A

A

A

Бүлэг: 1979
 
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны
305 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
 

Ган хоолойн бат бэхийн тооцоо
strength ANALYSIS of steel pipes
 

20... оны ...  дугаар сарын ...-ний
өдрөөс эхлэн мөрдөнө.
 
1        Хэрэглэх хҮрээ
 
Энэхүү барилгын норм ба дүрмийг 1400 мм хүртэл голчтой, дамжуулах хий, шингэний температур нь -70°С аас 450°С, 10 МПа хүртэл даралтад ажиллах ган хоолой (цаашид дамжуулах хоолой гэнэ)-н бат бэхийн тооцоо хийхэд мөрдөнө.
 
Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, байгалийн хий дамжуулах, орон нутаг болон олон улсын чанартай төв дамжуулах хоолой, гүний уурхайн ба технологийн дамжуулах хоолой, мөн вакуумжуулсан туршилтын болон тусгай зориулалтын (атомын төхөөрөмж, хөдөлгөөнт агрегатууд г.м.) дамжуулах хоолойн бат бэхийн тооцоонд мөрдөхгүй.
 
 
2  НОРМ, норматив БАРИМТ БИЧГИЙН ишлэл
 
Энэхүү барилгын норм ба дүрэмд хавсралт 4-т заасан норм, нормативын баримт бичгийн заалтыг ашигласан болно.
 
3  Нэр томъЁо ба тодорхойлолт
 
Энэхүү барилгын норм ба дүрэмд хавсралт 1-д заасан нэр томъёо ба тодорхойлолтыг ашигласан болно.
 
4.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
4.1. Стандартын болон техникийн шаардлагыг хангасан, зохих журмын дагуу баталгаажуулан олгосон дагалдах баримт бичиг гарал үүслийн гэрчилгээ бүхий хоолой, холбох хэрэгслийг дамжуулах хоолойд хэрэглэнэ. Хэрэв хоолой, холбох хэрэгсэл стандартын болон техникийн шаардлагад нийцэж буйг илэрхийлэх баримт бичиг байхгүй тохиолдолд тухайн хоолой, холбох хэрэгслийг хэрэгслийг хориглоно.
4.2. Дамжуулах хоолойн бат бэхийн тооцоог хязгаарын төлөв байдлын аргаар тооцох бөгөөд энэхүү тооцоонд хоолой болон түүний гуравлагч,  шилжүүлэг, эргэлт ба таглааны ханын зузааныг тодорхойлох, мөн дамжуулах хоолойн тулгуурын алгаслалын зөвшөөрөгдөх хэмжээ тогтоох болон дамжуулах хоолойн сонгосон хийцлэлийн шийдлийг шалгах тооцоо хамаарна.
4.3.  Хоолойн хөндлөн ба дагуу огтлолын бат бэх, тогтворжилтод дүгнэлт өгч, дамжуулах хоолойн сонгон авсан хийцлэлийн тодорхой шийдэлд энэ үгийг хасмаар юмуу??? шалгах тооцоог ачаа ба үйлчлэл болон тэдгээрийн хослолын үйлчлэлд??? хийх ёстой.
5. АЧААЛАЛ БА ҮЙЛЧЛЭЛ
5.1. Дамжуулах ган хоолойн бат бэхийн тооцоог түүнийг ашиглах, барих, турших үе шатуудад үүсэх ачаа ба үйлчлэлд тооцох ёстой.
Тооцооны ачаа ба үйлчлэлийн болон тэдгээрийн хосломол ачаалал ба үйлчлэлийг БНбД 2.01.07-90-ийн шаардлагад нийцүүлэн авна. 
5.2. Ачааллын найдваржилтын илтгэлцүүрийг (γfi) хүснэгт №1-с авна.
5.3 Тухайн дамжуулах хоолой болон холбох хэрэгсэл, дулаалгын материалын жин, хөрсний даралтын ачааллыг БНбД 02.01.07-90-д заасан шаардлагад нийцүүлэн авна.
5.4. Дамжуулах хоолойн урьдчилсан хүчдэлээс үүсэх (тухайн хоолойн өгөгдсөн профилийн дагуух уян гулзайлт, газар дээр байрлуулах хоолой компенсаторуудын урьдчилсан суналт гэх мэт) үйлчлэлийн норматив утгыг тухайн дамжуулах хоолойн сонгосон хийцлэлийн шийдлийн дагуу тодорхойлно.
5.5. Дамжуулах хоолойгоор зөөх хий, шингэний даралтын норматив хэмжээг зураг төслөөр тогтооно.
5.6. Дамжуулах ган хоолойн 1 метрт ногдох дамжуулах (зөөвөрлөх) хий, шингэний жингээс үүсэх норматив ачааг дараах томъёогоор тодорхойлно:
               Шингэний хувьд:             (1)
 
                 Хийн хувьд:                  (2)
 
 
5.7. Дамжуулах хоолой дахь температурын норматив уналтыг ашиглалтын үед хоолойн хананд үүсч болох хамгийн дээд ба хамгийн доод температурын зөрүүгээр, эсвэл дамжуулах хоолойн тооцооны схемээр тодорхойлогдох хамгийн их ба хамгийн бага температурын зөрүүгээр авах ёстой.
 
5.8. Газар дээрх дамжуулах хоолойн хэвтээ байрлал дахь 1 метрт ногдох цасны норматив ачааг дараахь томъёогоор тодорхойлно:
                                                                                                                                   
    (3)           
 
Хүснэгт №1                
Ачаалал ба үйлчлэл
Дамжуулах хоолойн угсралт
Ачааллын найдваржилтын илтгэлцүүр
γfi
 
Төрөл
Дараалал
Үзүүлэлт
Газар доор угсрах
Газар дээр ил угсрах
Тогтмол
1
Дамжуулах хоолойн өөрийн жин, тоноглолын болон бүрээс материалын жин
 
+
 
+
 
1.1 (0,95)
2
Дулаалгын жин
      +
+
1.2
3
Хөрсний жин ба даралт  булсан, овоолсон
+
-
1.2(0,8)
4
Дамжуулах хоолойд гарч болох хүндрэлийн тодорхой хэсэгт хотойх, газар дээр ил угсрах компенсатор сунах г. м. болон усны гидростатик даралт
+
+
 
 
 
  1.0
Улирлын чанартай урт хугацааны
 
 
5
6
Дамжуулах төлвийн дотоод даралт
Хийн төлөв
Шингэн төлөв       
 
 
+
+
 
 
+
+
 
 
1.1
1.15
 
 
 
