- Нүүр
- Сайдын тушаал
- ҮР ТАРИА ХАДГАЛАХ БОЛОН БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 256 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
2011 оны 256 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
ҮР ТАРИА ХАДГАЛАХ БОЛОН БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛАМЖ
FACILITY FOR STORAGE AND HANDLING OF GRAIN
2011 оны … дугаар сарын …-ний
өдрөөс эхлэн мөрдөнө.
1 Хэрэглэх хҮрээ
Энэхүү барилгын норм ба дүрмийг үр тарианы агуулах, тээрэм, тэжээлийн үйлдвэр, элеватор болон бусад дахин боловсруулах үйлдвэрийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулахад мөрдөнө. Цаашид үйлдвэр гэнэ.
2 НОРМ, норматив БАРИМТ БИЧГИЙН ишлэл
Тус барилгын норм ба дүрэмд хавсралт 4-т заасан норм, нормативын баримт бичгийн заалтуудыг ишлэл авсан болно.
3 Нэр томъЁо ба тодорхойлолт
Энэхүү баримт бичигт хавсралт 5-д өгөгдсөн нэр томъёо, тодорхойлолтуудыг ашигласан болно.
4 ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4.1. Тэсрэх, дэлбэрэх, галын аюултай үйлдвэрлэлийн зэрэглэлийг энэхүү нормд заасан заалт, холбогдох норматив баримт бичгийн дагуу баталсан үйлдвэрийн газрын жагсаалт эсвэл технологийн зураг төсөл боловсруулах нормоор тогтооно.
4.2. Үйлдвэрийг инженерийн байгууламж болон зам, тээврийн шугам сүлжээтэй иж бүрэн үйлдвэрийн бүс, комбинатуудын бүрэлдэхүүнд оруулан төлөвлөнө.
Үйлдвэрийн байрлал нь түүний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлт хамгийн бага зайтай байна. Үр тарианы үйлдвэрийн байр, агуулах хоорондын зай нь ойрхон байх нөхцлийг бүрдүүлнэ.
Эдгээр үйлдвэрийг БНбД 2.09.12-87-н шаардлагад нийцүүлэн I, II ангилалд багтах, хүрээлэн байгаа орчиндоо хорт хаягдал ялгаруулдаг үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд байрлуулахыг хориглоно.
4.3. Үйлдвэрийг агаар мандалд хорт хий, хаягдал ялгаруулдаг үйлдвэрийн зонхилох салхины дээд талд ба орон сууц, олон нийтийн барилга, байгууламжийн салхины доод талд ба.йрлуулна.
Элеваторыг хорт бодис боловсруулдаг, хадгалдаг үйлдвэрээс 200 м-ээс багагүй зайд байрлуулна. Элеваторыг дээрх үйлдвэрүүд болон хялбар дөллөж авалцан асах, шатамхай шингэн бодис боловсруулдаг, хадгалдаг үйлдвэртэй ойр мөн тэдгээрээс нам дор газарт байрлуулахыг хориглоно.
4.4. Үйлдвэрийн зураг төслийг зохиох үед зэргэлдээх суурин газар, тэнд байгаа үйлдвэрүүдтэй уялдуулж, нэгдсэн архитектурын цогцолбор буй болгох нөхцлийг хангана.
4.5. Газар хөдлөлтийн бүсэд орших үйлдвэрийн зураг төсөлд БНбД 22-01-01*/2006-ийн шаардлагыг мөрдвөл зохино.
4.6. Үйлдвэрийн үндсэн барилга, байгууламжийг хариуцлагын зэргээр II ангилалд, гал тэсвэршилтийн II зэрэгт хамааруулан зураг төслийг зохионо.
Үр тарианы агуулах, бүтээгдэхүүн болон түүхий эдийг хүлээн авах, хатаах, гадагш гаргахад зориулсан тусдаа барилга, байгууламж түүнчлэн агуулахын тээвэрлэн дамжуулах галерейг хариуцлагын зэргээр III ангилалд, гал тэсвэрлэлтийн III, IV, V зэргээр зураг төслийг боловсруулахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд үр тариа хатаагчийн галлагааны өрөөг шууд гадагш гарах гарцтай төлөвлөх, зэргэлдээх өрөөнүүдээс 2 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай, гал тархах хязгаар нь 0 байх битүү хана, хучилтаар тусгаарлана. Тоосонцор, хаягдлын бункерын доогуурхи тээврийн хэрэгсэл явах замыг шатдаггүй материалаар төлөвлөнө.
Тайлбар: Үндсэн барилга байгууламжид гурил будааны тээрэм болон багсармал тэжээлийн үйлдвэр, элеваторын барилга, будааны агуулах, галерей, силосын барилгууд багтана.
4.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байр төлөвлөхдөө тэдгээрийн зорчих нөхцлийг хангахаар БНбД 31-11-09-д тусгасан зохих шаардлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын эрүүл ахуйн үйлчилгээг БНбД 31-16-11-д нийцүүлэн төлөвлөнө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрыг төлөвлөж болох ба тэдний групп, төрлөөс хамааран ажлын байрны тоо хэмжээг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон холбогдох журамд нийцүүлсэн зураг төслийн даалгавраар тогтооно.
5. ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
5.1. Хот, суурин газарт барих үйлдвэрийн ерөнхий төлөвлөгөөг БНбД 30-02-07-н шаардлагад нийцүүлэн боловсруулна.
5.2. Гал тэсвэршилтийн II зэрэгтэй барилга байгууламжийг (үүнд тээвэрлэлтийн галерей, технологийн байгууламж багтана) бүлэглэхийг зөвшөөрнө. Үүнд: Үйлдвэрлэлийн барилгыг силосын корпус, тусдаа байх силос, хүлээн авах, гадагш гаргах байгууламжтай нь; тээрмийн үйлдвэрийн хэсэг, будаа ба тэжээлийн үйлдвэрийг хүлээн авах ба гаргах байгууламж, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хэсэгтэй нь тус тус бүлэглэх г.м
Энэ тохиололд тэдгээрийн хоорондох зайг нормчлохгүй. Нэг шугаманд байрлуулах барилга, байгууламжийн ерөнхий урт нь 400 м –ээс, бүлэглэсэн барилга, байгууламжийн барилгажилтын нийт талбай 10 000 м2-аас ихгүй байна.
5.3. Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад холбогдох нормын дагуу хавсарга-туслах чиглэлийн барилга, байгууламжийг бүлэглэн төлөвлөнө.
5.4. Төмөр зам дагуу байрлалтай барилга, байгууламжийн төмөр замын гарцыг
захын барилгын хажууд төлөвлөнө.
Төмөр замын ачих буулгах үйлчилгээний хязгаарт ачих, буулгах талбайн барилгажилтын талбай багтана.
5.5. Үйлдвэрийн барилгын нэгдүгээр давхар болон силосын корпусын доод давхрын шалны түвшин нь газрын гадаргуугаас 15 см–ээс; үр, тарианы агуулахын шалны түвшин 20 см-ээс багагүй өндөр байна.
Технологийн зайлшгүй шаардлагатай үед үр тариа, түүхий эдийг буулгахад зориулсан байгууламж дахь тусдаа өрөө, түүнчлэн үйлдвэрийн барилгын задгай нүхийг шалны түвшингээс доош байрлуулахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд газар доорх байгууламжийн гүн нь технологийн дамжлагыг харгалзан хамгийн бага хэмжээнд байна.
Савласан бүтээгдэхүүний агуулахын нэгдүгээр давхрын шалны түвшинг ачих тавцангийн түвшинд, БНбД 31-19-10-д нийцүүлэн төлөвлөнө.
5.6. Үр, тарианы агуулахуудын хооронд үр, тарианы бүтээгдэхүүнийг хүлээн авах, хатаах, цэвэрлэх, ачихад зориулсан байгууламж, түүнчлэн тэжээлийн үйлдвэр, будааны цех ба 50т/өдөр хүртэл хүчин чадалтай тээрмийн барилга, байгууламж байрлуулахыг зөвшөөрнө.
Дараах нөхцөлд үр тарианы агуулах ба дээр заасан барилга, байгууламжийн хоорондхи зайг нормчлохгүй. Үүнд:
-үр, тарианы агуулахын хажуу хана нь галд тэсвэртэй бол;
-үр, тарианы агуулах хоорондын хөндлөн гарцын зурвасын (4 м-ээс багагүй өргөн) хоорондхи зай 400 м-ээс ихгүй бол;
-гал тэсвэршилтийн II зэргийн барилга байгууламж нь үр, тарианы агуулах талдаа битүү ханатай эсвэл хана нь нүхтэй боловч түүнийг таглах материалын гал тэсвэршилтийн хязгаар нь 1,2 цагаас хэтрэхгүй бол;
5.7. Гурил, будааны үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний агуулах, бусад үйлдвэрийн газрын хоорондох эрүүл ахуйн зурвасыг эдгээр үйлдвэрийн газрууд ба эдэлбэрийн бүсийн хоорондох зурвастай тэнцүү хэмжээтэйгээр, дээр заасан агуулах ба багсармал тэжээлийн үйлдвэрийн хоорондох зайг 30м-ээс багагүйгээр авах ёстой.
5.8. Үйлдвэрийн нутаг дэвсгэр дэхь асфальтан хучилттай талбайг, технологийн шаардлагаар тодорхойлж хамгийн бага байхаар төлөвлөнө. Үлдсэн газрыг тохижуулан зүлэгжүүлнэ.
6 ЭЗЛЭХҮҮН –ТӨЛӨВЛӨЛТ БА БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ
6.1. Үндсэн барилга байгууламжийг өөр хооронд нь бүлэглэж болно. (5.2-р зүйлийн шаардлагыг хангасан, түүнчлэн барилгын дээд хэсэгт нэг талаас нь галын шатанд саадгүй хүрэх боломж нөхцлийг бүрдүүлсэн байна.)
6.2. Үйлдвэрлэлийн байр, бусад өрөө тасалгааг БНбД 23-02-08–ийн шаардлагын дагуу гэрэлтүүлэхээр төлөвлөнө. Түүнчлэн холимог гэрэлтүүлэгтэй төлөвлөхийг зөвшөөрнө. Барилгын доторхи өрөө гэх мэт тусгай тохиолдолд зөвхөн зохиомол гэрэлтүүлэгтэй төлөвлөхийг зөвшөөрнө. Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг төлөвлөхөд хүснэгт 6 –г ашиглана.
6.3. Б ангиллын үйлдвэрлэл явуулж буй барилга байгууламж, гадна бүтээц мөн түүнчлэн тээрэм, үр, тариа цэвэрлэх хэсэг, силосын корпусын дээд, доод давхар, элеваторын үйлдвэрлэлийн барилгын хийцийг хялбар буулгах хийцээр төлөвлөнө. Түүний талбайг тооцоогоор тогтооно. Тооцоот өгөгдөл байхгүй үед хялбар авч болох бүтээцийн талбайг дэлбэрэх аюултай өрөөний 1 м3 –д 0,03м2 –аас багагүй байхаар тооцно. Өрөөний хажуу талын хананд 3:1-ээс дээш гэсэн харьцаатайгаар буулгахад хялбар бүтээц төлөвлөнө.
6.4 Барилгын хананд ус зайлуулах зам суурилуулна.
ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА
6.5. Үр тариа боловсруулах тээрэм, будааны ба тэжээлийн үйлдвэр зэрэг үйлдвэрийн барилгыг 9х6м эсвэл 6х6м алгасалтай баганууд дээр олон давхар, давхрын өндөр нь 4,8 ба 6м (үйлдвэрийн технологоос хамааруулан) байхаар төлөвлөнө.
Элеваторын барилгыг олон давхар араг бүтээцтэй; мөн түүнчлэн силосын хэсэгт (түүний доод ба дээд давхарт) байрласан үйлдвэрлэлийн өрөөнүүдтэй силосыг бүлэглэсэн силосын байгууламж хэлбэртэйгээр, 6х6м-ийн алгасалтай баганууд дээр 1.2 м давталттай давхрын өндөртэй, араг бүтээц төлөвлөнө.
Б ангиллын үйлдвэрлэлийн барилгын давхрын тоог, элеваторын барилгыг оролцуулан 8 хүртэл байхыг зөвшөөрнө. Нийт өндрийг нь 60м хүртэл хязгаарлахгүй. Холбогдох журмын дагуу галын хяналтын байгууллагатай зөвшилцсөн үед элеваторын барилгын өндрийг нэмэхийг зөвшөөрнө.
6.5.1. Багсармал тэжээлийн үйлдвэрлэлийн корпусыг үйлдвэрийн өрөөг багтаан силосын байгууламж хэлбэртэйгээр төлөвлөхийг зөвшөөрнө.
6.5.2. Араг бүтээцээр барих барилгад барилгын нийт өргөний дагуу, 3х3 м алгасалтай байрлах багануудын төвийг дайрсан хуваалтын тэнхлэгтэй ган, төмөр бетон силос барихыг зөвшөөрнө. Энэ үед силосын доорхи баганууд 6х3м алгасалтай байж болно. Силосын багтаамж нь технологийн үйл ажиллагаанаас хамаарч 200 м3 –ээс ихгүй байна.
6.5.3. Үндэслэл нь зөвшөөрөгдсөн тохиолдолд 12 м алгасалтай барилга төлөвлөхийг зөвшөөрнө.
6.5.4. Үйлдвэрлэлийн барилгыг 12м ба түүнээс их голчтой дугуй хэлбэртэй байгуулалт бүхий төлөвлөхийг зөвшөөрнө. Түүнд үр тарианы силосыг оруулан барьж болно.
6.6. Үйлдвэрийн барилгад барилгын орцын түвшингээс дээш 15 м-т байрласан давхарт ажилчин тогтмол ажиллах тохиолдолд угсармал төмөр бетон шат ба цахилгаан шат төлөвлөнө. Түүнчлэн барилгын орцын түвшингээс дээш 6 м өндөрт байрлах давхарт ажиллах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зургийн даалгаврын дагуу зорчигчийн цахилгаан шат төлөвлөж болно. Шатны хонгил нь утаагүйжүүлэгдсэн байна. Үйлдвэрийн барилгад тагт ба лоджаар дамжин гаднах агаар давхар бүрт орохоор төлөвлөнө.
Шатны хэмжээг үйлдвэрийн барилгын зураг төсөл зохиох нормын дагуу төлөвлөнө. 50-иас цөөн хүн нүүлгэн шилжүүлэхэд зориулсан шатны гишгүүрийн өргөнийг 0.9м ба 1:1.5 налуутай байхыг зөвшөөрнө.
6.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байргүй, тогтмол ажиллах, хүний тоо нь нэг ээлжиндээ 10-аас ихгүй байх үед силосын хэсэг ба түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хэсгийн 1 -ээс дээш давхар үйлдвэрийн барилгад шатны гишгүүрийн налууг 1:1 хүртэл нэмэгдүүлэхийг зөвшөөрнө. Шатны хонгилд 0.25 ц- аас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай, шатдаггүй материалаар хийсэн бүтээц төлөвлөх, нүүлгэн шилжүүлэлтэнд ашиглах гадна задгай төмөр шатыг 1.7:1 хүртэл налуутай төлөвлөхийг зөвшөөрнө.
6.7.1. Нүх, тавцан, талбай руу хүрэх задгай шатны гишгүүрийн өргөнийг 0.7 м хүртэл багасгах, гишгүүрийн налууг 1.5:1 хүртэл ихэсгэхийг, тогтмол бус ашигладаг шатанд 2:1; 10 хүртэл м өндөрт гарч тоног төхөөрөмжид үзлэг хийхэд зориулсан шатыг 0.6 хүртэл өргөн, босоо төлөвлөхийг зөвшөөрнө.
Ажилчид байнга байдаггүй тавцан, талбай руу гарах шатыг явахад саадгүй гишгүүртэй, эргүүлэг хэлбэртэй төлөвлөхийг зөвшөөрнө.
6.7.2.Шатны хонгилыг барилгын гадна талд төлөвлөхийг зөвшөөрнө.
