- Нүүр
- Сайдын тушаал
- АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 11 сарын 09-ний
өдрийн 366 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
өдрийн 366 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. "Эрүүл мэндийн тухай хууль", "Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль"-д нийцүүлэн нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх дотоодын болон импортын ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисыг Монгол улсад бүртгэх, чанарын баталгаатай байдлыг хангах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын эмийн зохицуулалтын хэлтэс нь (цаашид "эмийн зохицуулалтын хэлтэс" гэх) ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгүүлэх материалыг хүлээн авч бүртгэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын асуудал хариуцсан мэргэжлийн зөвлөлийн (цаашид "мэргэжлийн зөвлөл" гэх) дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгох, мэдээний санд оруулах, холбогдох байгууллага, олон нийтийг мэдээллээр хангах үйл ажиллагааг хариуцна.
1.3. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн зөвлөл нь ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын талаар холбогдох баримт бичиг, туршилт судалгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын зөвлөмж зэргийг үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргана.
1.4. Халдварт өвчин судлалын үндэсний төв нь ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай шавж, мэрэгч, нян, вирус, тархвар, хор судлаач зэрэг нарийн мэргэжлээр мэргэшсэн эмч, биологич, химич, эрүүл ахуйч мэргэжилтэй хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллуулна.
ХОЁР. АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫН БҮРТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлд дараах бодисыг үйлдвэрлэгч болон гарал үүслийн улс тус бүрээр бүртгэнэ. Үүнд:
2.1.1. Шинээр хэрэглэх ахуйн шавж, мэрэгч устгах бодис
2.1.2.Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр хэрэглэх ариутгах, халдваргүйжүүлэх бодис
2.1.3. Ахуйн нөхцөлд шинээр хэрэглэх ахуйн шавжаас хамгаалах бодис (арьсны түрхлэг, цацлага, ялтас, тор г.м.)
2.2. Улсын бүртгэлд бүртгүүлэх ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодис нь дор дурьдсан шаардлага хангасан байна. Үүнд:
2.2.1. Олон улсын байгууллагаас зөвлөмж болгосон (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага г.м.);
2.2.2.Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан тухайн бодисын сертификаттай;
2.2.3. Идэвх, найрлага, тогтвортой байдал, физик, химийн шинж чанар нь туршилт судалгаагаар нарийвчлан тогтоогдсон;
2.2.4. Шошго, хэрэглэх заавар нь албан ёсны баталгаажсан монгол орчуулгатай;
2.2.5. Үйлдвэрлэгдсэн тухайн улсдаа 3-аас доошгүй жил хэрэглэгдэн сөрөг нөлөөгүй болох нь батлагдсан.
ГУРАВ. АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. Бүртгүүлэхийг хүсэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан "Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам" -д дурдсанаас гадна дараах бичиг баримтыг эмийн зохицуулалтын хэлтэст ирүүлнэ. Үүнд:
3.1.1. Бүртгүүлэх өргөдөл
3.1.2.Үйлдвэрлэгч байгууллагын тусгай зөвшөөрөл
3.1.3. Үйлдвэрлэгчийн танилцуулга
3.1.4. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын хаяглалт, дагалдах мэдээлэл, хэрэглэх заавар
3.2. Монгол улсад үйлдвэрлэсэн ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодис бүртгэхэд нэмэлтээр ариутгах халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар батлагдсан хуулбарыг ирүүлнэ.
3.3. Факс, цахилгаан шуудан, тамга тэмдэггүй бичиг баримтыг шаардлага хангахгүйд тооцно.
3.4. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлийн бичиг баримтыг эмийн зохицуулалтын хэлтэс хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж, мэргэжлийн зөвлөл нь ажлын 21 хоногийн дотор дүгнэлт гарган эмийн зохицуулалтын хэлтэст буцааж ирүүлнэ.
3.5. Эмийн зохицуулалтын хэлтэс нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлд хоёр жилийн хугацаагаар бүртгэж гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор олгоно.
3.6. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны зардлыг бүртгүүлэгч тал хариуцна.
3.7. Улсын бүртгэлд бүртгэсэн ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын баримт бичгийг архивын тухай хуулийн дагуу архивлана.
3.8. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын тухай мэдээний сан, баримт бичгийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг Эмийн зохицуулалтын хэлтэс хариуцна.
3.9. Бүртгэлийн баримт бичгийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах бөгөөд тэдгээрийн бүртгэл хөтөлнө.
ДӨРӨВ. АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫН БҮРТГЭЛИЙГ СУНГАХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
4.1. Эмийн зохицуулалтын хэлтэс нь ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын бүртгэлийг сунгах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.
4.2. Бүртгэгдсэн бодисыг хэрэглэх явцад хортой үйлчлэл илэрсэн, зах зээлд хуурамчаар их хэмжээгээр түгээгдсэн, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсоноос чанарын шаардлага хангахгүй болсон, олон улсын хэмжээнд хэрэглэхийг хориглосон тохиолдолд мэргэжлийн эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгоно.
----оОо----
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 11 сарын 09 өдрийн 366 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Соёмбо МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ MINISTRY OF HEALTH OF MONGOLIA
АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
INSECTICIDE, RODENTICIDE, ANTICEPTIC, DISINFECTANT REGISTRATION CERTIFICATE
Бүртгэлийн дугаар Registration number
|
_________________________________
|
Бодисын олон улсын нэршил International name of the chemical
|
_________________________________
|
Бодисын худалдааны нэршил Trade name of the chemical
|
_________________________________
|
Үйлчлэгч бодисын нэр, агууламж Active ingredient and concentration of chemical
|
_________________________________
|
CAS-ын дугаар (пестицид) CAS number (pesticide)
|
_________________________________
|
Бодисын хэлбэр, савлалтын хэмжээ Chemicals form, package dosage
|
_________________________________
|
Хэрэглэх зориулалт Intended use
|
_________________________________
|
Үйлдвэрлэгчийн нэр Manufacturer name
|
_________________________________
|
Гарал үүслийн улс Country of origin
|
_________________________________
|
|
|
Бүртгэл нь ...............оны ...................сарын ............. өдөр хүртэл хүчинтэй. Registration valid until __________(day) _____________(month) ________(year)
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрүүл мэндийн газрын дарга__________________ (Нэр) (Гарын үсэг) (Тамга) Head of the Health Department, Government Implementation Agency (Name) (Signature) (Stamp)
Сунгалт Extension
...............оны ...................сарын ............. өдөр хүртэл сунгав. Extended until __________(day) _____________(month) _________(year)
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрүүл мэндийн газрын дарга__________________ (Нэр) (Гарын үсэг) (Тамга) Head of the Health Department, Government Implementation Agency (Name) (Signature) (Stamp)
Сунгалт Extension
...............оны ...................сарын ............. өдөр хүртэл сунгав. Extended until __________(day) _____________(month) _________(year)
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрүүл мэндийн газрын дарга__________________ (Нэр) (Гарын үсэг) (Тамга) Head of the Health Department, Government Implementation Agency (Name) (Signature) (Stamp)
Текст томруулах
A
A
A