A

A

A

Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 256 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
 

БАРИЛГЫН БҮТЭЭЦ, БАЙГУУЛАМЖИЙГ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ
 
Protection of building structures from corrosion
 
 

1.ХАМРАХ ХҮРЭЭ
 
1.1.        Барилга байгууламжийг шинээр барих болон өргөтгөх, шинэчлэх, техникийн шинэчлэлт хийхэд үйлдвэрлэлийн болон хөрсний усны идэмхий орчны (агрессивная среда) үйлчлэлээс бетон, төмөр бетон, метал болон тоосгон бүтээц  түүнчлэн технологийн тоног төхөөрөмжийг зэврэлтээс хамгаалах ажил гүйцэтгэх, түүнийг хүлээн авахад энэхүү норм ба дүрмийг мөрдөнө.
1.2.        Барилга байгууламжийн бүтээцийг нарны цацраг, хур тундас, тоос шорооноос үүсч болох зэврэлтээс урьдчилан хамгаалах зорилгоор агаар мандалд тэсвэртэй зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг хийхэд дээвэр, уур, ус, дулаан тусгаарлалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэх ёстой.
1.3.        Энэхүү барилгын норм норм ба дүрэм нь зэврэлтээс хамгаалах дараахи төрлийн ажилд хамаарахгүй. Үүнд:
–  мөнх цэвдэг ба хадан хөрсөнд барих газар доорхи байгууламж;
–  техникийн тусгай нөхцөлөөр боловсруулсан барилга, бйагууламжийн гадсан суурь, технологийн тоног төхөөрөмжийн хамгаалалтын ган хоолойн ажлууд;
–  метроны болон хонгилын байгууламж;
–  цахилгааны кабель;
–  цахилгааны сарнисан гүйдлийн үйлчлэлд орших газар доорхи метал ба төмөр бетон бүтээц;
–  газрын тосны бүтээгдэхүүн болон  хий дамжуулах гол шугам хоолой;
–  газрын тос ба хий олборлох цооногийн хоолой;
–  дулааны сүлжээ;
1.4.        Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг үйлдвэрлэгч нь гүйцэтгэхээр тогтоосон техникийн нөхцөлтэй тоног төхөөрөмжид энэхүү барилгын норм ба дүрэмд хамаарахгүй.
1.5.        Технологийн тоног төхөөрөмжийн зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд гүйцэтгэнэ.
1.6.        Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг уг технологийн тоног төхөөрөмжийг угсрах үед гүйцэтгэхийг хориглоно. Үүнд:
-          хүчилд тэсвэртэй ширхэгийн материал, полимер хуудас, химийн тэсвэртэй полтмер хуудсан материал, үелсэн пластик, (шилэн болон хлорын давуун материал), түрхэглэгэн материал, эпоксид болон бусад давирхайн дээр суурьлагдсан лак будган материал;
-          стандартын бус тоног төхөөрөмжийг талбайд түүхий резинээр бүрэх;
1.7.        Хот суурин газрын нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа шингэрүүлсэн хий дамжуулах ган хоолой болон хадгалах, эзлэхүүнт сав  (резервуар)-ны хамгаалалтыг үйлдвэрийн нөхцөлд гүйцэтгэх хэрэгтэй.
1.8.        Барилгын талбайд ган  хоолой, эзлэхүүнт савны зэврэлтээс хамгаалах  ажлыг дор дурьдсан аргаар гүйцэтгэнэ.
Үүнд:
–        ширээсэн залгаас ба жижиг эд ангийн тусгаарлалт;  
–        зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн эвдрэл, гэмтлийг засварлах;
–        салангад элементүүдээс угсарсан эзлэхүүнт савны тусгаарлалт;
                                                  
2. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
2.1. Барилгын бүтээц, байгууламж, түүнчлэн технологийн тоног төхөөрөмж,  хий болон шингэн дамжуулах хоолойн зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг барилга угсралтын ажил дууссаны дараа гүйцэтгэнэ.
Бүтээцийн зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн гүйцэтгэх дарааллыг төслийн байранд байрлуулахын өмнө түүнчлэн суурийн дээд хэсгийн хамгаалалтыг угсралтын ажил эхлэхийн өмнө технологийн картанд тусгаж өгөх хэрэгтэй.
2.2. Тоног төхөөрөмжийн доторхи эд ангийг угсрахаас өмнө гадна их биеийг зэврэлтээс хамгаалах ёстой. (бүлүүр, халаах элемент г.м) Үйлдвэрлэгчээс нийлүүлсэн тоног төхөөрөмжийн доторхи эд ангийг салгаж зэврэлтээс хамгаалах ажил эхлүүлнэ.
2.3. Угсардаг эд ангитай тоног төхөөрөмжийн зэврэлтээс хамгаалах ажлыг угсралтын байгууллагатай зөвшилцөж гүйцэтгэнэ.
 2.4. Үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа барилгын ган бүтээц, технологийн тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа дагавар баримт бичиг, стандарт болон норм ба дүрмийн дагуу зэврэлтээс хамгаалсан тухай гэрчлэх актыг шалгах хэрэгтэй.
2.5. Тоног төхөөрөмж, хий болон шингэн дамжуулах хоолойн дотор ба гадна талын ширээлтийн ажил, мөн дулаан тусгаарлалтийн материалыг бэхлэж торгоох ширээлтийн ажил нь зэврэлтээс хамгаалах ажлын өмнө дууссан байх ёстой.
2.6. Их биеийн угсралтын ажил, зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн доорхи  метал гадаргуун бэлтгэл ажил (3.1-д заасны дагуу) хийгдсэний дараа тоног төхөөрөмжийн битүүмжлэлийг шалгана.
2.6.1 Бетон, төмөр  бетон эзлэхүүнт савны битүүмжлэлийг "Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж" БНбД /40-02-06/; "Гадна дулаан хангамж" БНбД /41-02-05/; "Технологийн тоног төхөөрөмж дамжуулах хоолой" БНбД /3.05.05-89/-ийн дагуу туршихын өмнө зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн доорхи гадаргуугийн бэлтгэл ажлыг хийсэн байх хэрэгтэй.
2.7.  Тоосгон өргийн гадаргууд  зэврэлтээс хамгаалах бүрхүүл хийх үед бүх заадлыг цэвэрлэн зуурмагаар зассан байх шаардлагатай. Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг будаг, лакаар хийхээр бол тоосгон өргийн гадаргууг шавардсан байна.
2.8.   Зэврэлтээс хамгаалах ажил гүйцэтгэх үед хамгаалах материал, гадаргуу болон орчны агаарын температур доор зааснаас доошгүй байна. Үүнд:
–  байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн будаг, лакаар хамгаалах;
царууцын төрлийн түрхлэг ба шаваасаар бүрэх; битумийн хуйлмал ба полизобутилен хуудас, полиэтиленээр нааж хамгаалах; түүхий резин түрхэж бүрэх; хавтанцраар өнгөлөх ба доторлохдоо хүчилд тэсвэртэй шаваас болон битуминоль түрхлэг хэрэглэх; битум хуйлмал материалаас гаралтай наамал хамгаалах бүрхүүл; хүчилд тэсвэртэй бетон ба царууц полимер бетоноор хамгаалахад: 100С-аас багагүй;
–  Арматурласан ба арматурлаагүй будаг лакан бүрхүүл, нийлэг давирхайгаар бэлтгэсэн материалаар цутгаж (асгаж) хийх бүрхүүл; нийлэг каучукаар бэлтгэсэн наирит болон герметик түрхлэгэн бүрхүүл; хуванцар хуудсан бүрхүүл; эпоксид ба холимог эпоксид давирхай, полимер бетон, фуранкор болон арзамит шаваасаар гүйцэтгэх хавтанцар өнгөлгөө ба доторлогоо хийхэд: 150С-аас байгагүй;
–  "Полан" бүрхүүл хийхэд:  250С-аас багагүй.
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд тусгайлан боловсруулсан технологийн зааврын дагуу дээр дурьдсанаас хүйтэн нөхцөлд зэврэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрнө.
2.9. Өвлийн улиралд зэврэлтээс хамгаалах ажлыг дулаан байранд гүйцэтгэнэ. Зэврэлтээс хамгаалах ажил гүйцэтгэх ажлын байр, хамгаалах материал, гадаргуу болон агаарын температурыг тус тус хэмжиж, (энэ дүрмийн 2.8-д заасан хэмжээ) хэмжилтийн үр дүнг ажлын дэвтэрт бичнэ.
Дамжуулах хоолой, эзлэхүүнт савыг наалтан туузаар ороож хамгаалахын өмнө тухайн материалыг 150С-ээс доошгүй температуртай тасалгаанд 48 цагаас багагүй хугацаагаар байлгаж гадаргууг хатаана.
2.10. Ил задгай газар хур тундастай үед хий, шингэн дамжуулах хоолой, барилгын бүтээц, тоног төхөөрмжийн зэврэлтээс хамгаалах ажил  гүйцэтгэхийг хориглоно. Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг түрхэхийн өмнө хамгаалах гадаргууг хатаана.
2.11. Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг зайлшгүй шаардлагаар хэсэг газарт хуулсан тохиолдолд ижил төрлийн материалаар нөхнө. Гэхдээ бүрхүүлийн нөхсөн хэсэгт хуулсан хэсгийн уулзварууын ам даруулгын хэмжээ 100 мм-ээс багагүй зайтай зөрүүлдсэн байхаар хийнэ.
2.12. Бетон гадаргуугийн тэгшилгээг зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн материалаар хийж болохгүй.
2.13. Зэврэлтээс хамгаалах ажлын үеэр бүрхүүл хийгдсэн тоног төхөөрөмж, бүтээцийг хадгалах, зөөж тээвэрлэх үед хамгаалсан гадаргуу бохирдох, норох, гэмтэхээс сэргийлэх арга хэмжээг авна.
2.14.  Зэврэлтээс хамгаалах ажлыг дараахи технологийн дэс дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:
–        гадаргууг бэлтгэх;
–        хамгаалах материалыг бэлдэх;
–        дэвсгэр үе хийх;
–        хамгаалах бүрхүүлийг түрхэх;
–        хамгаалах бүрхүүлийг хатаах эсвэл илчийн боловсруулалт хийх;
2.15. Хүчилд тэсвэртэй бетоныг зэврэлтээс хамгаалахад "Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах төлөвлөлт" БНбД /20-02-11/-д заасан шаардлагыг баримтална.
3.   ГАДАРГУУГ БЭЛТГЭХ
Метал гадаргууг бэлтгэх
3.1.  Зэврэлтээс хамгаалах метал гадаргууг бэлтгэхдээ сайтар цэвэрлэж, хурц ирмэг, хайлцын шаарга, жацын юу гэсэн үг юм??? үлдэгдэл, цутгах, цувих үед үүссэн согог, нүх, цав, атираа, давс, хужир болон тосон толбыг бүрэн хусаж арилгах, тэгшлэх зэргээр гадаргууг хамгаалах бүрхүүл үетэй сайн барьцалдуулах боломжийг хангасан байвал зохино.
3.2. Барилгын ган бүтээц, тоног төхөөрөмж, хий болон шингэн дамжуулах хоолойн гадаргууд зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг түрхэхийн өмнө ислээс зэв уусгагч, механик сойз, элс цацагч төхөөрөмжөөр цэвэрлэнэ. Гадаргууг цэвэрлэх аргыг техникийн баримт бичигт заасан байна.
3.3. Метал гадаргууд тогтсон зэв ба хагийг арилгахад зэв уусгагч (модификатор) хэрэглэх нь зохимжтой. Энэ аргыг хэрэглэхэд  зэв болон хагны зузаан 100мкм-ээс хэтрээгүй байх шаардлагатай.
3.4. Метал бүтээцийн  гадаргууг зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн нэр төрлийг  түүний цэвэрлэлтийн зэргээс хамааруулан сонгоно. Цэвэрлэлтийн зэргийг 1-р хүснэгтэд  үзүүлэв.                                         