7
8
Дамжуулах төлвийн жин
Хийн төлөв
Шингэн төлөв       
 
 
+
+
 
 
+
+
 
 
1.1 (1.0)
1.0 (0.95)
9
Дамжуулах ган хоолойн металл гадаргуу дээрх температурын уналт
+
+
1.1
10
Хөрсний өөрийн бүтцийн өөрчлөлтөөс үл хамаарах хөрсний жигд бус хэв гажилт (суулт, овойлт, хөөлт гэх мэт)
+
+
1.5
Богино хугацааны
11
Цасны ачаалал
-
+
1.4
12
Мөстөлтийн ачаалал
-
+
1.3
13
Салхины ачаалал
-
+
1.2
13а
Бусад хэсгүүдийн дамжуулалт. Дамжуулах хоолойг угсрах, турших болон цэвэрлэх
+
+
1.0
Онцгой  тохиолдол
14
Газар хөдлөлийн нөлөөлөл
+
+
1.0
15
Технологийн горим алдагдах, холбох хэрэгсэл эвдрэх эсвэл үйл ажиллагаа  түр доголдох
+
+
1.0
16
Хөрсний өөрийн бүтцийн өөрчлөлтөөс хамаарах хөрсний жигд бус хэв гажилт Хүчтэй түрэлт, хөрсний гулгалт, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагт газрын гадаргуу хэв гажилтад орох, шаварлаг хөрс усанд автах үед эсвэл мөнх цэвдэг гэсэх үед хэв гажилт үүсэх г. м.
+
+
1.0
 
Тайлбар:  
1.  "+"- нэмэх тэмдэг тавьсан үзүүлэлтүүд дээр ачаалал ба үйлчлэлийг тооцох,  харин "--" –хасах тэмдэгтэй бол тооцохгүй байж болно.
2.      Хэрэв ачааллыг багасгаснаар дамжуулах хоолойн ажлын нөхцлийг бууруулж байвал хаалтанд байгаа ачааллын найдваржилтын илтгэлцүүрийг ашиглана.
3.      Туршилтын эсвэл ашиглалтын үед дамжуулах хоолойгоор хий дамжуулах нөхцөлд хоолой доторх тодорхой хэсэг эсвэл бүгд ус буюу уураар дүүрсэн, мөн дамжуулах хоолойгоор шингэн дамжуулах үед агаар орсон, сул орон зай үүссэн тохиолдолд тухайн хий, шингэний жингийн өөрчлөлтийг заавал тооцно.
4.      Цасан бүрхүүлийн жинг  БНбД 2.01.07-90 –с авна. 
            5.9. Газар дээр ил угсрах дамжуулах хоолойн нэгж урт дахь мөстөлтийн ачааллын норматив утгыг дараах томъёогоор тодорхойлно.
                                                 (4)
 
Энд  ti - давхаргын зузаан,  γi - мөстөлтийн эзлэхүүн жин /нягт/
5.10. Газар дээр ил угсрах дамжуулах хоолойн нэгж урт дахь салхины ачааллын норматив утгыг түүний босоо тэнхлэгийн дагуу перпендикуляр үйлчилж байхаар тооцож дараах томъёогоор тодорхойлно.
    (5)
Энд  wstc  – салхины ачааллын статик болон  wdyn   - динамик үзүүлэлтийг  БНбД 2.01.07-90 – ийн дагуу тодорхойлох ба жигд тархсан масстай, ижил жигд хөшүүнтэй барилга, байгууламжаар тодорхойлох шаардлагатай.
5.11. Тусгай хэсгүүдийг тээвэрлэх; дамжуулах хоолойг угсрах, турших, цэвэрлэх төхөөрөмж нэвтрүүлэх үед үүсэх ачаалал ба үйлчлэлийн норматив утгыг эдгээр ажлуудын үйлдвэрлэлийн аргачлал болон туршилтын явцаас хамааруулан зураг төсөлд тусгана.
5.12. Газар дээр ил болон газар доор угсрах дамжуулах хоолойн газар хөдлөлийн үйлчлэлийг БНбД  22-01-01*/2006-н дагуу авна.
5.13. Ашиглалтын горимыг ноцтой зөрчсөнөөс болон гэдгийг???хасах тоног төхөөрөмжийн эвдрэл, тэдгээрийн түр ажиллагаагүй болсноос үүсэх ачаа ба үйлчлэлийг ашиглалтын үеийн технологийн горимын онцлогоос хамааруулан зураг төслөөр тодорхойлох ёстой.
5.14. Хөрсний жигд бус хэв гажилтаас үүсэх ачаалал ба үйлчлэлийг хур тунадас, хүчтэй түрэлт, хөрсний гулгалт, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл, шаварлаг хөрс усанд автах, эсвэл мөнх цэвдэг гэсэх  г. м. хөрсний нөхцөл болон түүний дамжуулах хоолойн ашиглалт, угсралтын явцад үүсч болох өөрчлөлтийн үндсэн дээр тодорхойлбол зохино.
5.15. Норматив ачаа ба автозам, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээс үүсэх ачааллын найдваржилтын илтгэлцүүрийг БНбД 32.02.03-ын дагуу авна.
6ХООЛОЙ, ХОЛБОХ ХЭРЭГСЭЛ БОЛОН ГАГНУУРАН ХОЛБООСЫН
ТООЦООНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
 