6.8. 1-ээс дээш давхарт нь ажилчид тогтмол ажилладаггүй барилга байгууламжид, налуу нь 1:1-ээс ихгүй, өргөн нь 0.7 м-ээс багагүй галаас хамгаалагдаагүй, гадна задгай ган шат, эсвэл утаагүйжүүлсэн шатны хонгилоор гарах нүүлгэн шилжүүлэх нэг гарц төлөвлөхийг зөвшөөрнө.
6.9. Тоног төхөөрөмж тавиагүй өрөөн дахь хамгийн олон хүнтэй ээлжийн нэг ажилчинд ноогдох талбай нь 75 м2, түүнээс их бол Б ангилалын хамгийн хол алслагдсан /хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрнаас бусад/ ажлын байрнаас хамгийн ойр нүүлгэн шилжүүлэх гарц хүртэлх зайг БНбД 31-11-09-д нийцүүлэн 50%-иар ихэсгэхийг зөвшөөрнө.
6.10. Элеваторын барилгад гадна хана дахь, шатны хонгилын хялбар буулгах бүтээцийн талбай нь түүний эзлэхүүний 1 м3-д 0.06м2-аас багагүй байх угсралтын нөхцөлтэй үед оньсон хаалгатай гонхоор дайрч гарах гарцтай, түүнчлэн гал гарсан үед 20 Па (2 кгс/м2) агаарын даралттай шатны хонгил төлөвлөхийг зөвшөөрнө.
Зорчигчийн цахилгаан шатыг оруулсан шатны хонгилыг хамар ханаар зааглахгүй байхыг зөвшөөрнө.
6.11. Зорчигчийн цахилгаан шат бүхий бусад барилгатай давхраараа нийлсэн үйлдвэрийн барилгад ажлын байрнаас (хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрнаас бусад) цахилгаан шат хүртэлх хамгийн их зай нь 150 м-ээс ихгүй, мөн байнга ажилчид байдаггүй үед 200 м-ээс ихгүй байх тохиолдолд цахилгаан шат төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө.
Үйлдвэрийн барилгад ачааны цахилгаан шатыг үйлдвэрлэлийн технологийн шаардлагын дагуу төлөвлөх ба энэ үед үйлдвэрлэлийн Б ба В ангилалтай өрөөнд гал гарахад 20 Па (2 кгс/м2) агаарын даралттай, жижиг хаалга, гонхоор дайрч гарах гарц төлөвлөнө. Жижиг хаалга, гонхны хэмжээг зөөж гаргах тоног төхөөрөмжийн хэмжээнээс хамааруулан сонгоно.
6.12. Үр тариа боловсруулах үйлдвэрлэлийн барилгад цахилгаан техникийн тоног төхөөрөмж ба кабелийн өрөөг бүх давхарт нь нэг босоо чиглэлд байрлахаар төлөвлөнө.
6.13. Үйлдвэрийн барилгын шал, хучилт, хана, хамар ханыг хөндийгүй хийхээр төлөвлөнө.
Тайлбар. Жижүүрийн өрөөнд авах боломжтой шал төлөвлөхийг зөвшөөрнө.
6.14. Өрөөний хана, тааз, даацын бүтээц, хаалга, шалны гадаргуу мөн түүнчлэн үйлдвэрийн барилга доторхи бункер ба силосын гадаргуу нь шатлал, уналт, бүслүүргүй, тэдгээрийг цэвэрлэхэд хялбар байх ёстой. Силос, бункерийн юүлүүр, ёроол, хананы налууг технологийн зураг төслийн нормын дагуу төлөвлөнө. Хучилтын хавиргат хавтан хэрэглэх ба цутгамал төмөр бетон хучилтын хэв хашмал болгож, ажлын арматурын үүрэг гүйцэтгэх ган хэвлэмэл хуудас ашиглахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд ган хуудас нь 0.75ц-аас багагүй хугацаанд хучилтын гал тэсвэршилтийн хязгаарыг хангах, галаас хамгаалагдсан байна.
6.15. Хаалга, цонх суулгах хүрээний зай завсрыг сайтар битүүмжилнэ.
Үйлдвэрийн байрыг (бүлэглэсэн байр, хэсэг орно) үр, тарианы агуулахтай (силосын корпус, үр тарианы агуулахтай) холбохдоо үйлдвэрлэлийн байрнаас үр, тарианы агуулахыг тусгаарлах хамар ханатай бөгөөд туузан дамжуулагчийн галерейгаар дайрч гарахаар төлөвлөнө. Энэ хамар хананы хүн орж гарахад зориулсан хаалга нь 0,6 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаар бүхий нягт чигжээстэй хүрээтэй байх ба хамар хана нь 0,75 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай шатдаггүй материалаар хийгдэнэ. Үйлдвэрийн байр, байгууламж, өрөөнүүдийн бүх хашлага бүтээцийн уулзвар ба хэв гажилтын заадас нь нүх сүв, зай завсаргүй битүүмжлэгдсэн байна.
Тайлбар: Туузан дамжуулагч дайран өнгөрөх нүх нь зураг төслийн технологийн хэсэгт тусгагдсаны дагуу автомат хаалт, гал эсэргүүцэх хавхлагатай байна.
6.16. Олон давхар барилгад хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд зориулсан гадна төмөр шат нь гадна ханын цул хэсэгт байрлана. Энэ шатыг цонхтой ханын эсрэг талд байрлуулах бөгөөд цонхон талаас шатдаггүй материалаар үргэлж хашлага төлөвлөнө. Давхраас шатруу гарах гарц нь хашлаганы гадна талд байрлана.
6.17. Байгалийн гэрэлтүүлэгтэй барилгын нэгээс дээшхи давхрын өрөө тус бүрийн цонхонд агааржуулалтын 2-оос цөөнгүй, тус бүр 1 м2 –аас багагүй талбайтай гараар онгойлгох нээлхий төлөвлөнө. Цонхны нээлхийн нийлбэр талбай нь өрөөний талбайн 0.2%-иас багагүй, силосын дээд давхруудад 0.3%-иас багагүй байна.
6.18. Үйлдвэрийн барилгын технологийн тоног төхөөрөмж байрлах талбай, тавцан, нүхэнд 0.9 м өндөртэй төмөр торон хашлага төлөвлөх бөгөөд хашлагын доод хэсэг нь шалнаас 0.15 м-ээс багагүй өндөртэй, үргэлж, цул байна.
10м–ээс өндөр үйлдвэрийн ба бусад барилга, байгууламжийн дээврийн гадна хүрээгээр шатдаггүй материалаар хийсэн, 0.6м-ээс багагүй өндөртэй торон хашлага төлөвлөнө.
6.19. Шалны хучилтын төрлийг үйлдвэрлэлийн технологийн шаардлагын дагуу БНбД 31-12-08-д нийцүүлэн тодорхойлно. Иймд тоосорхог үйлдвэрлэлийн өрөөнд тоос бага ялгаруулдаг, цэвэрлэхэд хялбар шалны хучилтыг төлөвлөнө.
6.20. "Б" ангиллын үйлдвэрлэлтэй үйлдвэрийн барилгын нэгдүгээр давхарт технологийн тоног төхөөрөмж байрлуулахад зориулсан задгай нүх төлөвлөхийг зөвшөөрөх бөгөөд нүхний гүн нь 1.5 м-ээс, нийт талбай нь өрөөний талбайн 30%-иас хэтрэхгүй байна.
6.21. Үйлдвэрлэлийн. ажлын өрөөний технологийн олон нүхтэй хучилтын хэсгийг дээгүүрээ 30 мм хүртэл зузаан цутгамал төмөр бетон үетэй тавагт угсармал хавтан бүхий угсармал ба цутгамал холимог, эсвэл зохих үндэслэлтэй үед өрөмдмөл нүхтэй угсармалаар төлөвлөнө.
Хучилтанд гарсан нүхийг тоног төхөөрөмжийг байрлуулсны дараа бетоноор битүүлнэ.
Бөс давуун ханцуйвч гарах ба бусад технологийн зайлшгүй шаардлагатай үед 200мм-ээс ихгүй голчтой ба нийт талбай нь давхрын талбайн 5% хүртэл байх онгорхой нүх байхыг зөвшөөрнө. Энэ үед онгорхой нүхээр дамжин харилцах давхрын нийт талбай нь 8000 м2-аас хэтрэхгүй байна.
СИЛОС БА СИЛОСЫН КОРПУС
6.22. Тусдаа баригдсан силос, силосын корпусын зураг төслийг боловсруулах үед силос, бүлэглэсэн төмөр бетон силосын корпусын төвийг нь дайрах хуваарилалтын тэнхлэгийн тор нь 3х3; 6х6; 9х9 ба 12х12 м;
Тусдаа байх дугуй силосын гадаад голч нь 6, 9, 12, 18, ба 24м;
Силос, силосуудын доод, дээд давхрын ханын өндөр нь 0.6м давталттай, Үүнд: силосын доод давхрын өндрийг аль болох хамгийн багаар, силосын ханын өндрийг талбайн болон буурийн хөрсний даацын чадавхи газар чичирхийлэл, бусад технологийн шаардлагыг тооцож хамгийн ихээр авна.
Гурил- будааны тээрэм болон багсармал тэжээлийн үйлдвэрийн түүхий эд ба бэлэн бүтээгдэхүүн хадгалахад зориулсан, доороо 2 ба түүнээс олон силосын давхартай силосын корпусад 6х3 м-ийн алгасалтай баганууд бүхий үйлдвэрийн барилгын загвараар араг бүтээц сонгохыг зөвшөөрнө.
Янз бүрийн хэмжээтэй силосуудын хамгийн ашигтай харьцааг тэдгээрийн багтаамжийг бүрэн ашиглах нөхцлөөс хамааруулан сонгох бөгөөд том голчтой силос хэрэглэх нь хамгийн их үр дүнтэй хувилбар болно.
Гурил—будааны тээрэм, багсармал тэжээлийн үйлдвэрийн силосын хуваарилалтын тэнхлэгийг нь 3х3м алгасалтай сонгоно. Эдгээр силосыг нэмэлт дотор ханаар хэсэгчлэн хуваахыг зөвшөөрнө.
Нэвт гарах нүхээр холбогдсон бүлэг силос, эсвэл силосын корпусын бүлэглэлд нэгдсэн силос тус бүрийн эзлэхүүн нь 2400 м3-ээс ихгүй байна.
Тайлбар:
1. Силос гэдэг үгийг үйрмэг материал хадгалахад зориулсан босоо бортгон эсвэл олон талт хэлбэртэй босоо сав гэж ойлгоно. Энд юүлүүрийн эсвэл өнгөлгөө бетоны дээд талаас силосын дээд хучилтын доод түвшин хүртэлх өндөр нь 1,5 -аас их байна. ( А—силосын хэвтээ огтлолын талбай) зур. 1
2. Хэд хэдэн силосын доод давхартай силосын корпусын үлдсэн хэсэгт нь дахин силос байрлуулахыг зөвшөөрнө.
6.23. 48м хүртэл урттай төмөр бетон силосуудыг хэв гажилтын заадасгүй төлөвлөнө. Хадан хөрснөөс бусад буурийн хөрсний бүх төрөлд, түүнчлэн гадсан–шон суурь төлөвлөх тохиолдолд силосын корпусын уртыг өргөн, өндөрт нь харьцуулсан харьцаа нь 2-оос ихгүй байвал зохино. Силосуудыг нэг эгнээнд байрлуулбал энэ харьцааг 3 хүртэл өсгөхийг зөвшөөрнө.
Зохих үндэслэлтэй үед заасан харьцаа болон корпусын уртыг ихэсгэж болно.
6.24. Силосын корпусын дээд давхраас галын гарц бүр нь шатны хонгилтой байх, үүнд гадна талдаа галын шатаар төхөөрөмжлөгдсөн бусад барилга, байгууламж руу гарган өгөх туузан дамжуулагчийн галерейг ашиглаж болно.
6.25. Нэг байгууламжид нэгдсэн эсвэл өөр хоорондоо элеваторын ажлын байраар холбогдсон ба түүнчлэн үр тарианы бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн барилгатай галерейгаар холбогдсон силосын корпуст шатны хонгил нь галын гарцын үүргийг гүйцэтгэхгүй. Энэ үед элеваторын ажлын байр, силосын дээд давхрын дээвэр хүртэл явж очих галын гадна задгай төмөр шатыг төлөвлөнө.
Силосын дээд давхрын зарим өрөөнөөс ойр орших гадна шатруу гарах гарц, шатны хонгил хүртэлх хамгийн их алслагдах зай нь 75 м-ээс ихгүй байна.
Тайлбар: Үйлдвэрийн барилгатай давхраараа холбогдсон силосын корпуст тэдгээр барилгын шат руу гадагшаа гарцтай тагтаар гарах, эсвэл гадна шатаар галын гарц төлөвлөх бөгөөд тэр нь 20 м -ээс дээш өндөрт байх үед гишгүүрээс дээш 1.8м өндөр, үргэлж, цул хаалттай байна.
6.26. Зураг төсөлд силосын ханын угсармал төмөр бетон хийцүүдийн уулзварыг хур тунадаснаас бүтээцээр нь, эсвэл шингэн чигжээсийн /силикон гэх мэт/ тусламжтайгаар хамгаалахаар тусгана.
6.27. Силосын угсармал төмөр бетон хана, түүнчлэн 12 м-ээс их голчтой тусад нь барих цутгамал силосыг урьдчилан хүчитгэсэн бүтээцээр төлөвлөнө.
6.28. Угсармал төмөр бетон тэг дөрвөлжин квадрат силосыг төлөвлөх үед эзлэхүүнт хөндий гулдмайг хэрэглэнэ. Үүнд силосуудыг нэгтгэх эсвэл өргөтгөхийг эрмэлзэх хэрэгтэй. (Үйрмэг материал хадгалах технологийг тооцон тусгана.) Жишээ нь: Силосын ханыг угсрахдаа зарим элементүүдийг хасаж, дотроо торон ханатай томсгосон силосуудыг бий болгох замаар нэгтгэн томсгоно.
6.29. Силосын дотор ханын гадаргуугийн өнгөлгөө нь үйрмэг материалыг маш сайн гулсуулах онцлогтой байна. Үр тариа, бусад хялбархан асгардаг материалд нэмэлт өнгөлгөөгүй эсвэл цемэнтэн уусмалаар арчсан гөлгөр төмөр бетон ханатай, харин ган силосын ханыг маажингаар будсан байхыг зөвшөөрнө. Гурил, гурилархаг, бусад асгарахад хэцүү материалын хувьд ханын бүх гадаргуу ба түүний доод хэсэг, түүнчлэн гулсах юүлүүр зэргийг шаардлага хангасан өндөр чанарын будгаар будах, эрүүл ахуйн шаардлагыг хангасан өнгөлгөөг хэрэглэнэ.
6.30. Силосын гадна ханын будаг нь гэгээлэг өнгөтэй байна. Будах материалыг төмөр бетон силосын хувьд гадаад орчны идэмхий үйлчлэлийг тооцож, чийгэнд тэсвэртэй нэмэлт бодис хэрэглэхээр сонгоно.
6.31. Силосын дотор гадаргуу дээр чийг, цан үүсэхээс сэргийлэх зорилгоор гадна ханыг гадаад орчноос тусгаарлана.
Тээрэм бүхий үр тарианы силос, гурилын силосуудын гадна ханыг хөндийгүй дулаан тусгаарлагчтайгаар төлөвлөнө.
6.32. Угсармал төмөр бетон силосын ханын зузааныг цул гөлгөр ханатай бол 80мм; гаднаа хавиргатай (60мм-ээс багагүй өргөн) ханатай бол 40мм; шатны хонгилын хашлагын хана 100мм-ээс багагүй байхаар тус тус төлөвлөнө.