 
 1-р   хүснэгт
Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн
нэр төрөл
Цэвэрлэлтийн зэрэг
II
III
IV
Давирхайн гаралтай будаг ба лак:
                                                        -байгалийн
                                                        -нийлэг
Түрхлэгэн ба шаваасан, наамал:
              - шингэн шилээр зуурсан органик бус
              - дараахи давирхайгаар бэлтгэсэн                                органик ;  Үүнд:   
                                                        -байгалийн
                                                        -нийлэг
Наамал:
               - битум, битум-резин түрхлэгээр
               - нийлэг цавуугаар
               - шингэн шилэн зуурмаг
Илчийн боловсруулалт хийсэн резин
Дараах давирхайгаар бэлтгэсэн холбогчоор
наах хавтанцар доторлогоо ба өнгөлгөө:
                         -шингэн шил
                         -нийлэг давирхай
                         -байгалийн давирхай
"Полан-М"
"Полан-2М"
 
-
+
-
-
+
 
-
+
 
-
+
-
+
      
 
-
+
-
 
+
-
+
+
-
 
-
-
 
-
-
+
-
     
 
-
-
-
 
-
-
-
-
-
 
+
-
 
+
-
-
-
  
 
+
-
+
        Тайлбар: Метал бүтээц, байгууламж, технологийн тоног төхөөрөмжийн гадаргуугын  цэвэрлэлтийн зэрэг нь дараахи шинж байдлыг хангаж байх ёстой. Үүнд:
хоёрдугаар зэрэг:
–                                                                                                                                                                                                                                                     гадаргууг энгийн нүдээр харахад зэв буюу хаг үзэгдэхгүй байна;
гурав дугаар зэрэг:
–                                                                                                                                                                                                                                                     энгийн нүдээр харахад гадаргуугийн 5%-иас ихгүй хэсэгт нягт барьцалдсан хагны судал, толбо, зэвтсэн цэгүүд байгаа нь үзэгдэнэ. Мөн 25х25 мм-ийн тунгалаг шилэн дөрвөлжинг гадаргуу дээгүүр гүйлгэж үзэхэд гадаргуугийн аль нэг хэсэгт дөрвөлжингийн талбайн 10%-иас ихгүй хэсгийг зэв буюу хаг эзэлсэн байна;
дөрөвдүгээр зэрэг:
–                                                                                                                                                                                                                                                     гадаргуугийн 25%-иас ихгүй хэсэгт нягт барьцалдсан хагны судал буюу толбо, зэв байна. 25х25 мм-ийн дөрвөлжин шил гүйлгэж үзэхэд гадаргуугийн зарим хэсэгт шилний талбайн 30% хүртэл хэсгийг хаг ба зэв эзэлсэн байна.  
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
3.5.  Хуурай, цэвэр  агаараар үлээлгэж цэвэрлэвэл зохино.
3.6. Элс цацаж цэвэрлэх үед гадаргууг агаарын чийгийн конденсац (гадаргууд ус хуралдах) үүсэх нөхцөлийг хаасан байх хэрэгтэй.  
3.7.  Цэвэрлэж дууссаны дараа метал гадаргууг механик аргаар болон  уусмалаар уусгах, соруулах буюу үлээлгэх шаардлагатай.
3.8. Зэврэлтээс хамгаалах бүрхүүл хийхийн өмнө метал гадаргуун цэвэрлэлтийн зэрэгт харгалзах хамгаалах бүрхүүлийн төрлийг 1-р хүснэгтийн дагуу шалгах хэрэгтэй.
Бетон гадаргууг бэлтгэх
3.9. Зэврэлтээс хамгаалахаар бэлтгэсэн бетон гадаргууд цухуйсан арматур, нүх, цементэн сүүний урсалт, тосон толбо, хир тоос, ирмэгийн эмтэрхий байлгаж болохгүй. Ган суулгах нарийвчууд нь бетондоо хөдөлгөөнгүй бэхлэгдсэн; ган суулгах нарийвчийн өмсгөл нь хамгаалах гадаргуутай нэг түвшинд байралана. Шал нь хана, багана, тоног төхөөрөмжийн суурь, бусад босоо эдлэхүүнтэй нийлэх хэсгийг бетондож цутгасан байна.
Метал бүтээцийн тулгуур бетон байх ёстой. Гадаргуугаас 20 мм-ийн гүн дэх бетоны чийг 4%-иас ихгүй байна.
3.10. Өмнө нь хүчил, шүлтийн идэмхий үйлчлэлд байсан бетон гадаргууг цэвэр усаар угаасны дараа 4-5%-ийн кальцжуулсан содын шүлтлэг уусмалаар саармагжуулан дахин усаар угааж сайтар хатаах хэрэгтэй.
3.11. Бэлтгэсэн бетон гадаргуу нь зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн нэр төрлөөс хамаарч 2-р хүснэгтэд  заасан шаардлагыг хангаж байвал зохино.
2-р хүснэгт
Гадаргуун
үзүүлэлт
Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн доор
 бэлтгэсэн гадаргуун чанарын үзүүлэлт
Будаг ба
лакан бүрхүүл
Нийлэг давирхайн гаралтай
түрхмэл ба шавмал, цутгамал бүрхүүл
Наамал бүрхүүл
Хавтанцраар доторлосон
буюу  өнгөлсөн бүрхүүл
1. Барзгар байдал:
-барзгарын анги
 
