A

A

A

Бүлэг: 1979
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ      
 
 
ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨЛТ
MULTICOMPARTMENT RESIDENTIAL BUILDINGS
 
 
                                                                                                     ЗТБХБСайдын 2010 оны
                                                                                                  12 дугаар сарын 23 ны 418
                                                                                дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
1.  ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
 
1.1        Энэхүү норм ба дүрмийг шинээр барих, сэргээн босгох, шинэчлэх, өргөтгөх 51 метр хүртэлх өндөр бүх төрлийн орон сууц болон нийтийн орон сууцны барилгын зураг төсөл зохиоход мөрдөнө.
        1.2  Мөн энэхүү норм ба дүрмийг мөрдөх хүрээнд их орлоготой, дунд орлоготой, бага орлоготой иргэд амьдрах ангилал бүхий олон хэлбэрийн өмчийн бүх төрлийн орон сууц, нийтийн орон сууцнаас гадна тусгай зориулалтын нийтийн орон сууц, сууцны зориулалттай өрөө тасалгаа хамрагдана.
                   Тайлбар: Нэг айлын болон, хөдөлгөөнт түр орон сууцны зураг төсөл зохиоход энэхүү норм дүрэм хамаарахгүй.
 
2. НОРМАТИВ ИШЛЭЛ
       Орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахад ашиглах норм ба дүрэм, техникийн баримт бичгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтад үзүүлэв. Энэхүү норм ба дүрэм хүчинтэй байх хугацаанд ишлэл авсан норматив баримт бичигт орсон өөрчлөлтийг нэгэн адил мөрдөнө.
 
3. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү норм ба дүрмийг ашиглахтай холбоотой нэр томъёо түүний тодорхойлолтыг  2 дугаар хавсралтаар үзүүлэв.
4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4.1        Орон сууцны барилгыг хүн амд аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөл бүрдсэн,  орчны эрүүл ахуйн шаардлагыг хангасан, дэд бүтэц, усны эх үүсвэр бүхий нутаг дэвсгэрт, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу байрлуулж, тохирлын гэрчилгээтэй барилгын материал, эдлэхүүнээр барина. Орон сууцны барилга нь сууцны архитектурыг агуулсан байхаас гадна байгаль орчинд хоргүй, хот байгуулалтын цогц шаардлагыг хангасан ирээдүйд шинэчлэн өргөтгөж болохоор тооцож төлөвлөсөн байвал зохино.  
4.2        Орон сууцны барилгын байрлал, түүний эзэмшил газрын хэмжээг БНбД 30-01-04, БНбД 23-04-07-ийн дагуу тогтооно. Барилгын нийт эзэлхүүн давхрын тоо ба урт нь барилгажилтын төслөөр тогтоогдоно. Газар хөдлөлтийн бүс нутаг дахь орон сууцны барилгын давхрын тоо ба нийт уртыг БНбД 22-01-01-ийн дагуу тодорхойлно. Орон сууцны барилгын өндрийг дараах байдлаар ангилна. Үүнд:
-                      1-3 давхар барилгыг нам давхар;
-                      4-6 давхар барилгыг цөөн давхар;
-                     Долоогоос арван долоон давхар хүртэлх буюу 16 давхар барилгыг олон давхар барилга;
-                      Арван  долоо  ба түүнээс дээш давхар барилгыг өндөр барилга
4.3        Барилгын зураг төсөл боловсруулах даалгавраар орон сууцны барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлд зориулсан сууц байхаар өгөгдсөн бол сууцны барилгын зураг төсөл зохиох үед тэргэнцэр хэрэглэдэг иргэдэд зориулсан тусгай сууц, эзэмшил газарт нь тэдэнд шаардлагатай зориулалтын талбай бусад үйл ажиллагааны нөхцлийг хангасан төлөвлөлт хийвэл зохино. Өндөр настанд зориулсан сууц бүхий барилгын зураг төслийг есөөс илүүгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүлийнхний сууцны барилгыг таваас илүүгүй давхартай байхаар тооцож төлөвлөнө. Орон сууцны барилгын бусад төрлийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах гэр бүлийн сууцыг доод давхарт байрлуулна. Тэргэнцэр хэрэглэдэг иргэдийн гэр бүлд зориулсан сууцны эзлэх хувийг нутгийн өөрөө удирдах байгууллагаас зураг төсөл боловсруулах даалгаварт нь тогтоож өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөдөлгөөний дутагдалтай хүн амын бүлгийн амьдрал үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн зайлшгүй шаардлагыг орон нутгийн нөхцөлд нь тохируулан төлөвлөнө.
4.4        Бүх төрлийн орон сууц, нийтийн зориулалттай орон сууцны барилгын зураг төсөлд, орон сууцны барилгын техник ашиглалтын дүрмийг хавсаргана.  Зураг төслийг сууцны болон нийтийн хэрэгцээний өрөө тасалгааг эзэмшигчдэд шаардлагатай өгөгдөл, мөн ашиглалтын явц дахь аюулгүй байдлыг хангах мэдээлэл тухайлбал, барилгын үндсэн бүтээц, инженерийн системийн тухай мэдээлэл, далд элемент, каркасын уулзвар зангилгааны шинж чанар байрлал, далд утас, инженерийн сүлжээний бүдүүвч мөн цахилгаан сүлжээн дэхь ачааллын өгөгдлийг заасан тайлбар бичиг дагалдах ёстой. Түүнээс гадна төслийн тайлбарт гал түймрээс хамгаалах системийн техникийн үйлчилгээний дүрэм, гал түймрийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлж гаргах бүдүүвч хавсрагдах ёстой.
4.5        Орон сууцны барилгын дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга болон агааржуулалт, цахилгаан холбооны хангамж, утааны хамгаалалтын зураг төслийг БНбД 23-02-09, БНбД 40-05-98, БНбД 3.05.01-88, БНбД 41-01-02, БНбД 3.05.03-95, БНбД 3.05.07-85, БНбД 3.05.06-90, БНбД 3.05.08-89, БНбД 3.05.06-85-ийн дагуу боловсруулна.
4.6        Орон сууцны барилгад БНбД 40-02-06, БНбД 40-05-98-ын дагуу ахуйн хэрэглээний, гал түймэр эсэргүүцэх болон халуун усны хангамж, ариутгах татуурга, бохир усны суваг, БНбД 41-01-02-ын дагуу халаалт агааржуулалт, утааны хамгаалалт байвал зохино.
4.7        Орон сууцны барилгад цахилгаан гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, телефон холбоо, радио шугам, телевизийн антена болон дуут дохиолол, мөн түүнчлэн гал түймрийн автомат дохиолол, гал түймэр гарсан үед ашиглах удирдлагын болон зарлан мэдээллийн систем зэргийг нормативын шаардлагын дагуу төлөвлөж гал түймэр унтраагчид болон иргэдийг аврах хэрэгсэлийг тээвэрлэх цахилгаан шатаар хангах арга хэмжээ авна. 
4.8        Орон сууцны барилгын дээвэр дээр нийтийн хэрэглээний нэвтрүүлэг хүлээн авах антена, радио нэвтрүүлгийн сүлжээний шон байрлах суурь байх ёстой. Харин эдгээрээс өөр зориулалтын шон, цамхаг байрлуулахыг хориглоно.
4.9        Нэгдүгээр давхрын шалны тэмдэгтийн түвшингээс дээд давхрын шалны түвшин нь 11.2 м өндөр байх орон сууцны барилгад заавал мөрдөх 3 дугаар хавсралтад заасан цахилгаан шат тавих нь зүйтэй.
Давхрын тоо нь янз бүр орон сууцны барилгад тоноглогдвол зохих зорчигчдын цахилгаан шатны тооны доод хэмжээг 3 дугаар хавсралтад заасан ёсоор тооцож төлөвлөнө.
Ашиглагдаж байгаа таван давхар орон сууцны барилга дээр нэг давхар нэмж барих тохиолдолд цахилгаан шат төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө. Цахилгаан шат бүхий барилгад давхар нэмэх тохиолдолд нэмсэн давхарт нь цахилгаан шатны зогсоол хийхгүй байж болно.
Зайлшгүй шаардлагаар нэгээс дээш давхарт амьдрах тэргэнцэр хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүлийн сууцны барилгад БД31-101-04, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төлөвлөлтийн үндсэн шаардлага болон Монгол Улсын холбогдох бусад норм стандартын дагуу зорчигчдын цахилгаан шат буюу шууд өргөх тавцан байх ёстой.
4.10    Цахилгаан шатны өмнөх талбайн өргөн нь түргэн тусламжийн дамнуурга дээр хэвтүүлсэн өвчтөнг оруулж гаргахад ашиглаж болохоор байх бөгөөд 2100 мм-ийн өргөнтэй бүхээг бүхий 630 кг даацтай цахилгаан шатны өмнө 1.5 м, 2100 мм гүнтэй 630 кг даацтай шатны өмнө 2.1 м-ээс багагүй өргөн хэмжээтэй тавцан байна.
Зэргэлдээ хоёр цахилгаан шатны өмнөх талбайн өргөн нь 2100 мм-ээс багагүй гүнтэй бүхээг бүхий цахилгаан шатны өмнө 1.8 м, 2100 мм буюу түүнээс дээш гүнтэй бүхээг бүхий цахилгаан шатны өмнө 2.5 м-ээс багагүй байна. 
4.11        Орон сууцны барилгын хаяавчийн болон 1, 2 дугаар давхарт хүний эрүүл мэндэд хортой үйлчлэл үзүүлэхгүй ("Барилгын тухай" Монгол улсын хуулийн 20.2-д зааснаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ) олон нийтийн зориулалттай, Тухайлбал: Ариун цэврийн өрөө бүхий сууц өмчлөгчидийн холбооны үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалттай 6м2 талбайтай өрөө, болон харуул хамгаалалтын өрөө тасалгаа байрлуулж болно.
Байрлуулахыг хориглох нь:
·          Үйл ажиллагаа явуулснаар орон сууцны барилгын орчны дэвсгэр нутагт агаарыг бохирдуулж болох химийн болон бусад барааны төрөлжсөн дэлгүүр;
·          Тэсэрч дэлбэрэх материал бүхий дэлгүүр, нийлэг хивсэн эдлэл, авто сэлбэг, автомашины дугуй, шатах тослох материал худалдаалах дэлгүүр;
-            Загасны төрөлжсөн дэлгүүр, бөөний болон жижиглэн худалдааны  агуулах;
-            23 цагаас хойш ажилладаг дэлгүүр, байгууллага;
-            Гал хялбар авалцах бодис хэрэглэдэг ахуйн үйлчилгээний байгууллага (300 м2 хүртэл талбайтай үсчин, цаг засвараас бусад), усанд орох газар, саун (сууцан дахь бие даасан саунаас бусад);
-            50-иас дээш суудалтай 250 м2-аас дээш талбайтай хөгжмийн үйлчилгээ бүхий хоолны болон зугаа цэнгээний газар;
-            Угаалга, хими цэвэрлэгээ (хүлээн авах цэг, ээлжиндээ 75 кг хүртэлх чадалтай өөртөө үйлчлэх угаалгын газраас бусад) 100 м2-аас дээш талбайтай автомат телефон станц, нийтийн бие засах газар, оршуулгын товчоо, цахилгааны дэд өртөө,
-            Үйлдвэрлэлийн байр (хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настны хөдөлмөр эрхлэх В, Д зэрэглэлийн тасалгаанаас бусад, тэдгээрийн тоонд гэрээр хийх ажил олгох цэг, урлал чимэглэл угсралтын тасаг орно), шүдний техникийн лаборатори, клиник оношлогооны болон бактерлогийн лаборатори, бүх төрлийн диспансерын тогтмол үйлчилгээ болон аливаа хувийн эмнэлэг, гэмтлийн тасаг, зайлшгүй түргэн тусламжийн үйлчилгээ, арьс өнгө, сэтгэцийн болон халдварт, сүрьеэгийн үзлэгийн өрөө, соронзон бичлэгийн тасаг;
-            Рентген тасаг, ионжуулагч цацрагийн эх үүсвэр болох тоног төхөөрөмж. бүхий өрөө тасалгаа, эмчилгээний болон оношлогооны үзлэгийн өрөө тасалгаа;
4.12         Орон сууц, нийтийн сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхарт төрөл бүрийн шатах материал, шатдаг хий, дэлбэрэх бодис, шатамхай шингэн зүйлээр ажилдаг тоног төхөөрөмж бүхий ажлын байр болон хүүхдэд зориулсан өрөө тасалгаа, 50-иас дээш суудалтай хурлын болон бусад танхим, мөн түүнчлэн эмчилгээ үйлчилгээний байгууллага байрлуулахыг хориглоно. Эдгээр давхарт зааснаас бусад өрөө тасалгаа байрлуулахдаа энэхүү норм ба дүрмийн 4.11-д заасан хязгаарлалтыг нэгэн адил харгалзан үзвэл зохино.
4.13        Нийтийн ажил үйлчилгээний зориулалттай өрөө тасалгааг барилгын нүүрэн талаас буюу сууцны хэсгийн орц, цонхтой талд байрлуулан төлөвлөхийг хориглоно.
Орон сууцны барилгад нэмэлт маягаар оруулах нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааг  барилгын цонхгүй талд нь байрлуулана. 
Барилгад өргөтгөл маягаар оруулан барьсан нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааны талбай 150м2-аас бага тохиолдолд дээр заасан нэмэлт ачаалалыг зохицуулах тасалгаагүй байж болно.
4.14        Орон сууцны дээд давхарт зураач, архитекторын урлан, мөн түүнчлэн тус бүрдээ 5-аас ихгүй тооны хүн ажиллах албан ажлын өрөө байрлуулж болно. Гэхдээ  энэхүү норм ба дүрмийн 7.2.19 дэхь шаардлагыг хангасан байхаар тооцно.
Албан ажлын өрөөг гал тэсвэршилтийн II доошгүй зэрэгшилтэй, 28 м-ээс илүүгүй өндөртэй нэмж барьсан барилгын дээд  давхарт байрлуулж болно.
4.15        Орон сууцны барилгын ашиглалтад тохиромжтой давхарт иргэд хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалттай өрөө тасалгаа (сууцны талбайн хэмжээнд)  байрлуулж болно. Хоёр талдаа цонхтой сууцны барилгад 10-аас илүүгүй хүүхдийн багтаамжтай гэрийн цэцэрлэг байрлах нэмэлт өрөө тасалгаа; нэгээс хоёр эмч үзэх үзлэгийн өрөө (эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагатай зөвшилцсөнөөр); нэг ажилтантай иллэг заслын өрөө тус тус байрлуулахыг зөвшөөрнө.
Гэрийн цэцэрлэгийг 2 хүртэлх давхарт байрлуулах ба барилгын эзэмшил газарт тоглоомын талбай байх ёстой. Барилга нь БНбД 21-02-02-ийн дагуу аврах гарцтай, галд тэсвэршлийн II-аас доошгүй зэрэгшилтэй байна. 
4.16        Орон сууцны барилгад шуудангийн хайрцаг байхаас гадна нэмэлт маягаар буюу өргөтгөл хэлбэрээр авто зогсоолын талбай төлөвлөх нөхцөлд авто зогсоолын норм ба дүрмийн БНбД 21-05-10 шаардлагыг дагаж мөрдвөл зохино. Сууцны болон сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, эмчилгээ сувилгааны байгууллагатай давхар авто зогсоолоос техникийн давхраар тусгаарлагдах ёстой.
4.17        Орон сууцны барилгад хог дамжуулах хоолой тавих эсэхийг орон нутгийн хог зайлуулах системээсээ хамааруулан орон нутгийн өөрөө удирдах байгууллага тодорхойлно.
4.18      Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно. Орон сууцны барилгыг 5 дугаар хавсралтад заасан барилгын уур амьсгалын (1 дүгээр зураг) норматив үзүүлэлтэд зохицуулан төлөвлөнө.
4.19      Орон сууцны барилгын нэг болон хаяавчийн, эсвэл зоорийн давхарт тосгуур угаалтуураар тоноглогдсон цэвэрлэгээний багаж хэрэгслийн агуулах байх нь зүйтэй. Зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглах нөхцөлд уг өрөөний шалны түвшингөөс таазны гадаргуу хүртэлх цэвэр өндөр 2 м-ээс багагүй байна. Авто зогсоолын зориулалтаар ашиглах нөхцөлд авто зогсоолын барилга байгууламжийн норм ба дүрмийн дагуу төлөвлөнө. Зоорийн давхарт ус чийг нэвтрэхгүй байхаас гадна  гэрэлтүүлэг нь холбогдох нормын шаардлагыг хангасан байвал зохино.
4.20      Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах орон сууцны барилгад амралтын, ахуй үйлчилгээний зориулалттай өрөө тасалгаа төлөвлөж  болно.
 
5. ОРОН СУУЦНЫ БАРИЛГА ДОТОРХ СУУЦНЫ ӨРӨӨ
ТАСАЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
5.1        Орон сууц, нийтийн орон сууцны барилгын доторх сууцыг нэг гэр бүл амьдрахад зориулан төлөвлөнө. 
5.2        Орон сууц, нийтийн орон сууцны барилгын сууцны өрөөний тоо ба тэдгээрийн талбайн доод хэмжээг (тагт, дэвсэг, тавцан лоож, агуулах, хонгил, сууцны ханын шүүгээ, гонхны талбайг тооцолгүйгээр) 5.1 дүгээр хүснэгтийн дагуу тогтоох нь зүйтэй. Хот суурин бүс нутгийн тухайд шинээр барих барилгын сууцны талбай, өрөөний тоог хүн амын орон сууцны хангамжийн түвшинг хэрэгцээ, шаардлагатай нөөцийг тооцсоны үндсэнд харъяалах нутгийн төр, захиргааны байгууллага тодорхойлно.
Тайлбар:
1. Айлын сууцанд ахуйн эд хогшил агуулах шүүгээ, тухайлсан халаалттай сууцанд халаалтын төхөөрөмжийн өрөө төлөвлөнө.
2. Өрхийн орлогоосоо хамааралтай өмчлөлийн бүх хэлбэрийн сууцны барилгын өрөө тасалгааны бүтэц, сууцны талбайг захиалагч хөрөнгө оруулагчийн зураг төслийн даалгавраар тогтооно.
 