6.1. Хоолой ба холбох хэрэгслийн материалын тооцооны температур дахь түр  эсэргүүцэл (Ru) болон урсалтын хязгаар  (Ry)- ыг дараахи томъёогоор тодорхойлно:
                                                 (6)
                                                 (7)
6.2. Ru, Ry-ын норматив эсэргүүцлийг 20өС температуртай орчинд тодорхойлсон хоолой ба холбох хэрэгслийн материалын техникийн нөхцөл буюу улсын стандартад заасан хамгийн бага утгатай тэнцүүгээр авна.
6.3. Хоолой, холбох хэрэгслийн материалын найдваржилтын  илтгэлцүүр  (γm ийг хүснэгт 2-оос авна. Хоолой, холбох хэрэгслийн гангийн болон бусад химийн элементийн найрлага, орцыг лабораторийн туршилтаар тогтооно.
Хүснэгт  2
Хоолой ба холбох хэрэгслийн үзүүлэлтүүд
Материалын найдваржилтын илтгэлцүүр-  γm
Нүүрстөрөгчийн агууламжийг 0.10% хүртэл бууруулж, перлитийн тоог цөөрүүлж, уян харимхай болон цохилт даах чанарыг өндөржүүлсэн бага перлиттэй ган ба бага нүүрстөрөгчтэй ганг магни, молбедин, ванадигаар чанаржуулж, хяналтын боловсруулалт хийсэн бейнитийн гангуудыг, флюстэй цахилгаан нуман гагнуураар хоёр талаас нь үргэлжилсэн технологийн  ширээсээр гагнаж, халуунаар хатаасан  хоолойг, уяраадаггүй аргаар гагнахад, ширээсний зөвшөөрөгдсөн хотойлт, ханын зузааны 5%-с ихгүй, бүх хийцэд 100%-ийн хяналт хийсэн, гагнуураар холбох хоолой ба холбох хэрэгсэл
1,025
Халуунаар хатааж хэвшүүлсэн ган болон хяналтын боловсруулалт хийсэн гангуудыг флюстэй цахилгаан нуман гагнуураар хоёр талаас нь үргэлжилсэн технологийн  ширээсээр гагнаж, халуунаар хатаасан хоолойг, уяраадаггүй аргаар гагнаж ,бүх хийц даяар нь 100%-ийн хяналт хийсэн, гагнуураар холбох хоолой ба холбох хэрэгсэл
1,05
Халуунаар нь элдэж, хэвшүүлж, хром, титан, никелээр бага зэрэг чанаржуулсан эсвэл нүүрстөрөгчтэй гангуудыг флюстэй цахилгаан нуман гагнуураар хоёр талаас нь үргэлжилсэн технологийн  ширээсээр гагнаж, халуунаар хатаасан  хоолойг, уяраадаггүй аргаар гагнаж, бүх хийц даяар нь 100%-ийн хяналт хийсэн, мөн гагнаасгүй хүйтнээр болон халуунаар хэлбэршүүлсэн хоолой ба холбох хэрэгсэл
1,10
Халуунаар нь элдэж, хром, титан, никелээр бага зэрэг чанаржуулсан эсвэл нүүрстөрөгчтэй гангуудыг цахилгаан нуман гагнуураар хоёр талаас нь эсвэл өндөр давтамжтай цахилгаан гүйдлээр гагнасан хоолой ба хэрэгсэл, мөн цутгасан болон цутгаж гагнасан холбох хэрэгсэл, бусад гагнаасгүй хоолой ба холбох хэрэгсэл
1,15
 
Тайлбар:
1. Зөвхөн нэг талаас нь гагнасан хоолойн хувьд материалын найдваржилтын илтгэлцүүр γm-ийг 1.1-р үржүүлж тооцно. 
2. Дулааны эцсийн хязгаарыг заагаагүй хоолойгоор холбох хэрэгсэл хийсэн тохиолдолд материалын найдваржилтын илтгэлцүүрийг тухайн хоолойн илтгэлцүүртэй ижил авна.
3. Чанартай хоолой хийх үйлдвэрлэлийн тусгай технологи ашиглан бэлтгэсэн, хоёр талдаа флюстэй цахилгаан нуман эсвэл өндөр давтамжтай цахилгаан гагнууран оёдолтой, ханын зузаан нь 12 мм-ээс ихгүй зузаантай хоолойн найдваржилтын илтгэлцүүрийн утгыг 1,05-ыг 1,025-аар, 1.10-ыг 1.05-аар, 1.15-ыг 1.10 –аар авна.                                                                                                    
6.4. Хоолой болон холбох хэрэгслийн материалын найдваржилтын залруулга илтгэлцүүрийн утгыг хүснэгт 3-оос авч хэрэглэнэ.          
Хүснэгт 3
 
Ган хоолой ба холбох хэрэгсэл
Дамжуулах хоолойн ашиглалтын  температурын нөхцлүүдэд
түр эсэргүүцэл болон тогтворгүйжилтын хязгаарын материалын найдваржилтын залруулга илтгэлцүүр
 
-70
-40~+20
100
200
300
400
450
Нүүрстөрөгчит  γtu
          γty
-
1.0
1.0
1.0
1.0
-
-
-
1.0
1.05
1.15
1.40
-
-
Бага чанаржуулсан   γtu
 γty
 
1.0
 
1.0
 
1.05
 
1.05
 
1.10
 
1.40
 
1.90
1.0
1.0
1.10
1.15
1.25
1.60
2.20
Чанаржуулсан    γtu
                            γty
1.0
1.0
1.05
1.15
1.25
1.35
1.45
1.0
1.0
1.05
1.15
1.25
1.35
1.45
 Тайлбар:
1.Тооцоологдсон температурын хооронд байгаа түр эсэргүүцэл болон тогтворгүйжилтын хязгаарын хэмжигдэхүүний утгыг тодорхойлохдоо шугаман интерполяцийн аргаар хүснэгт №3-т байгаа хоёр утгаас аль ойр утга руу хөрвүүлж тодорхойлно.
2.   "-"  тэмдгээр нүүрстөрөгчит ганг дамжуулах хоолойн ашиглалтын тухайн температурт хэрэглэхгүй.
 
6.5. Үл эвдэх аргаар чанарыг нь шалгасан, дурын төрлийн гагнуураар гүйцэтгэсэн холбох хэрэгслийн болон хоолойг хооронд нь холбосон гагнуурын ширээсийн тооцооны эсэргүүцлийг холбогдож буй элементүүдийн хамгийн бага тооцооны эсэргүүцэлтэй тэнцүүгээр авна.
Хэрэв ийм төрлийн чанарын шалгалт хийгдээгүй бол холбох хэрэгслийн болон хоолойг хооронд нь холбосон гагнуурын ширээсийн тооцооны эсэргүүцлийг 0.85 гэсэн илтгэлцүүрээр бууруулж авбал зохино.
7. ХООЛОЙ БОЛОН ХОЛБОХ ХЭРЭГСЛИЙН
ХАНЫН ЗУЗААНЫГ ТОДОРХОЙЛОХ
 
7.1.  Хоолой болон холбох хэрэгслийн ханын тооцооны зузааныг дараах байдлаар тодорхойлно.
 тохиолдолд
                                                  (8)
 
