- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН БАЙГУУЛАМЖ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 256 дугаар тушаалын 5 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
20… оны …-р сарын …-ний
2011 оны 256 дугаар тушаалын 5 дугаар хавсралт МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН БАЙГУУЛАМЖ
CONSTRUCTION MANUFACTURING
20… оны …-р сарын …-ний
өдрөөс эхлэн мөрдөнө.
ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү барилгын норм ба дүрмийг үйлдвэрийн газрын шинээр ба шинэчлэн барих байгууламжийг төлөвлөхөд мөрдөнө. Үйлдвэрийн газрын байгууламжийг дараах бүлэгт ангилна.
Газар доорх байгууламж: Түшиц хана, зоорь, хонгил ба шуудуу, суулгах худаг.
Шингэн ба хийн багтаамжит байгууламж: газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний агуулах, хий хадгалагч буюу газгольдер.
Үйрмэг материалын эзэлхүүнт байгууламж: тэжээлийн ба үр тарианы хөмрөг, бункер, үйрмэг материал хадгалах дарш буюу даршны нүх, кокс-химийн үйлдвэрийн нүүрсний цамхаг.
Газар дээрх байгууламж: тавиурын зориулалттай давхарлага ба тавцан, өргүүрийн задгай тавцан, технологийн дамжуулах хоолойн доор тусдаа орших тулгуур болон тавцан, галерей ба тавцан, төмөр замын ачаа буулгах тавцан.
Өндөр байгууламж: ус хөргөх градирн, уурхайн цамхагт ам, утааны яндан, соролтын ба усны даралтын цамхаг.
Тайлбар: 1. Энэхүү норм ба дүрмийн шаардлага нь тусгай зориулалтын (тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэж хадгалах, тусгай зориулалтын шатамхай бүтээгдэхүүн хадгалах, болон иргэний хамгаалалтын тусгай байгууламж г.м.) байгууламж, мөн түүнчлэн 5 хүртэлх жил ашиглах түр байгууламжийн төлөвлөлтөд хамаарахгүй.
2. Онцгой нөхцөлд (газар хөдлөлийн идэвхтэй бүсэд, мөнх цэвдэгтэй газар, хөөлттэй болон суумтгай хөрс мөн нуралт гулгалттай ба хөндийт ухмалтай г.м.) байрлах үйлдвэрийн газрын байгууламжийг төлөвлөхдөө холбогдох бусад норм ба дүрмийг хавсарган мөрдвөл зохино.
3. Ус хангамж болон ариутгах татуургын эзэлхүүнт байгууламжийг БНбД 40-02-06 болон БНбД 40-01-06-ын дагуу төлөвлөвөл зохино.
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Байгууламж болон байрны тэсэрч дэлбэрэх, галын аюулын ангиллыг зураг төслийн технологийн хэсэгт холбогдох норм ба дүрмийн дагуу тусгана.
1.2. Төлөвлөлтийн явцад:
Байгууламжийг барих (бэлдэх, угсрах) болон ашиглах явцад хангалттай бат бэх, тогтвортой, орон зайн хувьд бүхэлдээ буюу хэсэгчлэн өөрчлөгдөхгүй байхаар тооцож хийцийн бүдүүвчийг сонгох;
угсралтын зардал болон угсралт дуусах жил хүртэлх ашиглалтын зардал зэргийг бүрэн тооцон хийцийн оновчтой шийдлийг сонгох;
барилга болон өөр байгууламжид зориулагдсан нэг маягийн угсармал төмөр бетон бүтээц зэрэг нэг маягийн бүтээц ба эдлэл ашиглах;
барилгын үндсэн материалыг хэмнэх болон зохих аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу бүтээцийн материалыг сонгох;
нэг талбай дээр байрлах байгууламжийн барилгын эдлэл, материалыг сонгохдоо тухайн талбайн ижилтгэх шаардлагад нийцүүлэх;
хашиж буй байгууламжид ашигласан барилгын материал, тэдгээрийн заслыг хүрээлэн буй барилгын архитектурын шийдэлтэй уялдуулах;
яндан ба татах цамхаг, газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний ууршилтаас үүсэх агаарын бохирдлыг багасгах, мөн түүнчлэн дамжуулах хоолой болон агуулахаас алдагдсан шингэн хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлэх зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээ авбал зохино.
1.3. Байгууламжийн бүтээцийн төлөвлөлт мөн холбогдох тооцоог БНбД 2.01.07-90, БНбД 2.02.01-94, БНбД 2.03.02-90, БНбД 53-03-07, БНбД 20-02-11 болон энэхүү норм ба дүрэмд заасан шаардлагын дагуу хийвэл зохино.
Технологийн 50 °С ба түүнээс дээш температурын байнгын нөлөөлөлд ажиллах бетон төмөр бетон байгууламжийг өндөр температурын үйлчлэлд ажиллах бетон төмөр бетон бүтээцийн норм дүрэмд заасны дагуу тооцон төлөвлөнө.
Технологийн 50 °С-ээс доош температурын байнгын нөлөөлөлд гэхдээ технологийн болон цаг уурын нөлөөллөөс хамааран нийт огтлолын дагуу 40 °С-ээс дээш температурын зөрүү үүсэх нөхцөлд байгууламжийн элементүүдэд температурын нөлөөллийг тооцвол зохино.
Дээрх нөлөөллийг тооцохдоо материалын физик-механик чанарт температурын үзүүлэх нөлөөллийг авч үзэхгүйгээр холбогдох норм, дүрмийг ашиглахыг зөвшөөрнө.
1.4. Байгууламжийг зэргэлдээх барилга, зам, байгууламжийн тэнхлэгтэй паралель байрлуулна. Ингэхдээ байгууламжийн тэнхлэг нь бүлэг барилгын нэгдсэн сүлжилтэй уялдаж байхаар тооцно.
1.5. Хонгил, суваг, галерей ба тавцаны трасс нь хамгийн бага үргэлжлэх урттай, боломжийн цөөн эргэлт болон зам харилцаа холбоотой огтлолцож байх БНбД 30-02-07-ын шаардлагын дагуу тавигдвал зохино.
1.6. Явган хүний хонгил, галерей ба тавцаны хэмжээг:
хонгил ба галерейн өндөр шалны түвшинээс хучилт (тааз)-ны доод гадрага хүртэл 2,0 м-ээс багагүй;
хонгил ба галерейн өргөнийг түүгээр дамжин өнгөрөх хүний ачааллаас хамааруулан 2000 хүн/цаг тутам 1 м байхаар гэхдээ 1,5 м-ээс багагүйгээр тооцно.
1.7. Конвейерийн хонгил, галерей болон тавцангийн дотор талын хэмжээг түүний аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагын дагуу авна.
Ашигт малтмалыг бутлах, ангилах, баяжуулах, хүдэр болон концентратыг хэсэгчилэхэд аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөхөөр төлөвлөж буй ил болон далд уурхай, баяжуулах, хэсэгчлэх, бутлах болон бутлан-ялгах үйлдвэрт байрлах галерей болон тавцангийн хэмжээг энэхүү норм ба дүрэмд зааснаар тооцно.
Технологийн тусгай шаардлагыг үндэслэн суурилуулсан конвейерийг ашиглалтын явцад өргөтгөх зориулалтаар конвейерийн галерейн доторх өргөнийг нөөцтэйгөөр төлөвлөхийг зөвшөөрнө. Нөөц өргөн болон даацын хэмжээг, технологийн төлөвлөлтийн даалгавар баталж буй байгуулгатай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно.
1.8. Кабель (утас) байрлах зоорь, шуудуу, хонгил, галерей болон тавцанг "Цахилгаан байгууламжийн дүрэм" / БД 43-101-03-ийн дагуу төлөвлөвөл зохино.
1.9. Уур болон халуун усны дамжуулах хоолой байрлах зориулалттай шуудуу, хонгил, тавцанг угсрахад зохих журмаар батлагдсан "Уур болон халуун усны дамжуулах хоолой суурилуулах ба ашиглалтын аюулгүй байдлын дүрэм"-ийн дагуу төлөвлөнө.
1.10. А ба Б ангиллын барилгад мөн түүнчлэн тэсрэх аюултай эсвэл хортой хий, тэсрэмтгий тоосонцор ашигладаг эсвэл агаартай харьцуулсан нягтрал нь 0,8-аас ихээр тогтдог ил төхөөрөмж байрлах газар нутагт зоорь, хонгил болон шуудуу төлөвлөхийг хориглоно.
Технологийн хувьд зайлшгүй шаардлагатай онцгой нөхцөлд задгай хаяа нүх буюу шуудууг А ба Б ангиллын үйлдвэрлэл эрхэлж буй байр болон газар нутагт байрлуулахыг зөвшөөрнө.
Ийм нөхцөлд хаяа нүх буюу шуудуу нь байнгын ажиллагаатай үлээх эсвэл үлээж-сорох агаар сэлгэгчээр хангагдсан байна; 50 м2-аас их талбайтай эсвэл 30 м-ээс урт задгай хаяа нүхнээс гарах шатыг 2-оос цөөнгүй байхаар төлөвлөнө.
Задгай хаяа нүхний гарц нь тасалгааны шалны түвшинд гарах ёстой.
Тайлбар: Агаартай харьцуулахад 0,8-аас бага нягтралтай уур болон хий ашиглах эсвэл боловсруулах үйлдвэрт (хэрвээ технологийн горимоор шаардлагатай байвал) 0,5 м-ээс илүүгүй гүнтэй агааржуулах системгүй шуудуу байрлуулахыг зөвшөөрнө.
1.11. Явган хүн явах хонгил ба галерейд хортой, шатамхай болон шатах шингэн, хортой ба шатах хий зөөвөрлөх дамжуулах хоолой, уурын дулааны сүлжээ мөн түүнчлэн бүх төрлийн дамжин өнгөрөх кабель байрлуулахыг хориглоно.
1.12. Аврах гарц, агаар дамжуулах хоолой зэргийг кабелийн байгууламж (тасалгаа)-аар дайрахгүй байхаар төлөвлөнө. Кабелийн байгууламж нь утаа зайлуулах системээр тоноглогдсон байвал зохино.
1.13. Ил кран ба төмөр замын буулгах тавцан төлөвлөхдөө ажилагсадыг цаг агаарын таагүй нөхцөлөөс хамгаалах өрөө тасалгаа төлөвлөнө. Энэ зориулалтаар зэргэлдээх барилга эсвэл тавцаны залгаа орших барилгын тасалгааг ашиглахыг зөвшөөрнө. Эдгээр тасалгаа нь хамгийн алслагдсан ажлын байрнаас 300 м-ээс ихгүй зайд орших бөгөөд БНбД 2.09.12-87-ийн шаардлагад нийцсэн байна.
1.14. Агаарын хур тунадасаар тогтмол чийглэгдэж байдаг байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээц, хөндлөн элементдээ (карниз хүрээ, хөвөө г.м.) ус тусгаарлагч болон юүлүүртэй байж ус чөлөөтэй зайлуулах нөхцөл бүрдүүлсэн байна.
1.15. Төмөр замын ачаа буулгах тавцан, ил краны тавцан, татах цамхаг болон бусад байгууламжийн үйлчлэх талбайн дэвсгэрийг хальтаргаа үүсэхээргүй (ган дэвсгэртэй тохиолдолд торлогтой байхаар) бөгөөд бороо цасны ус зайлуулахаар (модон дэвсгэртэй тохиолдолд банз хооронд 20 мм-ийн завсартай байхаар) төлөвлөвөл зохино.
1.16. Зоорь, хонгил, шуудуу, түшиц хана болон бусад газар доорх байгууламжийн зураг төсөл дээр тэдгээрийг хучих хөрсний нягтралыг холбогдох норм, норматив баримт бичгийн дагуу зааварчилж өгнө.
1.17. Задгай байгууламжийн ган тулгуурын тулах хавтангийн доод ирмэг нь газрын түвшинээс 150 мм-ээс багагүй өндөрт байрлаж байх ёстой.
1.18. Барилгын бүтээц ба технологийн тоног төхөөрөмжийг гадна агаарын температур хасах 65 °С хүртэлх болон суурийн бетоны халалт 50 °С хүртэл температурт ажиллахаар тооцсон бетон ба төмөр бетон бүтээцэд (барилгын суурь, хүчитгэсэн шал, хана г.м.) бэхэлвэл зохино. Анкеран эрэг шураг ажиллах дээд, доод хязгаарыг 2 дугаар хавсралтын дагуу авна.
Зарим зохих үндэслэлийн дагуу тоног төхөөрөмжийг барилгын сууринд бэхлэх бусад аргыг хэрэглэхийг зөвшөөрнө (жишээ нь, доргио намдаагчтай, цавуугаар г.м.).
1.19. Хэрмэл цахилгааны үйлчлэлийн бүсэд байрлах газар доорх байгууламжийг БНбД 20-02-11-ийн дагуу цахилгаан зэврэлтээс хамгаалах шаардлагатай.
Байгууламжийн ган бүтээцүүдэд газардуулагч хийнэ.
1.20. Өндөр байгууламж, газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний газар доорх болон газар дээрх агуулах, газгольдер зэргийг төлөвлөхдөө барилга байгууламжийг аянганаас хамгаалах зааварчилгааны дагуу аянга хамгаалалттай байхаар тусгана.
1.21. Өндөр байгууламж (дарш, ус түрэх цамхаг, градирн, яндан, сорох цамхаг, нүүрс болон хүдрийн цооног дахь цамхагт копёр)-ыг төлөвлөхдөө Улсын иргэний нисэхийн холбогдох дүрмийн дагуу агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах (гэрлэн дохио, тэмдэглэгээт будаг) арга хэмжээ авсан байна.
1.22. Өндөр, газар дээрх ба багтаамжит ( газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний агуулах) байгууламжийн байрлалыг үйлдвэрийн газрын эдэлбэр талбай, гол магистраль, зам гарц зэрэгтэй харьцах архитектурын зохиомжийг харгалзан сонгоно.
1.23. Яндан, сорох цамхаг, градирн болон бусад өндөр байгууламжийг барилгын хамгийн урт цул ханан талд байрлуулвал зохино. Эдгээр байгууламжууд нь бусад барилгын цонх бүхий хананаас өөрийн өндрийн хэмжээнээс багагүй зайнд БНбД 2,09,12-87 ба үйлдвэрийн газрын төсөл зохиох эрүүл ахуйн нормын шаардлагад нийцсэн зайтай байх ёстой.
1.24. 120 м-ээс өндөргүй тохиолдолд өөрийн өндөртэй тэнцүү зайнд, 120 м-ээс өндөр тохиолдолд өөрийн өндрийн хагастай тэнцүү, зэргэлдээ орших яндан, сорох цамхаг, градирн болон бусад тусдаа орших өндөр байгууламжууд нь нэгдсэн өнгөлгөө болон гадна гадаргууны өнгө, нэгдсэн тэмдэглэгээт будаг буюу нэг төрлийн гэрлэн дохиогоор тоноглогдсон байна.
1.25. Газар дээрх ба газарт суулгасан багтаамжит ба өндөр байгууламжийг төлөвлөх явцад тэдгээрийн өнгөний шийдлийг үйлдвэрийн ерөнхий архитектурын шийдэлтэй уялдуулан сонгоно.
ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ
Хоёр. ТҮШИЦ ХАНА
2.1. Хот суурин дахь үйлдвэрийн эдэлбэр талбай мөн түүнчлэн салбар болон дотор талбай дахь төмөр ба авто замын дагуу байгалийн буурин дээр босгосон тусдаа орших түшиц ханыг төлөвлөхөд энэ бүлгийн заалтыг мөрдөнө.
Тайлбар: Энэхүү норм ба дүрэм нь гидротехникийн байгууламж ба гол замын түшиц хананд хамаарахгүй.
2.2. Түшиц ханыг төмөр бетон нимгэн хана бүхий булангийн профильтой, мөн түүнчлэн контрфорс буюу анкеран татацтай байхаар төлөвлөвөл зохимжтой.
Тусгай техник-эдийн засгийн үндэслэлээр том хэмжээтэй цул түшиц ханыг бетон, чулуут бетон, чулуун өрөг зэргээр зураг төсөл боловсруулахыг зөвшөөрнө.
2.3. Түшиц ханын үндсэн хэмжээ (улны нийт өндөр, өргөн)-г 0,3 м-ийн давтамжтайгаар авбал зохино.
2.4. Түшиц ханын улыг суулгахдаа БНбД 2.02.01-94-ийг баримталвал зохино. Түшиц ханын улыг:
хадгүй хөрсөнд 0,6 м-ээс багагүй,
хадархаг хөрсөнд 0,3 м-ээс багагүй,
хажуугийн шуудуутай тохиолдолд улыг шуудуун гүнийн хэмжээнд суулгана.
2.5. Түшиц ханын дагуу байрлах улыг тууш чиглэлд хэвтээ эсвэл 0,02-оос ихгүй налуутай авах хэрэгтэй. Налуун хэт их байх тохиолдолд улыг шаталж тавина.
Түшиц ханын хөндлөн байрлах ул нь хэвтээ эсвэл шороон хучаасны тал руу 0,125-аас ихгүй налуутай хийнэ.
2.6. Температур-суултын заадас хоорондын зайг доорх байдлаар авна;
хийцлэлийн арматургүй чулуут бетон ба бетонон цутгамал түшиц хананд – 10 м;
хийцлэлийн арматуртай цутгамал бетонон бүтээцэд – 20 м;
цутгамал ба угсармал цутгамал төмөр бетон бүтээцэд – 25 м;
угсармал төмөр бетон бүтээцэд – 30 м-ээс ихгүй;
Бүтээцийн тооцоог үндэслэн температур-суултын заадасны хоорондын зайг зөвшөөрөгдсөн хэмжээ хүртэл ихэсгэхийг зөвшөөрнө.
2.7. Авто замын далангийн түшиц ханын өндөр нь тээврийн хэрэгсэлтэй залгаа хэсгээр замын зорчих хэсгийн түвшинтэй харьцуулахад 1,2 м байна.
Төмөр замын тээврийн хэрэгсэлийн хүн, ачааны рампын түшиц ханын өндөр нь зам төмрийн оройгоос 1520 мм-ийн царигтай тохиолдолд 1,2 м, харин 750 мм-ийн царигтай тохиолдолд 0,75 м-тэй тэнцэнэ.
2.8. Явган хүний замтай хэсэгт түшиц хана нь 1 м-ийн өндөртэй хашлагатай байх шаардлагатай.
Түшиц ханын дагуу авто зам тавих тохиолдолд ханан талдаа 0,75 м-ээс багагүй өргөнтэй 0,4 м-ээс багагүй өндөр хашлага чулуу бүхий явган хүний зам төлөвлөх хэрэгтэй.
2.9. Шулуун хэсэг дээрх түшиц ханын дотор ирмэгээс хамгийн ойр төмөр замын тэнхлэг хүртэлх зайг 2,5 м-ээс багагүй авбал зохино.
2.10. Төмөр замын тавцангийн шуудуу нь хамгийн ойр төмөр замын тэнхлэгээс түшиц ханын гадна ирмэг хүртэл дэр модны улны түвшинээс дээш 3,1 м-ээс багагүй зайтай байна.
2.11. Замын муруй хэсэгт төмөр замын тэнхлэгээс түшиц хана хүртэлх хамгийн бага зайг 1 дүгээр хүснэгтийн дагуу нэмэгдүүлнэ.
1 дүгээр хүснэгт
Муруйн радиус, м
|
Хоорондын зайг нэмэгдүүлэх хэмжээ, м
|
1800 — 1200
|
0,1
|
1000 — 700
|
0,2
|
600 ба түүнээс бага
|
0,3
|
2.12. Түшиц ханын хөндийг буцааж булахдаа асгаас хөрсөө ашиглана (элсэрхэг эсвэл том хэмхдэст). Орон нутгийн элсэнцэр болон шавранцарын наалдмал хөрс ашиглахыг зөвшөөрнө. Хөндийг буцааж булахад жингийн 5 %-иас илүү органик болон зуурмагийн агууламжтай, хүнд болон уян шавар ашиглахыг хориглоно. Булсан хөрсөө нягтруулсан байвал зохино.
2.13. Булсан тал руу харсан түшиц ханын гадаргууг ус тусгаарлагчаар хамгаална. Барилга байгууламжийн газар доорх хэсгийг ус тусгаарлах зааврын дагуу битумын зуурмаг эсвэл шаваасан зэрэг түрхлэг ус тусгаарлагч ашиглаж болно.
Гадаа байрлах түшиц ханыг хөрсний түших талаас чулуу, дайрга эсвэл хайргаар, уртын дагуу 0,04-ийн налуутай шүүлүүр хийхээр төлөвлөх хэрэгтэй. Түшиц ханын 3-6 м тутамд шүүлүүрээс гарах усыг гадагшлуулах нүх төлөвлөнө.
2.14. Уулын ташуу хэсэгт цас, борооны усыг түшиц ханыг тойруулж гаргах шуудуу хийнэ.
2.15. Хөрснөөс ирэх тогтмол даралт болон галт тэрэг, автомашины явж өнгөрөх тогтмол бус ачааллаас үүсэх хөрсний суулт зэргийг харгалзан түшиц ханыг тооцоолох хэрэгтэй.
2.16. Түшиц хананд ирэх хөрсний даралтыг заавал мөрдөх 1 дүгээр хавсралтын дагуу тооцно.
Булангийн түшиц хананд ирэх хөрсний идэвхтэй даралтыг ханын ард талд шаантаг маягийн тэгш хэмтэй (хойд консол нь богино тохиолдолд – тэгш хэмгүй) нуралтын өнцөг үүсэх нөхцлөөр тогтооно. Энэ тохиолдолд хөрсний даралтыг босоо шугамтай q0 өнцөгөөр харьцах налуу хавтгайд үйлчилж буйгаар авч болно. abcd доторх хөрсний жин нь ханын жин дээр нэмэгдэнэ (1-р Зураг).
Булангийн түшиц ханын тооцоог e = q0 болон d = j гэж аван цул түшиц ханын адилаар гүйцэтгэнэ.
Нуралтын өнцгийн налуу хавтгай ханын хойд үзүүр хүрэх төдий богино консолтой тохиолдолд хөрсний даралтыг а ба с цэгээр дайран өнгөрөх харьцангуй налуу хавтгай дээр авч болно, гэхдээ ханын оройгоос хавтгай хүрэх зай нь 0,25h-ээс хэтрэх ёсгүй (энд h – хөрсний гадаргаас ул хүртэлх ханын өндөр).
Нуралтын хавтгай ханын 0,25h-ээс доогуур огтлолцож байвал хөрсний даралтыг босоо хэсгийн ба нуралтын өнцгийн налуу хэсгийн гэж салгаж тодорхойлно.
1-р Зураг. Түшиц ханын тооцооллын схем
а-цул түшиц хана, б-булангийн түшиц хана
2.17. Хэрэв ачаа тогтоогдсон байрлалгүй байвал асгаасын хөндлөн гадаргуу дээр тэгш хувиарлагдан байрлах хөрсний тогтмол даралтын хамгийн их утга q ачааг нуралтын өнцөг дээр байрлаж буйгаар тодорхойлно.
2.18. Нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвөөр (даах чадвараар) түшиц хананд дараах тооцоог хийж гүйцэтгэнэ:
- Шилжисхийлтийн эсрэг ханын тогтворжилт;
- түшиц ханын буйр хөрсний тогтворжилт (хадан бус хөрсөнд);
- хадан хөрсний бат бэх;
- бүтээцийн элемент болон холбоос зангилгааны бат бэх.
Хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвөөр (ашиглахад тохиромжтой байдлаар) дараах тооцоог хийж гүйцэтгэнэ:
Буурь хөрсийн зөвшөөрөгдөх хэв гажилт;
бүтээцийн элементүүдийн зөвшөөрөгдөх ан цавын нээгдэлт.
2.19. Ханын шилжисхийлтийн тогтворжилтийг:
ханын улаар (хавтгайн шилжисхийлт) ба муруй
гадаргуугаар (гүний шилжисхийлт) дараах нөхцөлд тус тус тооцоолно.
(1)
Үүнд Fsa — шилжисхийлтийн хүч хэвтээ хавтгай дээрх бүх шилжисхийлтийн хүчний проекцийн нийлбэртэй тэнцүү:
(2)
gc — тоосорхогоос бусад элсэнд хэрэглэх ажлын нөхцлийн коэффициент, gc = 1; тоосорхог элсэнд мөн түүнчлэн тогтворжсон байдалтай тоосорхог-шаварлаг хөрсөнд, gc = 0,9; тогтворжоогүй байдалтай тоосорхог-шаварлаг хөрсөнд gc = 0,85;
хадархаг хөрсөнд:
өгөршөөгүй болон бага зэргийн өгөршилтэй gc = 1;
өгөршсөн gc = 0,9;
хэт өгөршсөн gc = 0,8;
gn — "Бүтээцийг төлөвлөхдөө барилга байгууламжийн хариуцлагын түвшинг тооцох дүрэм"-ийн дагуу I, II, III ангийн барилга байгууламжид харгалзах байгууламжийн найдваржилтын байдлын коэффициент 1,2; 1,15; 1,1
Fsr – тогтоогч хүч хэвтээ хавтгай дээрх бүх тогтоогч хүчний проекцийн нийлбэртэй тэнцүү:
(3)
Үүнд Fv – босоо хавтгай дээрх бүх хүчний проекцийн нийлбэр;
jI ба cI – 1 дүгээр хавсралтаар тодорхойлогдох дотоод үрэлтийн өнцөг ба ул хөрсний хувийн барьцалдах чадвар;
b — гулсалтын гадаргууны хэвтээд үүсгэх өнцөг;
А — ханын улны талбай;
Еhr — хөрсний идэвхгүй эсэргүүцэл.
Хөрсний идэвхгүй даралтыг улны урд ирмэгээр дайран өнгөрөх босоо хавтгайг төсөөлж буй гулсалтын хавтгайтай огтлолцох гүнд хүрэхээр тооцох хэрэгтэй.
Шилжисхийлтийн эсрэг түшиц ханын тогтворжилтын тооцоог өнцгийн 3-н утгад авч үзнэ b:b = 0 — хавтгайн шилжисхийлт, b = 0,5jI ба b = jI – гүнийн шилжисхийлт.
Түшиц ханын улаар (b = 0) шилжисхийх тохиолдолд (3) дугаар томъёоны хөрсний jI-ийг 30°-аас ихгүй, сI,-ийг 5 кПа (0,5 тс/м2)-аас ихгүй, харин хөрсний идэвхгүй эсэргүүцлийн коэффициент нь lhr = 1 гэж авна.
2.20. Хадархаг хөрсөн дээрх түшиц ханын шилжисхийлтийн тогтворжилтыг (1) дүгээр томъёоны дагуу авна. Гэхдээ Fsr-ийг дараах томъёогоор тодорхойлно:
(4)
Үүнд Fv, Ehr — (3) дугаар томъёонд заасантай ижил;
f — хадархаг хөрс ханын улны хоорондох үрэлтийн коэффициент туршилтаар тогтооно, гэхдээ 0,65-аас ихгүй.
2.21. Ханын улан доорх буурь хөрсний тогтворыг дараах нөхцлөөр тооцно.
(5)
Үүнд gc, gn — (1) дүгээр томъёонд заасантай ижил;
Nu - БНбД 2.02.01-94-ийн дагуу тодорхойлогдох буурь хөрсний хязгаарын эсэргүүцлийн босоо бүрэлдүүлэгч.
2.22. Булангийн профильтой түшиц ханын элементүүд дэх тооцоот хүчлэлийг (норматив болон хөндлөн хүчний гулзайлтын момент) хөрсний хэвтээ чиглэлийн даралтын эрчим ph-ийг нуралтын өнцгийн призм дотор байрлах түр ачааг ханын арын гадарга дээр үйлчилэхээр, харин босоо даралтын эрчим pv-ийг түшиц ханын улан дээр байрлах зөвхөн хөрсний жин болон түр ачаагаар тус тус тодорхойлно.
2.23. Буурь хөрсний хэв гажилтын тооцоог БНбД 2.02.01-94 дэх хөрсний норматив даралтын үзүүлэлтээр гүйцэтгэнэ.
Ачааллын эпюрийг трапец хэлбэрээр авах нь зүйтэй. Түшиц ханын буурийн улны нийт талбайн 75 %-иас багагүй хэсэг нь шахалтын бүсэнд байвал ачааллын гурвалжин хэлбэрийн эпюр ашиглана.
Гурав. ЗООРЬ
3.1. Тусдаа орших болон барилгын доорх үйлдвэрлэлийн зориулалттай зоорийн байгууламж төлөвлөхөд энэ бүлэгт дурьдсан хэм хэмжээг баримтална.
3.2. Зоорийн байгууламжийг нэг давхар байхаар төлөвлөвөл зохино. Технологийн шаардлагаар зооринд кабел утас явуулах техникийн давхар нэмэхийг зөвшөөрнө.
Тодорхой үндэслэлтэй тохиолдолд олон тооны кабелийн давхартай зоорь байлгахыг зөвшөөрнө.
3.3. Нэг алгаслалтай зоорийн алгаслал хоорондын хэмжээг 6 м-ээр авбал зохино. Технологийн шаардлагаар 7,5 м болгохыг зөвшөөрнө.
Олон алгаслалтай зоорийн баганыг 6х6 болон 6х9 м-ийн сүлжилтэй төлөвлөвөл зохино.
3.4. Зоорийн шалнаас хучилтын хавтангийн доод талын гадаргуу хүртэлх өндрийг 3 м-ээс багагүй 0,6 м-ийн давтамжтайгаар авах хэрэгтэй.
Зооринд кабел гүйлгэх техникийн давхрын өндрийг 2,4 м-ээс багагүйгээр авна.
3.5. Зоорийн орц гарцны хүзүүвчний цэвэр өндөр 2 м-ээс багагүй байна.
3.6. Зоорийн хучилт дахь угсралт болон ашиглалтын нүх тэгш өнцөгтэй байх шаардлагатай. Угсралтын нүхийг нээлхийтэй хавтангаар хучна. Энэ нь зоорийн хучилтын бүтээцтэй адил байх ёстой. Ашиглалтын нүхийг цехийн цэвэр шалны түвшинд сөхөгддөг хавтангаар даруулна.
3.7. Зоорийн тасалгааны шалыг ус зайлуулах суваг бүхий цуглуулагчтай (трап) төлөвлөнө. Энэхүү трапыг борооны болон бусад төрлийн бохир усны шугамтай шууд холбохыг хориглоно.
3.8. Зоорийн ханыг даацын төмөр бетон хавтанг угсрахаар төлөвлөнө. Зоорийн ханыг төмөр бетон гулдмай болон цутгамал төмөр бетон байхаар төлөвлөхийг зөвшөөрнө.
3.9. Хөрсний устай тохиолдолд зоорийн тасалгааг барилга байгууламжийн газар доорх хэсгийн ус тусгаарлах зааврын дагуу ус тусгаарлагчаар хамгаалах шаардлагатай.
Хамгаалалтын үндсэн арга болгож зоорийн нийт шалан доор үелсэн шүүлүүр (дренаж) хийх хэрэгтэй.
3.10. Зоорийн температур-суултын заадсыг:
Цутгамал бүтээцтэй барилгад 60 м-ээс холгүй зайнд угсармал-цутгамал хосолсон бүтээцэд 120 м-ээс ихгүй зайд (температур-суултын хэв гажилтыг тооцохгүйгээр) байхаар төлөвлөнө. Ийм заадасны хоорондох хэмжээний хязгаарыг тооцож олно. Уг барилгын голд түр заадас хийж өгөх шаардлагатай.
3.11. Зоорийн нүхийг гадна талаас нь буцааж булахад зоорийн 2 эсрэг талын асгаасны өндрийн зөрүүг 1 м-ээс хэтрүүлэхгүйгээр зэрэг явуулах хэрэгтэй.
3.12. Шалан дээр ирэх ачаалал нь 100 кПа (10 тс/м2)-аас их барилга байгууламжид зоорь төлөвлөхгүй байвал зохино.
3.13. Зоорийн гадна ханыг түшиц ханыхтай адил нэг, хоёр дугаар бүлгийн хязгаарын төсөвт тооцох хэрэгтэй. b = 0,5jI болон b = jI тохиолдолд зоорийн ханын бүтээцийн тогтворжилтыг 2,19-р заалтын дагуу гүнийн шилжисхийлтэд тооцох шаардлагагүй.
3.14. Өөрийн жин болон түр ачаанаас ирэх хөрсний хэвтээ чиглэлийн идэвхтэй даралтыг заавал мөрдөх, 1 дүгээр хавсралтын дагуу тодорхойлно.
3.15. Зоорийг нэг талын түр ачаагаар ачааллах тохиолдолд тооцоонд асгаас хөрс Е’-ийн хэв гажилтын модулиар тодорхойлогдох зоорийн эсрэг талын хөрсний уян даралтыг харгалзан үзэх хэрэгтэй. Е’-ийн утгыг дараах томъёогоор олно.
(6)
Үүнд h1 — шалны түвшинөөс хучилтын доод тал хүртэлх зай; хашилтан доторх утга нь нэгээс илүүгүй байна;
b1 = 0,7 буурийн хөрсөөр булсан тохиолдолд;
b1 = 0,9 мөн бага шахагддаг хөрсөөр булсан тохиолдолд;
Е — буурь хөрсний хэв гажилтын модуль.
3.16. Зоорийн байгууламжийн бүтээцийн тооцооны бүдүүвчийг хана, багана болон тэдгээрт тулсан хучилтын элементүүдээс бүрдэх хөндлөн раам гэж авна
(2-р Зураг).
2-р Зураг . Зоорийн хөндлөн раамны тооцооны бүдүүвч
3.17. Зоорийн хөндлөн раамд орж байгаа ханыг (3-р Зураг), дээгүүрээ нугасан холбоостой хөрсний хэв гажилтын модуль Е-ээр тодорхойлогдох уян буурийн дээр тулсан үл хязгаарлагдах хөшүүншил бүхий сууринд хөшигдсөн (зашемленный), өндрийн хэм дагуу хувьсах хөшүүншилтэй туйван гэж авч үзэх хэрэгтэй.
3-р Зураг. Зоорийн ханын тооцооны бүдүүвч
3.18. Хөрсний идэвхтэй даралтыг заавал мөрдөх 1 дүгээр хавсралтад заасанчилан ачаа тэгш-хэмтэй бол ph 1,2,3 эсвэл нэг-талдаа бол ph 4,5,6-д хувааж тодорхойлох хэрэгтэй.
Зоорийн ханын хүчлэл, тулгуурийн дээд талд ханын нэгж уртаас үзүүлэх сөрөг даралт (реакц) R-ээс хамаарах дам нуруут бүтээцтэй адилаар тодорхойлох хэрэгтэй.
3.19. Тэгш-хэмтэй ачаа үйлчлэх тохиолдолд R1 сөрөг даралтыг дараах томъёогоор тодорхойлно.
(7)
Үүнд ph 1, ph 2, h2, h3 – 3-р Зураг аас үз;
k — суурийн эргэлтээс хамааран R1 сөрөг даралтын өөрчлөлтийг тооцсон коэффициент:
(8)
Үүнд w — коэффициентийг дараах байдлаар авна:
— М ба Q-гийн эерэг утганд 6-тай тэнцүү;
— тэдгээрийн сөрөг утганд, мөн түүнчлэн М0 ба Fsa-д (3-р Зураг)- 3тай тэнцүү;
(9)
Еb — бетоны уян харимхай модуль;
Е — буурь хөрсний хэв гажилтын модуль;
b — ханын суурийн улны өргөн;
Ih — дараах томъёогоор тодорхойлогдох tred, зузаантай 1 м ханын инерцийн момент
(10)
Үүнд t1 — дээд хэсэг дэх ханын зузаан;
t2 — доод хэсэг дэх ханын зузаан (суурьтай нийлэх түвшинд);
G1 —суурийн гадна талд байралсан хөрсний жин жигд тархсан тэгш хэмтэй түр ачаан нийлбэр;
е — суурийн улны хүндийн төвд харьцуулсан G1 (G2) хүчний эксценриситет;
v1 ба v2 — өндрийн дагууд ханын зузааны өөрчлөлтийг тооцох коэффициент 2 дугаар хүснэгтээс авна.
2 дугаар хүснэгт
t1/t2
|
1,0
|
0,7
|
0,6
|
0,5
|
0,4
|
0,3
|
v1
|
0,375
|
0,357
|
0,346
|
0,335
|
0,321
|
0,303
|
v2
|
0,1
|
0,092
|
0,088
|
0,083
|
0,076
|
0,069
|
3.20. Нэг талаас үйлчлэх хэвтээ ачааллын үед сөрөг даралт R2-ийг дараах томъёогоор тодорхойлно
(11)
Үүнд ph 4, ph 5 – 3-р Зургаас үз;
G2 — суурийн гадна талд нэг талаас үйлчлэх түр ачааны жин;
k1 — зоорийг нэг талаас ачааллах үед хучилтын шилжилтээс үүсэх R2 сөрөг даралтын өөрчлөлтийг тооцох коэффициент:
(12)
Үүнд k0 — нэг алгаслалтай зооринд – 4;
хоёр алгаслалтай зооринд – 3;
гурван алгаслалтай зооринд – 2;
шилжилтгүй хучилттай зооринд – 0-гэж авах коэффициент;
Е — (6) дугаар томъёогоор тодорхойлно.
3.21. Ул, ба буурь хөрс хоёрын нийлэх хэсгээр шилжисхийлтийг эсэргүүцэх зоорийн ханын тогтворжилт болон суурийн улан доорх буурь хөрсний тогтворжилтыг (1), (3), (4), (5) дугаар томъёогоор тодорхойлно.
