- Нүүр
- Сайдын тушаал
- Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2011 оны 408/500 тоот хамтарсан тушаалын
нэгдүгээр хавсралт
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам
нэгдүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болох давтан сургалт (цаашид "төгсөлтийн дараах сургалт" гэх) явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Төгсөлтийн дараах сургалт нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах тасралтгүй сургалт юм.
1.3 Төгсөлтийн дараах сургалтыг төрөөс санхүүжүүлэх асуудлыг эрүүл мэнд, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмаар зохицуулна.
1.4 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын мэргэжлийн чиглэл, индексийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батална.
1.5 Эрүүл мэндийн тухай хуулийн 32.2-т заасан орон тооны бус зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.
1.6 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, мэргэжлийн зэрэг олгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (цаашид "ЗГХА-ЭМГ" гэх)-ын эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс (цаашид "ажлын алба" гэх) гүйцэтгэнэ.
Хоёр. Нэр томьёо
Энэхүү журамд бичигдсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1 "Мэргэшүүлэх сургалт" гэж эмнэлгийн мэргэжилтэнд анагаах ухааны чиглэлээр олгох үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтыг;
2.2 "Давтан сургалт" гэж эмнэлгийн мэргэжилтэнд эзэмшсэн мэргэжлийн болон мэргэшлийн чиглэлээр нь нэмэлт мэдлэг, ур чадвар олгох сургалтыг;
2.3 "Багц цаг" гэж эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг;
Гурав. Төгсөлтийн дараах сургалтын агуулгын багтаамж, хугацаа, элсэлт, төгсөлт
3.1 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт нь мэргэшүүлэх болон давтан сургалтын хэлбэрээр зохион байгуулагдах ба мэргэшүүлэх сургалт нь үндсэн мэргэшлийн (резидент), төрөлжсөн мэргэшлийн гэсэн төрөлтэй байна.
3.2 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах давтан сургалт нь мэргэжил дээшүүлэх сургалт байна.
3.3 Төгсөлтийн дараах сургалт нь өдрийн хэлбэрээр явагдах ба зарим хичээлийг зайны сургалтаар эзэмшиж болно.
3.4 Үндсэн мэргэшлийн сургалт нь 66 багц цагаас доошгүй агуулгатай, 1,5 жилээс доошгүй хугацаатай үргэлжлэх ба гэрчлэх баримт бичиг нь мэргэжлийн диплом байна.
3.5 Хүний их эмч, эм зүйч, уламжлалт анагаахын их эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшлийн сургалт нь сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай, 6 сараас доошгүй хугацаатай үргэлжилнэ.
3.6 Сувилагч, эм найруулагч, эх баригч болон анагаах ухааны боловсрол олгох коллеж төгссөн эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэшүүлэх сургалт нь сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай, 3 сараас доошгүй хугацаатай үргэлжилнэ.
3.7 Давтан сургалт нь сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай 3 сар хүртэл хугацаагаар үргэлжлэх сургалт байна.
3.8 Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн хяналтын тоог байгууллагын хүчин чадлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
3.9 Мэргэшүүлэх сургалтад элсэгчдийг уралдаант шалгалтаар шалгаруулна. Улсын төсвөөр сургалтын зардлыг хариуцах элсэгчдийг ЗГХА-ЭМГ, бусад элсэгчдийг тухайн сургалтын байгууллага шалгаруулна.
3.10 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, суралцагч, төгсөгчидтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлж хөтөлнө.
3.11 Сургалтын чанарт төрөөс тавих хяналт нь төгсөлтийн улсын шалгалт байна. Төгсөлтийн улсын шалгалтын комиссыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилно.
3.12 Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн нэрсийн жагсаалт, дипломын серийн дугаарыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батална.
3.13 Төрөлжсөн мэргэшлийн сургалт төгсөгчдийн нэрсийн жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний серийн дугаарыг ЗГХА-ЭМГ-ын даргын шийдвэрээр батална.
3.14 Давтан сургалт зохион байгуулах эрх авсан байгууллага нь төгсөгчдийн нэрсийн жагсаалт, гэрчилгээний серийн дугаарыг ЗГХА-ЭМГ-аар баталгаажуулна.
3.15 Давтан сургалт нь 10-аас доош хоногоор зохион байгуулагдах тохиолдолд сургалтын хөтөлбөр, ногдох багц цагийг ажлын алба хянаж, зөвшөөрөл олгон, сургалтад оролцогсдын нэрс, гэрчилгээний серийн дугаарыг баталгаажуулах ба гэрчилгээнд сургалт зохион байгуулсан байгууллагын дарга/захирал гарын үсэг зурна.
Дөрөв. Төгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт
4.1 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.1.1 Төгсөлтийн дараах сургалтын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах;
4.1.2 Төгсөлтийн дараах сургалтын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
4.1.3 Төгсөлтийн дараах сургалтын хууль эрх зүйн орчинд нийцүүлэн холбогдох журам, зөвлөмж, аргачилал боловсруулан батлах;
4.1.4 Төгсөлтийн дараах сургалтын асуудлаар хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
4.1.5 Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын чадавхийг харгалзан, эрүүл мэндийн байгууллагуудын захиалгын дагуу төрийн сангийн сургалтын чиглэл, суралцагчдын тоог тогтоох.
4.2 ЗГХА-ЭМГ нь төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1 Зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэх;
4.2.2 Төгсөлтийн дараах сургалтын асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн баримт бичиг, тэдгээрийг дагалдах дүрэм, журам, удирдамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
4.2.3 Төгсөлтийн дараах сургалтын элсэлт, төгсөлтийн улсын шалгалт (цаашид "шалгалт" гэх)-ын журам болон төгсөгчдөд диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгох журмыг батлах,
4.2.4 Төгсөлтийн дараах сургалтад элсэгч төгсөгчдөөс авах шалгалтыг зохион байгуулах, сургалт дүүргэснийг гэрчлэх мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан олгох үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулах;
4.2.5 Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болон сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний цахим мэдээний санг тогтмол ажиллуулах, боловсронгуй болгох, хяналт тавих;
4.2.6 Мэдээний сан болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан төгсөлтийн дараах сургалтын хэрэгцээг тодорхойлж, төлөвлөх санал боловсруулах;
4.2.7 Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ хийж, үр дүнг Зөвлөлд тайлагнах;
4.2.8 Cургалт эрхлэх байгууллагатай гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах;
4.2.9 Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болон суралцагчаас гаргасан санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх;
4.2.10 Сургалт эрхлэгч байгууллагын сургалтын төлөвлөгөөний агуулга, хичээлийн стандарт, суралцуулах нөхцлийг тусгасан лавлагаа гаргаж www.doh.mn цахим хуудсанд байрлуулан, нийтэд ил тод мэдээлэх;
4.2.11 Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгээс Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.5-д заасны дагуу 5 жил тутамд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын төлөвлөгөө, жил бүрийн сургалтын хэрэгцээний саналыг авч, шаардлагатай санхүүжилтийг ЗГХА-ЭМГ-ын жилийн бүрийн төсөвт тусгах;
4.2.12 Сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухай бүр зохиох байгуулах;
4.2.13 Зөвлөлөөс баталсан тэргүүлэх чиглэлийн дагуу зохион байгуулах сургалтыг эрчимжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж, тайланг Зөвлөлөөр хэлэлцүүлж байх.