Зураг 1. Силосын хөндлөн огтлол
а—чигжигч дүүргэгчтэй ба хавтгай ёроолтой,
б—чигжигч дүүргэгчтэй ба ган юүлүүртэй, хавтгай ёроолтой,
в—чигжигч дүүргэгчгүй, юүлүүртэй;
h —силосын ханын өндөр, h1 — дээд хэсгийн өндөр; h2 — хоёрдугаар хэсгийн өндөр; h3 — доод хэсгийн өндөр; hmt — дунд хэсгийн өндөр; d — силосын дотоод голч
6.33. Силосын корпус, тусдаа силос, силосын дээд галерей, олон шанагат босоо тээвэрлэгч (нория) ба цахилгаан жин байрлуулах давхарлага зэргийг 0,25 цагаас бага гал тэсвэршилтийн хязгаартай ган хийцээр төлөвлөхийг зөвшөөрнө.
Тайлбар: Дээд 2 давхраас бусад давхарласан хучилт ба ган багана түүнчлэн силосын доод давхрын даацын бүтээцэд (багана ба силосын хананы доорхи дам нуруу) 0.75 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай галын хамгаалалт төлөвлөнө.
6.34. Силосын цутгамал төмөр бетон ханыг гулсдаг хэв хашмалаар гүйцэтгэхээр төлөвлөхдөө ханын зузаан 150 мм, дам нурууны өргөн 200 мм-ээс тус тус багагүй байхаар сонгоно. Хоёр талын хэвтээ арматурыг 60 диаметрээс багагүй зөрүүлэгтэй байхаар тооцно.
6.35. Силосын зураг төсөл боловсруулахдаа үр тариаг буулгах үеийн хэвтээ даралтыг багасгахын тулд (жишээ нь дугуй хэлбэрийн силост тусгай уян хоолой буюу силосын уулзварын одонцор хэлбэрийн хөөсөн багтаамжийг ашиглана) түүнчлэн дөрвөлжин силосуудыг бүлэглэн үр тариаг ачиж буулгахдаа силосуудын хананд нүх гаргаж голын силосоор дамжуулна. (зураг 2) Силосуудыг нэгтгэсэн үед тэдгээрийн дотоод эзлэхүүний ашиглалт хамгийн их байна.
а) I-I б) II-II в) III-III
Зураг 2. Силосоос нунтаг материалыг буулгах
А—буулгах хоолойгоор , б— одонцороор, в—дотоод силосоор , 1—идэвхигүй силос, 2- идэвхитэй силос, 3— буулгах хоолой, 4—буулгах хоолой ба силосын хана дах нүх, 5—одонцор, 6—өөрөө гулсгах хоолой, 7—конвейер
6.36. Силос, силосын корпусын зураг төсөлд силосын анхны ба ашиглалтын ачаалах, суллах горимын заалт, ажиглалтын суултын марк, хатуу цэгийг тогтоож өгнө.
АГУУЛАХЫН БАРИЛГА
6.37. Үр тарианы агуулахын барилгыг нэг давхар, өндрийн уналтгүй, эзлэхүүн төлөвлөлтийн үзүүлэлтүүдээр ижилтгэсэн, алгасал нь 6;12, тулгуурийн алхам нь 6 ба өрөөний хананы өндөр 3.6 м байхаар төлөвлөнө. Агуулахын багтаамжийг 1800-3600 м2-аас доошгүй байхаар тооцно.
Тайлбар:
1. Модон дотоод арагт бүтээцтэй /каркастай/ тухайн орон нутгийн материалаар хийсэн үрийн агуулахад тулгуурын хоорондох алгасалыг 6м-ээс багагүйгээр, зохих үндэслэлтэй, ашиглалтын шаардлагад нийцүүлэн ханын өндрийг (ихэсгэж, багасгаж) өөрчлөн сонгохыг зөвшөөрнө.
2. Нэг алгасалтай бөмбөгөр хэлбэртэй үрийн агуулахыг 18 ба 24м-ийн алгасалтай төлөвлөхийг зөвшөөрнө.
3. Үрийн асгаасны оройгоос хучилтын даацын хийцийн доод тал хүртэлх зайг
0.5 м-ээс багагүйгээр авна.
6.38. Хэрэв барилгажилтын талбайн гидрогеологийн нөхцлөөр агуулахын туузан дамжуулагчийн хонгил, шаланд ус чийгний тусгаарлалт хийх шаардлагагүй гэж үзвэл үр тарианы агуулахын шалыг 1:1.4 -өөс багагүй налуутай төлөвлөж болно.
6.39. Үрийн агуулахын барилгын галын эсрэг ханануудын хоорондох талбайг БНбД 31-11-09 -н шаардлагад нийцүүлэн, гэхдээ 3000м2-аас ихгүйгээр авах ёстой.
6.40. Үр тарианы агуулахыг дэлгэгддэг том хаалгатай байхаар төлөвлөнө. Налуу шалтай, үр тариаг өөрийн нь урсалтаар бүрэн буулгадаг үрийн агуулах, түүнчлэн агааржуулах ховилоор тоноглогдсон агуулахад уг барилгын өөр өөр төгсгөлд байрлах 2 хаалга төлөвлөнө. Тэгш шалтай бол хаалганы тоог зураг төслийн технологийн хэсэгт тодорхойлоно. Гэхдээ 2-оос цөөнгүй байна.
6.41. Үр тарианы агуулахыг гэрэлтүүлэх нүхгүйгээр төлөвлөнө.
6.42. Налуу шалтай үр тарианы агуулахыг уг агуулахаас үр тариаг гаргах үед ажилчид үр тарианы асгаас руу орох боломжгүй байхаар төлөвлөнө. Галерейн хажуугийн хашлагыг түүний бүх өндрөөр дээвэр хүртэл хийх ба хонгилд байрласан туузан дамжуулагчийн /конвейерийн/ цахилгаан хөдөлгүүрийг, хаалга нээдэг механизм ба бусад цахилгаан хэрэгсэлтэй нэгдсэн нэг удирдлагатайгаар төлөвлөнө.
6.43. Тэгш шалтай үрийн агуулахад, хонгилын хучилтанд гаргасан үр тариа буулгахад зориулсан нүхний дээр дугуй огтлолтой, сараалжин босоо хамгаалалтыг хүн унахаас хамгаалж төлөвлөнө.
6.44. Үр тарианы агуулахын зураг төслийг зохиохдоо угсармал төмөр бетон, модон хийц, орон нутгийн барилгын материалыг хэрэглэхээр төлөвлөнө.
6.45. Үр тарианы агуулахын дээврийг долгионт магнум хавтангаар үр тарианы ердийн налуугийн өнцөгт тохируулан 1:2.1 налуутайгаар төлөвлөнө. Үр тарианы агуулахын дээврийг давхар банзан хучилттай болгох буюу дээврийн төмөр материалын зузаан нь 0,8 мм-ээас доошгүй цагаан өнгөтэй байхаар төлөвлөнө. Мөн ус үл нэвтрүүлэх чадварыг нь дээшлүүлэхийн тулд зохих үндэслэлтэй үед дээврийн хуйлмал материалан жиргэвч үетэй, үргэлж банзан дэвсгэр дээр долгионт магнум хавтанг дэвсэж хийхийг зөвшөөрнө.
Тайлбар: Уур амьсгалын III ба IV бүсэд БНбД 23-01-09 –д нийцүүлэн үрийн агуулахын дээврийг дэвсгэргүйгээр хөндлөн ба уртын дагуух уулзварыг нь нягт чигжиж ижилтгэсэн буюу хүчитгэсэн долгионт магнум хавтангаар төлөвлөхийг зөвшөөрнө.
6.46. Үр тарианы агуулахын барилгын хана, хучилт, шал нь хөндий завсаргүй байна. Үрийн агуулахын хананы дотор гадаргуу нь гөлгөр, цэвэрлэх ба ариутгах боломжтой (нугачаа, уналт, хэвтээ хавирга, бүслүүр, нүх сүв ан цавгүй) байна. Барилга байгууламжийн бүтээцийн материал, түүнчлэн өмхрөл, шаталтаас хамгаалах мөн өнгөлгөөнд хэрэглэх материалын бүтэц найрлагад орсон бодис нь эрүүл ахуйн шаардлагыг хангасан, хадгалах үр, тарианд хоргүй байна.
6.47. Гал тэсвэршилтийн III ба түүнээс доош зэрэгтэй үр тарианы агуулахын доторхи туузан дамжуулагчийн галерейд галаас хамгаалагдсан модон хийц хэрэглэхийг зөвшөөрнө.
6.48. Үр тарианы агуулахын дээврийн өнгийлт (хананы гадна гадаргуугаас гадагш) 0.7м-ээс багагүй байна.
6.49. Үр тарианы агуулахын барилгад 25 мм, савласан бүтээгдэхүүний агуулахын барилгад 50мм зузаан асфальтобетонон шалтай байхаар төлөвлөнө. Шалны өнгөлгөөнд давирхай, давирхайт шаваас хэрэглэхийг хориглоно.
6.50. Үр тарианы агуулахын зураг төсөлд үр тарианы асгаасын хязгаарын өндрийг хурц тод шугам, бичээсээр ханан дээр тэмдэглэх заалтыг тусгана.
6.51. Гурил, багсармал тэжээлтэй уут болон шуудай зэрэг савласан бэлэн бүтээгдэхүүний агуулахыг нэг давхар эсвэл олон давхар (6-гаас илүүгүй давхар) төлөвлөнө. Багсармал тэжээлийн түүхий эдийн агуулахыг нэг давхраар төлөвлөнө.
Нэг давхар агуулахын баганын алгасалыг 9х6, 12х6 ба 18х6м, ханын өндрийг 6; 7.2 м-ээр авна. Олон давхар агуулахын баганын алгасалыг 6х6м ба давхрын өндрийг 4.8м, дээд давхрын баганын алгасалыг 12х6 ба 18х6м –ээр тус тус сонгоно.
6.52. Савласан бүтээгдэхүүний агуулахын барилгын нэг давхрын хажуу буланд аккумлятортой ачигчид зориулсан цэнэглэх станц байрлуулахыг зөвшөөрнө. Үүнд нэгэн зэрэг цэнэглэх цэнэг хураагчийн тоо нь 5-аас ихгүй байна.
Цэнэглэх өрөөний хашлага хийц нь гал тархалтын тэг хязгаар, 0.75 ц-аас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай байна.
Цэнэглэх станц нь агуулахын бусад өрөөнөөс гал тусгаарлах хана, хучилтаар тусгаарлагдах ба тусдаа гарцтай байна.
6.53. Савлаж хадгалах олон давхар агуулахад (технологийн шаардлагын дагуу) гарцын өмнө ачааны цахилгаан шатыг гонхны хамт төлөвлөнө.
6.54. В ангиллын үйлдвэрлэлтэй, савласан бэлэн бүтээгдэхүүний агуулахын цонхыг шилэн блокоор битүүлж, утаа гарах үед механикаар онгойдог (1.2 м2-аас багагүй талбайтай) гэгээвчийг хийж өгнө. Гэгээвчний нийт талбай нь агуулахын шалны 0.3% -иас багагүй байна.
6.55. Савласан ачааны агуулахын гадна ханыг угсармал төмөр бетон хавтгаалжаар хийхээр төлөвлөнө.
6.56. Савласан бүтээгдэхүүний агуулахын хучилт нь угсармал— төмөр бетон хавтан дээгүүр цутгамал төмөр бетон үе хийж угсармал, цутгамал холимог байхаар төлөвлөнө. Ачигчийн явах замгүй хэсэгт угсармал төмөр бетон хавтан төлөвлөнө.
БУСАД БАРИЛГА БА БАЙГУУЛАМЖ
6.57. Тэсэрч дэлбэрэх галын аюулын "Б" ангилалтай үйлдвэрлэлд автомашин, төмөр замын тээврээс үйрмэг материалыг ачиж буулгах, хүлээн авахад зориулсан бункертай задгай байрны нүхний хэмжээ 1м3-д 0.03м2 –аас багагүй талбайтай байхаар төлөвлөнө.
Үйлдвэрийн барилгыг үр тариа, түүхий эд буулгахад зориулсан байгууламжтай хонгилоор холбохыг хориглоно.
6.58. Туузан дамжуулагчийн галерей, хонгил тэдгээрээс гарах гарцын хэмжээг БНбД 31-16-11 ба үйлдвэрлэлийн технологийн шаардлагад нийцүүлэн сонгоно.
120 м-ээс дээш урттай хонгилын (өндөр 1.5м, өргөн 0.7м) 100м тутамд төмөр шаттай гарц төлөвлөнө. Галерейн шат нь 1.7:1-ээс ихгүй налуутай 0.7м-ээс багагүй өргөнтэй байна. Хонгил бусад барилга байгууламжтай шууд холбогдохгүй. Хонгил бүр газар дээр гарах задгай нүхтэй буюу амархан буулгах хашлагыг хонгилын 1м3-д 0.06м2-аас багагүй талбайтай байхаар тооцно. Ажилчид байнга явдаггүй байранд галерейн нэг төгсгөлд 15м-ээс ихгүй өндөртэй 1:6 налуутай шат төлөвлөнө.
6.59. Силосын корпустай элеваторын ажлын байрыг холбодог силосын дээрх, доорхи галерейд хөнгөн хашлага бүтээц төлөвлөнө /магнум хавтан эсвэл цайрдмал ба нугалаатай ган хуудсаар/. Өөр бүтээц хэрэглэхийг зөвшөөрөх боловч хялбархан авч болох бүтээц хэсгүүдийг оролцуулсан байна.
6.60.Силосын барилгатай ажлын байрыг холбох эсвэл силосын барилгыг өөр хооронд нь залгах хонгил, галерейн зураг төслийг зохиох, түүнчлэн суултын заадасын хэмжээг тодорхойлох үед зэргэлдээ барилга, байгууламжийн тооцоогоор тодорхойлдог жигд бус суултын үр дүнд гарах харьцангуй шилжилтийг /босоо ба хэвтээ 2 чиглэлд/ тооцно.
6.61. Ажилтан, албан хаагчдын үйлчлэгээнд зориулсан туслах өрөөг БНбД 31-04-03-н шаардлагад нийцүүлэн тусдаа барилгад байрлуулна.
6.61.1.Үйлдвэрлэлийн барилгын хажуу буланд Г ба Д эсвэл В /тээрмийн үр тариа цэвэрлэх хэсгээс бусад/ ангилалтай үйлдвэрлэлийн өргөтгөл байгаа талд нь туслах өрөөг байрлуулахыг зөвшөөрнө.
6.61.2. Үйлдвэрлэлийн барилга дотор диспетчерийн, ажилчид дулаацах, механик, засварын өрөө, түүнчлэн хүн тогтмол байрладагггүй туслах өрөө зэргийг байрлуулахыг зөвшөөрнө.
6.61.3. Элеваторын ажлын байрны давхарт байрласан ажилчид дулаацах /бүхээг/ өрөөнүүдийг 1.5х1.5 м-ээс багагүй ба 4 м2 аас ихгүй хэмжээтэй шатдаггүй бүтээцээр төлөвлөнө.
6.61.4. Бие засах өрөөг /нэг давхраас бусад/ тээрмийн үйлдвэрлэлийн корпус багсармал тэжээлийн үйлдвэр, гурилын агуулахад байрлуулахыг хориглоно.
6.62. Гурилархаг түүхий эд, үр тариа буулгахад зориулсан байгууламжийн газар доорхи өрөөнүүдийн хашлага бүтээцийн зөвшөөрөгдөх чийгийн зэрэг нь холбогдох норматив баримт бичигт нийцсэн байна.
7 АЧААЛАЛ БА НӨЛӨӨЛӨХ ҮЙЛЧЛЭЛ
7.1. Үр тариа хадгалах ба боловсруулахад зориулсан барилга, байгууламжийн бүтээцийг БНбД 2.01.07-90-н шаардлагад нийцүүлэн төлөвлөнө. Силос, бункерийн тооцоог хийхэд дараах ачаалал, нөлөөлөх үйлчлэлийг мөн тооцно. Үүнд:
Түр зуурын, удаан хугацааны:
· Нунтаг материалын жингээс;
· Хэвтээ хэсгийн жигд, удаан хугацааны нунтаг материалын тархалтын даралт
· Өндөр ба эргэн тойрны дагуу жигд бус тархсан;
· Одонцор ба силосын хананд дарах нунтаг материалын даралт;
· Силосын хана дагуух нунтаг материалын үрэлт;
· Силосын ёроолд дарах нунтаг материалын даралт;
· Цахилгаан дулаан хэмжүүрийн зүүлт;
· Динамик нөлөөлөх үйлчлэлийг тооцсон технологийн тоног төхөөрөмжийн жин;
· Бетоны суулт, гулсалт;
· Жигд бус суултаас сууринд үүсэх хазайлт /крена/;
· Суурийн уланд дарах хөрсний жигд бус тархалтын тийрэлтийн даралт;
· Силосын жигд бус ачаалал;
· Силосыг нийлүүлэн бүлэглэх үед силосын корпусын нугалах агшин.