  
 
-1м2 талбайд байгаа хонхорхойн нийлбэр талбай,
%, хонхорхойн гүн/мм/
–       2мм хүртэл
–       3мм хүртэл
–       гадаргуун   сүвэрхэг-жилт,%
2.         Гадаргуун чийгшил,%
3-III
 
 
 
 
 
 
 
 
 
0,2 хүртэл
-
5 хүртэл
 
 
4 хүртэл
2-III
 
 
 
 
 
 
 
 
 
-
0,2 хүртэл
20 хүртэл
 
 
4 хүртэл
 
3-III
 
 
 
 
 
 
 
 
 
-
0,2 хүртэл
10 хүртэл
 
 
4 хүртэл
Бүрхүүлийн доорхи гадаргуун
чанараас хамааруулж  тогтооно
          
  
 
 
 
-
-
-
      
 
4 хүртэл
         
Тайлбар: 1. Усаар найруулах бүрхүүлд бетон гадаргуун чийгшлийг нормчлохгүй. Гэвч гадаргууд ус тогтсон
байж болохгүй.
                2. Гадаргуугийн барзгарын ангийг 3-р хүснэгтээр тодорхойлно.                                                                                                    
 
3-р  хүснэгт
Барзгарын анги
Хотгор ба гүдгэрийн хоорондын зай, мм
Барзгарын анги
Хотгор ба гүдгэрийн    хоорондын зай, мм
        1-III
        2-III
           2,5-5,0
           1,2-2,5
            3-III
            4-III
         0,6-1,2
         0,3-0,6        
 
 4. ХАМГААЛАЛТЫН БУДАГ, ЛАКАН  БҮРХҮҮЛ
4.1.  Хамгаалалтын будаг, лакан бүрхүүлийг дараахи технологийн дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:  
–        дэвсгэр үе хийж хатаах;
–        гадаргуун тэгшилгээ болон шаваас хийх;
–        бүрхүүл үеийг түрхэж хатаах;
–        бүрхүүл үеийг бэхжүүлэх эсвэл илчийн боловсруулалт зэрэг болно.
4.2. Хамгаалалтын будаг, лакан бүрхүүлийг гүйцэтгэх үеийн ажлын байрны чийгшил, хатаах хугацаа, бүрхүүлийн тодорхой хэсгийн болон нийт зузаан,  гүйцэтгэх технологи нь энэхүү барилгын норм ба дүрэмд заасны дагуу байна.
4.3. Хамгаалалтын будаг, лакийг түрхэхийн өмнө сайтар хутгаж, шүүнэ. Мөн будаг, лак нь түрхэх технологид тохирсон наалдамхай чанартай байна.
4.4. Бэхжүүлсэн будаг, лакан бүрхүүлийг хийхдээ доорхи технологийн дарааллын дагуу гүйцэтгэх шаардлагатай. Үүнд:
–        дэвсгэр үе хийж хатаах;
–        гадаргууд цавуулаг түрхлэг түрхэх явцдаа нэгэн зэрэг арматурын хольцтой материалаа дэлгэн цавуудаж 2-3 цаг бэхжүүлэх;
–        цавуулаг түрхлэгийг материалд шингээж хатаах;
–        хамгаалах бүрхүүлийг үечлэн хийж, үе бүрийг тус тусад нь хатаах;
–        хамгаалах бүрхүүлийг барьцалдуулах;
4.5. Хамгаалах шилэн даавуун материалын уулзваруудын ам даруулгын хэмжээг дагуу чиглэлд 100-120 /мм/, хөндлөн чиглэлд 150-200 /мм/ тус тус зөрүүлдсэн байхаар бэлтгэнэ.
5. ЦАРДМАЛ, ТҮРХЛЭГ БОЛОН ШАВААСАН
ХАМГААЛАХ БҮРХҮҮЛ
 