3.22. Зоорийн ханын шилжисхийлтийг Fsr тогтоох хүчийг (3) дугаар томъёогоор, харин суурины улны түвшин дэх тэгш хэмт ачааллаас үүсэх Fsa шилжисхийлтийн хүчийг дараах томъёогоор тус тус тодорхойлно.
(13)
3.23. Суурийн түвшин дэх тэгш хэмт ачааллын момент М0-ийг дараах томъёогоор олно.
(14)
R1-ийг R2-оор, ph1-ийг ph4-өөр харин ph3-ийг ph6-аар орлуулсан тохиолдолд нэг талаас ирэх ачаалал Fsa ба М0-ийг (13) болон (14) томъёогоор тодорхойлно.
3.24. Өгөгдсөн суурийн хэмжээнд зоорийн ханын шилжисхийлт, хангагдахгүй тохиолдолд тэлүүр хөндлөвч хийх буюу шилжисхийлтэд саад болох бусад нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай. Энэ тохиолдолд суурийн улны түвшин дэх босоо хавтгайд жигд тархсан гаднын ачааллын налуугийн өнцгийг тэгтэй тэнцүүгээр авна.
3.25. Суурийн эргэлтэд саад болох хийцтэй (суурийн үргэлж хавтан, каркасанд хэрээсэн дам нуруу г.м.) тохиолдолд k коэффициентийг тэгтэй тэнцүүгээр авна.
3.26. В ангиллын зоорийн байрны галын аюулгүйн шаардлага эсвэл шатамхай материалын агуулах мөн шатамхай сав боодолтой галд тэсвэртэй материалын агуулахын зоорийн аврах гарц болон В, Г ба Д ангиллын байранд хүргэх шатыг БНбД 31-11-09-ийн дагуу төлөвлөнө.
3.27. Гал унтраах тоноглолоос хамааруулан 3000 м3-ээс ихгүй эзлэхүүн бүхий зааг (отсек)-уудад кабелийн зоорь болон зоорь дахь кабелийн давхрыг галын аюулаас хамгаалах хамар ханаар тусгаарлана.
3.28. Зоорь, кабелийн зоорь болон зоорин дахь кабелийн давхрын зааг бүрээс хоёроос доошгүй гарц төлөвлөнө. Эдгээр гарцууд нь байрны өөр өөр талд байрлах шаардлагатай.
Гарцыг 25 м-ээс урт мухар хонгил үүсгэхгүйгээр төлөвлөнө. Хамгийн алслагдсан үйлчилгээний байрнаас ойрын гарц хүртэлх замын урт 75 м-ээс хэтрэх ёсгүй. Хоёрдох гарцыг ижил түвшин (давхар)-д орших В, Г ба Д ангиллын зэргэлдээ тасалгаа (зоорь, зоорийн давхар, хонгил)-гаар дайран өнгөрөхөөр төлөвлөхийг зөвшөөрнө. В ангиллын байраар дайрах аврах замын уртын нийлбэр 75 м-ээс хэтрэх ёсгүй.
3.29. Кабелийн зоорь (зоорь дох кабелийн давхар)-оос гарах хаалга болон зааг хоорондын хаалга нь галд тэсвэртэй, ойрын гарц талруу нээгдэх, өөрөө хаагдах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Хаалганы хавтас ховилдоо нягт суусан байх шаардлагатай.
3.30. Тосны-зоорь (маслоподвал) болон зоорин дахь кабелийн давхрын аврах гарц нь шууд гадагш гарах тусгайлсан шатны хонгилтой байна. Газар дээрх давхарт хүргэх нийтийн шатны хонгилыг ашиглахыг зөвшөөрнө, ингэхдээ нэг дүгээр давхрын түвшинд зоорийн тасалгаанд зориулсан шууд гадагшаа харсан гарц байрлуулна. Энэ шат нь бусад байрнаас 1 цагаас доошгүй гал тэсвэршилтийн хязгаартай хамар ханаар тусгаарлагдсан байна.
Шууд гадагш гарах гарц төлөвлөх боломжгүй тохиолдолд 3.26-р зүйлийн шаардлагыг баримтлан Г ба Д ангиллын байранд түүнийг байрлуулахыг зөвшөөрнө.
3.31. Тосны-зоорь (маслоподвал)-нд талбайгаас үл хамааруулан мөн 100 м3-ээс их эзлэхүүнтэй кабелийн зооринд гал унтраах автомат төхөөрөмж суурилуулна. Үүнээс бага эзлэхүүнтэй кабелийн зооринд автомат галын дохиолол суурилуулж болно. Эрчим хүчний объектын ( Атомын ба усан болон дулааны цахилгаан станц г.м.) кабелийн зоорийг талбайгаас үл хамааруулан гал унтраах автомат төхөөрөмжөөр тоноглоно.
3.32. Өндөржилтийн түвшинөөс доош 1 м-ээс илүү суусан, 400 м2-аас илүүгүй талбайтай, нэг давхар, тусдаа орших А, Б, ба В ангиллын насосны станц (эсвэл заагт) төлөвлөхийг зөвшөөрнө.
Эдгээр байранд:
Шалны талбай 54 м2 –аас ихгүй тохиолдолд байрнаас тусгаарлагдсан шатны хонгил бүхий нэг аврах гарц;
Шалны талбай 54 м2 –аас их тохиолдолд байрны эсрэг талуудад байрлах хоёр аврах гарц төлөвлөнө.
Хоёр дахь гарцыг А, Б ба В ангиллын байрнаас тусгаарлагдсан хонгилд байрлах босоо шатаар гарахаар зохион байгуулж болно.
3.33. Зоорийн гарцанд босго ба шалны түвшний догол байлгахыг хориглоно. Гарцандаа гишгүүр бүхий 300 мм босго буюу пандустай байдаг, тосон зооринд дээрх заалт хамаарахгүй.
Дөрөв. НҮХЭН ХОНГИЛ БА ШУУДУУ
4.1. Нүхэн хонгил (конвейерийн, дүүжин /подштабельный/, явган хүний, шугам сүлжээний, кабелийн болон хослуулсан) ба задгай маягийн шуудуун байгууламжийг төлөвлөхөд энэ бүлэгт дурьдсан хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
4.2. Нүхэн хонгил, шуудууны өндөр ба өргөнийг (даацын бүтээцийн цухуйсан хэсэг хүртэлх) 0,3 м-ийн давтамжтайгаар авна.
4.3. Нүхэн хонгил ба шуудууг үйлдвэрийн угсармал төмөр бетон элементээр угсрахаар төлөвлөвөл зохино. Зохих техник-эдийн засгийн үндэслэлтэй нөхцөлд нүхэн хонгил эсвэл түүний элементийг (эргэлт, камер болон бусад) цутгамал төмөр бетоноор барихыг зөвшөөрнө.
Явган хүний нүхэн хонгилын өнгөлгөөнд удаан эдэлгээтэй, хямд, ашиглахад эвтэйхэн, шатдаггүй, угааж цэвэрлэхэд амар материал ашиглах нь зохимжтой.
4.4. Хайлуулсан металл, шатдаг болон шатамхай шингэн, хэт халуун шингэн асгарах магадлалтай эсвэл кабелийн бүрхүүлийг гэмтээх бодистой, хэсэгт кабелийн шуудуу байрлуулахыг хориглоно.
4.5. Хонгил болон шуудуунд 0,002-оос багагүй тууш ба 0,01-ээс багагүй хөндлөн налуу хийхээр төлөвлөнө. Хонгилын 100-150 м тутамд шингэн цуглуулж бохирын шугамаар гадагшлуулж байх хаяа нүх төлөвлөнө; Шуудуунд шингэн цуглуулах хаяа нүхийг худаг эсвэл камертай холбоно. Энэ хаяа нүхийг борооны ус болон бохирын татуурагатай холбохыг хориглоно.
Явган хүний нүхэн хонгилын тууш налууг 0,04-өөс ихгүй, хөндлөн налууг 0,01-ээс ихгүй байлгана. Зохих үндэслэлтэй нөхцөлд шалыг тууш налуугүй төлөвлөхийг зөвшөөрнө.
4.6. Барилга ба замаас гадагш орших нүхэн хонгил ба шуудууны хучилт нь газрын гадаргуунаас доош 0,3 м-ээс багагүй гүнд байна.
Зөвхөн үйлчлэх ажилтан орох хашлага бүхий бүсэд байрлах кабелийн шуудууны хучилтыг газрын гадаргуутай чацуу байхаар төлөвлөхийг зөвшөөрнө.
4.7. Авто замын доор байрлах нүхэн хонгил ба шуудууны хучилтын дээд талаас замын хучлагын гадаргуу хүртэлх зай 0,5 м-ээс багагүй, төмөр замын доор байрлах тохиолдолд замын дэр модны улнаас 1 м-ээс багагүй гүнд байхаар суулгана.
4.8. Нүхэн хонгил ба шуудууг цех дотор байрлуулах тохиолдолд хучилтын дээд талаас цэвэр шалны түвшин хүртэлх хамгийн бага зай:
Нүхэн хонгил – 0,3 м-ийн гүнд;
шуудууны хучилтын дээд талын түвшинг цэвэр шалны түвшинтэй тэнцүү авахыг зөвшөөрнө.
4.9. Нүхэн хонгил ба шуудууг тооцохдоо:
хязгаарын төлөвийн нэгдүгээр бүлгээр (даацын чадвараар) – бүтээцийн элемент болон холбоос зангилгааны бат бэхийг;
хязгаарын төлөвийн хоёрдугаар бүлгээр (ашиглалтад тохиромжтой байдлаар) – хэв гажилт ба ан цав өргөсөх, утгаар.
4.10. Нүхэн хонгил ба шуудууны даацын тооцоонд босоо түр ачаалал тэгш хэмтэй эсвэл нэг талын байрлалтай эсэхийг авч үзэх хэрэгтэй. Бүтэц нь эвдрээгүй (буурь хөрсөнд) хэв гажилтын модуль Е-ээр, асгаас хөрсөнд хэв гажилтын модуль Е’-ээр тодорхойлогдох уян буурийг нэг төрлийн орчин гэж үзэж хэвтээ ба босоо чиглэл дэх хөрсний уян даралтыг тооцоонд авах хэрэгтэй. Хэв гажилтын модуль Е’-ийг (6) дугаар томъёогоор олно.
4.11. Тэгш хэмтэй ачаалал (4-р Зураг) нугасан тулаастай хучилтын хавтан бүхий хонгилын доод зангилгаан дахь гулзайлтын моментыг (М1) дараах томъёогоор олно.
(15)
Үүнд k — өөрийн эргэлтээс үүдсэн доод зангилгаан дахь моментийн өөрчлөлтийг тооцох коэффициент:
(16)
N1 — нормаль хүч (4, a Зураг);
yN, yM – дараах томъёонуудаар тодорхойлох коэффициентууд:
(17)
(18)
Үүнд av — ёроолын туяншлын үзүүлэлт:
(19)
(15) – (19) дүгээр томъёонд дараах тэмдэглэгээг авна:
Iv — ёроолын 1 м огтлолын инерцийн момент;
Е — буурь хөрсний хэв гажилтын модуль;
v3, v4 — Нүхэн хонгилын ханын дээд t1 болон доод t2 хэсгүүд дэх зузааны өөрчлөлтийг тооцсон коэффициентийг 3 дугаар хүснэгтээр авна.
3 дугаар хүснэгт
t1/t2
|
1,0
|
0,7
|
0,6
|
0,5
|
0,4
|
0,3
|
v3
|
0,0583
|
0,0683
|
0,0753
|
0,0813
|
0,0883
|
0,0993
|
v4
|
0,0667
|
0,0747
|
0,0747
|
0,0837
|
0,0907
|
0,0977
|
Ханын хүчлэлийг ph1, ph2, ачаалалтай хоёр тулгууртай дам нурууны адилаар, дээд тулгуурт (хөндлөвч) дарах хариу үйлдэл R1 болон доод урт тулгуурын моменттойгоор (M1) тодорхойлно.
Дээд хөндлөвч дээрх R1 хүчлэлийг дараах томъёогоор олно
(20)
Ёроолын хүчлэлийг хэв гажилтын модуль Е-тэй жигд тархсан N1 хүч болон M1 моменттой уян буурийн дээрх дам нурууны ижилээр тодорхойлно (4, a Зураг -г үз).
4-р Зураг. Хучилтын хавтангийн түвшиндээ нугасан тулгууртай хонгилын тооцооны бүдүүвч
а – тэгш хэмтэй ачаалал; б — нэг талын ачаалал
4.12. Хэвтээ чиглэлийн ph3, ph4 ачаагаар нэг талдаа ачаалах нөхцөлд (4, б Зураг) хонгилын зүүн доод булангийн моментийг дараах томъёогоор олно.
(21)
Үүнд k1 – хучилтын шилжилтээс доод зангилгаанд үүсэх моментын өөрчлөлтийг тооцох коэффициент:
(22)
Е’ — (6) дугаар томъёогоор тодорхойлно.
Бусад тэмдэглэгээ (15) дугаар томъёоныхтай адил.
Дээд хөндлөвч R2-ын хүчлэлийг (20) дугаар томъёоны нэгэн адил олно.
Хонгилын доод хэсгийн хөндлөн шилжилт ба хонгилын баруун доод зангилгаа дахь моментын утга бага учир тэгтэй тэнцүүгээр авна.
Ачаалагдсан (зүүн) хана дахь хүчлэлийг тэгш хэмтэй ачаалагдсан ханын хүчлэлтэй нэгэн адил тодорхойлно. Ёроолын хүчлэлийг тэгш хэмтэй ачаалагдсан хүчлэлийнхтэй нэгэн адил тодорхойлно тэхдээ нэг талын момент М2-той (4-р Зураг) гэж авна.
Ачаалагдаагүй тулгуур (баруун) хана дахь хүчлэлийг хөрсний хэв гажилтын модуль Е’ ба ёроолынхоо түвшинд шилждэггүй хөндлөн тулгуур болон дээд үзүүртээ R2 хүчээр ачаалагдсан уян буурин дээрх дам нурууныхтай адил тодорхойлно.
4.13. Нүхэн хонгилын хучилтыг хөрсөнд 2 м-ээс илүү гүн суулгах түүнчлэн энэхүү гүнээс үл хамааран гадаргуу дээр байрлах түр ачааллын эрчим q £ 9,81 кПа (1 тс/м2) байх тохиолдолд нүхэн хонгилыг зөвхөн тэгш хэмтэй бүрэн ачааллаар тооцох хэрэгтэй.
4.14. Нугасан зангилгаатай битүү нүхэн хонгил буюу шуудууны тооцоот хүчлэлийг бүтээц ба хөрсний харилцан үйлчиллээс хамаарах ханын голоор хөндлөн хүч ба гулзайлтын момент хэрхэн өөрчлөгдөхийг тооцож тодорхойлно.
4.15. Хөрсний усны таамаглаж буй түвшинөөс доош суулгах нүхэн хонгил ба шуудууны үйлдэлдэх хөвөх тооцоот хүчлэлийг дараах томъёогоор тодорхойлно.
(23)
Үүнд: еG — хонгил ба шуудууны нэг метр уртад үйлчлэх хамгийн бага найдваржилтын коэффициенттэй бүх тогтмол босоо тооцоот хүчлэлийн нийлбэр;
А — нэг метр урттай хонгил эсвэл шуудууны улны талбай;
hw — хөрсний усны түвшингөөс хонгил эсвэл шуудууны ул хүртэлх зай (бетон бэлтгэлийг оруулахгүйгээр);
gw – усны хувийн жин, 1-тэй тэнцүү;
gf — ачааллын найдваржилтын коэффициент 1,2-тай тэнцүү.
4.16. Аж үйлдвэрийн зарим салбарын үйлдвэрийг зураг төсөл зохиох норматив баримт бичигт ороогүй бусад конвейерын болон шугам сүлжээ (кабелийнхаас бусад)-ний хонгилын 100 м-ээс ихгүй уртад хоёроос цөөнгүй гарц төлөвлөнө.
Тайлбар: 1. Шугам сүлжээний хонгилд дотроосоо амархан онгойх түгжээтэй таглаагаар тоноглогдсон, байран шат эсвэл бариултай нээлхийг гарц хэлбэрээр ашиглаж болно.
2. Кабелийн хонгилд гарц хоорондын зайг тосоор дүүргэсэн кабелтай тохиолдолд 120 м, бусад төрлийн кабелтайд 150 м хүртэл ихэсгэхийг зөвшөөрнө.
3. Цех хоорондын кабелийн хонгилын гарцыг газар дээрх агааржуулалтын хорготой хамтатгах нь тохиромжтой. Эдгээр гарцууд нь босоо шаттай бөгөөд газар дээрх хаалга нь гадагш нээгддэг байна. Гарц байрлах хорго нь хонгилын үндсэн хэсгээс шатдаггүй, галын аюулаас хамгаалах хамар ханаар тусгаарлагдсан байвал зохино.
4. Цех доторх кабелийн хонгилын гарцыг зөвхөн нэгдүгээр давхарт гарах шат эсвэл тусдаа шатны хонгил (өөр бусад давхарт хүргэдэггүй)-тойгоор төлөвлөнө. Шат ба шатны хонгил нь шууд гадагш эсвэл нэгдүгээр давхрын байранд (4,17-р зүйлийн шаардлагын дагуу) хүргэх гарцтай байна. Кабелийн хонгилын гарцыг нийтийн шатны хонгил (бусад дээд давхарт хүргэх)-ыг ашиглахаар төлөвлөх тохиолдолд шатны хонгилд бусад шатны талбайгаас 1 цагаас доошгүй гал тэсвэршилтийн хязгаартай шатдаггүй хамар ханаар тусгаарлагдсан тусгай гадна гарц байрлуулна. Хэрэв гарцад зориулж барилгын нэгдүгээр давхарт хүргэх тусдаа шат байрлуулах харин нэгдүгээр давхрын түвшинд задгай нүх байхаар төлөвлөсөн байвал шатыг галаас хамгаалах хамар ханаар халхална, ингэхдээ хонгилоос шатруу тусгайлсан гонхоор дамжиж байхаар тусгавал зохино. Кабелийн хонгилоос гарах шатны талбайг бусад зоорийн өрөө тасалгаанаас гарах гарцтай нэгтгэж болно.
4.17. Конвейерийн, шугам сүлжээний болон кабелийн хонгилоос гарах гарцыг шууд гадагш (хот суурины, үйлдвэрийн, эдэлбэр газар г.м.) эсвэл гал тэсвэршилтийн зэргээрээ Г болон Д ангиллын байранд хүргэхээр төлөвлөх хэрэгтэй.
Кабелийн хонгилын гарцны хаалгыг хонгилоосоо гадагш нээгдэж мөн өөрөө хаагдах түгжээгээр тоноглохоор төлөвлөх хэрэгтэй.
Хэрэв гарц нь шууд гадагш гарахаар бол хаалгыг шатах материалаар хийхийг зөвшөөрнө. Хаалганы гал тэсвэршилтийн хязгаарыг нормчлох шаардлагагүй.
Хэрэв гарц нь байранд хүргэх тохиолдолд, хаалганы хавтас нь нягт суусан, өөрөө түгжигддэг, 0,6 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай байвал зохино.
Цех доторх (барилга доторх) хонгил болон байрын (энэ байр нь цахилгаан-техникийн эсвэл кабелийх байх тохиолдолд)-ны хаалга нь аль ч талаасаа түлхүүргүйгээр онгойдог байх шаардлагатай. Хэрэв кабелийн хонгилоос гарах гарц зэргэлдээ өөр үйлдвэрийн байранд хүргэх тохиолдолд түгжээ нь түлхүүргүйгээр зөвхөн хонгил талаасаа онгойхоор тоноглогдоно.
4.18. Шатдаггүй материал болон хүдэр зөөвөрлөх дүүжин хонгилоос гарах гарцыг 100 м тутамд гэхдээ агуулахын булангуудад байрлах 2-оос доошгүй гарц байрлуулна. Завсрын гарц гаргахад зориулж тууш конвейерийн доогуур эсвэл дээгүүр нь дамжин агуулахын захад хүрэх хөндлөн хонгил төлөвлөнө.
4.19. Хонгилын (кабелийхыг оролцуулан) эцсийн мухараас ойрын гарц хүртэлх зай 25 м-ээс ихгүй байна.
50 м хүртэлх урттай хонгилд эцсийн мухараас гарц хүртэлх зай 25 м-ээс ихгүй байвал нэг гарц төлөвлөхийг зөвшөөрнө.
4.20. Нүхэн хонгилын нээлхий ба худгийг төмөр замд 2 м-ээс бага зайд мөн авто зам дээр, эсвэл барилга, байгууламжид, тулгаж барихыг хориглоно.
4.21. Дамжуулах хоолой тавих шугам сүлжээний нүхэн хонгилын шулуун хэсгийн 300 м тутамд угсралтын ажилд зориулсан уртаашаа 4 м-ээс багагүй, өргөөшөө угсрах хотын хамгийн том диаметр дээр нэмэх нь 0,1 м гэхдээ 0,7 м-ээс багагүй нүх гаргана.
Угсралтын зориулалтай нүхнүүдийг угсармал төмөр бетон хавтангаар хучна.
4.22. Гадна эсвэл галаас хамгаалах хана болон А, Б ба В ангиллын зэргэлдээ байрыг хуваах хамар ханын доор байрлах шуудуунд дээрх ханын гал тэсвэршилттэй ижил гэхдээ 0,75 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай материалаар битүү диафрагм хийнэ.
Шатдаг болон шатамхай шингэн эсвэл шатамхай хий дамжуулах хоолой суурилуулах шуудууг зэргэлдээ орших байрнаас тусгаарлах ханын ёроолоор шуудууны нийт өндрийн турш өргөөшөө ханын тэнхлэгээс хайш хайшаа 1 м-ээс багагүй элсээр булна. Шуудуун уртын 80 м тутамд 2 м-ээс багагүй элсэн даруулга (хаалт) хийх шаардлагатай.
Тайлбар: Шалан доорх агаар дамжуулах шуудуунд диафрагмын оронд гал саатуулах хавхлаг суурилуулахыг хориглоно.
4.23. Нүхэн хонгил (явган хүний болон кабелийнхаас бусад)-ыг 150 м-ээс уртгүй заагт хуваасан тохиолдолд тос дамжуулах хоолой (жишээ нь: хар металлургийн үйлдвэрийн цувих цехэд) байрлуулахыг зөвшөөрнө. Зааг хоорондын хамар хана нь 0,75 цагаас багагүй харин хамар хана дахь хаалгууд нь 0,6 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай байна.
4.24. Кабелийн хонгил болон шуудууг 0,75 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай шатдаггүй материалаар хийж гүйцэтгэвэл зохино.
Кабелийн хонгилыг галаас хамгаалах шатдаггүй хамар ханаар зааг хэсгүүдэд хуваах хэрэгтэй. Зааг хэсгийн урт нь 150 м-ээс ихгүй харин тосоор дүүргэсэн кабелтай тохиолдолд 120 м-ээс ихгүй байна.
Зааг хоорондын хаалга нь галд тэсвэртэй, өөрөө хаагдах, түгжээгүй, хавтас нь нягт хаагдах бөгөөд ойрын гарц тийшээ онгойдог байна.
4.25. Шуудууг сөхөгдөх, шатдаггүй хучилттай (хавтан болон бусад)-гаар төлөвлөх хэрэгтэй.
Паркетан шалтай тасалгаанд (жишээ нь: удирдлагын, самбарын өрөө) кабелийн шуудуун хучилтыг 0,5 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаараар хангах нимгэн хар төмөр эсвэл дээврийн нимгэн төмрөөр бүрсэн шатдаггүй материалаар доороосоо хамгаалагдсан паркетаар хучихыг зөвшөөрнө.
Хучилт нь өргөх хэрэгсэлтэй байна. Гараар өргөх боломжтой хучилтын тусдаа элементийн жин 50 кг-аас хэтрэх ёсгүй. Үйлдвэрлэлийн байранд өргөх-зөөвөрлөх төхөөрөмжийн (гүүрэн кран, дүүжин кран г.м.) үйлчлэлийн хүрээнд мөн барилгын гадаа хөдөлгөөнт өргөх-зөөвөрлөх төхөөрөмжийн үйлчиллийн хүрээнд орших шуудууны хучих элементийн жинг нормчлох шаардлагагүй.
4.26. Нүхэн хонгил болон шуудууг барилга байгууламжийн газар доорх хэсгийн ус тусгаарлалтын зааврын дагуу хөрсний болон гадаргын ус нэвтэрэхээс хамгаалах шаардлагатай.
4.27. Кабелийн хонгилд нэг түвшнөөс нөгөөд шилжих үйлдлийг 15°-ээс илүүгүй налуу пандусаар эсвэл 1:1-ээс ихгүй налуутай шатаар гүйцэтгэнэ. Энэхүү шат буюу пандус нь зөвхөн нэг зааг дотор багтаж байна; шат эсвэл пандусыг тусгаарлах хамар хананд хэт ойр байрлуулахыг хориглоно. Шат эсвэл шалны налуу хэсэг хамар ханааас 1,5 м-ээс багагүй зайтай байна.
4.28. Ямарч зориулалттай нүхэн хонгилыг, тоос, утаа болон хийгээр бохирдохгүй бүсэд газрын гадаргуу дээр байрлах, эргэх төхөөрөмжөөр тоноглогдсон, байнгын ажиллагаатай нэгдсэн агааржуулалтын системтэй төлөвлөнө.
4.29. Кабелийн хонгилын зааг бүрийг гал унтраах үл хамаарах системээр хангаж галын дохиоллоос импульс өгөхөд автоматаар унтарч байхаар тоноглоно.
4.30. Цех доторх 100 м3-ээс их эзэлхүүнтэй дараах нүхэн хонгилуудыг автомат гал унтраах төхөөрөмжөөр тоноглоно:
- кабелийн хонгил;
- 12-оос дээш кабель суурилуулсан хосмог нүхэн хонгил.
- Автомат галын дохиоллыг:
- цех доторх, 20 - 100 м3 хүртэл эзлэхүүнтэй кабелийн хонгилд;
- цех доторх, 5 – 12 кабель суурилуулсан хосмог хонгилд;
- цех хоорондын, 50 м3-ээс их эзлэхүүнтэй кабелийн хонгил;
- цех хоорондын, 12-оос илүү кабель суурилуулсан хосмог хонгилд.
4.31. Цех хоорондын кабелийн хонгил дахь галыг хөдөлгөөнт хэрэгсэлээр унтраах хэрэгтэй –Үүнд: галын голомтод ус эсвэл хөөс шүрших. Гал унтраах авто машин эсвэл ус шүршигчтэй буюу хуурай хоолойгоор хөөс үүсгэгчтэй байнгын төхөөрөмж төлөвлөнө.
Гал унтраах хөдөлгөөнт техникээс зааг бүрд хонгилын гарц, агааржуулалтын цооногийг ашиглан гал унтраах бодисыг суурилуулна.
Нүхэн хонгилын гарц болон агааржуулах хоолой хоорондын зай 30 м-ээс хол байвал хонгилд гал унтраах бодис өгч буй байрлал хоорондын зай 30 м-ээс хэтрэхгүй байхаар нэмэлт нээлхий төлөвлөнө.
Гал унтраах бодис өгөх нээлхий нь 700х700 мм эсвэл 700 мм-ийн диаметрийн хэмжээтэй байна; нээлхий нь давхар металл таглаатай байна. Үүнд доод таг нь гаднаасаа түгжигдэхээр байвал зохино. Зөвхөн гал унтраах бодис өгөхөд зориулагдсан нээлхийн таган доор шат буюу дөрөө байх ёсгүй.
Нүхэн хонгилд суурин шүршигч эсвэл хуурай хоолойн систем байрлуулсан тохиолдолд нэмэлт нээлхий гаргах шаардлагагүй.
Тав. СУУЛГАХ ХУДАГ
5.1. Худгийн дотоод орон зайг ашиглан хөрсний гүнд байрлах байгууламжийг барих болон гүнийн тулаас зэрэгт суулгах худгийн зураг төсөл зохиоход энэ бүлэгт дурьдсан хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
5.2. Суулгах худгийн байгуулалт нь дугуй эсвэл түүнд багтаасан олон өнцөгт хэлбэртэй байна. Цутгамал худгийг тэгш өнцөгт хэлбэртэй төлөвлөхийг зөвшөөрнө. Тэгш өнцөгт хэлбэртэй худгийн буланг дугуйлж өгөх шаардлагатай.
5.3. Дугуй худгийн доторх диаметр болон тэгш өнцөгтийн талуудын хэмжээг 6-аас 24 м бол 3 м-ийн давтамжтай, харин 24-өөс 60 м бол 6 м-ийн давтамжтайгаар авна. Энэ хэмжээг 0,6 м-ийн давтамжтайгаар авахыг зөвшөөрнө.
Худгийн өндрийн хэмжээг 0,6 м-ийн давтамжтайгаар авах хэрэгтэй.
5.4. Байгуулалтаараа тэгш өнцөгтэй худгийн талуудын харьцаа 1:2-оос хэтрэх тохиолдолд хөндлөн даацын хамар хана эсвэл түр (суулгах хугацаанд) тэлүүр хийхээр төлөвлөнө.
5.5. Худгийг өөр байгууламжид тулгаж байрлуулах тохиолдолд тэдгээрийн суултын ялгааг тооцох хэрэгтэй.
5.6. Хадархаг болон гулсамтгай буюу хөндийлжтэй эсвэл хөндий зай бүхий талбай дээр барихаас бусад тохиолдолд худгийг тиксотроп цамцанд цутгаж нимгэн ханатай төлөвлөнө.
5.7. Худгийн угсармал төмөр бетон ханыг хавтангаар эсвэл В25-аас доошгүй ангийн хүнд бетон том оврын хөндийт гулдмайгаар төлөвлөвөл зохино. Угсармал бүтээцийг цул болгож гагнах бетон буюу зуурмагийн анги нь уг элементийн бетонын ангиас багагүй байна.
Цутгамал төмөр бетон худгийн ханыг В15-аас доошгүй ангийн хүнд бетоноор хийхээр төлөвлөнө.
5.8. Худгийн төмөр бетон ёроолыг В15-аас доошгүй ангийн хүнд бетоноор цутгаж хийнэ.
5.9. Устай хөрсөнд суулгах худгийн бетоны ус үл нэвчилтийн марк W4-өөс багагүй; хүйтэн тэсвэрлэлтийн марк болон бетоны дундаж нягтаршилыг БНбД 52-01-10-ын дагуу авна.
5.10. Худгийн хана болон хөлөнд ирэх хөрсний хэвтээ даралтыг: Хөрс ба бетон зуурмагаас ирэх, үндсэн ба худгийг суулгах үед үүсэх хазайлтын нэмэгдэл ачааллын нийлбэрээр авна.
5.11. Худгийг суулгах үеийн хөрсний үндсэн хэвтээ даралтыг дараах томъёогоор олно:
(24)
Үүнд:
c0, j0 — ханыг бүрээгүй болон цахилгаан осмосгүй үед хөрсний хувийн барьцалдал ба дотоод үрэлтийн өнцөг нь доор заасантай тэнцүү байх утга.
(25)
k1, k2, k3 — хөрсний дотоод үрэлтийн j өнцөг болон харьцаанаас хамаарах коэффициентууд 4 дүгээр хүснэгтээр тодорхойлно;
r — худгийн гадна тойргийн радиус эсвэл худгийн төв тэнхлэгээс түүний гадаргуугийн хамгийн алслагдсан цэг хүртэлх хамгийн их зайтай тэнцэх тойрог биш хэлбэртэй худгийн болзмол радиус;
g — хөрсний хувийн жин;
z — хөрсний гадаргуугаас авч үзэж байгаа огтлол хүртэлх зай;
q — даалгаварт өөрөөр зааснаас бусад тохиолдолд 20 кПа (2 тс/м2) хэмжээтэй жигд тархсан босоо цул ачаалал;
с — хөрсний хувийн барицдал;
k – шилжилтийн үр дүнд хөрсний барицалдалтын бууралт ба хөрсний бүтцийн хамаарлийг тооцох коэффициент.
Хязгаарын нэгдүгээр төлөвөөр (хаалтан дотор – хязгаарын хоёрдугаар төлөв) тооцох үед k-г дараах утгуудтай тэнцүүгээр авна:
Хөрсний бүтэц
|
k
|
Хатуу
|
0,22 (0,33)
|
Хагас хатуу
|
0,25 (0,38)
|
Хатуувтар уян
|
0,29 (0,43)
|
Уян зөөлөн
|
0,65 (1)
|
Хэрэв худгийг олон төрлийн давхаргатай хөрсөнд суулгаж байвал, ph-ийг тодорхойлохдоо, тооцоолж буй давхаргаас дээш бүх хөрсийг тооцоолж буй давхаргын эзлэхүүний жинд оруулсан, эквивалент хөрсний давхаргынхаар шилжүүлсэн өндрийг дараах томъёогоор олно:
(26)
Үүнд - hn өндөртэй тооцоолж буй давхаргаас дээш орших бүх (n - 1) хөрсний давхаргын жин;
gn — п давхарга дахь хөрсний хувийн жин.
4 дүгээр хүнснэгт
j градус дахь k1, k2, k3 утгууд,
|
|||||||
|
10
|
15
|
20
|
25
|
30
|
35
|
40
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0,50
|
0,32
|
0,26
|
0,20
|
0,16
|
0,13
|
0,10
|
0,08
|
1,00
|
0,62
|
0,49
|
0,36
|
0,28
|
0,21
|
0,16
|
0,11
|
1,50
|
0,92
|
0,71
|
0,50
|
0,37
|
0,27
|
0,20
|
0,13
|
2,00
|
1,15
|
0,90
|
0,62
|
0,42
|
0,30
|
0,23
|
0,15
|
2,50
|
1,30
|
1,00
|
0,72
|
0,47
|
0,32
|
0,25
|
0,16
|
3,00
|
1,45
|
1,10
|
0,80
|
0,52
|
0,34
|
0,26
|
0,17
|
3,50
|
1,60
|
1,20
|
0,85
|
0,56
|
0,36
|
0,27
|
0,17
|
4,00
|
1,70
|
1,30
|
0,90
|
0,60
|
0,38
|
0,27
|
0,17
|
4,50
|
1,79
|
1,38
|
0,95
|
0,64
|
0,40
|
0,27
|
0,17
|
5,00
|
1,38
|
1,45
|
1,00
|
0,68
|
0,42
|
0,27
|
0,17
|
0
|
0,81
|
0,60
|
0,49
|
0,40
|
0,33
|
0,27
|
0,22
|
0,50
|
0,64
|
0,46
|
0,37
|
0,28
|
0,21
|
0,15
|
0,11
|
1,00
|
0,58
|
0,38
|
0,29
|
0,20
|
0,14
|
0,08
|
0,06
|
1,50
|
0,50
|
0,33
|
0,23
|
0,15
|
0,10
|
0,05
|
0,04
|
2,00
|
0,46
|
0,30
|
0,20
|
0,12
|
0,07
|
0,04
|
0,02
|
2,50
|
0,43
|
0,27
|
0,17
|
0,09
|
0,05
|
0,03
|
0,01
|
3,00
|
0,41
|
0,25
|
0,15
|
0,08
|
0,04
|
0,02
|
0
|
3,50
|
0,39
|
0,24
|
0,14
|
0,07
|
0,04
|
0,02
|
0
|
4,00
|
0,38
|
0,23
|
0,13
|
0,06
|
0,03
|
0,01
|
0
|
4,50
|
0,36
|
0,21
|
0,12
|
0,05
|
0,03
|
0,01
|
0
|
5,00
|
0,35
|
0,20
|
0,11
|
0,04
|
0,02
|
0,01
|
0
|
0
|
1,70
|
1,50
|
1,40
|
1,25
|
1,05
|
1,00
|
0,90
|
0,50
|
2,25
|
2,00
|
1,75
|
1,55
|
1,30
|
1,15
|
1,05
|
1,00
|
2,60
|
2,30
|
1,95
|
1,70
|
1,45
|
1,30
|
1,13
|
1,50
|
2,90
|
2,50
|
2,10
|
1,85
|
1,52
|
1,38
|
1,18
|
2,00
|
3,05
|
2,65
|
2,25
|
1,90
|
1,58
|
1,40
|
1,20
|
2,50
|
3,15
|
2,75
|
2,30
|
1,95
|
1,60
|
1,40
|
1,20
|
3,00
|
3,30
|
2,83
|
2,35
|
1,97
|
1,65
|
1,40
|
1,20
|
3,50
|
3,45
|
2,90
|
2,40
|
2,00
|
1,66
|
1,40
|
1,20
|
4,00
|
3,55
|
2,95
|
2,45
|
2,00
|
1,68
|
1,40
|
1,20
|
4,50
|
3,63
|
3,00
|
2,47
|
2,05
|
1,70
|
1,40
|
1,20
|
5,00
|
3,80
|
3,05
|
2,50
|
2,10
|
1,70
|
1,40
|
1,20
|
5.12. Худгийг суулгах үеийн тиксотроп зуурмагийн үндсэн даралтыг дараах томъёогоор тодорхойлно:
(27)
Үүнд: g1 — тиксотроп зуурмагийн хувийн жин.
Худгийн хөлний болон шавар түгжээ хэсгийн үндсэн хэвтээ даралтыг (24) дүгээр томъёогоор тодорхойлно.
5.13. Хөрсний усны түвшинөөс доош байралсан хөрсний даралтыг тодорхойлохдоо усны жинлэх үйлдлийг тооцох шаардлагатай.