                                                                                   (9)
 тохиолдолд
 
                                             (10)
7.2. Энэхүү норм ба дүрмийн дагуу ханын зузааны хэмжээг тодорхойлсон металл дамжуулах хоолойн гадаргуу болон хоолойг холбосон гагнаасыг зэврүүлэх аливаа хий, шингэнийг зураг төсөлд зэврэлтээс хамгаалах шийдэл зэврэлтээс хамгаалах давхарга, тосолгоо г.м. урьдчилан тусгаагүй тохиолдолд хоолойг ашиглахыг хориглоно. 
Угсралтын ба ашиглалтын онцгой нөхцөлд байрлах, зэврэлтээс хамгаалах зорилгоор дамжуулах хоолойн ханын зузааныг нэмэгдүүлэхдээ (жишээ нь: газар хөдлөлтийн бүсэд эсвэл гагнуурын өвөрмөц технологитой нөхцөлд дамжуулах хоолой угсрах, дамжуулах хоолойд температурын уналт хэт их байх г.м.)  мэргэжлийн холбогдох байгууллагын баталсан ханын зузааныг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн холбогдох баримт бичгийг баримтлана.
7.3. Дамжуулах хоолойд тогтоосон, найдваржилтын илтгэлцүүрийн утгыг (γn) хүснэгт 4-өөс авна.
7.4. Дамжуулах хоолойн ажлын нөхцлийн илтгэлцүүрийн утгыг (γc) хүснэгт 5-аас авна.
7.5. Хоолой болон холбох хэрэгслийн түр эсэргүүцлийг тодорхойлохдоо найдваржилтын илтгэлцүүрийн (γu) утгыг 1.3-аар авна.
7.6. Хийцлэлийн шийдлийг нь хавсралт 2-т үзүүлсэн холбох хэрэгсэл болон хоолойн даацын чадварын илтгэлцүүрийн утгыг дараах байдлаар авна.
а Хоолой, таглаа, шилжүүлэгчийн чадварын илтгэлцүүр η = 1.0
в Гуравлагч болон эргэлтийн хувьд дараахь томъёогоор тодорхойлно:
                                                             η = aξ + b       (11)
Гуравлагч холбоосын хувьд:           
Эргэлтийн хувьд:                                                       Хүснэгт 4
Дамжуулах хий, шингэн ба дамжуулах хоолойн нөхцөлт голч
Хэвийн даралттай хий, шингэн дамжуулах хоолойн найдваржилтын илтгэлцүүр МПа
              0
Шатамхай хий (d- 500 мм, шаталт удаан, шатдаггүй болон инертийн хий)
Хий, (d- 1000 мм, хурдан шаталттай болон шатамхай шингэн)
(d- 1000 мм, , шаталт удаан болон шатдаггүй шингэн)
                    1.0                1.0                  1.0
 
 
 
 
 
Шатамхай хий (d- 500 - 1000 мм, шаталт удаан болон шатдаггүй хий)
Инертийн хий (d- 1200 мм, хурдан шаталттай болон шатамхай шингэн, d- 1200 мм, шаталт удаан болон шатдаггүй шингэн )
                     1.0                1.0                1.05
 
 
 
 
 
Шатамхай хий (d - 1200 мм, шаталт удаан, шатдаггүй хий болон инертийн хий)
Хий, (d- 1400 мм, хурдан шаталттай болон шатамхай шингэн)
 
                    1.0                 1.05              1.10
 
Шатамхай хий (d-1400 мм)
 
                    1.05                 1.10            1.15
 
Хүснэгт 5
 
Дамжуулах хий, шингэний үзүүлэлтүүд
Дамжуулах хоолойн ажлын нөхцлийн илтгэлцүүр γс
 
Хортой хий (аюулын ангилал 1 ба 2), шатамхай, түлэмхий хий
 
Хурдан шаталттай болон шатамхай шингэн Хортой хий (аюулын ангилал 3) ба шаталт удаан, шатдаггүй  хий болон инертийн хий
 
Шаталт удаан болон шатдаггүй шингэн
 
 
 
0.55
 
 
 
0.70
 
 
0.85
 
Тайлбар:
Хортой бодисын аюулын ангиллыг MNS 4990:2000 болон  MNS 4992:2000–н дагуу авна.
11-р томъёо дахь  а ба в илтгэлцүүрийн утгыг:
-         Гуравлагчийн хувьд хүснэгт  6 –аас
-         Эргэлтийн хувьд хүснэгт 7–оос авна.
 
7.7. Газрын гадаргаас 3 м-ээс их буюу 0.8 м-ээс бага гүнд угсрах,     дамжуулах хоолойны ханын зузааныг гадна голчид харьцуулсан харьцаа  t/de < 0,015 бүхий газар доорх дамжуулах хоолой нь дор дурдсан нөхцлийг хангасан байвал зохино.
                                                                                                      (12)
Хоолойн дагуу огтлолын нэгж уртад үйлчилж байгаа хүч  (nl) болон хотойлтын момент  (ml)-ийн утгыг тодорхойлохын тулд хөрсний тулах чадварыг даралтын үйлчлэлтэй нь хамтатган тооцохоос гадна хоолойн дээгүүр өнгөрч буй  авто болон  төмөр замын тээврийн хэрэгслийн ачаалал, хөрсний усны гидростатик даралт зэргийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай.
 
 
 
Гуравлагч холбоос  (11-р томъёог харах)                                     Хүснэгт 6
 
Хүчитгэсэн элементгүй гагнаас
Бүрээсээр хүчитгэсэн гагнаас
Заадасгүй болон шахаж гагнасан
а
В
а
в
а
в
0.00 – 0.15
0.00
1.00
0.00
1.00
0.22
1.00
0.15 – 0.50
1.60
0.76
0.00
1.00
0.62
0.94
0.00 – 0.15
0.10
1.51
0.46
0.77
0.40
1.05
 
 
 
 
 
Хүснэгт  7
Эргэлт холбоос  (11-р томъёог харах)
 
а
в
1.0 – 2.0
- 0.3
1.6
2.0 – с их
0.0
1.0
 
8.      ДАМЖУУЛАХ ХООЛОЙН БАТ БЭХИЙГ ШАЛГАХ
8.1. Ачаалал ба үйлчлэлийн бүх тооцоог хийж, үндсэн хэмжээсийг сонгосны дараа дамжуулах хоолойн бат бэхийг шалгах тооцоог хийж гүйцэтгэнэ.
8.2. Тооцооны ачаа ба үйлчлэлээс дамжуулах хоолойн тодорхой хэсэг дээр үүсэх хүчдлийг барилгын техникийн статик тодорхой бус шилбэн системийн тооцооны аргаар тодорхойлох шаардлагатай.
8.3. Дамжуулах хоолойн тооцооны схем нь түүний ажлын бодит нөхцлийг бүрэн тусгасан байна. Тооцоог тооцооны программаар гүйцэтгэж болно.
8.4. Дамжуулах хоолойн тооцооны схемд түүний тулгуурын байгууламж болон хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлийг бодолцсон төрөл бүрийн хөшүүнтэй энгийн буюу салбарласан, хавтгай ба орон зайн статик тодорхой бус шилбэн системийг хэрэглэнэ.
Гэхдээ гуравлагч ба салаалагчийн холбоосын уян чанарыг (өсөлтийг) дээшлүүлэх илтгэлцүүрийг 8.5 ба 8.6-ын дагуу тодорхойлно.
 
8.5. Гагнаасгүй ба гагнасан эргэлтийн уян чанарыг (өсөлтийг) дээшлүүлэх илтгэлцүүр -ийг 9-р хүснэгтэд заасны дагуу тодорхойлно.
 