5.1 дүгээр хүснэгт
Өрхийн орлогын ангилал
Сууцны талбайн доод хэмжээ (м2), өрөөний тоо
1
2
3
4
5
6 түүнээс дээш
Дээд
-
-
-
88
96
108
Дунд
40
50
60
70
78
-
Энгийн
30
36
44
-
-
-
 
5.3        Дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчдад олгож байгаа улсын орон сууцны фондын барилгад сууцны зориулалттай өрөө тасалгаа, сууцны бус зориулалттай болон туслах чанарын тухайлбал гал зуух буюу гал зуухны булан, үүдний өрөө, бие засах өрөө эсвэл нэгдсэн ариун цэврийн өрөө, агуулах, аж ахуйн зориулалттай суулгамал шүүгээ байвал зохино.
5.4        Орон сууц, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сууц, лоож, тагттай байж болно. Лоож, тагтны гүн 1 м-ээс доошгүй байна. Тагт, лоож нь ус зайлуулах суваг эсвэл ус тусгаарлагчтай байна. Тагт, лоожийг дараах нөхцөлд төлөвлөнө. 
-       Уур амьсгалын I, II бүс дэхь 7 дугаар сарын агаарын дундаж температур болон салхины сарын дундаж хурдны хослол 12-16ОС ба 5 м/с-ээс дээш; 8-12ОС ба 4-5 м/с; 4-8ОС ба 4 м/с; салхины ямарч хурдтай үед 4ОС-ээс доош;
-       Орон сууцны барилгын (дуу чимээний хамгаалалттай  сууцны барилгаас бусад) нүүрэн талруу 2 м-ийн зайд орших гол гудамж замын  талаас нөлөөлөх  тээврийн хэрэгсэлийн, бусад дуу чимээ 75дБ ба түүнээс дээш;
-       Зуны гурван сарын 15 ба түүнээс дээш өдрийн туршид агаар дахь тоосны агууламж 1,5 м/г м3 буюу түүнээс дээш.
Тайлбар:
1. Оршин суугчдыг сууцны өрөөний лоож, тагтаар дамжиж гадна аваарын шатруу нүүлгэн шилжүүлэхээр тооцно. Тагтны хөндлөн талаас цонх хүртэлх дөр хананы өргөний хэмжээ 1.2 м-ээс ихгүй, хоёр цонхны хоорондох дөр ханын өргөн 1.6 м-ээс, тагт дээрхи аваарын шатны өргөн 0.6 м-ээс багагүй, шатны налуу нь 80 градус байна.
2. Орон сууцны барилгын лоож, тагтны хаалгыг галд шатдаггүй материалаар хийнэ.
3. Орон сууцны барилгын тагтны хашлага хаалтны цэвэр өндөр 1.10 м-ээс багагүй, хашлаганы хэвтээ болон босоо холбоосуудын хоорондын цэвэр зай 0.11 м-ээс ихгүй байна.
4. Уур амьсгалын I, II, III А бүсэд барих олон давхар барилгын тагт битүү хашлагатай байна. Барилгын дээд давхрын тагт саравчтай байвал зохино.
5.5        Орон сууцны барилгад байх нийтийн зориулалтаар ашиглах өрөөний шалны түвшнөөс таазны дотор гадаргуу хүртэлх цэвэр өндөр 2.8 м-ээс багагүй байна. Шинээр барих, сэргээн шинэчлэх орон сууц, нийтийн орон сууцны барилгын нийт талбай, айлын сууцны нийт талбай, айлын сууцны зориулалттай талбай, барилгын нийт эзлэхүүн, барилгажих талбай ба барилгын давхрын тооцоог заавал мөрдөх 6 дугаар хавсралт ёсоор гүйцэтгэнэ.  
5.6        Орон сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхарт сууцны өрөө тасалгаа төлөвлөж болохгүй.
5.7        Орон сууцны доторхи сууцны ба сууцны бус зориулалттай өрөө, туслах өрөөний хэмжээг, хүний эргономикийн шаардлагаас гадна тэнд байрлуулах тавилга, тоног төхөөрөмжийн овор хэмжээнээс хамааралтайгаар тодорхойлно.
5.8        Орон сууцны  барилгын айлын сууцны хэв шинжийг дотор нь их орлоготой, дунд орлоготой, бага орлоготой иргэдийн гэж ангилна. Орон сууцны доторх сууцны өрөө, тасалгааны талбайн доод хэмжээг 5.2 дугаар хүснэгтэд үзүүлэв. Орон сууцны доторх сууцны өрөө тасалгааны талбайн хэмжээг ердийн сууцны хэв шинжээр ойлгоно.
 
5.2 дугаар хүснэгт
 
Айлын сууцны өрөө тасалгаа
Их орлоготой иргэдийн
Дунд орлоготой иргэдийн
Бага орлоготой иргэдийн
1
Нийтлэг өрөө (зочны)
30
18≤24
18
2
Хоёр хүний ортой унтлагын өрөө
12-16
10-16
12
3
Хүүхдийн өрөө
18
8-10
8-10
4
2 ортой унтлагын өрөө
12
8-10
8-10
5
Гал тогооны өрөө
18
10-18
10
 
Ажлын өрөө
12-18
--
--
 
Тайлбар:
1. Унтлагын өрөө нь ердийн агааржуулалттай, байгалийн гэрэл тусахаар байвал зохино.
2.   Гал тогооны тавилга тоног төхөөрөмж байрлуулах өрөөний орон зайн цэвэр урт 2.4 м-ээс багагүй, тавилга тоног төхөөрөмжийг нэг эгнээгээр тавих тохиолдолд цэвэр өргөн нь 1.7 м-ээс багагүй, хоёр эгнээгээр тавих нөхцөлд тавилгын хоорондох хүн зорчих цэвэр зай 0.9 м-ээс багагүй байна.
3.   Гал тогоо ариун цэврийн өрөөний шалнаас тааз хүртэлх дотор цэвэр өндөр 2.25 м-ээс багагүй байна.
4.  Адрын (мансардын) давхрын өрөөний шалны түвшнөөс оройн гол тэнхлэгийн дотор гадаргуу хүртлэх цэвэр өндөр 2.1 м-ээс намгүй, налуу хэсгийх нь дундач өндөр 1.5 м-ээс багагүй байна. Харин налуу дээвэр бүхий өрөөний нийт талбай 16 м2-аас багагүй байгаа нөхцөлд адрын (мансардын) давхрын сууц, унтлагын болон гал зуухны өрөөний талбай 7м2-аас багагүй байж болно.
5.  Дунд орлоготой бага орлоготой иргэд өөрсдөө хүсвэл их орлоготой иргэдийн сууцны өрөө тасалгааг өөрийн сууцандаа төлөвлөж болно. Үүнийг зургийн даалгаварт зааж өгвөл зохино.
 
5.9        Уур амьсгалын IА, IIA, IIБ бүс дэхь сууцны болон гал зуухны (гал зуух-хооллох өрөө) өрөөний шалнаас тааз хүртэлх цэвэр өндөр 2,7м-ээс доошгүй, уур амьсгалын бусад бүсэд энэ өндөр 2,5м-ээс багагүй байх ёстой.
5.10    Энэхүү нормын 5.3-д заасан сууцны барилгын 2-3 ба 4 өрөөтэй сууцны өрөө тасалгаа болон унтлагын өрөөг дамждаггүй байхаар төлөвлөнө.
5.11    Энэхүү нормын 5.3-д заасан сууцны өрөө; гал зуух угаалтуур буюу тосгуур болон хоол бэлтгэх зуухаар, угаалгын өрөө нь (буюу шүршүүр) угаалтуураар; бие засах өрөө нь суултуураар, ариун цэврийн нэгтгэсэн өрөө нь усанд орох онгоц (буюу шүршүүрээр), угаалтуур, суултуураар тус тус тоноглогдсон байх ёстой. Бусад сууцны өрөө тасалгааны тоног төхөөрөмжийн бүтэц бүрэлдэхүүнийг захиалагч хөрөнгө оруулагч байгууллага тогтооно.
Улсын фондын сууцны барилгын нэг өрөө сууцанд ариун цэврийн нэгтгэсэн өрөө төлөвлөхийг зөвшөөрөх бөгөөд бусад сууцны тухайд зураг төслийн даалгавраар шийдвэрлэнэ.
5.12    Үүдний өрөөгүй ариун цэврийн өрөөний хаалгыг нийтлэг болон гал тогооны өрөө рүү шууд онгойхоор төлөвлөхийг хориглоно.
5.13    Унтлагын өрөөгөөр дамжин бусад өрөө рүү орохоор төлөвлөхийг хориглоно. Унтлагын болон нийтлэг өрөөний хаалганы хавтасны өргөн 09 м-ээс багагүй, сууцны өрөөний хаалганы хавтасны өргөн 1 м-ээс багагүй байна.
5.14    Нийтлэг өрөөг аль болохоор цөөн хаалгатай байхаар тооцож, хаалганы нь өргөн, өндрийг  ашиглалтынх нь шаардлагад тохируулан өөрчлөн төлөвлөж болно. Сууцны үүдний өрөөний талбайн хэмжээ тавилга зөөхөд зохицсон байвал зохино.
5.15    Гал тогооны өрөөнд (гал тогоо-хооллох өрөөний зөвхөн гал тогооны өрөөд) байгалийн гэрэл шууд тусдаггүй байж болно. Гэхдээ гэрэл тусдаггүй талбай 6 м2-аас ихгүй байх ёстой.
5.16    Айлын сууцны туслах өрөөний өргөний хамгийн бага цэвэр хэмжээ тухайлбал: Үүдний өрөөнд 1.4 м,  унтлагын өрөө, нийтлэг өрөө рүү орох хонгилд 1 м, гал тогоонд орох хонгилд 1.0 м-ээс багагүй, ариун цэврийн өрөөнд орох хонгил 0.9 м байна. Сууцны доторхи хонгил, үүдний өрөөний шалнаас тааз хүртлэх цэвэр өндөр 2.1 м-ээс багагүй байна. Сууцны доторхи ханын шүүгээний цэвэр өндөр 2.0 м-ээс, гүн нь 0.5 м-ээс багагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах  орон сууцны барилгын туслах  өрөөний өргөний доод хэмжээ гал тогооны өрөөнд  2.2 м, үүдний өрөөнд 1.6 м, сууцны доторхи хонгилд 1.15 м байна. Ариун цэврийн өрөө, усанд орох онгоц, шүршүүрийн нэгдсэн өрөөний нийт талбайн доод хэмжээ 2.2х2.2 м байх ёстой.  Гэхдээ энэ өрөөг захиалагчтай зохицох замаар 1.6х 2.2 м хүртэл багасгаж төлөвлөхийг зөвшөөрнө.
5.17    Орон сууцны барилга болон түүний доторх сууцны өрөө бүрийн хаалга  онгойх хамгийн доод хэмжээг 5.3 дугаар хүснэгтэд заасны дагуу тогтооно.
5.3 дугаар хүснэгт
Хаалганы ангилал
Онгойх өргөн /м/
Онгойх өндөр /м/
Барилгын гадны хаалга
1.2
2.0
Сууцны хаалга
1.0
2.0
Нийтлэг (зочны) өрөөний хаалга
0.9
2.0
Унтлагын өрөөний хаалга
0.9
2.0
Гал тогооны өрөөний хаалга
0.8
2.0
Ариун цэврийн өрөөний хаалга
0.8
2.0
Тагтны хаалга /нэг хавтастай/
0.7
2.0
 
Тайлбар: Хаалга онгойх өндөрт хаалганы ялууны өндрийг оруулан тооцоогүй.
5.18        Нийтийн орон сууцны нэг өрөөнд 6 хүртэл хүн амьдрахаар  тооцож нэг хүнд 4 м2-аас багагүй талбай ноогдохоор төлөвлөнө . Өрөөний өргөн  2.2 м-ээс багагүй, энэ өрөөгөөр хүн дамжиж өөр өрөөнд орохгүй байх ёстой. Өрөөний ханын шүүгээг  амьдрагч бүрт  0.5 м2-аас багагүй  талбай ноогдохоор тооцно.
5.19        Нийтийн орон сууцанд амьдрах 12 хүн тутамд (энд гэр бүлээрээ амьдрах өрхийн гишүүдийг оруулан тооцно) нэгдсэн нэг гал тогоо, нэгдсэн нэг ариун цэврийн өрөө байхаар тооцож төлөвлөнө. Дундын эзэмшлийн гал тогооны өрөөний нэг хүнд 0.8 м2-аас багагүй талбай ноогдохоор тооцно. Нийтийн орон сууцны барилга 2-оос доошгүй аврах гарцтай байна.
5.20        Нийтийн орон сууцны дундын эзэмшлийн гал тогооны өрөөний ашигтай талбай 4 м2-аас  багагүй байна.
5.21        Дундын эзэмшлийн гал тогооны өрөөний угаалтуур, хоол бэлтгэх ширээ, хоол хийх төхөөрөмж, сорох шүүгээ болон бусад тоноглолыг технологийн горимын дагуу байрлуулах ёстой.
5.22        Орон сууцны барилгын унтлагын болон нийтлэг өрөөний дуу чимээний хэмжээ өдрийн цагт 50dB-тай тэнцүү эсвэл бага шөнийн цагт 40dB-тай тэнцүү эсвэл бага байна. Хана, шалны бүтээцийн дуу шингээх норматив 40dB-тай тэнцүү эсвэл бага байна. Шалны гадаргууд үүсэх дуу чимээний доргилтын хэмжээ норматив ёсоор 70 dB-тай тэнцүү эсвэл бага байх ёстой. Дуу чимээний зөвшөөрөгдөх тооцоог БНбД 31-08-05-ын дагуу төлөвлөнө.
Айлын сууцны гадна, дотор хашлага бүтээцэд гудамж талаас болон барилгын доторхи далд инженерийн тоног төхөөрөмжөөс ирэх дуу чимээ доргилтын хэмжээг бууруулах тусгаарлалт хийх шаардлагатай.
Тайлбар:
1. Орон сууцны барилгын дуу чимээг хязгаарлах   хамгаалалтыг БНбД 30-01-04   болон бусад холбогдох норм ба дүрмийн дагуу хийнэ.
2.   Нийтийн орон сууц, орон сууцны барилгын дотор орон зайн дуу чимээний зөвшөөрөгдөх норматив 2 dB- аас ихгүй байна.
5.23    Орон сууцны барилгын унтлагын болон нийтлэг өрөөг гудамжны дуу чимээ ихтэй орчноос аль болохоор холдуулж төлөвлөвөл зохино.
5.24    Орон сууцны барилгын цахилгаан шатыг унтлагын өрөөтэй зэрэгцээ байрлуулахыг хориглох ба бусад өрөө тасалгаатай зэрэгцээ төлөвлөх тохиолдолд  дуу чимээ тусгаарлах арга хэмжээ авна.
5.25    Айлын сууцны унтлагын болон нийтлэг өрөө, гал тогооны өрөөний харалдаа дээд давхарт ариун цэврийн өрөө байрлуулан төлөвлөхийг хориглоно. Хоёр түвшинд байрлалтай сууцны гал тогооны өрөөний дээр ариун цэврийн өрөө байрлуулж болно.  
Тайлбар: Төлөвлөлтийн зайлшгүй шаардлагаар эдгээр өрөөний дээр ариун цэврийн өрөө байрлуулах нөхцөлд шаланд нь шингэн бодис нэвтэрдэггүй арга хэмжээ авах ёстой. 
5.26    Сууцны өрөө тасалгаанд нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх нь тохиромжтой бөгөөд БНбД 23-04-07-ын шаардлагыг заавал тооцож энэхүү нормын 4-р хавсралтад заасан ёсоор төлөвлөнө. Үүнд:
-   1, 2 ба 3 өрөөтэй сууцны 1-ээс доошгүй өрөөнд;
-   4 түүнээс дээш өрөөтэй сууцны хоёроос доошгүй өрөөнд;
-   Дотуур байрны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд;
-   Орон сууцны хорооллын хүүхэд тоглох талбай болон спортын талбайд;
5.27        Орон сууцны барилгын зоорийн давхарт байрлуулж болох БНбД 31-03-03-д заасан өрөөнөөс бусад нэмэлтээр оруулан төлөвлөсөн өрөө болон айлын сууц, гал тогооны өрөө, нийтийн зориулалттай өрөөнд байгалийн гэрэл тусах ёстой.
5.28        Орон сууцны барилгын сууцны өрөө тасалгаа, гал тогооны өрөөнд нарны гэрэл тусах ёстой байгалийн гэрэл нэвтрэх цонхны нүхний талбай гэрэл тусах өрөөний талбай хоорондын харьцаа 1:55-аас ихгүй 1:8-аас багагүй байвал зохино. Харин дээврийн (мансард) давхрын өрөөний тухайд энэ харьцаа 1:10 байхыг зөвшөөрнө.
5.29        Айлын сууцны үүдний өрөө, сууцны гаднах хонгил, доторхи өрөө хоорондын хонгил болон угтвар өрөө, нэгдсэн ариун цэврийн өрөө, жорлон, усанд орох онгоцны өрөө, өлгүүр, агуулах, угаалгын өрөө болон антресолийн дор байрлах өрөөнд тусах байгалийн гэрэл нормчлогдохгүй.
5.30        Сууцны өрөө тасалгаанд тусах байгалийн ба зохиомол гэрэлтүүлгийн нормативыг БНбД 23-02-08-ын дагуу тогтооно. Орон сууцны орцны хэсгийн хэвтээ гадаргууд тусах гэрэлтүүлгийн норматив 6 лк, 2 м хүртэлх босоо гадаргууд тусах норматив 10 лк байх ёстой. Айлын сууцны гал тогооны өрөөг сууцны орох хаалгатай шууд харьцахаар төлөвлөх нь ашиглалтад тохиромжтой.
5.31        Орон сууцны барилгын сууцны өрөөний агааржуулалтыг ердийн салхивчаар хангахаар тооцно. Уур амьсгалын IV бүсийн тухайд сууцны өрөөний агааржуулалтыг нэвт буюу өнцөглүүлж хангах эсвэл босоо сувгийн системээр хангана. Уур амьсгалын III ба IV бүсэд блоклон  барих орон сууцны нэг зүгрүү чиглэсэн цонхтой 1 ба 2 өрөөтэй айлын сууцны өрөөний агааржуулалтыг шатны хонгилоор нь эсвэл аль нэг  өрөөгөөр нь  дамжуулан хангахаар тооцож төлөвлөнө. Гэхдээ агааржуулалтын ийм системтэй айлын сууц тухайн давхарт хоёроос илүүгүй байх ёстой. Хонгилын системийн зохион байгуулалттай  орон сууцны барилгын нэгээс хоёр өрөөтэй айлын сууцны агааржуулалтыг хонгилоосоо эсвэл өнцөглүүлж хангахаар тооцно. Ийм нөхцөлд үндсэн хонгилын урт 24 м-ээс ихгүй байна. Төлөвлөлтөд тавигдах энэхүү шаардлагыг БНбД 23-04-07-д заасан ёсоор тооцно.  
Тайлбар:
1.  Унтлагын болон нийтлэг өрөөний агааржуулах цонхны нүхний онгойх талбайн хэмжээ өрөөний шалны нийт талбай 1/20-ээс багагүй хэмжээнд байна.
2.    Гал тогооны өрөөний цонхны  нүхний онгойх талбайн хэмжээ тухайн өрөөний шалны талбай 1/10-тэй тэнцүү буюу 0.60 м2-аас доошгүй хэмжээтэй байна.
3. Нийтлэг өрөө, гал тогооны өрөөний агааржуулах цонхны нүхний онгойх талбайн хэмжээ тухайн өрөөний шалны нийт талбайн 1:8-аас багагүй байна. Мансардын давхрын цонхны агааржуулах нүхний  талбайн хэмжээ шалны нийт талбайн хэмжээний 1:20-той тэнцүү байж болно.
5.32      Нийтийн орон сууцанд байх олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааны нэг хүнд ноогдох талбайн доод хэмжээг 5.4 дүгээр хүснэгтэд зааснаар тооцож төлөвлөнө. 
5. 4 дүгээр хүснэгт
Нийтийн орон сууцны төрөл
Амьдрах хүний тоо
50
100
200
500
1000
1500
Ганц бие болон түр хугацаагаар амьдрах иргэдийн сууц
2.6
2.1
1.9
1.7
1.5
1.3
Гэр бүлээрээ амьдрах сууц
1.5
1.4
1.2
1.1
1.0
1.0
Өндөр настангууд амьдрах  сууц
2.2
1.9
1.3
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах сууц
2.5
2.0
1.4
 
Тайлбар:
1. Нийтийн орон сууцны олон нийтийн ажлын болон нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний ажлын зориулалттай өрөө тасалгааны талбайн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүнийг зургийн даалгаварт зааснаар тогтооно. 
2.   Нийтийн орон сууцны барилгын нэг оршин  суугчид 3 м2 хүртэл талбай ноогдохоор тооцож аж ахуйн эд хогшил, хүнсний ногоо болон хатуу түлш агуулах өрөө төлөвлөхийг зөвшөөрнө. Ийм төлөвлөлтөд агуулах байрлах давхраас гадагш гарах гарц орон сууцны гол орцоос тусдаа байна.
3.   Газрын түвшнээс 2/3 нь дээш гарсан хаяавчийн давхарт айлын сууц байрлуулахыг зөвшөөрнө. Гэхдээ айлын сууцны агааржуулалт болон нарны тусгалыг хангах, мөн уур тусгаарлалтын, ус хангамжийн болон гадны халдлагаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай.
5.33         Орон сууцанд байх бие даасан сауна дараах шаардлагыг хангах ёстой. Үүнд:
-  Уурын эзлэхүүн 24 шоо метрээс багагүй байх;
-  Халах температур нь +130°С хүрэхээр автоматаар салгагддаг үйлдвэрийн аргаар хийгдсэн тусгай зориулалтын халаах зуухтай, зуух нь тасралтгүй 8 цаг ажиллах боломжтой цаг тутамд халаалтаа тохируулах давтамжтай ажилладаг ажиллагаатай байх; 
-  Зуух нь сауны хананаас 0.2 м-ээс багагүй зайд байрлах;
-  Зуухан дээр шатдаггүй материалаар хийсэн дулаан тусгаарлагч хаалт байх; Агаар сэлгэх сувгийн төхөөрөмж нь БНбД 41-02-02, СНиП 41-01-01-д нийцсэн  тэр нь гал барих, хаах хавхлагатай байх; 
 