Богино хугацааны:
· Гадна агаарын дулаан, хүйтний өөрчлөлтийн үед үүсэх;
· Нунтаг материалын богино хугацаанд хэвтээ хэсэгт дарах жигд бус даралтаас үүсэх;
· Идэвхитэй агааржуулалт, хийжүүлэлт, жигдрүүлэлтийн силосыг шахах агаарын даралт;
· Нунтаг материалыг хийгээр ажилладаг төхөөрөмжөөр буулгах үед силост нөлөөлөх үйлчлэл.
Тайлбар:
1. Агаар тосны хольцоос ослын дэлбэрэлт болох эрсдэлтэй барилга, байгууламжид дэлбэрэлтийн үеийн даралтын богино хугацааны онцгой ачааллыг тооцно.
2. Нунтаг материалын хэвтээ хэсэгт нөлөөлөх жигд бус удаан ба богино хугацааны даралтыг 7.22 зүйлийн дагуу тодорхойлно.
7.2. Бат бэхийн тооцоог хийх үед найдваржилтийн илтгэлцүүрийг ачаалал тус бүрд сонгох бөгөөд үүнд: үрийн агуулах, бункер, силосын ёроол, хананд нунтаг материалын дарах ачаалалд - 1.3 аар, ажлын байрны салхины ачаалалд -1.3 аар, агаарын нөлөөлөх үйлчлэлээс үүссэн агаарын даралт ба ачаалалд 1.1-ээр тус тус авна.
Тайлбар: Ганцаарчилсан силосын конусан хучилтан дээрх цасны ачааллыг с=0.4 илтгэлцүүртэй авах бөгөөд энэ ачааллыг хучилтын бүх талбайгаар эсвэл түүний хагас талбайгаар тархсныг нь заавал сонгоно.
7.3. Үйлдвэрлэлийн болон агуулахын барилга байгууламж талбай, галерейн хучилтын тооцоог, зураг төслийн техниологийн хэсэгт нийцүүлэн агуулж буй материал, тоног төхөөрөмжөөс нөлөөлөх ачааллыг тооцох, бөгөөд 2000 Па /200кгс/м2/ буюу норматив ачаалалаас багагүйгээр, (1-р бүлгийн хязгаарын төлөвт зориулсан) 1.2 той тэнцүү ачааллын найдваржилтийн илтгэлцүүрийг 1,2 -р авч тооцно.
7.4. Нунтаг материалын хувийн жин g, тэдгээрийн дотоод үрэлтийн өнцөг j, силосын хананд ирэх нунтаг материалын үрэлтийн илтгэлцүүр f зэргийг зөвлөх хавсралт 1-д заасан зөвлөмжийн дагуу авна.
7.5. Нөөцийн савыг дүүргэх, суллах хугацаанд болон хадгалах явцад силосын ханад нөлөлөх нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтыг тодорхойлохдоо 7.6- р зүйлд зааснаар илэрхийлэх эргэн тойрон жигд тархах даралт, 7.7- 7.9 ба 7.12-р зүйлсийн шаардлагын дагуу хэмжээ нь тодорхойлогддог зурвас ба цагирагны тус хэсгийн өссөн даралтын хамт тооцно.
7.6. Нунтаг материалын, силосын ханан дээрхи асгаасны оройгоос z гүнд эргэн тойронд жигд тархсан хэвтээ чиглэлийн норматив даралт -ыг дараахь томьёогоор тодорхойлно.
Хаана r — томъёогоор тодорхойлогдох силосын хөндлөн огтлолын гидравлик радиус
А, U— Силосын хөндлөн огтлолын талбай, эргэн тойрны хэмжээ / периметр/
l — дараахь томъёогоор тодорхойлогдох нунтаг материалын хажуугийн даралтын илтгэлцүүр
(үр тарианы хувьд l= 0,44 гэж авахыг зөвшөөрнө.)
е— натураль логарифмын суурь
_________
* Лавлах хавсралт 2 -т үндсэн үсгэн тэмдэглэгээг тусгаж өгөв.
7.7. Дугуй силосын ханад нөлөөлөх нунтаг материалын хэвтээ чиглэлийн цагирган даралтыг, силосын голчийн ¼ -тэй тэнцүү өндөртэй цагираг ачаалалыг силосын ханын бүх эргэн тойронд жигд тархсанаар авна. Зурвас нь өндрийн дагууд ямарч байрлалд байж болно.
Цагирган хэвтээ чиглэлийн даралтын норматив утгыг дараах томъёогоор тодорхойлно.
, (2)
Хаана а1 - 7.11- ээр зүйлийн шаардлага дагуу сонгох, тухайн хэсгийн даралтыг өсгөх илтгэлцүүр
7.8. Дугуй силосын ханан дээрх тус газрын хэвтээ чиглэлийн даралтыг,силосын 2 голчийн эсрэг талд байрласан 2 талбайд тархсанаар авна. Талбайн хэмжээг тэй тэнцүү байхаар тогтооно. (d— силосын дотоод голч ) Талбай нь өндрийн дагууд болон эргэн тойрон ямарч байрлалд байж болно.
Тус газрын хэвтээ чиглэлийн даралтын норматив утгыг дараах томъёогоор тодорхойлно.
Хаана а2 — 7.11 – р зүйлийн шаардлага дагуу сонгох, тухайн хэсгийн даралтыг
өсгөх илтгэлцүүр
7.9 Хэрэв, голч нь 12 м ба түүнээс их байгаа силосоос, силосын хана дагуу асгарч байгаа нунтаг материалын урсгалд юүлүүр хэлбэр үүсгэж нунтаг материалыг хана дагуулан буулгахаар гүйцэтгэвэл юүлж гаргах нүхнээс дээшхи силосны бүх өндөрт нөлөөлөх нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтын бууралтыг бодолцох хэрэгтэй бөгөөд хэвтээ чиглэлийн даралт тархах схемийг зураг.3 – аар сонгон авна.
Зураг .3 Тарианы үрийг хана дагуулан буулгах
а— силосын огтлол, б—байгуулалт, в-даралтын эпюр
12 м ба түүнээс их голчтой силосын төвийн гаднах ачилт, буулгалтын үед хэвтээ даралтыг түүний конусын дээрхи эргэн тойрон дагуух нунтаг материалын янз бүрийн түвшинг тооцож тодорхойлох ёстой.
7.10. Гулзайлтанд ажиллаж байгаа хөшүүн хавиргатай ган силос ба дугуй төмөр бетон силосын хананд нөлөөлөх нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтыг (1) томъёогоор тодорхойлогдох жигд даралт ба (3) томъёогоор тодорхойлогддог тус газрын даралтын нийлбэртэй тэнцүү авна.
Хавиргаар хүчитгээгүй ган хуудсан дугуй силосын хананд нөлөөлөх нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтыг эргэн тойрон жигд тархсан (1) ба (2) томъёогоор тодорхойлогдох даралтуудын нийлбэртэй тэнцүүгээр авахыг зөвшөөрнө. Энэ үед нунтаг материалын үндсэн хэсгийг силосоос суллахдаа төвийн буулгагчаар тэгш хэмтэй урсгалаар гүйцэтгэх ёстой.
7.11. (2) ба (3) томъёоны а1 ба а2 илтгэлцүүрийн тоон утгыг хүснэгт 1- ээс сонгон авах ёстой.
Хүснэгт 1
Илтгэлцүүр
|
Силосын өндрийг түүний гочид харьцуулсан харьцаа
|
||||||
|
10
|
5
|
2,5
|
1,67
|
1,25
|
0,83
|
0,625
|
а1
|
1,8
|
1,5
|
1,2
|
0,9
|
0,70
|
0,50
|
0,30
|
а2
|
1,25
|
1,00
|
0,50
|
0,25
|
0,12
|
0,06
|
0,03
|
Тайлбар: h— силосын оройгоос юүлүүр ба дүүргэлт чигжилтийн орой хүртэлх өндөр (зураг 1-ыг үз)
h/d – ын дундах харьцааны а1, а2 илтгэлцүүрийн утгыг завсрын хэмжээг олох аргаар /интерполяцаар/ тодорхойлохыг зөвшөөрнө.
7.12. Тэгш өнцөгт ба квадрат силос ба одонцорын хананд нөлөөлөх зурвасын хэвтээ чиглэлийн даралтыг ханын бүх эргэн тойронд, тэдгээрийн аль нэгэн хэсэгт жигд тархсанаар авна.
Зурвасын даралтын норматив утга - ыг дараахь томъёогоор тодорхойлно.
Хаана а3 — одонцор болон квадрат силосын бүх эргэн тойронд жигд тархсан нунтаг материалын тухайн хэсэг дэх дарлтыг өсгөх илтгэлцүүр
3-4 м талтай квадрат силосын ба 6-12 м голчтой h ³15м өндөртэй бүлэглэсэн силосын одонцорын а3 илтгэлцүүрийн утгыг 0.20 тэнцүү, h < 15м өндөртэй бол 0.1 тэй тэнцүүгээр авна.
4 м-ээс их талуудтай квадрат силосын хувьд а3 –ын утгыг туршилтын өгөгдлөөр гэхдээ 0.20 багагүйгээр авна.
7.13. 3х3 м хэмжээтэй квадрат, 6-12 м голчтой дугуй силос, мөн адил төстэй олон талт силосын ханан дээрх нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтын хувьслыг, урьдчилан хүчитгэсэн ханатай бол өрөөсгөл мөчлөгийн илтгэлцүүр rs= 0,85-тай, урьдчилан хүчитгээгүй бүтээцийг rs =rb =0,7 гэж бодолцож ханын тэсвэршлийн тооцоогоор тооцно.
7.14. Нунтаг материалын үрэлтийн хүчнээс хананд дамжуулах босоо чиглэлийн даралтын ,норматив утгыг дараахь томъёогоор тодорхойлно.
, (5)
7.15. Силосын ёроолд нөлөөлөх нунтаг материалын босоо чиглэлийн норматив даралтыг дараахь томъёогоор тодорхойлно.
, (6)
Хаана а4 — хавсралт (3)- ын зөвлөмжөөр авах илтгэлцүүр
7.16. Буулгаж гаргах хийн систем, хөдөлгөөнгүй нунтаг материалыг (хөөрсөн үе давхарга үүсгэхгүй) хийжүүлэх, идэвхитэй агааржуулалт ажиллаж силос дотор агаар, хийн шахалт өгөх үед нунтаг материалын даралтаас гадна силосын ёроол, хананд нөлөөлөх хий, агаарын илүүдэл даралтыг бодолцож тооцно.
Агаарын илүүдэл даралтын тархалт, утгыг зурал төслийн технологийн хэсгийн өгөгдлөөр авна.
7.17. Силос дотор, хөрсөн үе давхарга үүстэл нь (жигдрүүлэлт) агаар шахаж байхад хөрсөн давхаргын хүрээнд хана, ёроолд нөлөөлөх норматив даралтыг, нунтаг материал ба 0,67g, -тай тэнцүү хувийн жинтэй шингэний гидростатик даралттай адил шахагдсан хийнээс нөлөөлөх үйлчлэлээр тодорхойлно. Энд байгаа g — нунтаг материалын хувийн жинг (1-ийн хавсралт зөвлөмжийг үз). Энд гомогенитацын явцад хувийн жин нь багассантай холбоотойгоор нунтаг материалын түвшин дээшлэхийг харгалзан үзнэ.
7.18. Гадна агаарын хоногийн хэмийн өөрчлөлт, ханын зузаан дагуух хэмийн уналтаас нөлөөлөх үйлчлэлийг нэг ба бүлэглэсэн силосуудын гадна ханан дээрх нунтаг материалын хэвтээ чиглэлийн нэмэлт даралт нь өндрийн хөө дагуу болон эргэн тойрондоо жигд тархсан гэж тооцоод түүгээр сольж болно.
Энэ даралтын норматив утгыг дараах томъёогоор тодорхойлно.
, (7)
Т1—гадна агаарын хэмийн хоногийн зөрүүг БНбД 2.01.07-90-р авна.
Ет — Нунтаг материалын шахалтын хэв гажилтын модуль, Үр тарианы силосд Ет —-г дараахь томъёогоор авахыг зөвшөөрнө.
, МПа
Ес — силосын хананы материалын уян харимхайн модуль, ан цавыг тооцсон төмөр бетон хананы Ес= 10 000 Мпа (100 000 кгс/см2) –аар авахыг зөвшөөрнө.
kt, —силосын ган ба цутгамал төмөр бетон хананд 2 той, угсармал төмөр бетон хананд 1-тэй тэнцүү авах илтгэлцүүр;
аt — хананы материалын хэмийн шугаман хэв гажилтын илтгэлцүүр ;
d — Силосын дотоод голч;
t — хананы зузаан;
n — үрийн бүтээгдэхүүнд 0,4 тэй тэнцүү авах хөндлөн хэв гажилтын анхны илтгэлцүүр Пуассоны илтгэлцүүр
даралтыг , (7а) томъёогоор тодорхойлохыг зөвшөөрнө.
Хаана kt1 —силосын ган хананд 0.4, цутгамал төмөр бетон хананд 0.2; 15 см ээс бага зузаантай угсармал төмөр бетон хананд 0.15; тэдгээрийн зузаан нь 15 см- ба түүнээс их бол 0.1 тэнцүү / тус тус / илтгэлцүүр ;
Силосын доод зурваст -ын утгыг 1-р томъёогоор авна. -ийг (7) ба (7а) томъёогоор тодорхойлоход бетоны суултаас үүсэх нэмэлт ачаалал, ба нарны жигд биш халаалтыг тооцохгүй.
Тайлбар: Квадрат силосын хувьд (7) томъёонд байгаа d – г эсрэг орших хануудын хоорондох чөлөөт зай I— ыг авах хэрэгтэй.
7.19. Силосын хана эсвэл ёроолын гадаргуугийн хэвтээ чиглэлд a өнцөгөөр налсан нунтаг материалын норматив даралтыг дараахь томъёогоор тодорхойлно.
Үүнд :
Юүлүүр ба ёроолын гадаргууд нормаль байвал :
; (8)
Юүлүүр ба ёроолын гадаргууд шүргэж байвал
. (9)
7.20. 6.35 –р зүйлийн шаардлагыг биелүүлэх үед одонцор, хажуугийн силос эсвэл юүлэх хоолойгоор дамжуулан үр тариа буулгахад дугуй ба квадрат силосын хананд нөлөлөх хэвтээ чиглэлийн даралтыг 7.5-7.19-р зүйлийн шаардлагыг харгалзан үзэж а1,а2 ба а3 илтгэлцүүрийг ажлын нөхцөлийн илтгэлцүүр gс = 0,3 аар үржүүлж, рs, ба рb илтгэлцүүрийг gс = 1.2 илтгэлцүүрээр үржүүлж, тодорхойлно.
7.21. Түүний хэмжээ нь силосын голчын-0.15 аас ихгүй байвал юүлэх хоолойн гадна хананд нөлөөлөх нунтаг материалын хэвтээ чиглэлийн норматив даралтыг gext= 1,5 (6-18 м голчтой силос байвал) илтгэлцүүрээр үржүүлсэн (1) томъёогоор тодорхойлохыг зөвшөөрнө.
Халуун хүйтний цахилгаан хэмжүүрийн өлгүүр дээр үйлчлэх үрэлтийн хүчийг зөвлөмжийн хавсралт 1-д өгөгдсөн үрэлтийн илтгэлцүүрээр үржүүлсэн даралтын адилаар тодорхойлж болно.
