|
|
Тусгай хөдлөх бүрэлдэхүүн
|
|
|
|
|
|
|
|
Төмөр замаар явдаг техник
|
|
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
|
|
/тонн/
|
Сав
|
Цэвэр
|
Бохир
|
|
Сав
|
Цэвэр
|
Бохир
|
|
|
|
|
|
|
||
Галт тэрэгний томъёолсон урт:
|
|
|
|||||
|
|
||||||
Галт тэрэгний сүүлийн вагоны дугаар:
|
|
|
Гарын үсэг:
Хилийн өртөөний дарга :.................................................................................................
Өртөөний жижүүр:........................................................................................................
Техникийн конторийн вагон бичигч:..........................................................................
Ээлжийн ахлах...............................................................................................................
Вагоны ахлах үзлэгч:..................................................................................................
"Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний
бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ын гуравдугаар хүснэгт
.........дугаар галт тэргээр.........төмөр замын...................өртөөнөөс дамжуулсан........–ийн төмөр замаар явдаг техникийн байдал
.........он....сар....өдөр
д/д
|
Төмөр замаар явдаг техникийн
дугаар
|
Ломбоны тухай
/ Битүүмжлэгдсэн байдал/
|
Падааны
дугаар
|
Төмөр замаар явдаг техникийн тээвэрт авсан огноо
|
Өртөө
|
Техникийн байдал
|
Жин
/кг/
|
Тайлбар
|
|||
Өртөө
|
Тоо
|
Хяналтын
тэмдэг
|
явуулсан
|
Очих
|
|||||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
11
|
12
|
13
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
...n
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Таворын кассир:
Хүлээлгэн өгсөн замын
Өртөөний хуанлийн тэмдэг
|
Хилийн ачаа, вагон хүлээлцэгч:
Хүлээлгэн өгсөн агентын
Гарын үсэг
Үнэ зохиогч /ү/з :
|
Хүлээн авсан замын
Өртөөний хуанлийн тэмдэг
Хүлээн авах агентын
Гарын үсэг
|
Тайлбар: Төмөр замаар явдаг техникийг дамжуулах хүснэгтийг техникийн төрөл, зориулалтаас нь хамааран төмөр замаар явдаг техник бүрт хөтөлнө.
|
"Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний
бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ын дөрөвдүгээр хүснэгт
Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх зүтгүүрийн машинчийн замналын хуудас
.........он....сар....өдөр
Замналын хуудасны дугаар
|
I бүлэг. Зүтгүүр ба зүтгүүрийн бүрэлдэхүүний тухай
|
II бүлэг. Зүтгүүрийн бригад бэлтгэлээр явсан тухай
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Депогийн код
|
Серийн индекс
|
Серийн код
|
Зүтгүүрийн
дугаар
|
Маягт
ТУ-ЗТТ
|
Машинчийн
нэр
|
Туслах машинчийн нэр
|
Сар өдөр
|
Галт тэрэгний дугаар
|
Явуулах өртөө
|
Явах цаг
|
Очих өртөө
|
Очих цаг
|
Тушаалын дугаар
|
Албан тушаал
|
Гарын үсэг
|
||||||||||||||||||||||||||||||||||
Бригад
|
Зүтгүүр
|
Зүтгүүрийн данслагдсан депо
|
|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
Замналын хуудас нээсэн
...он ... сар ...өдөр
|
Табелийн дугаар код
|
Табелийн д-угаар код
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
III бүлэг. Зүтгүүрийн бригадын ажил амралын цагийн тухай
|
IV бүлэг. Түлхэгч, татагч, хос зүтгүүрээр ажилласан тухай
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Зүтгүүрийн бригадын ажилд ирсэн цаг, минут
|
Зүтгүүр түлш хүлээн авсан цаг, минут
|
Шалгах цэгээр өнгөрсөн цаг, минут
|
Зүтгүүр түлш хүлээлгэн өгсөн цаг, минут
|
Зүтгүүрийн бригадын ажил дууссан цаг, минут
|
Зүтгүүрийн бригадын амарсан цаг
|
Нөхөлт (минутаар)
|
Техникийн хурд
|
Тууз орчуулагч
|
Явалтын төрлийн код
|
Зүтгүүрийн депогийн код
|
Серийн индекс
|
Серийн код
|
Зүтгүүрийн дугаар
|
Секцийн ажлын шинж
|
Явсан өртөө
|
Очсон өртөө
|
|||||||||||||||||||||||||||||||||
Төлөвлөгөө
Биелэлт
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Депогоос гарсан
|
Депод орсон
|
Табелийн дугаар
|
Гарын үсэг
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Аялалын өмнө түлш хүлээлцсэн машинчдын
|
Хүлээн авсан түлш
|
Хүлээлгэн өгсөн түлш
|
Аялалын хойно түлш хүлээлцсэн машинчдын
|
Зэхсэн түлш
|
Агуулхын нэр
|
Түгээгч
|
Хоногийн шаардах хуудасны дугаар
|
Зэхсэн хугацаа
|
Дизелийн тос
|
Голын тос
|
Хий шахуургын тос
|
Бусад тос
|
Арчих материал
|
||||||||||||||||||||||||||||||||||||
|
Табелийн дугаар
|
Гарын үсэг
|
Табелийн дугаар
|
Гарын үсэг
|
өмнө
|
хойно
|
Табелийн дугаар
|
Гарын үсэг
|
Эхэлсэн
|
дууссан
|
|||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хилийн өртөөний дамжуулах конторын оператор . . . . . .