6.  БҮТЭЭЦИЙН ДААЦЫН ЧАДВАР БА ХЭВ ГАЖИЛТ
            6.1 Орон сууц, нийтийн орон сууцны барилга барих явцад болон ашиглалтын үед гарч болох давтагдашгүй аюул болоод эвдрэл гэмтэлтэй холбоотой дараах тооцоо, судалгааг гүйцэтгэж барилгын зураг төслийн үндсэн бүрдэл хэсэг болгон хавсаргана. 
Үүнд:
-            Барилгын үндсэн хийц бүтээцийн эвдрэл гэмтэл, хэв гажилт, хагаралт, нуралтын шинж байдлын тооцоо;
-            Барилгын хувийн жингийн тогтмол ачаалалыг хүлээн авах суурь болон үндсэн бүтээц, хашлага бүтээцийн тооцоо;
-            Барилгын хучилтад ирэх жигд тархалттай салхины болон цасны түр ачаалал;
-            Газар хөдлөх үед үүсэх хийц, бүтээцийн шилжилт, хугаралт, хотойлт, гулсах үйлчлэлээс үүсэх хүчдэлийн норматив хэмжээг БНбД 22-01-01, БНбД, 2.01.07-90-ын дагуу заавал гүйцэтгэх шаардлагатай тооцоо;
-            Барилгын үндсэн бүтээцэд бэхлэгдэх хүнд жинтэй инженерийн тоног төхөөрөмжийн ачаа, үйлчлэлийн тооцоо;
-            Барилгад ашиглах бүтээц элементийн хэв гажилт, түүний бүрэн бүтэн байдал болон бүтээцэд хэрэглэсэн барилгын материалын чанарыг хангасан байдал;
    6.2 Орон сууцны барилга барих талбай, тухайн эдэлбэр газрын газар хөдлөлтийн баллын хэмжээ, хөрсний физик, механик шинж чанар, инженер геологийн нөхцөл, гидрогеологийн тогтоц мөн газар дээрхи инженерийн шугам сүлжээ болон барилгын суурьтай харьцах хөрсний усны үзүүлэлтийг БНбД 22-01-01, БНбД 3-02-07, БНбД 2.02.01-94, БНбД 2.01.14-ын дагуу тооцно.
6.3  Нийт 40 м-ээс дээш өндөр орон сууцны барилгад ирэх салхины хүчний нөлөөллөөс үүсэх барилгын дээд давхрын хэлбэлзлийн хязгаарын тогтворжилтын тооцоог нормативын шаардлагын дагуу хийнэ.
6.4  Ашиглагдаж байгаа орон сууцны барилгыг өргөтгөх, давхарлах шинэчлэл хийхдээ хуучин барилгын суурь болон буурь хөрсөнд нэмэгдэн ирэх шинэ ачаа үйлчлэлийг хөрсний бодит тогтолцоотой нь уялдуулан тооцох замаар барилгын үндсэн төмөрбетон хийц, бүтээцийн бат бэх чанарын тооцоог хийнэ.
6.5 Орон сууцны барилгыг өргөтгөн шинэчлэх үед шинэчлэгдэж байгаа инженерийн тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн дуу, шуугиан, чичиргээг багасгах нэмэлт арга хэмжээний тооцоог барилгын үндсэн бүтээцэд нь хийж өгөнө.
6.6  Шинэчлэн өөрчилсөн сууцны барилгын ашиглалтын явцад үүсэх бүтээцийн систем дэхь өөрчлөлтийг (шинээр үүссэн нүх сүв, хөндий, барилгын төслийн анхны шийдэлд орсон нэмэлт, мөн түүнчлэн бүтээцэд хийсэн засвар, хүчитгэл) тооцож үзвэл зохино.
6.7  Барилгын гал тэсвэршлийн зэргээс хамааралтай тогтоогдох хийц бүтээцийн шинж чанарыг заавал мөрдөх 7 дугаар хавсралтаар үзүүлэв.
 
7. ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
 
7.1          Гал тархалтгүй байх нөхцөл
7.1.1   Орон сууцны барилгын гал тэсвэршлийн зэрэглэл мөн давхрын зөвшөөрөгдөх өндөр, барилгын бүтээцийн галын аюулын ангилал болон галаас хамгаалах хана хоорондын талбайн хэмжээг 7.1 дүгээр хүснэгтэд зааснаар тооцож төлөвлөнө.
 
 
7.1 дүгээр хүснэгт
Барилгын гал
тэсвэршлийн зэрэглэл
 
 
Барилгын байж болох өндрийн дээд хэмжээ (м)
Барилгын бүтээцийн галын аюулын ангилал
 
 
Галаас хамгаалах хананы хоорондох давхрын талбайн зөвшөөрөгдөх дээд хэмжээ (м)
I
50
ГY
2500
II
50
28
ГY
Г1
2500
2200
III
28
15
Г1
Г2
1800
1800
III A*
5
3
Г3
1000
1400
III Б
3
Г2
1400
IV *
5
Г2
500
IV А
5
3
Г3
500
900
V
3
Нормчлогдохгүй
Нормчлогдохгүй
 
* Зөвхөн Адрын хөндийтэй барилгад хамаарна. Адрын хөндийгүй бол галаас хамгаалах ханагүй байж болно.
            Тайлбар:
1. Өргөтгөж барьсан галлагаагүй сууцны барилгын гал тэсвэршлийн зэрэглэлийг үндсэн барилгын галлагаатай хэсгийн гал тэсвэршлийн зэргээр нь тооцно.
2.  Гал тэсвэршлийн I, II, III зэрэгтэй, цөөн давхар орон сууцны барилгын даацын бус хана болон барилгын хонгил, өрөө тасалгааг хооронд нь зааглаж байгаа хана, хамар ханын гал тэсвэршлийн хязгаар 0.75 ц-аас багагүй байх ёстой.
3. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах  орон сууцны барилгын гал тэсвэршлийн зэргийн доод хязгаар – II байх ёстой.
4. Гал тэсвэршлийн III, IV зэрэгтэй орон сууцны барилгын даацын үндсэн ган бүтээц болон барилгын дотор талын ган бүтээцийн өөр хоорондоо нийлсэн  уулзвар бүрт шатдаггүй материалаар 4 мм-ээс багагүй зузаан галаас хамгаалах хамгаалалт хийх ёстой.
Орон сууцны барилгыг блоклон барихаар төлөвлөхийг зөвшөөрнө. Гэхдээ барилгыг хооронд нь тусгаарлах хана гал тэсвэршлийн II зэрэгтэй байна.
 
7.1.2   Гал тэсвэршлийн I,II,III зэрэглэлтэй барилга нь R45-аас доошгүй гал тэсвэршлийн хязгаар бүхий даацын элементтэй нөхцөлд барилгын өндрөөс нь хамааруулахгүйгээр дээврийн (мансард) давхар нэмж барихыг зөвшөөрнө. Энэхүү давхрын хашилга бүтээц нь үндсэн барилгынхаа бүтээцэд тавигдаж буй галын шаардлагатай дүйцэх ёстой. Харин модон бүтээц хэрэглэсэн нөхцөлд түүнд тавигдах шаардлагыг хангах галын хамгаалалтыг уг бүтээцэд нь авбал зохино.
7.1.3   Гал тэсвэршлийн I,II,III зэрэглэлтэй галерейн хэв шинжийн барилгын бүтээцийн R гал тэсвэршлийн хязгаар нь барилгын хучилтад авсан гал тэсвэршлийн хязгаартай тохирох ёстой бөгөөд галын аюулын ангилалд хамаарагдсан байна. Гал тэсвэршлийн V зэрэглэлтэй барилга дахь галерейн бүтээц нь R15-аас доошгүй гал тэсвэршлийн хязгаартай байна.
7.1.4   Гал тэсвэршлийн  I,II,III зэрэглэлтэй барилга дахь секц хоорондын хана, хаалт, мөн түүнчлэн сууцны гаднах хонгилыг бусад тасалгаанаас тусгаарласан хаалт хана EI 45-аас доошгүй, IV зэрэглэлийн галд тэсвэршилтэй барилгад ийм хаалт EI 15-аас доошгүй гал тэсвэршлийн хязгаартай байх ёстой.
Гал тэсвэршлийн  I,II,III зэрэглэлтэй барилгын айлын сууц хоорондын даацын хана EI 30-аас доошгүй гал тэсвэршлийн хязгаар, галын аюулын ангилалд хамрагдах ёстой бөгөөд гал тэсвэршлийн IV зэрэглэлтэй барилгад ийм хаалт EI 15-аас доошгүй гал тэсвэршлийн хязгаартай байна.  
7.1.5   Тасалгаа хоорондын хана, тэдгээрийн дотор шүүгээ, хаалганы хөндийтэй угсарч-задрах шүүгээ, эвхэгддэг хаалт зэрэгт гал тэсвэршлийн хязгаар ба галын аюулын ангилал тогтоогддоггүй.
7.1.6   Тав хүртэл давхар гал тэсвэршлийн II зэрэглэлтэй сууцны барилгын зоорийн болон хаяавчийн давхар дахь агуулах хоорондын хана, мөн гал тэсвэршлийн III, IV зэрэглэлтэй ийм барилгад гал тэсвэршлийн хязгаарын болон галын аюулын ангиллын нормчлолыг нь тогтоогоогүй зураг төсөл зохиохыг зөвшөөрнө. Техникийн,  зоорийн ба хаяавчийн давхрыг бусад өрөө тасалгаанаас тусгаарлагч хаалт, галын аюулаас хамгаалах 1 дэхь төрлийн хамгаалалттай байна.
7.1.7   Техникийн, зоорины, хаяавчийн давхар болон адрын хөндийн 500 м2-аас илүүгүй талбайтай секцийн биш барилгад галаас хамгаалах 1 дэхь төрлийн хаалтаар харин секцлэн төлөвлөсөн барилгын тухайд бол галын хамгаалалтыг нь секцээр нь хуваавал зохино. Шатах материал бүхий бүтээц байхгүй техникийн давхар ба адрын хөндийн хаалга, хаалтанд гал тэсвэршлийн хязгаар тогтоогддоггүй. Тэдгээрийг БНбД 21-01-02-ийн  7.20 дахь заалтын дагуу шатамхай чанарын Г1, Г2 бүлгийн материалаар хийж болно.
7.1.8   Гурав ба түүнээс дээш давхар барилгын лоож, тагтны хаалтыг шатдаггүй материалаар хийх ёстой. Тав ба түүнээс дээш давхар гал тэсвэршлийн  I,II,III зэрэглэлтэй барилгын гадна талын нарны хамгаалалтыг мөн шатдаггүй материалаар хийвэл зохино.
7.1.9   Нийтийн айлын зориулалттай өрөө тасалгааг сууцны хэсгийн тасалгаанаас галын аюулаас хамгаалах нэгдэх төрлийн хаалтаар буюу  нүхгүй 3 дахь төрлийн хашилтаар тусгаарлана. Гал тэсвэршлийн I зэрэглэлтэй барилгад 2 дахь төрлийн хашилтаар тус тус тусгаарлах нь зүйтэй.
7.1.10       Хог хуримтлуулах сав барилгын орох хаалганаас битүү ханаар тусгаарлагдсан бие даасан хаалгатай, RE I 60 – аас доошгүй гал тэсвэршлийн хязгаартай галын аюулын ангилалд хамрагдсан, галын аюулаас хамгаалах хаалт, хашилттай байх ёстой.
7.1.11       Орон сууцны гал тэсвэршлийн V зэрэгтэй барилгын дээврийн хучилт, шувуу нуруу, адрын хөндийн сараалжийг шатдаг материалаар хийхийг зөвшөөрнө.
Адрын хөндий бүхий барилгад / гал тэсвэршлийн V зэрэглэлтэй барилгаас бусад / шувуу нуруу ба сараалжийг шатах материалаар хийх, шатах материалаар хийсэн дээврийн хучилт хэрэглэхийг хориглох бөгөөд шувуу нуруу, сараалж модыг галаас хамгаалах боловсруулалтанд оруулбал зохино. Эдгээр бүтээцийг далд шаталтын тархалтад өртөхөөргүй байхаар тооцно.
7.1.12       Өргөтгөл–маягаар барьсан сууцны барилгын хучилтын даацын бүтээц R 45 – аас доошгүй гал тэсвэршлийн хязгаар, галын аюулын зэрэглэлтэй байх ёстой. Залгагдаж буй үндсэн барилга нийлэх талдаа цонхтой нөхцөлд шинээр барих барилгын дээврийн хучилтын өндрийн түвшин үндсэн барилгын сууцны өрөө тасалгааны шалны тэмдэгтээс хэтрэхгүй байвал зохино. Нэмэж барих барилгын хучилтын дулаалга нь шатдаггүй материал байна.
7.1.13       Хаяавчийн буюу нэгдүгээр давхарт хатуу түлшний агуулах байрлуулж болно. Эдгээр агуулахын өрөөг галын аюулаас хамгаалах 1 дэх хэлбэрийн хаалт буюу 3 дах хэлбэрийн хашилтаар тусгаарлах нь зүйтэй бөгөөд агуулах нь шууд гадагш гарах хаалгатай байх ёстой. 
7.1.14         Гал тэсвэршлийн I, II,  III зэрэглэлтэй сууцны  барилгын  үндсэн бүтээц нь гал тэсвэршлийн  хязгаартай байна.  Гал тэсвэршлийн зэргээс хамааралтай тогтоогдох үндсэн бүтээцийн шинж чанарыг БНбД 21-02-02-т заасан ёсоор 7 дугаар хавсралтад үзүүлэв.
7.1.15       Гал тэсвэршлийн IV зэрэглэлтэй хоёр хүртэл  давхар сууцны барилгын даацын үндсэн бүтээцийн гал тэсвэршлийн хязгаар R 30-аас багагүй байх ёстой.
7.1.16       Техникийн давхар ба дээврийн (мансард) давхрын үндсэн бүтээц, түүний материалыг  гал тэсвэршлээр нь хязгаарлаагүй нөхцөлд тэнд байх хамар хана, хаалганы бүтээцийг гал тэсвэршлээр нь хязгаарлаж нормчлохгүй. Гэхдээ үндсэн бүтээцийг БНбД 21-01-02, БНбД 21-02-02, ГОСТ 302444, ГОСТ 304102-ын дагуу шатамхай материалаар хийдэг шаардлагыг баримталбал зохино.
7.1.17       Гал тэсвэршлийн IIIБ, IVА зэрэгтэй каркас буюу  нэг давхар нийтийн орон сууцны модон барилга барих эдэлбэр газрын талбайн доод хэмжээ 400 м2 хүртэл, хоёр давхар барилгын тухайд эдэлбэр газрын талбайн доод хэмжээ нь 500 м2-аас ихгүй  байна.
7.1.18       Блоклон барих гал тэсвэршлийн I, II ба III зэрэгтэй барилгын залгагдах талын даацын хана болон айлын сууцыг өөр хооронд нь тусгаарлах  даацын бус хамар хана шатдаггүй материалаар хийнэ.
 
7.2. Галын аюулын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх
7.2.1      Бүх төрлийн орон сууц, нийтийн орон сууцны барилгын хөлийн өрөөний шалны түвшин гол хаалгатай шууд харьцах гадна талын газрын түвшнээс 0.15 м-ээс намгүй байх ёстой.
7.2.2      Гал тэсвэршлийн I-II зэрэгтэй блоклон барих нам давхар орон сууцны барилгын шатны хонгилын  хучилтад 1.5х2.5м-ийн хэмжээтэй гэрэлтүүлгийн болон агааржуулалтын зориулалттай нүх байх ёстой. Орон сууцны барилгын хоёр түүнээс дээш давхрын сууц бүр тагт эсвэл лоожтой байна.  Шатны гишгүүрийн гуя хоорондоо 50 мм-ээс багагүй зай бүхий завсартай байх ёстой. Шатны хонгилын гадна хана гэрэлтүүлгийн нормын дагуу тооцож төлөвлөсөн цонхтой байна. Галын аюулаас нүүлгэн шилжүүлэх зориулалтаар ашиглахаар тооцсон тагт буюу лоожоос аваарын гадна шат руу хүн саадгүй гарах боломжтой байх ёстой. Шаардлагатай гэж үзээд захиалагч-хөрөнгө оруулагч зөвшөөрвөл айлын сууц бүрд гал мэдрэгч автомат дохиолол төлөвлөхийг зөвшөөрнө.
7.2.3      Айлын сууц болон нийтийн орон сууцны өрөөний хаалганаас шатны хонгил эсвэл гарах хаалга хүртэлх зайн дээд хэмжээг 7.2 дугаар хүснэгтэд заасан ёсоор тогтооно.
7.2 дугаар хүснэгт
Барилгын гал тэсвэршлийн зэрэг.
Барилгын бүтээцийн галын аюулын ангилал.
Сууцны хаалганаас гадагш гарах хаалга хүртэл байх ёстой зай. "м"
Шатны хонгил ба гадна хаалга хоёрын хооронд оршиж байгаа үед
Битүү коридор буюу галерейд гарах үед
I, II
II
III
 
