- Нүүр
- Сайдын тушаал
- ОЛОН НИЙТ, ИРГЭНИЙ БАРИЛГА
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 125 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
ОЛОН НИЙТ, ИРГЭНИЙ БАРИЛГА
(Нэмэлт)
PUBLIC AND CIVIL BUILDING
(Update)
2011 оны …-р сарын …-ний
өдрөөс эхлэн мөрдөнө.
ХУДАЛДААНЫ ПАВИЛЬОН, ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.109. 20 м2 ба түүнээс доош талбай бүхий түргэн үйлчилгээний цэгүүд, нэг давхар павильоны гал тэсвэрлэх зэрэглэлийг нормчлохгүй.
Түүнээс дээш талбай бүхий павильоны гал тэсвэрлэх зэргийг байж болох давхрын тоо, талбайн хэмжээг (гал тусгаарлах зааг) худалдааны зориулалттай барилга, байгууламжид тавигдах барилгын норм ба дүрмийг баримтлан тогтооно.
3.110. Шатамхай шингэн ба хий худалдах зориулалттай павильон, түргэн үйлчилгээний цэг нь гал тэсвэршилтийн I, II, IIIа зэрэгтэй байхын зэрэгцээ бусад павильон, түргэн үйлчилгээний цэгээс тусдаа байрлах бөгөөд холбогдох норм ба дүрэм "Хийн хангамж" /БНбД 42-01-04/ болон бусад норм норматив баримт бичгийн шаардлага хангасан байна.
3.111. Павильон, түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээний танхимд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гарах хаалганы дотор түгжээ нь хялбархан онгойж байхаар тоноглоно.
3.112. Хүн ам сууршилын бүсэд байрлах түргэн үйлчилгээний цэгийн халаалтанд цахилгаан (тосон радиотор хэлбэрийн), уурын болон усан халаалт хэрэглэнэ.
Хүн ам суурьшлын бүсээс зайдуу орших шатах тослох материал болон шатамхай шингэн, хий худалдаалахаас бусад түргэн үйлчилгээний цэгт хатуу түлшний халаалтын зуух хэрэглэхийг зөвшөөрнө.
3.113. Түргэн үйлчилгээний цэгт байгаа цахилгаан хэрэгсэл нь "Цахилгааны байгууламжийн дүрэм" /БД 43-101-03/, "Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөрөмжийг төсөллөх ба угсрах" /БД 43-102-07/-ийн шаардлагыг хангасан байх ёстой. Түргэн үйлчилгээний цэгийн цахилгаан гэрэлтүүлэг нь хамгаалалтын бүрхүүлтэй (IP<44) ба люминасцент төрлийн гэрэлтүүлэх хэрэгслээр тоноглогдоно. Павильон, түргэн үйлчилгээний цэгийн байрлаж буй байгууламжийн цахилгааны сүлжээний унтраалга буюу таслагчийг шатдаггүй материал дээр суурилуулна.
3.114. Түргэн үйлчилгээний цэг нь галын автомат дохиололын системд холбогдсон байна. Дангаар байрласан түргэн үйлчилгээний цэг нь бие даасан галын мэдрэгч, дуут дохиогоор тоноглогдоно.
3.115. Түргэн үйлчилгээний цэг бүрд 2-оос доошгүй гал унтраагуур байна.
3.116. Түргэн үйлчилгээний цэг болон 20 м2-аас бага талбайтай нэг давхар павильоныг бүлэглэн байршуулж болно. Бүлэглэн байршуулсан нэг бүлэгт гал тэсвэршилтийн I, II, IIIа зэрэгтэй 10-аас доош байгууламж, IIIб, IV, IVа, V зэрэгтэй 6 байгууламжийг төлөвлөхийг зөвшөөрнө.
Бүлэг доторхи павильон, түргэн үйлчилгээний цэгүүдын хоорондын зайг нормчлохгүй.
3.117. Заалт 3.116.-д дурьдсан павильон, түргэн үйлчилгээний цэгүүдын байршлын бүсүүдийн хоорондын зай, 20 м2-аас их талбайтай павильонуудын хоорондын зай, шатамхай шингэн ба хий худалдах түргэн үйлчилгээний цэгүүдын хоорондын зай хэмжээг доорхи хүснэгтээр тогтооно.
Бүлэгт хамаарах байгууламжийн гал тэсвэршилтийн зэрэг |
Худалдааны павильон, түргэн үйлчилгээний цэгийн гал тэсвэршилтийн зэргээс хамаарах зай (метрээр) |
|
I, II, III |
IIIа, IIIб, IV, IVа, V |
|
I, II, III |
6 |
8 |
IIIа, IIIб, IV, IVа, V |
8 |
10 |
Тайлбар: Гал тэсвэршилтийн янз бүрийн зэрэгтэй бүлэглэн байрласан павильон болон түргэн үйлчилгээний цэгүүдээс зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл зай хэмжээг байгууламжийн гал тэсвэршилтийн хамгийн бага зэргээр тооцож сонгоно.
3.118. Орон сууц, нийгэм ахуйн, үйлдвэрлэлийн болон туслах чанарын барилга байгууламжаас 20 м2-аас илүү талбайтай павильон, түргэн үйлчилгээний цэгүүд, 3.116 заалтад тусгагдсан байгууламжуудын хоорондын зайг "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/-ийг мөрдөж тодорхойлно.
3.119. Шатамхай хог хаягдлын цэгийг павильон, түргэн үйлчилгээний цэгээс 15 м –ээс доошгүй зайд байрлуулна.
3.120. Сав баглаа, боодлыг хадгалах байрны талбай нь 5 м2-ээс ихгүй байна.
Нэр томъёо, тодорхойлолт
Түргэн үйлчилгээний цэг – Нэг давхар, бөөний болон жижиглэнгийн худалдааг хийх зориулалттай, худалдан авагчдад гадна талбайд үйлчлэх байгууламж.
Худалдааны павильон – Худалдан авагчдад бөөний болон жижиглэнгийн худалдаа үйлчилгээг үйлчилгээний танхим дотор үйлчлэхэд зориулсан байгууламж.
----оОо----
Текст томруулах
A
A
A