Уян чанарыг (өсөлтийг) дээшлүүлэх илтгэлцүүрийн   хэмжээг эргэлтийн геометрийн (λb )  болон дотор даралтын (wb ) хэмжээнээс хамааруулан зураг 1-д үзүүлсний дагуу авна. Эдгээр хэмжигдэхүүнүүдийг дараах томъёонуудыг ашиглан тодорхойлно.
Хүснэгт 9
Эргэлт /отвод/-ийн төв өнцөг φ ө
Уян чанарыг (өсөлтийг) дээшлүүлэх илтгэлцүүр   
От  0   до  45
 
"   45     "   90
кр*
                                         (13)
                                                                                                           (14)
       
8.6.           Гуравлагч холбоосын уян чанарыг (өсөлтийг) дээшлүүлэх илтгэлцүүр 1- тэй тэнцүү байна.
 
 
Зураг 1. Kp*-илтгэлцүүрийн утгыг тодорхойлох график
 
8.7.            Дамжуулах хоолойд холбогдсон эд ангийг (кран, хаалт, үл буцаах хаалт г. м.) тооцооны схемд хатуу биет мэт хэв гажилтад орохгүй гэж үзнэ.
8.8.           Дамжуулах хоолойн хөндлөн огтлол бүрт дараах нөхцлийг заавал мөрдөнө:
         Ашиглалтын үед:                                                                  (15)
                                                                                     (16)
Байгууламж, туршилт, цэвэрлэх бодисоор угаах, хадгалах болон хоолойг тээвэрлэх, газар хөдлөлт, ашиглалтын онцгой горим, технологийн горимын огцом өөрчлөлт, аливаа эвдрэл, гэмтлийн үед:  
                                                                                      (17)
Хэрвээ 15,16,17-р томъёоны нөхцлүүдийг биелүүлээгүй тохиолдолд дамжуулах хоолойн бүтцийн схемийг өөрчлөх, дамжуулах бүтээгдэхүүний технологийн горим ба үйлдвэрлэлийн ажлын аргачлалыг өөрчлөх, онцгой тохиолдолд 7.2-т заасны дагуу дамжуулах хоолой ханын зузааныг ихэсгэж болно.
Хоолой болон холбох хэрэгслийн бодит ханын зузааны хэмжээ (tnom) нь стандартчиллын байгууллагаас баталсан стандартын дагуу авна.
Дамжуулах хоолойн хөндлөн огтлолын ачааллын илтгэлцүүрүүдийн   утгыг 8.9, 8.10 –т заасны дагуу тодорхойлно.
   -ийн илтгэлцүүрүүдийн утгыг дараахь томъёогоор тодорхойлно:
               (18)
 
Энд   dmt = de - tnom;
        - дамжуулах хоолойн өөрийн жин, дулаалга, холбох хэрэгсэл, байгууламжийн жин болон дамжуулж буй хий шингэн, цас, мөсөн бүрхүүл, салхины ачаалал зэргээс ирж буй жин, дотоод даралтын нийлмэл үйлчлэлийг нэг хөндлөн огтлолын хувьд авч үзсэн тууш хүч ба эргэлтийн момент болно.
                                                                                                               (19)
энд   - дамжуулах хоолойн өөрийн жин, дулаалга, хэрэгслүүд, түүн дээрхи байгууламжийн жин, болзошгүй хүчний үйлчлэл болон дамжуулж буй хий шингэн, хөрсний жигд бус хэв гажилт цас, мөсөн бүрхүүл, салхины ачаалал зэргээс ирэх жин, дотоод даралтын нийлмэл үйлчлэлийг нэг хөндлөн огтлолын хувьд авч үзсэн дагуу хүчний харилцан перпендикуляр хавтгайн хотойлтын момент ба мушгих момент болно.
8.10. Байгууламж, хадгалах, тээвэрлэх үеийн дамжуулах хоолойн дагуу огтлолын ачааллын илтгэлцүүр (А)-г дараах томъёогоор тодорхойлно:
                                 (20)
Энд N, T – үйлдвэрлэлийн ажил болон хоолойг тээвэрлэх талаар зураг төсөлд тусгасны дагуу үүсэх ачааллын үйлчлэлийг нэг хөндлөн огтлолын хувьд авч үзсэн дагуугийн хүч, харилцан перпендикуляр хавтгайн хотойлтын моментууд ба мушгих момент болно.
Харин туршилтын болон цэвэрлэх төхөөрөмж нэвтрүүлэх, технологийн горим гэнэт алдагдахад хүргэх нөлөөллүүд, тоног төхөөрөмж эвдрэл, түр гэмтэл г.м. нөхцөлд дамжуулах хоолойн дагуу огтлолын ачааллын илтгэлцүүр А-г (19)-р томъёогоор бодох ба энэ үед дамжуулж буй хий шингэний даралт, температурын нөлөөллийн утгыг зураг төслийн туршилтын схемд заасан эсвэл ашиглалтын горимын утгатай ижил авна.
Газар хөдлөлийн үеийн бат бэх байдалд дүгнэлт өгөхөд мөн (19)-р томъёогоор бодох ба энэ үед дээр дурьдсан ачаалал ба үйлчлэлийн хүч, моментууд дээр газар хөдлөлийн нөлөөллийг нэмж тооцоолно.
8.11. Хүчдлийг эрчимжүүлэх илтгэлцүүр нь:
шулуун хоолойн хувьд:                 =  1
эргэлт /отвод/-ийн хувьд:              = *
* - илтгэлцүүрийн утга нь 2-р зурагт заасны дагуу авах ба λb ба wb хэмжигдэхүүнүүдээс хамаарч (13), (14) – р томъёогоор тодорхойлогдоно.
Гуравлагч холбоосын хувьд:
Гол шугам:
                                        (21)
 Салбар шугам:  :      = *
Энд   * - илтгэлцүүрийн утга нь 2-р зурагт заасан гуравлагч холбоосын хэмжигдэхүүнүүдээс хамаарч дараахь томъёогоор тодорхойлогдоно.
                                         (22)
                               (23)
 Тайлбар: Гол шугамын * - илтгэлцүүрийн утга олоход  λb ба wb хэмжигдэхүүний эхний индексийг, харин салбар шугамын * - илтгэлцүүрийн утгыг тооцоход хоёрдугаар индексийг авна.
8.12. Температурын өөрчлөлтөөс хамаарч өөрөө компенсацлагдах, эсвэл линзэн компенсатортай газар дээр ил угсарсан тулгуурт дамжуулах хоолойн алгаслыг тодорхойлохдоо 3-р хавсралтанд заасныг мөрдлөг болгоно.
 