5.14. Хөрсний нэмэгдэл хэвтээ даралтыг худгийн хана болон хөлийн хэсэгт тиксотроп цамцтай тохиолдолд – зөвхөн хөлийн хэсэгт нэмэлт хэвтээ даралтыг 28; 29 дүгээр томъёогоор тодорхойлно:
(28)
Тиксотроп цамцтай ханын хэсгийн нэмэлт хэвтээ даралтыг дараах томъёоны дагуу олно:
(29)
5.15. Худгийн хөрсний үндсэн даралтыг байгуулалтаар нь жигд хуваарьлагдсанаар авна.
5.16. Дугуй худгийн нэмэлт даралтын хувиарлалтыг (5-р Зураг) байгуулалтаар нь дараах хуулиар өөрчлөгдөж буйгаар авна:
(30)
5-р Зураг. Дугуй худагт үзүүлэх хөрсний үндсэн ph болон нэмэлт pad хөндлөн даралтыг хуваарилсан бүдүүвч
5.17. Худгийг ашиглах явцад хөрсний хөндлөн даралт тогтуун үйлчлэлтэй гэж тооцооно.
Үндсэн хэвтээ даралтыг дараах томъёогоор тодорхойлно:
(31)
Үүнд z — газрын гадаргуугаас үзэж буй огтлол хүртэлх зай;
l0 – тогтуун байдалд байгаа хөрсний хажуугийн даралтын коэффициентийг дараахтай тэнцүүгээр авна:
(32)
Үүнд v — Пауссоны коэффициентийг дараах байдлаар авна:
0,23 — хайргархаг болон том ширхэгтэй элсэнд;
0,26 — дунд зэргийн ширхэгтэйд;
0,28 — нарийн ширхэгтэйд;
0,30 — тоосорхогт;
0,33 — элсэнцэрт;
0,35 — шавранцарт;
0,38 — шаварт.
Хэрэв худаг нь олон төрлийн давхаргатай хөрсөнд суулгагдаж байвал, давхарга бүрийн хөрсний үндсэн даралтын утгыг дараах томъёогоор тодорхойлно:
(33)
Үүнд l0i — i давхаргын тогтуун байдал дахь хөрсний хажуугийн даралтын коэффициент;
gi, zi — харгалзах хөрсний хувийн жин ба i давхаргын гадаргуугаас худгийг авч үзэж буй огтлол хүртэлх зай;
gi, hi — харгалзах хөрсний хувийн жин ба дээш орших давхрага тус бүрийн зузаан.
Тогтуун байдалд орших хөрсний нэмэлт хэвтээ даралтыг дараах томъёогоор тодорхойлно:
(34)
5.18. Хөрсний z гүндэх худгийн гадна гадаргуугийн 1 м-т үзүүлэх хөрсний үрэлтийн Fz хүчний утгыг олохдоо дараах томъёогоор тодорхойлно.
(35)
Үүнд и — худгийн хөл эсвэл ханын гадна периметр;
fz — z гүнд орших худгийн хажуу гадаргуу дээрх 1 м2 талбайд үзүүлэх хөрсний үрэлтийн хувийн хүч худгийн ажлын үе шатаас хамааран дараах томъёогоор тодорхойлно:
а) суулгах явцад
(36)
Үүнд gс — хайрга, дайрга зэрэгийг агуулсан нягт элсэнд 1,2-той ба бусад хөрсөнд 1-тэй тэнцүүгээр тооцож авсан ажлын нөхцлийн коэффициент;
б) хөвөлтийн үед
(37)
Үүнд ph1 — хөвөлтийн үеийн үндсэн хэвтээ даралт:
(38)
Худгийг тиксотроп цамцтайгаар суулгах тохиолдолд, цамцны хэсэгт үрэлтийн хувийн хүчийг тооцохгүй, харин шавар түгжээний зурвасд 20 кПа (2 тс/м2)-тай тэнцүүгээр авна.
5.19. Худгийн тооцоог, угсралт болон ашиглалтын нөхцөлд үүсэх ачаалал ба үйлчлэлийн хамгийн зохимжгүй хослолд гүйцэтгэнэ:
угсралтын нөхцөлд – ажил гүйцэтгэх аргыг тусгасан төслийн шаардлагыг тусгасан тооцооны бүдүүвчээр;
ашиглалтын нөхцөлд – худгийн доторх хана, багана, хучилт г.м. бүтээцээс ёроолд ирэх ачаалал мөн худаг дээр тулж байгаа барилгын бүтээц болон тоноглолоос ирэх ачаалал ба үйлчлэл, түүнчлэн зэргэлдээ барилга, байгууламж болон тоноглолын суурийн нөлөөг оролцуулсан тооцооллын бүдүүвчээр.
5.20. Худаг угсрах явцад үүсэх ачаалал ба үйлчлэлд дараах тооцоог хийж гүйцэтгэнэ:
а) зөвхөн гадна ханыг (ёроолыг оруулалгүйгээр) бодолцсон тооцооны бүдүүвчээр худгийг суулгахад доорхи байдлаар тооцно:
- суулгахаар төлөвлөсөн худаг эсвэл түүний нэгдүгээр давхаргыг түр буурин дээрээс нь авах үеийн бат бэх (хэрвээ, ажил гүйцэтгэх төсөлд ингэж тусгасан бол):
худгийг суулгах явцын гадна ханын бат бэх;
тиксотроп цамцтай суулгах худгийн цилиндр бүрхүүлийн хэлбэрийн тогтвортой байдал;
б) гадна хана ба ёроолыг оролцуулсан тооцооны бүдүүвчээр бодоход:
худгийн хөвөлтийн;
ёроолын бат бэхийн;
ханын бат бэхийн;
худгийн ойролцоо нэг талын хөрсийг ухаж авсан үеийн улны шилжисхийлтээр (төсөлд ингэж ухахаар тусгагдсан байвал).
5.21. Худгийн ашиглалтын нөхцөлд үүсэх ачаалал ба үйлчлэлд дараах тооцоог хийж гүйцэтгэнэ:
гадна ба дотор хана, ёроол, хучилт, багана болон бусад бүтээцийн бат бэхэд;
худгийн хөвөлтөд;
худгийн буйрыг хэв гажилтад.
5.22. Суулгах худгийн тооцоог дараах байдлаар хийнэ:
буурийн хэв гажилтын болон бүтээцийн элемент дэх ан цав нээгдэлтийн тооцоог - хязгаарын төлөвийн хоёрдугаар бүлгээр;
бусад бүх тооцоог - хязгаарын төлөвийн нэгдүгээр бүлгээр.
5.23. Худгийг суулгах тооцоог дараах нөхцөлөөр гүйцэтгэнэ:
(39)
Үүнд G — ачааллын найдваржилтын байдлын gf = 0,9 коэффициентыг тооцсон худаг болон ачааны жин;
F – худгийг суулгах үед хананд үүсэх хөрсний үрэлтийн хүч;
Nu — БНбД 2.02.01-94-өөр тодорхойлогдох худгийн хөл доорх буурийн эсэргүүцлийн хязгаарын хүчний босоо бүрдүүлэгч;
gf1 — суулгалтын найдваржилтын коэффициент: худгийн хөдлөх агшинд gf1 > 1 худаг болон давхрын төлөвлөсөн цэгт зогсох агшинд gf1 = 1.
Худгийг газар доорх усны түвшинөөс доош суулгаж худгийн ёроолыг хийсний дараа бүх төрлийн хөрсөнд (ёроол доор тогтмол ажиллагаатай шүүлүүр байрлуулсанаас бусад тохиолдолд), доорхи томъёогоор тооцоот ачааллаар хөвөлтийн тооцоо хийх хэрэгтэй.
(40)
Үүнд еG – ачааллын найдваржилтын gf = 0,9 коэффициенттай бүх босоо тооцоот тогтмол ачааллын нийлбэр;
F1 — хөвөлтийг тооцох үеийн үрэлтийн хүч;
А — худгийн буурийн талбай;
hw — газар доорхи усны түвшнөөс худгийн ёроолын буурь
хүртэлх зай;
gw — усны хувийн жин;
gfw — хөвөлтийн эсрэг найдваржилтын коэффициент 1,2-тай тэнцэнэ.
Хэрвээ (40) дэх томъёоны нөхцөл хангагдахгүй байвал худгийн хөвөлтийг зогсоох арга хэмжээ (хөрсөнд анкерын бүтээц суурилуулах г.м) авах шаардлагатай.
5.24. Суулгаж буй ханын угсралтын явцад үүсэх ачааллыг даах тооцоог худаг буюу түүний давхрыг төслийн гүнд буулгасан үед хийнэ.
5.25. Төмөр бетон ёроолын бат бэхийн тооцоог дараах ачааллуудаар гүйцэтгэнэ:
худгийн тогтмол босоо ачааллын утга нь хөвүүлэх хүчнээс их тохиолдолд худгийн ёроол доорх хөрсний эсэргүүцлээр;
худгийн тогтмол босоо ачааллын утга нь хөвүүлэх хүчнээс бага тохиолдолд (худгийг үндсэн хөрсөнд анкерласан бол) газар доорх усны, латик даралтаар.
Дотор хана баганагүй худгийн ёроолын бат бэхийн тооцоог уян буурин дээрх ялтас гэж үзэж гүний усны гидро статик даралтаар нугасан тулгууртай ялтасыг жигд тархсан ачааллаар. ?
Дотор хана багана байрлах ёроолыг тэгш өнцөгт хавтан эсвэл баганын тэгш өнцөгт сүлжил дээр тулсан ялтсаас бүрдэх олон алгаслалт ялтас гэж тооцоолно.
5.26. Худгийн хөрсний суултын тооцоог БНбД 2.02.01-94-ийн шаардлагын дагуу хийнэ.
5.27. Худгийн ус тусгаарлагчийг хамгийн гүнд орших байрны шалны түвшин дэх гүний усны усан статик даралтын утга болон барилга байгууламжийн газар доорх хэсгийн усны хамгаалалтын зааварт заасан худаг доторх байранд тавигдах шаардлагын дагуу гүйцэтгэнэ. Ханын ус тусгаарлагчийн дээд ирмэгийг төслийн гүний усны хамгийн дээд ирмэгээс 0,5 м дээгүүр авна.
5.28. Онцгой нөхцөлд зохих үндэслэлтэй тохиолдолд худгийн ус тусгаарлалтыг ханын дотор талаас гөлмөн төмрөөр хийхийг зөвшөөрнө. Ус тусгаарлалтын тооцоог гидро статик гүйцэт даралтаар гүйцэтгэнэ.
ШИНГЭН БОЛОН ХИЙН БАГТААМЖИТ БАЙГУУЛАМЖ
Зургаа. ГАЗРЫН ТОС, ГАЗРЫН ТОСОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ РЕЗЕРВУАР
6.1. Газрын тос, газрын тосон бүтээгдэхүүнд зориулсан ган болон төмөр бетон резервуарыг төсөллөхөд энэ бүлэгт дурьдсан хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
Тайлбар: Дараах төрлийн резервуар төсөллөхөд энэхүү норм ба дүрмийг мөрдөхгүй:
тусгай зориулалтын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний;
20°С-ийн дулаанд 93,6 кПа (700 мм М.У.Б.)-аас дээш уурын чамбайтай газрын тосон бүтээгдэхүүний;
агаарын даралтаас 70 кПа (0,7 кгс/см2)-аар илүү ажлын дотоод даралтад хадгалагдах, газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний;
уулын ухмал нүхэнд байрлах буюу хуягласан резервуарт агуулах газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний;
технологийн тоноглолын бүрдэлд орж буй резервуар.
6.2. Газар дээрх ба газар доорх резервуарыг төсөллөхөд БНбД 21-03-04 болон MNS 3629:1983-ын шаардлагыг давхар мөрдөх хэрэгтэй.
6.3. Резервуарыг төсөллөхөд ашиглалтын хугацаанд: хадгалагдаж буй газрын тос, газрын тосон бүтээгдэхүүнийг ууршилтыг дээд зэргээр бууруулж, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
6.4. Резервуарыг төсөллөхөд дараах төрлөөс сонголт хийвэл зохимжтой:
- газар дээр хадгалах зориулалттай – хөвдөг болон байран (хөвүүртэй буюу хөвүүргүй) дээвэртэй (таг) ган ба төмөр бетон босоо цилиндр хэлбэртэй; хэвтээ цилиндр хэлбэртэй (ган);
газар доор хадгалах зориулалттай – төмөр бетон (цилиндр ба тэгш өнцөгт хэлбэртэй), шуудуун төрлийн, хэвтээ цилиндр хэлбэртэй ган.
Газар доорх резервуарын хамгийн ашигтай эзлэхүүн болон мандалын төсөллөхөд талбайг БНбД 21-03-04-ийн дагуу авна.
Тайлбар: 1. Резервуарын ашигтай эзлэхүүнийг – агуулахын хөндлөн огтлолын талбайг байран дээвэртэй агуулахад ёроолоос ханатал дүүргэх түвшин хүртэлх өндөрөөр, хөвдөг дээвэртэй эсвэл хөвүүртэй резервуард хөвөх бүтээцийн доод тал нь хамгийн их дээшилсэн өндөрөөр үржүүлж гаргана.
2. Резервуарын геометрийн эзлэхүүнийг түүнийг хэвтээ огтлолыг ханын өндөрөөр үржүүлж гаргана.
3. Гал унтраах хэрэгслийг сонгох болон бүлэг резервуарын багтаамжийг тогтооход агуулахын геометрийн эзлэхүүнийг ашиглана.
6.5. Резервуарт БНбД 21-03-04 болон энэхүү норм ба дүрмийн шаардлагын дагуу гал унтраах ба хөргөх системийг төлөвлөвөл зохино.
1000 м3-аас 3000 м3-ийн багтаамжтай агуулахад газрын гадаргаас 1 м-ээс багагүй өргөгдсөн хуурай босоо хоолой бүхий хөөс үүсгэгч суурилуулна. Хөөс үүсгэгчийн тоог тооцоогоор гаргана, гэхдээ 2-оос багагүй байна.
6.6. Резервуарын төрөл хадгалж буй бүтээгдэхүүнээс хамааран технологийн норм, ба сав болон аппаратын бат бэхийн тооцооны норм аргачлалын стандартын дагуу төсөлд тусгагдсан, агуулахын дотор шаардагдах даралтаар хангаж байх төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
6.7. Резервуарыг засах будах үед агуулж буй бүтээгдэхүүний үлдэгдэлээс цэвэрлэх, агааржуулах болон хорт хийг арилгах арга хэмжээ төсөлд тусгах хэрэгтэй.
6.8. Агуулахын тоноглолын үйлчилгээнд (амьсагалах аппарат, хэрэгсэл болон бусад төхөөрөмжийг) зориулж 1 м-ээс намгүй хашлагатай 0,7 м-ээс багагүй өргөнтэй байран шат, тавцан ба зам төлөвлөнө.
6.9. Резервуар нь технологийн, гэрлийн, угсралтын зориулалттай нээлхийтэй, мөн түүнчлэн шургах нээлхийтэй байна.
Хөвүүртэй эсвэл хөвдөг дээвэртэй агуулахын хөвөх хийц доор байрласан үед үйлчилгээний ажилтан хүрэх боломж бүрдүүлдэг шургах нээлхийг хананд хийвэл зохино (богино хоолойн диаметрийн хамгийн бага хэмжээ 600 мм).
Резервуарын ханан дахь шургах нээлхийг гадна шатнаас хамгийн ойрдоо 6 м-ээс багагүй зайд байрлуулна. Эдгээрийг хооронд нь шургах нээлхийн дэргэд хяналтын талбай бүхий явган хүний тавцангаар холбоно.
Шургах нээлхийн тоо ба төрлийг төслөөр тогтооно.
6.10. Хөвдөг дээвэр бүхий резервуарыг 2 кПа (200 кгс/м2)-аас илүүгүй цасны ачаалалтай бүсэд байрлуулах нь зохимжтой.
6.11. Хөвдөг дээвэртэй резервуарын ханын дээд ирмэг хүртэл мөн хөвүүртэй резервуарын тулгуурт цагаригаас шингэний дээд түвшин хүртэлх зай 0,6 м-ээс багагүй байна.
Байнгын дээвэртэй резервуарт хөөсний савны ирмэгээс шингэний дээд түвшин хүртэлх зайг бүтээгдэхүүний температурын тэлэлтээс хамааруулан 100 мм-ээс багагүйгээр авна.
6.12. Металл хөвдөг дээвэр буюу хөвүүр нь нээлттэй эсвэл хаалттай байхдаа хүн хүрч очих боломжтой байвал зохино.
Металл бус хөвүүр буюу дэлгэцний хөвөх чадвар нь хөвүүрийн хэлбэр болон тэдгээрийг хийсэн материалын эзлэхүүний жинг хангаж байвал зохино.
Хөвдөг дээвэр ба хөвүүрийн хөвөх чадварыг тооцохдоо бүтээгдэхүүний нягт 7 кН/м3 (700 кгс/м3) бөгөөд өтгөрөлтийн ачаалал 0,3 кПа (30 кгс/м2) гэж авах хэрэгтэй.
6.13. Хөвдөг дээвэр нь бороо цасны усыг зайлуулах төхөөрөмжтэй байна.
6.14. Хөвдөг дээвэр, хөвүүр ба тэдгээрийн чиглүүлэгч нь битүүмжлэлийг хангах нягт хаалттай байна.
Төсөлд заасан температурд царцдаг газрын тосонд зориулсан нягтруулагч нь хөвдөг дээвэр ба хөвүүр дээр ханаар дамжиж газрын тос асгарахаас урьдчилан сэргийлсэн тоноглолтой байх шаардлагатай.
6.15. Хөвдөг дээвэртэй эсвэл хөвүүртэй резервуарын нягтруулагч нь 1,0Ч10-5 м/ц-аас бага битүүмжлэлийн коэффициенттэй байж ямар нэгэн хаалтаар хамгаалагдаагүй агуулахын хана болон хөвдөг дээвэр эсвэл хөвүүрийн үзүүр хоорондын онгорхой зайгаар гарах алдагдлыг 70-аас 99 % хүртэл бууруулж байх ёстой.
6.16. 5000 м3 болон түүнээс дээш багтаамжтай резервуарын хөвдөг дээвэр дээр хаалтын цухуйх элементээс 25-30 см-аас дээргүй гэхдээ 1 м-ээс багагүй хөөс дарах зориулалттай ган цагирган саад хийнэ. Цагирган саадыг агуулахын хананд 2 м-ээс ойргүй зайд байрлуулан доод хэсгийг нь хөвдөг дээврийн гадаргууд сайтар бэхэлнэ.
Саадын доод хэсэгт саад ба резервуарын ханаар бий болсон цагирган орон зайгаас борооны ус болон гал унтраасны дараа хөөс үүсгэгч шингэнг гадагшлуулах зориулалттай 30 мм диаметр бүхий нүхийг хоорондоо 1 м-ийн зайд нийт периметрийн дагуу гаргана.
6.17. Хөвдөг дээвэр ба хөвүүрийн ган тулгуурыг резервуарын ашиглалтын явцад хөвдөг бүтээцийн доорх өндрийг нь өөрчилдөг байхаар төсөллөх хэрэгтэй.
Тулгуурын өндөрийг дараах нөхцөлийг баримтлан тогтооно:
ашиглалтын явцад резервуарын ёроолоос хөвдөг дээвэр эсвэл хөвүүр хүртэлх хамгийн бага зай нь резервуар доторх тоноглол эсвэл хүлээн авч тараах богино хоолойноос хөвдөг дээврийн ёроол буюу хаалтны дэгээ хүртэл 100 мм ихгүй завсартай байх нөхцийг хангасан байх ёстой;
засвар хийх үед агуулахын ёроолоос хөвдөг дээвэр эсвэл хөвүүр хүртэлх зай агуулахын ханан талд 2 м-ээс багагүй байна.
6.18. Металл бус хөвүүрийг шатдаггүй цахилгаан гүйдэл дамжуулах материалаар эсвэл статик цахилгаан буулгах төхөөрөмжөөр тоноглохоор төсөллөх хэрэгтэй.
6.19. Хөвдөг дээвэр ба хөвүүр нь агаар уурын хольц гадагшлуулж, доороо орших даралтыг (хөвөх болон доорх сойлтын аль алинд нь) зохицуулах мөн статик цахилгаан гадагшлуулах төхөөрөмжөөр тус тус тоноглогдсон байна.
6.20. Байнгын дээвэртэй резервуарыг дараах байдлаар төлөвлөнө:
- 26,6 кПа (200 м.у.б.) ба түүнээс доогуур ханасан уурын даралттай газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүний;
- хийн орон зайдаа агаарын даралтаас 70 кПа (7000 мм м.у.б.)-аар дээш тооцоотой болон зургийн даалгавараараа агаарын даралтаас доогуур байх 28 °С ба түүнээс доогуур авцалдах температуртай уур бүхий хөнгөн ноцдог газрын тосны бүтээгдэхүүний;
20-с 60 °С-ийн (оролцуулан) температурд халааж хадгалах газрын тосны бүтээгдэхүүний, зохих үндэслэлтэй тохиолдолд шатдаггүй материалаар хийсэн дулаан тусгаарлалттай байж болох;
60-аас 90 °С-ийн (оролцуулан) температурд халааж хадгалах газрын тосны бүтээгдэхүүний, шатахгүй материалаар хийсэн дулаан тусгаарлалттай байх;
90 °С-ээс дээш температурд хадгалах газрын тосны бүтээгдэхүүний чийг байх хориглох, галын аюулгүйн нэмэлт шаардлага (дээвэр доорх орон зайг сул хийгээр дүүргэх) тусгасан ба шатдаггүй материалаар хийсэн дулаан тусгаарлалт болон гаднаас халаах системтэй.
6.21. Байнгын дээвэртэй резервуарын тооцоонд хийн орон зай дахь даралтыг дараах байдлаар авна:
галын хамгаалагч ба агааржуулалтын богино хоолойтой нөхцөлд - 0,2 кПа (20 мм м.у.б.)-аар дээгүүр болон агаарын даралтаас доогуур;
галын хамгаалагч ба хамгаалалтын хавхлагтай нөхцөлд – агаарын даралтаас 2,5 кПа (250 мм м.у.б.)-аар дээгүүр эсвэл зургийн даалгавараар дээгүүр болон 0,5 кПа (50 мм м.у.б.) даралтаар агаарынхаас доогуур.
6.22. Хэвтээ ган цилиндр резервуарыг хийн орон зайдаа агаарынхаас өндөр даралттай газрын тосны бүтээгдэхүүнд зориулж зураг төсөл боловсруулна. Үүнд:
хавтгай булантай элементтэй - 40 кПа (4000 мм м.у.б.) хүртэл;
конус булантай элементтэй - 70 кПа (7000 мм м.у.б.) хүртэл.
Резервуарыг мөн энэ зүйлд зааснаас 10 хүртэл хувиар бага агаарын даралтад тооцоолж үзэх хэрэгтэй.
6.23. Шуудуу хэлбэрийн газар доорх ган резервуарыг зөвхөн тунгалаг газрын тосны бүтээгдэхүүнд зориулж төлөвлөнө.
6.24. Резервуарын буурийн хэв гажилтын хязгаарыг технологийн шаардлагад тэнцэх ашиглалтын хязгаарт тохирохоор тоноглолын техникийн баримт бичиг эсвэл зургийн даалгавараар тогтооно.
Ингэхдээ үнэмлэхүй их суулт нь 200 мм-ээс хэтрэхгүй, харин зэргэлдээ хоёр цэгийн суултын ялгаварыг хоорондын зайд харьцуулсан ёроолын доорх буурийн харьцангуй суулт нь 0,005-аас хэтрэх ёсгүй.
Босоо цилиндр резервуарын ёроолын төв хэсгийн болон ханан доорх суултын ялгавар нь 0,003r-ээс хэтрэхгүй бөгөөд 100 мм-ээс ихгүй байх ёстой. (Үүнд r — резервуарын радиус) Хөвүүртэй эсвэл хөвдөг дээвэртэй резервуарын хазайлт 0,002-аас ба хөвүүргүй эсвэл хөвдөг дээвэргүй резервуарын 0,004-өөс хэтрэх ёсгүй.
6.25. Газар дээрх резервуарын ёроолын доод цэгийн түвшин тухайн газрын өндөржилтийн түвшингөөс 0,5 м-ээс дээш байна.
6.26. Байнгын дээвэртэй резервуарт хаяавч төлөвлөвөл зохино.
ГАН РЕЗЕРВУАР
6.27. Босоо болон хэвтээ цилиндр резервуарын үндсэн хэмжээ (диаметр, өндөр, урт)-г тогтоохдоо газрын тосон бүтээгдэхүүний хэвтээ ган резервуарын стандартын шаардлагын дагуу, гангийн зарцуулалтыг багасгах боломжтой, урт өргөний давтамжит хэмжээтэй үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн цувимал ган хавтсаар хийхээр тооцох хэрэгтэй.
Босоо резервуарын ханын өндрийг 18 м-ээс ихгүйгээр авна. Резервуарыг гадсан суурин дээр байрлуулах тохиолдолд агуулахын ёроолоос газар хүртэлх гадас хоорондын зайг хөрсөөр дүүргэнэ.
12 м болон түүнээс өндөр резервуар (ёроол доорх асгаасны өндрийг оролцуулан) хөшүүн цагираган доор суурилуулсан байнгын усалгааны цагирагаар тоноглох шаардлагатай. Хэрэв хөшүүн цагирагууд нь ус урсгах нүхтэй байвал услах цагирагыг зөвхөн хамгийн дээд талын хөшүүн цагираган доор байрлуулна.
6.28. Ган резервуар төсөллөхдөө түүнийг бэлдэх угсрах явцад хавтаснуудыг заагаар нь нийлүүлэн хуйлах аргыг тусгавал зохино.
6.29. Резервуарын бүтээцийн тооцоог БНбД 53-03-07-ын дагуу гүйцэтгэхдээ, резервуарын зарим элементийг дараах бүлэгт хамааруулан гангийн маркийг сонгоно:
I бүлэг - 10 мян. м3 ба түүнээс дээш багтаамжтай агуулахын хана болон ёроолын зах, дээврийн фасонки;
II бүлэг - 10 мян. м3-ээс бага багтаамжтай резервуарын хана болон ёроолын зах, ямарч багтаамжтай авна, хучилт, түүний тулгуур цагираг болон хөшүүн цагираг, ёроолын төв хэсэг, хөвүүр ба хөвдөг дээвэр.
6.30. Босоо цилиндр ган резервуар тооцоог гүйцэтгэхдээ буурь хөрстэй харилцан үйлчлэх үед бүтээцэд үүсэх хүчлэлийг харгалзан үзэх хэрэгтэй.
6.31. gс ажиллах нөхцөлийн коэффициентийн утгыг 5 дугаар хүснэгтийн дагуу авна.
Ачааллын найдваржилтын коэффициентийг БНбД 2.01.07-90-ийн дагуу гэхдээ 6 дугаар хүснэгтэд дурьдсан gf, нэмэлт коэффициентийг тооцон авна.
5 дугаар хүснэгт
Элементүүд
|
gс ажиллах нөхцөлийн коэффициент
|
Босоо цилиндр резервуарын хананы, бат бэхийг дараах байдлаар тооцоно:
доод бүслүүр (бэхэлгээг суулган)
|
0,7
|
бусад бүслүүрүүд
|
0,8
|
Резервуар, ёроол хоёрын уулзвар
|
1,2
|
Мөн резервуарын хананы элементүүдийг тогтворжилтанд тооцоход
|
1
|
Тэлэгч бүтэцтэй бөөрөнхий болон конусан хучилтын тооцоонд:
моментгүйн онолоор
|
0,9
|
тооцон бодох машин ашиглан моменттойн онолоор
|
1
|
6.32. Ган резервуарын зураг төсөлд: түүний дотор ба гаднах даралт болон агаарын хэмийн өөрчлөлтөөс үүдэн ёроол, хучилт ба ханын ачаалал ихдэхээс урьдчилан сэргийлэх хавхлагыг суурилуулсаны дараа битүүмжлэх зааварчилгааг тусгасан байна.
6.33. Хэвтээ резервуар тусдаа тулгуур эсвэл цулмаг хиймэл буурин дээр тулахаар төлөвлөх хэрэгтэй.
6 дугаар хүснэгт
Ачааллын шинж чанар
|
Ачааллын найдваржилтын
коэффициент gf
|
Агаарынхаас их эсвэл бага даралт
|
1,2
|
Тогтворжилтыг байдлыг тооцооллоход цилиндр резервуарын босоо хананд ирэх салхины ачаалал
|
0,5
|
Резервуарын бөөрөнхий дээвэр дээрх цасны ачаалал
|
0,7
|
Тайлбар: Салхины ачааллыг тойргийн дагуу жигд хувиарлагдсан гэж авна. Аэродинамикийн коэффициентийг БНбД 2.01.07-90-ээр тогтооно
6.34. Газар доорх хэвтээ ган цилиндр резервуар ба шуудуу хэлбэрийн резервуарын доор, битүүмжлэл алдагдан газрын тосны бүтээгдэхүүний шүүрэлтийг илрүүлэх, хяналтын худаг руу налуутай ховил хийнэ.
6.35. Газар доорх ган резервуарын дээвэр дээр газрын түвшинөөс дээш 0,2 м-ээс багагүй цухуйсан шургах нээлхий хийнэ.
6.36. Газар доорх хэвтээ ган цилиндр резервуар ба шуудуу хэлбэрийн резервуарыг төсөллөхөд байнгын шат (дөрөөвч шат) тусгана. Шатыг шургах нээлхийн богино хоолойд бэхэлнэ. Шатны доод үзүүр болон агуулахын ёроол хооронд 0,5 м-ээс багагүй зай байх ёстой.
6.37. 5000 м3 ба түүнээс доош багтаамжтай газар дээрх босоо резервуарын доор ус тусгаарлах давхрага бүхий элсэн дэр, 10 000 м3 ба түүнээс дээш багтаамжтай тохиолдолд үргэлж хавтангаар эсвэл цагираг хэлбэртэй төмөр бетон буюу гадсан суурь хийнэ.
Этилийн бензин хадгалах резервуарын ёроол доор төвөөс гадагш чиглэсэн налуутай цул бетон эсвэл төмөр бетонхавтан суурьтай байна.
ТӨМӨР БЕТОН РЕЗЕРВУАР
6.38. Газрын тос болон бараан өнгийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах газар доорх төмөр бетон резервуар төсөллөхөд энэ хэсэгт дурьдсан хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
6.39. Агуулах нь дараах модуль хэмжээтэй байна:
500 м3 ба түүнээс дээш багтаамжтай резервуарын диаметр — 3 м-ийн давтамжтай;
тэгш өнцөгт агуулахын ханын хэмжээ – 6 м-ийн давтамжтай бөгөөд 6х6 эсвэл 3х6 баганын сүлжээтэй.
6.40. Цилиндр резервуарын ёроол, хана ба хучилтыг хоёр чиглэлд урьдчилан хүчитгэсэнээр төсөллөх хэрэгтэй. Харин хавтгаалжийг босоо чиглэлд урьдчилан хүчитгэсэн бол хананы угсармал элементийн босоо заадасны нэг талд (заадасны уртад перпендикуляр) шахагч хэрэглэж болно. Мезут хадгалах резервуарт шахагчгүй хана хэрэглэж болно.
6.41. Резервуарын ёроол тавих цэг нь угсралт болон ашиглалтын үеийн хөрсний усны хамгийн их түвшингөөс 1 м-ийн дээр байрлах ёстой.
Тусгай үндэслэлтэй нөхцөлд резервуарын суурийн улыг хөрсний усны түвшингөөс доош суулгахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд резервуарыг хоосон бөгөөд хөрсөөр булагдсан үеийн хөрсний усны даралтаас үүсэх хөвөлтийн болон ёроол ба ханын бат бэх ан цав тэсвэрлэлтийн тооцоо хийнэ.
6.42. Хүрээлэн буй орчинг хамгаалах зориулалтаар резервуарын ёроол доор бүтээгдэхүүний шүүрэлтийг бүртгэх хяналтын худаг бүхий шүүлүүрийн систем төлөвлөнө. Талбайд хөрсний ус илрэх тохиолдолд түүнийг зайлуулах бие даасан шүүлүүрийн систем төлөвлөнө.
6.43. Шороон манаас ба резервуарын ханын завсараар ус орохоос сэргийлэх отмостка хийвэл зохино.
6.44. Төмөр бетон резервуарын угсармал бүтээцэд шахалт тэсвэрлэлтийн В25 – В40 ангийн бетон, харин цутгамал бүтээцэд В25 – В30 ангийн бетон хэрэглэхээр төсөллөвөл зохино. Эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд үүнээс өндөр үзүүлэлт бүхий бетон ашиглахыг зөвшөөрнө.
Зураг төсөлд 6.47 болон 6.48 дугаар зүйлд заасан дагуу бетоны найрлагад тавигдах шаардлагыг тусгасан байна.
6.45. Резервуарын усанд норж байдаг гадаргын төмөр бетон бүтээцийн бетоны хүйтэн тэсвэршилт F300-аас багагүй ус үл нэвтрүүлэлт W8-аас багагүй марктай байна. Бусад төмөр бетон бүтээц нь хүйтэн тэсвэршилтээрээ БНбД 52-01-10 –тэй нийцэж, ус үл нэвтрүүлэлтээр W6-аас доошгүй маркийн байх шаардлагатай.
6.46. Зангилаа уулзварыг бетон эсвэл зуурмагаар цутгуулж битүүмжлэх хэрэгтэй. Эдгээр бүтээцийн ачаалал дахь шахалт тэсвэрлэлтийн анги, хүйтэн тэсвэршилтийн болон ус нэвтрүүлэхгүйн марк нь байгууламжийн үндсэн бүтээцийн хүчдэлтэй үеийн бетоны анги ба маркаас багагүй байна.
6.47. Газрын тос болон бараан өнгийн газрын тосны бүтээгдэхүүний резервуарыг төсөллөхөд сульфатад тэсвэртэй портланд-цементтэй бетон сонгоно.
С3А £ 5 % болон С3А + C4AF £ 2,2 %-ийн агууламжтай хөнгөн-цагаанжуулалт багатай, усанд нь цементийн массын 3,5 %-тай тэнцэх хэмжээний шингэн шил хольсон портланд-цемент ашиглахыг зөвшөөрнө. Бетон дахь ус цементийн харьцаа 0,45-аас хэтрэх ёсгүй.
ССБ төрлийн зөөлрүүлэгчээс өөр нэмэлт ашиглахыг хориглоно.
6.48. Бетоны дүүргэгчээр MNS 2803:2004-ын дагуу дайрга болон элс ашиглах шаардлагатай. Дүүргэгчээр хайрга ашиглахыг хориглоно, ингэхдээ дүүргэгч дэх ялтаст болон шовх хэлбэрийн хэмхдэсийн агууламж 15%-иас хэтрэх ёсгүй.
6.49. Резервуарын бүтээц нь босгох болон ашиглалтын явцад үүсдэг дараах үйлчлэлийг тэсвэрлэхээр тооцогдсон байна:
булаагүй резервуарын туршилтын үеийн усны ачаалал;
хоосон резервуарын булсан хөрснөөс ирэх ачаалал (гүнд суулгасан резервуарт);
угсралтын үеийн салхины ачаалал;
босголтын үеийн температурын өөрчлөлт болон бетоны суултын үйлчлэл.
Ашиглалтын үеийн ачаалал ба бүтээгдэхүүн ба гадна орчны температурын зөрөөгийн нөлөөг зургийн даалгаварт тусгасанаар авна.
6.50. Резервуар төсөллөхөд дараах зүйлийг бодолцох хэрэгтэй:
Газрын тосны халуун бүтээгдэхүүнээр дүүргэх үеийн эсвэл гадна агаарын температур өвлийн тооцоот температурд хүрэхэд ханын зузаан дахь температурын жигд бус хувиарлалтаас үүсэх гулзайлтын момент;
агуулахын ханын тууш чиглэл дэх дундаж температурын өөрчлөлтөөс үүдэн бий болох температурын хүчлэл.
6.51. Резервуарын бүтээцэд (норматив ачаалал болон температурын үйлчлэлийн хамгийн таагүй хослолд тооцсон) төвийн бус шахалтан дахь үүсэх нэвт бус 0,1 мм хүртэл өргөнтэй ан цавыг зөвшөөрнө. Ингэхдээ хаших бүтээц (хана ёроол болон хучилт)-эд захын шахалтын ширхэглэл дэх шахалтын хүчдэл 0,05Rb,ser-аас багагүй байна.
6.52. Бетон ба гангийн тооцоот болон норматив эсэргүүцэлийг БНбД 52-01-10-ийн дагуу авна.
Бүтээцийг 50 °С-аас дээш халаах тохиолдолд өндөр температурын үйлчлэлд зориулсан бетон төмөр бетон бүтээцийн норм дүрмийн дагуу хязгаарын төлөвийн нэг болон хоёрдугаар бүлгээр, бетон ба арматурын тооцоот эсэргүүцлийг өөрчлөлт болон бетоны уян хатны модулийг тодорхойлох хэрэгтэй.
Долоо. ХИЙ ХАДГАЛАГЧ (ГАЗГОЛЬДЕР)
7.1. Үйлдвэрийн хэрэгцээт хийг хадгалах, холих, даралтыг тэгшитгэх, найрлагыг жигдрүүлэх болон хий хувиарлах зориулалт бүхий хий хадгалагч ган савыг төсөллөхөд энэ хэсгийн хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
7.2. Хий хадгалагчийн бүтээцийг цувааны аргаар хийж, угсрах түүнчлэн шалгаж, ажиглалт явуулах цэвэрлэх, засах, зэврэлтээс хамгаалах, будах болон засварын үед агааржуулах ба хорт хийг арилгахад хүрч очиход хялбар байхаар төсөллөх хэрэгтэй.