4.3 Төгсөлтийн дараах сургалтыг дараах хугацаанд зохион байгуулна:
4.3.1 Үндсэн мэргэшлийн сургалт нь жил бүрийн 10 сарын 1, төрөлжсөн мэргэшлийн болон давтан сургалт нь жил бүрийн 3 сарын 1-нд тус тус эхэлнэ.
4.3.2 Үндсэн мэргэшлийн сургалтад элсэгчдийг жил бүрийн 9 дүгээр сарын 5-аас 9 дүгээр сарын 20-ны дотор, төрөлжсөн мэргэшлийн болон давтан сургалтад элсэгчдийг жил бүрийн 2 дугаар сарын 5-наас 20-ны хооронд тус тус бүртгэж, элсэлтийн шалгалтыг 9 дүгээр сарын 25 ба 2 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулна.
Тав. Сургалт эрхлэх, зохион байгуулах байгууллагад тавигдах нийтлэг шалгуур
5.1 Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг Зөвлөлөөс эрх авсан анагаах ухааны боловсрол олгох сургууль, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллага эрхлэх буюу зохион байгуулна.
5.2 Зөвлөл нь дараах нийтлэг шалгуурыг хангасан байгууллагад төгсөлтийн дараах сургалт эрхлэх эрх олгоно. Үүнд:
5.2.1 Мэргэжлийн чиглэл тус бүрээр батлагдсан сургалтын цөм хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;
5.2.2 Батлагдсан орон тоо бүхий сургалтын нэгжтэй байх;
5.2.3 Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхи бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байна. Багшлах бүрэлдэхүүний 70-с доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх;
5.2.4 Сургалтын үйл ажиллагаа явуулах журамтай байх;
5.2.5 Багшлах бүрэлдэхүүнийг сурган заах арга зүйн сургалтад хамруулж, ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөөтэй байх;
5.2.6 Мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, лаборатори бүхий сургалтын түшиц эмнэлэгтэй байх;
5.2.7 Суралцах үйл явцыг дэмжих орчин бүрдүүлсэн байх; (байнгын үйл ажиллагаатай хэвлэх, хувилах төхөөрөмж, интернет бүхий компьютер, мэргэжлийн номын сан, амрах, хувцас солих өрөө г.м);
5.2.8 Энэхүү журмын 5.2.6-д заасан түшиц эмнэлэг байхгүй эсхүл 5.2.7-д заасан сургалтын бааз байхгүй тохиолдолд сургалтын онцлогт тохирохуйц эмнэлэг буюу анагаах ухааны боловсрол олгох сургалтын байгууллагатай гэрээ байгуулсан байх.
5.3 Зөвлөл нь дараах нийтлэг шалгуурыг хангасан байгууллагад давтан сургалтыг зохион байгуулах эрх олгоно. Үүнд:
5.3.1 Давтан сургалт нь нэг сараас дээш хугацаатай бол цөм хөтөлбөрийг Зөвлөлөөр батлуулсан байх, 1 сараас доош хугацаатай бол хөтөлбөрийг сургалт эрхлэх эрх бүхий сургалтын байгууллагаар батлуулсан байх;
5.3.2 Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;
5.3.3 Тухайн сургалтын агуулгад тохирсон техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнтэй байх.
Зургаа. Төгсөлтийн дараах сургалт удирдах багшид тавигдах нийтлэг шаардлага
6.1 Төгсөлтийн дараах сургалт удирдах багшид дараах шаардлага тавигдана:
6.1.1 Тухайн мэргэжлээрээ магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй буюу тэргүүлэх ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх;
6.1.2 Тухайн мэргэжлээрээ 5 буюу түүнээс дээш жил ажилласан буюу сургалт удирдсан туршлагатай байх;
6.1.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
6.1.4 Сурган заах арга зүйн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээтэй байх;
6.1.5 Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш бол сургалт эрхлэх байгууллагатай гэрээ байгуулсан байх.
Долоо. Суралцагчдад тавигдах нийтлэг шаардлага
7.1 Үндсэн мэргэшлийн сургалтад элсэх их эмчид дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
7.1.1 Анагаах ухааны, уламжлалт анагаах ухаан, нүүр амны чиглэлээр бакалаврын дипломтой байх;
7.1.2 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрөлтэй байх;
7.1.3 Эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх сургалтад давхар элсээгүй байх;
7.1.4 Анагаах ухааны бакалаврын сургалтын нийт багц цаг нь элсэх гэж буй сургалтын цөм хөтөлбөрийн агууллагын залгамж холбоо, багтаамжийг хангасан байх;
7.1.5 Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх,
7.1.6 Баклаврын сургалтын багц цаг тухайн үндсэн мэргэшлийн сургалтад шаардлагатай багц цагт хүрэхгүй байгаа тохиолдолд багц цаг нөхөх сургалтад хамрагдсан байх.
7.2 Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1 дэх заалтад заасан хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч нь зөвшөөрлийн хугацаанд үндсэн мэргэшлийн сургалтад суралцахгүй.