7.22. Нунтаг материалын хэвтээ чиглэлийн жигд биш даралтын тур зуурын хугацааны хэсгийг (2) - (4) томъёогоор тодорхойлогддог зурвас, тус газрын ба цагираг, даралтад нийцүүлэн 0.7 той тэнцүүгээр авна, жигд биш даралтын үлдсэн хэсэг, түүнчлэн (1) томъёогоор тодорхойлогддог даралтыг удаан хугацааны хэвтээ чиглэлийн даралттай адилаар авна.
7.23. Үрийн агуулахын ханан дээрх үр тарианы даралтыг түшиц ханан дээрх даралтын адилаар тодорхойлно.
8 БҮТЭЭЦИЙН ТООЦОО
8.1. Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн даацын бүтээцүүд нь MNS 2111 : 1982-тай нийцсэн байна. Үүнд: ачааллууд, тэдгээрийн 7.1-7.3 зүйлд тохирсон тэдгээрийн хослол түүнчлэн тоног төхөөрөмжөөс бүтээцэд нөлөөлөх динамик ачааллыг тооцно.
Тайлбар:
1. " Б " зэрэглэлийн үйлдвэрлэл явагдах өрөөний , угсралтанд зориулсан нүхнүүдийг битүүлэх ажлыг хамруулсан хучилт, дотор ба хамар хана зэрэг бүтээцүүд ба түүнчлэн тарианы агуулахуудын ажлын байр, силосуудын налуу ёроол ба юүлүүрийг багтаасан силосын доод, дээд давхрын бүтээцийг, тайлбар 1 –ийн 7.1-р зүйлийн дагуу онцгой ачааны нөлөөлөх үйлчлэлийг өрөөн доторхи бүтээцийн бүх талбайд жигд тархаснаар авч бат бэхэд тооцох хэрэгтэй. Үүнд: үлдсэн бүх тур зуурын ачааг тооцохгүй байж болно.
2. Хялбар буулгаж болох гаднах бүтээцийг (цонхны шил ба өрөөний эзэлхүүний 1м3-д орж байгаа 0.03 м2 байх тооцоот талбай нь бусад бүтээцийг хасаад) өрөөн доторхи илүүдэл даралт нь ра =2000 Па (200 кгс/м2 ) болох үед тэдгээрийг нээх эсвэл эвдэх нөхцлөөр төлөвлөхийг зөвшөөрнө.
8.2. Угсармал ба цутгамал холимог хучилтыг тооцооход барилга барих явцад ба дараа нь бөглөх бүтээцийн ажиллах нөхцөлийг харгалзан тооцооны бүдүүвч ба ачааны өөрчлөлтийг тооцно.
ТӨМӨР БЕТОН СИЛОСЫН ХАНА
8.3. Төмөр бетон силосын хана нь даах чадварын тооцоо (нэгдүгээр бүлэгийн хязгаарын төлөв - бат бэхийн тооцоо) ба БНбД 52-01-10 -р зөвшөөрөгдөх энгийн ашиглалтын (хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөв - тэгш өнцөгт силост хэтэрхий хотойлт үүсэхгүй байх, ан цавын хэтэрхий нээлт эсвэл ан цав үүсгэхгүй байх зорилготой тооцоо) шаардлагыг хангасан байна.
Силосын хананы тооцоог хийхэд ачаалал ба нөлөөлөх үйлчлэлийн үндсэн хоршилыг (силосын ханад ирэх хэвтээ даралтыг 7.5–р зүйлээр, хэмийн үйлчлэлийг 7.18-р зүйлээр, түүнчлэн агаарын даралтыг 7.16 ба 7.17-р зүйлээр, 12 м-ээс их голчтой дүүргэсэн эсвэл хоосон тусдаа орших силос дээрх салхины даралт) тооцох хэрэгтэй. Хэмийн нөлөөлөх үйлчлэл, агаарын даралтын хүчдэлийг ачаалалын хоршилын 0.9-тэй тэнцүү, салхины нөлөөллийн 0.8-тай тэнцүү илтгэлцүүрээр тус тус үржүүлнэ.
Нэгдүгээртэй адил 2-р бүлэгийн хязгаарын төлөвт тооцоох бүтээцийг тооцоход ачаалал ба нөлөөлөх хувьсалыг тооцсон байх ёстой. Үүнд гулсах хэв хашмалд цутгасан силосын (12м ба түүнээс бага голчтой дугуй болон квадрат) хананы тэсвэршилийн даах чадвараар хийх тооцоог 7.2-р зүйлийн ачаалалын найдварын илтгэлцүүртэй тооцооны ачааллын үндсэн хоршил дээр, үлдсэн бүх силосын ачааллын 1-тэй тэнцүү найдварын илтгэлцүүртэй ачаллын үндсэн хоршил дээр тус тус хийнэ. Өрөөсгөл мөчлөгийн илтгэлцүүрийг 7.13-р зүйлийн дагуу авна.
8.4. Янз бүрийн нунтаг материал хадгалах болзошгүй силосын ханыг тэдгээр нунтаг материалаас үүсэх хамгийн их даралтаар тооцно. Будаа—гурил тээрэмдэх болон багсармал тэжээлийн үйлдвэрийн бүх силосд үр тарианаас нөлөөлөх ачаалалд тооцоо хийхийг зөвшөөрнө.
8.5. Төмөр бетон силосын хананд нунтаг материалын даралтаас нөлөөлөх хүчдэлийг, силосын хана, агаарын орон зайд ажиллах байдлыг тодорхойлох ёстой. Бүлэглэсэн дугуй силосын хананы босоо огтлол дахь хүчдэлийг тооцоход эдгээр силосыг зурвас хүрээгээрэй тогтмол огтлолтой ханатай, битүү бортгон бүрхүүлтэй тусдаа орших силосууд мэтээр тооцохыг зөвшөөрнө. Энэ үед одонцорын ачаалалаас нөлөөлөх хүчдлийг тусад нь тооцно.
Дугуй силосын ханан дах хүчдэлийг бортгон бүрхүүлийн тойрог дагуух (ортотропной) ажиллагааны уян харимхайн шатанд нь тодорхойлох, түүнд ан цав үүсэхийг тооцохгүй.
Силосын угсармал эдлэлүүдийг тэдгээрийн тээвэрлэлт, угсралтын үед үүсэх ачаалал ба нөлөөлөх үйлчлэлд нэмэлт шалгалт хийнэ.
8.6. Өрцийн /диафрагмын/ хэвтээ хавтгайтай төгсгөлөөрөө хөшүүн, ханатайгаа нугасан холбоостой төмөр бетон дугуй силосын хананы босоо огтлолын нэгж өндөр дээр, hmt өндрийн хязгаар дотор (1-р зургийг үз) нунтаг материалын 7.10-р зүйлд заасан хэвтээ даралтаас нөлөөлөх тооцооны уртын дагуух суналтын хүч N гулзайлтын момент М —ийг доорхи томъёогоор тодорхойлож болно.
, (11)
Хаана: gf — ачааллын найдвартайн илтгэлцүүр, бат бэх ба ан цав үүсэлтийн тооцонд 1.3-тай тэнцүү, ангархай ба битүү ан цав, хэв гажилтын тооцоонд 1-тэй тэнцүү байна.
gс — Ажиллах нөхцлийн илтгэлцүүрийг 1-тэй тэнцүүгээр авна.
Нунтаг материалын тус газрын даралтын нөлөөллийг тооцдог илтгэлцүүр a1 ба a2 ыг доорхи томъёогоор тодорхойлно.
Хаана: x1,x2 —дараахь томъёогоор тодорхойлогддог хананы харьцангуй зузааны нөлөөлөлийг тооцдог илтгэлцүүр
;
t — силосын хавиргагүй хананы зузаан эсвэл хавиргатай хананы ( инерцийн моментийн тэнцлээр) хөрвүүлсэн зузаан
tпот — хүснэгт 2- оор авах хананы хамгийн бага зузаан
с1 — даралтын үйлчлэл үргэлжлэх хугацааг тооцдог илтгэлцүүр, бүтэн даралтын үйлчлэлд 1-тэй тэнцүү, богино хугацааны даралтын хэсгийн үйлчлэлд —0.7, 4.22 –р зүйлийн дагуу удаан хугацааны даралтын хэсгийн үйлчлэлд —0.3 байна.
Хүснэгт 2
Силосын голч, м
|
3
|
6
|
12
|
18
|
24
|
Хананы хамгийн бага зузаан tпот, см
|
16
|
18
|
24
|
27
|
30
|
с1 = 1 илтгэлцүүртэй бол a1 ба a2 -ийн харгалзах утгыг 4 ба 5 дугаар зурагт үзүүлсэн графикаар тодорхойлно.
8.7. Өрцийн /диафрагмын/ хэвтээ хавтгайтай хөшүүн, ханатайгаа нугасан холбоос бүхий 6м ба 12м голчтой төмөр бетон дугуй силосын ханыг доорхи томъёогоор тодорхойлогдох төвийн суналтын уртын дагуух хүчинд h1,h2 ба h3 өндөрт байх зурваст тооцохыг зөвшөөрнө. (зураг.1-ээс үз)
хаана: а1 —илтгэлцүүр түүний утгыг h2 ба h3 өндрийн хязгаар дотор хүснэгт 1-ээр, h1 — өндрийн хязгаарт 0,5-тай тэнцүүгээр авна
Тайлбар: h 30 м байвал h1 = h2 = h3 = 5м; h утга нь бага байвал h1, h2 ба h3 зурвасын өндрийн h/6-тэй тэнцүүгээр авна.
Зураг 4. a1 илтгэлцүүрийн утга
Зураг 5. a2 илтгэлцүүрийн утга
8.8. Олон талт (тэгш өнцөгтөөс бусад) силосын ханыг тооцоход уртын дагуух суналтын хүчийг, олон талт силосын дөрвөн гидравлик радиустай тэнцүү голчтой дугуй силосыг тооцохтойтой адилаар (10) –р томъёогоор тодорхойлно. Олон талтын талууд дээрх алгасалын ба тулгуурын гулзайлтын моментыг (11) ба (17) томъёогоор тооцдог моментуудын нийлбэр мэт тодорхойлно. (17) томъёонд = 0 ба I зайг олон талтын дотор талын урттай тэнцүү авна.
8.9. Дугуй, олон талт бүлэглэсэн силосын одонцорын хананд, Залгаа силосыг дүүргээгүй байгаа тохиолдолд (зураг 6.а) одонцорыг ачаалахад үүсэх тооцооны хүчдэлба түүнчлэн залгаа силос, одонцорыг ачааллахад (зураг 6.б) одонцорын хананд үүсэх нийлбэр хүчдэлээр дугуй, олон талт бүлэглэсэн силосын одонцорын хананы бат бэхийг нь шалгах хэрэгтэй. Энэ тохиолдолд ачаалал нь хананд ан цавын үүсэн ба нээгдэнэ хэмээн тооцоо хийхгүй байх ба тэдгээр дээрх хэмийн нөлөөлөх үйлчлэлийг тооцохгүй байхыг зөвшөөрнө.
Одонцорын ачаалах үед түүний хананд үүсэх уртын дагуух хүчийг тооцохгүй байхыг зөвшөөрөх бөгөөд гулзайлтын моментийн утгыг доорхи томъёогоор тодорхойлно.
, (13)
хаана: a3 — 6.в зурагт заасан y өнцгөөс хамааруулан хүснэгт 3-д өгснөөр авах тулгуурын ба алгасалын моментийн илтгэлцүүр,
— 6.6-р зүйлээр тодорхойлогдох одонцорын ханан дээрх нунтаг материалын хэвтээ чиглэлийн норматив даралт. Силосууд нь зэрэгцээ байрласан силосын корпусын одонцорт нөлөөлөх уг даралтыг -оор авахыг зөвшөөрнө.
Одонцор ба силосыг ачаалах үед (6.б зургийг үз) уртын дагуух хүч, гулзайлтын моментийг дараах томъёогоор тодорхойлно.
; (14)
Зураг 6. Одонцорын тооцооны бүдүүвч
а— одонцорыг ачаалах, б— силос ба одонцорыг ачаалах, в—y өнцгийг тодорхойлох, г— одонцорын хананы нэмэлт арматурчлал: 1— тулгуурын арматур, 2— алгасалын арматур
Шүргэлцсэн хэсгээрээ өөр хоорондоо холбогдсон угсармал силосуудтай силосын корпусын (13)-р томъёон дахь gс илтгэлцүүрийг гаднах силост 1.25-тай тэнцүү, дотоод силост 2.5-тай тэнцүүгээр тус тус авахыг зөвшөөрнө.
8.10. Төвийн бус ачаалалт ба буулгалттай 12м ба түүнээс их голчтой силосын ханыг, түүний дээрх конусын эргэн тойронд нь нунтаг материал янз бүрийн түвшинд тархахыг тооцон тодорхойлогдох хүчдэлд шалгана.
Хэрэв, силосыг суллах үед хананы ойролцоох нунтаг материалд юүлүүр үүсч тухайн хэсэгт хэвтээ чиглэлийн даралт буурах байвал урсгал дахь хэвтээ даралт буурахтай холбогдуулан тухайн хэсгийн хүчдэлийг хүлээн авахад зориулан авсан арматурчлал нь хүрэлцээтэй эсэхийн шалгалтыг гүйцэтгэнэ. (7.9 зүйлийг үз)
Хүснэгт 3
d, м
|
h, м
|
тулгуурууд
|
Алгасалууд
|
||||||||||
|
|
y, град
|
|||||||||||
|
|
0
|
5
|
10
|
15
|
20
|
22,5
|
0
|
5
|
10
|
15
|
20
|
22,5
|
6
|
30
|
0,186
|
0,153
|
0,124
|
0,100
|
0,083
|
0,057
|
0,116
|
0,092
|
0,072
|
0,057
|
0,042
|
0,029
|
6
12
|
15
30
|
0,150
|
0,125
|
0,100
|
0,080
|
0,066
|
0,057
|
0,093
|
0,075
|
0,060
|
0,045
|
0,035
|
0,029
|
12
|
15
|
0,075
|
0,060
|
0,057
|
0,057
|
0,057
|
0,057
|
0,040
|
0,037
|
0,029
|
0,029
|
0,029
|
0,029
|
Тайлбар: Силосын голч 9м байвал a3 илтгэлцүүрийн утгыг интерполяцоор тодорхойлно.
8.11. Квадрат төмөр бетон силосын хананы босоо огтлолд нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтаас нөлөөлөх тооцооны суналтын уртын дагуух хүч N ба тооцооны гулзайлтын момент М –ийг доорхи томъёогоор тодорхойлно. Үүнд:
хаана: b1 — Алгасалын гулзайлтын моментод 1/24-тэй тэнцүү, цутгамал силосын тулгуурын моментод 1/12–тэй тэнцүү, угсармал силостой силосын корпуст уулзваруудыг холбогч бүтээцийн шийдлээс хамааруулан хананы хөшүүн холбоос бэхэлгээг тооцож тогтоодог илтгэлцүүр.
8.12. Ганцаарчилсан эсвэл бүлэглэсэн силосын гадна хананы тооцоог хийх үед нэмэлт гулзайлтын момент Мt, (олон талт ба квадрат силост) ба хэмийн нөлөөлөх үйлчлэлийн суналтын уртын дагуух хүч Nt - г тооцох ёстой. Эдгээр хүчдлийг 18-20 дугаар томъёогоор тодорхойлно.
хаана: gf — Бат бэхийн тооцоо нь 1.1-тэй тэнцүү, нээлттэй ба хаалттай ан цавын хэв гажилтын тооцоонд 1-тэй тэнцүү ачаалалын найдваржилтийн илтгэлцүүр.
Тайлбар: 8.7-р зүйлийн дагуу тооцоож байгаа дугуй силосын хананы дээд ба доод хэсэгт хэмийн нөлөөлөх үйлчлэлийг тооцохгүй байхыг зөвшөөрнө.
8.13. Тэгш өнцөгт силосын хананы тооцооны үед (1) томъёогоор тодорхойлдог даралтаас нөлөөлөх хотойлт нь хананы тэнхлэг хоорондох алгасалын 1/200-ээс ихгүй байна.