Зураг 2. ms*-илтгэлцүүрийн утгыг тодорхойлох график
 
9.      ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ
 
9.1.           Газар дээр болон доор угсрах ган дамжуулах хоолойг зэврэлтээс хамгаалах ажлыг холбогдох барилгын норм ба дүрмийн дагуу хийж гүйцэтгэнэ.
9.2.            Зэврэлтээс хамгаалах гэдэг нь тухайн дамжуулах хоолойг хаана, хэрхэн угсарснаас үл хамаарч, ашиглалтын хугацаанд зэврэлтээс шалтгаалсан осол гаргахгүй байхыг хэлнэ.
 
10. ГАЗАР ДООР БАЙРЛАСАН ДАМЖУУЛАХ
ХООЛОЙГ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ
 
10.1.        Газар доор угсарсан дамжуулах хоолойг зэврэлтээс хамгаалахад хамгийн эхэнд тухайн орон нутаг, хөрсний зэврүүлэх идэвхжилийг тодорхойлсны дараа хамгаалах аргыг сонгоно.
10.2.        Тодорхой нөхцөлд угсарч, ашиглаж байгаа дамжуулах хоолойн хувьд зэврэлтээс хамгаалах бүрхүүл тавих хэвийн ба чанаржуулсан гэсэн хоёр төрлийн арга байна.
10.3.         Чанаржуулсан хамгаалалтын бүрхүүлийг шахмал ус төрөгч дамжуулах хоолой болон голч нь 1000 мм-ээс дээш хоолойд байрлуулсан нөхцлөөс үл хамааран заавал хийхээс гадна дор дурдсан орон нутаг, хөрсөнд байрлуулах хоолойд хийж гүйцэтгэнэ:
·                    Давсархаг хөрстэй орон нутагт
·                    Намгархаг, усархаг, хар шороон хөрсөнд
·                    Усан дотор болон голын сав мөн төмөр зам болон авто замын доогуур нэвтрэн өнгөрөх хэсгүүдэд
·                    Өөр дамжуулах шугамтай огтлолцон өнгөрч байвал тухайн шугамуудын огтлолцож буй хэсгээс 2 тал руу 20 м-т
·                    Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлын орчимд
·                    Дамжуулж буй бүтээгдэхүүн С-аас их халах бүсэд
10.4.       Эдгээрээс бусад бүх тохиолдолд хэвийн хамгаалалтын бүрхүүлийг хийж болно.
 
11. ГАЗАР ДЭЭР ИЛ БАЙРЛАСАН ХООЛОЙГ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ
11.1.        Газар дээрх дамжуулах хоолойг зэврэлтээс хамгаалахдаа лактай будаг, шингэн шил, металл гадаргуу болон хар лакаар бүрхүүл тавина.
11.2.        Лактай будгийн бүрхүүлийн зузаан 0.2 мм-ээс багагүй байх ёстой.
11.3.       Лакаар будсан бүрхүүлийн зузааныг хэмжихдээ МТ-41НЦ болон энэ төрлийн багажаар хэмжинэ.
11.4.       Шингэн шилний зузаан 0.5 мм –ээс багагүй байна.
11.5.        Хар лакан бүрхүүлийг - С – ээс доош хүйтэрдэггүй орон нутагт, ашиглалтын температур + С ихгүй байх хэсэгт хийнэ.
11.6.        Хар лакан бүрхүүлийн зузаан 0.2 – 0.5 мм байна.
Хавсралт 1
(Заавал мөрдөх)
 