7.3 Төрөлжсөн мэргэшлийн сургалтад элсэх их эмчид дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
7.3.1 Үндсэн мэргэшлийн сургалтын дипломтой байх;
7.3.2 Үндсэн мэргэшлийн сургалтаар эзэмшсэн мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
7.3.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
7.3.4 Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх;
7.4 Мэргэшүүлэх сургалтад элсэх сувилагч, эм найруулагч, эх баригч болон анагаах ухааны боловсрол олгох коллеж төгссөн эмнэлгийн бусад мэргэжилтэнд дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
7.4.1 Төгсөлтийн өмнөх сургалтын диплом, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;
7.4.2 Мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
7.4.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
7.4.4 Элсэлтийн шалгалтад тэнцсэн байх.
7.5 Давтан сургалтад элсэгчдэд дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
7.5.1 Тухайн мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтын диплом, мэргжлийн үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;
7.5.2 Мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсанаас хойш 2 ба түүнээс дээш жил ажилласан байх;
7.5.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
Найм. Сургалтын цөм хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага
8.1 Төгсөлтийн дараах сургалтын цөм хөтөлбөр дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
8.1.1 Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга нь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн үндсэн чиг үүрэгт нийцсэн байх;
8.1.2 Мэргэшүүлэх сургалтын нийт багц цагийн 20-25 хувь нь онолын, 75-80 хувь нь дадлагажих сургалт байх;
8.1.3 Мэргэшүүлэх сургалтад удирдагч багш 2-оос илүүгүй суралцагч дагалдуулах, бага бүлгээр хичээллэх суралцагчдын тоо 8-аас илүүгүй байхаар зохион байгуулсан байх;
8.1.4 Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга нь үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх чиглэлийн мэдээллийг багтаасан байх;
8.1.5 Сургалтын цөм хөтөлбөрт сургалтын зохион байгуулалтын асуудлууд тухайлбал элсэлтийн шалгуур, сургалтын үргэлжлэх хугацаа, сургалтын хэлбэр, үнэлгээ зэрэг мэдээллийг бүрэн тусгах, сүүлийн үед нэвтэрч буй эмчилгээ, оношлогоо, сувилгааны шинэ арга аргачлал, шинэ эм, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл, тэдгээрийн хэрэглээг тодорхой хэмжээгээр тусгах;
8.1.6 Давтан сургалтын цөм хөтөлбөрийн агуулга нь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн үндсэн чиг үүрэг, эмнэлгийн мэргэжилтний эрхэлж буй мэргэжлийн үйл ажиллагаатай нийцсэн байх ба тодорхой нэг чиглэлээр дагнасан байх;
8.1.7 Давтан сургалт нь 10 хоногоос доош хугацаатай зохион байгуулагдах бол хөтөлбөр нь тодорхой сэдвийн хүрээнд нотолгоонд тулгуурласан анагаах ухаан, ЭМЯ-ны эмнэл зүйн удирдамжинд нийцүүлэн боловсруулсан байх.
Ес. Төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материал
9.1 Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага нь зөвшөөрөл хүсэхэд дараах материалыг бүрдүүлэн ажлын албанд ирүүлнэ. Үүнд:
9.1.1 Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
9.1.2 Сургалтын чиглэл, тухайн сургалтыг явуулах үндэслэл, хэрэгцээ шаардлага, гарах үр дүн, сургалтын төрөл, хэлбэрийг тодорхой тайлбарласан албан бичиг;
9.1.3 Байгууллагын товч танилцуулга, сургалт эрхлэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлагыг хангасныг батлах баримтын хуулбар (тусгай зөвшөөрөл г.м);
9.1.4 Сургалтын агуулгад тохирсон сургалтын байр, техник хэрэгсэл, ном сурах бичиг зэрэг сургалтын үндсэн хэрэглэгдэхүүний жагсаалт (фото зураг);
9.1.5 Энэхүү журмын 5.2.6-д заасан түшиц эмнэлэг байхгүй эсхүл 5.2.7-д заасан сургалтын бааз байхгүй тохиолдолд эмнэлэг буюу анагаах ухааны боловсрол олгох сургуультай байгууллагатай гэрээ (эх хувь);
9.1.6 Байгууллагын дотоод журмын хуулбар, багшлах бүрэлдэхүүн, чадавхийн тодорхойлолт (боловсрол, боловсролын болон мэргэжлийн зэргийн бичиг баримтын баталгаажуулсан хуулбар);
9.1.7 Зөвлөлөөр батлагдсан сургалтын цөм хөтөлбөр, төлөвлөгөө.
Арав. Сургалтын эрх олгох, сунгах, хүчингүй болгох
10.1 Ажлын алба сургалт эрхлэх хүсэлт гаргасан байгууллагын материалыг хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд Зөвлөлөөр хэлэлцүүлэх ба дэмжигдсэн тохиолдолд сургалт эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Зөвлөлийн даргаар баталгаажуулан олгоно.
10.2 Төгсөлтийн дараах сургалт эрхлэх эрхийг дор дурдсан хугацаагаар олгоно:
10.2.1 Үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагад 4 хүртэл жил;
10.2.2 Төрөлжсөн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагад 2 хүртэл жил;
10.2.3 Давтан сургалт эрхлэх байгууллагад 2 хүртэл жил;
10.3 Сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагааны тайлан, үнэлгээг Зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдсэн тохиолдолд сургалтын эрхийг энэхүү журмын 10.2-т заасан хугацаагаар сунгана.
10.4 Дараах тохиолдолд сургалт эрхлэх байгууллагын төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулах эрхийг зөвлөлөөр хэлэлцэж хүчингүй болгоно. Үүнд:
10.4.1 Сургалтын товлосон хугацаанаас 1 сараас илүү хугацаанд эхлүүлээгүй, сургалтын явцад үйл ажиллагаагаа хүндэтгэх шалтгаангүйгээр зогсоосон;
10.4.2 Явцын үнэлгээнд хангалтгүй дүн үзүүлсэн;
10.4.3 Сургалтын орчин нь шаардлага хангахгүй, сургалтын цөм хөтөлбөр төлөвлөгөөний стандартыг зөрчсөн, суралцагчдын санал, гомдол, мэдээлэлд дурдсан зөрчил нь шалгалтаар тогтоогдсон;
10.4.4 Байгууллага нь татан буугдсан буюу өөрчлөгдсөн.
Арван нэг. Төгсөлтийн дараах сургалтын хяналт, үнэлгээ
11.1 Хяналт, үнэлгээ нь сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаа, тайлан, холбогдох мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж зөвлөмжөөр хангахад чиглэнэ.
11.2 Хяналт, үнэлгээний дүнг сургалт эрхлэх байгууллагын тайланг Зөвлөлөөр хэлэлцэхэд харгалзана.