7.3. Хий хадгалагчийг:
нам даралтын - 4 кПа (400 мм ус. б.) хүртэл;
өндөр даралтын - 70 кПа (0,7 кгс/см2)-аас дээш гэж төлөвлөвөл зохино.
7.4. Хий хадгалагчийн багтаамжийг дараах маягаар авна, м3–ээр:
нойтон — 50 000 хүртэл;
уян секцтэй хуурай — 10 000 хүртэл;
бөмбөлөг – 600-аас [1,8 МПа (18 кгс/см2) хүртэл даралттай бүтээгдэхүүнд] 2000 хүртэл [1,2 МПа (12 кгс/см2) хүртэл даралттай шатдаггүй бүтээгдэхүүнд],
харин 0,25 МПа (2,5 кгс/см2) хүртэл даралттай хөнгөн ноцох болон шатах бүтээгдэхүүнд;
хэвтээ цилиндрэн — 50-аас 300 хүртэл;
босоо цилиндрэн — 50-аас 200 хүртэл.
7.5. Хий хадгалагчийг төсөллөхдөө гангийн маркийг БНбД 53-03-07-ийн дагуу сонгож, байгууламжийн элементүүдийг бүлэглэж бэлтгэхэд 6,29 дүгээр зүйлд заасаныг баримтлана.
7.6. Өндөр даралтын хий хадгалагчийн тулгуурыг дараах байдлаар төсөллөнө;
бөмбөлөгөнд – босоо буюу үргэлжилсэн (цилиндр ба конус г.м) хавтгай хэлбэртэй;
хэвтээ цилиндрт — эмээлийн суудал эсвэл босоо хэлбэртэй;
босоо цилиндрт — үргэлжилсэн хавтгай эсвэл босоо хэлбэртэй.
Тогтмол эзлэхүүнтэй хий хадгалагчийн даацат бүтээцийн гал тэсвэршилтийн хязгаар нь 2 цагаас багагүй байна.
7.7. Нам даралтын хий хадгалагч (нойтон болон хуурай)-ийг төсөллөхөдөө түүний элементийг хийж, угсрахдаа хуйлмал материал ашиглахаар тусгах хэрэгтэй.
7.8. Хуурай хий хадгалагчийн өндөр ба диаметр нойтон хий хадгалагчийн нэг үеийн мөн хэвтээ ба босоо цилиндр хий хадгалагчийн хүнхэр бүрхүүлийг цувимал ган хуудасны үйлдвэрлэсэн урт өргөний хэмжээгээр авбал зохино.
7.9. Нам даралтын хий хадгалагчийн хуудсан бүтээцийг гурваас илүүгүй маркийн гангаар хийхээр зураг төсөл зохиох хэрэгтэй.
7.10. Хий хадгалагч бөмбөлөгний бүрхүүлийг төсөллөхдөө:
Ган хуудсанд хаягдал бага гарахаар тооцон дэлбээ хэлбэрээр эсгэх;
Хүнхэр бүрхүүлд нэг төрлийн маркийн ганг хэрэглэх;
Хүнхэр бүрхүүлийн дэлбээг тэгш тоотой авах;
Босоо тулаасыг тэгш тоотойгоор авах;
Дэлбээг уулзвараар нь гагнаж залгахаас өмнө хөвөөг нь засаж боловсруулах хэрэгтэй.
7.11. Нам даралтын хий хадгалагчийг тооцоолохдоо ачааллын найдваржилтын коэффициент болон ажиллах нөхцлийн коэффициентийг 6,31 дүгээр зүйл ба БНбД 53-03-07-шаардлагын дагуу авна.
Ажиллах нөхцлийн нэмэгдэл коэффициент gс-ийг 7 дугаар хүснэгтийн дагуу, харин өндөр даралтын хий хадгалагч дахь илүүдэл даралтын тооцоонд ачааллын найдваржилтын нэмэгдэл коэффициент gf-ийг 1,2-той тэнцүүгээр авна.
7 дугаар хүснэгт
Элементүүд
|
gс ажиллах нөхцлийн коэффициент
|
Бөөрөнхий резервуарын бүрхүүлийн бат бэх ба тогтворжилтын тооцоонд:
моментгүйн онолоор
|
0,6
|
моментойн онолоор
|
0,9
|
Захын эффектийн зурвасанд
|
1,2
|
Нойтон хий хадгалагчийн гадна босоо чиглүүлэгчид
|
0,9
|
Куполын шахалттай үндсэн элементүүд болон нойтон хий хадгалагчийн хөшүүншилийн шахалтын бүслүүрт
|
0,9
|
7.12. Хий хадгалагчийн, нээлхий, багаж хэрэгсэл болон бусад тоноглолын үйлчилгээнд зориулсан 1 м-ээс намгүй хашлагатай 0,7 м-ээс багагүй өргөнтэй байнгын шат, тавцан зам зэргийг төлөвлөнө.
7.13. Хий хадгалагчийн нарны элчинд халж байдаг дээд хэсгийг 50 %-иас доошгүй ойлгох коэффициенттай завсрын өнгөөр будвал зохино. Хий хадгалагчийн гадаргуу дээр тэмдэг, тоо болон бусад агуулагдаж буй бүтээгдэхүүний тэмдэглэгээ, тухайн үйлдвэрийн таних тэмдэгийг байрлуулахыг зөвшөөрнө.
ҮЙРМЭГ МАТЕРИАЛ АГУУЛАХ
Найм. ХӨМРӨГ (НОГОО, МАЛЫН ТЭЖЭЭЛ ХАДГАЛАХ)
8.1. Үйрмэгэн болон ширхэгийн материал хадгалахад зориулсан задгай хөмрөгийг төсөллөхөд энд заасан хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
8.2. Хөмрөгийг блокчилсон олон-үүрт хэлбэрээр барилга дотор буюу задгай талбайд, газар дээр эсвэл нүхэнд суулгах маягаар байрлуулж болно.
8.3. Хөмрөг хадгалах үүрийн хэмжээг байгуулалтаар нь 6х6, 6х9, ба 9х9 м-ээр авбал зохино. Технологийн шаардлагаар үүрийн том хэмжээг 3 м-ийн давтамжтайгаар авахыг зөвшөөрнө.
8.4. Хөмрөгийн ханын өндөрийг 3,6; 4,8 эсвэл 6 м-ээр авбал зохино.
Газарт суулгавал зохих хамгийн бага хэмжээ нь: газрын түвшинөөс доош 0,6 м, харин шалны түвшинөөс доош 0,3 м байна. Үүрний ханын хамгийн бага өндөр нь газар буюу шалны түвшинөөс дээш 1,2 м байна.
8.5. Хөмрөгийг цутгамал төмөр бетоноор төлөвлөнө.
8.6. Металл хольцийг (шихт) хадгалах хөмрөгийн ханын дотор гадаргуу болон оройн хэсэгт хөндөл модон хамгаалалт хийнэ. Цутгамал хийцтэй хөмрөгт ашиглалтаас гарсан зам төмрөөр хамгаалалт хийхийг зөвшөөрнө.
Үйрмэгэн материал агуулах хөмрөгт зөвхөн ханын дээгүүр хамгаалалт хийвэл зохино.
8.7. Хөмрөгийн шалыг чулуугаар эсвэл нягтруулсан шороогоор хийх нь зохимжтой.
Үмхдэг кранаар материал ачиж буулгахад хадгалах материалаараа 0,3 м-ээс багагүй зузаантай завсрын зөөлөвчин үе гаргахаар тооцох хэрэгтэй.
8.8. Хадгалагдаж буй материалаас хөмрөгийн хананд ирэх хэвтээ даралтыг түшиц ханын адилаар тодорхойлно. Хөмрөгөнд хадгалагдах материалын норматив тодорхойлолтыг 8 дугаар хүснэгтээс авна.
8 дугаар хүснэгт
Материал
|
Норматив хувийн жин, кН/м3 (тс/м3)
|
Дотоод үрэлтийн норматив өнцөг, градусаар
|
Бага оворын ширэмэн хайлш
|
40 (4)
|
|
( Бохир хайлш)
|
35 (3,5)
|
45
|
(хольцтой хайлш)
|
40 (4)
|
|
Дахин боловсруулах металл
|
35 (3,5)
|
|
Ган зоргодос
|
20 (2)
|
50
|
Ширмэн царил
|
25 (2,5)
|
|
Ган царил
|
20 (2)
|
|
Хромын хүдэр
|
27 (2,7)
|
|
Марганецийн хүдэр
|
20 (2)
|
|
Төмрийн хүдэр
|
25 (2,5)
|
45
|
Дахин боловсруулах шаарга
|
18 (1,8)
|
|
Кварцит
|
20 (2)
|
|
Шатаасан(галд тэсвэртэй) шавар
|
18 (1,8)
|
|
Дунит
|
28 (2,8)
|
|
Хромит
|
31 (3,1)
|
|
Шаарга
|
12 (1,2)
|
40
|
Чийглэг элс
|
18 (1,8)
|
|
Шохойн чулуу
|
17 (1,7)
|
|
Шавар
|
18 (1,8)
|
35
|
Чийглэг нарийн цагаан шавар
|
14 (1,4)
|
|
Шохой
|
8 (0,8)
|
|
Магнийн нунтаг
|
19 (1,9)
|
33
|
Хуурай элс
|
16 (1,6)
|
30
|
Кокс ба коксик
|
8 (0,8)
|
|
8.9. Хөмрөгийн хоосон байрны ханыг газрын гадарга дээр дарах 20 кПа (2 тс/м2)-аас багагүй эрчимтэй түр норматив ачаалал бүхий хөрсний хэвтээ даралтад тооцно.
8.10. Хөмрөгийг дүүргэх материалын тооцоот жинг тодорхойлоход ачааллын найдваржилтын коэффициентийг gс = 1,2 гэж авна, дотоод үрэлтийн тооцоот өнцөгийг олохдоо дотоод өнцөгийн норматив өнцгийн ачааллын найдваржилтын коэффициент gf =1,1-д хуваана.
8.11. Хөмрөгт үзлэг хийх, түүнийг засварлах болон цэвэрлэхэд зөөвөрийн шат хэрэглэнэ.
Ес. БУНКЕР
9.1. Барилга, байгууламж дотор ба гадаа байрлах бункерийг төсөллөхөд энэхүү бүлгийн хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
9.2. Бункерийн төсөллөлтийг дараалсан хоёр дамжлагын дагуу гүйцэтгэнэ: 1) геометрийн параметрийг тогтоох – бункерийн хананд наалдах, юүлүүрээр чөлөөтэй унахад саад болох зүйлсийг арилгахад үйрмэг материалын физик-механикийн шинж чанарыг судалсаны үндсэн дээр бункерийн хэлбэр, ханын налуу гоожуурын нүхний хэмжээ зэргийг тооцоогоор тодорхойлно; 2) бункерийн бүтээцийн болон түүнийг цохилт, үрэлтээс хамгаалах тооцоо хийж төсөллөх.
9.3. Бункерийн геометрийн параметр нь үйрмэг материалтай хамааралтай (барьцалдаж, бөөгнөрдөг) болон хамааралгүй (барьцалдаж, бөөгнөрдөггүй) гэж 2 янз байдаг. Багцардагт 2 мм-ээс бага ширхэглэлтэй бөгөөд 2 %-иас дээш чийгшилтэй материал, харин багцардаггүй материалд 2 мм-ээс том ширхэгтэй дайрга, сайр болон бусад материал орно. 2 мм хүртэл ширхэгтэй 2 %-иас доош чийгшилтэй элсийг мөн багцардаггүй материалын тоонд оруулна.
9.4. Бункерийг төсөллөхдөө үйрмэг материалыг урсан гаргах хоёр хэлбэрийн арга байдгийг анхаарах хэрэгтэй. Усан буюу гидравлик төрөлд –бункерийн бүхий л орон зайд орших үйрмэгэн материал хөдөлгөөнд орно; гидравлик бус төрөлд зөвхөн гаргах нүхний дээр орших төвийн хэсэг хөдөлгөөнд орж үлдэх материал хөдөлдөггүй.
Багцардаг буюу өөрөө урсдаг үйрмэгэн материалд усан төрлийн урсгалтай, харин багцардаггүйд нь хуурай буюу гидравлик бус төрлийн урсгалтай бункер төлөвлөвөл зохино.
9.5. Багцардаггүй материалд зориулсан хуурай урсгалтай бункер нь: пирамид, конус, хөндлөн хавтгай ёроолтой, парабол үгүй бол өөр тэгш эсвэл тэгш бус хэмтэй зэрэг олон хэлбэрийн байж болно.
Ийм бункерийн геометрийн параметрийг тооцоолход зөвхөн нэг параметрээр өөрөөр хэлбэл – үйрмэгэн материалын агуулж буй хамгийн том хэсгээс хамааруулан гаргах нүхний хэмжээг тодорхойлно.
Технологийн шаардлагаар бункерийг бүрэн гүйцэд суллахаар зааснаас бусад тохиолдолд юүлүүрийн ханын налуугийн өнцгийг дураар сонгохыг зөвшөөрнө. Бункерийг бүрэн суллах тохиолдолд ханын налуугийн өнцгийг үйрмэгэн материалын байгалын налуугийн өнцөг дээр 5 - 7° нэмэн гаргаж авна.
9.6. Багцардаг материалын усан урсгалттай бункерийн хэлбэрийг пирамид, конус эсвэл ховилтойгоор сонгоно. Өөр хэлбэрийн (парабол, хавтгай ёроолтой) болон тэгш бус хэмтэй бункер ашиглахыг хориглоно.
Ийм бункер дэх ханын налуугийн өнцөг болон гаргах нүхний хэмжээ зэргийг: дотоод үрэлтийн өнцөг (байгалын налуугийн өнцөгөөр авахыг хориглоно), хувийн барьцалдах чанар, гадна үрэлтийн өнцөг, үрэлтийн идэвхтэй өнцөг, урсах үйлдэл зэргийг үйрмэг материалын шилжисхийлтийн эсэргүүцлийг хэмжигч багажийн тусламжтай тодорхойлно.
Гадна үрэлтийн өнцөг (бункерийн ханын материалаар үйрмэгэн материалын үрэгдэх өнцөг)-өөс хамааруулан ханын налуун өнцгийг ойролцоогоор (6-р Зураг)-ийн дагуу тодорхойлно.
6-р Зураг. Багцардаг материалын бункер дэх ханын налуугийн өнцгийг тодорхойлох график
1- тэгш өнцөгт хэлбэрийн гаргах нүхтэй бункерийн график (талуудын харьцаа нь 3:1 ба түүнээс их); 2 – конус хэлбэрийн юүлүүртэй дугариг нүхтэй эсвэл пирамид хэлбэртэй дөрвөлжин нүхтэй бункерийн график; j - бункерийн хана ба үйрмэгэн материалын үрэлтийн өнцөг; a - хэвтээ чигтэй ханын налах өнцөг
9.7. Багцардаг үйрмэг материалын бункерийг төсөллөхөд бункерийн геометрийн параметрийг гаргасаны дараагаар бункерийн алслалын орон зайн төлөвлөлтийн шийдлийг тогтооно. Бункерийн алгаслал нь ижилтгэсэн баганын сүлжил болон давхрын өндөрт тохирох ёстой.
9.8. Бункерийг төсөллөхдөө түүний геометрийн нийт эзлэхүүнийг аль болох бүрэн (ачааллын үед 80 %-иас багагүй) ашиглах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
9.9. Үйрмэг материалаас бункерийн хананд ирэх даралтыг тэдгээрээс хананд ба өөр хоорондох үрэлтийн хүчийг тооцолгүйгээр түшиц ханын адилаар авна.
9.10. Бункерийн бүтээцийг бункерийг дүүргэж буй үйрмэг материалын жингээс ирэх түр ачаалал өөрийн бүтээцийн болон доторлогооны жингээс ирэх тогтмол ачаалал түүнчлэн бункерийн дээдэх хучилтын тогтмол болон түр ачааллын үйлчлэлд ажиллаж байхаар тооцох хэрэгтэй.
9.11. Бункерийн ханыг хэвтээ ба ташуу чиглэл дэх сунгах хүчлэл болон ханын хавтгай дахь орчны гулзайлтын моментод тооцох хэрэгтэй. Бункерийн бүтээцийг бүхэлд нь, түүний орон зайн ажиллах байдлыг тооцсон нийт гулзайлтад тооцно.
9.12. Бункерийн бүтээцийг тооцход үйрмэг материалын хувийн жин g-г технологийн даалгаварын дагуу авбал зохино.
9.13. Бункерийг төмөр бетон эсвэл ган төмөр бетон (хавтгай төмөр бетон хавтан болон ган каркасаар) байхаар эсвэл угсармал - цутгамал төмөр бетон байхаар төсөллөнө. Юүлүүр, бункерийн нарийссан хэсэг, параболон (дүүжин бункер) түүнчлэн технологийн нөхцөлөөс шалтгаалан үйрмэг материалын механик, химийн ба температурын нөлөөнд автдагаас төмөр бетоноор хийх боломжгүй тохиолдолд гангаар төлөвлөхийг зөвшөөрнө.
9.14. Багцардаг материалын бункерийн булангийн доторх уулзварыг мөлийлгөх эсвэл дугуйруулсан байдалтай төсөллөнө.
9.15. Тоосорхог материалд зориулсан бункерийг битүү харин тоосжих материал (шохойн чулуу гэх мэтийн хатуулаг багатай, хуурай, зүсмэл уулын чулуулаг материал)-д зориулсаныг тоос сорох төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай.
9.16. Бункерийн дотор гадаргууг элэгдэх (I ба II бүс) болон элэгдэхгүй (III бүс) хэсэгт хуваана.
I бүс – бункерт ачих үеийн үйрмэг материалын урсгалд цохигдох болон суллах үед үрэлтийн нөлөөнд автах хэсэг. I бүсийг өөрөөр нь хамгаалуулах эсвэл элэгдэлд тэсвэртэй уян дэвсгэр буюу резенээр хамгаална.
II бүс – бункерийг суллах үед үйрмэг материалын үрэлтэд автах хэсэг. II бүсийг чулуун цутгамал, шилэн талсттай шаарга, полимер материал, резин болон бусад материалаар өнгөлнө хэрвээ үйрмэг материалын температур нь 50 °С-ээс давахаар бол дулаанд тэсвэртэй шаарган чулуу ба чулуун цутгамалаар хамгаалвал зохино.
III бүс – хамгаалах шаардлагагүй хэсэг.
9.17. Үйрмэгэн материалын үрэлтээр бункерийн дотор гадаргуу дээр өндөр температур болон химийн идэмхий байдал үүсвэл бункерийн дотор гадаргууг шаарган чулуун цутгамал хавтан буюу, элэгдэл ба халуунд тэсвэртэй бетон хавтан (хүчил болон халуун тэсвэрлэх зуурмагаар заадсыг нь битүүлсэн), зарим тохиолдолд зохих төрлийн ган (дулаанд тэсвэртэй г.м) хавтсаар хамгаалах шаардлагатай.
9.18. Бункерийг идэмхий болон хийн орчинд ашиглах тохиолдолд гадна гадаргууг БНбД 20-02-11-ийн шаардлагын дагуу зэврэлтээс хамгаална.
9.19. Халаалтгүй байранд дахь чийглэг материалд зориулсан бункерийн байгууламж төсөллөхдөө, бункерт материал хөлдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс бункерийн ханыг халаахаар тусгах хэрэгтэй.
9.20. Тоосорхог материалд зориулсан бункерт уурын конденсацаас сэргийлж ханын гадна талд дулаалгыг шатдаггүй материалаар хийнэ.
9.21. Халуун буюу хөлдүү байдалтай багцардаг материалын бункерийг төсөллөхдөө түүний хананд халуун материалын уурын конденсац үүсэх болон хөлдүү материал наалдахаас сэргийлэн дулаан техникийн тооцоог үндэслэн дулаалга хийнэ.
9.22. Бункерийн хучилтыг материал ачааллах нүхтэй шатахгүй материалаар төлөвлөнө. Хэрэв тээврийн хэрэгсэл (галт тэрэг, авто машин, грейфэр)-ээс ачааллах явц тасралтгүй үйлдэгдэж байвал хучилтгүй бункер төлөвлөхийг зөвшөөрнө, Тэхдээ хажуу болон эсрэг талдаа 1 м-ээс намгүй үргэлжилсэн хашлага заавал байрлуулах хэрэгтэй.
9.23. Хэрвээ тоосорхог материалын бункерийн хучилтын хавтангийн зузаан уулзвар дээрээ 100 мм ба түүнээс бага байвал,түүний дээгүүр арматуртай 50 мм-ийн зузаантай цутгамал өнгөлгөө хийнэ.
9.24. Халуун үйрмэг материалд зориулсан бункерийн элэгдэл тэсвэрлэх хамгаалалт болон үндсэн бүтээцийн хооронд шатахгүй материалаар дулаан тусгаарлалт хийнэ Үүнд: ган бункерт - 300 °С-ээс дээш халах температуртай, төмөр бетонд - 100 °С-ээс дээш байвал ийм тусгаарлагч хэрэгтэй.
9.25. Ноцох, хий ялгаруулах үйрмэг материал (тухайлбал метан ялгаруулдаг чулуун нүүрс) хадгалах зориулалттай бункерийн хучилтын бүтээцэд доош цухуйсан хавиргагүй байна.
9.26. Бункерийн хучилтанд металл тагтай завсар гарахгүй хаагдах нээлхий хийнэ. Бункерийн дээрх байранд өргөж-зөөвөрлөх тоноглол төлөвлөнө. Бункер дотор хучилтын доороос өргүүрийн ба угсралтын хэрэгсэлд зориулсан гогцоо гаргана.
9.27. Бункер нь хүн бууж байхааргүй механикаар ханыг цэвэрлэх, тогтож үлдсэн үйрмэг материалыг зайлуулах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Арав. ҮЙРМЭГ МАТЕРИАЛ ХАДГАЛАХ,
ДАРШ БА ДАРШНЫ КОРПУС
ДАРШ БА ДАРШНЫ КОРПУС
10.1. Төмөр бетон эсвэл гангаар хийсэн, үйлдвэрийн үйрмэг материалыг хадгалах зориулалттай дарш болон даршны корпус төсөллөхөд энэ бүлгийн заалтыг мөрдлөгө болгоно.
Үр тариа болон түүнийг боловсруулах бүтээгдэхүүн хадгалах даршийг БНбД 31-20-11-ын дагуу төлөвлөнө.
10.2. Даршны хэлбэр, хэмжээ, байрлалыг үйлдвэрлэлийн технологийн шаардлага, ижилтгэл, хөрс ба температурын нөхцөл, түүнчлэн техник-эдийн засгийн үндэслэл архитектурын зохиомжтой уялдуулан тогтооно.
Даршны корпусыг гал тэсвэршилтийн II ангиллын, үйлчилгээний барилгатай блокчилон байрлуулахыг зөвшөөрнө. Ингэхдээ дарш болон залгаа барилгын суурийн суултын зөрүүг тооцох хэрэгтэй.
10.3. Даршны юүлүүрийн хэлбэр, түүний налуугийн өнцөг, мөн гаргах нүхний хэмжээг тогтооход 9.2 – 9.6 зүйлд заасаны дагуу үйрмэг материалыг найдвартай гоожих шаардлагыг хангавал зохино.
10.4. Даршыг тусдаа орших ба корпус болгон блокчилхоор төлөвлөж болно. 12 м-ээс их диаметртэй даршийг бие дааснаар төлөвлөнө.
10.5. Тусдаа орших даршны байгуулалт дугариг хэлбэртэй байна. Зохих үндэслэлтэй нөхцөлд дөрвөлжин эсвэл олон өнцөгт хэлбэртэй байлгахыг зөвшөөрнө.
10.6. Даршны корпусыг төсөллөхөд: блокчилсон даршны төвийг дайран өнгөрөх хувиарлах тэнхлэгийн сүлжилийг 3х3, 6х6 ба 12х12-оор; дугариг даршны гадна диаметрийг – 3, 6, 12, 18 болон 24 м-ээр; дөрвөлжин даршны ханын тэнхлэг дэх хэмжээг – 3х3 м-ээр; даршны ханын өндөр, мөн даршны доорх болон дээрх давхрын өндрийг 0,6 м-ийн давтамжтайгаар авна.
10.7. 48 м хүртэлх урттай төмөр бетон даршны корпусыг хэв гажилтын заадасгүйгээр төлөвлөхийг зөвшөөрнө.
Хадархаг бус буурь хөрсөнд даршны уртыг түүний өргөнийг өндөртэй харьцуулсан харьцаа 2-оос хэтрэх ёсгүй. Нэг эгнээгээр байрлах даршинд энэ харьцааг 3 хүртэл ихэсгэхийг зөвшөөрнө.
Зохих үндэслэлтэй нөхцөлд корпусын урт болон дээрх харьцааг нэмэгдүүлэхийг зөвшөөрнө.
10.8. Олон эгнээт даршны корпусыг төсөллөхдөө байгуулалтаараа дугариг дарш хоорондын од хэлбэртэй орон зай, шат, төрөл бүрийн шугам сүлжээ, үйлчилгээ шаардахгүй технологийн тоноглол байрлуулах болон багцардаггүй үйрмэг материал хадгалахад ашиглавал зохино.
Тайлбар: Даршинд халуун үйрмэг материал хадгалахаар төлөвлөвөл БНбД 41-01-11-ын шаардлагыг биелүүлсэн нөхцөлд од хэлбэрт сул зайнд шат байрлуулахыг зөвшөөрнө.
10.9. Даршны гаргах нүхийг төвд нь байрлуулвал зохино. Хэд хэдэн гаргах нүх хийх бол тэдгээрийг даршны тэнхлэгтэй тэгш хэмтэй байрлуулна.
10.10. Барилгын үндсэн материалыг хэмнэлттэй зарцуулах техникийн зааврын шаардлага, техник-эдийн засгийн хувьд зохимжтой бөгөөд барилгын тодорхой нөхцлөөс үүдэн даршны корпусыг цутгамал төмөр бетон (үйлдвэрийн аргаар босгох тохиолдолд) эсвэл угсармал төмөр бетон (ижилтгэсэн эдлэлээр) бүтээцтэй байхаар төлөвлөнө.
Төмөр бетон байгууламжид хадгалаж болохгүй үйрмэг материалд ган дарш мөн ган багаж хэрэгслэлтэй дарш ашиглахыг зөвшөөрнө.
10.11. Даршны ханыг гангаар хийх тохиолдолд түүнийг, үйлдвэрийн аргаар бэлдэж угсрахаар төлөвлөх хэрэгтэй: Үүнд том хэмжээний хуудас болон туузыг; хуйлах арга угсрах; бэлдэцийг автомат гагнуураар гүйцэтгэж; угсралтын үед аль болох гагнуурын ажил бага гаргах зэрэг дэвшилтэт арга хэрэглэн үйлдвэржүүлэх.
10.12. Даршны угсармал төмөр бетон ханыг байгуулалтаараа дугариг 3 м-ийн диаметртэй эзэлхүүнт блокоор төсөллөнө. Том хэмжээтэй байх тохиолдолд – угсралтын өмнө элементүүдийг нэгтгэж цагираг буюу блок болгоно мөн элементүүдийг угсрахын өмнө нэгтгэж томруулахгүй байж болно.
10.13. Угсрагдах элементийн залгаас уулзварыг агаарын тундас болон хадгалаж буй нарийн ширхэгтэй материалын тоосонцороос хамгаалах арга хэмжээг, төсөлд тусгах хэрэгтэй.
10.14. Даршны хана ба ёроолын дотор гадаргуу нь ямар нэгэн илүү гарсан хөндлөн хавирга болон хонхорхойгүй байна.
10.15. Даршны ёроолыг даршны диаметр болон хадгалагдаж буй материалаас хамааруулан ган хагас-юүлүүртэй төмөр бетон буюу бетон хавтан түүнчлэн даршны хөндлөн огтлолын хэмжээтэй төмөр бетон эсвэл ган юүлүүр төлөвлөнө.
10.16. Зүлгүүрийн буюу буталсан материалыг ачихад даршны хана ба ёроолыг үрэлт болон эвдэрлээс хамгаалах хэрэгтэй.
Даршны хана, ёроолыг хамгаалах материалыг хадгалж буй материалын физик-механик шинжээс хамааруулан сонгоно. Түүнчлэн даршийг төсөллөхдөө хадгалах материал болон агаарын орчны химийн идэмхий чанарыг тооцох хэрэгтэй.
10.17. Даршийг ачааллахад дамжуулах хоолой, чингэлэг, хийн тээвэрийн хэрэгсэлийг даршны хучилт дээр байрлуулах тохиолдолд даршинд илүүдэл даралт үүсэхээс урьдчилан сэргийлж хамгаалалтын хавхлаг төлөвлөнө.
10.18. Даршны дээд хучилтыг, угсармал төмөр бетон эсвэл ган дам нуруун дээр байрлуулах угсармал төмөр бетон хавтантай төсөллөнө. Ган ханатай даршны хучилтыг гангаар төлөвлөхийг зөвшөөрнө
10.19. Дээрээ байргүй тусдаа орших дугариг дарш болон 12 м-ээс их диаметртэй даршыг оболочкон хучилтаар хучихыг зөвшөөрнө.
10.20. Даршны дээрх байр болон дамжуулах хонгилыг шатдаггүй материалтай хөнгөрүүлсэн хашлага ханатай хийхээр төсөллөнө. Мөн угсармал төмөр бетон хийц ашиглахыг зөвшөөрнө.
10.21. Даршны доорх халаалтгүй байрны гадна ханыг угсармал төмөр бетон хавтгаалжтай төсөллөнө. Даршны доорх халаалттай байрын ханыг хавтгаалжтай эсвэл тоосгоор хийнэ.
10.22. Дарш хооронд эсвэл даршны корпусуудыг хооронд нь холбох галерейг төсөллөхдөө дарш ба даршны корпус дахь харьцангуй шилжилтийн нөлөөгөөр жигд бус суулт ба хотойлт үүсэхийг тооцох хэрэгтэй.
10.23. Даршны доорх давхрын баганыг угсармал эсвэл цутгамал төмөр бетон хийцтэй төлөвлөнө.
10.24. Тусдаа орших дарш ба даршны корпусын суурийг дам нуруугүй цутгамал төмөр бетон хавтан хэлбэртэй төлөвлөнө. Хадархаг болон том хэмхдэстэй хөрсөнд, нугалсан эсвэл цагирган, цутгамал буюу угсармал суурь хэрэглэж болно.
Хэрвээ байгалийн буйрын тооцоот хэв гажилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх эсвэл түүний тогтвортой байдал хангагдахгүй, суумтгай хөрстэй болон техник-эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд гадсан суурь төлөвлөнө.
10.25. Даршны бүтээцийг БНбД 2.01.07-90-ын шаардлагын дагуу ачаалал ба үйлчлэлд тооцоолоно. Даршыг төсөллөхөд дараахь ачаалал ба үйлчлэлийг авах хэрэгтэй:
урт хугацааны түр ачаалал – үйрмэг материалын жингээс, хөндлөн даралтын хэсэг болон үйрмэг материалын даршны хананд үзүүлэх үрэлт, технологийн тоноглолын жин [2 кПа (200 кгс/м2)-аас багагүй], бетоны гулсалт ба суулт, хазайлт ба жигд бус суултаас үүсэх ачаалал;
богино хугацааны – угсармал бүтээцийг бэлдэх, зөөвөрлөх болон угсарахад, гадна агаарын температурын өөрчлөлтөөс үүсэх, үйрмэг материалын хэсгээс хөндлөн жигд бус даралтын, идэвхитэй агааржуулалт болон жигдрүүлэлтээс даршинд хуримтлагдах агаарын даралтаас үүсэх ачаалал;
онцгой – дэлбэрэлтийн үед үүсэх даралтын ачаалал.
10.26. Даршыг салхины ачаалалд тооцоолоход аэродинамикийн коэффициентийг БНбД 2.01.07-90-ийн дагуу авна.
Даршны доод хэсэг (багана ба суурь)-ийн тооцоог хийхэд даршны нийт эгц чиглэлтэй эсэргүүцлийн аэродинамикийн коэффициентийг дараах байдлаар авахыг зөвшөөрнө: Үүнд бусдаасаа даршны диаметрийг 3 дахин өсгөсөнөөс илүү зайд орших салангад даршинд с = 0,7; дээрхээс бага зайд с = 1,3; блокчилсон даршинд с = 1,4.
10.27. Бүтээцийн өөрийн жинг, хучилт дээрх ашигтай ачаалал, цас ба салхины ачааллын найдваржилтын коэффициент gf –г БНбД 2.01.07-90-ын дагуу авна:
үйрмэг материалын хэвтээ ба босоо даралтад gf = 1,3;
даршны температурын үйлчлэл ба агаарын даралтад gf = 1,1.
10.28. Даршны доод хэсэг (даршин доорх давхрын багана ба суурь)-ийг шахалтад тооцоолход үйрмэгэн материалын тооцоот ачааг 0,9 коэффициентээр үржүүлнэ.
10.29. 12 м ба түүнээс бага диаметртай дугариг дарш, дөрвөлжин болон олон өнцөгт даршны ханыг бөх батын тооцооноос гадна тэгш бус хамгийн мөчлөгийн коэффициент ps ба pb-тай даамгайжилтанд тооцох хэрэгтэй:
урьдчилан хүчитгэсэн хананд ps = 0,85;
хүчитгээгүй хананд рs = рb = 0,7 байна.
10.30. Халуун үйрмэгэн материалаар ачааллагдаг дарш (бетонтой харьцах хэм нь 100 °С-аас дээш)-ийг урт ба богино хугацааны температурын нөлөөлөлд нэг ба хоёрдугаар бүлэгийн хязгаарын төлөвөөр тооцно.
10.31. Буцлах давхрага үүсгэдэг холигч даршны ёроол ба хананд (буцламтгай давхрагын өндрийн хязгаар дотор) үйрмэг материал ба шахсан агаарын норматив даралтыг талбай ба ханын периметрээр жигд тархсан гидростатик даралттай адилаар тодорхойлно. Тэгэхдээ 0,6g хувийн жинтэй шингэн жигдрэх (генизация) явцад үйрмэг материалын түвшин дээшлэхийг бодолцох хэрэгтэй. Шингэний жигдрэлтийг тооцсон ба тооцоогүй даралтуудын аль их утгыг тооцоонд авна.
Буцлах давхрага үүсгэлгүйгээр агаарыг шахах үед илүүдэл агаарын даралтыг үйрмэгэн материалын даралттай хамтатган тооцно.
10.32. Ачиж буулгахад төвийн бус ачаалал үүсвэл 12 м ба түүнээс илүү диаметртай даршны ханыг үйрмэг материалын тэгш бус хэмтэй үйлчлэлд шалгах хэрэгтэй.
10.33. Төмөр бетон даршны ханан дахь босоо ан цав нээгдэлтийн өргөний хязгаарыг БНбД 52-01-10-ийн дагуу авна, Үүнд дугариг даршинд d = 1,2, дөрвөлжин даршинд d = 1-гэж авна.
10.34. Дөрвөлжин ба олон өнцөгт даршны ханан дахь урт хугацааны түр норматив ачааллаас үүсэх хотойлт ханын тэнхлэгээрх алгаслалаар 1/200-ээс хэтрэх ёсгүй.
10.35. Даршны хананд ирэх үйрмэг материалын норматив хэвтээ даралт -ыг периметрийн дагуу жигд хувиарлагдсан гэж үзэж дараахь томъёогоор олно:
(41)
Үүнд gn, fn — үйрмэг материалын хувийн жин ба үрэлтийн коэффициент;
— огтлолын гидравлик радиус (А ба u – даршны хөндлөн огтлолын талбай ба периметр);
е – натурал логарифмын суурь;
— үйрмэг материалын хажуугийн даралтын коэффициент;
jn — үйрмэг материалын дотоод үрэлтийн өнцөг;
z — материалын асгаасны дээд тал хүртэлх зай.
10.36. Үйрмэг материалын норматив босоо даралтыг дараахь томъёогоор олно:
(42)
10.37. Үйрмэг материалын даршны ханандах бүрэн норматив (урт болон түр хугацааны) хэвтээ даралтыг дараахь томъёогоор тодорхойлно:
(43)
Үүнд а — даршийг дүүргэх юүлэх болон, үйрмэг материалын асгаралт хийгээр буулгах үеийн нэмэгдэл даралтыг тооцсон коэффициентийг 9 дүгээр хүснэгтээс авна.
9 дүгээр хүснэгт
Даршны бүтээц ба түүний элемент
|
Коэффициентүүд
|
||
а
|
gс
|
||
I. Ханын хөндлөн арматурыг
тооцоолоход
1. Тусдаа орших дугариг төмөр бетон даршны
|
2
|
1
|
2
|
2. Эгнэсэн дугариг даршнаас бүрдсэн, төмөр бетон даршны корпус:
гаднах
|
2
|
1
|
2
|
доторх
|
2
|
2
|
1
|
3. 4 м хүртэлх талуудтай дөрвөлжин даршнаас бүрдсэн төмөр бетон даршны корпус:
гаднах
|
2
|
1,65
|
1,2
|
доторх
|
2
|
2
|
1
|
II. Ёроолын дам нуруу, юүлүүр хавтанг тооцоход
|
|
|
|
4. Дүүргэлтгүй ёроолын хавтан, ёроолын дам нуруу, даршны төмөр бетон юүлүүрийн
|
2
|
1,3
|
1,5
|
5. Дүүргэлттэй ёроолын хавтангийн, дүүргэлтийн хамгийн өндөр цэг нь 1,5 м* ба түүнээс дээш
|
2
|
2
|
1
|
6. Төмөр бетон ба ган даршны ган юүлүүр болон ган цагираган дам нурууны
|
2
|
0,8
|
2,5
|
7. Ган юүлүүрийг цагираган дам нуруу болон төмөр бетон буюу ган даршны хананд бэхэлсэн зангилаа
|
1,5
|
0,8
|
2,5
|
_____________
* Өндрийн хэмжээ h < 1,5 м тохиолдолд gс коэффициентийн утгыг дараах томъёогоор 1,3 ба 2-ийн хоорондох интерполяцаар олно.
gс = 1,3 + 0,47 h.