5.1. Цардмал, түрхэлэг болон шаваасан хамгаалах бүрхүүлийг дараахи технологийн дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:
–        зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг цардахаас өмнө шилэн даавуун материалыг наах;
–        дэвсгэр үеийг түрхэж хатаах;
–        цардмал, түрхэлэг болон шаваасан хамгаалах бүрхүүлийг  хатаах;
         Газар доор байрлах ган хоолой, эзлэхүүнт савыг ажлын зураг, технологийн дагуу битум түрхлэг хийх буюу наалтан туузаар ороох аргаар зэврэлтээс хамгаална.
5.2.  Зэврэлтээс хамгаалах бүрхүүл үеийн тоо, бүтэц, нийт зузаан, хатаах хугацааг энэхүү барилгын норм ба дүрэмд зааснаар тодорхойлно.
5.3. Байгалийн болон нийлэг давирхайн гаралтай цардмал, түрхэлэг болон шаваасан бүрхүүл түүнчлэн  шингэн шилээр найруулсан шаваасан үеийг гүйцэтгэхдээ үе бүрийг 3мм-ээс ихгүй зузаан түрхэнэ.
5.4. Цардмал бүрхүүлийн ажлыг гүйцэтгэж дууссанаас хойш 2 хоног механик нөлөөллөөс хамгаалахаас гадна 15 хоногоос багагүй хугацаагаар 150С-ээс дээш температурт бэхжүүлнэ.
5.5. Халуун битум эсвэл чулуун нүүрсэн түрхэлэгээр хийсэн хамгаалах бүрхүүлийг орчны агаарын температуртай ижил болтол нь хөргөж гадны механик үйлчлэлээс хамгаалж бэхжүүлнэ.
5.6. Төмөр бетон бүтээцийн ган суулгах нарийвчийг зэврэлтээс хамгаалах түрхлэг болон цемент-полистроль, цемент-перхлорвинил, цемент-казеин түрхлэг нь нэг удаад түрхэхэд 0,5 мм-ээс багагүй, цайрын түрхлэг нь 0,15 мм-ээс багагүй зузаан түрхэнэ.
5.7. Түрхлэгийн үе тус бүрийг 150С-ээс доошгүй температурт доор дурьдсанаас багагүй хугацаагаар байлгана. Үүнд:
–        цемент-полистироль түрхлэгт 30 мин;
–        цемент-казеинд 2 цаг;
–        цемент-перхлорвинилд болон мател хамгаалах цайрын түрхлэгт 4 цаг;
5.8. Зэврэлтээс хамгаалах зузааруулсан түрхлэгийг дулааны болон хүйтний улиралд (-200С хүртэл) гүйцэтгэж болох бөгөөд дараагийн хамгаалах үеийг тавих хүртэл доор дурьдсан хугацаанд бэхжүүлнэ. Үүнд:
–        эерэг температуртай үед гүйцэтгэвэл:  З цаг;
–        орчны температур нь -150С хүртэл бол: 24 цаг;
–        ажлын байранд -150С-аас хүйтэн байвал: 48 цаг;                                                          
6. ШИНГЭН РЕЗИН БҮРХҮҮЛ
6.1. Зэврэлтээс хамгаалах шингэн резин бүрхүүлийн ажлыг доорхи технологийн дагуу гүйцэтгэнэ. Үүнд:
–        гадаргууд дэвсгэр үе хийх;
–        шингэн резинээр бүхүүл үе хийх;
–        шингэн резин бүрхүүлийг барьцалдуулж хатаах;
6.2. Хамгаалах бүрхүүлийн зузааныг ажлын зураг төслөөр тодорхойлно.
6.3. Зэврэлтээс хамгаалах гадаргуугийн дэвсгэр үеийг доор дурьдсан материал, бодисоор гүйцэтгэнэ. Үүнд:
–        тиоколын герметик (У-30М) бүрхүүлийн доор: 88-Н, 88-НП,  78-БЦС-П ба эпоксид-тиоколын болон хлорнаиритийн дэвсгэр үе;
–        эпоксид-тиоколын герметик (У-30 МЭС-5): У-30 МЭС-10  герметикийг шингэлсэн байдлаар;
–        наирит нитрит хольц (наирит НТ): хлорнаирит дэвсгэр үе;
–        дивинилстироль герметик (51Г-10) бүрхүүлийн доор: дивинилстроль герметикийг шингэлсэн байдлаар тус тус хэрэглэнэ. 
6.4. У-30М, У-З0М МЭС-5 герметик ба наирит НТ гаралтай чанамал резин бүрхүүлийн бүх үеийг хийж дууссаны дараа бэхжүүлэх (чанах) ажлыг гүйцэтгэнэ. 51Г-10 герметик бүрхүүлийг 200С-т хатааж бэхжүүлнэ.
6.5. "Полан-М" бүрхүүлийг гүйцэтгэхэд:
–        88-Н эсвэл 78-БЦС-П цавуугаар хоёр давхар дэвсгэр үе хийж;
–        "П" завсрын хольцоор нэг үе;
–        "З" хольцоор хамгаалах үе;
"Полан-2М" бүрхүүлийг гүйцэтгэх технологи нь дараахи дараалалтай байна.
–      "А" хольцоор хоёр үе наах;
–      "З" хольцоор хамгаалах үе;
"Полан-Б" бүрхүүлийг гүйцэтгэх технологи нь дараахи дараалалтай байна.
–      "А" хольцоор дэвсгэр үе;
–      42.5 маркийн портланд цемент, наадамтгай (aдгезия) найрлагатай үе;
–      "П" завсарын хольцтой үе;
–       "З" хольцын хамгаалах үе;
6.6 "Полан" хольцоор бүрхүүл тавихад өмнөх үеийг хатаасны дараа  дараагийн үеийг гүйцэтгэх технологийг баримтална.
6.7. "Полан" хольцоор тавьсан бүрхүүлийн дараа дахин давхар бүрхүүл тавих бол өмнөх үеийг 200С-аас багагүй температурт 2 хоног хатаасны дараа гүйцэтгэнэ.
7. ХАМГААЛАЛТЫН НААМАЛ БҮРХҮҮЛ
7.1. Хамгаалалтын наамал бүрхүүлийг технологийн дараахи дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:
–        дэвсгэр үеийг хатаах;
–        хуйлмал буюу хуудсан материалыг үелүүлж наах;
–        заадлыг засах (наах, гагнах);
–        бүрхүүлийг хатааж бэхжүүлэх;
У-30М, У-З0М МЭС-5- гэх мэтийн  үсэг зэргийг  тайлбар бичиж өгөх??
7.2. Битум түрхлэг дээр хуйлмал материалыг наахын өмнө хамгаалах гадаргуу дээр битумын гаралтай дэвсгэр үе, нийлэг цавуун дээр тухайн цавуугаар хийсэн дэвсгэр үеийг хийх ёстой. Дамжуулах хоолой болон эзлэхүүнт савыг  нийлэг наалтан туузаар ороож хамгаалах бол гадаргууг нийлэг буюу битум-полимерээр дэвсгэр үе хийнэ.
7.3. Битумэн дэвсгэр үеийг бүрэн хатаана. Дэвсгэр үеийг дахин хийх тохиолдолд 1-2 цаг байлгана. БТ-783 лакаар дэвсгэр үеийг хийхэд үе бүрийг  1 хоног хатаана. Харин нийлэг цавуугаар хийх эхний дэвсгэр үеийг 40-60 минут хатааж дараагийн үеийг гүйцэд хаттал  байлгана.
7.4. Хуйлмал материалыг наахаас өмнө гадаргуу дээрхи наалдацыг цэвэрлэх хэрэгтэй. Хуудсан материалыг савантай болон цэвэр усаар угааж хатаана.  Харин тос толбыг ацетоноор арилгана. Полиизобутилен хавтан, "Бутилкор-С", арматурласан поливинилхлорид хавтанг хальсан үеэр гадаргууг тэгшилж ажлын байранд 24 цагаас багагүй хугацаагаар байлгах ба поливинилхлорид хавтанг 600С хүртэл халаана.
7.5. Хуудсан бэлдэцэд хамгаалалтын наамал материалыг наахын өмнө зэврэлтээс хамгаалах гадаргууг ижил найрлагатай цавуугаар дэвсгэр үеийг хоёр давхар хийх ёстой.
7.6.  Битум түрхлэг дээр хуудсан болон хуйлмал материалыг наах үед түүний зузаан 3 мм-ээс ихгүй, хуудсан материалыг 1 мм-ээс ихгүй зузаан цавуун үе дээр наана. Хамгаалах бүрхүүлийн бэлдэцүүдийн залгаасууд нь метал гадаргуугийн ширээлтээс 80 мм-ээс багагүй зайд оршиж байх ёстой.
7.7. Хуйлмал ба хуудсан материалын уулзваруудын ам даруулгын хэмжээ дор дурдсанаар байна. Үүнд:
–  шингэнээр дүүргэх зориулалттай байгууламжийн дотор гадаргууд поливинилхлорид хавтан наахад: 25мм; шалны хамгаалах үеийн зөрүүлгийг тулгаж наахыг зөвшөөрнө.
–  полиизобутилен хавтанг нийлэг цавуугаар наахад: 40мм;
–  шилэн даавуун материалыг нийлэг давирхайгаар наах, идэвхижүүлсэн полиэтилен хальс ба полиизобутилен хавтанг нийлэг цавуугаар наах; "Бутилкор-С" хуудсыг нийлэг цавуугаар нэг үе наахад: 50 мм;
–   полиэтилен хавтан, гидроизол, полиизобутилен хавтан, хуйлмал (рубероид), шилэн хуйлмал хар цаасыг  битумаар наахад: 100мм;
–                          "Бутилкор-С" хавтан, 2-р үеийн хувьд нийлэг цавуугаар хийсэн поливинилхлорид үеийг наахад: 200мм;
7.8. Наамал хуванцар, хуудсан бэлдцүүдийн  уулзварыг 2000С±150С халуунаар үлээлгэн ширээж, оёдлыг индүүдэх ёстой.  Хуванцараар хийсэн наамал бэлдцийг дараагийн боловсруулалтын өмнө 2 цагаас багагүй хугацаагаар хатаана.
7.9.  Полиизобутилен хавтангийн уулзваруудыг битүүлэх аргыг ажлын зурагт заана.
7.10.  Полиизобутилен хавтангийн уулзваруудыг нэг үе зөрүүлдэн 100-150 /мм/ өргөн полиизобутилен наалтан туузаар давхар даруулна. Энэхүү бөхөлсөн туузаа үндсэн гадаргууд нь полиизобутилен түрхлэгээр наах буюу ширээлт хийж өгнө.
7.11. Хучлагын эхний үед "Бутилкор-С" түрхэлгээр хийсэн цавуун оёдлын үе бүрийг хатааж  "Бутилкор-С" түрхэлгээр 2 давхар нэмж тослох хэрэгтэй. (150С-ийн температурт ойролцоогоор  3 цаг хатаана.)
7.12. Арматурласан поливинилхлорид хальсаар наасан заадлыг мөн материалаар 100-120 /мм/ өргөнтэй даруулж, давхар нааж бөхлөх буюу арматурлагүй поливинилхлорид туузанд ГИПК-21-11 цавуу түрхэж 8-10 мин. байлгаж барьцалдуулсны дараа заадлыг дарж наана.
7.13. Битумээр наасан хуйлмал материалын хамгаалалтын дээгүүр битумэн түрлэг давхар түрхэнэ. Үүнд: хэвтээ бүрхүүлийн шаваас 10 мм, босоо 2-3 /мм/-ээс тус тус багагүй зузаан түрхэнэ.
7.14. Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн өнгөн хэсгийг царууцын болон цементийн төрлийн хольцоор давхар хамгаалалт хийсний дараа халуун битум буюу том ширхэгтэй  кварцын элс бүхий нийлэг цавуу түрхэнэ.
7.15.  Арматурласан поливинилхлорид хальсаар бүрхүүл хийсний дараа нэг хоноод бүх гадаргууд нийлэг цавуу түрхэж дээрээс нь 1-2,5 /мм/ ширхэглэлтэй элс цацаж элсийг цавуунд сайтар шигтгэж өгнө. Зэврэлтээс хамгаалах үеийг дахин хийх бол 24 цагийн дараа ажлыг гүйцэтгэж болно. 
7.16.  Наамал гадаргуу дээр хавтанцар өнгөлгөө буюу доторлогоо хийхэд суурь үед хэрэглэсэн холбогч шаваасаар дэвсгэр хийнэ.
7.17. Ган хоолой, эзлэхүүнт ган савыг халааж наадаг хуванцар наалтан туузаар ороож зэврэлтээс хамгаалахын өмнө гадаргуун ширээсэн оёосны дээгүүр дэвсгэр үе хийсний дараа 100 мм өргөн тууз нааж бөхлөнө. Дараа нь энэ орчмыг туузаар 3 давхар чангалан татаж ороох хэрэгтэй. Гэхдээ бэхэлгээ ороолтыг эдлэхүүний их чийгтэй байх хэсгийн ороолтын захаас 2-3 /мм/ наана зайд орхино.  Ийм бэлтгэл хийсний дараа гадаргууг бүхэлд нь бүрнэ.
7.18.  Ган хоолой, эзлэхүүнт ган савыг эд ангийн эвдэрсэн болон уулзвар хэсэг дээр наалтан туузаар ороож хамгаалах хучлагыг ажлын эрчмийг бууруулж алгуураар хийнэ. Туузны захын зөрүүлгийг 100 мм-ээс багагүй байлгана.
 