11.3 Ажлын албанаас үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээний тайланг жил бүрийн 9 дүгээр сарын 15, төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх болон давтан сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний тайланг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор зөвлөлд ирүүлнэ.
11.4 Ажлын алба явцын хяналтыг тухайн сургалтын хугацаанд, хөндлөнгийн үнэлгээг сургалт эрхлэх байгууллагын сургалтын эрхийн хугацаанд мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран тус тус нэг удаа хийнэ.
Арван хоёр. Сургалт эрхлэх байгууллагын эрх, үүрэг
12.1 Сургалт эрхлэх байгууллага дараах эрхтэй:
12.1.1 Суралцагч сургалтыг хугацаанд нь дуусгаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтын төлөвлөгөө, хичээлийн цөм хөтөлбөрийн 10 ба түүнээс дээш хувийг гүйцэтгээгүй тохиолдолд тухайн багц цагт тооцсон нэмэлт төлбөр авах;
12.1.2 Энэхүү журмын 12.1.1-д зөөсөн зөрчил гаргасан суралцагчийг хүндэтгэх шалтгаангүй бол улираан суралцахгүй ба тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд сургалтаас хасах.
12.2 Сургалт эрхлэх байгууллага дараах үүрийг хүлээнэ:
12.2.1 Суралцагчийг хэт ачаалалтай ажиллуулахгүй ажлын ачааллыг зохицуулах, суралцах үйл явцтай нь шууд холбоогүй үүрэг даалгавар өгөхгүй байх;
12.2.2 Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр суралцагчийг дайчлан ажиллуулах;
12.2.3 Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн орчин, нөхцлийг бүрдүүлэх;
12.2.4 Сургалтын үйл явцыг үнэлэх, дотоод хяналт тавих, эргэн мэдээлэх тогтолцоотой байх;
12.2.5 Батлагдсан загварын дагуу суралцагсдын дүнгийн дэвтэртэй байх;
12.2.6 Суралцагчийг ажиллуулахтай холбоотой үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулсан заалтыг байгууллагын дотоод журамд тусгах;
12.2.7 Сургалтын төрөл хэлбэрийг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай бол түүний үндэслэл, хэрэгцээ, дэвшилттэй тал, ач холбогдлыг тодорхой тусгасан нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн сургалт эхлэхээс 3 сарын өмнө ажлын албанд ирүүлэх.
12.2.8 Сургалтын төлбөрийг багш нарын цалин, сургалтын орчин бүрдүүлэх, сайжруулах, багш нарын чадавхийг дээшлүүлэх, сургалтын бичиг хэргийн зардал, гэрчилгээ хэвлүүлэх зэрэгт зарцуулах ба сургалтаас гадуурхи үйл ажиллагаанд зарцуулахгүй байх;
12.2.9 Сургалт эрхлэх байгууллага нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв бол үндсэн мэргэшлийн сургалтад суралцагчийг сургалтын нийт цагийн 70%-ийг дүүргэсний дараа үлдсэн 30%-ийг гүйцэтгэхэд тухайн эмнэлэг дээрээ орон тоогоор ажиллуулж болох ба шаардлагатай цалингийн зардлыг жил бүр төсөвтөө тусгаж байх.
Арван гурав. Төгсөлтийн дараах сургалтын төлбөр
13.1 Төрөөс санхүүжүүлэх төгсөлтийн дараах сургалтын төлбөр, холбогдох зардлын жишгийг Эрүүл мэнд, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмаар зохицуулна.
13.2 Төгсөлтийн дараах сургалтад хувиараа суралцагч нь сургалтын төлбөрийг өөрөө хариуцна.
---ооо---
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2011 оны 408/500 тоот хамтарсан
2011 оны 408/500 тоот хамтарсан
тушаалын хоёрдугаар хавсралт
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн
дараах сургалтын дэвтрийн үлгэрчилсэн загвар
№
Эцэг/эхийн нэр..................................нэр .........................
Нас .....
Хүйс эрэгтэй/эмэгтэй (зурна уу) .........................
Үндсэн байгууллага ..........................................................................
мэргэжлээр үндсэн мэргэшлийн сургалт/төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх /дээшлүүлэх (зурна уу) сургалтад ........ оны ..... сарын ...... өдөр элсүүлэв.
Суралцах хугацаа ............ жил ........ сар
Олгосон ....... оны ..... сарын ..... өдөр
ЗАХИРАЛ .........................................
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
1-р ДАМЖАА ...... оны ..... улирал
Суралцагчийн нэр .................. Сургалтын дэвтрийн дугаар .............
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
2-р ДАМЖАА ...... оны ..... улирал
Суралцагчийн нэр ................... Сургалтын дэвтрийн дугаар .............
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
3-р ДАМЖАА ...... оны ..... улирал
Суралцагчийн нэр ............................. Сургалтын дэвтрийн дугаар .............
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
4-р ДАМЖАА ...... оны ..... улирал
Суралцагчийн нэр ........................ Сургалтын дэвтрийн дугаар .............
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
УЛИРЛЫН ШАЛГАЛТ
№
|
Хичээл
|
Багц цаг
|
Үнэлгээ
|
Дүн
|
Сар өдөр
|
Гарын үсэг
|
|
авах
|
авсан
|
||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Суралцагчийн нэр ............... Сургалтын дэвтрийн дугаар .............
ДАХИН ӨГСӨН УЛИРЛЫН ШАЛГАЛТ
№
|
Хичээлийн нэр
|
Сар өдөр
|
Үнэлгээ
|
Дүн
|
Гарын үсэг
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Суралцагчийн нэр .................... Сургалтын дэвтрийн дугаар .............
Явцын дүн
№
|
Үзүүлэлт
|
Дүн /хувиар %/
|
Ерөнхий дүн
|
|||
I улирал
|
II улирал
|
III улирал
|
IV улирал
|
|||
1.
|
Лекцийн ирц
|
|
|
|
|
|
2.
|
Дадлагын ирц
|
|
|
|
|
|
3.
|
Семинар
|
|
|
|
|
|
4.
|
Клиникийн ярилцлагын шалгалт
|
|
|
|
|
|
5.
|
Тестийн шалгалт
|
|
|
|
|
|
6.
|
Жижүүрийн тайлан
|
|
|
|
|
|
7.
|
Гардан үйлдлийн шалгалт
|
|
|
|
|
|
8.
|
Ёс зүй, хандлага харилцаа
|
|
|
|
|
|
Голч дүн
|
|
|
|
|
|
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Суралцагчийн нэр ...................... Сургалтын дэвтрийн дугаар .............