Тайлбар: 1. Ган даршны ханыг тооцооллоход gс коэффициентыг 0,8-аар үржүүлнэ.
2. Нүүрс хадгалах даршны ханыг тооцооллоход а ба gс коэффициентыг 1-тэй тэнцүүгээр авна.
10.38. Бүрэн хэвтээ даралтын богино хугацааных нь хэсэг:
(44)
10.39. Үрэлтийн хүчээр даршны хананд дарах үйрмэг материалын норматив босоо даралт -ыг дараахь томъёогоор олно:
(45)
10.40. Даршны ёроолд дарах үйрмэг материалын норматив босоо даралт -ыг дараахь томъёогоор олно:
(46)
Гэхдээ = gz-ээс ихгүй,
Үүнд а, —10.36 ба 10.37-р зүйлээр тодорхойлно;
g — ёроол дээрх асгаасын хувийн жин;
z — асгаасын өндөр.
10.41. Налуу ёроол буюу даршны юүлүүрийн хязгаар дахь үйрмэгэн материалын босоо даралтыг, ёроолын буюу юүлүүрийн налуугаас дээшхи даралттай тэнцүү тогтмол утгатай байна.
10.42. Дугариг даршны тэнхлэгээрх суналтанд дараахь хүчинд тооцоолно:
(47)
Үүнд N — тооцоот сунгалтын хүчлэл;
gf — ачааллын найдваржилтын коэффициент 10.27-р зүйлээр авна;
a, gc —засварлах коэффициент ба ажиллах нөхцлийн коэффициент 9 дүгээр хүснэгтээр авна;
d — даршны доторх диаметр.
10.43. Дугариг даршны ханыг төвийн сунгалтад тооцоолход бетоны ажиллагааг тооцохгүй.
Дөрвөлжин болон олон өнцөгт даршны ханыг төвийн бус сунгалтад тооцоолох хэрэгтэй. Тэнхлэгээрх сунгалтын хүчлэлийг (47) дугаар томъёогоор тодорхойлно, Үүнд d-г даршны гаднах диаметр гэж авна.
Үйрмэг материалын тооцоот даралтаар периметрийн дагуу жигд ачааллагдсан хэвтээ битүү раам гэж үзэж гулзайлтын моментийг тодорхойлно.
10.44. Даршны ханын тооцоонд ажлын нөхцлийн коэффициентийг БНбД 52-01-10-ийн дагуу олно. Ингэхдээ даршны ханыг гулсдаг хэв хашлагаар босговол бетоны ажиллах нөхцлийн коэффициентыг gb = 0,75 ачааллын удаан хугацааны үйлчилгээний коэффициент gb2-ыг 1 гэж тус тус авна.
10.45. Ган дугариг даршны ханыг, төмөр бетон дугариг даршны ханын ачааллын хослолтай ижлээр тооцоолно.
Үүнээс гадна ган даршны ханыг 1-тэй тэнцүү ажиллах нөхцөлийн коэффициентээр тогтворжилтанд шалгана.
Ган ханыг даамгайжилтанд тооцохгүй байхыг зөвшөөрнө.
10.46. Ган даршинд гадна агаарын температурын хоногийн өөрчлөлтөөс ирэх үйлчлэлийг, периметр болон өндрийн дагуу жигд хувиарлагдсан, үйрмэг материалын нэмэгдэл, хэвтээ норматив даралт хэлбэрээр дараахь томъёогоор олно:
(48)
Үүнд kt — коэффициент 2-той тэнцүү гэж авна;
at — ган ханын материалын температурын шугаман хэв гажилтын коэффициент 1,2 Ч 10-5-тай тэнцэнэ;
T1 —гадна агаарын температурын хоногийн агууриг БНбД 2.01.07-90-ын дагуу авна;
Em — үйрмэг материалын шахалтын хэв гажилтын модуль;
d — дугариг даршны дотоод радиус эсвэл дөрвөлжин даршны нэг талын хэмжээ;
t — босоо огтлолын дагуух ханын шилжмэл зузаан, м-ээр;
Ec — ханын материалын уян харимхайн модуль;
v — даршыг дүүргэх материалын хэвтээ хэв гажилтын эхний коэффициент (Пуассоны коэффициент).
10.47. Ган даршны хэлбэр өөрчлөгдөх хэсэг, тухайлбал цилиндрээс конуст шилжих хэсэг эсвэл хавтгай ёроолтой залгах уулзварын зурвас, түүнчлэн ачаалал огцом өөрчлөгдөх хэсэгт, 1,4-тэй тэнцүү ажлын нөхцлийн коэффициенттойгоор орчны нэмэгдэл хүчдэлд (захын эффект) шалгана.
10.48. Үйрмэг материалыг тэгш хэмтэй дүүргэх болон суллахад ган даршны ханын бат бэхийг, БНбД 53-03-07-ийн дагуу шалгана энд ажлын нөхцлийн коэффициентийг gс = 0,8-тай аван .
10.49. Үйрмэг материалыг тэгш хэмтэй бусаар дүүргэх болон суллахад дугираг ган даршны хананд цагираган гулзайлтын момент үүсдэггүй, харин дугариг ган даршны ханыг, цилиндр бүрхүүлийн тооцоогоор тодорхойлогдох цагираган уртрагийн ба шилжисхийлтийн хүчлэлээр тогтворжилтын ба бат бэхэд шалгана.
10.50. Цутгамал төмөр бетон даршны ханыг В15-аас доошгүй ангийн, харин ханын угсармал төмөр бетон элементийг В25-аас доошгүй ангийн бетоноор төлөвлөвөл зохино.
10.51. Хадархаг бус буйрын дээр босгох блокчилсон болон тусдаа орших даршны буйрын тооцоог БНбД 2.02.01-94-ын шаардлагын дагуу хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөв (хэв гажилтад)-өөр гүйцэтгэнэ.
Буурийн хэв гажилтыг тооцоход салхины ачааллыг үндсэн ачааллын хослолд оруулна.
10.52. Нэгдсэн хавтгай суурьтай блокчилсон даршнуудаас бүрдэх корпусын суурийн хазайлтыг тодорхойлохдоо зэргэлдээ корпусын нөлөө байхгүй тохиолдолд хөрсний нэмэгдүүлсэн хэв гажилтын модулоор тооцно. Хөрсний хэв гажилтын модулийн нэмэгдэл нь даршыг эхний хоёр сараас доошгүй хугацаанд жигд ачаалсан нөхцөлд хөрсөнд урьдчилсан шахалт үүсгэсэнээр бий болно.
10.53. Суурийн улны доорх хөрсний даралтыг тооцохдоо даршуудыг бүгдийг нь үйрмэг материалаар дүүргэсэнээр болон зарим даршыг суллахад ачааллын хамгийн таагүй хослолд үүсгэх 2 хувилбараар бодно.
10.54. Даршны доорх давхрын баганыг байгууламжийн сууринд ба, даршны ёроолд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн тулгуурын схем гэж авна.
10.55. Баганын тооцоо хийхэд жигд бус суултаас үүдсэн корпусын хазайлтын (0,004-тэй тэнцэх) гулзайлтын болон шахалтын нэмэлт хүчлэлийг, түүнчлэн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа баганын оройн хазайлт даршны угсармал ёроол ба юүлүүрийн шилжисхийлтээс үүссэн нэмэлт гулзайлтын момент хоёрыг заавал авч үзэх хэрэгтэй.
10.56. Даршны дээрх байранд хоёроос доошгүй аврах гарц тусгана. Аврах шатны маршийг 0,8 м-ээс багагүй өргөнтэй, 1:1-ээс илүүгүй налуутай байхаар төлөвлөвөл зохино. Аврах ажиллагаанд ашиглах гаднах төмөр шатны маршийг 0,7 м-ээс багагүй өргөнтэй, 1:1-ээс илүүгүй налуутай, 1,0 м-ийн өндөр хашлагатай бөгөөд өндрийн дагуу 8 м-ээс багагүй зайд тавцангуудтай төлөвлөнө.
10.57. Хоёр дох аврах гарцанд даршны дээрх давхрын дээвэр хүртэл үргэлжилэх 0,7 м-ээс багагүй өргөнтэй, 1:1-ээс багагүй налуутай, 1,0 м-ийн өндөр хашлагатай гаднах задгай ган шатыг хэрэглэхийг зөвшөөрнө.
Барилгад эсвэл байгууламжид хүргэдэг, аврах гарцын шаардлага хангахуйц конвейерийн галерейг хоёр дахь аврах гарцад тооцож болно. Энэ тохиолдолд конвейерийн галерей болон түүгээр зөөвөрлөж буй материал шатдаггүй байх шаардлагатай.
Шатдаггүй материал хадгалдаг даршны дээрх 300 м хүртэл талбайтай, ээлжиндээ 5-аас илүүгүй хүн ажилладаг байранд 1:1-ээс илүүгүй налуутай гадна задгай төмөр шат бүхий нэг аврах гарц (хоёр дахыг нь төлөвлөх шаардлагагүй) төлөвлөхийг зөвшөөрнө. Шатны хашлага бүтээцийг шатдаггүй материалаар хийнэ.
Даршны дээрх 300 м-ээс дээш талбай бүхий байрны аврах гарцуудын аль нэг шатны хонгилыг БНбД 31-11-09-ын шаардлагын дагуу гүйцэтгэвэл зохино.
10.58. Бүх даршны корпуст, түүний дээрх галерейд хүргэх хүн зөөврийн цахилгаан шат төлөвлөнө.
10.59. Даршны дээрх байрны хамгийн алслагдсан хэсгээс ойрын шат эсвэл шатны хонгил хүртэлх зай 75 м-ээс хэтрэх ёсгүй. Даршинд шатдаггүй материал хадгалах тохиолдолд энэ хэмжээг 100 м хүртэл нэмэгдүүлэхийг зөвшөөрнө.
10.60. Мөгний орой хүртлээ 10 м-ээс дээш өндөртэй даршны корпусын дээвэр дээр гадна ханын периметр дагуу шатдаггүй материалаар 0,6 м-ээс багагүй өндөртэй сараалжин хашлага хийнэ.
10.61. Ачиж буулгах үед тэсрэх аюултай тоосны бөөмнөрөл үүсгэдэг үйрмэг материалын даршинд, дэлбэрэлт ба цахилгаан цэнэг үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх хэрэгтэй.
10.62. Даршны корпус ба тусдаа орших, даршны дээрх галерей, давхарлага (даршны дээрх хучилтын түвшинөөс дээш)-ыг барилгын үндсэн материалыг хэмнэлттэй зарцуулах дүрмийн шаардлагын дагуу 0,25 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай, гал тархалтын хязгаар тэгтэй байх ган бүтээцээр төлөвлөхийг зөвшөөрнө.
Тайлбар: Дээд хоёр давхраас бусад давхарлагын ган багана хучилтад, түүнчлэн даршны доорх давхрын даацат бүтээц (даршны хана доорх багана дам нуруу)-д, 0,75 цагаас багагүй гал тэсвэршилтийг хангах галын хамгаалалт хийнэ.
Арван нэг. КОКС-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН НҮҮРСНИЙ ЦАМХАГ
11.1. Нүүрсний хольцийг коксжуулахаас өмнө хуримтлуулах мөн түүнийг коксын зууханд хувиарладаг вагонд ачих зориулалттай кокс-химийн үйлдвэрийн нүүрсний цамхаг төсөллөхөд энэ бүлгийг мөрдөнө.
11.2. Нүүрсний цамхагийн эзлэхүүн төлөвлөлтийн шийдэл ба түүний овор хэмжээ нь коксын батерейтай оновчой зохьцолдон байрлах болон барилгын даалгаварын дагуу хөдөлгөөнт техник (кокс түрэгч, үүд сөхөх машин, унтраах болон ачих вагон)-тэй харилцан байрлах боломжоор хангагдсан байвал зохино.
Нүүрсний цамхаг нь байгуулалтаараа тэгш өнцөгтэй хэлбэртэй байна.
11.3. Нэг үйлдвэрт зориулсан хэд хэдэн нүүрсний цамхаг төсөллөх тохиолдолд тэдгээрийн хөндлөн огтлол дахь хэлбэр хэмжээг ижилтгэвэл зохино.
11.4. Нүүрсний цамхагийн оворыг сонгохдоо хэвтээ талдаа 0,3 м-ийн, босоо талдаа 0,6 м-ийн давтамжтай авна.
11.5. Нүүрсний цамхагийн үндсэн зориулалттай технологийн тоноглолоос ангид орших доод хэсгийн орон зайг туслах байр болгон ашиглахыг зөвшөөрнө: Үүнд цахилгааны төв, агааржуулах төхөөрөмж байрлуулах болон хэмжих хянах багаж хэрэгслэлийн өрөө, коксын блокын албан болон ахуйн өрөө г.м.
11.6. Нүүрсний цамхаг дахь шувтан хэсгийн доторх овор хэмжээ дараах шаардлагыг хангасан байна:
барилгын болон технологийн бүтээц хоорондын завсрыг аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу, гэхдээ 0,1 м-ээс багагүйгээр авах;
ачих вагоны хоёр талаар өргөөшөө 0,8 м-ээс, өндрөөшөө 2,1 м-ээс багагүй зам гаргах.
11.7. Нүүрсний цамхаг дахь багтаамжит хэсгээс дээшхи хэмжээ нь багтаамжит хэсгийн үүрүүдэд хольц хувиарлах зориулалттай тоноглол суурьлуулах боломжоор хангагдсан байна. Ингэхдээ тоноглол болон барилгын бүтээц хооронд 0,8 м-ээс багагүй өргөн зайтай байх ёстой.
11.8. Нүүрсний цамхаг ба түүний элементүүдэд дараахь ачааллыг тооцсон байна: бүтээцийн өөрийн жин, байнгын тоноглол болон ачих вагоны ачаалал, багтаамжит орон зайг дүүргэх материалын даралт, салхины ачаалал, хөрсний даралт, тулгаж барьсан бүтээцээс дамжин ирэх ачаалал.
Шаардлагатай тохиолдолд онцгой ачаалал үйлчлэлийг авч үзнэ (газар хөдлөлийн, уулын ажлын нөлөө г.м.).
11.9. Багтаамжит хэсгийн зөвшөөрөгдөх хамгийн их хотойлт нь алгаслалын 1/200-ээс хэтрэх ёсгүй.
11.10. Багтаамжит хэсгийн хананд ирэх дүүргэсэн материалын тооцоот хэвтээ даралтыг геометрийн хэмжээний харьцаанаас хамааруулан тэгш өнцөгт дарш эсвэл бункертай ижилээр тодорхойлно.
Нүүрсэн хольцийн хувийн жин болон түүний дотоод үрэлтийн өнцөгийг нүүрсий цамхаг төсөллөх техникийн даалгаварын дагуу, гэхдээ gn = 8,5 кН/м3 (0,85 тс/м3)-аас багагүй, харин дотоод үрэлтийн өнцөгийг нь jn = 40°-аас ихгүйгээр авна.
11.11. Багтаамжит хэсгийн ханын тооцоонд дараахь ачааллын хослолыг авж үзэх хэрэгтэй:
бүх орон зайг дүүргэсэн бөгөөд, хануудын нэг дээр салхины, доод талын босоо гадаргуу гэж үзэж салхины сөрөг даралт үйлчиллэж буйгаар;
орон зайг дүүргээгүй бөгөөд, ханыг салхин дээрх босоо гадаргуу гэж үзэж салхины эерэг даралт үйлчилж буйгаар;
багтаамжит хэсгүүдийн нэгийг дүүргэсэн (дотор талын хөндлөн ханыг тооцоход) байдлаар.
11.12. Нүүрсний цамхагийг орон зайн систем гэж үзэж бодит байдлыг харгалзаж тооцоно. Харин ачих вагоны гарах хэсэгт байрлах ханыг геометрийн шугаман бус (барилгын ажлын холбогдох норм ба дүрмээр босоогийн хазайлт нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа бүтээцийн хамгийн тохиромжгүй байдлаар тооцож үзсэн хэв гажилтын бүдүүвчээр) хамааралтай гэж авна.
11.13. Нүүрсний цамхаг дахь ханын тооцоонд, түүнийг багтаамжит хэсгийн хөндлөн ба дагуу хана, ачих вагоны гарах хэсэг дэх дагуу хана, доод хэсгийн хана зэргийг тусдаа элементүүд болгон хуваахыг зөвшөөрнө.
Багтаамжит хэсгийн хөндлөн ханын тооцоонд, ачих вагонд зориулсан онгорхой нүхийг бодолцон энэ ханыг хана-дам нуруу гэж элементүүдэд хувааж авна.
11.14. Ханыг элементэд хувааж тооцоход нэвт нүхтэй ханыг абсолют хөшүүн ригельтэй, босоо байдлын хазайлттай, газарт шигтгэж суулгасан (зашемленный) тулгууртай нэг алгаслалтай нэг дан рам гэж үзнэ. Тэхдээ бетоныг гулсах хэвээр цутгасан гэж авна. Үүнд нүхний дээд талын хэвтээ хөндлөн шилжилт ah нүхний доод талтай харьцуулахад:
(49)
Үүнд а — ачих вагон гарахад зориулсан нүхний өндөртэй тэнцүү ханын өндөрт харьцуулсан зөвшөөрөгдөх хэвтээ шилжилт;
h - эксцентриситетийг ихэсгэх коэффициент БНбД 52-01-10-ийн дагуу авна.
11.15. Нүүрсний цамхагийн багтаамжилт хэсгээс дээрх хэсэгт 2-оос доошгүй аврах гарц төлөвлөнө, ингэхдээ цамхагийн гаднах шатны хонгилыг үүнд ашиглаж болно. Хольц өгөх конвейерийн галерейг (300 м2 хүртэл талбайтай байранд) хоёр дох аврах гарц гэж ашиглахыг зөвшөөрнө. Эдгээр конвейерийг шатдаггүй материалаар хийх бөгөөд аврах гарцын шаардлагад бүрэн нийцэж байх ёстой.
Коксын батерейн оройн түвшин хүртэлх шатыг төмөр бетон гишгүүртэй ган дам нуруутайгаар, түүнээс өндөрт хүргэхийг гангаар 1:1-ийн налуутай хийнэ. Түүнээс гадна холбогдох стандартын дагуу дээвэр дээр гаргах шат болон дээврийн хашлага төлөвлөх хэрэгтэй.
11.16. Нүүрсний цамхагт багтаамжит хэсэг дээрх түвшинд хүргэх ачаа-хүн зөөврийн цахилгаан шат суурилуулна.
11.17. Галын аюулгүй байдлыг хангах үүднээс нүүрсний цамхаг доторх өрөө тасалгаанд гал унтраах ба ундны усны хоолой төлөвлөх шаардлагатай.
ГАЗАР ДЭЭРХ БАЙГУУЛАМЖ
Арван хоёр. ДАВХАРЛАГА (ЭТАЖЕРКА) БА ТАВЦАН
Арван хоёр. ДАВХАРЛАГА (ЭТАЖЕРКА) БА ТАВЦАН
12.1. Технологийн тоноглолыг багтаах ба дамжуулах хоолой тавихад зориулсан гадна ба барилга дотор давхарлага, тоноглолын үйлчилгээнд зориулсан тавцангийн зураг төсөл боловсруулахад энэ бүлгийн заалтыг мөрдлөгө болгоно.
12.2. Давхарлагыг, түүний хучилтын талбайн 70-80 %-иас багагүй хэсэг ашиглагдаж байхаар тооцож төлөвлөнө (ашиглагдаж буй талбайд тоноглолын байгуулалтаар нь авсан талбай, түүний эргэн тойрон дох талбай – тогтмол үйлчилгээний 1,0 м-ээс багагүй, үе үе үйлчилэхэд 0,8 м-ээр тооцохоос гадна угсралтын талбай, угсралтын нүх болон шат зэрэг орно).
12.3. Давхарлагын ойролцоо дамжин өнгөрөх технологийн хоолойг, давхарлагын бүтээцэд бэхэлсэн тулгуур дээр эсвэл гадаах тусгай консол буюу хөндлөвч дээгүүр байрлуулна мөн зохих журмын дагуу батлагдсан технологийн ба галын шаардлагад нийцэж байвал хучилтын бүтээцээс дүүжилж болно.
12.4. Давхарлагыг 6х6, 9х6, 12х6 м (6 м-ийн баганын алхамтай)-ийн баганын сүлжилтэй төсөллөнө. Давхарлагын тавиурын өндрийг технологийн шаардлагад үндэслэн сонгоно.
Тавцангийн түвшин нь 0,6 м-ийн давтамжтай байна.
12.5. Давхарлага ба тавцангийн бүтээц (багана, дам нуруу, хучилт)-ийг угсармал төмөр бетоноор гүйцэтгэхээр төсөллөнө.
Нэг маягийн ижилтгэсэн төмөр бетон бүтээц ашиглах боломжгүй, эсвэл таван жилээс багагүй хугацаанд технологийн үйл ажиллагаа нь өөрчлөгдөг үйлдвэрт давхарлагын бүтээцийг гангаар төлөвлөхийг зөвшөөрнө.
12.6. Хялбар шатдаг болон шатамхай шингэн, шингэрүүлсэн шатамхай хий агуулдаг технологийн тоноглол байрлуулах давхарлагын хучилт болон тавцанг, шингэн нэвтэрдэггүй битүү хийж бүх периметрээр болон нүхтэй хэсэгт 150 мм-ээс багагүй (шатруу гарсан хэсэгтээ пандус хийнэ) өндөрлсөн үргэлжилсэн хаалт хийнэ.
Нэг буюу бүлэг аппарат доор металл тавиур хийхийг зөвшөөрнө.
12.7. Ган давхарлагат элементийг нь бетонжуулж тэр нь каркастай хамтран ажиллаж байх шаардлагатай.
12.8. Доргилт үүсгэдэг төхөөрөмж байрлуулах давхарлага нь барилгын каркастай холбоосгүй байх ёстой, харин төхөөрөмжиндөө доргио тугаарлагч суурилуулсан байна.
12.9. Гадаа байрлах давхарлагыг БНбД 2.01.07-90-ын дагуу цас салхины ачаалалд тооцно: Тэхдээ дээд давхарт цасны ачааллыг бүрэн авна, харин давхар хооронд 50 %-тай тэнцүүгээр авна. Салхины ачаалал тоноглолд үзүүлэх салхины үйлчлэлийг давхар тооцно.
12.10. БНбД 21-01-02-д заасан гал тэсвэршилтийн I, II ба III зэргийн барилгад байрлах давхарлага болон тавцангийн баганыг шатдаггүй материалаар, харин гал тэсвэршилтийн IV зэргийн барилгад байрлаж буйг шатдаггүй эсвэл хялбар шатдаггүй материалаар төлөвлөнө. Гал тэсвэршилтийн I ба II зэргийн барилгад орших давхарлага ба тавцангийн хучилтыг шатдаггүй материалаар, харин гал тэсвэршилтийн III ба IV зэргийн барилгад оршиж буйг шатдаггүй болон хялбар шатдаггүй материалаар төлөвлөвөл зохино.
12.11. А, Б ба В ангиллын байр бүхий барилгад байрлах ган бүтэцтэй давхарлагыг 0,75 цагаас доошгүй гал тэсвэршилтийн хязгаартай болгохуйц хамгаалалтай болгоно. Энд автомат гал унтраах төхөөрөмж бас тоноглосон байвал зохино.
Тайлбар: А ба Б ангиллын байранд тусдаа орших ган бүтээцүүдийг оч үүсгэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
12.12. Гадаах давхарлага дээр төхөөрөмж суурьлуулах тохиолдолд ээлжийн ажилчидад зориулж битүү байр (шатдаггүй материалаар хийгдсэн) гаргана, эдгээр байрыг аль болохоор ажлын байранд ойртуулах бөгөөд тэр зай нь 150 м-ээс хэтрэх ёсгүй. Эдгээр байрны талбай, эзлэхүүн болон агаарын параметрийг үйлдвэрийн газрын туслах барилга байрны нормоор авна.
А, Б ба В ангиллын байранд хортой бодис ялгаруулдаг үйлдвэр буюу төхөөрөмж байрлах тохиолдолд, байрыг шатах, тэсэрч дэлбэрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилчдад хортой бодис нөлөөлөхгүй байх (битүүмжлэлт, агаарын хаалт, шлюз хийх, дохиолол г.м.) тусгай арга хэмжээ авна.
Тайлбар: Дежурийн ажилчдад зориулж үйлдвэрлэлийн ба туслах байрыг ашиглахыг зөвшөөрнө, ингэхдээ уг байр нь энэ зүйлийн шаардлагыг хангах ёстой бөгөөд ээлжийн ажилчид байрлах боломж бүрдсэн байвал зохино.
12.13. Хялбар шатдаг ба шатамхай шингэн болон шатамхай хий агуулсан төхөөрөмж эсвэл дамжуулах хоолой байрлах гадаах давхарлагыг төмөр бетоноор хийвэл зохино. Ган давхарлагад нэгдүгээр ярусыг (хучилтыг оруулан) гэхдээ 4 м-ээс багагүй өндөрт бүтээцийг өндөр температурын үйлчилээс хамгаалах хэрэгтэй. Хамгаалалт хийгдсэн бүтээцийн гал тэсвэршилтийн хязгаар 0,75 цагаас багагүй байна
Тайлбар: Байнгын автомат гал унтраах төхөөрөмжөөр тоноглосон тохиолдолд давхарлагын ган бүтээцэд галын хамгаалалт хийхгүй байхыг зөвшөөрнө.
12.14. Гадаах, тусдаа орших давхарлагын нэг ярусын эсвэл А, Б ба В ангиллын тасалгаанд байрлах үйлдвэрийн төхөөрөмжтэй тавцангийн талбай, доор зааснаас хэтрэх ёсгүй:
давхарлага эсвэл тавцангийн өндөр нь 30 м хүртэл тохиолдолд – 5200 м2;
30 м-ээс дээш өндөртэй тохиолдолд – 3000 м2.
Дээрхээс том талбай бүхий давхарлага эсвэл тавцанг хоорондоо 15 м-ээс багагүй зайтай секцэд хуваана.
Г ба Д ангиллын байранд байрлах үйлдвэрийн тоноглол бүхий давхарлага эсвэл тавцангийн талбайд хязгаар тогтоохгүй.
Тайлбар: 1. Төхөөрөмж бүхий давхарлага буюу тавцангийн өндрийг, төхөөрөмжийн хамгийн их өндөрөөр эсвэл давхарлага буюу тавцангийн нийт талбайн 30 %-иас багагүйг эзэлж буй давхарлагын шууд өндрөөр авна
2. Давхарлага эсвэл тавцангийн нийт талбайд хялбар шатдаг ба шатамхай шингэн болон шингэрүүлсэн хий агуулдаг аппарат болон багтаамжит сав байрлах давхарлага эсвэл тавцанын талбай орно. Шингэрүүлээгүй шатамхай хий агуулдаг төхөөрөмж байрлах бол давхарлага эсвэл тавцангийн нийт талбайг 1,5 дахин өсгөж авна.
3. Тусдаа орших давхарлага эсвэл тавцангийн өргөн нь түүний өндөрөөс хамааран (түүн дээрх төхөөрөмжийн хамтаар): 18 м хүртэлх өндөртэй тохиолдолд 48 м-ээс хэтрэхгүй, 18 м-ээс дээш өндөртэй тохиолдолд 36 м-ээс хэтрэхгүй байна.
12.15. Хялбар шатдаг ба шатамхай, шингэн болон хийтэй төхөөрөмж байрлуулах зориулалттай гадаах давхарлага эсвэл тавцан, мөн түүнчлэн үйлчлэх талбай (тэр дундаа технологийн тоноглолд бэхлэгдсэнийг оруулан) нь ярус бүртээ задгай шаттай байна:
давхарлага эсвэл тавцангийн урт 18 м хүртэл, талбайн хэмжээ 108 м2 хүртэл тохиолдолд – нэг шат;
давхарлага эсвэл тавцангийн урт 18 м-ээс их гэхдээ 80 м-ээс илүүгүй тохиолдолд – хоёроос цөөнгүй шат;
давхарлага эсвэл тавцангийн урт 80 м-ээс их тохиолдолд шатыг ярусын тооноос үл хамааруулан хоорондоо 80 м-ээс холгүй зайд оршихоор тооцон байрлуулна.
Тэсэрдэггүй болон галын аюулгүй үйлдвэрлэл бүхий төхөөрөмж байрлуулах гадаах давхарлага эсвэл тавцанд байрлуулах задгай шатны тоо:
давхарлага эсвэл тавцангийн урт 180 м хүртэл тохиолдолд – нэг шат;
давхарлага эсвэл тавцангийн урт нь 180 м-ээс их тохиолдолд шатыг ярусын тооноос үл хамааруулан хоорондоо 180 м-ээс холгүй зайд оршихоор тооцон байрлуулна.
12.16. Доторх давхарлага ба тавцан нь хоёроос доошгүй ган задгай шаттай байх ёстой. Давхарлагын ярус болгоны эсвэл тавцангийн талбай нь А ба Б ангиллын байранд 108 м2-аас, В, Г ба Д ангиллын байр 400 м2-аас хэтрэхгүй байх тохиолдолд нэг шат төлөвлөхийг зөвшөөрнө.
Хамгийн алслагдсан ажлын байрнаас ойрын аврах гарц хүртэлх зай, мөн шатанд тавигдах шаардлагыг БНбД 21-01-02 ба БНбД 31-11-09-ын дагуу авна.
Тайлбар: Давхарлага ба тавцангийн хоёр дох аврах гарцыг барилгын гадна шатаар дамжин гарахаар төлөвлөхийг зөвшөөрнө.
12.17. Гадаах давхарлага ба тавцангийн хүн аврахад зориулсан задгай шатыг давхарлага ба тавцангийн гадна периметрийн дагуу байрлуулвал зохино. Цувраа эгнээтэй бүлэг аппаратад шатыг аппарат хооронд байрлууллахыг зөвшөөрнө.
Ган хийцтэй шатыг марш, талбай, хайсны техникийн нөхцлийн шаардлагад нийцүүлэн төлөвлөнө.
Гадаах давхарлага ба тавцан дээр хялбар шатдаг, шатамхай шингэн ба шатамхай хийтэй төхөөрөмж байрлуулах тохиолдолд задгай шатанд, шатдаггүй материалаар хийсэн, 0,25 цагийн гал тэсвэршилтийн хязгаартай, шатнаас тал бүртээ 1 м-ээс багагүй, илүү гарсан (технологийн төхөөрөмж талаасаа) галаас хамгаалах хаалт дэлгэц байрлуулна.
Тайлбар: 1. Өдөр тутмын үйлчилгээ шаардлагагуй, аппаратыг холбож буй тавцангийн 24 м-ээс бага, цуваа эгнээтэй аппаратад нэг маршийн болон нэг босоо шат байрлуулахыг зөвшөөрнө. Энэ нөхцөлд марштай шатны налууг 2:1-ээс ихгүйгээр авна.
2. Цуваа эгнээтэй бүлэг аппаратын дунд тусдаа бусдаасаа өндөр аппарат байх эсвэл бусдаасаа салангид орших аппарат байх тохиолдолд эдгээр аппаратын тавцан дээр босоо шат байрлуулахыг зөвшөөрнө, энэ шатыг торон хашлагатай бөгөөд өндрөөшөө 6 м тутамд амрах тавцантай байхаар төлөвлөнө.
3. Цуваа эгнээтэй аппаратын тавцангаас буух шат нь зөвхөн аврах зориулалттай (түүгээр ажиллах бүрэлдэхүүн ээлжиндээ нэгээс илүү явдаггүй) тохиолдолд, зөвхөн үйлчлэх өндөрийн хэмжээнд галаас хамгаалах дэлгэц тусгана.
4. Шатнаас газар буух гарц болон галаас хамгаалах дэлгэц нь тэвшнээс гадна байрлах ёстой.
5. Тэсэрч шатах аюултай болон шатах аюултай бүтээгдэхүүнд зориулсан 2 м-ээс илүүгүй өндөртэй үйлчлэх тавцантай ганц төхөөрөмжид тавцангаас буухад зориулж галаас хамгаалах дэлгэцгүй босоо шат төлөвлөхийг зөвшөөрнө.
12.18. Хэрэв тоног төхөөрөмж нь доргио үүсгэдэггүй бөгөөд даах чадвар болон хийцийн шийдлээр шаардлага хангавал төхөөрөмжийг тавцан ба шатны тулгуурт ашиглаж болно.
12.19. Давхарлага ба тавцан, хучилт дахь задгай нүх, шат болон шат-талбайн (тэр дундаа цуваа аппаратын тавцан) гадна периметрээр 1 м-ийн өндөртэй хашлага хийх шаардлагатай.
Хашлагын доод хэсэг нь 0,14 м өндөр цул битүү байна.
Арван гурав. ӨРГҮҮРИЙН ЗАДГАЙ ТАВЦАН
13.1. Үйлдвэр буюу агуулахад үйлчлэх гүүрэн өргүүр мэтийн өргөж зөөвөрлөх төхөөрөмжид шаардагдах ил агаарт байрлах өргүүрийн задгай тавцангийн зураг төсөл боловсруулахад энэ бүлгийг мөрдөнө.
13.2. Үйлдвэрлэлийн технологийн үйлдэлийг хөдөлгөөнт өргүүрээр хангах боломжгүй тохиолдолд өргүүрийн задгай тавцан ашиглахыг зөвшөөрнө.
13.3. Задгай тавцангаар 500 кН (50 т) хүртэл өргөх чадвартай нийтлэг (дэгээт) болон 200 кН (20 т) хүртэл өргөх чадвартай тусгай (соронзон ба соронзон-грейферт) зориулалттай бүх төрлийн горимд ажиллах гүүрэн, тулааст, цахилгаан өргүүрүүдийг тоноглоно.
Тайлбар: Өргүүрийн ажиллах горимыг тусгай стандартаар тогтооно.
13.4. Задгай тавцанг дараах параметртайгаар төсөллөнө, Үүнд: өргүүрийн ачаа өргөх чадвар алгаслал барилгын бүтээцэд ойртох өргүүрийн овор хэмжээ зэргийг тусгай стандарт болон техникийн нөхцлөөр тогтооно. Өргүүр бүхий баганын алгаслалыг 12 м-ээр авна. Зохих үндэслэлтэй нөхцөлд алгаслалыг 6-м ийн давтамжтайгаар өөрчлөхийг зөвшөөрнө.
Задгай тавцантай гүүрэн краны зам төмрийн толгойн түвшинг, нэг давхар үйлдвэрийн байгууламжийн гүүрэн краны тусгайлсан зам төмрийн толгойн түвшинтэй ижилсгэж авна.
Тайлбар: 1. Өргүүрийн алгаслалыг тавцангийн алгаслалаас 1,5 м-ээр бага, хэрэв өргүүрийн овроос дээш хөндлөн тэлүүр байх тохиолдолд тавцангийн алгаслалаас 2 м багаар авна.
2. Сэргээн шинэчилсэн үед алгаслал болон өндрийн хэмжээг сэргээн шинэчилж буй тавцан эсвэл түүнд тулсан барилгын алгаслал ба өндөрт зохьцуулан авахыг зөвшөөрнө.
13.5. Өргүүрийн задгай тавцанг нэг алгаслалтай ба олон алгаслалтай төсөллөнө.
Олон алгаслалтай тавцанд хоёроос илүүгүй төрлийн алгаслалын хэмжээ ашиглахыг зөвшөөрнө.
13.6. Өргүүрийн задгай тавцанг халаалтгүй барилгын булантай тулгахад, гүүрэн өргүүр барилгаас гарч ирэн тавцантай холбогдоход дараах зүйлүүд тохирч байх ёстой:
тавцан болон барилгын баганын дагуух чиглэлийн тэнхлэгүүд давхцах;
тавцан ба барилгын баганын суурийн шийдэл нэг ижил.
Өргүүрийн задгай тавцан барилгын уртын дагуух тууш хананд нийлж төсөллөхөд, барилгын дээврээс өргүүрийн зам, дүүжлүүр (троллей), үйлчлэх тавцанруу борооны ус унгахыг хориглоно.
13.7. Өргүүрийн задгай тавцанг тэгш талбайд байрлуулана ингэхдээ уг талбайд цас, борооны ус зайлуулах зохих налууг орчины гадаргууд тохируулан гаргана.
13.8. Тавцангын талбай дээр, түүнд тууш болон хөндлөн чиглэлд авто ба төмөр зам байрлуулахыг зөвшөөрнө.
Тавцангийн талбай дээр төмөр зам тавих тохиолдолд гүүрэн өргүүрийн удирдлагын бүхээгээс ачиж буулгах явц, ялангуяа хагас вагоны ёроолыг бүхэлд хянаж байх боломжтой байвал зохино.
13.9. Өргүүрийн задгай тавцанг чөлөөтэй орших (хөндлөн чиглэлд) баганатай төлөвлөнө.
Буйрын тэгш бус хэв гажилт эсвэл эстакадын шаланд ирэх норматив ачаалал 0,2 МПа (20 тс/м2)-аас их тохиолдолд, задгай тавцан нь өргүүрийн овор биеэс дээш хөшүүн хөндлөн бүтээцээр холбогдсон баганатай байхыг зөвшөөрнө. Ингэхдээ краныг барилгын бүтээцид ойртох овор хэмжээг "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх ба аюулгүй ашиглах дүрэм"-ийн дагуу авна.