IV
IVA
 
V
ГY
ГY
ГY1
 
Г2
Г 2 Г3
 
нормчлогддоггүй
40
30
30
25
25
20
20
25
20
20
15
15
10
10
 
     Тайлбар: 
Сууцны барилгын цонхгүй секцэн дэхь хамгийн алслагдмал сууцны хаалганаас шатны хонгил буюу утаагүй агаар бүхий бүсэд шууд (тамбур)-д хүрэх зай 12 м-ээс илүүгүй байвал зохих бөгөөд 1 м2-аас доошгүй талбайтай цонхтой буюу хонгил (холл)-ын утаа гадагшлах бололцоотой үед энэ зайг битүү хонгилын адил 7.2 дахь хүснэгтэд зааснаар авч болно.
7.2.4      Хонгилын өргөн нь: шат хоорондын буюу хонгил шатны хоорондын зай нь 40м хүртэл бол – 1,4м; 40м-ээс илүү бол-1,6м; галерейн өргөн нь 1,2м-ээс доошгүй байна. Хонгилыг өөр хооронд нь болон хонгилын захаас 30м-ээс илүүгүй зайд гал тэсвэршлийн EI 30 зэрэглэлтэй хаалга бүхий хаалтаар тусгаарлаж өгвөл зохино.
7.2.5      Шатны хонгил болон цахилгаан шатны өмнөх талбайд шиллэсэн хаалга хийхийг зөвшөөрөх бөгөөд харин 4 ба түүнээс дээш давхар барилгад арматурласан шилэн хаалга хийж болно.
7.2.6      Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хаалганы тоо болон шатны хонгилын төрлийг БНбД 21-02-02-ын дагуу сонгож тогтооно.
7.2.7      Уур амьсгалын IV бүс болон IIIБ дэд бүсэд барихаар зураг төслийг нь боловсруулах 28 м-ээс доошгүй өндөртэй сууцны барилгад шатны хонгилын оронд R60-аас доошгүй гал тэсвэршлийн хязгаартай шатдаггүй материалаар хийгдсэн гадна талын задгай шат сонгож төлөвлөхийг зөвшөөрнө.
7.2.8      Давхартаа нийт 500 м2 хүртэл талбайтай галерейн загварын сууцны барилгын өндөр 28 м-ээс дээш бол 1 дүгээр төрлийн шатаар 28 м-ээс доош өндөртэй бол 2 дугаар төрлийн шатаар хүмүүсийг гадагш нүүлгэн шилжүүлэхээр тооцож төлөвлөх ба галерейн төгсгөлд 2 дугаар давхрын шалны тэмдэгт хүртэл буух 3 дахь төрлийн гадна талын шатаар дамжихаар тооцож төлөвлөхийг зөвшөөрнө. Барилгын буланд "У1" шатны хонгилыг байрлуулах үед хонгилын эсрэг талын төгсгөлд 3 дахь төрлийн шат нэгийг байрлуулж болно.
7.2.9      Өндөр нь 28 м хүртэл барилгын дээр нэг давхар нэмж барих нөхцөлд нэмсэн давхрын нүүлгэн шилжүүлэх гарцыг БНбД 21-01-02-д зааснаар гаргаж болох бөгөөд энэ нөхцөлд "У1" маягийн шатны хонгил төлөвлөж болно.
7.2.10  Барилгын давхрын буюу секцлэн барьсан барилгын давхар дахь сууцны нийт талбай 500 м2-аас дээш бол хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хоёроос доошгүй шатны хонгилоор дамжуулан гаргахаар тооцох (ердийн болон утаа нэвтэрдэггүй) ёстой. Секцийн давхартаа нийт 500-550 м2 хүртэл талбайтай барилгын сууцнаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэлтийг:
-          Барилгын дээд давхар нь 28 м-ээс доош өндөрт байрлаж байгаа тохиолдолд барилгын нүүрэн талын сууцнуудыг галын дохиоллын мэдээлүүрээр тоноглож жирийн шатны хонгилоор гаргахаар;
-          Барилгын дээд давхар нь 28 м-ээс дээш өндөрт байрлаж байгаа тохиолдолд сууцны нийт өрөө тасалгааг (сантехникийн зангилгаа, усанд орох шүршүүр, угаалгынхаас бусад) галын дохиоллын мэдээлүүрээр буюу автомат гал унтраагчаар тоноглож хүмүүсийг нь утаанд автагдахгүй шатны нэг хонгилоор дамжуулан явуулахыг зөвшөөрнө.
7.2.11       Олон түвшний сууцны тухайд өрөөнүүд нь 18 м-ээс дээш өндөрт байрласан тохиолдолд шатны хонгил тийш очих гарцгүй давхрын сууц БНбД 21-01-02-д заасан шаардлагын дагуу нүүлгэн шилжүүлэх гарцаар хангагдсан байх ёстой бөгөөд ийм нөхцөлд давхар тус бүрээс нь шатны хонгил тийш гарах гарцгүй байж болно. Сууцны доторх шатыг модоор хийхийг зөвшөөрнө.
7.2.12       "У1" хэлбэрийн шатны хонгилын гадна талын агаарын бүсэд хүмүүс нэвтрэх ажиллагаа цахилгаан шатны холлоор дамжин хийгдэж болох бөгөөд энэ төлөвлөлтөд цахилгаан шатны хонгил ба хаалга БНбД 21-01-02-ын шаардлагын дагуу хийгдсэн байх ёстой.
7.2.13       Секцийнхээ давхарт нийт 500 м2 хүртэл талбайтай 50 м хүртэл өндөр барилгад хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх гарцыг У2 буюу У3 төрлийн шатны хонгилоор дамжихаар тооцож болох бөгөөд энэ төлөвлөлтийг гал унтраагчидын тээвэрлэлтийг хангах нэг цахилгаан шатыг барилгад тавьсан тохиолдолд зөвшөөрнө. Ийм тохиолдолд У2 шатны хонгил тийш гарах гарцыг гонхоор (буюу цахилгаан шатны холлоор), харин цахилгаан шатны хонгилын хаалга, хонгил, гонхны оньст хаалга галын аюулгүй байдлын "ГY"-ийн шаардлагыг хангасан байх ёстой.
7.2.14       Өндөр нь 28 м-ээс дээш секцлэн барих барилгад утаанд автагдадгүй "У1" маягийн шатны хонгилын гадагш гарах гарц нийлэх хонгилоос гал эсэргүүцэх E13O хэлбэрийн хаалга бүхий шлюзэн хаалтаар тусгаарлагдсан үүдний өрөөгөөр (авто зогсоол ба нийтийн зориулалттай өрөөгөөр гарах гарц байхгүй үед) дамжуулан хүмүүсийг гаргахаар тооцно. Ийм тохиолдолд "У1" маягийн шатны хонгилын үүдний өрөөтэй нийлэх үеийн хүмүүсийг гаргах ажиллагаа агаарын бүсээр дамжин явагдана. Нэгдүгээр давхрын агаарын бүсийн хөндийг металл тороор хаана. Сууцнаас "У1" шатны хонгил хүрэх  замд цувран байрлах өөрөө хаагдагч хоёроос доошгүй (сууцны хаалгыг оруулахгүйгээр) хаалга байвал зохино.
7.2.15       Гурав түүнээс дээш давхар барилгын зоорийн, хаяавчийн давхар болон техникийн давхраас хүмүүс гадагш гарах гарц өөр хоорондоо 100м-ээс багагүй зайд байвал зохих бөгөөд тэр нь барилгын сууцны хэсгийн шатны хонгилтой нийлэхгүй байх ёстой.
7.2.16       Тав  хүртэл давхар барилгын зоорийн ба хаяавчийн давхраас хүмүүс сууцны хэсгийн шатны хонгилоор дамжин гарч болно. Эдгээр гарц нь нэгдүгээр давхрын сууцны хэсгийн гарцаас гал түймрээс хамгаалах 1 дэхь төрлийн хаалтаар тусгаарлагдах ёстой.
Техникийн давхрын хүмүүс гарах гарцыг БНбД 21-01-02  заалтын дагуу төлөвлөнө.
Барилгын дунд буюу дээд давхарт байрлах техникийн давхраас хүмүүс гарах гарцыг шатны ерөнхий хонгилоор, харин "У1" маягийн шатны хонгил бүхий барилгад хүмүүсийг агаарын бүсээр дамжуулан гаргахаар тооцож болно.
7.2.17       Дээврийн (мансардын) давхраас дээврийн хучилт тийш гарах ослын гарцыг БНбД 21-01-02-ын дагуу төлөвлөвөл зохих бөгөөд тэр нь 3 дахь төрлийн ба  шатанд хүргэх хашилт бүхий дамжих гүүрэнцэр, болон талбайтай байх ёстой.
7.2.18       Нийтийн айлын зориулалттай өрөө тасалгаа барилгын сууцны хэсгээс тусгаарлагдсан тусдаа гадагш гарах гарцтай байх ёстой.
7.2.19       Орон сууцны дээд давхарт, архитекторын урлан болон албан ажлын өрөө тасалгаа байрлуулсан тохиолдолд барилгын сууцны хэсгийн шатны хонгилыг нүүлгэн шилжүүлэх 2 дахь гарцаар ашиглахыг зөвшөөрөх бөгөөд энэ тохиолдолд давхрыг шатны хонгилтой гал тэсвэрлэх хийцтэй гонхоор холбоно. Шатны хонгил тийш гарч байгаа гонхны хаалга зөвхөн тасалгааны дотор талруу онгойхоор байх ёстой.
7.2.20       Нэг буюу хаяавчийн давхарт байрлах 300 м2-аас илүүгүй талбайтай, 15-аас олонгүй ажиллагсадтай олон нийтийн ажлын зориулалттай тасалгаанд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх 1 гарц хийхийг зөвшөөрнө.
 
7.3 Барилгын Инженерийн систем болон түүний тоног төхөөрөмжид
тавигдах галын аюулгүйн шаардлага
 
7.3.1      Орон сууцны барилгад гал гарах үеийн утаанаас хамгаалах хамгаалалтыг БНбД 21-01-02, БНбД 21-02-02-ийн дагуу хийх ёстой. Орон сууцны 28 м-ээс дээш өндөртэй барилгад утаа нэвтэрдэггүй шаттай хонгилын 30 м тутмын утааг битүүмжлэгдсэн хоолойгоор  албадан сорж зайлуулахаар тооцно. Хонгил тус бүрээс утааг зайлуулахад ашиглах бие даасан сэнс тавина. Утаа зайлуулах хонгил EI 60-аас доошгүй гал тэсвэршлийн хязгаартай байх ёстой.
Галын үед 28 м-ээс дээш өндөр барилгын цахилгаан шатны хонгилд БНбД 41-01-02-ийн дагуу гаднаас агаар өгөх төхөөрөмж суурилуулна.
7.3.2      Агаар сэлгэлт, утаа зайлуулалтын сэнсний төхөөрөмж гал түймэр эсэргүүцэх 1 дэхь төрлийн хаалтаар тусгаарлагдсан камерт тавигдах ёстой. хавхлагыг нээх сэнсийг залгах ажиллагаа сууцны үүдний өрөө эсвэл гаднах хонгил буюу тусдаа тасалгаанд тавигдсан мэдээлүүрээс автоматаар буюу давхар тус бүрийн галын краны шүүгээнд тавигдсан товчлуураар удирдагдах ёстой.
7.3.3      Барилгыг галаас хамгаалахад ашиглах галын автомат дохиололыг холбогдох нормын дагуу гүйцэтгэнэ. Галын автомат дохиололтой тохиолдолд, гал түймрийн утаа мэдээлэгч тусдаа тасалгаа эсвэл сууцны гадна хонгилд (хог хуримтлуулах савтай нөхцөлд) байвал зохино.
Өндөр нь 28 м-ээс дээш барилгын сууцны үүдний өрөөнд тавигдах галын  дулааны мэдээлэгч төхөөрөмж  52ОС-ээс илүүгүй температурт ажиллах ёстой.
Орон сууц, нийтийн орон сууцны барилгын өрөө тасалгааг (сантехникийн зангилгаа, угаалга шүршүүрийн өрөө, саунаас бусад) БНбД 21-04-05-ын шаардлагад нийцсэн галын дохиоллын утааны бие даасан мэдээлэгчээр тоноглоно.
7.3.4      Орон сууц, нийтийн орон сууцны барилга галын талаархи зарлан мэдээллийн системээр тоноглогдох ёстой. 
7.3.5      Орон сууц, нийтийн орон сууцны барилгын доторхи цахилгаан сүлжээ БНбД 43.101.03-ийн дагуу хамгаалалтын салгалтын хэрэгслээр тоноглогдсон байвал зохино.
7.3.6      Арван нэг ба түүнээс дээш давхар орон сууц, нийтийн орон сууцны барилгын гал зууханд хийн түлшээр ажиллах зуух тавьж болно.
7.3.7      Шинээр  буюу шинэчлэн засварласан орон сууцны барилгыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох боломжгүй, эсвэл шаардлагагүй тохиолдолд тэнд байх нийтийн ажлын зориулалтаар тоноглогдсон өрөө тасалгаа, сууцанд байгалийн хийгээр ажилладаг дулаан үүсгүүртэй дулаан хангамжийн бие даасан систем ашиглаж болно.
            Таваас илүүгүй давхар, галд тэсвэршлийн I,II,III зэрэглэлтэй галын аюулын бүтээцийн Г2, Г3 ангиллын барилгын сууцны халуун ус хангамжийн системд бие даасан дулаан үүсгүүр ашиглаж болно.
7.3.8            Дулааны үүсгүүрийг сууцны бус тусгай өрөөнд байрлуулбал зохих бөгөөд тэдгээрийн нийт хүчин чадал 100кВт-аас хэтрэхгүй байна. Гал зууханд 35кВт хүртэлх нийлбэр чадалтай дулаан үүсгүүр тавихыг зөвшөөрөх ба үүнд зориулсан тасалгааг зоорийн давхарт байрлуулж болохгүй. Дулаан үүсгүүр байрлах өрөө нь түүний 1 м3 эзлэхүүнд 0,03 м2 ноогдох талбай бүхий шиллэсэн цонхтой, цонхны дээд хэсэгтээ салхивчтай буюу бусад тусгай хэрэгслээр тоноглогдсон байх ёстой. Тасалгааны багтаамж нь дулааны үүсгүүр ашиглах болон түүний угсралтын ажил явуулахад тохиромжтой байх нөхцөлийг хангахын зэрэгцээ 15 м3-ээс багагүй талбайтай байна. Тасалгааны өндөр нь 2.2 м-ээс доошгүй өргөн нь 0,7 м-ээс багагүй байх бөгөөд тоног төхөөрөмж чөлөөтэй орохоор байна.
Өрөөн дотор дулааны эх үүсвэрийг дараах зарчмаар суурилуулна.
-          Шатдаггүй буюу шаталтанд тэсвэртэй материалаар хийсэн хананд зэрэгцүүлэн суурилуулах
-          Шаталтаас хамгаалсан түрхлэгтэй буюу шаталт тэсвэрлэдэг материалаар бүрсэн хананаас 10 см-ээс ойргүй зайд
-          Хананд бэхлэх  тохиолдолд тогоог байрлуулах суурь тогооны их биеэс 10 см-ээс багагүй илүү гарсан байх ёстой
-          Тогоо байрлах өрөөний шалны талбайг шатдаггүй буюу шаталтад тэсвэртэй материалаар хийхээс гадна суурь талбай нь тогооны эх биенээс 10 см-ээс багагүй илүү гарсан байна.
 
7.3.9            Хатуу түлшээр ажилладаг дулааны үүсгүүрийг, 2-оос илүүгүй давхар (хаяавчийн давхрыг тооцохгүйгээр) сууцны барилгад хэрэглэхийг зөвшөөрнө. Хатуу түлшний агуулахыг ахуйн хэрэгцээний өрөө тасалгаад байрлуулна.
7.3.10       Дулааны үүсгүүрүүд, түүний дотор хатуу түлшний зуух ба ердийн зуух, утааны янданг БНбД 41-01-02-ийн шаардлагын дагуу  барилгын бүтээцэд зохих ёсны арга хэмжээ авсны үндсэн дээр хийх ёстой. Зориулалтын үйлдвэрт үйлдвэрлэсэн дулаан үүсгүүр ба ердийн зуухыг үйлдвэрлэгчийн зааварт заасан аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу тавигдах ёстой.
7.3.11    Дөрөв ба түүнээс дээш сууц бүхий гал тэсвэршлийн V зэрэглэлтэй, 2 давхар барилгын шатны хонгилд адрын хонгил тийш гарсан гал хамгаалахад ашиглах яндан хоолой тавина.
7.3.12    Яндан хоолой нь хаалт болон галын хөдөлгөөнт техникийг залгахад зориулагдсан холбох толгойгоор тоноглогдсон байхаас гадна адрын хонгилд галын хоолой залгахад зориулагдсан холбох толгой байх ёстой.
   Дээр заагдсан барилгын хуваарилалтын (оролтын) цахилгаан самбарт өөрөө автоматаар ажиллах галын хор байх ёстой.
7.3.13       Гал унтраах зориулалттай усны хоолойг айлын усны цоргоны хоолойн аль нэгтэй холбохоор тооцож төлөвлөнө. Гал унтраах хоолойн уртыг айлын сууцны дотор орон зайн аль ч хэсэгт хүрэхээр тооцно. Барилга нь доороо авто зогсоолтой, авто зогсоол нь дээд давхартайгаа шатаар шууд холбогдсон нөхцөлд давхар бүрт галын залгуур байх ёстой. Өндөр барилгын дэргэд гал унтраах (усаар хангах) гадна гидрант заавал байхаар тооцож, давхар бүрт гидрантыг усаар хангах эх үүсвэрийг тогтоосон байх ёстой бөгөөд түүнийг галын крантай холбож болохоор тооцож төлөвлөнө. Галын хоолойг нэмэлт усаар хурдан хугацаанд хангах залгах толгойг барилгын хананд байрлуулна.
7.3.14       Шинээр барих, сэргээн шинэчлэх, өргөтгөх орон сууцны барилга төвлөрсөн дулаанаар хангагдах ёстой. Төвлөрсөн дулааны эх үүсвэргүй нутаг дэвсгэрт барих орон сууцны барилгыг захиалагчтай зөвшилцсөн нөхцөлд ердийн галлагаатай буюу байгалийн хийгээр эсвэл цахилгаан тогооноос хангахаар  тооцож төлөвлөхийг зөвшөөрнө. Мөн гал тэсвэршлийн I, II ба III зэрэглэлтэй тав хүртэл давхар дулаан хангамжийн системгүй барилгын сууцны өрөөг бие даасан халаалтын үүсвэрээс халаахаар тооцон төлөвлөж болно.
7.3.15       Хатуу түлшээр ажилладаг тогоог орон сууцны барилгад байрлуулахдаа БНбД 21-01-02, БНбД 21-02-02 ын дагуу төлөвлөнө.
 
7.4     Гал унтраах болон иргэдийг галын аюулаас аврах ажиллагаа
 
7.4.1      Гал унтраах болон бусад зайлшгүй шаардлагаар барилгыг нэвт гарах тээврийн хэрэгсэлийн зориулалттай  гарцыг 51 метр хүртэлх өндөр барилгад 4,25 м-ээс багагүй өндөртэй, 3,5 м-ээс доошгүй өргөнтэйгээр; Барилгыг шатны хонгилоор нэвт гарах гарц өөр хоорондоо 100 м-ээс багагүй зайд байна; барилгын эсрэг талын ус түгээгүүрийн сүлжээнээс гал унтраах хоолой залгах тохиолдолд шатны хонгилоор нэвт гарах гарц хийхгүй байж болно.  
7.4.2      Гал эсэргүүцэх ханаар тусгаарлагдсан зоорийн болон хаяавчийн давхрын догол бүхэнд 0,9-1,2м-ээс багагүй хэмжээтэй хоёроос доошгүй цонх байх ёстой. Эдгээр цонхны онгойх хэмжээ тухайн өрөөний шалны талбайн 0,2%-иас багагүй байвал зохино. Нүхний хэмжээ нь галын хөөс болон гал унтраах бодис дамжуулан өгөх бололцоотой байхын зэрэгцээгээр утаа сорогчийн тусламжтайгаар (барилгын хананаас нүхний амсар хүртлэх зай 0,7 м-ээс доошгүй байх ёстой) утаа зайлуулах боломжтой байвал зохино.
7.4.3      Том хавтгаалжит барилгын зоорийн болон техникийн давхрын хөндлөн хананд тоног төхөөрөмж байрлуулах 1,6 м-ийн өндөр нүхэн ховил гаргаж болно. Харин өрөөнийх нь босгоны өндөр 0,3 м-ээс хэтэрч болохгүй.
7.4.4      Галын аюулын үед ашиглах ус түгээгүүр БНбД 21-01-02, БНбД 21-02-02-ын дагуу хийгдэх ёстой.
Өндөр нь 51 м хүртэл барилгад галын аюулын үед ашиглах  дотор талын ус түгээгүүрийн оронд галын авто машинд залгах зориулалттай холболтын төхөөрөмж гадагш гарсан хаалт бүхий яндан хоолоотой төхөөрөмжийг ашиглаж болно. Галын машин холбох толгойг барилгын нүүрэн талд хоёроос доошгүй галын машин тавих боломжтой газарт 0,8-1,2 м-ын өндөрт байрлуулах ёстой.
7.4.5      Сууц бүрийн ахуйн ус түгээгүүрийн сүлжээнд гал унтраах анхан шатны хэрэгсэл болгон ашиглах шүршүүр бүхий хоолой залгах тусгай залгуурын нүх тавигдах ёстой.  Хоолойн урт нь сууцны аль ч орчинд ус өгөх боломжтой байвал зохино.
7.4.6      Орон сууцны барилгад амьдардаг  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд шатны хонгил болон цахилгаан шат, хог зайлуулах хоолойруу очих гарц босгогүй байна. Энэхүү зорчих талбай нь 1.2 м-ээс багагүй өргөн, 1:20-иос ихгүй налуу байна.
7.4.7      Орон сууцанд амьдардаг иргэдийн  шууд харьцах хонгилын өргөн 1.8 м, хаалганы өргөн нь 0.9 м-ээс багагүй байх ёстой.
7.4.8      Нийтийн орон сууцны барилгын хонгилын  төгсгөлийн хөндлөн ханын цонхны онгойх талбайн хэмжээ 1.2 м2-аас багагүй байна. Ийм нөхцөлд хонгилын тухайн төгсгөлөөс хамгийн алсын сууцны хаалга хүртэлх зайн хэмжээ 24м-ээс ихгүй байвал зохино.
7.4.9       Террасын доод ирмэгээс явган хүний замын түвшин хүртлэх өндөр 0.1 м-ээс багагүй, цэвэр өргөн нь 1.2 м-ээс нарийнгүй байна.
 
8. АШИГЛАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
 
8.1   Орон сууц барих нутаг  дэвсгэрт гарч болох элдэв халдлагаас оршин суугчдад учирч болох эрсдэл, хохирлыг аль болох, хохиролгүй давхад чиглэсэн урьдчилан сэргийлсэн арга хэмжээг орон сууцны эдлэн газар болон барилгад нь төлөвлөх ёстой.  Тухайлбал орон сууцны барилгад ган хийц бүтээц хэрэглэх,  кодтой түгжээ, ярих утас, зурагт, дэлгэцийн хяналт хамгаалалтын дохиоллын систем хийх, хамгийн дээд давхар, нэгдүгээр давхар, хаяавчийн болон зоорийн давхрын цонхонд давхар хамгаалалт бүтээц хийх  мөн түүнчлэн дээврийн давхрын өрөө тасалгаа, хонгил руу орох хаалга, шаардлагатай үед бусад өрөө тасалгаанд орох бие даасан хаалга  байхаар төлөвлөх. Ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах ерөнхий систем нь галаас хамгаалах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хүн орохыг хориглосон байх ёстой.
8.2   Холбогдох хууль эрх зүйн хүрээнд иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглах тусгай өрөө тасалгаа орон сууцны барилгад төлөвлөж болно.
8.3   Орон сууцны шатны гишгүүрийн үнэмлэхүй өргөний доод хязгаар, шатны өгсүүрийн  налуугийн дээд хязгаарыг 8.1 дүгээр хүснэгтэнд зааснаар төлөвлөнө.
8.1 дүгээр хүснэгт
Шатны маршийн  төрөл
Хамгийн бага өргөн (м )
Хамгийн их налуу
·      Барилгын сууцны давхар өөд       хөтлөх шатны марш :
 
 
·      Секцын зохион байгуулалттай барилгын хоёр давхрын
1,05
1:1,5
·      3 ба түүнээс дээш  давхрын
1,05
1:1.75
·      Хонгилын
1,2
1:1.75
·      Зоорийн болон хаяавчийн давхар руу, мөн түүнчлэн сууцны доторх шатруу хөтлөх шатны марш
0,9
1:1.25
 
Тайлбар:  
1.  Орон сууцны барилгын дотор орон зайд зорчих иргэд саадгүй, аюулгүй орчин орон зайгаар хангагдсан байх ёстой. Зайлшгүй  шаардлагаар налуу хэсэг болон бариултай  байж болно. Хоёр өөр түвшин дэх сууцны  доторхи шат эргүүлгэн хийцтэй  байж болно.
2. Шатны гишгүүрийн өргөнийг  хашлага хоорондын зайгаар эсвэл хана, хашлагын хоорондын зайгаар тодорхойлно. Айлын сууцны доторх шатыг модоор хийхийг зөвшөөрнө.
 
8.4   Нэг марштай шатны өгсөх гишгүүрийн тоо 3-иас багагүй 18-аас ихгүй байна. Шатны гишгүүрийн өргөн 0.26 м-ээс багагүй, өндөр нь 0.17 м-ээс ихгүй байх ёстой. Шатны марш болон шатны талбай, бариултай хашлагатай байна. Хашлаганы өндөр 0.9 м-ээс намгүй байна. Шатны хашлагын босоо холбоосын хоорондын цэвэр зай 0.11 м-ээс ихгүй байна. Өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах барилгын шатны хананд нь нэмэлт бариул хийх ёстой. Цахилгаан шатны хүлээлгийн талбайг айлын сууцны хаалга, давхрын хонгилоос нь тусгаарлана. Цөөн болон олон давхар өндөр орон сууцны барилгад арматуртай шилэн хаалга хэрэглэхийг зөвшөөрнө. Шатны хонгилын тавцангийн хананд халаалтын төхөөрөмж, цахилгааны удирдлагын самбар, шуудангийн хайрцаг байрлуулахыг зөвшөөрнө. Гэхдээ хүн чөлөөтэй нэвтрэх галын аюулгүйн шаардлагын нормативт зай хэмжээг алдагдуулахгүй байх ёстой. Харин утаа үл нэвтрэх шатны хонгилд зөвхөн халаалтын төхөөрөмж байрлуулна.  Айлын сууцны өрөөн доторхи шатны нэг тал нь хананд суусан нөхцөлд шатны цэвэр өргөн нь 0,75 м, харин шат нь хоёр хананы хооронд суусан тохиолдолд өргөн нь 0,90 м байна.
8.5   Орон сууцны барилгын аянга хамгаалалттыг БД43-103-08-ын дагуу төлөвлөнө.
8.6   Орон сууцны барилгад оруулан нэмэлтээр барьсан нийгмийн үйлчилгээний байрын дээвэр болон орон сууцны барилгыг холбосон барилгын дээвэр дээр хувцас цэвэрлэх, цагаан хэрэгсэл хатаах  талбай болон наранд шарах талбай, насанд хүрсэн оршин суугчдын амрахад зориулсан талбай, спортын хөнгөн чанарын талбай байхаар төлөвлөхийг зөвшөөрнө. Гэхдээ эргэн тойрон аюулгүй байдлыг хангах хаалт хийх, агааржуулалтын төхөөрөмжөөс хамгаалах арга хэмжээ авах ёстой.
8.7   Орон сууцны барилгын дотор орон зай, өрөө тасалгаанд тусах байгалийн гэрэлтүүлгийн нормативын доод хязгаарыг БНбД 23-02-08, БНбД 23-04-07-ийн дагуу 8.2 дугаар хүснэгтэд заасан ёсоор тооцож   тогтооно.
8.2 дугаар хүснэгт
Орон сууцны өрөө тасалгаа, дотор  орон зайн  байгалийн
 гэрэлтүүлгийн норматив
Өрөөний нэр
Гэрэлтүүлэгийн үндсэн үзүүлэлт
Гэрэлтүүлгийн хамгийн бага утга
(%)
Цонхны талбай, сууцны талбай хоорондын  харьцаа
(Sц/ Sө)
Унтлагын өрөө, нийтлэг өрөө, хүүхдийн өрөө, ажлын  өрөө, гал тогооны өрөө
0.9
1/8
Шатны хонгил
0.5
1/12
 
Тайлбар:
1.    Цонхны талбай болон өрөөний талбай хоорондын харьцаа нь цонхны гэрэл нэвтрүүлэх талбай (Sц) өрөөний талбай (Sө)  хоорондын хамаарлаар тодорхойлогдоно.
2.    Газрын түвшнөөс 0.5 м өндөр түвшинд суурилах цонхны амалгааны талбайг гэрэл тусгах талбайд тооцохгүй. Цонхны хүрээний дээд ирмэг  газрын түвшнээс дээш 2 м-ээс багагүй өндөрт байх ёстой.
 
8.8   Цахилгаан тоолуурыг айлын  сууц бүрт тухайн давхарт нь эсвэл шатны хонгилд нь суурилуулна. Тоолуурын цахилгааны ачааллын нормативт үзүүлэлтийн доод хязгаарыг  8.3 дугаар хүснэгтэд заасан ёсоор тооцно.
8.3 дугаар хүснэгт
Сууцны ангилал
Цахилгааны ачаалал/кВт/
Тоолуурын үзүүлэлт
Дээд зэрэглэлийн
Хэрэглэгчийн захиалгаар ба
БД43-102-07 хүснэгт 6.2,6.3
10 /40/ Ампер
Дунд зэрэглэлийн
БД43-102-07 хүснэгт 6.1
10 /40/ Ампер
Энгийн зэрэглэлийн
БД43-102-07 хүснэгт 6.1
5     /20/ Ампер
8.9        Орон сууцны барилгын цахилгаан хангамжийн зураг төсөл дараах үндсэн шаардлагыг хангасан байх  ёстой. 
 Үүнд: 1. Орон сууцны барилгын  цахилгаан  хангамжинд гүн  газардуулсан  саармагжилттай  TN-C, TN-C-S систем бүхий  220В ба 380/220В хүчдэлтэй  хувьсах гүйдлийн систем  хэрэглэнэ.  Газардуулгыг хийхдээ  Цахилгаан Байгууламжийн Дүрэм БД43-101-03(1.6 бүлэг)-ийн дагуу гүйцэтгэхээр тооцох.
            2.  Сууцны барилгын  цахилгааны хэлхээг  цахилгааны техник аюулгүй дүрэм ба галд  тэсвэрлэлтийн шаардлагуудыг хангахаар тооцож төлөвлөнө. Сууцны тэжээлийн шугаманд  БД43-101-03-ын дагуу зэс голтой утас болон кабелийг хэрэглэнэ.
            3. Сууцны агааржуулагч төхөөрөмж, ерөнхий  зориулалтын  шигтгүүрт  залгавч, гал тогооны  цахилгаан пийшин ба ариун цэврийн өрөөний шигтгүүрт залгавч болон гэрэлтүүлгийн  бие даасан тусдаа бүлэглэлээр  төлөвлөнө.
            4.  Агааржуулагч ба хамгаалалтын  системээс бусад хэрэглэгчийн тэжээлийг үндсэн  залгавчын тэжээлээс  хангахаар тооцно.
            5. Айлын сууцны  цахилгааны тоолуурын  өмнө түүнийг аюул  осолгүй  солих, үйлчилгээ хийх зориулалтаар БД43-101-03-ын дагуу 2 туйлт таслуур буюу гар салгуур  байрлуулах ба тоолуурын  дараа хамгаалах хэрэгсэл тавина. (6.2.37)
            6. Сууцны барилгын тэгшитгэх шугаманд  ариун  цэврийн  өрөөний  тоног төхөөрөмжийг  холбоно.
            7. Айлын  сууцны тэжээлийн  оролтонд ба ариун цэврийн өрөө, гал тогооны цахилгаан пийшин, агшин зуурын ус халаагч, ерөнхий зориулалтын залгагчын ба агааржуулалтын системийн тэжээлийн  шугаманд тавигдах автомат салгуур нь нэвчилтийн гүйдлээс  хамгаалах зориулалттай байх ёстой.
8.10              Орон сууцны  барилгын  өрөө  тасалгаанд байх  шаардлагатай шигтгүүрт  БД43-102-07-ын  дагуу  залгавч  төлөвлөнө.
8.11              Орон сууцны барилгын дотор орон зайн болон айлын сууцны өрөөний цахилгаан хангамжийн шугамыг БД 43-101-03, БД 43-102-07-д заасан ёсоор төлөвлөнө.
8.12              Цахилгаан хувиарлах самбар бүхий төв, техникийн төв, кабелийн зурагт, цахилгаан хувиарлах дэд өртөө болон ярьдаг утасны шугамын хуваарилалтын шүүгээ бүхий өрөө, тасалгааг чийг ихээр ялгаруулдаг (усанд орох онгоц, ариун цэврийн өрөө) өрөөний дор байрлуулахыг хориглоно.
8.13              Цахилгаан хуваарилах самбар бүхий техникийн төв, цахилгаан хувиарлагч дэд өртөөний өрөө,  цахилгааны  самбарын  өрөө, холбооны  төхөөрөмж,  диспетчерын болон зурагтны удирдлагын шүүгээ  байрлах өрөөнд  гудамжнаас шууд орох, эсвэл сууцны гаднах хонгилоор дамжин орох орцтой байна.
8.14              Шат, тагт, лоож, террас дээврийн хүрээгээр 1.2 м-ээс доошгүй өндөр бариултай хашлага хаалт байна. Хашлага нь 3.5 кг/м хөндлөн ачаа үйлчлэлийг тэсвэрлэх чадвартай байвал зохино. Орон сууцны барилгын балконы хавтангийн доод гадаргууд цахилгаан гэрэл тавьж өгнө.  
8.15              Сууцны барилгын үндсэн бүтээцүүдэд (хоорондын нүх сүв, бүтээцээр нэвт гарч буй инженерийн суваг шуудууны чигжээс дулаалгын материал) нуралт, ус чийг нэвтрэх зэрэг аливаа бохирдлоос хамгаалах арга хэмжээ авах ёстой.
8.16              Орон сууцны барилгын инженерийн байгууламжийн тоног төхөөрөмж нь үйлдвэрийн техникийн үзүүлэлт, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу зураг төсөл нь зохиогдож, угсралт нь хийгдэх ёстой.
8.17              Орон сууцны барилгад хэрэглэх шинэ материал, бүтээц эдлэхүүн нь тохирлын гэрчилгээтэй, эрүүл ахуй, халдвар судлалын  байгууллагаас  дүгнэлт гаргуулсан байх ёстой.
8.18              Буурь хөрс, инженер геологи, инженер-экологийн төвөгтэй нутаг дэвсгэрт барих орон сууцны барилгын хана, шал, газрын хөрстэй нийлж байгаа хийц бүтээцэд эрүүл ахуйн нормын шаардлагад нийцүүлсэн арга хэмжээ авна.
8.19              Орон сууцны барилгын инженерийн тоног төхөөрөмж нь газар хөдлөлийн үйлчлэлийг тэсвэрлэхээр тооцогдож бэхлэгдэх ёстой.
8.20              Задгай  зуухыг (камин ) орон сууцны барилгын дээд давхрын айлд харин олон түвшний сууцны тухайд аль ч давхрын  айлын сууцанд байрлуулж болно.
8.21              Уур амьсгалын I бүс болон далайн түвшнээс дээш 1000м, түүнээс өндөр нутаг дэвсгэрт барих 12 м-ээс өндөр орон сууцны барилгад цахилгаан шат төлөвлөнө. Өндөр настны асрамжийн газарт энэ хэмжээ 8 м,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах барилгад энэ хэмжээ 5 м байна.
 
9. АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА
 
9.1        Орон сууцны барилга  байгаль экологийн тэнцвэрт байдал болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.
9.2        Орон сууцны барилгын хашлага  бүтээцийн дулаан, техникийн тооцоог БНбД 41-01-02, БНбД23-01-09, БНбД23-02-09-ын дагуу төлөвлөнө.
9.3        Нийтийн орон сууцны барилгын хонгил аль нэг төгсгөлдөө цонхтой бол хонгилын норматив урт нормоор 24 м, өргөн нь 1.4 м, хоёр төгсгөлдөө цонхтой нөхцөлд урт нь 48м байна. Хонгил нь 48 м-ээс урт нөхцөлд өргөн нь 1.6 м байна. Урт хонгилын 24м тутамд хөндлөн талаас нь байгалийн гэрэл тусах гэрлийн карман төлөвлөнө. Гэрлийн карманаас хонгилын төгсгөл хүртэл 30 м байж болно. Гэрлийн карманы өргөн гүнийхээ хагасаас багагүй хэмжээтэй байна. Энэ хэмжээ хонгилын өргөний хэмжээнд орж  тооцогдохгүй. Энэ орон зайг байгалийн гэрэл тусдаг шатны хонгилоор орлуулж болох боловч шатны тавцангаас 2 тийшээ салбарласан хонгил тус бүр  12 м-ээс ихгүй урт байна.
9.4        Орон сууцны барилгын сууцны өрөөний халаалтын температурын нормативыг халаалт үргэлжлэх хугацаанд, агаар сэлгэлт хөргөлтийн нормативыг дулааны улирал үргэлжлэх хугацаанд тус тус тогтмол барьж байхаар тооцож төлөвлөнө. Барилгын гадна хашлага бүтээцийн доторх болон гаднах гадаргууд ирэх агаарын температурын нөлөөллийг БНбД 41-01-02-ын дагуу тооцсоны үндсэнд барилгын гадна хананд дулаан хамгаалалт болон хүйтэн агаар нэвтрэлтийг хязгаарлах мөн уур, ус нэвчихээс хамгаалсан арга хэмжээ авна. Гадна агаарын температур -40 оС хүрч хүйтэрдэг нутаг дэвсгэрт барих орон сууцны барилгын сууцны болон гал тогоо, ариун цэврийн өрөөнд  шалнаасаа халдаг халаалтын төхөөрөмж төлөвлөхийг зөвшөөрнө. Зоорийн давхрын хүйтэн хучилтан дээр дулаан хадгалах арга хэмжээ авна.
9.5        Сууцны өрөөнүүдэд цэвэр агаар оруулах, бохир агаар гаргах тогтмол жигд ажиллагаатай агаар сэлгэх систем  байх ёстой. Өрөөний агаар сэлгэлт нь:
-          Ердийн урсгалаар агаар оруулах, гаргах;
-          Албадлагаар (механикаар) агаар оруулж, гаргах болон халаасан агаартай хослон орохоор байх;
-          Ердийн урсгалаар агаар оруулж гаргахаас гадна албадлагаар (механикаар) хэсэгчилэн соруулахаар зохицуулах;    
9.6        Айлын сууцны өрөө ба гал тогооны өрөөнд цонхны тотгон  гэгээвч, хавхлага буюу тохируулгатай хавхлагаар агаар оруулахаар тооцно. Харин уур амьсгалын III-IV бүсэд барих барилгын сууцны өрөөнүүдийн агаарын солилцоог шууд нэвт эсвэл өнцөглүүлэн хангахаар тооцож төлөвлөнө. Гал тогоо, ариун цэврийн өрөө болон хүнсний агуулахын агаар сэлгэх шугамыг орон сууцны зоорийн давхар дахь автомашины зогсоол болон шатамхай хий ашиглах тоноглолоос гарах хортой агаар солилцооны сувагтай нийлүүлж төлөвлөхийг хориглоно. Харин тухайн орон сууцанд байрлах сууц өмчлөгчийн холбоо, наториатын контор, хуулийн зөвлөлгөө өгөх газар, орон сууц ашиглалтын байгууллага, ном хэвлэл худалдан борлуулах цэг зэрэг тэсэрч дэлбэрэх аюул байхгүй, хорт бодис ялгаруулалт нь нормативын шаардлагаас хэтрэхгүй өрөө тасалгааны салхивчийг орон сууцны барилгын салхивчийн нэгдсэн системтэй хамтатган төлөвлөхийг зөвшөөрнө.
9.7        Орон сууц, нийтийн орон сууцны өрөө тасалгааны 1 цагийн агаар солилцооны давтамжийн доод хязгаар болон агаарын нормативт хэмжигдэхүүнийг заавал мөрдөх 8-р хавсралтад  заасан ёсоор тооцож төлөвлөнө.
9.8        Сууцны өрөөний бохир агаарыг гадагшлуулах хоолой тохируулгатай байна. Энэ хоолойн хөндлөн огтлолын  хэмжээг гаргах агаарын хэмжээгээр нь тооцож тогтооно. Салбар хоолойнууд нь хий алдахгүй байх ёстой.
9.9        Цаг уурын хувьд зундаа хэт халуун өвөлдөө хэт хүйтэн бүс нутагт барих орон сууцны барилгын гал тогооны өрөөнд агаар зохицуулах сэнс байх нь тохиромжтой. Гэхдээ сэнс ажиллаагүй үед өрөөний агаар солилцоог ердийн салхивчаар зохицуулахаар тооцно.
9.10    Сууцны өрөө тасалгааны агаар солилцоог тохируулах төхөөрөмжийг цонхгүй өрөөнд байрлуулна.
9.11    Угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөөний хаалганы доод хэсэгт шалны түвшнээс 0,3м зайд 0.02 м2-аас багагүй талбайтай агаар солилцоо явагдах онгорхой сараалж төлөвлөнө.
9.12    Хэт халуун үеийн 5 хоногийн гадна агаарын дундаж температур +210С-аас дээш буюу тэнцүү нөхцөлд айл бүрт агаар солилцоог зохицуулах автомат төхөөрөмж байхаар тооцож төлөвлөхийг зөвшөөрнө.
9.13    Орон сууцны барилгын олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгааны /8-р хавсралтад  зааснаас бусад/ агаар солилцооны давтамжийг бие даасан сувагтай байхаар тооцно.
9.14    Халаалттай адрын хөндий бүхий секцэн барилга тус бүрийн бохир агаарыг гадагшлуулахдаа секц тус бүрээс нь гаргахаар тооцно. Агаар гадагшлах хоолойн өндөр нь дээд давхрын хучилтын түвшинөөс 4,5м-ээс илүүгүй байна. 
9.15    Орон сууцны барилгын үндсэн шатны хонгилоос бусад шатны хонгилыг давхар бүрийх нь харалдаах гадна ханын цонхоор нь агааржуулахаар тооцож төлөвлөнө. Агааржуулалтын цонхны нүхний онгойх хэмжээ 1.2 м2-аас багагүй байна.
9.16    Агаар сэлгэгчгүй, халаалтгүй адарын хөндий болон техникийн давхрын гадна тууш хананд шалны 1/400-аас багагүй хэмжээтэй жигд байрлалтай салхивчны зориулалттай нүхнүүд  гаргах ёстой. Нэг нүхний шиллэх талбай нь 0.05 м2-ээс багагүй байна.
9.17    Төвлөрсөн халаалтын системтэй орон сууцны өрөөний халаалтын температурыг халаах хэрэгслэл тус бүр дээр нь тохируулагаар зохицуулж байхаар төлөвлөнө.  
Халаалтыг тохируулах хэргэслэл нь ашиглалтын хугацаанд эвдэрч,зэврэхгүй материалаар хийгдсэн ,чанартай байх ёстой.
9.18      Орон сууцны барилгын халаах хэрэгсэл (радиатор) овор багатай, цэвэрлэхэд хялбар, ашиглалтын чанарын шаардлага хангах ёстой. Байрлал нь өрөөн дотор байна. Тэр нь өрөөний тооцоот температурыг жигд хангах шаардлагад зохицсон, өрөөний тавилга байрлуулахад саад болхооргүй байвал зохино.
9.19    Уур амьсгалын I-II-III бүсэд барих орон сууц, нийтийн орон сууцны барилгын бүх орц 1.2 м-ээс  доошгүй гүн,  өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах барилгын бүх орц 1.5 м-ээс доошгүй гүн гонхтой байна. Гонхны өргөн 2.2 м-ээс доошгүй байх ёстой.   Гонхыг барилгын давхрын тоо болон барилга барих орон нутгийн байгаль цаг уурын онцлогыг тооцон  9.1 дүгээр хүснэгтэнд заасан ёсоор төлөвлөнө.
 