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ
№
|
Хичээлийн нэр
|
Сар өдөр
|
Үнэлгээ
|
Дүн
|
Гарын үсэг
|
1.
|
|
|
|
|
|
2.
|
|
|
|
|
|
3.
|
|
|
|
|
|
Ерөнхий дүн ............................
Голч дүн ................
Шалгалтын комисс:
Дарга ...............................
Гишүүд: ...............................
...............................
Зөвшөөрсөн суралцагчийн гарын үсэг ................................
---ооо---
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2011 оны 408/500 тоот хамтарсан
2011 оны 408/500 тоот хамтарсан
тушаалын гуравдугаар хавсралт
Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх
сургалт төгсөгчдөд олгох диплом, мэргэжлийн
үнэмлэхний загвар
Загвар 1. Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдөд олгох диплом
1. Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдөд олгох диплом нь хатуу хавтастай, хавтасны нүүрний доод хэсэгт "ДИПЛОМ" гэж бичсэн байна.
2. Дипломын дотор тал цайвар шар өнгийн дэвсгэртэй, гадуураа шаргал өнгийн алхан хээтэй байна.
3. Диплом нь 105 мм х 148,5 мм хэмжээтэй хоёр хуудсан дээр монгол, англи хэлээр бичигдсэн байна
4. Дипломын баруун дээд буланд Эрүүл мэндийн яамны бэлгэдэл, зүүн дээд буланд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газрын бэлгэдэл, сургалт эрхлэх байгууллагын бэлгэдлийг байрлуулж, түүний доор" ДИПЛОМ" гэж бичиж дугаар бичих зай үлдээсэн байна.
5. Дипломд төгсөгчийн овог нэр, суралцсан байгууллагын нэр, мэргэшсэн мэргэжлийн нэр, мэргэжил олгосон үндэслэлийг бичиж, дараах албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Үүнд:
- Зөвлөлийн дарга
- Улсын шалгалтын ерөнхий комиссын дарга
- Тухайн сургалт эрхэлсэн байгууллагын дарга/захирал
Төгсгөлд нь олгосон он, сар, өдөр, газрын нэрийг бичнэ.
Загварыг хавсаргав.
ЗАГВАР 1
Эрүүл мэндийн яамны Засгийн газрын хэрэгжүүлэгч Сургалт эрхлэх байгууллагын
бэлгэдэл Агентлаг-Эрүүл мэндийн газрын бэлгэдэл
бэлгэдэл
ДИПЛОМ
№
.............................................овогтой.....................................................нь
.............................................................-ын мэргэшлээр үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул Эрүүл мэндийн сайдын ................оны .....................дугаар тоот тушаалыг үндэслэн
..................................................................................... мэргэжил олгов.
Кредит цаг ......
............................. ................................. .........................................
Зөвлөлийн дарга Улсын шалгалтын ерөнхий Сургалт эрхлэгч байгууллагын
комиссын дарга дарга/захирал
Тамга Тамга Тамга
огноо.......
олгосон газар......
Draft 1
Logo Logo Logo
Ministry of Health State implementing agency of health ………………………………….
DIPLOMA
№
This diploma is awarded to…………………………………………………
In recognition of your completion of residency training at the…………………..………………………………………………………………in specialization as
………………………………………………………………………………………….
by the decrees of the Minister of Health ....................................................
Completed credits-………
…..................… ………………………… ………………………
Head of the committee Chairman of the general committee Rector/ Director
of the State examination
Stamp Stamp Stamp
Date…
Place…..
Загвар 2. Төрөлжсөн мэргэшлийн сургалт төгсөгчдөд олгох мэргэжлийн үнэмлэх
1. Төрөлжсөн мэргэшлийн сургалт төгсөгчдөд олгох Мэргэжлийн үнэмлэх нь хатуу хавтастай, хавтасны нүүрний доод хэсэгт " Мэргэжлийн үнэмлэх" гэж бичсэн байна.
2. Мэргэжлийн үнэмлэх нь цайвар шар өнгийн дэвсгэртэй гадуураа бор шаргал өнгийн алхан хээтэй байна.
3. Мэргэжлийн үнэмлэх нь 105 мм х 148,5 мм хэмжээтэй хоёр хуудсан дээр монгол, англи хэлээр бичигдсэн байна
4. Мэргэжлийн үнэмлэхний баруун дээд буланд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын бэлгэдэл, зүүн дээд буланд сургалт эрхлэгч байгууллагын бэлгэдлийг байрлуулж, түүний доор "Мэргэжлийн үнэмлэх" гэж бичиж, дугаар бичих зай үлдээсэн байна.
5. Мэргэжлийн үнэмлэх дээр төгсөгчийн овог нэр, суралцсан байгууллагын нэр, мэргэшсэн мэргэжлийн нэр, мэргэжил олгосон үндэслэлийг бичиж дараах албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Үүнд:
- Шалгалтын ерөнхий комиссын дарга
- Тухайн сургалт эрхэлсэн байгууллагын дарга/захирал
Төгсгөлд нь олгосон он, сар, өдөр, газрын нэрийг бичнэ.
/ Загварыг хавсаргав/
Загвар 2
МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ
Серийн дугаар
..........................................овогтой ......................................... нь
......................................................................................
мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул
ЗГХА-ЭМГ-ын даргын ............оны ..........дугаар тушаалыг
үндэслэн ........................................................ мэргэжил олгов.
Кредит цаг ......
.................................
Шалгалтын ерөнхий комиссын Сургалт эрхлэгч байгууллагын
дарга захирал/ дарга
Огноо.......
олгосон газар......
Draft 2
PROFESSIONAL
CERTIFICATE
№
This certificate is awarded to……………………………………………….........................
In recognition of your completion of training at the……………………………….............
…………………………………………………………………………………………..............
in specialization as……………………………………………………………………............
by the decrees of the chairman of State implementing agency.............................
Completed credits-………
Presented by:
…………………………………………….. …………………….
Chairman of the general examination Rector/ Director
committee
Date…
Place…..
Загвар 3. Давтан сургалт төгсөгчдөд олгох гэрчилгээний загвар
1. Давтан сургалт төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 105 мм х 148,5 мм хэмжээтэй байна.