Дагуу чиглэлд тавцангын тогтворжилтыг өргүүрийн доорх дам нуруу болон температурын блок бүрд суурилуулсан босоо холбоосоор хангана.
13.10. Суурийг гүнд суулгах (5 м-ээс дээш) тохиолдолд тавцангийн дагуу эгнээн дэх багануудыг түүний шалын түвшинд төмөр бетон үргэлж дам нуруугаар холбож болно.
13.11. Задгай тавцаны суурийг төмөр бетоноор төлөвлөнө.
13.12. Уян зөөлний коэффициент нь с £ 0,05 байх тохиолдолд кран доорх үргэлж дам нуруу хэрэглэхийг зөвшөөрнө.
(50)
Үүнд D — зам төмрийн толгойн түвшинд дэхь босоо нэгж хүчиндэх (баганын хэв гажилт ба суурийн суултыг тооцсон) тулгуурын шилжилт;
ЕI — өргүүр доорх дам нурууны хөшүүн шинж;
l — дам нуруун алгаслал.
13.13. Тоормосын бүтээц, өргүүрийн доорх дам нурууны төгсгөлийн тулц, багана дээрх босоо холбоо, өргүүрийн дээрх хөндлөн тэлүүр, тавцан болон шатыг гангаар төсөллөнө.
13.14. Өргүүрийн задгай тавцаны талбайн (шалны) хучилтыг БНбД 31-12-08-ийн дагуу технологийн шаардлага болон ашиглалтын нөхцөлд үндэслэн сонгоно.
13.15. Тавцангийн тооцооны бүдүүвчийг, суурийн дээд ирмэгтэй холбоостой бөгөөд температурын блокын хязгаар дотор өргүүрийн доорх дам нуруу ба босоо холбоостой нугасан холбоотой тусдаа орших тууш цуваан багана гэж авна.
Тэлүүртэй тавцангын тооцоонд бүдүүвчийг багана ба тэлүүрийг оролцуулан хөндлөн раам гэж авна.
Тайлбар: Эсрэг орших даацын бүтээц ба гүүрэн өргүүрийн холбоосыг тооцоонд оруулахгүй.
13.16. Өргүүрийн задгай тавцаны ачааллыг, явган хүний галерейн босоо норматив ачаалал хүний жин болон засварын материалын (цасны жинг оруулалгүйгээр) жин 2 кПа (200 кгс/м2)-тай тэнцүүгээр аван, MNS(ISO) 4302:2009 ба БНбД 2.01.07-90-ын дагуу тодорхойлно.
13.17. Өргүүрийн задгай тавцанг суурийн доорх буурь хөрсийг гүүрэн өргүүрийн хавтгайд үйлчилэх ачаалалд БНбД 2.02.01-94-д заасан нэг ба хоёр дугаар хязгаарын төлөвөөр тооцоно.
Суурийн доорх хөрсөнд ирэх захын даралтыг дараахь харьцаатай байвал зохино:
Үүнд pmin, pmax — хөрсөнд ирэх хамгийн бага ба хамгийн их даралт;
нийтлэг зориулалттай R ³ 0,15 МПа (1,5 кгс/см2) нөхцөлд 160 кН (16 т)-аас ихгүй ачаа өргөх чадалтай краны доорх тавцангийн суурийн улны доор гурвалжин хэлбэрийн даралтын эпюр байхыг зөвшөөрнө. (pmin = 0).
13.18. Зэргэлдээх багануудын буйрын хэв гажилтын зөрүүгээс болж өргүүрийн ба тогтмол ачааны үйлчлэлээр сууринд босоо суулт үүсэх нөхцөл нь өргүүрийн замын налуу уртын дагуу 0,004-өөс хөндлөн алгасалд 0,003-аас хэтрэхэд оршино.
Агуулж буй эсвэл боловсруулж буй материал, эдлэл г.м.-ийн жин тавцангийн шаланд ирэх ачаалал 0,05 МПа (5,0 тс/м2)-аас давах тохиолдолд эсвэл тавцангийн ойролцоох барилга байгууламжийн суурийн доор хөрсний хэв гажилтын идэвхтэй бүс тавцангийн багана доорх идэвхгүй бүстэй давхцах тохиолдолд, буйрын хэв гажилт нь өргүүр доорх зам төмрийн толгойн түвшингийн зөрүү (тавцангийн хөндлөн болон дагуу) 20 мм-ээс илүү, өргүүрийн зам төмрийн хоорондын зай 10 мм-ээс илүү өөрчлөлт гаргах ёсгүй.
13.19. Бүтээц дэх элементийн хотойлт болон шилжилт нь БНбД 2.01.07-90-д заасан хязгаараас хэтрэх ёсгүй.
13.20. Баганын дагуу эгнээ болгонд өргүүрийн доорх замын дагуу үйлчилгээний ажилчидад зориулсан 0,5 м-ээс багагүй өргөнтэй зам гаргана, харин баганыг тойрох хэсэгт (өргүүрийн дээгүүр хөшүүн хөндлөн бүтээц суурьлуулсан тохиолдолд)-т 0,4 м-ээс багагүй өргөнтэй эсвэл баганын их биед 0,4х1,8 м-ийн хэмжээтэй гарц гаргана. Эдгээр зам нь 1 м-ийн өндөртэй байнгын хашлагатай байна.
Баганын захын эгнээнд байрлах хашлагыг зөвхөн гадна талаар, харин дундах эгнээнд байрлах тохиолдолд хоёр талаар нь тэхдээ, баганын алгаслал болгонд өргүүрийн гарах нээгддэг гарцтай төлөвлөнө.
Бүх урт, өргөний дагуу өргүүр доорх дам нурууны дээд бүсэнд тулгаж дэвсгэр хавтан төлөвлөнө.
13.21. "Ачаа өргөх краныг суурилуулах болон аюулгүй ашиглах дүрэм"-ийн дагуу, тавцангийн ачаалал бүрд буух ба засвар үйлчилгээ явуулах тавцан ба шат тоноглоно.
13.22. Өргүүр доорх замын дагуу явган хүний зам ба тавцанд 0,7 м-ээс багагүй өргөнтэй, 60°-аас ихгүй налуутай байнгын ган шаттай, 0,5х0,5 м-ээс багагүй хэмжээтэй нээлхийгээр дамжин дээш гардаг байхаар төлөвлөнө. Нээлхийний таг нь нугасан бэхэлгээтэй хөнгөн бөгөөд хялбар нээгдэж, хаагддаг байх ёстой. Шатыг тавцангийн булан талд хийх бөгөөд уртын дагуу 200 м тутамд нэгээс доошгүйг байрлуулна. Тавцангийн урт 200 м-ээс бага бол 1шат зөвшөөрнө. Буулгах ба засварын болон бусад тавцан бүрд нэг шат төлөвлөж нийт тоог тогтооно.
Арван дөрөв. ТЕХНОЛОГИЙН ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ДООРХ
ТУСДАА ОРШИХ ТУЛГУУР БА ТАВЦАН
ТУСДАА ОРШИХ ТУЛГУУР БА ТАВЦАН
14.1. Технологийн дамжуулах хоолой доорх тусдаа орших, нам ба өндөр тулгуур болон тавцангийн зураг төсөл боловсруулахад энэ бүлгийг мөрдлөгө болгоно.
Тайлбар: Тусдаа орших тулгуур ба тавцангийн өндөр (газрын тохижилтын түвшинөөс хөндлөвчийн дээд тал хүртэлх зай)-ийг дараах маягаар тогтооно: Үүнд нам тулгуур – 0,3-аас 1,2 м – газрын тохижилтын тэмдэгт ба дамжуулах хоолойн хэвгийгээс хамааруулан 0,3 м-ийн давтамжтайгаар; өндөр тусдаа орших тулгуур ба тавцан– 0,6 м-ийн давтамжтай, дамжуулах хоолой болон тавцан доогуур төмөр ба авто зам гаргах боломжоор хангасан, стандарт хэмжээ ба БНбД 32-01-00-ийн дагуу барилга байгууламжид ойртох овор хэмжээг баримталсан өндрийг тогтооно.
14.2. Ирээдүйд барилгажуулахгүй бөгөөд, газар тариалангийн бус болон ямар нэгэн замтай огтлолцохооргүй нутаг дэвсгэрт дамжуулах хоолой тавихад нам тулгуур хэрэглэнэ.
14.3. Тусдаа орших тулгуур ба тавцанг дамжуулах хоолойн налуу ба трассын дагуух газрын гадарга дээрх хотгор, гүдгэрийг тооцон суурийн дээд ирмэгийн түвшин эсвэл баганын уртыг тодорхойлон зураг төсөл боловсруулна.
14.4. Дамжуулах хоолой доорх тусдаа орших тулгуур хоорондын зайг, хоолойн бат бэх ба хөшүүншлийн тооцоог үндэслэн 3 м-ийн давтамжтай гэхдээ 6 м-ээс багагүй байхаар авна.
Трассыг барилга байгууламжид дөхөж ирэх, мөн авто ба төмөр зам болон бусад шугам сүлжээтэй огтолцох хэсгүүдэд тулгуур хоорондын алхам өөр хэмжээтэй байж болно.
14.5. Тусдаа орших тулгуур ба тавцанг урьдчилан хүчитгэсэн болон хүчитгээгүй арматур бүхий ижилтгэсэн угсармал төмөр бетон бүтээцтэйгээр төлөвлөвөл зохино. Ган бүтээц ашиглах тохиолдолд барилгын материалыг хэмнэлттэй зарцуулах техникийн дүрмийн шаардлагыг баримтална.
14.6. Шатдаггүй бодис, шингэн эсвэл хий дамжуулах хоолой суурилуулах, тусдаа орших тулгуур ба тавцанг шатдаг материалаар хийхээр төлөвлөхийг зөвшөөрнө.
14.7. Хялбар шатдаг бодис, шингэн болон хий агуулсан дамжуулах хоолой доорх тусдаа орших тулгуур ба тавцангийн бүтээцийг шатдаггүй материалаар төлөвлөнө.
14.8. Ашиглалтын шаардлагаар, тавцан дээрх хоолойн үйлчилгээнд зориулж явган хүний гүүр төлөвлөнө.
14.9. Төмөр бетон тулгуурыг тусдаа сууринд хөдөлгөөнгүй суулгаж гадаст-багана хэлбэртэй болгож, ийм гадаст-баганыг нэг хавтгайд буюу орон зайн системд нэгтгэж өрөмдөж цутгасан гадас буюу гадаст-бүрхэвч (свай-оболочка) хэлбэртэй нэг гадсан суурь мэтээр төсөллөнө. Ган тулгуурыг суурьтай хөшүүн холбоосоор нэгтгэнэ. Хэрэв уртын дагуу багануудын тогтворжилтыг хангаж байвал тулгуурыг суурьтай нугасан холбоосоор бэхлэхээр төсөллөж болно.
14.10. Тусдаа орших тулгуур ба тавцангийн тууш чиглэлийн тогтворжилтыг, температурын блок бүрд нэг анкеран тулгуур тусгасанаар хангана.
Төмөр бетон тулгууртай тавцанг анкеран тулгуургүйгээр төлөвлөвөл зохино. Энэ тохиолдолд температурын блокод ирэх трассын дагуу үйлчилж буй хэвтээ ачааллыг бүх тулгуурт дамжуулна.
14.11. Тусдаа орших тулгуур ба тавцанг тууш чиглэлд нь температурын блокуудад хуваана. Эдгээр блокийн урт нь дамжуулах хоолойн үл хөдлөх тулгууруудын хоорондын зайнаас хэтрэх ёсгүй.
14.12. Тавцангийн температурын заадсыг дамжуулах хоолойн компенсатортой нэг дор гаргавал зохино, ингэхдээ температурын заадсыг хамгийн урттай температурын блокод тусгах хэрэгтэй.
14.13. Тусдаа орших тулгуур ба тавцанг дамжуулах хоолойн (тусгаарлалтын хамт), ба дамжуулж буй бүтээгдэхүүний жин үйлчлэх тавцан ба дамжих гүүрний хүнд ба түүний дээрх хүн болон засварын материал, үйлдвэрлэлийн хурмал тоосны жин, түүнчлэн цас ба салхины ачаалал, дамжуулах хоолойн хэвтээ ачаалал ба үйлчлэлд тооцох хэрэгтэй.
Ингэхдээ гидравлик туршилтын үед уур дамжуулах хоолой дахь усны жингээс ирэх нэмэлт норматив босоо ачааллыг зөвхөн нэг дамжуулах хоолойг усаар дүүргэнэ гэж тооцоонд авна.
Ачааллын найдваржилтын коэффициентийг энэ бүлгийн шаардлагыг бодолцон БНбД 2.01.07-90-аар тодорхойлно.
14.14. Тавцан, гүүр болон шатан дээрх хүн засварын материалын жингээс ирэх норматив ачааллыг 0,75 кПа (75 кгс/м2)-тай тэнцүү жигд хуувиарлагдсан байдлаар авна.
Үйлдвэрлэлийн тоосны хуримтлалаас ирэх ачааллыг зөвхөн тоосны эх үүсвэрээс 100 м-ээс бага зайд байгаа дамжуулах хоолой ба үйлчлэх тавцан дээр тооцох бөгөөд дараахь байдлаар авна:
үйлчилгээний тавцан ба алгаслалт байгууламжийн элементэд - 1 кПа (100 кгс/м2);
дамжуулах хоолойд – 0.45 кПа (45 кгс/м2) дамжуулах хоолойн хэвтээ талбайд.
Ингэхдээ ачааллын найдваржилтын коэффициентийг: хүн ба засварын материалын жинд ирэхийг – 1,4; үйлдвэрлэлийн тоосны хуримтлагдсан жинд – 1,2-гэж авна.
14.15. Тусдаа орших тулгуур ба тавцанг хавтгай бүтээц гэж тооцоолоно. Нарийвчилсан тооцоо болон нэмэлт хүчин зүйлийг харгалзах шаардлагатай үед тусдаа орших тулгуур ба тавцанг, дамжуулах хоолойтой хамт ажиллахаар орон зайн систем гэж авбал зохино.
14.16. Дамжуулах хоолойг тавцан дээр байршуулахад, хоолойн хөдөлгөөнт тулгуур дахь үрэлтийн хүчээс ирэх тууш хэвтээ ачаалал нь алгаслалт байгууламж ба анкеран тулгуурт шилжинэ, харин завсрын тулгуурт ачаа дамжихгүй.
14.17. Дамжуулах хоолойноос тулгуур ба тавцанд ирэх норматив босоо чиглэлийн ачааллыг бүх дамжуулах хоолойноос ирэх босоо ачааллын нийлбэрээр авна.
Тулгуур дээрх нэг дамжуулах хоолойн тооцоот үрэлтийн хүч нь, энэхүү дамжуулах хоолойн тооцоот босоо ачааллыг, үрэлтийн коэффициентээр үржүүлж тодорхойлно. Тулгуур дээрх хоёр гангийн хоорондох үрэлтийн коэффициент:
Гулгадаг тулгуурт – 0,3;
дамжуулах хоолойн тэнхлэгийн дагуух өнхрүүл дээр – 0,1;
тэнхлэгийн дагуу бус өнхрүүл дээр – 0,3;
мөхлөгт дээр– 0,1.
14.18. Дамжуулах хоолойн нарийвчилсан тавилт байхгүй тохиолдолд тусдаа орших тулгуур ба тавцангийн хөндлөвч р-ийн нэгж уртад үйлчлэх босоо ачааллын утгыг дараах томъёогоор олно:
(51)
Үүнд q — трассын 1 м урт дахь дамжуулах хоолойнуудаас ирэх босоо ачаалал;
а — хөндлөвчийн алхам;
b — хөндлөвчийн урт.
Энэ ачааллыг хөндлөвчийн уртад 7-р Зурагт заасны дагуу хувиарлана.
7-р Зураг. Тусдаа орших тулгуур ба тавцангийн хөндлөвчид ирэх босоо
ачаалалын хувиарлалт
ачаалалын хувиарлалт
а — нэг тулааст тулгуурт ирэх ачааллыг хувиарлах бүдүүвч;
б – мөн адил, гэхдээ хоёр тулааст тулгуур ба тавцанд
б – мөн адил, гэхдээ хоёр тулааст тулгуур ба тавцанд
Дамжуулах хоолойн нарийвчилсан оролт байхгүй бол тусдаа орших тулгуур ба тавцангийн, хөндлөвчийн нэгж уртад ирэх хэвтээ ачаалалын норматив утгын, хөндлөвчийн уртын дагуух хувиарлалтыг 8-р Зураг -ийн дагуу тогтооно. Ингэхдээ ачааллын найдваржилтын коэффициентийг 1,1-тэй тэнцүү авна.
8-р Зураг. Тусдаа орших тулгуур ба тавцангийн хөндлөвчийн тооцооны
хэвтээ ачаалалын хувиарлалт
хэвтээ ачаалалын хувиарлалт
а — нэг тулааст тулгуур ирэх ачааллыг хувиарлах бүдүүвч;
б – мөн адил, гэхдээ хоёр тулааст тулгуур ба тавцанд
б – мөн адил, гэхдээ хоёр тулааст тулгуур ба тавцанд
Тайлбар: Үл хөдлөх тулгуур дээрх дамжуулах хоолойн хөндлөвчийн ачааллын утгыг хашилтад авав.
14.19. Тусдаа орших олон яруст тулгуур ба тавцангийн, ярусад дамжуулах хоолой байрлуулах нарийвчлал байхгүй үед босоо ба хэвтээ ачааллын хувиарлалтыг:
хоёр яруст тулгуур ба тавцанд: дээд яруст - 60 %; доод яруст - 40 %;
гурван яруст тулгуур ба тавцанд: дээд яруст - 40 %; дунд яруст 30 %; доод яруст 30 %-иар авна.
14.20. Дамжуулах хоолойн нарийвчилсан байрлалгүй нөхцөлд тусдаа орших тулгуурын суурь ба баганын тооцоонд норматив ачааллыг:
завсрын тулаасад ирэх, трассын дагуух босоо ба хэвтээ технологийн ачааллыг 9-р Зураг-ийн дагуу;
температурын блокийн дунд байрлах, завсрын анкеран тулаасад ирэх, трассын дагуух технологийн хэвтээ ачааллыг - (0,03l + 2)q;
төгсгөлийн тулаасад ирэх, трассын дагуух технологийн хэвтээ ачааллыг - (0,15l + 4)q;
дамжуулах хоолойн тахийлтаас трассын хөндлөн чигт, завсрын тулгуурт ирэх хэвтээ ачааллыг - 1,5q,
Үүнд l – анкеран тулгуур температурын блокын төгсгөл хүртэлх зай, м;
q – трассын нэг м урт дахь дамжуулах хоолойнуудын норматив босоо ачаалал.
14.21. Дамжуулах хоолойн өгөгдсөн тавилттай үед завсрын тусдаа орших дамжуулах хоолойн хөдөлгөөнт тулгуур дээр ирэх, трассын дагуух технологийн тооцоот хэвтээ ачааллыг дараахь байдлаар тодорхойлно:
а) нэг дамжуулах хоолой тавьсан үеийн хөндлөвч, багана ба сууринд ирэх технологийн хэвтээ ачааллыг, зохих үрэлтийн хүчний тооцоот утгатай тэнцүүгээр авах бөгөөд тулгуур дээр дарна гэж үзнэ (нэг дамжуулах хоолой гэдэг нь усан халаалтын системд өгөх ба буцах шугамыг хэлнэ);
б) хоёроос дөрөв хүртэл дамжуулах хоолой тавьсан үеийн хөндлөвч, багана ба сууринд ирэх технологийн хэвтээ ачааллыг, зөвхөн хамгийн таагүй нөлөөлж буй хоёр дамжуулах хоолойныхыг авна. Нэг хоолойн хэвтээ ачаалалын утгад, тухайн дамжуулах хоолойн тулгуур дээрх үрэлтийн тооцооны хүчийг авна;
в) тусдаа орших тулгуур дээгүүр дөрвөөс илүү дамжуулах хоолой тавих нөхцөлд тулгуурын хөшүүншил 600 кН/см (60 тс/см)-ээс хэтрэхгүй ба босоо ачааллын хувиарлалт 8-р зурагт заасан хязгаарт багтаж байвал, хөндлөвчөөс хамгийн их ачаалласан багана ба сууринд дамжих тооцоот хэвтээ ачаалал, дамжуулах хоолой тус бүрийн үрэлтийн хүчний тооцоот утга, 10 дугаар хүснэгтээс авах нэгэн зэрэг үйлчилгээний коэффициентоор үржүүлсэн үржвэрийн нийлбэрээр тодорхойлно. (хоёр яруст тулгуурт хөндлөвчийн дээд ирмэгэд үйлчлэх хэвтээ хүчлэлийг тодорхойлоход зөвхөн хоёр дугаар яруст тулах дамжуулах хоолойн тоогоор тооцно, харин доод ташингын түвшин дэхийг "г" дэд зүйлд зааснаар тооцно).
10 дугаар хүснэгт
Хөндлөвч дээрх дамжуулах хоолойн нийт тоо
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
Нэгэн зэрэг үйлчилгээний коэффициент
|
0,25
|
0,2
|
0,15
|
0,12
|
0,09
|
0,05
|
Тайлбар: 1. 10-аас олон дамжуулах хоолойтой нөхцөлд, уг хүчлэлийг зөвхөн хамгийн таагүй 10 хоолой дээр тооцно, үлдэх хэсгийг огт тооцохгүй (байхгүйгээр тооцно).
2. Тусдаа орших тулгуур дээр тусгаарлах бүрээсгүй дамжуулах хоолойтой тохиолдолд, дээрх нэгэн зэрэг үйлчлэх коэффициентийг хэрэглэхгүй.
3.Тулгуурын хөшүүншил гэдэг нь түүний дээд ирмэгээр үйлчлэх хэвтээ хүчинд (кН)-тулгуур 1 см шилжилт гарахыг хэлнэ. Хоёр яруст тулгуурын хөшүүншлийг тодорхойлохдоо доод ярусын түвшинд нугаст-үл хөдлөх холбоос байна гэж авна.
г) Дөрвөөс дээш дамжуулах хоолой тавих үеийн тулгуурын хөндлөвч мөн багана ба сууринд ирэх тооцоот хэвтээ ачааллаар, энэ зүйлийн "в"-д заасан нөхцлийг ашиглах боломжгүй үед, нэг бол "б"-д заасанаар хоёр дамжуулах хоолойноос, нэг бол бүх дамжуулах хоолойноос тооцоолно. Сүүлийн тохиолдолд хоолой болгоноос ирэх тооцоот хэвтээ ачааллыг, зохих үрэлтийн хүчний тооцоот утга, ба 0,5-тай тэнцэх коэффициент хоёрын үржвэртэй тэнцүү ачаалалтай; трассын хөндлөн огтлолд жигд тархсан ачаатай рам (9-р зураг "б") гэж авна. Дээр заасан хоёр аргаар тогтоогдсон ачааллаас хамгийн таагүйг нь сонгоно.
9-р Зураг. Трассын хөндлөн огтлол дахь тусдаа орших завсрын тулгуурын
багана ба суурийн тооцоот ачааллын хувиарлалт
багана ба суурийн тооцоот ачааллын хувиарлалт
а – босоо ачаалалыг хувиарлах бүдүүвч; б — мөн ижил, гэхдээ хэвтээ ачааллынх; Р = рb – тулгуур эсвэл түүний зохих ярусд ирэх норматив босоо ачаалал, энд р — (51) дүгээр томъёогоор тодорхойлогдох, хөндлөвч дээр ирэх босоо ачаалалын норматив утга
14.22. Өгөгдсөн тавилттай дамжуулах хоолойн төгсгөлийн тусдаа орших анкеран тулгуур дээрх трассын дагуух технологийн хэвтээ тооцоот ачаалал нь түүний нэг талаас үйлчлэл дараах ачаалалын нийлбэрээс бүрэлдэнэ Үүнд:
- компенсаторуудын хүчлэлийн нийлбэр.
- компенсаторын тэнхлэгээс анкеран тулгуур хүртэлх хэсгийн завсарын тулгууруудын хэвтээ ачаалалын нийлбэр.
- хаах төхөөрөмжийн дотоод даралтаас үүдэлтэй тэнхлэгээрх тогтворгүй хүчлэлийн нийлбэр.
Завсрын тусдаа орших анкеран тулгуурт ирэх ачааллыг эсрэг чиглэлд үйлчлэх анкеран тулгуурын( баруун ба зүүн), дээр дурьдсан ачааллуудын ялгавараар олно. Ингэхдээ бага (хасагдагч) ачааллыг коэффициент 0,8-д үржүүлэх хэрэгтэй (эсрэг чиглэсэн ачаалал тэнцэх тохиолдолд, нэг талаас үйлчлэх бүх ачааллын 0,2-той тэнцэх ачаалалыг тооцоонд авна).
14.23. П-хэлбэрийн компенсаторын дорх тусдаа орших завсарын тулгуурыг хөдөлгөөнт тулгууртай дамжуулах хоолой тахийлтийн өнцөгөөс 40d (хамгийн том хоолойн дотоод диаметр) зайнд трассын тэнхлэгт өнцөг үүсгэсэн хэвтээ ачаалалд тооцно. Ингэхдээ ачааллын тооцоот хэмжигдэхүүнийг трассын дагуух тооцооныхтой ижилээр, харин түүний дамжуулах хоолойн тэнхлэгрүү хазайх өнцөг нь гулсах тулгууртай хэсэгт 45°-тэй, ба өнхрүүлтэй тулгуурт хэсэгт 70°-тэй тэнцүү байна. П-хэлбэрийн компенсаторын "нуруу"-н доор байрлах тулгуурт дээр заасан өнцгийг дамжуулах хоолойн нормаль тэнхлэгт харьцуулж олно.
14.24. Дамжуулах хоолойн нарийвчилсан тавилт байхгүй тохиолдолд: трассын дагуу тавцанд ирэх, технологийн норматив босоо ачааллыг, температурын блокийн төгсгөлийн (булангийн) тулгуурт - 4q-тай; блок хоорондын тулгуурыг тооцоход - 2q-тай тэнцүүлж авна.
Дамжуулах хоолойн хөндлөн салаалал бүрээс түүнд хамгийн ойрхон тулгуур дээр технологийн норматив хэвтээ ачааллыг, үндсэн трассад ирэх босоо ачааллаас хамааруулан авна. q < 50 кН/м, q = 50 - 100 кН/м q > 100 кН/м тохиолдолд дамжуулах хоолойн салаалалаас ирэх хөндлөн ачаалал q нь, 0,8q 0,5q.-тай тэнцүү байна.
14.25. Тусдаа орших тулгуурын тогтворжилтын шалгахад баганын тооцоот уртыг 10-р зураг-аар тогтоохыг зөвшөөрнө.
10-р Зураг. Тулгуурын баганы тооцоот урт l0 =m l-ыг тогтоох коэффициентийн утга
а — дамжуулах хоолойн тэнхлэгт перпендикуляр хавтгайд;
б — дамжуулах хоолойн тэнхлэгийн хавтгайд
14.26. Тулгуур ба тавцангийн бүтээцийн туйлын босоо ба хэвтээ чиглэлдэх хотойлтын хэмжээний хязгаарыг технологийн шаардлагын дагуу тогтоох ба алгаслалын 1/150 болон консолын уртын 1/75-аас хэтрэх ёсгүй.
14.27. Салангид суурийн улны хэмжээг тодорхойлоход тасралтын зурвасын хэмжээг суурийн нийт талбайн 0,33-тай тэнцүү гэж авна.
Улны захын ирмэг доорх хөрсний хамгийн их даралт, нэг чиглэлдээ гулзайлтын моменттой үед 1,2R, харин хоёр чиглэлдээ гулзайлтын моменттой үед 1,5R-аас хэтрэх ёсгүй, Үүнд R-хөрсний тооцоот даралт.
14.28. Облочкт гадас, ба өрөмдөж цутгасан гадаснаас бүрэлдсэн гадаст-багана буюу нэг-гадаст сууринд бэхлэгдэх багана хэрэглэхэд тулгуурын хэвтээ болон босоо ачаалалын хамтран үйлчлэх тооцоог гадсан суурийн норм дүрмийн дагуу авна. Ингэхдээ тулгуурын дээд талын хэвтээ шилжилтийн хэмжээний хязгаарыг төслийн даалгавараар тогтооно, хэрвээ тусгай ийм заалт байхгүй тохиолдолд тулгуурын дээд талаас хөрсний гадрага хүртэлх зайны 1/75-тай тэнцүү авна.
Бат бэхийг шалгах үед гадаст-баганын тооцоот уртыг тогтоохдоо, гадсыг огтлолын дагуу газрын гадаргаас доош хөдөлгөөнгүй бэхлэгдсэнээр, хүчин төгөлдөр гадсан суурийн норм дүрмийн шаардлагын дагуу олно. Облочкт гадас ба өрөмдөж цутгах гадсаас бүрдэх нэг-гадаст сууринд бэхлэгдэх баганын тооцоот уртыг гаргахдаа, хөрсний гадаргын түвшинд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн багана гэж авахыг зөвшөөрнө.
Арван тав. ГАЛЕРЕЙ БА ТАВЦАН
15.1. Гаднах, шилжүүлэн ачих зангилаатай, явган хүний, кабелийн, хосолсан галерей болон тавцангийн зураг төсөл боловсруулахад энэ бүлэгт заасан хэм хэмжээг мөрдлөгө болгоно.
Тайлбар: 1. Конвейерийн галерейг төсөллөхөд үйлдвэрийн дотоод тээврийн норм дүрмийн шаардлагыг давхар баримтална.
2. Хосолсан галерей ба тавцан нь туузан конвейер, дамжин өнгөрөх кабель болон шугам сүлжээ тавьхад зориулагдана.
3. Кабелийн түгээлтийг задгай тавцан дээр байрлуулвал зохино. Зохих техник эдийн засгийн үндэслэлтэй нөхцөлд кабелийн галерей хийхийг зөвшөөрнө.
15.2. Галерей ба эстакад дахь тулгуурын тэнхлэг хоорондын зайг 12, 18, 24 ба 30 м-тэй тэнцүү авна. Зохих үндэслэлтэй нөхцөлд энэ хэмжээг 6 ба 9 м, түүнчлэн 36 м ба түүнээс их гэхдээ 3 м-ийн давтамжтайгаар авахыг зөвшөөрнө.
Хэвгий газар тавих тохиолдолд дээрх хэмжээг налуугаар авна.
КОНВЕЙЕРИЙН БА ЯВГАН ХҮНИЙ ГАЛЕРЕЙ, ТАВЦАН
15.3. Галерей ба тавцангийн дотор хэмжээг 1.7-р зүйлийн дагуу сонговол зохино. Галерейн өргөн 0,6 м-ийн давтамжтай байна.
15.4. Галерейн даацат бүтээцийг барилгын материалыг хэмнэлттэй зарцуулах техникийн дүрмийн шаардлагад нийцсэн угсармал төмөр бетон эсвэл гангаар төсөллөнө.
15.5. Конвейерийн галерейн шилжүүлэн ачих зангилааг БНбД 31-11-09-ын дагуу төсөллөвөл зохино.
15.6. Галерей ба тавцангийн алгаслалт бүтээц ба тулаасыг дараахь ачаалалд тооцоолно:
агаарын үйлчлэлд (цас, салхи, температурын өөрчлөлт);
галерейн ба конвейерийн жин, туузан дээр зөөвөрлөж буй ачаа, асгамал бүтээгдэхүүн, засварын материал болон хүний жингээс ирэх босоо ачаалалд;
туузан конвейерээс дамжин ирэх тууш ачаалалд;
конвейерийн хөдөлгөөнт хэсгүүдээс үүсгэх динамик ачаалалд.
15.7. Конвейерийн галерейн бүтээцийн тооцооны, асгамал бүтээгдэхүүн, хүн ба засварын материалын жингийн норматив ачааллын утгыг 11 дүгээр хүснэгтийн дагуу авна.
Ачааллын найдваржилтын коэффициентийг БНбД 2.01.07-90-ын шаардлагад нийцүүлэн авна.
15.8. Галерей, шилжүүлэн ачих зангилаа болон барилгатай нийлэх хэсэг нь өндрийн зөрүүтэй байвал цас ба үйлдвэрлэлийн хурмал тоосны ачаалал нэгэн зэрэг үйлчлэх бөгөөд, галерейн өргөнтэй тэнцэх квадрат талбай дээр байралсан, галерейн дээрх цасан бүрхүүлийн жингээс квадрат талбай дахь цасны ачаалалруу шилжих коэффициент с = 2-той байхаар тооцно.
15.9. Галерейн шалыг тоос болон асгарсан бүтээгдэхүүнээс цэвэрлэхэд эвтэйхэн байлгах үүднээс туузан конвейерийг дүүжин байхаар төсөллөвөл зохино.
15.10. Асгарсан бүтээгдэхүүнийг усаар угаах тохиолдолд галерейн хаших бүтээцийг дулаалгатай бөгөөд чийгэнд тэсвэртэй төлөвлөнө.
15.11. Зүлгэдэг үйрмэг материал (хар болон өнгөт металлын хүдэр, кокс, элс, дайрга) зөөвөрлөхөд зориулсан галерейн шалыг тоос ба асгарсан бүтээгдэхүүнийг усаар угаах үеийн шаарны зүлгэх үйлчлэлээс хамгаалах арга хэмжээг БНбД 31-12-08-ын шаардлагын дагуу авна (жишээ нь: бат бэх хатуу дүүргэгчтэй өндөр маркын нягт бетон бүхий полимер бетон). Ховилыг зүлгэлтэд тэсвэртэй материалаар өнгөлнө.
11 дүгээр хүснэгт
Алгаслалт бүтээцийн элемент
|
Ачааллын төрөл
|
Хэмжих нэгж
|
Ачааллын утга
|
1. Алгаслалт үндсэн тууш бүтээц
|
Засварын материал ба хүний жингээс
|
кН/м (тс/м)
|
1,5q, гэхдээ 0,15b-аас багагүй
|
|
Асгарсан бүтээгдэхүүний жингээс ирэх нэмэлт ачаалал
|
мөн ижил
|
0,15 gn В
|
2. Шал ба хучилтын элемент
|
Асгарсан бүтээгдэхүүн, засварын материал ба хүний жингээс
|
кН/м2 (тс/м2)
|
0,12 gn, гэхдээ 1,5 кН/м2 (0,15 тс/м2)-аас багагүй
|
Бүх ачаалал түр зуурынхад хамаарна.
Үүнд q — эргэлдэгч булын нэгж уртын масс, кН/м (тс/м);
gn — туузан дээр овоолсон ачааны норматив хувийн жин, кН/м3 (тс/м3);
В — конвейерийн туузнуудын нийлбэр өргөн, м;
b — нэвтрэх гарцны нийт өргөн, м.
15.12. Шатдаггүй болон халахад гэмтдэггүй материал эсвэл ширхэгийн шатдаг материал (хүлэр, мод) зөөвөрлөхөд зориулсан галерей ба тавцангийн өндөр, 10 м-ээс хэтрэхгүй бол түүнийг шатдаг материалаар төлөвлөхийг зөвшөөрнө.
15.13. Явган хүний галерей ба тавцангийн бүтээцийг шатдаггүй материалаар төлөвлөнө.
Явган хүний галерейн 120 м тутмаас ихгүй зайд гарц хийвэл зохино.
15.14. Галарейг, шилжүүлэн ачих зангилаатай нийлэх хэсэг, галаас хамгаалсан уулзвар байх шаардлагатай бол, галаас хамгаалах хаалгатай шатдаггүй галаас хамгаалагдсан хамар хана тусгана.
Шатамхай материал зөөвөрлөх зориулалтай дулаан галерейд, усан хөшиг байрлуулна.
15.15. Шатдаг материалаар хийсэн галерейд, аврах гарцыг 100м-ээс дотогш зайнд төсөллөнө. Шатдаггүй бүтээцтэй, буюу шатдаг бүтээцтэй боловч шатдаггүй ачаа зөөвөрлөхөд зориулагдсан галерейн аврах гарц хоорондын зайг 100м хүртэл ихэсгэхийг зөвшөөрнө. Галерейн үзүүрээс гарц хүртэлх зай 25 м-ээс хэтрэх ёсгүй.
Гадна шатыг, гангаар 1,7:1-ээс илүүгүй налуутай, 0,7 м-ээс багагүй өргөнтэй задгай хийнэ.
15.16. Галерейн гарцыг шилжүүлэн ачих зангилаатай хавсаргахыг зөвшөөрнө. Шилжүүлэн ачих зангилааны сул зайд уг зангилааны ажилчидад зориулсан туслах өрөө, байрлуулахыг зөвшөөрнө.
Нийт 300 м2-аас ихгүй талбайтай, нэг ээлжиндээ 5-аас олонгүй хүн ажилладаг шилжүүлэн ачих зангилааны байранд, 1:1-ээс илүүгүй налуутай, 0,7 м-ээс багагүй өргөнтэй, гадна төмөр шатруу гарах нэг аврах гарц төлөвлөхийг зөвшөөрнө. Шатны хашлага бүтээцийг шаттаггүй материалаар хийх ёстой.
КАБЕЛИЙН БОЛОН ХОСОЛСОН ГАЛЕРЕЙ БА ТАВЦАН
15.17. Кабель дамжин өнгөрөх галерей ба тавцангийн хүн явах өргөнийг: нэг талдаа кабель байрласан тохиолдолд – 0,9 м-ээс, хоёр талдаа кабель байрлах тохиолдолд 1 м-ээс багагүйгээр авна.