Залгаа силосуудыг өөр өөр хугацаанд ачаалах үед 2-р бүлгийн хязгаарын төлөвийн тооцоонд БНбД 52-01-10-р тодорхойлогддог хотойлт ба нээлттэй ан цавын өргөний утгыг сvar. илтгэлцүүрээр үржүүлэх хэрэгтэй бөгөөд сvar. –ийн утгыг ss = 200 МПа (2000 кгc/см2 ) бол 1,1; ss = 270 МПа (2700 кгс/см2 ) бол 1,2 –той тэнцүү байхаар авна.
8.14. 6.35-р зүйлийн дагуу нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ одонцор ба залгаа силосоор эсвэл буулгах хоолойгоор дамжуулан үр тариаг гаргахад силосын хананд, нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтаас нөлөөлөх хүчдэлийг (10), (11), (16) ба (17) томъёогоор тодорхойлж a1, a2 илтгэлцүүрээр ба -ийг [h2 ба h3 өндөрт (12) томъёон дахь а1 илтгэлцүүрээр] 0.3-тай тэнцүү бууруулагч g1, илтгэлцүүрээр тус тус үржүүлж тодорхойлохыг зөвшөөрнө.
8.15. Бүтэн бүлэг мэт бүлэглэсэн силосын гулзайлтаас нөлөөлөх силосын ханан дахь нэмэлт ачааллыг уян харимхай буурин дээрх бүлэг силосын тооцоогоор тодорхойлох хэрэгтэй. 6.23-р зүйлийн нөхцөлийн дагуу эдгээр нэмэлт хүчдэлийг тооцохгүй байхыг зөвшөөрнө.
8.16. Силосын хананы тооцоо хийх үед дараах ажиллах нөхцөлийн илтгэлцүүрүүдийг БНбД 52-01-10-ийн шаардлагын дагуу, гулсагч хашмалд цутгасан силосын хананд нунтаг материалын асгаасны хязгаарт арматурын ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг gs = 0,9, бетоны ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг gb=0,75.-аар авна. Сүүлчийн илтгэлцүүрийг Rb ба Rbt.-ээр үржүүлэх хэрэгтэй. gb = 0,75 байвал ачааны үйлчлэлийн үргэжлэх хугацааг тооцдог gb2, илтгэлцүүрийг 1-тэй тэнцүү авна.
8.17. БНбД 52-01-10-д заасан, хамгийн багаас бага хөндлөн огтлолын талбайтай босоо арматур бүхий төмөр бетон силосын ханыг 8.16-р зүйлд өгөгдсөн ажиллах нөхцөлийн илтгэлцүүртэй бетон бүтээц мэтээр шахалтанд тооцно.
8.18. Асгаасны оройгоос Z гүн дэх хэвтээ хөндлөн огтлолын эргэн тойрны нэгж уртад ногдох силосын хананд нунтаг материалын үрэлтээс нөлөөлөх эгц босоо уртын дагуух тооцооны N хүчийг (21) –р томъёогоор тодорхойлно. Үүнд:
Силосын ханыг шахалтанд тооцоолоход залгаа силосын ачааллыг тооцно.
(21) томъёогоор цахилгаан хэмийн хэжүүрийн /термометрийн/ өлгүүр ба буулгах хоолойн хананд үүсэх уртын дагуух хүчийг, gext = 1,5 илтгэлцүүрээр үржүүлж тодорхойлохыг зөвшөөрнө.
8.19. Силосын ханыг шахалтанд тооцох үед шахалтын хамгийн их хүчдэлийг ёроолын хавтан ба дам нуруу эсвэл суурийн хавтан дээрхи ханын тулах хэсэгт тодорхойлно.
Силосын хананы доод зурвасыг шахалтанд тооцох үед нунтаг материалын жингээс нөлөөлөх тооцооны ачааллыг 0.9-тэй тэнцүү илтгэлцүүрээр үржүүлнэ.
8.20. 12м-ээс их голчтой /диаметртэй/ төмөр бетон силосын хананы босоо, хэвтээ арматурыг тооцох үед силосыг бүрхүүл мэтээр үзэж салхины ачааллыг тооцох хэрэгтэй. Энэ үед силосыг дүүргэсэн байвал бүрхүүлийн радиус дагуух /радиальные/ хэв гажилтыг дүүргэлтийн үйлчлэх хүчийг тооцож тодорхойлно. үед Үүнд нунтаг материалыг дэвсгэрийн С илтгэлцүүртэй шугаман уян харимхай суурь мэтээр үзэхийг зөвшөөрнө.
С - илтгэлцүүрийг томъёогоор тодорхойлно. Хаана: Ет нь 7.18-р зүйлээр тодорхойлогдоно.
8.21. h < 1,5 байгаа бол силосын ханыг бункерийн хана мэт даралтаас нөлөөлөх хүчдэлд шалгасан байна.
Асгаасын оройгоос Z гүн дэхь бункерийн ханан дээрх нунтаг материалын даралтыг
. (22) томъёогоор тодорхойлно.
ГАН СИЛОСУУДЫН ХАНА
8.22. Дугуй ган силосуудын ханыг, төмөр бетон дугуй силосын хананыхтай адил ачаалал ба нөлөөлөх үйлчлэлийн хослолоор тооцно. (7.2 ба 8.3-р зүйлээс үз).
8.23. Гулзайлтын моментийг хүлээн авч буй ган силосуудын ханыг, төмөр бетон силосын хананыхтай адил хүчдэлд тооцох ба гэвч ажиллах нөхцлийн gс нь 0.8-тай тэнцүү илтгэлцүүртэйгээр тооцохоос гадна нэмж ган силосын хананд gс = 1 илтгэлцүүртэй тогтворшилтыг шалгана.
8.24. Цагирагны гулзайлтын моментыг хүлээж авдаггүй, дугуй ган силосын хананд нунтаг материалын хэвтээ чиглэлийн даралтаас нөлөөлөх цагирагны суналтын уртын дагуух тооцооны хүчийг
Хэвтээ хөндлөн огтлол дахь шахалтын хүчдэлээс нөлөөлөх тогтворшил, бат бэхийн шалгалтыг БНбД 53-02-05-ийн шаардлагад нийцүүлэх ба gc = 1 илтгэлцүүртэй байвал үр тарианы дотоод даралтын дэмжих нөлөөллийг тооцон гүйцэтгэнэ.
8.25. Силосын хананы өндөр h < 1,5 байвал 8.21-р зүйлийн заалтыг удирдлага болгох ба үүн дээр нэмж (5) томъёогоор нунтаг материалын хана дагуух үрэлтийн босоо чиглэлийн хүчийг тооцон силосын хананд тогтворшилын шалгалт хийнэ. Уг томъёонд -ийн оронд (22) томъёогоор тодорхойлогддог авсан байна.
8.26. Силосын хэлбэр дүрс өөрчлөгдөж болзошгүй конус ба хавтгай ёроолтой бортгон хэсэг өөр хоорондоо залгалдах тухайн зурвас, түүнчлэн ачаалал огцом өөрчлөгдөх байранд БНбД 53-02-05-ээр тухайн хэсгийн нэмэлт хүчдэлд (захын нөлөө) шалгалт хийсэн байна.
СИЛОСУУДЫН ЁРООЛ БА ЮҮЛҮҮР
8.27. Силосын конусан юүлүүрийн тооцоог, хэвтээ цагирган суналт ба үүсгэгчийн дагууд үйлчлэх тэнхлэгийн суналтанд гүйцэтгэнэ.
Конусан юүлүүр дахь уртын дагуух суналтын тооцооны хүчүүд - уртрагын /меридианы/ хөндлөн огтлол дахь хэвтээ чиглэлийн — Nh, ба цагирагны хөндлөн огтлолын хэвтээ түвшинд a өнцөг үүсгэх (зураг.7) юүлүүрийн үүсгэгчийн дагууд үйлчлэх — Nt тус бүрийг:
хаана: gf1 — силосын юүлүүрийн хувийн жингийн ачааллаар авах найдваржилтын илтгэлцүүр
g — юүлүүрийн хананы нэгж талбайн хувийн жин,
G1 — хөндлөн огтлолын талбайгаас доош байрласан нунтаг материал бүхий юүлүүрийн хэсгийн жин
Ажиллах нөхцлийн gс илтгэлцүүрийн утгыг зөвлөмжийн 3-р хавсралтанд тусгаж өгөв.
Зураг. 7 конусан юүлүүрийн тооцооны бүдүүвч
а— юүлүүрийн хэмжээнүүдийн тэмдэглэгээ, Б—хэвтээ чиглэлийн суналтын хүчдлийг тодорхойлох бүдүүвч, в— мөн адил (налуугийн дагуух) уртрагын хүчдлийг тодорхойлох бүдүүвч
8.28. Цац хэлбэрт /пирамидан/ юүлүүрийн талстыг, (8) томъёогоор тодорхойлогдох даралтаас (таластын хавтгайгаас) нөлөөлөх тухайн хэсгийн гулзайлтанд ба мөн юүлүүрийн хэвтээ, босоо чиглэлийн хөндлөн огтлол дахь уртын дагуух суналтын хүчтэй хамтад нь тооцох хэрэгтэй. Цац хэлбэрт /пирамидан/ юүлүүрийн талстын хэвтээ чиглэлийн суналтын хүчийг (24) томъёогоор, харин цац хэлбэртэй квадрат юүлүүрийн талст дагуух суналтын хүчийг (25) томъёогоор тус тус тодорхойлох ба үүнд dz-ийн оронд хэвтээ хөндлөн огтлолд авч үзэх юүлүүрийн талстуудын хоорон дахь өргөнийг заавал сольж авах бөгөөд p утгийг 4-өөр солино.
8.29. Ёроолын дам нурууг тооцохдоо l1 урт дагууд жигд тархсан хэлбэрээр дам нуруунд дамжуулагдах, силосын хананаас нөлөөлөх q1 ачааллыг силосын ёроол (эсвэл юүлүүр) ба ханаар дамжуулагдах ачаалалд заавал тооцно.
Зураг. 8. Дам нуруунаас багана дээр дамжуулагдах ачаалал
q1 — силосын хананаас дарах ачаалал; q2 —ёроолоос (юүлүүрээс) нөлөөлөх ачаалал; L1 —дам нуруун дээр силосын хана тулах тооцооны урт, h— дам нурууны өндөр; b—баганын толгойн өргөн
Lо – баганын тэнхлэгүүдийн хоорондох зай
Ёроолоос нөлөөлөх ачаалал q2, түүнчлэн L1 > Lо байвал силосын хананаас дарах ачааллыг дам нурууны эргэн тойрон жигд тархсанаар авна.
8.30. Налуу хавтгай ёроол ба ёроолын дам нурууны тооцооны үед хүчдэлийг 3-р хавсралтын зөвлөмжинд тусгагдсан ажиллах нөхцлийн илтгэлцүүр gс, нунтаг материалын даралтыг тооцсон ердийн хучилт маягаар (8) ба (9) томъёогоор тодорхойлно.
8.31. Уян харимхай буурь дээрх силосуудын блокыг тооцох үед силосын ёроол дахь нэмэлт хүчдэлийг 8.15 ба 8.33 зүйлийн заалтад нийцүүлэн тодорхойлно.
СИЛОСЫН ДООД ДАВХРЫН БАГАНУУД
8.32. Силосын доод давхрын багануудыг, силосын ёроолд хэрхэн яаж бэхэлсэнийг нь харгалзан сууриндаа хөдөлгөөнгүй бэхлэгдсэн тулгуурын бүдүүвчээр тооцоолно. Үүнд баганы тооцооны уртыг баганын суурийн дээрээс баганын толгойн орой /капител/ хүртэлх өндрөөс багагүй байна.
Төмөр бетон баганын арматурын эзлэх хамгийн их хувь нь 3-аас ихгүй байна.
8.33. Силосын доод давхрын багануудыг, силосуудыг янз бүрээр ачаалсан бүдүүвчтэй байхад (силосын корпус бүтэн ба хэсэгчилэн дүүрсэн байх) тэдгээр дээр дамжуулагдах хамгийн их хүчдлээр нь тооцно. Үүнд 7.2 ба 7.4 зүйлийн дагуу тооцоолох нунтаг материалын жингээс нөлөөлөх тооцооны ачааллыг 0.9-тэй тэнцүү илтгэлцүүрээр үржүүлнэ.
Багананд нөлөөлөх хүчдэлийг уян харимхай суурин дээрх байгууламжийн тооцоогоор тодорхойлно. Гэхдээ төмөр бетон силосын корпуст 6.23-р зүйлийн шаардлагыг шаардлагыг хангаж силосын уг хэсгийг гарцаагүй бат /абсолют/ хөшүүн гэж тооцохыг зөвшөөрнө. Корпусын талуудын харьцаа 2 ба түүнээс их байвал багананд нөлөөлөх хүчдэлийг хамгийн хөшүүн хавтгай системд байгаа мэтээр өргөн нь голч эсвэл силосын талтай тэнцүү зурвасын тооцоонд хувиарлан тодорхойлохыг зөвшөөрнө.
8.34. Хэрэв силосын доод давхрын баганыг гулсагч хашмалд бетондвол (26) томъёогоор тодорхойлогдох ёроолоос нь дээших hz өндөрт байгаа силосын хананд түүнийг шилжүүлнэ.
хаана: N— силосын доод давхрын багананд нөлөөлөх уртын дагуух хүч;
А1 — зураг. 9- дээрх зураасалсан талбай;
Rb —шахалт Rbt ба суналтанд ажиллах бетоны тооцооны эсэргүүцэл;
n1 —баганатай холбож залгах силосын хананы тоо;
hz –ийг
хаана: Lan - БНбД 52-01-10-р заасан арматурын түгжих бэхэлгээний /анкерлах/ урт
Силосын доод давхрын угсармал төмөр бетон баганын бат бэхийг тооцоход БНбД 52-01-10–ийн шаардлагад нийцүүлэн тооцсон тохиолдлын төвийн бус хэмжээг /эксцентриситет/ 2.5 см –ээс багагүй авна.
Зураг. 9. Гулсагч хашмалд бетондсон, силосын хананд силосын доод давхрын баганыг түгжих бэхэлгээ
БУУРЬ БА СУУРЬ
8.35. Үр тариа хадгалах, боловсруулах үйлдвэрийн барилга, байгууламжийн буурь, суурийн төлөвлөлтийг БНбД 2.02.01-94–т нийцүүлэн мөн энэхүү бүлгийн шаардлагуудыг хангаж гүйцэтгэнэ.
8.36. Үргэлж цул хавтан суурь суух гүнийг, силосын доод давхарын цэвэр шалны дээд түвшингийн тэмдэгтээс доош тооцооны хөлдөлтийн гүний хагасаас багагүй хэмжээтэй тэнцүү байхаар тогтооно.
8.37. Цутгамал хавтанг тооцох үед уг хавтанг бетондож дууссанаас хойш 3 сараас эртгүй хугацаанд силосын корпусыг нунтаг материалаар ачаалах тухай ба ачаалах хугацааг бодолцож бетоны ангиллыг тогтооно.
8.38. Элеваторын ажлын байр ба силосуудын корпусын буурийг хэв гажилтанд тооцох үед хагас орон зайн шугаман хэв гажилтын хэлбэртэй тооцооны бүдүүвчийг ашиглана.
Заасан барилгад шугаман хэв гажилтын үе хэлбэртэй тооцооны бүдүүвчийг зохих үндэслэлтэй үед л ашиглахыг зөвшөөрнө.
8.39. Силосуудын корпусын буурь ба суурийг тооцох үед үйрмэг материалын тооцооны жинг 0.9-тэй тэнцүү нэмэлт бууруулагч илтгэлцүүртэй авна.
8.40. 3-12 м голчтой дугуй силос ба 3х3м талуудтай тэг дөрвөлжин /квадрат/ силосуудтай силосын корпусын суурийн хавтангийн улан доорх хөрсөнд нөлөөлөх даралтыг, бүтэн ачаалалын 2/3-т корпусын нэг тал нь ачаалалтай шулуун шугамын эпюрээр даралт тархсан хэмээн үзэж тодорхойлохыг зөвшөөрнө.