НЭР ТОМЬЁО БОЛОН ХЭМЖИГДЭХҮҮНҮҮДИЙН
ҮСГЭН ТЭМДЭГЛЭГЭЭ
 
 - дамжуулах хоолойн дагуу огтлолын ачааллын илтгэлцүүр
   -   Ашиглалтын температур дэхь дамжуулах хоолой материалын уян харимхайн модуль
 - дамжуулах хоолойн дагуу огтлол дээр авсан харилцан перпендикуляр хоёр талбайн хотойлтын моментын өгөгдөхүүн
 - дамжуулах хоолойн огтлол дээрх дагуугийн хүчний өгөгдхүүн
   -   хийн тогтмол хэмжигдэхүүн
 - түр эсэргүүцэл болон урсалтын хязгаартай тохирч байгаа, хоолой ба холбох хэрэгслийн материалын нормчлогдсон эсэргүүцэл
  -  түр эсэргүүцэл болон тогтворгүйжилтын хязгаартай тохирч байгаа, хоолой ба холбох хэрэгслийн материалын тооцоологдсон эсэргүүцэл
  -  дамжуулах хоолойн дагуу огтлол дээр тооцоологдсон эргэлтийн моментууд
  -  дамжуулж буй хийн температур ,  
 – үндсэн шугамын хэсэг болон гуравлагч тройник холбоосын салаанд тохируулан тавьсан өргөний хэмжээ
d  -  дамжуулах хоолойн тогтсон голч диаметр
  -  хоолой ба холбох хэрэгслийн гаднах диаметр
 -  гол шугамын хэсэг болон гуравлагч тройник холбоосын салааны гадна голч
  -  хоолой ба холбох хэрэгслийн дундаж голч
  -  хүндийн хүчний хурдатгал
 -  дамжуулах хоолойн нэгж уртын жингийн норматив ачаалал
  -  дамжуулах хоолойн нэгж уртыг бүрсэн материалын жингийн норматив ачаалал
h  -    таглааны зуйван хэсгийн өндөр
 -  матсан болон гагнасан эргэлтийн /отвод/ уян налархайн өндөржүүлэлтийн илтгэлцүүр
 -  газар дээрхи дамжуулах хоолойн бат бэх болон хотойлтын байдалд тохируулан тооцсон алгаслалын дундаж хэмжээ
 -  гадаргуу дээрхи дамжуулах хоолойн гидравлик туршилтын нөхцлийг хангасан тулгууруудын хоорондын зай
 - дамжуулах хоолойн дагуу огтлолын нэгж уртад үйлчлэх хүч болон хотойлтын момент
  -  хүндрэл эрчимжүүлэх илтгэлцүүр
  -  дамжуулагдаж буй хий, шингэний ажлын буюу норматив даралт
 -  туршилтын даралт
q  -  гадаргуу дээрхи дамжуулах хоолойн нэгж уртад ногдох ачаалал 
 -  туршилтын үед дамжуулах хоолойн нэгж уртад ногдох даралт
r  -  эргэлт /отвод/-ын муруйлтын радиус
-  гуравлагч /тройник/-ийн дугуйралтын радиус
t  -   хоолой болон холбох хэрэгслийн тооцоологдсон ханын зузаан
 -  хоолой болон холбох хэрэгслийн авч болох ханын зузаан
 -  дамжуулах хоолойн бүрээсний зузаан
νl(g)n  дамжуулж буй хий, шингэний жингийн норматив ачаалал
νs(i)n -мөс эсвэл цасан бүрхүүлийн норматив ачаалал
νωn-  дамжуулах хоолойн нэгж урт дахь усны жингийн норматив ачаалал
ωn-  гадаргуу дээрх дамжуулах хоолой нэгж уртад ногдох салхины норматив ачаалал
z  -  хийн агшилтын  суултын илтгэлцүүр
a  -  явалтын уналтын өнцөг
γc -  дамжуулах хоолойн ажлын нөхцлийн илтгэлцүүр
γfi ачааллын найдваржилтын илтгэлцүүр
γg γl -  хийн ба шингэний эзэлхүүн жин
γm хэвийн температур дэхь хоолой ба холбох хэрэгслийн материалын найдваржилтын илтгэлцүүр
γn  -дамжуулах хоолойн зориулалтын найдваржилтын илтгэлцүүр
γtu -түр эсэргүүцлийг ашиглалтын температурын үед нь тооцоолсон, хоолой ба холбох хэрэгслийн материалын найдваржилтын залруулга илтгэлцүүр
γty - урсалтын хязгаарыг ашиглалтын температурын үед нь тооцоолсон, хоолой ба холбох хэрэгслийн материалын найдваржилтын залруулга илтгэлцүүр
γu -хоолой ба холбох хэрэгслийн түр эсэргүүцлийг тооцох найдваржилтын илтгэлцүүр
η -  хоолой ба холбох хэрэгслийн чадварын илтгэлцүүр
λ1,λ2,λ3-үндсэн шугам, эргэлт, гуравлагч холбоосын геометрийн хэмжээсүүд
 φ - эргэлтийн төв өнцөг
Ψ  -  дамжуулах хоолойн налуугийн илтгэлцүүр
ω1, ω2, ω3- үндсэн шугам, эргэлт /отвод/, гуравлагч холбоос /тройник/-н дотоод даралтын хэмжээсүүд
Хавсралт 2
(Зөвлөмж)
ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ХОЛБОХ ХЭРЭГСЛИЙН
ХИЙЦЛЭЛИЙН ШИЙДЭЛ
7.6 – д тодорхойлсон чадварын илтгэлцүүрийн утгыг, хэрэгслийн шийдлийг тодорхойлох тооцоонд хэрэглэнэ.
1. Ижил болон шилжүүлэн дамжуулах гуравлагч холбоос тройник:
Өндөр даралтаар шахсан, эсвэл өндөр температурт салбарлуулан хэвлэсэн гагнаасгүй гуравлагч холбоос, мөн аль нэг нь бүрэн цутгамал салаатай, тэгш хэмтэй бус хоёр хэсгийг хооронд нь гагнаж хийсэн цутгаж гагнасан гуравлагч холбоос (зураг 1,а) гэж байдаг. Эдгээр гуравлагч холбоосын радиус,  ханын зузаанаас нь багагүй байна.
Нэг хоолойноос тайрсан хэсгийг нөгөө хоолойны хэсэг дээр тэгш өнцгөөр байрлуулж гагнаж хийсэн гагнасан гуравлагч тройник (зураг 1,б)  , мөн хавчуургаар чанаржуулсан, гагнасан гуравлагч тройник (зураг 1,в). Эдгээр холбоосыг ихэвчлэн 300 мм голчтой холбох хэрэгсэлд хэрэглэнэ. Гуравлагч тройник болон гол шугамын голчуудын харьцаа  < 0.2 үед хавчуурга тавьдаггүй, харин   < 0.5 үед хавчуургыг зөвхөн гол шугам талдаа тавина. Гуравлагчийн гол шугам талд тавигдах хавчуурганы өргөн (зураг 1,в)  нь     = 0.4 , харин салаан дээр тавигдах хавчуурганы өргөн нь     = 0.3  байх естой. Хавчуурганы зузаан нь гуравлагчийн гол шугам талын ханын зузаантай тэнцүү байна.
                                        
 
 
Зураг 1.   Гуравлагч холбоос тройник
а – гагнаасгүй болон цутгасан гуравлагч холбоос тройник,  б – гагнасан гуравлагч холбоос тройник,  в – хавчуургаар хүчитгэсэн гуравлагч холбоос тройник, 1 - гуравлагч холбоосын гол хэсэг, 2 - гуравлагч холбоосын салаа, 3 - гуравлагч холбоос тройник-ын хавчуурга.
2. Халуун хайлмал материалыг цилиндр хэлбэрийн хэвэнд цутгасан, мөн тэгш хэмтэй хоёр бэлдэцийг хооронд нь гагнасан шилжүүлгийг үйлдвэрлэнэ. (зураг 2). Шилжүүлгийн өнцгийн хэмжээ  -аас ихгүй байна.
                                                                
Зураг 2,   Нягтруулах шилжүүлэг
3.Халуунаар цутгаж хийсэн зуйван таглаа (зураг 3). Таглааны зуйван хэсэг дэхь өндөр - h нь таглааны голчийн 0.2-оос багагүй байна.
                                            
Зураг  3.   Зуйван таглаа
1.                  Эргэлт /отвод/:
Хоолойны бэлдцийг халуунаар сунгаж татах аргаар хийсэн гагнаасгүй эргэлт /отвод/ болон халуунаар цутгаж бэлдсэн тэгш хэмтэй хоёр хэсгийг хооронд нь гагнасан эргэлт(зураг  4, а), 3-с доошгүй бүтэн сектор болон 2-с доошгүй хагас сектороос бүрддэг гагнасан эргэлт /отвод/ (зураг 4, б). Эргэлт /отвод/-ийг үйлдвэрлэх үед дотор, гадна гагнаасыг нийлтэл гагнах шаардлагатай. Секторуудын урт дотор талаараа 0.15  -с багагүй байх ёстой.
      Зураг, 4.  а – гагнаасгүй ба цутгасан   эргэлт /отвод/,  б – гагнасан эргэлт /отвод/
 