15.18. 12-оос багагүй кабель байрлах кабелийн тавцан ба галерейг, түүнчлэн бусад шугам сүлжээнээс гадна I ба II ангиллын цахилгаан хэрэглэгчийг хангах кабель дамжин өнгөрөхөөр зориулагдсан, хосолсан галерей ба тавцангийн, үндсэн даацат бүтээцийг 0,75 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай төмөр бетоноор эсвэл 0,25 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай гангаар хийвэл зохино.
Галерейн хаших бүтээцийг 0,25 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай шатдаггүй материалаар хийнэ.
15.19. Кабелийн битүү галарей ба хосолсан галерей хоорондоо солбилцох болон тэдгээрийг үйлдвэрлэлийн байртай нийлэх хэсэгт, шатдаггүй галаас хамгаалах битүү хамар хана хийх буюу галаас хамгаалсан хаалгатай хамар хана төлөвлөнө.
15.20. Кабелийн болон хосолсан галерей ба тавцанг, барилга байгууламжийн 0,75 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай битүү шатдаггүй хана бүхий талтай параллель байрлуулахад, тэдгээрийн хоорондын зайг нормчлохгүй. Энэ нөхцөлд барилгын ханыг галерейн хаших бүтээц хэлбэрээр ашиглахыг зөвшөөрнө. Тавцанг барилгын хананд шууд тулгаж байрлуулахад кабелийг дээврийн ус цаснаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай.
15.21. Кабель ба дамжуулах хоолойг нэг галерейд эсвэл тавцан дээр байрлуулахад тэдгээрийн бүтээцийн хоорондын зай 0,5 м-ээс багагүй байх ёстой. Кабелийг шатдаг хий, шатдаг болон хялбар шатдаг шингэн агуулсан дамжуулах хоолойтой хослуулах нөхцлийг цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалтын дүрэм (ПУЭ)-ийн тэсрэх аюултай бүс дэх шаардлагад нийцүүлэх ёстой.
15.22. Гаднах кабелийн галерей ба тавцанг БД 43-103-08-ын шаардлага аянга хамгаалагчаар хангана.
15.23. Кабелийн галерей нь агааржуулалтаар хангагдсан байх ёстой, механикжуулсан агааржуулах систем тавих шаардлагыг тооцоогоор тогтооно.
Галерейн агааржуулалтын төхөөрөмж нь гал гарах тохиолдолд агаар өгөхийг зогсоох хаалтаар тоноглогдсон байх шаардлагатай.
15.24. Галерейд тосон дүүргэлттэй кабель тавих тохиолдолд галерейг халаалттай төлөвлөнө.
15.25. Кабелийн болон хосолсан (кабель тавьсан) галерейн гал тусгаарлах заагуудад шатдаггүй галаас хамгаалах хамар хана хийнэ. Эдгээр хамар ханын гал тэсвэршилтийн хязгаар 0,75 цагаас багагүй байна. Энэ хана дахь хаалга нь 0,6 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай байх ёстой.
Заагийн уртын хязгаар нь – 150 м, тосон дүүргэлтэй кабель байрлах галерейд – 120 м байна.
Галерей барилгатай нийлэх хэсэгт дээрх ханыг байрлуулна.
15.26. Кабелийн болон хосолсон галерейд гарц хоорондын зай 150 м-ээс хэтрэх ёсгүй, харин тавцанд 300 м-ээс ихгүй байна. Тавцан эсвэл галерейн булангаас гарц хүртэлх зай 25 м-ээс хэтрэхгүй байвал зохино.
15.27. Галерей болон тавцангийн гарцад 1:1-ээс илүүгүй налуутай задгай ган шат төлөвлөх хэрэгтэй.
Гарцыг тавцан ба галерейд үйлчилгээний ажилтанаас бусад хүн чөлөөтэй нэвтрэхээс сэргийлэх зориулалт бүхий хаалгаар тоноглоно. Хаалга нь гадагш нээгддэг, галерей эсвэл тавцан дотроосоо түлхүүргүйгээр онгойх, өөрөө хаагдаг түгжээтэй байна.
Гадагш гарах хаалгыг (үйлдвэрийн эдэлбэр газарлуу, хот суурины эдэлбэрлүү г.м.) шатдаг материалаар хийхийг зөвшөөрнө.
Дотор хаалга нь галаас хамгаалах зориулалттай, өөрөө хаагдахаар тоноглогдсон, ховилдоо нягт наалдсан байна.
15.28. Галерей ба тавцангийн өндрийн түвшин өөрчлөгдөвөл энэ шилжих хэсэгт 12°-аас ихгүй налуутай пандус эсвэл 1:1 ээс ихгүй налуутай шат гаргана. Пандус эсвэл шатны эхлэл эсвэл төгсгөлөөс хаалга хүртэлх зайг 1,5 м-ээс багагүйгээр авна.
15.29. Кабелийн галерей дэх гал унтраах арга, автомат галын дохиоллын хэрэгсэл, гал унтраах автомат хэрэгсэллийн сонголтыг 4.30 ба 4.31-р зүйлийн дагуу хийнэ.
Арван зургаа. ТӨМӨР ЗАМЫН АЧАА БУУЛГАХ ТАВЦАН
16.1. Вагоноос үйрмэг материал буулгах зориулалттай, 1520 мм-ийн цариг бүхий төмөр замын доор орших тавцанг зураг төсөл боловсруулахад энэ бүлгийг мөрдлөгө болгоно.
16.2. Тавцанг мухар эсвэл нэвт гарахаар төлөвлөж болно. Мухар тавцангийн төгсгөлд замын хаалт шон суурилуулах шаардлагатай.
16.3. Буулгах тавцангийн төмөр замыг түүний уртын дагуу тууш байрлуулна. Техник-эдийн засгийн үндэслэлтэй нөхцөлд тавцанг төмөр замын муруй хэсэг дээр мөрдөж буй үйлдвэрийн дотоод тээврийн норм дүрмийн шаардлагыг баримтлан байрлуулахыг зөвшөөрнө. Анхан шатны хураах бүсэд борооны ус зайлуулах систем төлөвлөж шаардлагатай бол талбайд хатуу хучилт хийнэ.
16.4. Тавцангийн өндөр (тавцан дээрх зам төмрийн толгойгоос газрын түвшин хүртэлх зай)-ийг 1,8, 3, 6, 9 м-тэй тэнцүү авна. Тухайн орон нутгийн барилгажилтын нөхцөл болон буулгах үйрмэг материалын эзлэхүүнээс хамааран өөр өндөр сонгохыг зөвшөөрнө.
Тавцангийн уртыг технологийн тооцоо, тавцан барих газрын нөхцөлөөс хамааруулан сонгоно.
16.5. 3 м хүртэл өндөртэй тавцанг төмөр замын хоёр талаар байрлуулж хооронд нь холбож, завсрын хоосон орон зайг дагтаршуулсан ус шүүрдэг материалаар дүүргэн төмөр бетон гулдмай буюу түшиц ханатай зураг төсөл зохионо.
3 м-ээс илүү өндөртэй тавцанг 12 м-ийн алхамтай угсармал буюу цутгамал төмөр бетон, мөн ган эсвэл урьдчилан хүчитгэсэн төмөр бетон тулгуур бүхий дам нуруут хийцлэлээр зураг төсөл боловсруулана.
16.6. Тавцанг БНбД 3.06.04-88-ийн шаардлагад нийцүүлэн дараах түр ачаалалд тооцвол зохино:
норматив түр босоо ачаалал СК (Үүнд К = 14). Хөдлөх бүрэлдэхүүний цохилтоос ирэх норматив хэвтээ хөндлөн ачаалал түүний тавцан дээгүүр явах хурдаас хамааруулан тогтооно;
ачаа буулгах буцах агшинд өөрөө буулгагч-вагоноос ирэх босоо даралтын норматив утга нь, бүрэн түр босоо ачааллын 80 %-нь, буулгах талын рельс дээр үлдэх 20% нь ачаа буулгах чигийн эсрэг талын рельс дээр гэж нэмэлт ачаа авна. Тулах зам төмрийн толгой дээрх хөндлөн цохилтоос ирэх норматив хэвтээ хүчийг, тулах зам төмөр дээр ирэх түр босоо ачааллын 20 %-тай тэнцүүгээр авбал зохино. Нэмэгдэл ачаа ирэх зам төмрийг тулах зай гэж нэрлэнэ.
Босоо даралтын тооцоот утга ба хөндлөн цохилтын хэвтээ хүчийг ачааллын найдваржилтын коэффициент gf = 1,25-тайгаар авна. Эсрэг талын зам төмөр дээр ирэх тооцоот хэвтээ ачааллыг тэгтэй тэнцүүгээр авна.
Нүсэр том эсвэл шороон дүүргэлттэй түшиц ханатай тавцанг динамик коэффициентгүйгээр тооцоолвол зохино.
Дам нуруут бүтээцтэй, тавцангийн алгаслалт бүтээц болон тулгуур элементийн тооцоонд, дараах динамик коэффициентыг авна:
ачаа буулгах агшины өөрөө буулгагч вагоны – тулах зам төмөр дээр ирэх босоо даралтанд 1,1-ээр;
бусад төрлийн хөдлөх бүрэлдэхүүнд - БНбД 3.06.04-88-ийн шаардлагын дагуу, тэхдээ Үүнд: динамик коэффициентийн утгыг, тавцан дээгүүр хөдлөх хурдаас хамааруулан багасгаж болно, гэхдээ 1,1-ээс багагүй.
16.7. Тавцан дээрх төмөр замын дээд хэсгийн бүтцийг өөрийгөө цэвэрлэх ба ашиглалтын найдвартай байдлын үүднээс элементүүдийг нь хүчитгэсэн бүтээц тусгаж хамгаалах арга хэмжээ авч засварын үед саадгүй солих нөхцлөөр хангана.
16.8. 3 хүртэл метрийн өндөртэй тавцанг үйлчилгээний зориулалттай хөдөлгөөнт талбараар тоноглоно. Харин 3 м ба түүнээс дээш өндөртэй тавцанд энэ зориулалтаар байнгын тавцан суурилуулна.
Зөвхөн өөрөө буулгагчтай вагонд зориулсан тавцанд, үйлчилгээний зориулалттай тавцанг ачаа буулгах чигийн эсрэг талд байрлуулахыг зөвшөөрнө.
Тайлбар: Өөрөө буулгагч вагон ачаа буулгахдаа, алсын удирдлагтай цахилгаан хий шахуургын систем ашиглах тохиолдолд тавцанд үйлчилгээний тавцангүй төсөллөвөл зохино.
16.9. Тавцангийн төгсгөл хэсэгт засвар, үйлчилгээ явууллахад зориулж мөрдөж буй стандартын шаардлагад нийцсэн, 0,7 м-ээс багагүй өргөнтэй, 60°-ээс ихгүй налуутай, хашлага бүхий төмөр шат төлөвлөвөл зохино.
16.10. Хүнд нөхцөлд ажиллах тохиолдолд тавцангийн бүтээцийг [0,5 кН (50 кгс)-аас том ширхэгтэй материал буулгах, 50 °С-ээс дээш температур бүхий материал буулгах, химийн идэвхтэй материал буулгах], механикжуулах ба зэврэлтээс болон илчээс хамгаалах тоноглол тусгана.
ӨНДӨР БАЙГУУЛАМЖ
Арван долоо. ГРАДИРН
Арван долоо. ГРАДИРН
17.1. Вентиляторт ба цамхагт градирнын барилгын бүтээцийн зураг төсөл боловсруулахад энэ бүлэгт заасаныг мөрдлөгө болгоно.
Тайлбар: Энэхүү нормыг хөндлөн-урсалттай болон радиаторын (хуурай) градирн төсөллөхөд мөрдөхгүй.
17.2. Үндсэн овор хэмжээ (байгуулалтаар болон өндрөөрх хэмжээс, агаар орох нүхний хэмжээ г.м) болон градирнын төрөл зэргийг БНбД 40-02-06-ийн шаардлага, мөн техник-эдийн засгийн тооцоо дээр үндэслэн сонгоно.
17.3. Градирны хэлбэрийг байгуулалтаар нь үзвэл:
вентиляторт секцит градирнд – дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт, талуудын харьцаа нь 4:3-аас хэтрэхгүй;
цамхагт болон нэг секцит градирнд – дугариг, олон өнцөгт эсвэл дөрвөлжин байна.
17.4. Градирнын ус хуримтлуулах резервуар дахь усны гүн дундарсан үедээ 1,7 м-ээс багагүй байх ба дүүргэсэн үедээ усны түвшингөөс резервуарын дээд ирмэг хүртэл 0,3 м-ээс багагүй зайд байхаар тооцож төсөллөнө.
Барилгын дээвэр дээр байрлах градирнд 0,15 м-ээс багагүй гүн устай тэвш байхыг зөвшөөрнө.
17.5. Градирны суурийн дээд ирмэг, градирны ус хуримтлуулах резервуарын ханын дээд ирмэг, градирныг эргэн тойрны өндөржилтийн цэгээс 0,20 м-ээс багагүй өндөр байх ёстой.
17.6. Гардирны суурь ба ус хуримтлуулах резервуарыг цутгамал төмөр бетоноор төлөвлөвөл зохино.
Ус хуримтлуулах резервуарын ханыг угсармал төмөр бетоноор төсөллөхийг зөвшөөрнө. Барилгын дээвэр дээр байрлуулах градирнд зориулж металл ус хуримтлуулах резервуар ашиглахыг зөвшөөрнө.
17.7. Градирнын ган бүтээцэд тогтмол үзлэг хийх, тоноглолыг буулгалгүйгээр, зэврэлтийн эсрэг бүрээс давтан хийхэд хүрч очих боломжтой байх шаардлагатай.
17.8. Услуурыг мод, асбестоцемент эсвэл хуванцар материалаар блок хэлбэрээр төлөвлөвөл зохино. Блокын бүтэц болон байрлал нь ус ба агаарын урсгалыг градирн дээгүүр жигд хувиарлах нөхцөлийг бүүрдүүлж байх ёстой.
17.9. Градирны модон бүтээцэд сайжруулсан зөөлөн төрлийн навчит модыг ашиглах хэрэгтэй. Түүнчлэн дагуу, угааж шингээгүй үжилгүйжүүлэгчээр боловсруулсан, 1-р зэрэглэлийн шилмүүст мод ашиглахыг зөвшөөрнө.
17.10. Градирны угсармал төмөр бетон элементийн уулзвар заагийг, ил гарсан ган нарийвч суулган эдлэлгүй төсөллөнө. Хэрэв онцгой нөхцөлд суулгасан нарийвч эдлэл ба гагнасан залгаасыг ил гаргах бол БНбД 20-02-11-ын шаардлагын дагуу металл-тусгаарлагч болон лакан будгийн хослолоор хамгаалж болно.
17.11. Градирны бүтээцэд зориулсан бетон нь MNS 3557:1983-ын шаардлагад нийцэж байх ёстой. Бетоны хольц материал нь MNS 2803:2004-ын шаардлагыг хангасан байна.
17.12. Градирны төмөр бетон бүтээцийн бетоны шахалтын бат бэх нь дараах ангиас доошгүй байх шаардлагатай:
ус хуримтлуулах резервуарын ёроолын хавтанд – В15;
цутгамал сууринд (тусдаа орших ба туузан) – В25;
ус хуримтлуулах резервуарын цутгамал хана болон татах цамхагийн хүнхэр бүрхүүлд – В25;
цамхагт градирн дахь ташуу баганын угсармал элементэд – В30;
ус хуримтлуулах резервуарын угсармал хананд – В25;
ус хөргөөх төхөөрөмжийн угсармал бүтээцэд – В30.
17.13. Градирнын ган бүтээцийн гангийн маркийг БНбД 53-03-07-ийн шаардлагад нийцүүлэн 2 дугаар бүлгийнхээр сонговол зохино.
17.14. Градирны төмөр бетон бүтээц дэх бетоны хүйтэн тэсвэршилт ба ус нэвчилтийн маркийг, ашиглалтын нөхцөл болон барилгажих бүс дэх, өвлийн гадна агаарын тооцоот температур зэргээс хамааран БНбД 40-02-06-ийн дагуу сонгоно.
17.15. Градирны цутгамал ба угсармал төмөр бетон бүтээц дэх үргэлжилсэн ан цавын өргөн 0,2 мм-ээс хэтрэхгүй байвал зохино.
17.16. Гал түймрийн үед градирнын усыг нөөц эх үүсвэр болгон ашиглах зорилгоор гал унтраах машиныг градирнд тулган байрлуулах орц болон талбай төлөвлөх шаардлагатай.
17.17. Градирныг тойруулан 2,5 м-ээс багагүй өргөнтэй отмастка мөн хур тундас болон градирны агаар оруулах цонхоор салхинд туугдан гарсан усыг цуглуулж зайлуулах хажуугийн суваг хийнэ. Градирны орчины дэвсгэр талбайг өндөржилтийн зургаар тэгшилж зүлэг эсвэл дайргаар хучина.
ВЕНТИЛЯТОРТ ГРАДИРН
17.18. Секцит градирныг 400 м2-аас илүүгүй талбайтай, харин цамхагт вентиляторт градирныг 400 м2 ба түүнээс дээш талбайтайгаар төлөвлөвөл зохино.
Шатдаг каркас эсвэл банзан бүрхүүл, эсвэл шатдаггүй каркас ба шатдаг бүрхүүлтэй тохиолдолд хэд хэдэн секцээр блокчилсон талбай 1200 м2-аас хэтрэх ёсгүй.
17.19. Секцит градирнын баганын сүлжилийг 3 м-ийн давтамжтайгаар авах, бөгөөд 6х6 м хамгийн тохиромжтой нь байна. Төмөр бетон каркасад, технологийн шаардлагатай нөхцөлд баганыг 4х4 м-ийн сүлжилтэй авч болно.
Олон секцит градирнд ус хуримтлуулах резервуарт хоёроос илүүгүй секц нэгтгэх ёстой.
17.20. 30 м2 ба түүнээс том нийт талбайтай вентиляторт градирныг угсармал эсвэл угсармал-цутгамал төмөр бетон даацат бүтээцтэй хийнэ, тэхдээ агаар орох цонхны хэсэгт ган бүтээц ашиглана.
Градирны даацат бүтээцийг дараах нөхцөлд ган эсвэл модоор төлөвлөхийг зөвшөөрнө:
градирнын нийт талбай нь 30 м2-аас бага;
тогтмол ажиллах градирнд гадна агаарын тооцоот температур хасах 40 °С-ээс доошоо байх, өвлийн улиралд үе үе ажиллах градирнд хасах 30 °С-ээс доош бүсэд;
Хүрч очиход бэрхшээлтэй бүсэд барих (өндөр уул, цөлийн бүс г.м.), түүнчлэн төмөр бетон бүтээцийн үйлдвэрийн баазаас алслагдсан болон эдгээр бүтээцийг өөр газраас зөөвөрлөх нь эдийн засгийн хувьд оновчгүй тохиолдолд.
17.21. Секцит градирнын хаших бүтээцийг мод, асбестоцемент эсвэл хуванцар хавтасаар, эсвэл төмөр бетон бөгөөд зохих үндэслэлтэй нөхцөлд гангаар гүйцэтгэнэ. Ингэхдээ хаших бүтээцийн битүүмжлэлийг хангасан байна (уулзваруудыг шахах, наах, чигжих г.м.).
Градирны өндөр, барилгын өндрийг оролцуулан 15 м ба түүнээс их тохиолдолд, дээвэрийн доорх каркас ба бүрхүүл ханыг шатдаггүй материалаар гүйцэтгэнэ.
17.22. Градирны бүтээцийн тооцоог БНбД 2.01.07-90-д нийцүүлэн, үндсэн болон онцгой ачааллын хослолоор хийнэ, Үндсэн хослол дээр нэмж – ус цацруулагчаас үүссэн мөсний жинг, 2 кПа (200 кгс/м2)-тай тэнцүү гэж авч, ачааллын найдваржилтын коэффициент gf = 1,4-ээр, үржүүлсэн нэмэгдэл түр ачаалалд тооцох хэрэгтэй. Зөвхөн зуны улиралд ашиглах градирныг мөсний жингээс ирэх ачаалалд тооцоох шаардлагагүй. Ачааллын онцгой хослолоор тооцооллоход, вентиляторын сэнсний нэг далавч салан унахад (төхөөрөмжийн эвдрэл) нэмэгдэл ачааллыг оруулах хэрэгтэй.
ЦАМХАГТ ГРАДИРН
17.23. 10 мян. м3/ц-аас илүү хөргөөсөн ус зарцуулах үйлдвэрийг усаар хангах эргэлтийн системэд цамхагт градирныг төлөвлөвөл зохино. Градирнд орж ирж буй усны температур 50 °С-ээс хэтрэх ёсгүй.
17.24. Градирны татах цамхагийг гипербол, конус эсвэл пирамид дүрстэй төлөвлөвөл зохино.
17.25. Цацруулагчийн баганын сүлжилийг 6х6 м-ээр авна.
17.26. Градирны татах цамхагийг цутгамал эсвэл угсармал төмөр бетоноор, түүнчлэн гаднах гадаргуу нь мод буюу хуудсан бүрхүүлтэй ган эсвэл модон сараалжит каркас ашиглахаар төсөллөвөл зохино. Градирны доод хэсэг 100 м2 хүртэл талбайтай бөгөөд 15 м хүртэл өндөртэй байвал каркас болон бүрээсийг мод ба бусад шатдаг материалаар хийхийг зөвшөөрнө.
Ган ба модон каркасыг, хөргөөж буй усны шууд чийгшлийн бүсээс ангид байлгах шаардлагатай.
17.27. Ган каркастай татах цамхагийг, томсгосон элементүүдээр угсрахаар төлөвлөнө.
17.28. Цамхаг дахь ган каркасын бүрээсийг 1 мм-ээс багагүй зузаантай нугачмал хөнгөн цагаан хуудасаар төлөвлөнө. Зарим тохиолдолд бүрээсийг зохих ус тусгаарлалт бүхий асбестоцементэн болон долгионтой хуванцар хуудсаар хийж болно, мөн зарим үед үжилгүйжүүлсэн модон самбар ашиглахыг зөвшөөрнө.
Асбестоцементэн хуудасыг хамгийн хүйтэн таван өдрийн тооцоот дундаж температур нь хасах 25 °С-ээс доошгүй байдаг бүсэд ашиглана.
17.29. Градирны бүрээсийг каркасад бэхлхэд цайрдсан бэхэлгээ болон боолт хэрэглэнэ.
17.30. Төмөр бетон татах цамхагтай градирныг хамгийн хүйтэн таван өдрийн тооцоот дундаж температур нь хасах 28 °С-ээс доошгүй байх бүсэд төлөвлөнө.
17.31. Татах цамхагийн төмөр бетон цутгамал бүрхүүлийг 160 мм-ээс багагүй зузаантай авна.
200 мм ба түүнээс бага зузаантай бүрхүүл болон угсармал элементийн хамгаалтын бетон давхаргын зузааныг 25 мм-ээс багагүй авна, харин 200 мм-ээс илүү зузаантай бүрхүүлд энэ хэмжээ 35 мм-ээс багагүй байна.
17.32. Төмөр бетон цамхаг ба ус цацруулах төхөөрөмж доорх тулгуурыг угсармал төмөр бетоноор гүйцэтгэвэл зохино.
17.33. Татах цамхагийн төмөр бетон бүрхүүлийн дээд хэсэгт 1 м-ээс багагүй өргөнтэй хөшүүн цагираг хийнэ.
17.34. Татах цамхагийн дээд хэсэгт дүүжин шат өлгөх тавцан гаргаж, засварын ажилд агаарын хөлгийн аюулгүй нисэхэд зориулсан гэрэлтүүлэх төхөөрөмж, суурилуулахад ашиглана. Төмөр бетон татах цамхагтай градирнд уг талбайг хөшүүн цагирагтай хамтатгахыг зөвшөөрнө.
17.35. Татах цамхагийн дээдэх талбай болон ус хөргөөх төхөөрөмжийн дээр гарахад зориулж хашлага бүхий завсрын тавцантай шат суурилуулна.
17.36. Тавцан дээр 1,0 м-ийн өндөртэй хашлага хийнэ.
17.37. Ус хөргөөх төхөөрөмж дэх даацат каркасыг угсармал төмөр бетоноор төлөвлөвөл зохино.
17.38. Градирны ус цацруулах төхөөрөмжийг хавтгай шахмал асбестоцемент эсвэл хуванцар хавтсаар, нэг буюу эсвэл хоёр ярустай төлөвлөнө. Модон ус цацруулагч ашиглахыг зөвшөөрнө.
17.39. Цамхагт градирны бүтээцийн тооцоог ачааллын үндсэн хослолоор БНбД 2.01.07-90-д зааснаар хийнэ. Өвлийн улиралд ажиллах градирнд мөсний жингээс ирэх нэмэгдэл түр ачааллыг тооцно: Үүнд татах цамхагийн ган каркасын тооцоонд – цамхагийн нийт жингийн 20 %, харин ус хөргөөх төхөөрөмжийн даацат каркасын тооцоонд усалгааны талбайд - 3,5 кПа (350 кгс/м2)-тай тэнцүү авна.
Арван найм. АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ
ҮЙЛДВЭРИЙН ЦАМХАГТ КОПЁР
ҮЙЛДВЭРИЙН ЦАМХАГТ КОПЁР
18.1. Далд уурхайгаас ашигт малтмал олборлох үйлдвэрийн технологийн засварын болон туслах өргөх төхөөрөмж, хүлээн авах төхөөрөмж ба ашигт малтмалын багтаамжит сав, мөн бусад талбай байр бүхий шанагат (скипэн), бүхээгт (клетэн) болон шанаган-бүхээгтэй тохируулгын аппараттай олон татлагат өргөх машинд зориулсан цамхагт копёр төсөллөхөд энэ бүлгийг мөрдөнө.
18.2. Цамхагт копёрыг байгуулалтаараа тэгш өнцөгт эсвэл квадрат хэлбэртэй авбал зохино.
Зохих техник эдийн засгийн үндэслэлтэй нөхцөлд байгуулалтаараа дугариг эсвэл өөр дүрстэй цамхагт копёр байхыг зөвшөөрнө. Копёрын овор хэмжээнд, тоноглолын зарим хэсгийг багтаах боломжгүй, мөн тоноглол болон ханын бүтээц хооронд норматив зайг барих боломжгүй тохиолдолд эркер гаргах замаар машины заалыг томосгохыг зөвшөөрнө.
18.3. Цамхагт копёрыг уурхай дээрх барилга, тугнан-хураах бункер, захиргаа-аж ахуйн байртай блокчлон байршуулахыг зөвшөөрнө. Дээр дурьдсан байр нь цамхагт копёроос галаас хамгаалах хязгаарлалтаар тусгаарлагдсан байна.
Цамхагт копёрыг өөр барилга байгууламжтай блокчлон байрлуулах тохиолдолд копёрын ханан дахь угсралтын нүхэнд хүрэх боломжтой байх хэрэгтэй.
Цамхагт копёрыг шатамхай материал, хялбар шатдаг болон шатамхай шингэн мөн шатдаг хий ашиглах буюу хадгалахтай холбоотой байртай блокчилохыг хориглоно.
18.4. Цамхагт копёрт уурхайн босоо амтай шууд холбоотой болон шатаж-тэсрэх ба галын аюулын А ангилалд хамаарах байранд метанаас хамгаалах 2 м-ээс намгүй өндөртэй агааржуулалтын копёр байрлуулж өгнө. Энэ копёр нь машины зааланд метаны тэсрэх аюултай бөөгнөрөл үүсэхээс бүрэн хамгаалах боломжтой байх ёстой.
18.5. Цамхагт копёрын хэмжээг байгуулалтаар нь 3 м-ийн, өндрөөр нь 0,6 м-ийн давтамжтайгаар сонгоно.
Каркасан хийцтэй копёрын баганын алхамыг 3 м-ийн дамвтамжтайгаар, зохих үндэслэлтэй нөхцөлд 1,5 м-ийн давтамжтайгаар авахыг зөвшөөрнө.
18.6. Цамхагт копёр давхрын өндөр 3,6 м-ээс багагүй, харин машины зааланд 8,4 м-ээс багагүй байна.
18.7. Байгалийн гэрэлтүүлгийг зөвхөн машины заал болон шатны хонгилд төлөвлөнө, бусад өрөө тасалгаанд БНбД 23-02-08-ийн шаардлагад нийцүүлэн зохиомол гэрэлтүүлэг хийнэ.
18.8. Төхөөрөмжийг тэг түвшиндэх копёрын ханан дахь угсралтын нүхээр, мөн жижиг нүхээр, болон нэг нэгэн дээрээ байрлавал хучилтаар оруулбал зохино. Угсралтын нүхийг копёрын хананд төхөөрөмж байрлах түвшинд гаргаж болно. Уурхайн босоо аман дахь шугам сүлжээг угсрах - буцааж авах, мөн өргөх сав болон татлагыг солих үзлэх хийх зориулалттай нэвт нүхийг копёрын ханын тэг түвшинд гаргана.
18.9. Цамхагт копёрыг гулсах хэв хашмалаар, төмөр бетон ханатай цутгах, эсвэл төмөр бетон буюу ган каркастай угсармал хавтгайлжан ханатай хийвэл зохино.
Тайлбар: Барилгын бүтээцийн ган элементүүдийг, тухайн байрны шатаж-тэсрэх болон галын аюулын ангиллас үл хамааруулан галын аюулын хамгаалалтгүй байлгахыг зөвшөөрнө.
18.10. Копёрыг суурь дээр шилжүүлэх шаардлагатай тохиолдолд, түүнийг ган каркастай хийнэ.
18.11. Цамхагт копёрын даацат төмөр бетон бүтээцэд, шахалтын бат бэхээрээ В15-аас доошгүй ангийн бетон ашиглана.
18.12. Копёрын гадна хана ба дотор уурхайн хана нь нэгдсэн суурийн хавтан дээр тулж байх ёстой. Цамхагт копёр нь хадархаг хөрсөн дээр байрлах тохиолдолд, гадна хана ба копёрын баганыг тусдаа суурьтай харин дотор уурхайн эсвэл бүх копёрын ханыг уурхайн амны амсар дээр тулж байхыг зөвшөөрнө.
18.13. Копёрын гадна ба дотор хана нэгдмэл суурь дээр тулах тохиолдолд, уурхайн босоо амны амсар болон копёрын суурийн бүтээц хооронд, копёрын хазайлт суултын, үед нэг нэгэндээ хүрэхээргүй завсартай байвал зохино.
18.14. Цамхагт копёрын хазайлт ба суултын хэмжээ БНбД 2.02.01-94-т заасан утгаас хэтрэх ёсгүй бөгөөд дотор нь байрласан газар доорх төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлд нөлөөлөхгүй байх ёстой.
Суурийн хэмжээг томосгох, гадсан суурь хийх, ул хөрсийг бэхжүүлэх зэрэг аргаар, суултыг зөвшөөрөгдөх хэмжээнд тогтоох боломжгүй тохиолдолд копёрд үүсэх нөхцөл байдлыг залруулах дараагийн тусгай арга хэмжээ авах шаардлагатай (жишээ нь домкратдах, хөнгөн хөвөгч дэр ашиглах г.м.).
18.15. Цамхагт копёрын тооцоонд ачаалал ба үйлчлэл, ачааллын найдваржилтын коэффициентыг нь БНбД 2.01.07-90 ба 12 дугаар хүснэгтэд зааснаар авна.
18.16. Копрын хана, багана, суурь болон буурийг тооцооллоход хучилтан дээр ирэх норматив жигд хувиарлагдсан ачааллыг, хучилтын тоо хоёроос их байвал дараах томъёогоор олсон коэффициентоор үржүүлэх замаар бууруулахыг зөвшөөрнө.
(52)
Үүнд п — тооцоолж буй огтлол дээрх хучилтын тоо.
18.17. Цутгамал цамхагт копёрын тооцоонд, копёрыг шахалт гулзайлттай консоль шилбэ гэсэн схемээр суурийн хазайлтат үүссэн эксцентрисететийг бодолцсон босоо ачааны гулзайлтын моментоор тодорхойлоно.
12 дугаар хүснэгт
Ачааллын ангилал
|
Ачаалал
|
Ачааллын найдваржилтын
коэффициент gf |
Урт хугацааны түр
|
Өргөх татлаганы ажиллах хүчээс үүдсэн, өргөх машинаас ирэх (татлагын, өргөх савны, чиргүүлийн төхөөрөмжийн болон өргөх саван дахь материалын жин)
|
1,2
|
|
Цамхагт копёрыг уулын малтадад ашиглах үед малтлагын төхөөрөмжөөс ирэх
|
1,2
|
|
Бууралт эсвэл компрессоос үүдэх даралт
|
1,2
|
Агшин-зуурын
|
Асааж-унтраах болон туршилтын горимд тоноглолоос үүсэх, тэр дундаа өргөх машины урьдчилан сэргийлэх зогсолтын үед татлагад үүсэх хүчлэл
|
1,0
|
|
Угсралт болон ашиглалтын үед (тоноглол суурилуулах, түүнийг солих болон засварлах) хэрэглэгдэх, хөдөлгөөнт өргөх-зөөвөрлөх тоноглолоос ирэх
|
1,2
|
|
Бүхээг кулак дээр байрлахаас ирэх
|
1,2
|
Онцгой
|
Өргөж буй сав уурхайн босоо аманд огцом зогсох (хавчуулагдсан) болон савыг дахин өргөх үед, өргөх татлагаас үүсэх хүчлэлээс
|
1,0
|
Тайлбар: 1. Бууралтаас (компрессоос) үүдэх норматив ачааллыг авахдаа уурхайн цаашдын өргөжих боломжийг тусган тооцно.
2. Уурхайн угсралтын үед нэвтрэх ажилд ашиглахаар тооцож төсөллөсөн, тогтмол уурхайн копёрын хяналтын тооцоололд зориулсан, түр нэвтрэлтийн тоноглолоос ирэх урт болон богино хугацааны норматив ачааллыг, босоо амны нэвтрэлтийг зохион байгуулах төслөөр эсвэл энэ төслийг хэрэгжүүлж буй байгууллагын даалгаварын дагуу тогтооно.
18.18. Ханын бат бэхийг 18.17-р зүйлийн дагуу тооцох үед хөндлөн огтлолын даах чадвараар тодорхойлохдоо, нүхэн дээрх хэв гажилт ба хүчлэлийн төвлөрлийг бодолцох хэрэгтэй.
18.19. Копёрын, даацат хананы хөндлөн огтлол дох нормаль шахах хүчлэлийг олохдоо дам нурууны тулах хэсэгдэх, орчины ачааллын үйлчлэлийг бодолцвол зохино.
Өргөнөөсөө бага өндөртэй нүхэн дээр дам нуруу дэрлэж байвал, нүх ба дам нурууны хоорондох ханыг босоо болон налуу огтлолд бат бэхийг нь шалгах хэрэгтэй.
18.20. Копёрын бүтээцийг, агааржуулалтын тоноглолоос гарах урсгалын нөлөөгөөр бий болох уурхайн эрдэсжүүлсэн усанд БНбД 20-02-11-ын дагуу зэврэлтийн эсрэг хамгаалалт хийнэ, харин тогтмол тосолгоо хийдэг тоноглолтой байрны бүтээцийг тослог материалын үйлчлэлээс хамгаалах арга хэмжээ авна.
Копёрын будвал зохих ган бүтээцийг, бүгдийг нь ялангуяа хүрэхэд бэрх хэсгийг мөн адил сэргээн будаж байхаар төлөвлөвөл зохино.
18.21. Шатыг БНбД 21-01-02-д заасан гал тэсвэршилтийн хязгаар хангахуйц хамгаалалттай төмөр бетон эсвэл гангаар хийнэ. Ган шатны налууг 1:1-ээс илүүгүй байлгана. Давчуу хэсэгт ган шатны налууг 1,7:1 хүртэл өсгөхийг зөвшөөрнө. Шатны хонгилын хаших бүтээцийг 0,75 цагаас багагүй гал тэсвэршилтийн хязгаартай шатдаггүй материалаар төлөвлөвөл зохино.
18.22. Копёрын цамхагийг давхар хооронд нь цахилгаан болон явган шатаар холбоно. Түүнээс гадна цамхагт копёрд, давхар бүрийг холбосон галаас аврах гадна шат төсөллөх ёстой.
18.23. Галын аюулын А ба Б ангиллын байрнаас шатны хонгил хүрэх замд, өөрөө хаагддаг галаас хамгаалах хаалга бүхий дамжих гонх байрлуулна.
18.24. Хөдөлгөөнгүй хэсэгтэй тоноглол ба хөдөлгөөнт хэсэгтэй хашилттай тоноглолын хооронд болон тоноглол ба хана хоорондох нэвтрэх зай 0,7 м-ээс багагүй байна.
18.25. А, Б ба В ангиллын байрыг бусад өрөө тасалгаанаас галаас хамгаалах хамар ханаар, харин шатах-тэсрэх болон галын аюулын А ба Б ангиллын байруудыг тоос-хий нэвтэрдэггүй хамар ханаар тус тус тусгаарлана.
Өргөх сав байрлуулах копёрын орон зайг хана, хамар хана эсвэл металл бүрхүүлээр тусгаарлана. Эдгээр бүтээцийн гал тэсвэршилтийн шаардлагыг, холбогдох байгууллагын баталсан технологийн нормын баримт бичгийн дагуу тогтооно. Цахилгаан шатны цооног ба явган шатны хонгил, түүнчлэн өөр ангиллын өрөө тасалгааг тусгаарласан хана, хамар ханын галаас хамгаалах арга хэмжээ БНбД 21-01-02-ын шаардлагад бүрэн нийцэж байх ёстой.