9.1 дүгээр хүснэгт                                                                    
Хамгийн хүйтэн таван өдрийн дундаж температур ; 0С
Давхар гонх төлөвлөх барилгын давхарын тоо
Хасах 200С -иос хасах 250С хүртэл
13-17
Хасах 250С -аас хасах 350С хүртэл
5--12
Хасах 350С -аас хасах 400С  хүртэл
1-4  -"-
 
Тайлбар:
1.        Шатныхаа хонгилд халаалтгүй тохиолдолд сууцны орох хаалга давхар гонхтой байхаар төлөвлөвөл зохино.
2.        Тагтыг гонхны зориулалтаар ашиглаж болно.
9.20    Барилгын өрөө тасалгаанууд бороо, цасны болон хөрсний усны нэвтрэлт, инженерийн төхөөрөмжүүд болон техникийн тоног төхөөрөмжүүдээс гарч болзошгүй ахуйн усны алдагдлаас хамгаалагдсан байх ёстой.
9.21    Орон сууцны барилгын дээврийн зураг төслийг холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөнө.
9.22    Инженер-экологийн хайгуулын өгөгдөлд заасан хөрсний хийн (цацраг, метан зэрэг) ялгаруулалт бүхий хэсэг дээр барих барилга байгуулалтын ажлын үед шал болон зоорийн давхрын ханатай нийлж байгаа давхраас барилгад нэвтрэх хөрсний хийг тусгаарлах арга хэмжээг ариун цэврийн шаардлагын дагуу авах ёстой.
9.23    Сууцны өрөөний дотор болон гадна хашлага бүтээцийн дууны тусгаарлалт нь гадны дуу чимээний эх үүсвэр, дууны даралт, мөн түүнчлэн аливаа доргилт болон инженерийн систем, агаарын ба дамжуулах хоолойн төхөөрөмжүүдийн дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээнд байх ёстой.
Сууц хоорондын хана, хаалтууд 50 дБ-аас доошгүй агаарын дуу чимээний тусгаарлалтын үзүүлэлттэй байвал зохино. 
9.24    Инженерийн төхөөрөмжүүд болон барилга дахь дуу чимээ мөн бусад эх үүсвэрүүдийн дуу чимээний түвшин нормативаар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх ёсгүй бөгөөд барилга дахь дуу чимээний эх үүсвэр ажиллаагүй үеийн өдөр шөнийн аль ч үед  нормативаар тогтоогдсон дуу шуугианы хэмжээний суурь утга болох 2дБ-ээс илүүгүй хэмжээнд байх ёстой.
9.25    Дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээг хангахын тулд ариун цэврийн багаж хэрэгсэл болон дамжуулах хоолойнуудыг сууцны өрөө тасалгаанаас тусгаарласан хана хаалтуудад бэхлэх, сууцны өрөөнүүдийн дээд талд буюу эдгээр өрөөтэй зэрэгцүүлэн цахилгаан шат, машины өрөө байрлуулахыг хориглоно. 
9.26    Ариун цэврийн өрөө нь онгоц, эсвэл шүршүүр, нэгдсэн ариун цэврийн өрөө болон угаалтуур ус хураагч бүхий суултууртай байна. Өрөөний талбайн доод хэмжээг дараах байдлаар тогтооно. Үүнд:
-          Угаалтуур, суултуур, урт онгоц шүршүүр бүхий нэгдсэн ариун цэврийн өрөө                    ……………………………………………. 3 м2 ;
-          Угаалтуур, суултуур, богино онгоц, эсвэл шүршүүртэй өрөө…………….2.5 м2;
-          Угаалтуур , суултууртай өрөө…………….. …………. 1.5 м2 ;
-          Ганц  суултууртай өрөө…..  …………………………………...1.1 м2.
 
Тайлбар:
1.  Орон сууц, нийтийн орон  сууцны барилгын сантехникийн хэрэгслийг холбогдох нормын   дагуу төлөвлөнө. 
2. Ариун цэврийн өрөөнд усны хамгаалалт, ус зайлуулах суваг, дуу тусгаарлалт хийнэ.
3.    Дөрөв түүнээс олон өрөөтэй айлын сууцанд 2-оос доошгүй ариун цэврийн өрөө төлөвлөхийг зөвшөөрнө.
4.   Хоёр өрөөтэй айлын сууцанд ариун цэврийн өрөө нь тусдаа онгоц, шүршүүр нь тусдаа байж болно.
 
9.27        Орон сууцны үүдний өрөөгүй ариун цэврийн өрөөний хаалгыг нийтлэг болон гал тогооны өрөө уруу шууд онгойхоор төлөвлөхийг хориглоно.
9.28        Орон сууцны барилгын ахуйн ус хангамж, ариутгах татуургыг БНбД 3.05.04-90, БНбД 40-05-98-ын дагуу төлөвлөнө. Төвлөрсөн ариутгах татуургын системгүй орон нутагт барих 2 хүртлэх давхар орон сууцны барилгын айлын сууцанд тухайлсан ариутгах татуургатай ариун цэврийн өрөө төлөвлөхийг зөвшөөрнө. Ийм сууцанд нэг хүнд ногдох ахуйн болон ундны усны хоногийн хэрэгцээ 60 литрээс доошгүй байхаар тооцож ус хангамжийг нь бие даасан буюу нэгдсэн журмаар хангахаар тооцно. Бохир усны шугамтай төлөвлөх тохиолдолд тухайлсан цэвэрлэх байгууламж төлөвлөх. Харин 50 хүртэл хүн амьдрах нийтийн орон сууцны барилгад дулаан хүзүүвчээр холбогдсон гадна ариун цэврийн өрөө төлөвлөж болно.
Усных нь нөөц хязгаарлагдмал нутаг дэвсгэрт усны тооцоот зарцуулалтыг эрүүл ахуйн байгууллагатай зөвшилцсний үндсэн дээр бууруулахыг зөвшөөрнө.
9.29        Орон сууцны барилга, нийтийн орон сууцны барилгын ариутгах татуургын шугамыг БНбД 40-01-06-д заасны дагуу төвлөрсөн болон орон нутгийн чанартай ариутгах татуургын системд холбоно. Бохир усыг зохиомол аргаар зайлуулах нөхцөлд байгалийн урсгал ус болон нутаг дэвсгэрийг бохирдуулахгүй арга хэмжээ авна.
9.30        Орон сууцны барилгыг хүйтэн ба халуун усны хангамжийн системээр хангахаар тооцож ус хэмжигчийг төв шугам болон айл бүрт суурилуулна. Ахуйн ус дамжуулах хоолой, цоргыг зэврэхгүй материалаар хийнэ.
9.31        Орон сууцны барилгын давтагдах давхар бүр төвлөрсөн ахуйн усан хангамжийн болон бохир ус зайлуулах шугамтай байна. Давтагдахгүй давхрын айлын сууцны бохир усны шугамын цэвэрлэгээг тухайн давхарт нь хийхээр тооцно. Ус хангамж, ариутгах татуургын шугамыг дулааны улиралд хөлрөлтөөс хамгаалах арга хэмжээ авна.
9.32        Угаалгын машин байрлах орчин бохир ус зайлуулах шугамтай байх ёстой. Ус зайлуулах шугамын диаметр нь 50мм-ээс багагүй байна. Угаалгын машин байрлах орчинд ус алдагдахаас сэргийлэх арга хэмжээ авна.
9.33        Орон сууцны барилгад хог зайлуулах шугам төлөвлөж болно. Гэхдээ орон нутгийн захиргаа, хөрөнгө оруулагч захиалагчтай заавал зөвшилцөх ёстой. Зөвшилцөөгүй нөхцөлд төлөвлөхийг хориглоно. Хог хураах сав нь халуун хүйтэн усаар цэвэрлэх боломжтой байна. Хог хураах сав нь гадагшаа онгойдог хаалгатай савны гал тэсвэршлийн зэрэг нь 1 цагаас доошгүй, гал тархалтын хязгаар нь 0-той тэнцүү материалаар хийгдэнэ. Хог хураах савны хаалга дулаалгатай байх ёстой.
9.34        Барилгад хог зайлуулах шугам суурилуулах бол орон сууцны барилгыг дараах шаардлагад зохицуулан төлөвлөнө. 
Үүнд:
1. Шугамыг унтлагын өрөө болон нийтлэг өрөөтэй зэрэгцээ байрлуулахыг хориглоно.
 2. Хог  зайлуулах шугамын диаметр дор зааснаар байх ёстой. Үүнд:
-          Олон давхар барилгад 0.4х0.4м
-          Өндөр барилгад 0.6х0.6м 
-          Хог зайлуулах шугамын оройн хэсэг барилгын дээврээс дээш цухуйсан   байна. Гэхдээ цухуйсан хэсэг 1.95м-ээс ихгүй байна.
-          Хог хураах савийг барилгын 1 дүгээр давхарт суурилуулна.
10.  АШИГЛАЛТЫН ҮЕИЙН БАРИЛГЫН ЭДЭЛГЭЭНИЙ ЧАНАР
БА ШААРДЛАГАТАЙ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ 
 
10.1    Орон сууцны барилгын хийц бүтээцийн (ган араг бүтээц, цутгамал төмөр бетон араг бүтээц, угсармал төмөр бетон араг бүтээц, угсармал-цутгамал төмөр бетон араг бүтээц, модон араг бүтээц, угсармал, зүймэл модон араг бүтээц, өөрийгөө даах тоосгон ханатай төмөр бетон араг бүтээц) ашиглалтын үеийн эдэлгээний чанар БНбД 22-01-01 болон инженерийн шугам сүлжээний техник ашиглалтын норм ба дүрэмд заасан шаардлагыг бүрэн хангах ёстой. 
10.2    Орон сууцны барилгын буурь, суурь, багана, дам нуруу хана, дээврийн хучилтын хавтан, хавтангийн дэрлэлт, хөшүүн холбоос зэрэг үндсэн хийц элементүүдийн угсралтын чанар түүний хэвийн ажиллагаа болон бүтээц эдлэхүүний  эвдрэл гэмтэл босоо тэнхлэгийн хазайлт, гулзайлт суурийн гулсалт шилжилт зэрэг барилгын хэв гажилтын бодит байдлыг ашиглалтын хугацаанд тогтмол хянаж  байх. 
10.3    Орон сууцны барилгын, арматур болон  ган хийцийг зэврэлтээс, модон хийц элементийг өмхрөлт, ялзралтаас сэргийлэх хамгаалалтыг БД 23-102-03, БД 31-104-01-ын дагуу хийж бодит байдалд тогтмол хяналт тавих.
10.4    Орон сууцны барилгын үндсэн хийц бүтээц, хэсэглэл, элментүүдийн уулзвар зангилаа ашиглалтын үед чанараа алдсан нөхцөлд мөн инженерийн тоног төхөөрөмжид техникийн засвар үйлчилгээ хийх. Энэ бүгдэд шаардлагатай эд ангийг нь солих, засах, хүчитгэх арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдсан байх ёстой. Орон сууцны барилгын их засварыг иж бүрэн зураг төсөл судалгааны үндсэнд  боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг баримтлан хийнэ.
Барилгын бүтээц, тоног төхөөрөмжийг бэхлэхдээ тэдгээрийн болзошгүй хөдөлгөөний үед ажиллах чадвараа алдахааргүй байхаар тооцож хийх нь зүйтэй.
10.5    Барилгын бүтээц, эд ангиуд чийг, хүйтний болон биологийн орчны идэмхий чанар таагүй хүчин зүйлийн болзошгүй нөлөөг тэсвэрлэхүйц материалаар БНбД 3.04.03-90 болон бусад холбогдох норм дүрмийн дагуу хийгдэх ёстой. Шаардлагатай тохиолдолд барилгын даацын болон хашлага бүтээцийн гүнд бороо, цас, хөрсний ус нэвтрэх, ууршилт, чийг үүсэх зэрэг ноцтой нөлөөллөөс хамгаалах техник технологийн  арга хэмжээ авбал зохино. 
10.6    Барилгын угсармал элементүүдийн уулзвар зангилаа ба үечилсэн бүтээцүүд ус чийг, хэв гажилт, буурь суурийн жигд бус суултын болон бусад үйлчлэлийн үед үүсэх хүчдэлтийг баталгаатай хүлээн авахаар тооцоологдсон байвал зохино. Уулзвар холбоосуудад хийгдсэн нягтруулагч, битүүмжлэгч материалууд чийг болон хасах хэмийн үйлчлэлийн үед уян хатан чанараа хадгалахын зэрэгцээ хэт ягаан туяанд тогтвортой байх ёстой.
10.7    Газар хөдлөлтийн үйлчлэлд өртөгдсөн, урьдчилсан малталт, суулт болон хөлдөлтөөс үүссэн овойлт, хөрсний давхаргын гулсалт шилжилтүүд бүхий геологийн нарийн түвэгтэй нөхцөлтэй бүс нутаг дахь барилга байгуулалтын үеийн инженерийн шугам сүлжээний оруулгууд суурийн болзошгүй хэв гажилтыг саармагжуулах хийцийн шийдэлтэй уялдаатайгаар хийгдэх ёстой.
 
11. ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ
 
11.1        Орон сууцны барилгын нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг автомат  мэдрэмжтэй байхаар тооцож төлөвлөнө. Эрчим хүчний хэмнэлтийг зохицуулах эдгээр автомат мэдрэмжийг цахилгаан шатны өмнөх талбай болон  барилгын ослын гэрэлтүүлэгт хэрэглэнэ.
11.2        Орон сууц, нийтийн орон сууцны барилгын ашиглалтын үеийн эрчим хүчний зарцуулалтыг үр ашигтай, хямгатай зарцуулах нөхцлийг бүрдүүлж, сууцны өрөөнүүд доторхи бичил уур амьсгалын горимыг нормативын хэмжээнд байлгахаар тооцож зураг төслийг нь боловсруулна.
11.3        Барилгын бүтээцүүд болон инженерийн системүүдийн дулаан техникийн үзүүлэлтүүдээр түүний эрчим хүчний ашигт чанарыг үнэлэхэд: 1. Дулаан дамжуулалтын шилжигдсэн эсэргүүцэл ба хашилгын бүтээцүүдийн агаар нэвтрэлт БНбД 41-01-02-ын шаардлагаас доошгүй байх. 2. Халаалт, салхижуулалт, агаар зохицуулалтын болон халуун ус хангамжийн системүүд автомат ба гар тохируулагатай байх, 3. Барилгын инженерийн систем, дулаан, халуун хүйтэн ус, цахилгаан эрчим хүчний болон төвлөрсөн халаалттай нөхцөлд хийн тоолуурын хэрэгслээр хангаж байгаа тохиолдолд энэхүү нормын шаардлагыг хангасанд тооцох.
11.4        Барилгын халаалт, салхижуулалтын эрчим хүчийг хувийн зарцуулалтын нэгдсэн үзүүлэлтээр түүний эрчим хүчний ашигт чанарыг үнэлэхдээ хэрэв барилга дахь бичил уур амьсгалын нормчлогдсон үзүүлэлтүүд ба агаарын чанарыг хангаж, эрчим хүчний хувийн зарцуулалтын тооцоот утга зөвшөөрөгдөж болох хамгийн дээд нормативт утгаас илүүгүй байгаа тохиолдолд энэхүү нормын шаардлагууд хангагдсанд тооцно. Энэ нөхцөлд 11.3-ын гурав дахь заалт хэрэгжинэ. Гэхдээ дараах шаардлагыг заавал хангасан байх ёстой. Үүнд:
-          Барилгын хашлага бүтээцийн агаар нэвтрүүлэлтийн болон дулаан дамжуулалтын шилжих эсэргүүцэл БНбД 41-01-02, БНбД 3.05.03-95, БНбД 23-01-09, БНбД 23-02-09-ын шаардлагыг хангасан  байх;
-          Барилгын халуун усан хангамж, агааржуулалтын дулаан хангамжийн болон халаалтын систем нь  автомат эсвэл гар удирдлагатай байх;
-          Барилгын инженерийн төхөөрөмжийн систем нь  ахуйн болон ундны усан хангамж,  цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийг тооцдог багаж хэрэгсэлээр тоноглогдсон байх;
11.5        Орон сууцны барилгын эрчим хүчний хангамжийн түвшинг сууцны өрөө тасалгааны агаарын солилцоо болон халаалтын хувийн жингийн зарцуулалтын цогц үзүүлэлтээр нь хянах ёстой. Гэхдээ барилгад хадгалагдах ёстой агаарын чанар ба бичил уур амьсгалын норматив утгын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хангамжийн түвшинг хангагдсанд тооцно.
11.6        Орон сууц нийтийн сууцны барилгын нийт өрөө тасалгааны байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийн нормативыг БНбД23-02-08-д заасан ёсоор тогтооно. Барилгын үүдэн тус газрын гэрэлтүүлэг хавтгай гадаргуугийн хувьд 6 ЛК-ээс багагүй, 2 м хүртэл өндөр босоо гадаргуугийнх  10 ЛК-ээс багагүй байх ёстой.        
11.7        Орон сууц, нийтийн сууцны барилгын техник-эдийн засгийн үзүүлэлтийг шаардлагын түвшинд байлгахын тулд халаалтад ашиглах эрчим хүчний хувийн жингийн зарцуулалтыг багасгахад чиглэгдсэн дараах арга хэмжээг авах ёстой. Үүнд:
-         Орон сууц, нийтийн сууцны барилгын эзлэхүүн төлөвлөлтийг шаардлагын хэмжээнд хүртэл нягтруулах.
-         Энэхүү норм дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан нарны тусгал болон гадна агаарын солилцооны зонхилох чиглэлийг тооцсон орон зайд орон сууцны барилга байрласан байх;
-         Орон сууц, нийтийн сууцны барилгад ашигт үйлийн өндөржүүлсэн (АҮК) итгэлцүүр бүхий дэвшилттэй инженерийн тоног төхөөрөмжийг хэрэглэх;
-         Орон сууц, нийтийн сууцны барилгад сэргээгдэх эрчим хүч, урсгал ус болон агаарын нар салхины дулааныг ашиглахаар тооцох;
11.8        Орон сууц, нийтийн сууцны барилгын хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь БНбД 41-01-02, БНбД 3.05.03-95, БНбД 23-02-09, БНбД 23-01-09 норматив  үзүүлэлтийг хангасан нөхцөлд  хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын нормативыг бууруулан төлөвлөхийг зөвшөөрнө. Барилгын дулаан техникийн үндсэн үзүүлэлтүүд болон эрчим хүчний ачааллын ангилал, ажиллах горимыг барилгын паспортад тодорхой бичих ёстой.
11.9        Орон сууцны барилгын зураг төслийн баримт бичигт "эрчим хүчний үр ашигтай ашиглалт" гэсэн бүлэг байх ёстой. Энэ бүлэгт барилгын эрчим хүчний паспорт, барилгад эрчим хүчийг ашигтай ашиглах тухай заавар, барилгын эрчим хүчний талаар болон барилгын эрчим хүчний систем нь энэхүү нормативын шаардлагатай нийцэж байгаа талаархи дүгнэлтийг БНбД 41-01-02, БНбД 3.05.03-95, БНбД 23-02-09, БНбД 23-01-08-д заасан ёсоор бичих ёстой.
1 дүгээр хавсралт
ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ УЯЛДУУЛАН БОЛОВСРУУЛАХ НОРМ ДҮРЭМ, ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ 
 
 
1.        БД 11-102-07
Барилга байгууламжийн инженер-экологийн судалгаа
 
2.        БНбД 2.01.07-90
Ачаалал ба үйлчлэл
 
3.        БНбД 3.04.03-90
Байгууламж ба барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах.
 