 
 
8. ХАМГААЛАЛТЫН РЕЗИН БҮРХҮҮЛ
8.1. Хамгаалалтын резин бүрхүүлийг дараахи технологийн дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:
–        гадаргууг хамгаалах резин бүрхүүлэн түрхлэг;
–        хамгаалах резин бүрхүүлийг гадаргуу дээр жигд тараасны дараа дефектоскоп (согог илрүүлэгч багаж)-оор шалгах;
–        хамгаалах резин бүрхүүлийг илчийн боловсруулалт хийхэд бэлтгэх;
–        хамгаалах резин бүрхүүлд илчийн боловсруулалт хийх;
8.2. Хамгаалж буй гадаргуугийн өнцөг, булан болон бусад товойж гарсан хэсгүүдийн ширээлтийн оёдол дээр доод үеийн бүрхүүлийн материалд тохирох маркийн резинэн материалаар хийсэн нөхөөс тавих буюу 50 мм хүртэл өргөнтэй зурвас нааж өгнө.
8.3. Хамгаалалтын резин бүрхүүлийг хийхдээ технологийн карт боловсруулж ажиллах бөгөөд технологийн картад уг ажилд холбогдох технологийн зааврыг тусгаж өгнө.
8.4. Зэврэлтээс хамгаалах гадаргууг бензинээр арчсаны дараа хамгаалалтын резин бүрхүүлийн найрлагад тохирох маркийн цавуугаар дэвгэр үе хийнэ.
8.5. Дэвсгэр үе хийх цавууг 40-60 минут байлгаж барьцалдуулна. Зэврэлтээс хамгаалах резин бүрхүүлийн уулзваруудын ирмэгийг тулгаж наахаас гадна   уулзваруудыг ам даруулгын хэмжээг 40-50 /мм/ зөрүүлдсэн байхаар нааж болно.  Хамгаалалтын резин бүрхүүлийн завсарт хийн бөмбөлөг /цэврүү/ үүсгэхгүйн тулд индүүдэх хэрэгтэй. 40 мм өргөнтэй наалтан туузаар уулзваруудын амыг даруулж орооно. Бүрхүүлийн зүйдэл нь ган гадаргуугийн ширээлтийн оёдлоос 80 мм-ээс багагүй зайд хийгдсэн байх ёстой.
8.6. Гадаргуугийн хэлбэрт тохируулан хамгаалалтын резин бүрхүүлийн эсгэсэн загварыг наах гадаргуу дээр тавьж нягтлан шалгана. Бүрхүүлийг 3 үеэс олон давхар гүйцэтгэх нөхцөлд загвар хийж шалгах шаардлагагүй. Уузваруудыг наах явцад  хамгаалалтын резин бүрхүүлийн доогуур гарсан агаарын бөмбөлөг /цэврүү/ үүсгэхгүйн тулд индүүднэ. Бүрхүүлийн зузаан 6 мм-ээс илүү нөхцөлд 2 үе тавьж болно.
8.7. Тоног төхөөрөмжийг зэврэлтээс хамгаалахдаа эхлээд дотор гадаргуугийн шулуун хавтгай хэсгийг, дараа нь залгаж цухуйх богино хоолой, нүх нээлхий мэтийг наах хэрэгтэй.
8.8. Түүхий резин бүрхүүлийг  гадаргууд нааж дуусмагц шалгаж акт бичсэний дараа халуун уураар утах, буцламгай усаар халаах болон 40%-ийн хлорт кальцийн уусмалаар норгож задгай нөхцөлд боловсруулалт хийнэ. Битүү нөхцөлд даралттай халуун уураар утаж илчийн боловсруулалт хийнэ.
 
9. ХАМГААЛАХ МЕТАЛ БҮРХҮҮЛ ТОГТООХ
БОЛОН НИЙЛМЭЛ АРГА
 
9.1.  Хамгаалах метал бүрхүүл тогтоох гадаргууг үйрмэг материалаар цацаж цэвэрлэх нөхцөлд гадаргуун барзгар байдлын хэмжигдэхүүн 6,3-55/мкм/-ийн хэмжээнд байвал зохино.
9.2.  Метал гадаргууг үйрмэг материалаар цацаж цэвэрлэсний дараа метал бүрхүүл тогтоох ажил эхэлтэл байлгах хугацааг нөхцөл байдалтай уялдуулан дараахи байдлаар тогтооно. Үүнд:
–        агаарын харьцангуй чийгшил 70% -иас хэтрэхгүй тасалгаан дотор
 6 цагаас илүүгүй;
–        метал гадаргууд уурын хөлрөлт болохгүй нөхцөлд задгай талбайд     
3 цагаас илүүгүй;
–        агаарын харьцангуй чийгшил 90%-иас дээш эсвэл чийг орохооргүй битүүмжилсэн  тоноглолын дотор талд 0,5 цагаас тус тус илүүгүй байх хэрэгтэй.
9.3. Барилгын талбайд метал бүрхүүлийг гар ажиллагаагаар гүйцэтгэхдээ  хийн болон цахилгаан нуман аргаар гүйцэтгэнэ.
9.4. Метал бүрхүүл тогтооход ашиглах төмөр утасны гадаргуу нь исэлдээгүй, нугалаасгүй, цэвэр, гөлгөр, зэврээгүй байх ёстой. Төмөр утасыг гэмтэхээс хамгаалж түрхсэн тосыг, түүнийг хэрэглэхийн өмнө уусгагч материалуудын тусламжтай арилгаж,  ¹0-ийн зүлгүүрээр үрж  цэвэрлэсэн байвал зохино.
9.5. Хамгаалах гадаргууд гар ажиллагаагаар метал бүрхүүл тогтоох ажиллагааг ирмэгээ дарах зэрэгцээ зурвас болгож гүйцэтгэнэ. Метал бүрхүүлийг олон үе хийвэл үе бүрийг өөр хооронд нь перпендикуляр чиглэлтэй гүйцэтгэнэ.
9.6. Метал  утас хайлуулан цацаж хальсан үе тогтоох ажлыг чанартай гүйцэтгэхэд дараахи нөхцөлийг баримтлах хэрэгтэй. Үүнд:
–        метал утас хайлж буй төвшнөөс хамгаалж буй их бие хүртэл 80-150 /мм/ зай баримтах;
–        метал хайлмагийг цацах хамгийн зохимжтой өнцөг нь 650-800 байх;
–        бүрхүүлийн нэг үеийн хамгийн зохимжтой зузаан нь 50-60/мкм/ байх;
–        хамгаалах метал гадагуугийн температур нь 1500С-ээс хэтрэхгүй байх;
9.7. Метал бүрхүүл дээр давхарлаж будаг, лакаар будахыг нийлмэл хамгаалалт гэх бөгөөд энэ талаар нормын 4-р бүлэгт заасан.
 