8.41. БНбД 2.02.01-94–д заасан дундаж суулт ба хазайлтын хязгаарын утгыг зохих үндэслэлтэй үед ихэсгэж болно.
Хэд хэдэн силосын доод давхартай силосуудын корпуст суурийн хавтангийн хазайлт нь 0.002- оос ихгүй ба дундаж суулт нь 16см –ээс ихгүй байна.
Тусдаа орших ган силост суултын харьцангуй зөрүү нь 0.004-өөс ихгүй, дундаж суулт нь 15см-ээс ихгүй байна.
8.42. Силосуудын корпусын баганын доорхи тусдаа орших суурийн суултыг, суурь тус бүрт шахагдаж буй зузааны х дээд хэсгийн язгаар доторх суурийн суултын нийлбэр мэт ба уг зузааны үлдсэн бусад хэсэгт томъёолсон үргэлж хавтангийн суултаар авахыг зөвшөөрнө.
8.43. Түр зуурын ачаалал нөлөөлсөн силосуудын корпусын суурийн хазайлтыг тодорхойлох үед 6.36.-р зүйлийн дагуу, анхны жигд ачаалалын үргэлжлэл нь 2 сараас багагүй байхад хөрсний урьдчилсан шахалтыг тооцно.
Үүнд хөрсний хэв гажилтын модуль /деформаци/ Е¢mt
хаана: Еmt – шахагдаж буй зузааны хязгаар дахь хөрсний дундаж хэв гажилтын модуль
kе – хөрсний хэв гажилтыг өсгөх илтгэлцүүр, Үүнд:
o элсэн хөрсөнд—1.5;
o LL £ 0,25 урсалтын үзүүлэлттэй тоосорхог шаварлаг хөрсөнд —1.3;
o 0,25 < LL £ 0,5 урсалтын үзүүлэлттэй тоосорхог шаварлаг хөрсөнд —1.2;
o бусад төрлийн хөрсөнд —1.0 –тэй тус тус тэнцүүгээр авна.
АГУУЛАХУУД
8.44. Үр тарианы бүтээгдэхүүний даралтыг дамжуулах үр тарианы агуулахын даацын суурь ба чулуун ханыг түшиц хана мэтээр тооцно.
8.45. Үр тарианы агуулахын том хаалгатай нийлсэн ханын хэсэгийг, том хаалганы нүхэнд түр тавьсан хаалтын бамбайгаар дамжин нөлөөлөх үр тарианы бүтээгдэхүүний даралтанд тооцно.
8.46. Үр тарианы бүтээгдэхүүний хэвтээ чиглэлийн даралт дамжуулагдах үр тарианы агуулахын суурийг, шилжилтийн тогтворшилд шалгана.
8.47. Савласан бүтээгдэхүүний агуулахын хучилтын хавтанг, аккумлятораар ажилладаг ачигчийн дугуйнаас үүсэх хүчдэлд шалгана.
9 ИНЖЕНЕРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
УС ХАНГАМЖ
9.1. Үйлдвэрийн байгууллагын доторхи ус дамжуулалт, ус хангамжийн зураг төслийг БНбД 40-02-06–д болон энэ бүлгийн шаардлагад нийцүүлэн боловсруулна.
9.2. Үйлдвэрүүдэд, усан хангамжийн тогтолцоог ус өгөлтийн найдвараар нь тооцож хоёрдугаар ангиллаар авна.
Усан сан эсвэл нөөцийн саваас гал эсэргүүцэх ус хангамжийг байгуулах үед ус хангамжийн тогтолцоог гуравдугаар ангилалаар авахыг зөвшөөрнө.
9.3. Үр тариа боловсруулах үйлдвэрийн технологийн хэрэгцээний усны чанар нь MNS 0900 : 2005 –ын шаардлагыг хангасан байна.
9.4. Гурилын тээрэм–будаа, багсармал тэжээлийн үйлдвэрийн байгууллагын үйлдвэрийн хэрэгцээний усны зарцуулалтыг технологийн зураг төслийн норм ба технологийн даалгаварт зохицуулан авах ёстой.
Технологийн, цаг тутам дахь жигд бус зарцуулалтын илтгэлцүүрийг 1-тэй тэнцүү авах хэрэгтэй.
9.5. Байгууллагын гаднах түймэр унтраах усны тооцооны зарцуулалтыг барилга, байгууламжийн эзэлхүүн, тэдгээрийн гал тэсвэршилт, үйлдвэрлэлийн галын аюулын ангилалаас хамааруулан БНбД 40-02-06 –д нийцүүлэн тодорхойлно. Энэ үед элеваторын хувьд усны тооцооны зарцуулалтыг ажлын барилга эсвэл корпустай зэрэгцэн байрласан нэг силос ба тусдаа орших силос зэргээс хамгийн их барилгын эзэлхүүнтэйгээр нь баримжаалан тодорхойлох хэрэгтэй бөгөөд гэхдээ 20 л/с –ээс багагүйгээр авна.
9.6. Галын эсрэг ханаар тусгаарлагдсан бүлэг үр тарианы агуулахын гаднах гал унтраах усны тооцооны зарцуулалтыг 4-р хүснэгтээр тодорхойлно.
Хүснэгт 4
Үрийн агуулахын гал тэсвэршилтийн зэрэг
|
Нэг удаагийн түймэрт зарцуулах усны хэмжээ / л/с / дор дурдсанаар байхад бүлэг үрийн агуулахын багтаамж, мян. т (мян. м3)
|
||
|
10
|
15
|
20
|
II
|
50 Хүртэл (135,5 хүртэл)
|
50 дээш (135,5 дээш)
|
-
|
III
|
25 Хүртэл (68.0 хүртэл)
|
25 дээш(68,0 дээш)
|
-
|
IV, V
|
15 Хүртэл (36.5 хүртэл)
|
15 аас 25 хүртэл ( 36,5-аас 60 хүртэл )
|
25 дээш(60,0 дээш)
|
9.7. БНбД 40-02-06–р ахуйн-ундны ба үйлдвэрлэлийн ус дамжуулагчтай түүнийг нэгтгэхийг зөвшөөрөөгүй учир үйлдвэр өөртөө бие даасан түймрийн эсрэг ус дамжуулах байгууламж барих боломжтой.
10 га –гаас ихгүй нутаг дэвсгэртэй ба В,Г ба Д үйлдвэрлэлийн зэрэглэлтэй үйлдвэрт гаднах гал унтраахад 20 л/с хүртэл ус зарцуулахаар байгаа бөгөөд үйлдвэрлэлийн барилгадаа дотоод гал унтраахад ус дамжуулах шугам байхгүй ба объект дээрээ галын автомашинтай галын пост байгаа бол гарцандаа автошахуургаар хангагдсан нөөцийн сав ба усан сангаас усаа авах гал эсэргүүцэх усан хангамжийн төхөөрөмж байрлуулахыг зөвшөөрнө.
9.8. Усан сан ба нөөцийн саван дахь гал эсэргүүцэх болон ослын үед байнга байвал зохих усны нөөцийг сэргээх хамгийн их хугацаа нь 72 цагаас ихгүй байна.
9.9. Гал эсэргүүцэх ба гал эсэргүүцэх-үйлдвэрлэл ахуйн усны нэгтгэсэн шагуургын станц нь үйл ажиллагааны найдварын зэрэглэлээрэй—1-рт, үйлдвэрлэл-ахуйнх нь -2-рт, ахуйн усных нь-3-р ангилалд тус тус хамаарна.
9.10. 50 м-ээс дээш өндөртэй элеваторын ажлын барилгын галыг унтраахын тулд / гал эсэргүүцэгчцорго/ галын гидрантаас шахуургын тусламжтайгаар, тооцооны усны зарцуулалт нь 5 л/с байвал урсгалын нягт бөөгнөрлийн өндрийн хамгийн дээд цэгийн түвшинг 10м-ээс багагүйгээр авна.
9.11. Бэлэн бүтээгдэхүүн ба түүхий эдийн корпус, үрийн агуулах, элеватор зэрэг халаалтгүй барилга, байгууламжид гал эсэргүүцэх дотоод ус дамжуулагч төхөөрөмж төлөвлөх хэрэггүй.
Халаалтгүй барилга дотор байрласан халаалттай үйлдвэрийн өрөөг БНбД 40-05-98-ын дагуу түүний эзэлхүүнээс хамааруулан гал эсэргүүцэх ус дамжуулагч төхөөрөмжөөр тоноглоно.
9.12. Элеваторын ажлын байрны гал унтраахад зориулан түүний дээвэр мөн залгаа силосын корпусын дээвэр дээр 5 л/с зарцуулалттай нэг галын усны урсгалын хувьд шатны хонгилд 66 мм голч бүхий холбох толгойтой 85 мм голчтой хоосон хоолойг, доод үзүүрийг барилгын гадна талын төлөвлөлтийн төвшингөөс дээш, дээд үзүүрийг нь дээвэр дээр байрлуулан тогтоож өгөх ёстой. Түүнчлэн шатны хонгилын бүх давхарт 65мм голчтой галын усны цорго байрлуулна. Хэрэв энэ үед түймрийг шахуурганы станцаас галын шахуургаар ус авч унтраах бол хоосон хоолойг гаднах гал эсэргүүцэх–ахуйн ус дамжуулах сүлжээтэй заавал холбоно.
9.13. Барилга ба байгууламжид холбогдох норм ба дүрмийн дагуу автомат гал унтраагчийг төлөвлөх хэрэгтэй.
9.14. Үр тариа хадгалах ба боловсруулахад зориулсан өрөөн дотор хүйтэн ус дамжуулах сүлжээг төлөвлөх үед дамжуулах хоолойд уур цан /конденсац/ суухгүй байхаар тооцож шатдаггүй материалаар хийсэн дулаан тусгаарлагчийг төлөвлөнө.
АРИУТГАХ ТАТУУРГА
9.15. Үйлдвэрийн газарт БНбД 40-01-06 –д нийцүүлэн ахуйн, үйлдвэрлэлийн ариутгах татуургыг төлөвлөнө.
9.16. Үр тариа боловсруулах үйлдвэрийн барилгад ахуйн дотоод ба үйлдвэрийн ариутгах татуургын сүлжээг нэгтгэхийг хориглоно.
9.17. Тээрмийн үйлдвэрүүдээс гаргах усны урсгалын бүрэлдэхүүнийг зураг төслийн технологийн хэсэгт заасны дагуу авна.
9.18. Гурил ба будаа, багсармал тэжээл хадгалах ба үйлдвэрлэх өрөөн дотор ахуйн ариутгах татуургын хэвтээ дамжуулах хоолойг тавихыг хориглоно.
9.19. Үр тариа боловсруулах үйлдвэрт, ахуйн ариутгах татуурга руу түүнийг хаях хүртлэх үйлдвэрийн урсгал усны тус газрын цэвэрлэгээг, технологийн бүдүүвчээс хамааруулан төлөвлөнө.
9.20. Үйлдвэрүүдэд, борооны ус зайлуулах татуургыг БНбД 40-01-06д нийцүүлэн заавал төлөвлөнө.
9.21. Талбай дээр борооны ус зайлуулах таглаатай татуургын систем байгаа бол кондиционерийн усжуулах секцийн тавиур болон бул зорох суурь машины хөргөх системийн эргэлтийн хөргүүрээс хальсан ба асгарсан усыг түүнд хаяхаар төлөвлөнө.
ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ
9.22. Үйлдвэрийн газрын үйлдвэрийн барилга, байгууламжид агаарын кондиционер ба халаалт, агааржуулалт мөн агаар сэлгэлтээс гарсан агаарыг атмосферт хаях зэрэг төлөвлөлтийг БНбД 41-01-11 –д нийцүүлэн энэ бүлгийн шаардлагыг тусгаж гүйцэтгэнэ.
9.23. Үйлдвэрийн газрын өрөөн доторхи агаарын тооцооны үзүүлэлтүүдийг зураг төслийн технологийн норм стандартууд ба бусад нормативын бичиг баримтын дагуу тодорхойлно.
9.24. Үйлдвэрийн барилга дахь туслах өрөөнүүдэд төвийн усан халаалт ба үйлдвэрлэлийн өрөөнд агаарын халаалтыг агаар оруулах салхивчтай нь хамтатгасан байгууламжийг төлөвлөнө.
9.25. Үйлдвэрийн агааржуулалт ба халаалтын системд дулаан агуулагч болгож халуун ус хэрэглэнэ. Эдийн засгийн үндэслэлтэй үед уур хэрэглэхийг зөвшөөрнө.
9.26. Үрийн агуулах, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний агуулах, силосын корпус ба элеваторын барилгуудад халаалт төлөвлөхгүй.
9.27. Тухайн хэсгийг халаах хэрэгсэлтэй халаалтын систем ба агааржуулах байгууламжийн дулаан хангамж дахь дулаан зөөгчийн хэм нь 1100-аас ихгүй байна.
9.28. Элеваторын ажлын барилгын дээд давхарт байрласан өрөө бүхээгт /кабин/ ажилчид дулаацахад зориулж төмөр бүрээсээр халхалсан үйлдвэрт хийгдсэн 1кВт хүртэл хүчин чадалтай суурин цахилгаан халаагуур төлөвлөхийг зөвшөөрнө.
9.29. Гаднаас сорж оруулах агаарын тоосны цэвэрлэгээг, багсармал тэжээл ба тээрэмдэх шигшүүрийн (савлах), хальслах цехүүд (тасаг) болон үр тариа цэвэрлэх өрөө тус бүрт технологийн шаардлагын дагуу төлөвлөнө.
9.30. Цахилгааны самбарын өрөөнд шаардлагатай тхоиолдолд илүүдэл дулааныг зайлуулах үлээх ба сорох механик агааржуулалт төлөвлөнө.
9.31. Цахилгааны самбар ба жижүүрийн өрөөнд сорж оруулах агаарыг агаарын шүүлтүүрээр цэвэрлэнэ.
Агааржуулалтын өрөө нь битүүмжлэгдсэн байвал зохих бөгөөд шүүлтүүрт засвар, үйлчилгээ хийх боломжтой байна.
Жилийн хүйтэн ба шилжилтийн үед цахилгааны самбарын өрөөнд агаарыг эргүүлж сэлгэхээр төлөвлөхийг зөвшөөрнө.
9.32. Үрийн агуулах ба элеваторын гарцын хонгилд нэг удаагийн агаарын эргэлттэй сорох агааржуулалтыг төлөвлөнө.
9.33. Технологийн ба ахуйн хэрэгцээний ус бэлтгэхийн тулд технологийн уур хэрэглэгчээс гарах конденсатын дулааныг ашиглахаар төлөвлөнө.
10 ЦАХИЛГААН ХАНГАМЖ БА ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН
БАЙГУУЛАМЖУУД
10.1. Бүх үйлдвэрийн газруудын цахилгаан хүлээн авагч нь цахилгаан хангамжийн найдварын хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
Шахуургын станцтай цахилгаан хангамжийн байгууламжийн зэрэглэл нь тэдгээрийн найдварын зэрэглэлээс багагүй байх ёстой бөгөөд энэ үед тэжээлийн үүсгүүрүүдийн нэг нь БНбД 40-02-06–ийн шаардлагад нийцүүлэн зөвхөн шахуургын станцын хэрэгцээг хангах хүчин чадалтай байхаар сонгохыг зөвшөөрнө.
10.2. Барилга ба байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг хүрээлэн байгаа орчны нөхцөл, өрөөнүүдийн ангилал ба цахилгааны байгууламжийн тэсэрч дэлбэрэх ба галын аюул болон цахилгаан гүйдэлд хүмүүс өртөх аюулыг харгалзан Монгол Улсын эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох баримт бичигт нийцүүлэн төлөвлөнө.
10.3. Эрэлт хэрэгцээний тооцооны илтгэлцүүр, хүчин чадлын илтгэлцүүр ба жилийн хугацаанд хүчний ба гэрэлтүүлгийн ачааллыг хамгийн ихээр ашиглах цагийн тоо зэргийг хүснэгт 5-д заасныг харгалзан авна.