4.        УББ 20-205-00
Нийтийн зориулалттай орон сууцны барилгын зориулалт төлөвлөлтийг өөрчлөхөд тавих шаардлага зөвшөөрөл олгох хяналт тавих журам
 
5.        БНбД 21-01-02
Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал
 
6.        БНбД 21-02-02
Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм
 
7.        БНбД 21-04-05
Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл.
 
8.        БНбД 21-05-10
Авто зогсоолын норм ба дүрэм
 
9.        НПБ 110
Перечень зданий, сооружений, помещений и оборудования, подлежащих защите автоматическими установками пожаротушения и автоматической пожарной сигнализацией.
 
10.   БНбД 22-01-01
Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм ба дүрэм
 
11.    БД 22-101-07
Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01/2006-ийн тайлбар
 
12.   БНбД 23-04-07
Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж
 
13.   БНбД 23-01-09
Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд
 
14.   БД 23-102-03
Барилгын хашлага бүтээцийн дулаан, чийг хамгаалалтыг тооцох аргачилсан заавар
 
15.   БНбД 23-02-09
Барилгын дулаан хамгаалалт
 
16.   БНбД 31-08-05
Дуу, дулаан тусгаарлалтын ажил
 
17.   БНбД 2.01.14
Ус зүйн тодорхойлолтуудыг тооцоолох норм ба дүрэм
 
18.   СНиП 23-02-08
Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг
 
19.   БНбД 30-01-04
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт
 
20.   БНбД 3.01.06-90
Барилгын орчны тохижилтын ажил
 
21.   БД 30-101-05
Цөөн давхар сууц барих газрын төлөвлөлт, зохион байгуулалт, барилгажилт
 
22.   УББ 30-201-03
Хот суурин газарт хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгөх аргачилсан заавар
 
23.   БНбД 31-03-03
Олон нийт иргэний барилга
 
24.   БНбД 31-07-05
Дээврийн ажил
 
25.   БНбД 31-08-05
Дуу, дулаан тусгаарлалтын ажил
 
26.   БНбД 31-10-05
Заслын ажил
 
27.   БНбД 31-12-07
Шал
 
28.   БНбД 31-101-05
Нэг айлын сууц
 
29.   БНбД II-66-88
Сургалт хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн норм
 
30.   СНиП II-80-75 М-85                        
Предприятия бытового обслуживания  население
 
31.   БД 31-101-00                            
Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид  инженерийн биет  судалгаа явуулах аргачилсан заавар
32.    БД 31-101-04
Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага
33.    БД 31-102-00                              
Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг  үнэлэх заавар
34.    БД 31-104-01        
Орон сууцны барилгын физик элэгдлийг үнэлэх заавар
35.    БД 31-105-03
Тоосгон барилгыг газар хөдлөлтийн үйлчлэлд тооцох заавар
36.    БД 31-106-03
Өрөгт бүтээцийн барьцалдалтыг төмөр бетон ба гангаар  хүчитгэн сайжруулах аргачилсан зөвлөмж
37.    БНбД 40-01-06
Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж
38.    БНбД 40-02-06
Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж 40-01байгууламжадна йн зураг тєсєл зохиох їндсэн журам ачилсан заавар
39.    БНбД 40-05-98
Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга
40.    БНбД 3.05.01-88
Дотор сантехникийн систем
41.    БНбД 3.05.04-90
Усан хангамж, бохир ус, гадна шугам, сүлжээ, түүний барилга байгууламж
42.    БНбД 41-01-02
Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер
43.    БНбД 41-02-05
Гадна дулаан хангамж
44.    БНбД 41-03-99
Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт
45.    БНбД 3.05.03-95
Дулааны шугам  сүлжээ
46.    БНбД 41-03-07
Зуухны тоног  төхөөрөмж
47.    БНбД 42-01-04
Хийн хангамж
48.    СНиП 2.04.09-84
Пожарная автоматика зданий и сооружений
49.    БНбД 3.05-06-90
Цахилгаан техникийн ажил
50.    БНбД 3.05.07-85
Автоматжуулалтын систем
51.    БД 43-101-03
Цахилгаан байгууламжийн дүрэм
52.    БД 43-102-07
Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөллөх ба угсрах
53.    БД 43-103-08
Орон сууцны аянга зайлуулалтын дүрэм
54.    БНбД 2.02.01-94
Барилга, байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм
55.    БНбД 2.03-01-90
Бетон ба төмөр бетон бүтээц
56.    БНбД 52-02-05
Цутгамал бетон, төмөр бетон бүтээц
57.    БНбД 3.03.03-90
Угсармал бетон, төмөр бетон бүтээц
58.    БНбД 53-02-05
Ган   бүтээц
59.    БНбД 54-01-07
Модон  бүтээц /Зураг  төсөл  боловсруулах норм  ба дүрэм/
60.    MNS 0012-3.009:90
Барилга угсралтын ажлын үеийн цахилгааны аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага.
61.    MNS 3557-12:1984
Угсармал бүтээцийн элементүүдийн байрлалын бүдүүвч
62.    MNS 4244:1994
Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага
63.    MNS 4115:91 
Барилгын галын аюулгүй байдал. Барилгын материалын ноцох чанар. Тэсвэрлэн шатдаг материалын анги тодорхойлох арга.
64.    БНбД 3.01.03-88
Тохижилтын ажил
65.    MNS 3237:1989
Ерөнхий төлөвлөгөө. Зам тээврийн таних тэмдэг, дүрслэл.
66.    БНбД 3.04.01-88
Дээвэр, ус, уур, дулаан тусгаарлалтын ажил.
67.    MNS 3239:1989
Дотор ус түгээгүүр
68.    MNS 0900-1992
Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт.
69.    MNS 3241:1989
Усан хангамж, ариутгах татуургын гадна шугам сүлжээний ажлын зураг.
70.    БД43-103-08
Барилга байгууламжийн аянга хамгаалалтын зураг төсөл
71.    MNS 3757-16:2007
Цахилгаан тоног төхөөрөмж, гүйдэл дамжуулагчийн таних тэмдэглэгээ.
72.    MNS 2285:1994
Орон сууцны барилгын гэрлийн самбар
73.    MNS 3757-15:1984
Дотор цахилгаан гэрэлтүүлэг. Ажлын зураг.
74.    MNS 6058:2009
Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал
     
 
2 дугаар хавсралт
 
НЭР ТОМЪЁО ТҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
1. Орон сууцны барилга, эдэлбэр газар
 
1.1      Орон сууцны барилгын хэв шинж:
 
 
Орон сууцны барилгын төрөл, хүчин чадал
1.2      Нийтийн орон сууц:
 
 
Өрөө тасалгаа нь хонгилынхоо хоёр талаар байрлах бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш давхар орон сууцны барилга.
 
1.3      Тусгай зориулалттай орон сууц
 
 
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асрамж, сувиллын зориулалттай нийтийн орон сууц.
 
1.4  Олон сууцт орон сууц
 
Инженерийн систем, сууцны  бус өрөө тасалгаа бүхий олон айлын сууцтай орон сууцны барилга.
 
1.5 Секцийн зохион байгуулалттай орон сууц
 
Өөр хоорондоо цонхгүй цул ханаар тусгаарлагдсан хэд хэдэн секц хэлбэрээр тогтсон орон сууцны барилга. Нэг секц нь иргэд бие даасан шатны хонгилоос шууд гарах буюу хонгилоор дамжиж гарахаар байна.
 
1.6  Галерейн хэв шинжийн орон сууцны барилга
 
Давхрын айлын сууцнууд нь хонгилынхоо зөвхөн нэг талд байрласан хоёроос доошгүй шатны хонгилтой барилга
 
1.7  Хонгилын зохион байгуулалттай орон сууцны барилга
 
Давхрын айлын сууцнуудаас оршин суугчид хонгилоор дамжин шууд гарах. 2-оос доошгүй шаттай орон сууцны барилга.
 
1.8  Блокчлон барьсан орон сууцны барилга
 
Хоёр буюу түүнээс дээш айлын сууцнаас бүрдсэн сууц бүрийн оршин суугчид шууд эдэлбэр газар луу гарах гарцтай орон сууцны барилга.
Тайлбар: Энэхүү норм дүрэмд бие даасан блоклон барьсан барилга нэгэн адил хамрагдана.
 
1.9 Сууцны барилгын эдэлбэр газар
 
Орон сууцны барилга барих газар
 
1.10  Орон сууцны цамхагт барилга
 
 
Төвлөрсөн нэг орцтой цамхаг хэлбэрийн босоо барилга.
 
 
2. Орон сууцны барилгын давхар
 
2.1  Газар дээрх давхар
 
 
Газрын +- 0.00 түвшнөөс дээшхи  барилгын хэсэг
 
2.2  Зоорийн давхар
 
 
Газрын +- 0.00 түвшнөөс доошхи барилгын хэсэг
 
2.3  Барилгын өндөр
 
 
Барилгын эдэлбэр газрын +- 0.00 түвшнөөс дээд давхрын шалны түвшин хүртлэх хэмжээ
 
2.4  Айлын сууцны давхрын өндөр
 
 
Айлын сууцны өрөөний шалны түвшнээс  дээд давхрын айлын  өрөөний шалны түвшин хүртлэх босоо хэмжээ
 
2.5  Өрөөний дотор цэвэр өндөр
 
Өрөөний шалны түвшнээс өрөөний таазны дотор гадаргуу хүртлэх босоо хэмжээ
 
2.6  Зоорийн хэсэг
 
 
Айлын сууцны цэвэр өндрийн 1/3-ээс дээш Ѕ-ээс хэтрэхгүй барилгын хэсэг.
 
2.7  Мансардын давхар
 
Барилгын адрын давхар буюу оройн хэсэг. Налуу дээврийн доорх ашигладаг давхар.
 
2.8. Техникийн давхар
 
 
Барилгын инженерийн тоног төхөөрөмж байрлуулах давхар. Техникийн давхар барилгын газраас доошхи болон дээшхи хэсэгт байж болно.
 
2.9  Барилгын улаан шугам
 
Автозамын ирмэгээс барилгын хана хүртэлх нормативт зай хэмжээ.
 
3. Сууцны өрөө тасалгаа, талбай
 
3.1  Айлын сууцны зориулалттай талбай
 
 
Дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг (зочны, унтлагын, хүүхдийн, ажлын)-ийн талбай болон сууцны бус зориулалттай хэсэг, мөн сууцны бус зориулалттай туслах талбай;
 
3.2 Сууцны бус зориулалттай талбай.
 
Дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг (гал тогооны, хооллох өрөө, ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, агуулахын өрөө, хонгилийн болон хувцасны шүүгээ зэргийн талбай).
 
3.3 Сууцны бус зориулалттай туслах талбай
 
Лоож, тагт, террас, веранда зэрэг бие даан орших чадваргүй сууцны барилгын туслах бүтээцийн талбай.
 
3.4  Айлын сууцны нийт талбай
 
Айлын сууцны талбай болон лоожи, тагт, террас, верандын (тухайн сууцны ашиглаж болох бүхий л өрөө тасалгаа) талбайн нийлбэр байна. Гэхдээ лоожийн талбайг 0.5, тагт, террасын талбайг 0.3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцно.
 
3.5 Айлын сууцанд ногдох дундын ашиглалтын талбай
 
Орон сууцны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлд хамаарах дундын ашиглалт (тухайн орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, гонх, зоорийн болон техникийн давхар, тоног төхөөрөмжийн өрөө)-ын талбайн тухайн айлын сууцанд ногдох хэсэг.
 
3.6  Лоожи
 
 
Барилгын гадна ханаас илүү гараагүй, гурван талаараа ханатай, хучилттай ил тасалгаа
 
3.7 Тагт
 
Барилгын гадна ханаас илүү гарсан, консоль буюу баганан тулаастай, 2-3 талаараа хайс, хашлагатай тавцан.
 
3.8  Терраса
 
Барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс, хашлагатай,  (дээвэртэй байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш нэг буюу хэдэн гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбай.
 
3.9  Веранда
 
 
Барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн, халаалтгүй тасалгаа.
 
3.10  Агуулах
 
Эд зүйлс хадгалахад зориулагдсан тасалгаа.
 
 
 
3.11  Цахилгаан шатны холл
 
Цахилгаан шатны хүлээлгийн холл
 
3.12  Ханын шүүгээ
 
Сууцны өрөөний хананд суурилуулсан шүүгээ.
 
3.13  Гонх
 
 
Орон сууцны  барилгын орцын гадна болон дотор хаалганы хоорондын орон зай.
 
3.14  Гэрлийн карман
 
 
Барилгын хонгилыг нэмэлт гэрэлтүүлэгээр хангах  байгалийн гэрэлтүүлэг бүхий орон зай.
 
3.15  Адрын хөндий
 
Барилгын дээд давхрын хучилт болон барилгын дээвэр хоорондын орон зай
 
3.16   Цахилгаан шатны тавцан
 
Цахилгаан шатруу орох иргэд хүлээх талбай.
 
3.17  Хонгил
 
 
Орон сууцны барилгын өрөөнүүдийг холбосон иргэд зорчих зориулалттай орон зай.
 
3.18 Аж ахуйн агуулах
 
Орон сууцанд амьдрагчидын эд зүйлсийг агуулах зориулалттай зоорийн давхар барилгын 1 дүгээр давхар эсвэл цоколын давхарт байрлах өрөө тасалгаа.
 
3.19  Олон нийтийн үйл ажиллагааны зориулалттай өрөө тасалгаа 
 
Сууцны оршин суугчдад үйлчлэх үйл ажиллагаа явуулахаас гадна орон сууцны харъяаллын иргэдийн нийгмийн үйл ажиллагаа явуулах зориулалттай өрөө тасалгаа.
 
3        дугаар хавсралт
ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЦАХИЛГААН ШАТНЫ ТОО, ДААЦ БА ХУРД
 
Барилгын төрөл
 
Барилгын
давхар
 
Лифтны тоо
 
Ачааны даац
кг
 
Хурд, м/с
Давхар бүрт байх хамгийн их талбай, ам/м
Орон сууц, нийтийн зориулалттай орон сууц
10 хүртэл
1
400
1.0
        600
11-12
2
400 буюу 630
1.0
        600
13-17
2
400 буюу 630
1.0
         450
Өндөр настай иргэдийн орон сууц
3-5
1
630
1.0
800
6-9
2
400
1.0
600
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууц
2-3
1
400
1.0
800
4-5
2
630
1.0
800
 
            Тайлбар :
1. 630 кг ачааны даацтай шатны овор хэмжээний доод хэмжээ  2100*1100 мм байх ёстой.
 2. Нэг хүнд ноогдох сууцны талбайг 18 м2-аар, давхарын өндөрийг 2.8м, т хүлээх хугацааг 81-100 сек байхаар тооцож хүснэгтийг боловсруулав. 
 3. Орон сууцны барилгын сууцны давхрын нийт талбай, давхрын өндөр, нэг зорчигчийн явах хугацааг хүснэгтэд ялгаварлан үзүүлэв. Хүн зөөх шатны хурд, ачааны даац, шатны тоо нь тооцоогоор тогтоогдоно.
Барилгын дээд давхруудад байрлах олон түвшинт сууцны давхруудад хүн зөөх шатыг аль нэг давхрын сууцны өмнө зогсолт хийхээр тооцно. Энэ тохиолдолд барилгын давхрын тоо, шатны тоог хамгийн дээрх зогсоолд хүрэх давхрын тоогоор тодорхойлно.
 
Зөвлөмжийн 4 дүгээр хавсралт
 
ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ӨӨР ХООРОНДОО БОЛОН ОРЧНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗАЙ ХЭМЖЭЭ, ОРОН СУУЦНЫ БАРИЛГА АВТО МАШИНЫ
ГАРАЖ ИЛ ЗОГСООЛ ХООРОНДЫН ЗАЙ ХЭМЖЭЭ
 
1.1. Шинээр барих, сэргээн шинэчлэх, өргөтгөх, орон сууцны барилга хоорондын болон орон сууц барилга олон нийтийн барилга хоорондын, орон сууцны барилга авто машины граж, ил зогсоол хоорондын ойролцоо зай хэмжээг зөвлөмжийн энэхүү дүрмээр тогтооно.
2.1. Орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт барих орон сууцны барилга хоорондын, орон сууцны барилга олон нийтийн барилга хоорондын, орон сууцны барилга авто машины граж, ил зогсоол хоорондын зайн хэмжээг нормчлоно.
        2.2. Зай хэмжээний норм нь барилга барих орчны байгаль цаг уурын нөхцөл түүний барилгад нөлөөлөх хүчин зүйл асуудлууд, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны ахуйн хортой нөлөөлөл, дулааны энергийн эерэг, сөрөг талууд, болон барилга байгууламжид тусах нарны гэрлийн тусгалын үргэлжлэх хугацаа, барилга хоорондын сүүдэрлэлт, барилга хоорондын орон зайн ашиглалт, иргэдийн амрах, чөлөө цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургалт хийх тохитой орчин бүрдүүлэх зэрэг  шаардлагуудыг агуулсан байна.
2.3. Орон сууцны барилгын өрөө тасалгаанд тусах нарны гэрлийн үргэлжлэх хугацааг БНбД 23-04-07-ын дагуу дараах байдлаар заавал хангуулахаар тооцно. Үүнд:
1. 1-3 өрөө айлын сууцны нэгээс цөөнгүй өрөөнд, 4-6 өрөө айлын сууцны 2-оос цөөнгүй өрөөнд мөн нийтийн сууцны унтлагын өрөөний 60-аас доошгүй хувьд;
2. Орон сууцны барилгын өрөө тасалгаанд нарны гэрлийн шууд тусгалын үргэлжлэх хугацааг өргөрөгтэй нь уялдуулан тогтооно. Нутгийн умард бүс буюу хойд бүсийн өргөргийн 480 ба түүнээс хойш гуравдугаар сарын 22-оос есдүгээр сарын 22-ны хооронд 2.5 цагаас багагүй.
Нутгийн төвийн хэсэг буюу 580-480-д 2 цагаас багагүй, өмнөд бүсийн хойд өргөргийн 480-аас урагш хоёрдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 22-ны хооронд 1.5 цагаас багагүй байна.
3. Орон сууцны хорооллын хүүхэд тоглох болон биеийн тамирын талбайд.
 