 
 

 
10. ӨНГӨЛГӨӨ БА ДОТОРЛОГООНЫ БҮРХҮҮЛ
 
10.1.  Байгууламж, барилгын бүтээц, тенологийн тоног төхөрөмжийн гадаргууг ширхэгийн материалаар өнгөлж хамгаалах ажлыг дараахи технологийн дарааллаар гүйцэтгэх ёстой.  Үүнд:
–        химийн бодист тэсвэртэй шаваас бэлтгэх;
–        хамгаалах гадаргууг дэвсгэр үе хийх (тоног төхөөрөмжийн гадаргууг доторлоход органик суурь үегүй гүйцэтгэнэ) эсвэл шаваас тавьж хатаах;
–        тоног төхөөрөмжийн өнгөлгөө ба доторлогооны ажлыг гүйцэтгэх;
–        өнгөлгөө ба доторлогоог хатаах;
–        заадлыг исэлдүүлэх шаардлагатай үед ислээр угаах /оксиловка/;
10.2. Бетон, ган метал гадаргууд хүчиллэг хатууруулагч хольцтой түрхлэг шууд хэрэглэхийг хориглоно. Хэрэглэх шаардлагатай бол энэ түрхлэгийн өмнө зураг төсөлд заасан материалаар хамгаалах завсрын үеийг түрхэнэ.
10.3. Өнгөлгөө ба доторлогооны ширхэгийн материалуудыг  наах технологийн зарчимтай тул хэмжээгээр нь ялган ангилсан байх шаардлагатай. Хүчиллэг болон тостой материал хэрэглэхийг хориглоно.
10.4.  Битум болон полимерийн найрлагатай өнгөлгөө ба доторлогоог гүйцэтгэхийн өмнө ширхэгийн материалын бүх талуудад зохих найрлагатай хөрсжүүлэлтийг хийх хэрэгтэй.
10.5.   Өнгөлгөө ба доторлогооны үеийн тоо, зуурмагийн нэр төрлийг ажлын зурагт тусгаснаар гүйцэтгэнэ.
10.6.  Битумээр наах хавтангийн зузаан 30 мм-ээс нимгэн байж болохгүй.
10.7. Хүчилд тэсвэртэй зуурмагаар доторлоход: заадсын зузааныг хавтанд 4 /мм/, тоосгонд 6 /мм/-ээр  тус тус авна.
10.8. Барилгын бүтээцийг өнгөлгөө ба доторлогооны тоноглолыг химийн тэсвэртэй зуурмагаар: үеийн болон заадсын зузааныг өнгөлгөөнд 4-р хүснэгт, доторлогоонд 5-р хүснэгтийг ашиглаж сонгоно.
10.9. Ажлын зурагт зааснаас  хамааруулан ширхгийн материалаар өнгөлгөө ба доторлогоог химийн тэсвэртэй царууц түрхлэг болон цемент-элсэн зуурмагаар гүйцэтгэхэд түрхлэг зуурмагийн аль нэгийг нь сонгон дутуу заадастай нааж дараа нь заадсыг нэмж бэхжүүлэх буюу эсвэл хүчилд тэсвэртэй царууц шаваас, цемент-элсэн зуурмаг, полимер түрхлэгийн аль нэгээр нийлмэл хамгаалалт хийх хэрэгтэй.
Хүчилд тэсвэртэй ширхэгийн материалын хоорондох заадлыг дүүргэж чигжихийн зэрэгцээ хальж гарсан шаваас зуурмагыг заадсаас зайлуулна. Ширхэгийн материалын хоорондох хоосон зайг дүүргэсний дараа зуурмагыг цэвэрлэж хатаагаад дараа нь тослож түрхэнэ. Үүнд:
–        царууц шаваас хийх бол 10%-ийн давсны хүчил бүхий спиртийн уусмалаар тослон түрхэх; 
Ийнхүү норгож угаасны дараа нэг хоног байлгаж заадсыг дүүргэх хэрэгтэй.
10.10. Өнгөлгөө ба доторлогооны хамгаалалтыг харгалзах технологийн заавраар гүйцэтгэнэ. 
10.11. Доторлогооны ширхгийн материалыг хүчилд тэсвэртэй царууц шаваасаар наасан бол уг шаваасыг 100С-ээс багагүй температурт 1,5-2,0 /МПа/ бат бэхтэй болтол хатаана. Хүчилд тэсвэртэй вааран эдлэхүүнийг "Арзамит-5" шаваасаар наасан бол 2,0-3,0 /МПа/; нүүрс-балан эдлэхүүнээр хамгаалсан бол 3,0-3,5 /МПа/ тус тус бат бэхтэй болтол бэхжүүлэх хэрэгтэй.
10.12. Нийлэг давирхайгаар наасан өнгөлгөө ба доторлогоог хийж дуусгаснаас хойш 15-200С-ын температурт 15 хоног байлгаж хүлээх ёстой. Тусгай горимийн дагуу өнгөлгөө, доторлогооны барих хугацааг багасгахыг зөвшөөрнө.
10.13. Хэрэв бүрхүүлийн заадсыг хүчлээр норгохоор зурагт нь тусгасан бол энэ ажилбарыг бүрхүүл гүйцэд хатсаны дараа эсвэл заадсын орчмыг хүхрийн хүчлийн 20-40%-ийн уусмалаар 2 дахин норгох буюу 10%-ийн давсны хүчлийн уусмалаар арчсаны дараа гүйцэтгэнэ.
10.14. Тоног төхөөрөмжийг ширхгийн материалаар доторлох нөхцөлд заавал ам даруулж зөрүүлдэн наана.
4-р хүснэгт               
Ажлын нэр,
төрөл
Бүрхүүлийн
материал
Бүрхүүл үеийн
зузаан /мм/
Заадсын зузаан/мм/
Хэвтээ гадаргуу
Босоо гадаргуу
1. Химийн үйлчлэлд  тэсвэртэй
царууц, шаваасаар наасан өнгөлгөө, эластомер
буюу битумэн хуйлмал материалан ус
 тусгаарлагч, нийлмэл аргыг оролцуулсан өнгөлгөө
 
2.      Дээрхтэй адил
боловч хоосон зайг
өнгөлөх үед заадлыг тусгаалагчтай
 
 
3. Дэвсгэр үе эсвэл шилэн мяндсан арматурласан материал ба будаг, лакаар нийлмэл аргыг оролцуулан цемент-элсэн зуурмагаар наах өнгөлгөө
4. Дээрхтэй адил боловч хоосон зайг өнгөлөх үед заадлыг тусгаарлагчтай
 
 
5. Эластомер ба битумэн, хуйлмал материалан ус тусгаарлалт бүхий нийлмэл хамгаалалтыг оролцуулан цемент-элсэн зуурмагаар
наасан өнгөлгөө
 
6. Дээрхтэй адил боловч хоосон зайг өнгөлөх үед заадлыг тусгаарлалттай
 
 
7. Органик давирхайгаар хийсэн шаваасаар өнгөлөх эластомер ба битумэн, хуйлмал материалан ус тусгаарлалтаар нийлмэл хамгаалалт  хийх
 
8. Органик давирхайн шаваасаар бүрхүүлийг дэвсгэр үе эсвэл арматурласан шилэн мяндсан материал буюу будаг лакаар өнгөлөх
9. Битумэн түрхлэгээр наасан бүрхүүлийг эластомер ба битумэн будлага, хуйлмал материалаар давхар нааж ус тусгаарлана
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
 
 
 
 
 
Тоосго
Вааран хавтанцар ба  шаарган шахмал, шахмал чулуу
 
 
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
Гялгар хавтанцар
 
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
 
 
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
 
 
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
 
 
Тоосго
Вааран хавтанцар
 
 
 
10
8
 
 
 
 
 
 
 
 
10
8
 
 
 
 
10
10
 
 
-
 
10
10
 
 
 
20
10
 
 
 
 
 
20
10
 
 
 
5
3
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
5
5
 
10
8
 
 
 
 
 
 
 
 
10
8
 
 
 
 
10
10
 
 
10
 
10
10
 
 
 
10
10
 
 
 
 
 
10
10
 
 
 
5
3
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
3
3
 
 
5
3
 
 
 
 
 
 
 
 
8
5
 
 
 
 
5
3
 
 
3
 
8
5
 
 
 
5
3
 
 
 
 
 
8
5
 
 
 
5
3
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
5
3
 
 
 
 
 
 
 
 
5-р хүснэгт
 
Ажлын
төрөл
Материал
Бүрхүүл үеийн    
   зузаан /мм/
Заадсын
зузаан /мм/
1.Химийн бодист
 тэсвэртэй царууц шаваасаар наасан бүрхүүлийг нийлмэл аргаар бөхлөх
2.Дээрхитэй адил боловч доторлогооны дутуу анг дүүргэж өгнө
 