2. Гэрчилгээ нь цайвар шар өнгийн дэвсгэртэй гадуураа бор шаргал өнгийн алхан хээтэй байна.
3. Гэрчилгээний дээд гол хэсэгт сургалтын байгууллагын бэлгэдлийг байрлуулж түүний доор "Гэрчилгээ" гэж бичиж, дугаар бичих зай үлдээсэн байна.
4. Гэрчилгээн дээр төгсөгчийн овог нэр, суралцсан мэргэжлийн нэр, мэргэжил олгосон үндэслэл, сургалтын хугацаа, Кредит цагийг бичиж, сургалт эрхлэх байгууллагын дарга/захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Төгсгөлд нь олгосон он, сар, өдөр, газрын нэрийг бичнэ.
Загвар 3
Байгууллагын бэлэгдэл
Гэрчилгээ
Серийн дугаар
..........................................овогтой ......................................... нь
......................................................................................
мэргэжлээр давтан сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул
гэрчилгээ олгов.
Сургалтын хугацаа........ Багц цаг...........
Дарга/захирал...................
Тамга
Огноо.......
олгосон газар......
Draft 3
Logo
CERTIFICATE
Serial number
………………………………………………
For successful completion in field …………………………………………………………………….
Duration………………..
Completed credits………
Rector/ Director
Date…………………………………
Place……………………………………
---ооо---
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 408/500 тоот хамтарсан
тушаалын дөрөвдүгээр хавсралт
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг
олгох, хүчингүй болгох журам
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг "Эрүүл мэндийн тухай" хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулахад оршино.
1.2. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, баталгаажуулахад чиглэгдэнэ.
1.3. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах бүтэц нь Эрүүл мэндийн тухай хуулийн 32.2-т заасан зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) байна.
1.4. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг Зөвлөлөөс мэргэжлийн зэрэг олгох шалгалт (цаашид "Зэргийн шалгалт" гэх) явуулах эрх авсан мэргэжлийн нийгэмлэг холбоо болон эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл (цаашид "Мэргэжлийн салбар зөвлөл" гэх) зохион байгуулна.
1.5. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (цаашид "ЗГХА-ЭМГ" гэх)–ын эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн нь ажлын алба (цаашид "ажлын алба" гэх)-ны үүргийг гүйцэтгэнэ.
1.6. Мэргэжлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай бөгөөд зэргийг шатлал алгасуулан олгохгүй. Мэргэжлийн зэргийн шатлал ахиулах хоорондох хугацаа 5-аас доошгүй жил байна.
1.7. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэргийг давхцуулан олгохгүй бөгөөд зөвхөн ажиллаж буй мэргэжлийн чиглэлээр зэрэг олгоно.
1.8. Хүний их эмч, эм зүйч, уламжлалт анагаах ухааны эмч, нүүр амны их эмч, сувилагч мэргэжлээр зөвлөх зэрэг олгоно.
1.9. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны зардлын жишгийг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батална.
2. Мэргэжлийн зэрэг олгох шалгуур
2.1. Ахлах зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
2.1.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх.
2.1.2. Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
2.1.3. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх,
2.1.4. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
2.2. Тэргүүлэх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
2.2.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх,
2.2.2. Тухайн мэргэжлээрээ ахлах зэрэг авснаас хойш 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх,
2.2.3. Магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх,
2.2.4. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
2.3. Зөвлөх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
2.3.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжилийн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх,
2.3.2. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх,
2.3.3. Боловсролын докторын зэрэгтэй байх,
2.3.4. Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй,
2.3.5. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.
2.4. Мэргэжлийн зэрэг горилох шалгалтанд ороход тавигдах тусгай шалгуур үзүүлэлтийг тухайн мэргэжлийн салбар зөвлөл мэргэжлийн онцлогийг харгалзан мэргэжлийн зэргийн шатлал тус бүрээр боловсруулж хэрэгжүүлэх ба нийтлэг шалгуурт байгаа үзүүлэлтийг тусгай шалгуурт давхцуулахгүй.
2.5. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шалгуурыг хангасан байна:
2.5.1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх,
2.5.2. Сүүлийн 2 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх (татварын тайлангаар баталгаажуулна),
2.5.3. Байнгын орон тоо бүхий ажлын албатай байх,
2.5.4. Тухайн мэргэжлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 30-с доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх,
2.5.5. Харьяалагдах эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх,
2.5.6. Холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх.
3. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаанд оролцох байгууллагуудын чиг үүрэг
3.1. Ажлын албаны чиг үүрэг
3.1.1. Зэргийн шалгалтанд орох эмнэлгийн мэргэжилтний (цаашид "зэрэг горилогч" гэх) нэрсийг ЗГХА-ЭМГ-ын даргын шийдвэрээр баталгаажуулан жил бүрийн 4 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд шалгалтыг зохион байгуулж, хяналт тавих,
3.1.2. Мэргэжлийн нийгэмлэг холбоо, мэргэжлийн салбар зөвлөл, хөндлөнгийн хяналтын төлөөллийг оруулсан зэргийн шалгалтын комисс томилох,
3.1.3. Жил бүрийн 1-р сард багтаан зэргийн шалгалт зохион байгуулах эрх хүссэн нийгэмлэг, холбооны хүсэлтийг Зөвлөлөөр хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх,
3.1.4. Зэргийн шалгалт зохион байгуулах эрх авсан мэргэжлийн нийгэмлэг, холбооны тайлан, үйл ажиллагааны талаарх үнэлгээг жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор багтаан Зөвлөлд танилцуулан, зэргийн шалгалт зохион байгуулсан тухай нэгдсэн тайланг хэлэлцүүлэх,
3.1.5. Мэргэжлийн зэрэг олгохтой холбоотой санал, хүсэлт, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх,
3.1.6. Зэргийн шалгалтын авсан мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг холбооны санал, дүгнэлтийг үндэслэн, эмнэлгийн мэргэжуилтэнд мэргэжлийн зэрэг олгох тушаалын төслийг боловсруулан, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах,
3.1.7. Мэргэжлийн зэргийн шалгалтын сорилын сангийн нууцлалыг хангах,
3.2. Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн чиг үүрэг
3.2.1. Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл (цаашид "Мэргэжлийн салбар зөвлөл" гэх) нь дараах тохиолдолд зэргийн шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулна:
· Тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн нийгэмлэг, холбоо байгуулагдаагүй,
· Тухайн мэргэжлийн чиглэлээр энэхүү журмын 4.1 дэх шалгуур хангасан нийгэмлэг холбоо байхгүй,
· Тухайн мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь урьд онд зэргийн шалгалт явуулах эрх авсан ч зөрчил гаргаж, эрх нь хасагдсан тохиолдолд.