Хилийн өртөөний товарын кассир . . . . . . . .....................
Зүтгүүрийн машинч...................................
"Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний
бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ын тавдугаар хүснэгт
ВАГОНЫ ДАМЖУУЛАХ ХУУДАС
...............дугаар галт тэргээр ...................төмөр замын................................өртөөнөөс дамжуулсан ........ –ийн вагоны техникийн байдал
.........он....сар....өдөр
д/д
|
Вагоны
дугаар
|
Ломбоны тухай
/ Битүүмжлэгдсэн байдал/
|
Падааны
дугаар
|
Ачааг тээвэрт
авсан огноо
|
Өртөө
|
Ачааны нэр
|
Техникийн байдал
|
Жин
/кг/
|
Тайлбар
|
|||
Өртөө
|
Тоо
|
Хяналтын
тэмдэг
|
явуулсан
|
Очих
|
||||||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
...n
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Таворын кассир:
Хүлээлгэн өгсөн замын
Өртөөний хуанлийн тэмдэг
|
Хилийн ачаа, вагон хүлээлцэгч:
Хүлээлгэн өгсөн агентын
Гарын үсэг
Үнэ зохиогч /ү/з:
|
Хүлээн авсан замын
Өртөөний хуанлийн тэмдэг
Хүлээн авах агентын
Гарын үсэг
|
Тайлбар: Вагоны дамжуулах хуудсыг вагоны төрөл, зориулалтаас нь хамааран вагон бүрт хөтөлнө. /Зорчигчийн болон ачааны вагон бүрт/
|
"Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний
бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ын зургаадугаар хүснэгт
Монгол Улсын хилийн боомтоор нэвтрүүлэх зүтгүүрийг бүртгэх хуудас
Хилийн боомтын нэр . . . . . . . Хилийн өртөөний нэр . . . . . . . . . . . . .
Хилээр нэвтэрч буй зүтгүүрийн техник, тээвэрлэлтийн байдал
д/д
|
Зүтгүүрийн сери
|
Зүтгүүрийн дугаар
|
Хилээр орсон,
гарсан огноо
|
Галт тэрэгний дугаар
|
Үйлдвэрлэсэн огноо
|
Үйлдвэрлэсэн газар
|
Техникийн байдал /ажиллагаатай - 1, өөрийн гол дээр ажиллагаагүй – 0/
|
Аль улсаас ирсэн
|
Аль улсад очих
|
Зүтгүүрийн эзэмшил
|
Хүлээн авагч байгуул лага
|
Зориулалт /засварт яваа -1, худалдагдсан – 0/
|
Тээврийн бичиг баримтын дугаар
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
1.
|
2М62М
|
064
|
2008.01.22
|
2601
|
1986
|
Коломенск
|
0
|
Монгол
|
ОХУ
|
УБТЗ
|
|
1
|
2547896
|
2.
|
2М62М
|
004
|
2008.01.23
|
2802
|
1983
|
Коломенск
|
1
|
ОХУ
|
Монгол
|
УБТЗ
|
|
|
|
3.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
...n
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлбар: Хилээр нэвтэрч буй ажиллагаатай, өөрийн гол дээр (хүйтэнээр болон халуунаар) засварт яваа болон засвараас ирж байгаа,худалдан авсан зүтгүүрүүдийг тус тус бүртгэнэ.
Хилийн өртөөний дамжуулах конторын оператор . . . . . . . . . . . .
Хилийн өртөөний товарын кассир . . . . . . . ..................................
Зүтгүүрийн машинч.....................................................................
Текст томруулах
A
A
A