3.Бүрхүүлийг цемент-
элсэн зуурмагаар наагаад нийлмэл өнгөлгөө хийх
 
 
4.Дээрхтэй адил боловч дутуу анг дүүргэж өгнө
 
 
5.Органик давирхайгаар найруулсан арзамит, эпоксид шаваасаар наасан бүрхүүл
 
Тоосго
Вааран хавтанцар (шулуун ба хэлбэржүүлсэн) ба шаарган шахмал, шахмал чулуу
 
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
Тоосго
Вааран хавтанцар (шулуун
ба хэлбэржүүлсэн) ба шаарган шахмал, шахмал чулуу
 
Тоосго
Вааран хавтанцар ба шаарган шахмал, шахмал чулуу
 
Тоосго ба нүүрс-балан гулдмай
Вааран хавтанцар (шулуун ба хэлбэржүүлсэн) ба шаарган шахмал, шахмал чулуу, АТМ-1
10
8
 
 
 
10
8
 
 
 
15
15
 
 
15
15
 
 
5
 
3
 
 
5
3
 
 
 
8
5
 
 
 
8
3
 
 
8
5
 
 
5
 
3
Тайлбар: 1. Тоосгон буюу 50 мм-ээс зузаан хавтанцар бүрхүүлийн дутуу заадсын гүн 20 мм; 20-50 /мм/ зузаан хавтанцрын дутуу ан 15 мм-ээс тус тус хэтэрч болохгүй. 
2.    20мм-ээс зузаангүй хавтанцраар бүрхүүл хийхэд дутуу заадасгүй наана.
 
 
10.15. Тоног төхөөрөмж болон хий болон шингэн дамжуулах зориулалтын цилиндр хоолойн угсармал хэсгүүд хүчилд тэсвэртэй ширхэгийн эдлэхүүнээр доторлохын өмнө угсралтын ачаагаар заасан бүтээцийн нэмэлт тооцоог хийх хэрэгтэй.
10.16. Конус ёроолтой аппаратыг тоосгоор доторлоход конусын төвөөс эхлэн цилиндр хэсэгрүү чиглүүлэн шаантган болон шулуун тоосгыг ээлжлэн цагираг маягххр нааж өрнө.
10.17. Томоохон хэмжээний шалыг тууш тэмдэгт тавьж өнгөлөх бөгөөд ажлын зурагт заасан материалаар гүйцэтгэнэ.
 
11. АЖЛЫН ЧАНАРЫГ ШАЛГАХ
11.1. Өнгөлөх ба доторлох аргаар гүйцэтгэх зэврэлтээс хамгаалах ажлын чанарыг материал хүлээж авах, бэлтгэлийн болон гүйцэтгэлийн түүнчлэн ажил хүлээж авах гэсэн гурван  үе шат болгож шалгана.
11.1.1. Материал хүлээж авах хяналтыг барилга угсралтын талбайд гүйцэтгэнэ. Үүнд:
–        ажлын зураг ба бусад холбогдох баримт бичиг бүрэн байгаа эсэх,
–        ажилд хэрэглэх бүх материал стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх,
–        хамгаалах бүрхүүлийг үйлдвэрээс ирүүлсэн бол чанарын шалгалтын акт ба дагалдах баримт бичгийг хянахаас гадна ажлын гүйцэтгэлийг давхар шалгана.
11.1.2. Бэлтгэлийн болон гүйцэтгэлийн шуурхай хяналтад:
–        гадаргуугийн өнгөлгөөнд бэлдсэн ажилбар гүйцэд болсон байдал;
–        ажлын чанар нь зураг төсөл ба БНбД-ийн шаардлагыг хангаж байгаа;
–        зэврэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэсэн орчин нөхцөл (ажлын байрны агаарын температур ба чийгшил, гадаргын температур ба чийгшил, шахсан агаарын цэвэр байдал),
–        үеүүдийн зузаан, заадсын зузаан ба гүн, хуудсан материалын заадсыг даруулсан байдал, бүрхүүл үеийн бэхжих хугацаа зэрэг ажилбарыг багтаана.
11.1.3. Ажил хүлээж авах хяналтад:
–        бүрхүүлийн цул байдал,
–        гадаргууд бат бэх наалдсан байдал,
–        үеийн зузаан, заадсын хэмжээ ба битүүмжлэл, өнгөлсөн гадаргуугийн тэгш байдал,
–        нийлмэл хамгаалалтын чанар зэрэг үзүүлэлт багтана.
Ажлын чанарыг хянах явцад шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын  бүрхүүлийг хуулж үзэж болно. Энэ тухай ажлын тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэл хийж акт бичнэ.
11.2. Зэврэлтээс хамгаалах бүрхүүл тогтоох өнгөлгөө ба доторлогооны ажлын явцад дараах процессуудыг гүйцэтгэсний дараа энэ нормын 1-р хавсралтын дагуу маягтаар акт бичнэ. Үүнд:
–        гадаргуугийн байдал;
–        ажлын өмнө хийгдэх дэвсгэр үе;
–        хамгаалалтын бүрхүүлийн доор хийсэн шингэн үл нэвтрүүлэх давхарга;
–        хамгаалалтын бүх төрлийн бүрхүүл гүйцэтгэсэн тухай;
–        хамгаалалтын бүрхүүлд боловсруулалт (түүхий резинд илчийн боловсруулалт хийх, заадсын болон ирмэгийн даралтыг хүчлээр боловсруулах) хийсэн тухай зэрэг болно.
Хамгаалах бүрхүүл үед хамаарагдах өмнө  дурьдсан ажил бүрийг дуусмагц 1-р хавсралтын маягтаар акт бичих бөгөөд зэврэлтээс хамгаалах ажлыг хүлээж авсан тухай эцсийн акт бичнэ. Эцсийн актыг мөн 1-р хавсралтаар бичнэ.
11.3. Хамгаалалтын бүрхүүлийн чанарын үзүүлэлтийг шалгах аргыг 2-р хавсралтад үзүүлсэн.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
1-р хавсралт
Хамгаалалтын бүрхүүлд хамаарах ...............процессыг
Гүйцэтгэсэн (хүлээж авсан) тухай акт ¹
 
Огноо:
Обьектын нэр:
Техникийн комиссын бүрэлдэхүүн: (захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн төлөөлөгч)
Гүйцэтгэсэн ажлын техникийн тодорхойлолт: (энэ хэсэгт ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухай технологийн тайлбар бичнэ)
Гүйцэтгэсэн ажлын хэмжээ:
Ажил эхэлсэн ба дууссан огноо:
Ажлын зураг ба БНбД, МNS –ын шаардлагын заалтыг хангасан тухай: (заалт бүрээр хариулж бичнэ.)
Гарын үсэг: (комиссын бүх гишүүдийн албан тушаалыг заавал бичнэ.)
2-р хавсралт
Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн чанарын үзүүлэлтийг хянах арга
Зэврэлтээс хамгаалах бүрхүүлийн
 төрөл
Чанарын үзүүлэлт
Хянах арга
Зөвшөөрөгдөх алдаа
1.Будаг, лак
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.Арматурласан будаг лак
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3.Түрхлэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4.Наамал
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5.Хамгаалалтын
резин бүрхүүл
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6.Түүхий резинээр түрхэж илчийн боловсруулалт хийсэн
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Өнгөлгөө ба доторлогоо
 
 
 
 
 
 
 
 
Гадна байдал
 
 
 
Зузаан
 
 
 
 
 
 
 
 
 
Цул байдал
 
 
Адгезлах чанар
 
 
 
 
Гадна байдал
 
 
Зузаан
 
Цул байдал
 
 
Суурь гадаргуутай барьцалдсан байдал
 
Бүрэн хатуурсан байдал
 
 
 
Гадна байдал
 
 
 
 
 
 
Зузаан
 
 
 
 
Цул байдал
 
 
 
 
 
 
 
Суурь гадаргуутайгаа барьцалдсан байдал
Бүрэн
хатуурсан байдал
 
Гадна байдал
 
 
 
Цул байдал
 
Суурь гадаргууд барьцалдсан байдал
 
 
 
 
Гадна байдал
 
 
Зузаан
 
 
 
 
 
 
 
 
 
Цул байдал
 
 
 
Бүрэн хатуурсан байдал
 
 
 
Гадна байдал
 
Цул байдал
 
 
 
Гадаргуутайгаа барьцалдсан байдал
 
 
Хатуулаг
 
 
 
 
 
Заадсын бүрэн дүүргэлт
 
 
 
 
 
 
 
Өнгөлгөөний гадаргын тэгш байдал
Үзлэгээр
 
 
 
Метал гадаргуун будгийн зузааныг зузаан хэмжигчээр хэмжинэ.
Бетон гадаргуун будгийн зузааныг үзлэгээр буюу хамгаалсан гадаргуутай хамт будсан сорьцыг (фольгоон дээр будсан) микроскопоор харж тогтооно. 
Метал гадаргуун будгийг цахилгаан дефектоскопоор,
Бетон гадаргууг үзлэгээр
Метал гадаргуун
будгийг торон надрезээр хэмжинэ.
 