3.2.2. Мэргэжлийн зэрэг хамгаалахад шаардлагатай эмнэлгийн мэргэжилтний эзэмшвэл зохих тусгай шалгуурыг боловсруулж, Зөвлөлөөр баталгаажуулан мэргэжлийн нийгэмлэг холбоонд хүргүүлэх,
3.2.3. Мэргэжлийн зэргийн онолын шалгалтын сорилын санг ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн түвшингийн ялгаатайгаар жил бүр шинэчлэн боловсруулж, баяжилтыг тогтмол хийх.
3.3. Мэргэжлийн нийгэмлэг, холбооны чиг үүрэг:
3.3.1. Мэргэжлийн зэрэг горилогчийн (цаашид "зэрэг горилогч" гэх) материалыг хүлээн авч, хянан, зэргийн шалгалтанд орох болзол хангасан эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг ажлын албанд хүргүүлэх,
3.3.2. Эрүүл мэндийн байгууллагад зэргийн шалгалтанд орох болзол хангасан болон хангаагүй мэргэжилтний нэрсийг албан тоотоор мэдэгдэх,
3.3.3. Мэргэжлийн зэргийн шалгалтанд орох мэргэжилтэнд мэдээлэл, зөвлөгөө (унших материалын жагсаалт, жишиг сорил г.м), давтлага өгөх,
3.3.4. Жил бүр мэргэжлийн зэрэг горилсон болон хамгаалсан мэргэжилтний дүнгийн хуудас, хурлын тэмдэглэлийг архивын үүсгэн хадгалах,
3.3.5. Мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг үндэслэн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэн бичиж, баталгаажсаны дараа холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
3.4. Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг
3.4.1. Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн зэргийн шалгалтын талаарх мэдээллээр хангах,
3.4.2. Тухайн байгууллагаас мэргэжлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний материалыг хэлэлцэн, зэрэг горилогчийн материалыг мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд хүргүүлэх,
3.4.3. Мэргэжлийн зэрэг авсан эмнэлгийн мэргэжилтэнд зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр сар бүрийн үндсэн цалинд тооцож олгох,
4. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа
4.1. Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материал:
4.1.1. Мэргэшлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл,
4.1.2. Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт. (Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан загвараар),
4.1.3. Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд,
4.1.4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар,
4.1.5. Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь,
4.1.6. Нотариатаар баталгаажсан иргэний үнэмлэхний хувь,
4.1.7. 3х4 хэмжээний зураг 2 хувь.
4.2. Эрүүл мэндийн байгууллага нь жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор мэргэжлийн зэрэг горилогчийн (цаашид "зэрэг горилогч" гэх)-ийн материалыг мэргэжлийн нийгэмлэг, холбоодод хүргүүлнэ.
4.3. Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь зэрэг горилогчийн материалыг хянан үзэж зэргийн шалгалтанд орох болзол хангасан эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор ажлын албанд хүргүүлнэ.
4.4. Мэргэжлийн нийгэмлэг холбоо нь жил бүр мэргэжлийн зэргийн шалгалтын тайлан, санхүүгийн нэгдсэн тайлан, санал, хүсэлтийг шалгалтын дараа 7 хоногийн дотор ажлын албанд ирүүлэх,
5. Мэргэжлийн зэргийн шалгалт
5.1. Мэргэжлийн шалгалт нь мэргэжлийн болон эрх зүйн чиглэлтэй байна.
5.2. Мэргэжлийн шалгалтыг онол болон дадлагаар авах бөгөөд онолын шалгалтанд 85 ба түүнээс хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд дадлагын шалгалтанд орно.
5.3. Онолын шалгалтыг сорилоор, дадлагын шалгалтыг гардан үйлдэл, практик бодлого, ярилцлагын хэлбэрээр авна. Онолын шалгалтын сорилын 20 хувь нь хууль эрх зүй, ёс зүйн асуулт байна.
5.4. Онолын шалгалтын дүнг шалгалт дууссанаас хойш 1 цагийн дотор шалгагч машинаар дүгнэн, дадлага шалгалтын дүнг шалгалтын дараа шууд мэдээлнэ.
5.5. Шалгалтын дүнгийн бодит байдлыг шалгалтын комисс хариуцна.
5.6. Зэрэг горилогч нь мэргэжлийн онолын болон дадлагын шалгалтанд тус бүр 85-аас дээш үнэлэгдсэн нөхцөлд тэнцсэн тооцно.
6. Мэргэжлийн зэрэг хүчинтэй байх хугацаа, хүчингүй, нөхөн олгох
6.1. Тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэжлийн зэрэг хүчин төгөлдөр байна.
6.2. Эмнэлгийн мэргэжилтэн үндсэн мэргэшлийн сургалт ба төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдан шинэ мэргэжлээр мэргэшсэн тохиолдолд мэргэжлийн зэрэг тухайн шинээр эзмшсэн мэргэжилд хамаарахгүй.
6.3. Дараах тохиолдолд мэргэжилтний мэргэжлийн зэргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгох ба хугацаа нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон хугацаатай ижил байна:
6.3.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 26.3-т заасан шалтгаанаар;
6.3.2. Эрүүгийн хуулийн 101.1, 102.1, 104.2, 105.1, 106.1-д заасан шалтгаанаар;
6.4. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр дараах тохиолдолд нөхөн олгож болно:
6.4.1. гээгдүүлсэн, үрэгдүүлсэн,
6.4.2. энэхүү журмын 6.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон хугацаа дууссан
6.5. Мэргэжлийн зэргийн нөхөн олгуулахыг хүссэн эмнэлгийн мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн, ЗГХА-ЭМГ-т хүсэлт гаргана:
6.5.1. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн үрэгдүүлсэн, гэмтээсэн шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл
6.5.2. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн үрэгдүүлсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;
6.5.3. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн хэвлүүлэх бодит зардлын төлбөрийг ЗГХА-ЭМГ-ын дансанд шилжүүлсэн төлбөрийн баримт.