Хавсралт 3.
ГАЗАР ДЭЭР ИЛ УГСАРСАН ДАМЖУУЛАХ ХООЛОЙН 
АЛГАСЛАЛЫН ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ
1.                   Энэхүү хавсралтанд тодорхойлогдох газар дээр ил угсарсан дамжуулах хоолойн  алгаслалын хэмжээ нь тулгуур дээр байрласан, хоолой доторх хий, шингэний температурын өөрчлөлтөөс хамаарч өөрөө зөөлөвчлөгдөх П хэлбэрийн зөөлөвч ба хуниаст зөөлөвчтэй дамжуулах хоолойн алгаслалын хэмжээ болно.
Зөөлөвч хэрэглэхийн ач холбогдол
·        температураас хамаарсан дамжуулах хоолойн тэлэлтийг шингээх
·        дамжуулах хоолой хэв гажилтад ороход хоолой гэмтэхээс сэргийлэх
·        дамжуулах хоолойн тэнхлэг зөрөлтийг тэнцүүлэх
·        сорох юм уу шахах дамжуулах хоолойг төхөөрөмжид (трубин, компрессор, насос, хөдөлгүүр г.м.) холбоход
·        дамжуулах хоолойн чичиргээний ачааллыг бууруулах
П хэлбэрийн компенсаторын хэвийн ажиллагааг хангахын тулд 3 –с доошгүй тулгуур дээр байрлуулна. Эхний 2 тулгуур нь дамжуулах хоолойн зөөлөвчтэй холбогдох  шулуун хэсэгт, 3 дахь нь компенсаторын дор байрлана. П хэлбэрийн зөөлөвчийг дараах байдлаар суурилуулна: Уг зөөлөвчтэй зэрэгцээ бэхэлсэн сунгах төхөөрөмж байна. Энэ төхөөрөмж нь хоорондоо  резьбатай гол бүхий 2 хагас хомутнаас  бүрдэнэ. Суурилуулахдаа эхлээд хэвийн нөхцөлд байгаа зөөлөвчийг хэмжээд,  дараа нь сунгасан байдалд бас хэмжээ авна. Тэгээд нэг талын төгсгөлийг дамжуулах хоолойд гагнаж байрлуулсны дараа нөгөө талыг нь сунгаж тооцоот хэмжээнд бэхэлнэ.
Хуниаст зөөлөвчийн хувьд суурилуулах зарчим нь П хэлбэрийнхтэй ижил боловч ажиллагааны хувьд олон давуу талтай. Хуниаст зөөлөвч 1,2,3 ба 4 үетэй байна. Эдгээр зөөлөвчүүдийг ус, уур, хийг дамжуулах хоолойд өргөн хэрэглэж байна.
                                      
Нэг үетэй хуниаст зөөлөвч                                           Хоёр үетэй хуниаст зөөлөвч
 
                                                 
Гурван үетэй хуниаст зөөлөвч                                     Дөрвөн үетэй хуниаст зөөлөвч
2.      Дамжуулах хоолойн алгаслалын хэмжээг тодорхойлоход захын ба дунд гэж ангилна. (Зураг)
 
Тулгуур дээр байрлуулсан дамжуулах хоолойн бүдүүвч
1 – дунд алгасал, 2 – захын алгасал, 3 – зөөлөвчүүд
3.      Дамжуулах хоолойд резонанс хэлбэлзэл байхгүй тохиолдолд дунд алгаслалын хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно:
 
                     (1)
Гидравлик туршилт хийх шаардлагатай дамжуулах хоолойн хувьд туршилтын үеийн тулгуур хоорондын зай  ltst дараахь хэмжээнээс ихгүй байна:
                           (2)
Хий дамжуулах хоолойн хувьд дамжуулалт зогссон үед конденсат үүссэн байх магадлалтай тул алгаслалын дундаж  lbf  дараахь хэмжээнээс ихгүй байна:
                                (3)
4.      Дамжуулах хоолойн нэгж уртад ноогдох тооцоот ачаалал болон тухайн дамжуулах хоолойн туршилтын үеийн нэгж уртад ноогдох ачааллыг дараахь томъёогоор тодорхойлно:
                         (4)
 
                                                                   (5)
 
(4), (5)-р томъёонуудад дараахь өгөгдлүүдийг авч хэрэглэнэ:
qdwn   -дамжуулах хоолойн 1 м хоолойны жин, qinsn -тусгаарлах бүрээсний 1м-ийн жин,        nl(g)n - дамжуулж буй хий шингэний жин шингэний хувьд 1-р томъёо,  хийн хувьд 2-р томъёогоор, ns(i)n  - цас мөсөн бүрхүүлийн хувьд 3, 4-р томъёогоор, харин дамжуулах хоолойн нэгж уртад ноогдох жинг дээрхи томъёонуудаар тодорхойлно.
 
5.      Дамжуулах хоолойн уналтын илтгэлцүүрийн утгыг доорхи хүснэгтээс авна:
 
Дамжуулах хоолойн  уналт
 Дамжуулах хоолойн нэрлэсэн голчийн илтгэлцүүр                                            
                                            (мм)
 
100
300
500
700
1000
1400
0,000
1,00
1,00
1,00
1,00
1,00
1,00
0,001
1,33
1,26
1,23
1,21
1,19
1,16
0,002
1,54
1,44
1,39
1,37
1,34
1,30
0,003
1,72
1,58
1,53
1.50
1,46
1,40
0,004
1,86
1.72
1,66
1,62
1,56
1,48
 
6.      Хүчтэй салхитай үед салхины хуйлралын давтамж, дамжуулах хоолойн нугалрах хэлбэлзлийн давтамжтай давхцах нөхцөл байж болох ба ийм учраас салхины хуйлралын чиглэл, салхины урсгалд перпендикуляр байх үеийн итгэмжлэлийн тооцоог зайлшгүй хийх хэрэгтэй.
 
 
 
Хавсралт 4
НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
Энэхүү барилгын норм ба дүрэмд дараах норм, нормативын баримт бичгийн заалтуудыг ишлэл болгон ашигласан болно.
БНбД 2.01.07-90 "Ачаалал ба үйлчлэл"
БНбД  22-01-01*/2006  "Газар хөдлөлийн бус нутагт барилга төлөвлөх барилгын
норм ба дүрэм"
БНбД 32.02.03 Автозамын гүүр ба хоолой төсөллөх
MNS 4992:2000 "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт бодисын ангилал ба аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага"
MNS 4990 : 2000 "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага"
 
 
 
 
 
 
 
ГАРЧИГ
1.                                                 ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
2.                                                 НОРМ, НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ИШЛЭЛ
3.                                                 НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
4.                                                 ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
5.                                                 АЧААЛАЛ БА ҮЙЛЧЛЭЛ
6.                                                 ХООЛОЙ, ХОЛБОХ ХЭРЭГСЭЛ БОЛОН ГАГНУУРАН ХОЛБООСЫН ТООЦООНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
7.                                                 ХООЛОЙ БОЛОН ХОЛБОХ ХЭРЭГСЛИЙН ХАНЫН ЗУЗААНЫГ ТОДОРХОЙЛОХ
8.                                                 ДАМЖУУЛАХ ХООЛОЙН  ШАЛГАХ БАТ БЭХИЙГ ШАЛГАХ
9.                                                 ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ
ХАВСРАЛТ № 1
ХАВСРАЛТ №2
ХАВСРАЛТ №3
ХАВСРАЛТ №4