      2.4. Орон сууцны барилгын сууцны өрөө тасалгаанд тусах нарны гэрлийн үргэлжлэх хугацааг БНбД 23-04-07-ын 2.4, 2.5, 2.6, 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.6  ба 41 дүгээр зүйлд зааснаар тооцож төлөвлөнө.
      2.5. Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо  хэмжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд үзүүлэв.
                                                                                    12 дугаар хүснэгт
 
 
д/д
 
Зай хэмжээний норматив
Зайн хэмжээ (М) барилгажих талбайд барих барилгын давхрын тоо
2-4
5
9
12
16
1.
Барилгын тууш /урт/ талуудын хооронд
15
21
32
45
62.0
 
2.
Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд
10
12
18
 
24
32
3.
Орон сууцны цонхгүй хөндлөн хануудын хооронд
Галын   нормоор тогтоогдоно.
 
4.
 
Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хооронд
 
-
 
-
 
29
 
48
                   
 
Тайлбар:
51 м-ээс дээш өндөр барилга хоорондын зай хэмжээг өндөр барилгыг төлөвлөх нормын дагуу тусад нь тооцож төлөвлөнө.
 
2.6.                     Орон сууцны  барилгаас авто машины граж ил зогсоол хүртлэх  ойролцоо зай хэмжээг зөвлөмжийн 13 дугаар хүснэгтэд үзүүлэв.
 
 
 
13 дугаар хүснэгт
д/д
Зай хэмжээг тогтоох барилгын нэр
Хэмжээ (М) авто машины тоо
10 хүртэл
11-50
51-100
101-300
1.
Орон сууцны барилга
 
10
 
15
 
25
 
35
2.
Олон нийтийн барилга
 
10
 
10
 
15
 
25
3.
Сургууль, цэцэрлэгийн барилга /эдэлбэр газрын хүрээ хүртэл/
 
10
 
10
 
15
 
25

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5 дугаар хавсралт
 
Орон сууцны барилгын төлөвлөлтийн уур амьсгалын бүсчлэлийн үндсэн үзүүлэлтүүд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Уур амьсгалын бүс
Уур амьсгалын дэд бүс
Бүсүүдийн уур амьсгалын үндсэн үзүүлэлт
Бүсүүдийн уур амьсгалын тооцооны үзүүлэлт
Геофизикийн онцлог
Орон сууц, олон нийтийн барилгын төлөвлөлтийн шаардлагыг тодорхойлох байгаль, цаг уурын үзүүлэлтүүд
Дулаан алдалт
 
Галлагааны  хугацаа,
хоног
Халаалтын улирлын хэм ,
хоног
Барилгын босоо гадарга дээрх
1 дүгээр сарын агаарын
 
дундаж температур, 0С
өвлийн 3 сарын салхины
дундаж хурд, м/сек
7 дугаар сарын дундаж
температур, 0С
Жилийн дундаж
харьцангуй чийг, %
Хөрсөнд тэг градус
нэвчих гүн, см
Салхины шахац, кг/м2
1сарын дулааан
дутагдал, 0С/м2
Суудэр тал, 0С/м2
Цацрагийн үйлчлэл, 0С/м2
Салхины үйлчлэл, 0С/м2
VII сарын дулааны
илүүдэл 0С/м2
Борооны норголт
Нийлбэр цацраг, МДж/м2
I
I
-20-25
0.5-1.0
9-15
60-75
400
25-30
40-45
250-260
130
5
10-12
250-260
7500-9000
<25
1900-2200
Цэвдэг хөрсний тархалт ихтэй, газар хөдлөлтийн 6-9 балл
Үргэлжилсэн хахир хүйтэн өвөлтэй, сэрүүн чийглэг зунтай. Барилгыг аль болохоор төвлөрсөн төлөвлөлттэй, давхар гонхтой, ханын дулаан алдагдлыг сайн тооцож төлөвлөх, орцыг төвлөрүүлэх арга хэмжээ авах
II
II a
19-36
0.8-1.5
15-18
59-71
350-400
30-40
40-50
200-265
150
6-10
16-21
230-250
6500-7500
25-50
2200-2300
Алаг цоог тархсан мөнх цэвдэгт хөрсөнд их хэмжээний ул хөрсний улирлын гүн хөлдөлттэй, мөсжилттэй, газар хөдлөлтийн 7-10 балл
Нэн хүйтэн өвөлтэй, сэрүүн чийглэг зунтай. Салхины хамгаалалтыг сайн тооцож, барилгыг төлөвлөхдөө ханаар алдах дулааныг сайн тооцож,өвлийн нөхцөлд нарны халаалтыг идэвхжүүлэх төлөвлөлт хийх
II б
-25-27
0.7-1.6
18-19
65-70
300-350
25-30
40-45
220-250
135
5
13-16
210-230
6200-6500
50-75
2000-2200
III
III a
-15-23
2.5-3.7
15-19
51-60
250-300
30-40
35-45
230-250
142
11-20
16-29
210-230
6200-6500
75-100
2200-2400
Ул хөрсний улирлын хөлдөлттэй, газар хөдлөлтийн 6-9 балл
Өвөл хавар нь хүйтэн, хуурай халуун зунтай. Барилгад нарны хаалт төлөвлөж болно. Хашлага бүтээцийн тооцоог сайн хийж, агааржуулалтыг оновчтой тооцох
III б
-13-25
0.8-3.0
14-17
53-56
200-250
40-50
35-40
200-250
140
11-20
13-20
230-250
6000-6500
25-50
2300-2500
IV
IV а
-15-20
0.5-1.5
19-24
55-65
200-300
50-60
35-40
170-200
146
4-10
24-26
195-200
4800-6200
<25
2500-2700
Улирлын харьцангуй бага хөлдөлттэй, газар хөдлөлтийн 6-9 балл
Зөөлөвтөр хүйтэн өвөлтэй, хэт халуун хуурай зунтай, Барилгын материалын хашлага бүтээцийн зузааныг хамгийн багаар тооцох, агааржуулалтын булангийн болон нэвт системтэй төлөвлөх, нарны хаалт төлөвлөх аэрацийг тооцох
IV б
-17-25
2.0-5.3
18-21
54-64
190-250
50-60
40-45
200-250
147
20-28
16-22
210-230
5000-6200
100-150
2400-2600
IV в
12-17
2.2-5.3
22-26
45-55
160-220
65-75
35-40
160-200
155
15-25
23-27
195-210
3760-5335
25-50
2500-2800
 

 
Заавал мөрдөх 6 дугаар хавсралт
 
ШИНЭЭР БАРИХ, СЭРГЭЭН ШИНЭЧЛЭХ ОРОН СУУЦ БОЛОН НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН НИЙТ ТАЛБАЙ, АЙЛЫН СУУЦНЫ НИЙТ ТАЛБАЙ,  АЙЛЫН СУУЦНЫ ӨРӨӨНИЙ АШИГТАЙ ТАЛБАЙ, БАРИЛГЫН НИЙТ ЭЗЛЭХҮҮН, БАРИЛГАЖИХ ТАЛБАЙ БА БАРИЛГЫН ДАВХРЫГ ТООЦОХ ҮНДСЭН ЗАРЧИМ
 
1.1.  Шинээр барих, сэргээн шинэчлэх,  өргөтгөх, худалдах орон сууцны барилгын (цаашид орон сууц гэх) нийт талбай, нийтийн орон сууцны барилгын нийт талбай, айлын сууцны нийт талбай, айлын сууцны талбай, сууцны өрөөний талбай, барилгажих талбай,  барилгын нийт эзэлхүүн болон давхрыг орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 болон энэхүү хавсралтад заасан зарчмын  дагуу тооцож тогтооно.
2.1. Орон сууцны барилгын  нийт талбайг тогтооход шалны хөвөө мод ороогүй өнгөлгөө шавардлага хийсэн хашлага бүтээцийн   гадаргуугаас шалны түвшинд хэмжиж тогтоосон  нийт давхруудын талбайгаас  гадна тагт, лоджийн талбайг нэмж тооцно. (MNS 6058:2009-ын 2 дугаар хүснэгт) Адрын /мансардын/ давхрын талбай энэ талбайд хамаарагдахгүй. Террас, шатны хонгил, цахилгаан шатны хонгил бусад нүхний талбай нь тухайн давхрынхаа хэмжээнд тооцогдоно.
2.2. Нийтийн орон сууцны барилгын нийт талбайг тогтооход шалны хөвөө мод ороогүй өнгөлгөө шавардлага хийсэн хашлага бүтээцийн гадаргуугаас шалны түвшинд хэмжиж тооцсон хүн амьдрах сууцны өрөөнүүд болон туслах өрөө тасалгаа, олон нийтийн ажлын зориулалттай өрөө тасалгаанаас гадна тагт, лоож, веранд, террасын талбайнуудыг нэмж  тооцно.
2.3. Айлын сууцны талбай дээр лодж, тагт, веранд, терраса, ханын шүүгээ, агуулахуудын талбай болон  өрөөн доторхи шатны доорхи талбай нэмэгдэж тооцоо хийх айлын сууцны  нийт талбай болно. Айлын сууцны нийт талбайг тооцохдоо лоджийн талбайг 0.5, тагт, террасын талбайг 0.3, веранд, хүйтэн агуулахын талбайг 1.0 гэсэн коэффициентоор тус тус бууруулан бодно. Энэ талбайд задгай  зуух, ердийн галлагаатай пийшин, багана болон хаалга суух нүхний талбай тооцогдохгүй.
2.4. Орон сууцны барилгад байх нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай өрөө тасалгааны талбайг БНбД 2-02-03-ын дагуу тусад нь тооцно. Техникийн давхар, шатны тавцан, шатны хонгил, гадна задгай шатны талбайнуудыг сууцны  барилгын нийт талбайд оруулж тооцохгүй.
2.5. Айлын  сууцны өрөөний талбайг хамар хана, хашлага ханын өнгөлгөө шавардлага хийгдсэн гадаргуугаас хөвөө мод ороогүй шалны нийт талбайгаар хэмжиж тогтооно. Адрын давхрын өрөөний талбайг таазны налуутай нь уялдуулан тооцож тогтооно. Налуу нь 300 бол өндөр нь 1.5;  450 бол өндөр нь 1.1 ;600, түүнээс дээш бол өндөр нь 0.5 м байхаар тооцно. Энэ өндрийн завсрын норматив хэмжээг интерполяциар тооцож тогтооно.  Өндөр нь нормативт хэмжээнээс доош нөхцөлд өрөөний нийт талбайг 0.7 гэсэн коэффициентоор тооцож тогтооно. Ийм нөхцөлд таазны налуу 300 бол өрөөний өндрийн доод хязгаар 1.2 м байна. 450-600 байх үед өндөр нь 0.8м 600 түүнээс дээш бол хязгаар тогтоохгүй.
2.6. Орон сууцны барилгын нийт эзэлхүүнийг эдэлбэр газрын  +- 0.00 түвшнээс дээшхи болон доошхи барилгын эзэлхүүнийг нийлбэрээр тооцож тогтооно. Газар дээрхи болон газар доорхи барилгын хэсэг бүрийн эзэлхүүнийг барилгын хашлага бүтээцийн гаднах гадаргуугаас нь хэмжиж тооцно. Энэ тооцоонд архитектур, бүтээцийн цухуйсан элемент, инженерийн байгууламжийн суваг, террас, тагт болон мөнх цэвдэг хөрстэй талбайд барих барилгын салхижуулалтын зориулалттай хөндий хамаарахгүй.
2.7. Хаяавчийн давхрын түвшинд хэвтээ огтолсон хэмжээг үндэслэн барилгажих нийт талбайг  тодорхойлно. Энэ тооцоонд барилгын их биеэс гадагш цухуйсан хийц, элемент болон бусад бүтээц хамрагдах ёстой.
2.8. Барилгын давхарт газар дээрх бүх давхаруудаас гадна давхрын хучилт нь 2 м-ээс дээш өндөрт байх техникийн, адрын хучилтын, хаяавчийн болон зоорийн давхар орж тооцогдоно. Мөнх цэвдэг хөрстэй талбайд барих барилгын салхижуулалтын давхар болон  барилгын оройд байх техникийн давхар энэ тооцоонд хамрагдахгүй.
Өөр өөр түвшний давхартай зэрэгцээ орон сууцны барилгууд болон налуу хэлбэрээр шатлуулан барьсан барилгын давхрыг хэсэг тус бүрээр нь тооцож тогтооно.
 
 
Заавал мөрдөх 7 дугаар хавсралт
 
БАРИЛГЫН ГАЛ ТЭСВЭРШИЛТИЙН ЗЭРГЭЭС ХАМААРАЛТАЙ ТОГТООГДОХ
ХИЙЦ БҮТЭЭЦИЙН ШИНЖ ЧАНАР
 
Гал тэсвэршилтийн зэрэг
 
Хийцлэлийн шинж чанар
I
        Хашлага бүтээц нь шатдаггүй ба бетонон хавтгайлж, байгалийн болон хиймэл чулуун материал ашигласан даацын бүтээцтэй барилгууд
II
     I зэрэглэлийн барилгатай адил ба адрын хучилтанд гал тэсвэршилтийн хязгааралтгүй төмөр бүтээц хэрэглэсэн барилга
III
    Бетон ба төмөр бетон, байгалийн болон хиймэл чулуун материалаар хийсэн хашлага буюу даацын бүтээцтэй барилга
     Хавтан материал мөн шавардлага буюу галд тэсвэртэй шатдаг болон шаталтад тэсвэртэй арга хэмжээ авсан модон бүтээцийг давхар дундын хучилтанд нь хэрэглэсэн барилга
    Адрын хучилтын элементүүдэд гал тэсвэршилтийн болон тархалтын зэргийн шаардлага тавигдахгүй, гэхдээ адрын хучилтын модон элементүүд нь галаас хамгаалах нэвчилгээ, боловсруулалтанд орсон барилга
IIIа
     Каркасан бүтээцтэй барилга: Араг бүтээцийн элементүүд нь галаас хамгаалагдаагүй төмөр бүтээцтэй, хашлага бүтээц нь галд тэсвэртэй шатдаг дулаан тусгаарлагчтай төмөр долгионт хуудас буюу бусад шатдаггүй хуудсан материал хэрэглэсэн барилга
IIIb
       Каркасан бүтээцтэй нэг давхар барилгууд. Араг бүтээцийн элемент нь-Гал тархах хязгаарын шаардлагыг хангахуйц галаас хамгаалах боловсруулалт хийгдсэн бүтэн буюу наамал модон барилгууд
      Хашлага бүтээц нь галаас хамгаалах боловсруулалт хийгдсэн модон хавтгайлжин барилга
 
IY
    Хашлага бүтээц нь хавтгайлж буюу хуудсан материал  ашигласан тэр нь шавардлагаар галын нөлөөллөөс болон өндөр температураас хамгаалагдсан галд тэсвэртэй шатдаг, шатдаг материал буюу наамал бүтэн модон хашлага хэрэглэсэн даацын бүтээцтэй барилгууд
     Адрын хучилтын элементүүдэд гал тэсвэршилтийн болон тархалтын зэргийн шаардлага тавигдахгүй, гэхдээ адрын хучилтын модон элементүүд нь галаас хамгаалах нэвчилгээ, боловсруулалтанд орсон барилгууд
IYa
     Каркасан бүтээцтэй нэг давхар барилгууд:
     Араг бүтээцийн элементүүд нь гал тэсвэршилтийн хязгаарлалт хийгдээгүй бүтээцтэй барилгууд
     Хашлага бүтээц нь- шатдаг дулаан тусгаарлагчтай төмөр долгионт хуудас буюу бусад шатдаггүй хуудсан материал ашигласан барилгууд
Y
      Гал тэсвэршилтийн болон тархалтын зэргийн шаардлага тавигдахгүй даацын ба хашлага бүтээцтэй барилгууд
 
 
Заавал мөрдөх 8 дугаар хавсралт
 
ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ӨРӨӨНИЙ АГААР СОЛИЛЦООНЫ ДАВТАМЖ БОЛОН АГААРЫН ХЭМЖИГДЭХҮҮН
 
Өрөөний нэр
Хүйтэн үеийн агаарын тооцооны хэм 0С
Агаар солилцооны давтамж буюу өрөөнөөс гаргах агаарын доод хязгаарын хэмжээ
Оруулах
Гаргах
Айлын сууц нийтийн байрны сууцны өрөө
18 (20)
-
Өрөөний 1м2-д 3м3/ц
Айлын сууц нийтийн байрны гал тогоо
18
-
60м3/ц-аас багагүй
Онгоц шүршүүрийн өрөө
Жорлон
Нэгдсэн ариун цэврийн өрөө
Мөн тусдаа халаалттай
 
25
18
 
25
 
18
 
-
 
50 м3/ц
25 м3/ц
 
50 м3/ц
 
50 м3/ц
Нийтийн угаалгын газар
18
-
0.5 м3/ц
Нийтийн шүршүүр
25
-
5 м3/ц
Нийтийн жорлон
16
-
1 суултуурт 50 м3/ц
1 хөтөвчинд 25 м3/ц
Хувцас цэвэрлэх ба индүүдэх зориулалт бүхий өлгүүрийн өрөө
Нийтийн байрны угаалгын өрөө
-
 
 
 
 
18
-
-
 
 
 
 
1.5
Хөлийн өрөө, хонгил, сууцны байрны шатны талбай
16
-
-
Соёл, олон нийтийн ажлын зориулалттай өрөө
18
-
1
Цэвэрлэгээний өрөө
15
Тооцоогоор 4-өөс багагүй3
7
Нийтийн байрны индүүдлэгийн өрөө
15
Тооцоогоор 2-оос багагүй
3
Нийтийн байрны цагаан хэрэглэл, аж ахуйн, спортын хэрэгсэл, эд зүйлсийн агуулах
12
-
0.5
Нийтийн байрны тусгаарлах өрөө
20
-
1
Цахилгаан шатны өрөө
5
-
Тооцоогоор 0.5-аас багагүй
Шатны хонгил
16
-
-
Хог хураах камер
5
-
1
(хог хураах камер бүрд)
 
Тайлбар:
1.        Гадна агаарын 5 хоногийн дундаж температур -310С-аас бага тохиолдолд өрөөний дотор агаарын хэмийг +200С тооцно.
Орон сууц, нийтийн байрны булангийн өрөөний агаарын хэмийг 8 дугаар хүснэгтэнд зааснаас2*С-ээр ахиулан авна.  
2.        Уур амьсгалын IV-III бүсүүдэд барих барилгын шатны талбай болон тухайлсан халаалттай барилгуудын агаарын тооцоот температурыг тогтоохгүй байж болно.
3.        Дулааны улиралд цахилгаан шат ажиллуулах машины өрөөний агаарын температур 400С-аас их байх ёсгүй.
4.        Хаалтанд бичсэн хэмжигдэхүүнүүд нь өндөр настан болон тахир дутуу иргэдийн сууцанд хамаарна.