Үзлэгээр
 
 
Энэ харсралтын 1-р зүйлийг үзэх.
Дээрхтэй адил
 
 
Модон алхаар цохиж үзэхэд
 
 
 
Уусгагч шингээсэн тампоноор арчихад (перхлорвинилийн уусгагч үл хамаарна)
 
үзлэгээр
 
 
 
 
 
 
Металл гадаргуун будгийг соронзон ажиллагаатай хэмжигчээр хэмжинэ.
 
Цахилгаан дамжуулах бүрхүүлийг үзлэгээр;
цахилгаан үл дамжуулах бүрхүүлийг цахилгаан очлуурын дефектоскопоор
 
 
Төмөр алхаар цохиж үзэхэд
 
 
Бүрхүүл дээр төмөр хусуураар хөнгөн зурж үзэхэд
 
Үзлэгээр
 
 
 
Шингэн хадгалах савны полизобутилен бүрхүүлийг шалгахдаа 1 удаа ус дүүргэж 24 цаг байлгаж үзнэ; бусад бүрхүүлийг үзлэгээр хянана.
Модон алхаар цохиж үзнэ.
Үзлэгээр
 
 
Метал гадаргуун бүрхүүлийг зузаан хэмжигчээр хэмжинэ.
 
 
 
 
 
 
 
Метал гадаргуун бүрхүүлийг цахилгаан очны дефектоскопоор шалгана.
Уусгагчаар норгосон тампоноор арчихад
 
 
 
Үзлэгээр
 
Цахилгаан очны дефектоскопоор
шалгана
 
Үзлэг ба модон алхаар цохиж үзэх
 
 
 
Резиний хатуулаг хэмжигч ТИР 2033-аар хэмжинэ.
 
 
 
Үзлэгээр төмөр шөвөг; төмөр шугам
2 м-ын шугамаар хэмжинэ.
 
 
Урсалт ба цэврүү,механик гэмтэлтийг үл зөвшөөрнө
 
 
Будгийн зузааны
±10%
 
 
 
 
 
 
-
 
 
-
 
 
 
 
Энэ хавсралтын 1-р зүйлийг үзэх
 
-
 
-
 
 
Цохилт бүрт дуу жигд байх; 1 м2 гадаргад 20 см2  хөндийрэлт байж болно.
 
Тампонд, будаг лак шингэхгүй байх ёстой
 
 
 
Хагаралт, урсалт, үрчлээ,
задгай цэврүү, гадны хольц болон
гэмтэлгүй байвал  зохино
 
-
 
 
 
 
-
 
 
 
 
 
 
 
Цохилт бүрт дуу жигд байх ёстой
 
 
Харандаагаар зурсан мэт мөр гарна
 
 
Ямар нэгэн гэмтэлгүй, ирмэг даралт нь хөдийрөөгүй байх ёстой
-
 
Цохилт бүр жигд дуутай байна
 
 
 
 
 
Цэврүү ба гадны хольцгүй, гэмтэлгүй байх ёстой.
"Полан" бүрхүүлд 4мм-ээс үл хэтрэх зузаан урсалт байхыг зөвшөөрнө; 1 м2 бүрхүүлд 20 см2-аас үл хэтрэх долролт хөндийрөлт байж болох боловч энэ нь бүх гадаргуун 5%-иас хэтэрч болохгүй
 
-
 
 
Тампонд, резин шингэхгүй байх ёстой.
 
 
 
Гэмтэл ба гадны хольцгүй байх ёстой.
-
 
 
 
Бүрхүүлийн 1 м2 гадаргад 20 см2 хөндийрөлт байж болох боловч нийт гадаргуун 5%-иас хэтэрч үл болно
-
 
 
 
 
Хөндий зай, ан цав, ховхоролт, гадны хольц байж үл болно; заадсын зузааны байвал зохих хэмжээнээс 1 мм-с илүү алдац нэг тууш заадсын 10%-иас хэтэрч үл болно.
Гадаргуунаас хөндийрөх дээд хэмжээ: 50 мм-ээс зузаан, хүчилд тэсвэртэй хавтанцраар наасан бол 4 мм; 50 мм-ээс нимгэн бол 2 мм
 
 
 
 
 
 
НЭР ТОМЪЁОНЫ ТОЛЬ
–        Коррозия                                                             -           Зэврэлт
–        Покрытия                                                                        -           Бүрхүүл
–        Агресивная среда                                                         -           Идэмхий орчин
–        Неагресивный                                                                -           Идэмхий бус
–        Слабоагресивный                                                         -           Сул идэмхий
–        Среднеагресивный                                                       -           Дунд зэргийн идэмхий
–        Сильноагресивный                                                       -           Их идэмхий                                            
–        Розы ветров                                                                  -           Салхины эрчим
–        Герметизация                                                                -           Битүүмжлэл
–        Дезинфицирующие средства                                      -           Ариутгах хэрэгсэл
–        Степень агресивного воздействия сред                 -           Идэмхий үйлчлэлтэй орчны зэрэг
–         Показатель агресивности                                          -           Идэмхийн үзүүлэлт
–        Воздействия жидких агресивных сред                     -           Шингэн идэмхий орчны
            үйлчлэл
–        Воздействия газообразных агресивных                  -           Хийн идэмхий орчны
сред                                                                                 үйлчлэл
 
–        Воздействия твердых агресивных сред               -  Хатуу идэмхий орчны
үйлчлэл
–        Зона влажности                                                      -      Чийгшлийн бүс
–        Газотермическое напыление                                     -           Хий-элчийн шүршилт
–        Степень очистки                                                            -           Цэвэрлэлтийн зэрэг
–        Футеровка                                                                       -           Доторлогоо
–        Облицовка                                                                      -           Өнгөлгөө
–        Закладная деталь                                             -           Суулгах нарийвч
–         Пластин                                                                          -           Ялтас
–        Тоннель                                                                           -           Хонгил
–         Мастика                                                                          -           Түрхлэг
–        Шпалевка                                                                        -           Шаваасан тэгшилгээ
–        Наливный                                                                        -           Цардмал
–        Замаска                                                                          -           Шаваас
–        Сварка                                                                            -           Ширээлт
–        Гуммемировочный                                                        -           Резинлэг
–        Воздушный пузыр                                                          -           цэврүү
 
 
 
 
ГАРЧИГ
 
1.      Хамрах хүрээ    ................................................................................     1
2.                                                                                                                                                                                                                                                                  Нийтлэг зүйл  ...................................................................................                                           2
3.      Гадаргууг бэлдэх
Метал гадаргууг бэлтгэх .................................................................                4
     Бетон гадаргууг бэлдэх  ..................................................................                 6
4.      Хамгаалалтын будаг, лакан бүрхүүл .............................................   7
5.      Цардмал, түрхлэг болон шаваасан хамгаалах бүрхүүл  ..............            7
6.      Шингэн резин бүрхүүл .....................................................................     8
7.      Хамгаалалтын наамал бүрхүүл ......................................................   9
8.      Хамгаалалтын резин бүрхүүл  ........................................................   12
9.      Метал бүрхүүл тогтоох болон нийлмэл арга
10.                                                                                                                                                                                                                                                               Гадаргууг хамгаалах ......................................................................                                                        12
 Өнгөлгөө болон доторлогооны бүрхүүл  ....................................... 14
11.  Ажлын чанарыг шалгах ...................................................................   18
 Нэр томъёоны толь  .........................................................................              24
 
 
Хавсралт:
1-р хавсралт:           
Хамгаалалтын бүрхүүлд хамаарах ...............процессыг    
 гүйцэтгэсэн (хүлээж авсан)     тухай акт
 
2-р хавсралт:
Хамгаалалтын бүрхүүлийн чанарын үзүүлэлтийг хянах арга