Хүснэгт 5
Үйлдвэрийн газар, барилга, өрөө (цех буюу салбар)
Тоног төхөөрөмж
|
Илтгэлцүүрүүд
|
жилийн хугацаанд цахилгаан, хүчний ачааллыг хамгийн ихээр ашиглах цагийн тоо
|
|
Эрэлт хэрэгцээний
|
Хүчин чадлын
|
||
Гурил үйлдвэрлэдэг үйлдвэрийн газрууд:
|
|
|
|
Ангилан тээрэмдэх
|
0,7-0,75
|
0,8
|
7200
|
/Обойного/ бөөнд нь тээрэмдэх
|
0,78-0,8
|
0,8
|
7200
|
Будааны үйлдвэрийн газрууд:
|
0,65-0,7
|
0,8
|
7200
|
Багсармал тэжээлийн үйлдвэр
|
0,55-0,65
|
0,8
|
7200
|
Хаягдлын цехүүд
|
0,5-0,4
|
0,75
|
3000
|
Бэлэн бүтээгдэхүүний агуулахууд
|
0,4-0,5
|
0,75
|
5000
|
Цэнэглэх станцууд
|
0,7-0,75
|
0,8
|
3000-3500
|
Элеваторууд
|
0,45-0,75
|
0,75
|
5000
|
Сантехникийн агааржуулалт
|
0,7
|
0,8
|
4000-5000
|
Агаарын компрессорын станцууд
|
0,7-0,8
|
0,8
|
6000
|
Механик-засварын газрууд
|
0,25
|
0,75
|
3000
|
Механикжсан агуулах
|
0,4-0,5
|
0,75
|
2000
|
Уурын зуух, шахуургын өрөө (галын шахуургаас бусад)
|
0,5-0,6
|
0,75
|
2000
|
Тайлбар: 1. Тооцооны өгөгдөл байгаа бол хамгийн их ба ашиглалтын илтгэлцүүрүүдийн аргаар гүйцэтгэх хэрэгтэй.
2. Эрэлт хэрэгцээний илтгэлцүүрийг 0.4кВ –ын трансформаторын дэд станцын төмөрлөг холбоосны хэрэглээний хүчин чадлын тооцоонд зориулан тусгасан.
|
10.4. Барилга, байгууламжийн зохиомол гэрэлтүүлгийг төлөвлөхөд дараах зүйлүүдийг анхаарна. Үүнд:
· хүснэгт 6-д зөвшөөрөгдөх өрөөний гэрэлтүүлэг ба харааны ажлын зэрэглэлийг;
· жижүүрийн өрөө, будааны болон тээрэмийн үйлдвэрийн өрөөнд люминесцентний ламптай гэрэлтүүлгийг;
· багсармал тэжээлийн үйлдвэр болон бусад өрөө, барилгад улайсах ламптай гэрэлтүүлгийг; (ДРП ламп хэрэглэхийг зөвшөөрнө)
· засварын газрын гэрэлтүүлэгт зориулж байнгын бууруулагчтай трансформаторт залгасан 36В хүртэл хүчдэлтэй тусгай сүлжээ залгуур залгах төхөөрөмж, зөөврийн гэрэлтүүлэг тус тус төлөвлөнө.
Энэ зорилгоор цэнэг хураагчтай гар чийдэн хэрэглэхийг зөвшөөрнө.
Хүснэгт 6
Өрөөнүүд
|
Харааны ажлын зэрэг
|
Гэрэлтүүлэг , лк, дараах төрлийн ламптай байхад
|
|
|
|
улайсах
|
Хийн цэнэгтэй
|
Элеваторууд
|
|
|
|
Олон шанагат ачигчийн /норий/ дээд хэсгийн, ялгах төхөөрөмжийн /сепараторын/ давхар
|
VIIIа
|
30
|
75
|
Жинлүүрийн давхар /жин хэмжих/
|
VI
|
50
|
100
|
Ажлын барилгын бусад давхар силосын дээрх ба доорхи давхар галерей, хатаах, хүлээн авах байгууламж г.м
|
VIIIб
|
20
|
50
|
Хаягдлын цех
|
VIIIб
|
20
|
50
|
Тээрэм ба будааны үйлдвэр
|
|
|
|
Шигшүүрийн давхар
|
VI
|
50
|
100
|
Жижиг саванд автоматаар савлах өрөө
|
Vа
|
150
|
200
|
хальслах, тээрэмдэх ба үр тариа цэвэрлэх тасгийн бусад өрөө
|
VI
|
100
|
150
|
Шуудайг засаж сэлбэх өрөө
|
V6
|
100
|
150
|
Бэлэн бүтээгдэхүүний корпус
|
VIII6
|
20
|
50
|
Багсармал тэжээлийн үйлдвэр
|
|
|
|
Олон үйлдэлтэй жинлүүрийн тунлах дээд давхар
|
Vа
|
100
|
200
|
үйлдвэрийн корпусын бусад давхар
|
VIIIа
|
30
|
75
|
Түүхий эдийн ба бэлэн бүтээгдэхүүний корпус
|
VIII6
|
20
|
50
|
Авто ба төмөр замын жинлүүр
|
Vа
|
100
|
200
|
Механикжуулсан үр тарианы агуулах
|
VIIIв
|
20
|
-
|
Тайлбар: 1. Гэрэлтүүлгийг нь нормчилж буй үйлдвэрийн өрөөний гадаргуу - шалны түвшингөөс -0.8м
2. Нөөцийн илтгэлцүүр К3 –ийг зохиомол гэрэлтүүлэгтэй бол улайсах ламптай үйлдвэрийн өрөөнд 1.5, бусад өрөөнд 1.3, хийн цэнэгтэй ламптай бол 2.0 ба 1.5-аар тус тус харгалзуулан авна.
3. Зурагт радио хэрэглэх үед үйлдвэрийн гэрэлтүүлэгийг 100-150лк –аар авна.
|
ХАВСРАЛТ 1
Зөвлөмж
НУНТАГ МАТЕРИАЛЫН ҮНДСЭН ШИНЖ ЧАНАРУУД
Нунтаг материалууд
|
Хувийн жин g, кгс/ м3
|
Байгалын налуугийн өнцөг (дотоод үрэлтийн өнцөг) j, град
|
Үрэлтийн илтгэлцүүр f
|
|
Бетоны дагуу
|
Металлын дагуу
|
|||
Үр тариа (улаанбуудай, хөх тариа, арвай, овъёос, үр тариан дахь эрдэнэ шиш гм), шошын үр, будаа, багсармал тэжээлийн үйлдвэрийн үр тарианы түүхий эд, ширхэглэсэн багсармал тэжээл ба хивэг
|
800
|
25
|
0,4
|
0,4
|
Бүх төрлийн багсармал тэжээл (ширхэглэснээс бусад ), наранцэцэгийн үр ба өвс
|
550
|
40
|
0,4
|
0,4
|
Эрдэнэшишийн соёолж
|
450
|
30
|
0,4
|
0,4
|
Гурил (улаан буудайн, хөх тарианы ба бусад) ба гуриалан бүтээгдэхүүн силос—ын өндөр/м/; дараах хэмжээтэй байвал;
|
|
|
|
|
15м хүртэл
|
650
|
25
|
0,6
|
0,5
|
15м–ээс дээш
|
700
|
40
|
0,3
|
0,3
|
Хивэг (ширхэглэснээс бусад) силосын өндөр/ м /; дараах хэмжээтэй байвал;
|
|
|
|
|
15м хүртэл
|
400
|
35
|
0,7
|
0,6
|
15 –аас дээш
|
450
|
40
|
0,3
|
0,3
|
Хавсралт 2
Лавлах
ГЕОМЕТРИЙН ШИНЖ ЧАНАРУУДЫН
ҮНДСЭН ҮСГЭН ТЭМДЭГЛЭГЭЭ
h; h1; h2; h3; hmt —Силосын ханын зурвасын хэсгийн ба силосын ханын өндөр;
z — асгаасын оройгоос хэмжих зай;
d —Дугуй силосын дотоод голч;
L — тэгш өнцөгт силосуудын эсрэг орших хануудын хоорондох цэвэр зайн хэмжээ;
L0 —багануудын тэнхлэгийн хороондох зайн хэмжээ;
t —Хананы зузаан;
А, U —силосын хөндлөн огтлолын талбай ба эргэн тойрны хэмжээ;
r — . томъёогоор тодорхойлогддог силосын хөндлөн огтлолын гидравлик радиус.
НУНТАГ МАТЕРИАЛЫН ДАРАЛТУУД
— силосын хананд хэвтээ ба силосын ёроолд босоо чиглэлд жигд тархсан тус тус харгалзах нунтаг материалын норматив даралт;
—дугуй силосын хананы цагирган хэвтээ чиглэлд нөлөөлөх нунтаг материалын норматив даралт;
—дугуй силосын хананы тус газрын хэвтээ чиглэлд нөлөөлөх нунтаг материалын норматив даралт;
— одонцор ба тэгш өнцөгт, квадрат силосын хананд нөлөөлөх нунтаг материалын зурвас хэвтээ чиглэлийн норматив даралт;
— хэмийн үйлчлэлээс нөлөөлөх нунтаг материалын норматив хэвтээ чиглэлийн даралт;
— ёроолын налуу гадаргуу дээрхи нунтаг материалын норматив даралт, ёроолын гадаргууд нормаль ба шүргэх чиглэлийн даралт;
—бункерийн ханан дээрх нунтаг материалын норматив хэвтээ чиглэлийн даралт.
НУНТАГ БА БУСАД МАТЕРИАЛЫН ШИНЖ ЧАНАРУУД, АЧААЛАЛ ТОДОРХОЙЛОХОД ЗОРИУЛСАН ИЛТГЭЛЦҮҮРҮҮД
g; j; ¦ ¾ хувийн жин, дотоод үрэлтийн өнцөг, Силосын ханан дахь нунтаг материалын үрэлтийн илтгэлцүүр;
l — нунтаг материалын хажуугийн даралтын томъёогоор тодорхойлогдох илтгэлцүүр, ;үр тарианд l = 0,44-өөр авахыг зөвшөөрнө;
n — үр тарианы бүтээгдэхүүнд 0.4-тэй тэнцүүгээр авах хөндлөн хэв гажилтын эхний илтгэлцүүр (Пуассона илтгэлцүүр);
Ет — нунтаг материалын шахалтын хэв гажилтын модуль;
а1; а2; а3; а4 — нунтаг материалын даралтыг тухайн хэсэгт нь өсгөх илтгэлцүүр;
gext — буулгах хоолойд нөлөөлөх даралтыг өсгөх илтгэлцүүр;
rs; rb — арматур ба бетонд сонгох өрөөсгөл циклийн илтгэлцүүр;
Rb,Rs — бетон ба арматурын тооцооны эсэргүүцэл.
Гадаад ачаалал ба нөлөөлөх үйлчлэлийн хүчдэл
N— шахалт буюу суналтын уртын дагуух хүч;
М— гулзайлтын момент.
Хүчдэл тодорхойлоход зориулсан илтгэлцүүрүүд
g¦ — ачааллын найдварын илтгэлцүүрүүд;
нунтаг материалын тус газрын даралтанд —1.3;
ан цав үүсэх ба бат бэхийн тооцооны үед хэмийн нөлөөлөх үйлчлэлд -1.1; нээлттэй ба хаалттай ан цавын хэв гажилтанд хийх тооцоонд—1;
gс — ажиллах нөхцөлийн илтгэлцүүр;
a1; a2 ¾ нунтаг материалын тус газрын даралтын нөлөөллийг тусгах илтгэлцүүрүүд;
b1 — гулзайлтын моментийн хэмжээнд тооцооны бүдүүвчийн нөлөөллийг тусгасан илтгэлцүүр.
ХАВСРАЛТ 3
Зөвлөмж
Силосын юүлүүр ба дам нуруу ёроолын хавтангийн тооцоонд хэрэглэгдэх ажиллах нөхцөлийн gc; ба даралт өсгөх а4 илтгэлцүүрүүдийн утга.
Бүтээцүүдийн төрөл
|
а4
|
gс
|
Түгжиж цутгаагүй ба түгжээстэй ёроолын төмөр бетон хавтан, ёроолын дам нуруу, түүнчлэн силосууд дахь төмөр бетон юүлүүр:
|
|
|
Бүх төрлийн үр ба ширхэглэсэн бүтээгдэхүүнүүдэд
|
1
|
1
|
Гурил ба хивэгэнд
|
1,5
|
1,2
|
Ган юүлүүр ба төмөр бетон , ган силосуудын ёроолын ган дам нуруу
|
|
|
Бүх төрлийн үр ба ширхэглэсэн бүтээгдэхүүнүүдэд
|
1
|
0,8
|
Гурил ба хивэгэнд
|
1,5
|
1,0
|
ХАВСРАЛТ 4
НОРМ, норматив БАРИМТ БИЧГИЙН ишлэл
1. БНбД 2.09.12-87 Үйлдвэрийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн эрүүл ахуйн норм
2. БНбД 31-11-09 Үйлдвэрийн барилга
3. БНбД 31-16-11 Үйлдвэрийн газрын байгууламж
4. БНбД 31-19-10 Агуулахын барилга
5. БНбД 23-02-08 Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг
6. БНбД 31-12-08 Шал
7. БНбД 2.01.07-90 Ачаалал ба үйлчлэл
8. MNS 2111 : 1982 Барилгын бүтээц ба суурь. Тооцооны үндсэн журам
9. БНбД 52-01-10 Бетон ба төмөр бетон бүтээц
10. БНбД 53-02-05 Ган бүтээц
11. БНбД 2.02.01-94 Барилга, байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм
12. БНбД 40-02-06 Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж
13. БНбД 40-05-98 Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга
14. MNS 0900 : 2005 Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт
15. БНбД 40-01-06 Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж
16. БНбД 41-01-11 Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер
17. БНбД 23-01-09 Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт
18. БНбД 31-04-03 Захиргаа ба аж ахуйн барилга
19. БНбД 22-01-01*/2006 Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм
20. БНбД 30-02-07 Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө
ХАВСРАЛТ 5
Нэр томъЁо ба тодорхойлолт
Силос – үйрмэг, нунтаг түүхий эдийн босоо агуулах /бортгон ( цилиндр ), тэг дөрвөлжин ( квадрат ), олон талт/;
Элеватор – будааны босоо агуулах;
Галерей – хүзүүвч;
Мельница – тээрэм;
Ленточный транспортёр – туузан дамжуулагч;
Звёздочка – одонцор;
Конвейер – дамжуулагч;
Конструкция – бүтээц;
Диафграм – өрц;
АГУУЛГА
1. Хэрэглэх хүрээ
2. Норм, норматив баримт бичгийн ишлэл
3. Нэр томъёо ба тодорхойлолт
4. Ерөнхий зүйл
5. Ерөнхий төлөвлөгөө
6. ЭЗЭЛХҮҮН –ТӨЛӨВЛӨЛТ БА БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ
Үйлдвэрийн барилга
Силос ба силосын корпус.
Агуулахын барилга
Бусад барилга ба байгууламж
7. Ачаалал ба нөлөөлөх үйлчлэл
8. Бүтээцийн тооцоо
Төмөр бетон силосын хана
Ган силосуудын хана
Силосуудын ёроол ба юүлүүр
Силосын доод давхрын баганууд
Буурь ба суурь
Агуулахууд
9. Инженерийн тоног төхөөрөмж
Ус хангамж
Ариутгах татуурга
Халаалт, агаар сэлгэлт
10. Цахилгаан хангамж ба цахилгаан техникийн байгууламжууд
Хавсралт 1 Зөвлөмж. нунтаг материалын үндсэн шинж чанарууд
Хавсралт 2. Лавлах. Геометрийн шинж чанаруудын үндсэн үсгэн тэмдэглэгээнүүд
Хавсралт 3. Зөвлөмж Силосын юүлүүр ба дам нуруу ёроолын хавтангийн тооцоонд хэрэглэгдэх ажиллах нөхцөлийн gc; ба даралт өсгөх а4 илтгэлцүүрүүдийн утга.
Хавсралт 4. Норм, норматив баримт бичгийн ишлэл
Хавсралт 5. Нэр томъёо ба тодорхойлолт
Текст томруулах
A
A
A