6.6. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг нөхөн олгож буй тохиолдолд шалгалтанд орохгүй ба шинээр олгож буй үнэмлэхний баруун дээд хэсэгт "нөхөн олгов" гэж бичнэ.
7. Хариуцлага
7.1 Мэргэжлийн зэрэг олгох журмыг зөрчсөн үнэлгээний бодит байдалд шударга бус хандсан, ил тод бус, баталгаажилт бүрэн биш, тарифыг (эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан) үндэслэлгүй өөрчилсөн тохиолдолд зэрэг олгосон нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг Зөвлөлөөр хэлэлцэн зэргийн шалгалт зохион байгуулах эрхийг хасна.
7.2 Мэргэжлийн зэргийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагааны зөрчил гаргасан мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг, холбооны шалгалтын дүнг хүчингүй болгож тухайн шалгалтыг зохион байгуулахад гарсан зардлыг тухайн мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоогоор төлүүлнэ.
---ооо---
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2011 оны 408/500 тоот хамтарсан
2011 оны 408/500 тоот хамтарсан
тушаалын тавдугаар хавсралт
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн
зэргийн үнэмлэхний загвар
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэх нь дараах бичлэгтэй байна.
1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэх нь 210мм х 297мм хэмжээтэй үнэт цаасан дээр, нууцлалтай, түмэн наст хээ бүхий цайвар ягаан дэвсгэртэй, цэнхэр дэвсгэр дээр цагаан хас тэмдэг бүхий хүрээтэй, хүрээний гадуур бараан ягаан өнгийн нууцлал бүхий хээтэй давхар хүрээтэй байна.
2. Гэрчилгээний дээд талд "Эрүүл мэндийн яам"-ны бэлгэдэл байна.
3. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурж баталгаажуулна.
4. Мэргэжлийн зэргийн үнэмлэх нь дараах бичвэртэй байна.
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ
0000001
Дугаар ..............
........................................овогтой... ................................................ -д
Эрүүл мэндийн сайдын 2011........ оны ............. дугаар тушаалаар
.................................................. .................................................... мэргэшлээр
"...................................................." зэрэг олгов.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
---ооо---
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2011 оны 408/500 тоот хамтарсан тушаалын зургаадугаар хавсралт
МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙН өргөдлийн МАЯГТ
(Гаргацтай тодорхой бичиж бөглөнө үү!)
3х4
хэмжээний зураг
|
1. Эцэг/эхийн нэр ..........................Нэр .............................................
2. Нас .........
3. Хүйс эм / эр (зурна уу)
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. Иргэний үнэмлэхийн сери дугаар
5. Регистрийн дугаар
|
|
|
|
|
|
|
|
|
|
6. Байгууллагын нэр .................................................................................................
7. Одоогийн буй албан тушаал....................................................
8. Мэргэжил ...........................................................................
9. Цахим шуудангийн хаяг............................................................
10. Гэрийн хаяг ...........................................................................................................
...........................................................................................................
11. Утас: Ажлын .................... Гэрийн .................... Гар утас ...........................
12. Шуудангийн хаяг ________________________________________
________________________________________
________________________________________
13. И-мэйл хаяг ________________
Боловсрол, хөдөлмөр эрхлэлт
14. Төгссөн сургууль ( Ерөнхий боловсролын сургуулийг оролцуулан бичнэ)
Сургууль
|
Орсон он
|
Төгссөн он
|
Эзэмшсэн мэргэжил
|
Диплом/гэрчилгээний дугаар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15. Боловсролын зэрэг
Хаана
|
Огноо
|
Сэдэв
|
Боловсролын болон
эрдмийн
цол, зэрэг
|
Үнэмлэхний дугаар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
16. Мэргэжлийн бэлтгэл
( Ажил, мэргэжил, бусад чиглэлээр суралцаж, мэргэшсэн байдлыг бичнэ)
Хаана
|
Эхэлсэн он, сар
|
Дууссан он сар
|
Мэргэжлийн чиглэл
|
Гэрчилгээ/
сертификатын
дугаар
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
17. Ажилласан туршлага
Байгууллага
|
Албан тушаал
|
Ажилд орсон он
|
Ажлаас гарсан он
|
|
|
|
|
|
|
|
|
18. Одоо эзэмшиж буй мэргэжлийн зэрэг, түүнийг олгосон огноо, үнэмлэхний дугаар ........................................................................................................................ .....................................................................................................................................
19. Одоо горилж буй мэргэжлийн зэрэг
......................................................................................................................................................................................................................................................................
---ооо---
Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2011 оны 408/500 тоот хамтарсан тушаалын долоодугаар хавсралт
2011 оны 408/500 тоот хамтарсан тушаалын долоодугаар хавсралт
МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ КОМИССЫН ДҮНГИЙН ХУУДАС
Нэг. Анкетын хэсэг
3х4
хэмжээний зураг
|
1. Эцэг/эхийн нэр ..........................Нэр .............................................
2.
3. Нас .........
4. Хүйс эм / эр (зурна уу)
|
|
|
|
|
|
|
|
|
|
5. Регистрийн дугаар
6. Байгууллагын нэр .................................................................................................
7. Одоогийн эрхэлж буй албан тушаал ..........................................
8. Мэргэжил ...........................................................................
9. Цахим шуудангийн хаяг................................................................
Хоёр: Мэргэжлийн зэрэг олгох дүгнэлт
№
|
Шалгуур үзүүлэлт
|
Үнэлгээ
|
Баталгаажилт
|
|
1.
|
Нийтлэг шалгуур хангасан байдал
|
|
|
|
2.
|
Тусгай шалгуур хангасан байдал
|
|
|
|
3.
|
Шалгалтын дүн
|
дадлага
|
|
|
4.
|
онол
|
|
|
|
5.
|
Нийт үнэлгээ
|
|
|
Дээрх үнэлгээний дүнг үндэслэн мэргэжлийн зэрэг горилогч .................................... (эцэг/эхийн нэр) ............................................. д/т ......................................................... мэргэшлээр ......................................................... зэрэг ОЛГОХ / ОЛГОХГҮЙ БАЙХ (зурна уу) саналтай байна.
Комисын дарга .......................................
Нарийн бичгийн дарга .......................................
Гишүүд .......................................
.......................................
........... оны ....... сарын ...... өдөр
---ооо---
Текст томруулах
A
A
A