18.26. Өөр өөр агаарын даралттай байрыг тусгаарлаж буй хана, хамар ханын бүтээц болон материал нь эдгээр тасалгааны битүүмжлэлийг хангаж байх ёстой.
18.27. Машины зааланд эсвэл хамгийн ойрын хучилтанд ариун цэврийн өрөө байрлуулбал зохино.
18.28. Цамхагт копёрд дотуур ус урсгуур байрлуулна. Дээврийн усыг гадагшаа чөлөөтэй зайлуулахыг хориглоно.
18.29. Копёрын дээвэрт гарах гарц хийнэ. Дээвэр нь стандарт ба техникийн нөхцлийг хангасан хайс хашлагатай байна.
18.30. Цамхагт копёрд БНбД 40-05-98-ын шаардлагад нийцсэн ус зарцуулалт бүхий шүршүүрийн тоотой, гал унтраах хоолой суурилуулна.
18.31. Уурхайн аман дээрх цамхагт копёроос урсан гарах агаараас хамгаалсан битүүмжлэлтэй өрөөний орцыг шлюзээр дамждаг байхаар төлөвлөнө.
Арван ёс. УТААНЫ ЯНДАН
19.1. босоо амтай, янз бүрийн температур, чийглэг болон идэмхий чанартай утаан хийг үр ашигтай сарниулан газрын түвшин дэх бөөмнөрлийг нь эрүүл ахуйн нормоор зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэж байх тоосго, төмөр бетон болон ган утаан яндангийн зураг төсөл боловсруулахад энэ бүлгийг мөрдөнө.
19.2. Яндангийн материал болон бүтээцийн шийдлийг техник-эдийн засгийн үндэслэл ашиглалтын горим, босгох тусгай тоноглол болон архитектурын зохиомж зэргийг бодолцон сонговол зохино.
19.3 Яндангийн нүхний диаметр өндрийг аэродинамикийн, дулаан-техникийн болон эрүүл ахуй-ариун цэврийн тооцоон дээр үндэслэн тогтооно.
Диаметрийг дараах нэгтгэсэн эгнээний дагуу авна: 1,2; 1,5; 1,8; 2,1; 2,4; 2,7; 3,0; 3,3; 3,6 м ба үүнээс цааш 0,6 м-ээр өснө.
Янданг босгох тоноглолд үндэслэн яндангийн хэрэгцээт хамгийн бага диаметрийг тогтооно, гэхдээ тоосгон янданд энэ хэмжээ 1,2 м-ээс багагүй ба цутгамал төмөр бетон янданд 3,6 м-ээс багагүй байна.
Тайлбар: Ган яндангийн өндөр нь 45 м хүртэл байх тохиолдолд диаметрийг нь 0,4 м хүртэл бууруулахыг зөвшөөрнө.
19.4. Яндангийн өндрийг дараах нэгтгэсэн эгнээний дагуу тогтооно: 30, 45, 60, 75, 90, 105, 120 м ба үүнээс цааш 30 м-ээр өсгөнө. Тоосгон, арматурт-тоосгон болон ган чөлөөтэй зогсох (каркасгүй) яндангийн өндрийг 120 м-ээс ихгүй авбал зохино.
19.5. Зэргэцэн байрлах утааны яндан хоорондын зай, гадна диаметрыг 5 дахин авсанаас багагүй байна.
19.6. Хийн суваг, яндан хоёрын нийлэх хэсэгт суултын заадас гаргах эсвэл компенсатор төлөвлөнө.
19.7. Яндангийн нэг хэвтээ огтлолд хоёр хийн суваг оруулах тохиолдолд, тэднийг харилцан эсрэг талд нь нэг тэнхлэг дээр байрлуулна, гурван хийн суваг оруулах тохиолдолд нэг нэгнээсээ 120° өнцөгт, ингэхдээ сувагтай хэвтээ огтлолын талбайн нийлбэр яндангийн төмөр бетон босоо амны эсвэл суурийн аяганы нийт талбайн 40 %, тоосгон яндангийн босоо амны 30 % болон ган үндсэн хоолойн 20%-иас хэтрэх ёсгүй.
Яндан хоолойд хэд хэдэн хийн суваг оруулан, тэднийг нэгэн зэрэг ажлуулах тохиолдолд, яндангийн доод хэсэгт эсвэл суурийн аяганд, хийн урсгалын харилцан нөлөөллийг арилгах, мөн аэродинамик эсэргүүцлийг багасгах үүднээс тусгаарлах хана эсвэл чиглүүлэгч хоолойнууд хийх шаардлагатай.
19.8. Гадагшлуулж буй хийн температурын болон идэмхийн нөлөөллөөс хамгаалах үүднээс, шаардлагатай тохиолдолд яндангийн үндсэн босоо амыг доторлох ба дулаан тусгаарлах арга хэмжээ авахыг зөвшөөрнө. Гадагшлуулж буй хийн температур ба идэмхий чанараас шалтгаалан доторлогоог галд тэсвэртэй буюу, хүчилд тэсвэртэй эсвэл энгийн шавар тоосгоор, тусгай бетоноор, ваараар, гангаар болон хуванцараар хийнэ.
Тоосгон үечилсэн доторлогоог үечилсэн, босоо аман дотор цухуйлгасан өрлөг дээр тулахаар хийнэ. Цухуйлт нь нэг тоосгоны зузаантай тохиолдолд үений өндөр 25 см цухуйлт тал тоосгоны зузаантай тохиолдолд 12,5 см-ээс ихгүй байна. Хийн суваг байрлах хэсгийн доторлогооны зузааныг 11/2 — 2 тоосго хүртэл нэмэгдүүлвэл зохино. Тусгайлсан шпунттэй ваар хэрэглэвэл доторлогооны зузааныг багасгаж болно. Доторлогооны доод үе дээд үетэйгээ нийлэх хэсэгт температурын нөлөөгөөр (өндрөөш болон диаметр дагуу) өрөгсөхийг тооцох хэрэгтэй.
19.9. Яндангийн доод хэсэг, суурь эсвэл хийн суваг холбогдох, хэсэгт үзлэг хийх, мөн шаардлагатай бол конденсацийг арилгах төхөөрөмж суурилуулах нүх гаргана.
19.10. Яндангийн гадна талд нь шат, тавцан хийхээр төлөвлөнө, тоосгон янданд дэгээт шат байж болно. Шат буюу дэгээг газрын гадаргаас 2,5 м өндөрөөс эхэлбэл зохимжтой. Тавцан, шат болон дэгээ нь хашлагатай байх шаардлагатай.
19.11. Тоосго болон төмөр бетон яндангийн даацат бүтээцэд хий нэвтэрч, утааны суваг дотор илүүдэл статик даралт үүсэхээс сэргийлж хий нэвтэрдэг доторлогоо хэрэглэхийг хориглоно. Илүүдэл статик даралт байх тохиолдолд, тусгай бүтээцтэй яндан ашиглах нь зохимжтой (нэвтэрсэн хийг гадагшлуулдаг тусгай сувагтай, эсвэл босоо ам болон доторлогоо хоёрын завсраар агааржуулах суваг гаргаж эсрэг даралт үүсгэх).
19.12. Эсрэг даралттай яндан дахь (ажлын горимоос шалтгаалан) хоосон завсрыг байгалийн эсвэл зохиомол аргаар агааржуулна. Эсрэг даралтын хэмжээг яндангийн огтлол бүрд 50 Па (5 кгс/м2)-аас багагүй байлгах хэрэгтэй.
19.13. Янданд хэд хэдэн агрегат холбосны болон ачаалалын хэлбэлзлэлээс шалтгаалан конденсац үүсэхээр байвал техник-эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд даацат янданд утаа зайлуулах хэдэн сувагтай олон амт (таталттай) яндан төсөллөвөл зохино.
Даацат ба хий гадагшлуулах яндангийн хоорондох зайд цагираган тавцан, явган шат, цахилгаан гэрэлтүүлэг болон тусгай үндэслэлтэй тохиолдолд цахилгаан шат байрлуулна.
19.14. Шаардагдах хийн сувгийн тоо ба цахилгаан шат, түүнчлэн барих ашиглах явцад засвар үйлчилгээнд зориулсан гарц байршуулах зэргийг үндэслэн хэд хэдэн хий гадагшлуулах сувагтай яндангийн үндсэн босоо амны дээд хэсгийн хамгийн бага диаметрийн хэмжээг тодорхойлно.
19.15. Хий гадагшлуулах сувгийг металлаар эсвэл шатдаггүй халуунд тэсвэртэй металл бус материалаар хийвэл зохино.
Хий гадагшлуулах сувгийн гадна талд дулаан тусгаарлагч хийнэ. Түүний зузааныг, хий ба хоолойн дотор гадаргуу болон дулаан тусгаарлагчийн гадна гадаргуугийн температурын зөрүүг 60 °С-ээс хэтрүүлэхгүй, янданг хэвийн ажиллах нөхцөл хангахаар тооцоолж тогтооно.
19.16. Яндангийн суурийг дугариг, олон өнцөгт эсвэл цагираган хэлбэрийн ул бүхий төмөр бетоноор БНбД 2.02.01-94 ба гадсан суурийн шаардлагад нийцүүлэн төлөвлөнө. 200 м-ээс дээш өндөртэй яндангийн суурийг цагираган хэлбэртэй хийвэл зохино.
19.17. Яндангийн суурийн суулт болон хазайлтын хязгаарын утгыг БНбД 2.02.01-94 ын дагуу авна.
19.18. Хөрсний усны түвшин өндөр бөгөөд хийн сувгийг газар доор байрлуулах тохиолдолд усыг шүүрүүлж доошлуулах арга хэмжээ авна.
19.19. Төмөр бетон янданг нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвөөр тооцоолоход өөрийн жин, тооцоот салхины ачаалал болон гадагшлуулж буй хийн температурын нөлөөллөөс үүсэх ачааллыг нэг зэрэг үйлчилэхээр авна. Хоёр дугаар бүлгийн хязгаарын төлөвөөр тооцоолоход өөрийн жин, салхины ачаалал, мөн гадагшлуулж буй хийн температурын нөлөөлөл болон нарны цацрагаас ирэх ачааллыг нэг зэрэг үйлчлэхээр авна.
19.20. Янданд ирэх ачаалал ба үйлчлэл, ачааллын найдваржилтын коэффициент болон бусад байж болох ачааллын хослолыг БНбД 2.01.07-90 -ын шаардлагад нийцүүлэн авна.
Салхины ачааллын тооцоонд ачааллын найдваржилтын коэффициентийг: 150 м хүртэл өндөртэй янданд 1,3-аар; 150-аас 300 м-ийн өндөртэй янданд 1,4-өөр; болон 300 м-ээс дээш өндөртэйд 1,5-аар авна.
19.21. Гадагшлуулж буй хийн үйлчлэлээс яндангийн хананд үүсэх температурын зөрүүг, гадагшлуулж буй хийн температурын хамгийн их утга ба гадна агаарын тооцоот температур (хамгийн хүйтэн тав хоногийн дундаж темперератур) мөн гадна гадаргуугийн дулаан өгөх коэффициентийн хамгийн их утга дахь тогтсон дулаан урсгалын дулаан-техникийн тооцоо дээр үндэслэн тогтооно.
19.22. Цилиндр яндан ба бага зэргийн конус (0,012-оос ихгүй) янданг БНбД 2.01.07-90 -ын шаардлагад нийцүүлэн салхины хурдны даралт болон нөлөөллийн хэлбэлзэлд (резонанс) тооцоолоно. 0,012-оос илүү конус яндангийн нөлөөллийн хэлбэлзэлийг шалгахгүй байж болно.
19.23. Яндангийн тооцоог өндрийн дагуух цагираган огтлол нь тогтмол эсвэл хувьсах, сууриндаа хөдөлгөөнгүй бэхлэгдсэн,мөн консолт шилбэ хэлбэрийн гэсэн бүдүүвчээр гүйцэтгэнэ.
Тайлбар: Татлагатай ган яндангийн тооцоог татлагатай хэсэгтээ уян тулаастай сууриндаа хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эсвэл консолт шилбэ хэлбэрийн бүдүүвчээр гүйцэтгэнэ.
19.24. Салхи температур, нарны цацрал болон суурийн хазайлтаас үүссэн хотойлттой яндангийн өөрийн жингийн нэмэгдэл гулзайлтын моментийг бодолцож, хэв гажилтын бүдүүвчээр яндангийн сувгийн хөндлөн огтлолын гулзайлтын мометийг тодорхойлно.
19.25. Хөндлөн огтлол дахь цагираган хүчдэл мөн нарны цацралын үйлчлэлд яндангийн хотойлтоос нэмэгдэл моментийг тодорхойлоход, гадна гадаргуу дээрх температурын ялгааг (наран талдаа 25 °С, сүүдэр талдаа 0 °С хүртэл хувиарлана гэж үзнэ) тооцох хэрэгтэй.
19.26. Салхины норматив ачааллаас яндангийн оройн шилжилт түүний өндрийн 1/75-ээс хэтрэх ёсгүй. Цахилгаан шаттай тохиолдолд яндангийн оройн хөндлөн шилжилтий хязгаарыг уг цахилгаан шатны техникийн нөхцөлтэй уялдуулж авна.
19.27. Сул орших яндангийн чөлөөт хэлбэлзэллийн хэлбэрийг тогтоох болон хөндлөн огтлолын даах чадварыг шалгахад тооцоот уртыг, яндангийн уртыг коэффициент 1,12-д үржүүлсэнээр тогтооно.
19.28. Яндангийн суурин доорх хөрсөнд ирэх хамгийн бага хүчдэл тэгээс илүү байна.
19.29. Суурийн хавтангийн өндрийн дагуу температурын зөрүү байх тохиолдолд, суурийн тооцоонд өндөр температурын үйлчлэлд ажиллах зориулалттай бетон төмөр бетон бүтээцийн шаардлагын дагуу температурын хүчлэлийг тодорхойлох хэрэгтэй.
ТООСГОН ЯНДАН
19.30. Тоосгон яндангийн босоо амыг огтлогдсон конус хэлбэртэй төлөвлөнө (яндангийн цокол нь цилиндр хэлбэртэй байх шаардлагатай). Яндангийн гадна гадаргуугийн налууг нийт өндрийн турш жигд бөгөөд 0,02-оос 0,04-ийн хооронд байлгана.
19.31. Тоосгон яндангийн өрөгт 125-150 маркийн шавар хэвлэмэл тоосго хэрэглэнэ. 125-аас багагүй маркийн, 15 %-иас ихгүй ус шингээлттэй, нойтноор хэвэлсэн энгийн шавар тоосго хэрэглэхийг зөвшөөрнө.
Тоосгоны хүйтэн тэсвэрлэлтийн маркийг яндангийн ажиллах горимоос хамааруулан 25-аас багагүйгээр сонгоно. Босоо амны өрөгт 50-аас доошгүй маркийн хүнд зуурмаг хэрэглэнэ.
19.32. Тоосгон яндангийн өндрийн дагууд бүс төмрөөр хийсэн хөндлөн бүслүүр цагираг байрлуулна, тэдгээрийн хоорондын алхам болон зузааныг нь тооцоогоор тогтооно, гэхдээ бүслүүр цагирагийн зузаан 10 мм-ээс ихгүй харин алхам нь 1,5 м-ээс ихгүй байвал зохино.
19.33. Босоо амын ханын зузааныг тооцоогоор тогтооно, гэхдээ 11/2 тоосгоноос багагүй байна.
19.34. Хөндлөн огтлолын даах чадварын тооцоог БНбД 2.03.02-90 дагуу гүйцэтгэнэ. Босоо амны бүх хөндлөн огтлол дох дагуу хүчний дараах цэг нь огтлолын цөмийн хязгаарт багтах ёстой өөрөөр хэлбэл . е0 £ (D2 + d2) /8D, Үүнд D ба d – босоо амны огтлолын гадна ба дотор диаметр болно. Өрөгийн шахалтын тооцоот эсэргүүцэл R-ийг ажиллах нөхцлийн коэффициент 0,9 үржүүлнэ.
19.35. Яндангийн ханын зузаан дахь температурын зөрүүгээс үүссэн температурын хүчлэлийг яндангийн босоо огтлолын шахалтын тэгш өнцөгт эпюрээр тодорхойлно. Суналтан хүчлэлийг, бүслүүр цагираг хүлээн авна. Бүслүүр цагирагийн гангийн тооцоот эсэргүүцэлийн ажиллах нөхцлийн коэффициентийг 0,7-той тэнцүү авна.
ТӨМӨР БЕТОН ЯНДАН
19.36. Төмөр бетон яндангийн босоо амыг цилиндр, огтлогдсон конус эсвэл хосолсон (огтолсон конус болон цилиндр хоёрыг хослуулах) хэлбэртэй зураг төслийг боловсруулана. Босоо амны нийт эсвэл түүний тухайн хэсгийн өндөрийг, гаднах диаметртэйн харьцуулсан харьцаа 20-оос хэтрэх ёсгүй.
Яндангийн гадаргуугийн босоо шугамд үүсгэх налуу 3,1-ээс хэтрэхгүй байвал зохино.
19.37. Угсармал төмөр бетон янданг салангид цилиндр цагирагаар төлөвлөнө. Яндангийн цагирагийг хооронд нь өндөр бэхжилтэй сүлбээр эсвэл боолтоор холбоно.
19.38. Цутгамал төмөр бетон янданг зөвхөн В30-аас багагүй ангийн бетоноор хийнэ, бетонд 8 хүртэл хувийн гурван-кальцит хөнгөн цагаанжуулсан портланд-цемент эсвэл эрдэст нэмэгдэлтэй сульфатад тэсвэртэй портланд-цемент хэрэглэнэ. Бетоны шахалтын бат бэхийн анги В15-аас доошгүй, ус цементийн харьцаа 0,4-өөс хэтрэхгүй байна. Яндангийн бетоны хүйтэн тэсвэршилтийн марк F200-аас багагүй, ус нэвчилтийн марк W8 байна. Конденсац үүсэх магадлалтай яндангийн хүйтэн тэсвэршилтийн анги F300-аас багагүй байна.
Тайлбар: Техникийн үндэслэлтэй зарим тохиолдолд (утаан хийн өндөр температур г.м.) хүйтэн тэсвэршилтийн маркийг багасгахыг зөвшөөрнө гэхдээ БНбД 52-01-10-д заасан утгаас багасгаж болохгүй.
19.39. Төмөр бетон яндангийн ханын зузааныг тооцоогоор тогтооно, цутгамал яндангийн дээд хэсгийн ханын зузааны хамгийн бага хэмжээг дараахь байдлаар авна: яндангийн диаметр 4,8 м хүртэл тохиолдолд – 160 мм; 7,2 м хүртэлд – 180 мм; 9 м хүртэлд – 200 мм; 9 м-ээс илүү диаметртэй тохиолдолд 250 мм.
19.40. Суналттай арматурын огтлолын талбай нь яндагийн хөндлөн огтлолын тооцоот зузааны талбайн: цагираган арматурд – 0,2, босоо чиглэлтийнхэд 0,4 %-иас багагүй байх ёстой.
19.41. Яндангийн суналттай арматурын залгаасыг гагналгүй зөрүүлж хийхийг зөвшөөрнө. Дагуу ба хөндлөн арматурын залгаасыг байршуулахдаа нэг огтлол дох залгаасын тоо нийт шилбний тооны 25 %-иас хэтрэхээргүй байхаар зөрүүлж тавина.
19.42. Ажилын арматурын хамгаалалтын бетон давхаргын зузааныг 30 мм-ээс багагүй тэхдээ арматурын диаметрээс багагүй авна, хэрвээ идэмхий чанартай хий гаргадаг бол 5 мм-ээр нэмж авна.
19.43. Арматурын халалтын зөвшөөрөгдөх температур ба бетоны найрлагын сонголт нь утааны хийн температураас хамаарна, бетон ба арматурын тооцоот эсэргүүцлийн нэмэгдэл ажиллах нөхцлийн коэффициент, мөн ханын зузааны дагуух жигд бус халалтын үйлчлэлд, босоо огтлолыг өндөр температурт ажиллах төмөр бетон бүтээцийн тооцооны аргачиллыг ашиглах хэрэгтэй.
19.44. Огтлолын суналтын бүсэндэх ан цавын нээгдэлтийн өргөн дараах утгаас хэтрэх ёсгүй: яндангийн дээд гуравны нэгд – 0,1 мм; яндангийн доод гуравны хоёрт – 0,2 мм. Зохих үндэслэлтэй нөхцөлд яндангийн доод гуравны хоёрт ан цавын нээгдэлтийн өргөнийг 0,3 мм хүртэл өсгөхийг зөвшөөрнө.
ГАН ЯНДАН
19.45. Ган яндангийн босоо амын дээд хэсэг нь цилиндр доод тал нь конус байхаар төлөвлөнө.
19.46. Чөлөөтэй орших ган яндангийн хэмжээсийг яндангийн нийт өндөртэй харьцуулсан харьцаа дараах шаардлагыг хангавал зохино: цилиндр хэсгийн диаметр – 1/20-оос багагүй; конусын суурийн диаметр – 1/10-аас багагүй; конус хэсгийн өндөр – 1/4-өөс багагүй.
Тайлбар: Динамик эсвэл механик хэлбэлзэл бууруулагч суурилуулах тохиолдолд цилиндр хэсгийн диаметр яндангийн нийт өндрийн харьцаа 1/25-тэй тэнцүү байж болно.
19.47. Доторлогоогүй, 60 м ба түүнээс дээш өндөртэй, мөн диаметр ба өндөрийн харьцаа 20-оос дээш байх доторлогоотой ган янданг татуургатай төлөвлөнө.
19.48. Татуургыг яндангийн өндрийн дагууд дараахь байдлаар байршуулна: нэг ташуу татуургатай тохиолдолд түүнээс дээш үлдэх яндангийн өндөр, нийт өндрийн 1/3-ээс 1/4-тэй тэнцүү байна, хоёр ташуу татуургатай тохиолдолд 1/5-ээс ихгүй; ташуу татуурга хоорондын зай, яндангийн нийт өндрийн 1/3-тэй тэнцүү байна.
19.49. 120 м-ээс илүү өндөртэй ган яндангийн доод хэсэгт хөшүү тулаасаар бэхэлнэ. Даацат бүтээцэд сараалжин цамхаг ашиглахыг зөвшөөрнө.
19.50. Ган яндангийн цилиндр ба конус хэсгийн залгаасанд хамар гагнахгүй. Яндангийн ханын зузаан 4 мм-ээс багагүй байна.
19.51. Яндангийн цилиндр хэсгийн дээд ирмэгийг хөшүүн хөндлөн хавиргаар хүчитгэнэ.
19.52. Ган яндангийн доторлогоог, яндангийн ханын дотор талд гагнаж тогтоосон тусгай хөндлөн цагираган хавирга дээр тулж байхаар төлөвлөнө.
19.53. Хийн суваг яндантай нийлэх хэсэгтээ дугариг, зуйван эсвэл буланг нь мөлийлгөсөн тэгш өнцөгт хэлбэртэй байна, ингэхдээ янданг жигд бат бэх байлгах үүднээс сувагтай нийлэх ухаадасын периметрээр хуудас төмрөөр бүрж гагнаж хүчитгэнэ.
19.54. Янданд хэрэглэх гангийн маркийг БНбД 53-03-07-ийн дагуу бөгөөд тусдаа элементүүдийг нь дараах бүлэгт хамруулан сонгоно:
2 дугаар бүлэг – бүрхүүл ба яндангийн хөшүүн хамар;
4 дүгээр бүлэг – хөшүүн хамар, тулгуурын цагираг, тавцан, шат, хашлага.
19.55. Яндангийн ган бүтээцийн элементийг тооцооллох болон 300 °С хүртэл температур дахь бүтээцийн материалын тооцоот эсэргүүцлийг тодорхойлоход БНбД 53-03-07-ийг баримтална.
19.56. Байгууламжид резонансын хэлбэлзэл үүсгэхүйц критик хурдтай салхинд ган янданг БНбД 53-03-07-ийн шаардлагад нийцүүлэн цуцалтанд тооцвол зохино. Яндангийн ган бүрхүүлийн залгаасны заадсыг шалгах хэрэгтэй, ингэхдээ тооцоонд ачааллын 2 саяаас багагүй мөчлөг ашигласан байх шаардлагатай.
19.57. Хоолойн ханын ерөнхий ба орчины тогтворжилтыг шалгах хэрэгтэй.
Хоолойн ханын гагнасан залгаасыг салхины ачааллын үйлчиллээс хоолойн резонансыц хэлбэлзэллийн үед (+ -)тэмдгээ өөрчлөх мөчлөг хүчдэлд шалгах байх шаардлагатай.
Яндангийн цилиндр ба конус хэсгүүдийн залгагдах хэсэгт, мөн яндангийн ханын зузаан өөрчлөгдөх бүх хэсгийг захын эффектээс үүсэх нэмэгдэл хүчдэлээр бат бэхийг шалгах шаардлагатай.
Хорь. СОРОХ ЦАМХАГ
20.1. Цэвэрлэгээний дараах тодорхой хэмжээний идэмхий чанараа хадгалсан, 80-90 %-ийн чийгшилтэй, конденсац агуулсан ба өндөр температургүй, хортой бөгөөд шатдаггүй хийг зайлуулах зориулалттай сорох цамхагийн зураг төсөл боловсруулахад энэ бүлгийг мөрдлөг болгоно. Хий зөөвөрлөх янданг металлаар буюу шатдаггүй эсвэл хялбар шатдаггүй хийцлэлтэй полимер материалаар хийхээр төлөвлөвөл зохино.
20.2. Сорох цамхагийн даацат ган янданг БНбД 53-03-07-ийн дагуу төсөллөнө.
210 м-ээс илүү өндөртэй сорох цамхагийг тусгайлан боловсруулсан техникийн нөхцөлийн дагуу төсөллөнө.
20.3. Сорох цамхагт нэг эсвэл хэд хэдэн хий зөөвөрлөх хоолой байрлуулахыг зөвшөөрнө. Нэг, хий зөөвөрлөх хоолойг даацат цамхаг дотор байрлуулах нь зохимжтой; хэд хэдэн хий зөөвөрлөх хоолой байвал бүгдийг нь даацат цамхаг дотор байрлуулах эсвэл зарим хоолойг цамхаг дотор үлдэх хэсгийг нь гадна талд нь байршуулахыг зөвшөөрнө.
20.4. Хий зөөвөрлөх хоолойн хэмжээг эрүүл ахуйн нормд заасан хортой хаягдалыг агаарт хаяхад түүний бөөгнөрлийн хэмжээнд тавигдах шаардлагыг баримтлан технологийн тооцоогоор тогтоох бөгөөд 13 дугаар хүснэгтийн дагуу авна:
13 дугаар хүснэгт
Өндөр, м
|
Дотор талын диаметр, м
|
45
|
0,6; 0,9; 1,2; 1,5
|
60
|
0,6; 0,9; 1,2; 1,5; 1,8; 2,4
|
75
|
1,5; 1,8; 2,4; 3; 3,6
|
90
|
1,5; 1,8; 2,4; 3; 3,6; 4,8; 6
|
120
|
1,8; 2,4; 3; 3,6; 4,8; 6; 7,2
|
150
|
1,8; 2,4; 3; 3,6; 4,8; 6; 7,2
|
180
|
1,8; 2,4; 3; 3,6; 4,8; 6; 7,2
|
210
|
1,8; 2,4; 3; 3,6; 4,8; 6; 7,2
|
240
|
3,6; 4,8; 6; 7,2
|
Тайлбар: Хийцлэлийн полимер материалаар хий зөөвөрлөх хоолой бэлдэхэд ашигладаг, бэлэн байгаа төхөөрөмжөө хэрэглэх үүднээс, яндангийн өндрөөс үл хамааран доторх диаметрийн дараах нэмэлт хэмжээг (м) ашиглахыг зөвшөөрнө: шилэн хуванцар хоолойд – 1,0; 1,6; 2,0 ба 3,2; текстофаолит хоолойд — 1,2; 3,0; 3,8; 4,5 ба 7,0.
20.5. Даацат сараалжит цамхагийн хэлбэр ба түүний хэмжээг тогтоохдоо ган хэмнэсэн, бэлтгэх угсарахад тохиромжтой, цамхагийг ерөнхий төлөвлөгөө талаасаа оновчтой байрлуулах болон ашиглахад зохимжтой байх зарчмыг баримтлана.
20.6. Даацат цамхагийг призмэн (дээд) болон нэг пирамид (доод) гурав, дөрөв болон түүнээс илүү талтай байхаар төсөллөнө.
20.7. Хий зөөвөрлөх хоолойн дээд тал ба даацат цамхагийн дээд түвшний зөрүү нь 2-2,5-д байна (хий зөөвөрлөх хоолойн диаметр-д) гэхдээ 8-10 м-ээс илүүгүй байна. Хий гадагшлуулах хоолойг полимер материалаар хийх тохиолдолд, энэ зөрүүг цамхагийн дээд талбайг зэврэлтээс хамгаалан өндөрсгөх шаардлагаас хамааруулж тогтооно.
20.8. Даацат цамхагийн доод хэсгийн хамгийн бага овор хэмжээг, өндрийн 1/8-ээс багагүй тогтоох шаардлагатай.
Даацат цамхагийн дээд хэсгийн хамгийн бага овор хэмжээг, (даалгаварын дагуу) хий гаргах хоолойн тоо болон цахилгаан шатыг байршуулах, мөн засвар үйлчилгээ хийхэд хэрэгцээт гарц зэргээс үндэслэн тогтооно. Цамхагийн дээд хэсэгт давчуу байдал үүсэх (том диаметрийн хий зөөвөрллөх хоолой эсвэл цамхаг дотор нилээн хэдэн хий зөөвөрлөх хоолой байрлуулах шаардлагаас болон давчуу нөхцөлд байрлах) тохиолдолд хүн гарахад зөөвөрлөдөг тавцан-тагтаар төлөвлөхийг зөвшөөрнө. Хүн гарах хэсгийн өргөн 0,7 м-ээс багагүй байна.
20.9. Даацат цамхагийн бүх өндөрт хэвтээ диафрагм төлөвлөнө. Диафрагм хоорондын зай цамхагийн хөндлөн огтлолын 1,5-2,5-н хязгаарт байвал зохино. Диафрагмыг мөн цамхагийн огтлол өөрчлөгдөх хавтгайд байршуулах хэрэгтэй.
20.10. Диафрагмыг хий зөөвөрлөх хоолойн хөндлөн тулгуур болгохоос гадна ашиглалтын үед хий зөөвөрлөх хоолойг тойрон хүн явах тавцанд хэрэглэх ба түүнд даацат цамхагийн яндангийн уулзвар зангилаа зэргийг ашиглавал зохино.
20.11. Даацат сараалжит цамхаг дахь гангийн маркийг БНбД 53-03-07-ийн дагуу авах бөгөөд цамхагийн бүтээцийн зарим тусдаа орших элементийг дараах бүлэгт хамруулна:
1 дүгээр бүлэг – даацат цамхагийн бүслүүр, зангилааны фасонк;
2 дугаар бүлэг – хий зөөвөрлөх яндангийн жинг хүлээн авах сараалжны элементүүд; дам нуруу, диафрагм-талбай;
3 дүгээр бүлэг – тулгуурын хавтан, дам нуруу, диафрагм-талбай, шат тавцангийн дэвсгэр, хашлага.
20.12. Зөөвөрлөх хоолойг хийн үйлчлэлд тэсвэртэй материалаар хийхээр эсвэл зохих зэврэлтийн хамгаалалттай байхаар төлөвлөнө.
Хий зөөвөрлөх хоолойны бүрхүүл болон түүний бүх элементэд ашиглах нүүрстөрөгчит эсвэл чанаржуулалт багатай гангийн маркийг БНбД 53-03-07-ийн 3 дугаар бүлгээр тогтооно.
Хий зөөвөрлөх полимер хийцлэлтэй хоолойд хими болон дулаан тэсвэршил сайнтай шилэн хуванцар, текстофаолит, бипластмасс (дотор талдаа термопласт давхрагатай шилэн хуванцар) болон давхрагат хийцлэлтэй хуванцар материал ашиглавал зохино.
Тайлбар: Хий зөөвөрлөх хоолойд ашиглах полимер хийцлэлтэй материал нь шатдаггүй эсвэл шатахад бэрх байх ёстой.
20.13. Аэродинамикийн хувьд хамгийн зохимжтой чанар бүхий, металл хэмнэх даацат цамхагийг, дугуй хөндлөн огтлолтой элементээр төлөвлөвөл зохино.
20.14. Хий зөөвөрлөх хоолойн босоо ачаалал, сорох цамхагийн доод түвшинд дамжуулагдаж байх ёстой.
Хийн сувгийн цамхагт оруулах түвшинөөс хамааран, хий зөөвөрлөх хоолойн тулах аргачиллыг дараах сонголтоор хийнэ:
өөрийн суурин дээр;
тусгай нэмэлт тулгуур дээр;
даацат цамхагийн доод диафрагмын нэг дээр (энэ диафрагм дахь металл зарцуулалт нь тусгай тулгуурын металл зарцуулалтаас хэтрэхгүй байх тохиолдолд).
20.15. Даацат цамхагийг залгаж өндөрлөх эсвэл бүхэлд нь өргөх аргаар угсрах үед цамхагийн элементийг угсралтын ачаалалаар нэмэгдэл тооцоо хийх хэрэгтэй.
20.16. Ган эсвэл өөрийгөө даах цилиндр полимер бүтээц бүхий хий зөөвөрлөх хоолойн хэвтээ ачаалал цамхагийн хөндлөн диафрагмын хавтгайгаар даацат цамхагт дамжина.
Завсрын ган каркасаар холбогдсон яндангийн цагирагуудаас бүрдэх полимер бүтээцтэй хий зөөвөрлөх хоолойн хэвтээ ачааллыг завсрын каркасаар дамжуулан цамхагийн диафрагм хүлээн авна.
20.17. Хэвтээ ачаалал дамжуулах хэсэгт хий зөөвөрлөх хоолойн, цамхагт тулах бүтээцийн зангилааны шийдэл нь хоолой болон цамхагт босоо температурын харилцан шилжилтийг чөлөөтэй хангаж байх шаардлагатай.
20.18. Хий зөөвөрлөх хоолойны цагирагны залгаас зангилаа нь бат бэх, битүүмжлэлийн шаардлагыг хангаж байхаас гадна полимер материалын температурын хэв гажилтаас үүсэх босоо шилжилтэд чөлөөтэй байх ёстой.
20.19. Завсрын ган каркасыг, хэвтээ цагираг болон тулах элементэд босоо чиглэлд дүүжилсэн гэж төсөллөнө ингэхдээ:
ачаалал дамжуулах хэвтээ цагираг нь цамхагийн диафрагмтай нэг түвшинд байрлах ёстой;
завсрын каркасын цамхаг дахь бэхэлгээ температурын хэв гажилтаас үүсэх босоо шилжилт чөлөөтэй байхаар төсөллөнө;
өндрийн дагуу завсрын каркасыг, хоолойн цагирагтай нэгтгэн томоор блокчилж дээш нь өндөрлөхөөр залгаас уулзвар бүхий, тусдаа секцээр төлөвлөнө;
каркасын босоо дүүжин нь секц бүрд бэхэлсэн, уян элемент хэлбэртэй байвал зохино.
20.20. Полимер материалан хийцлэлтэй хий зөөвөрлөх хоолойн тооцоонд материалын анизотроп чанарыг харгалзан үзэх хэрэгтэй.
Материалын тооцоот тодорхойлолтонд зөөвөрлөж буй хийн хамгийн их температур, идэмхий орчны нөлөөлөл болон ачааллын үйлчлэлийн үргэлжлэх хугацаа зэргийг тооцоох хэрэгтэй.
20.21. Хий зөөвөрлөх хоолойн суурийг алгуур налуутай огтолсон конус буюу цилиндр хэлбэртэй, бетон эсвэл төмөр бетоноор, цул буюу цагираган хавтан байхаар төлөвлөвөл зохино.
20.22. Даацат цамхагт тулгуурын зангилаа бүрд тусдаа суурь төлөвлөвөл түүний суултыг жигд хангах арга хэмжээ авах шаардлагатай.
20.23. Сорох цамхагийг төлөвлөхдөө, даацын цамхагийн суурь болон хий зөөвөрлөх хоолой голын бүх бүтээцэд зэврэлтийн эсрэг найдвартай хамгаалалт хийх хэрэгтэй.
20.24. Хий зөөвөрлөх хоолойд конденсац үүсэх магадлалтай тохиолдолд түүнийг цуглуулан гадагшлуулах төхөөрөмж хийх шаардлагатай.
20.25. Хий зөөвөрлөх хоолойг засварлах ба угсрахад зориулж түүнийг даацын цамхагийн дээд талын диафрагмаас, яндан 150 м-ээс дээш өндөртэй тохиолдолд нэмж завсрын диафрагмын аль нэгээс тус тус дүүжлэх тавцан тусгана.
20.26. Цамхаг дээр гарахад зориулж шат төлөвлөх шаардлагатай.
Шатыг диафрагм-тавцангаар дамжихаар босоо төлөвлөвөл зохино. Диафрагм хоорондын зай 12 м-ээс их байх тохиолдолд тусгай завсрын тавцан төлөвлөнө. Шат болон дамжих тавцан нь хашлагатай байх шаардлагатай.
20.27. Хий зөөвөрлөх хоолойны гадна гадаргуугийн температур 50 °С-ээс илүү байвал түүнтэй нийлсэн тавцан, шатны нүх болон талбайд 1 м-ээс багагүй өндөр, хашлага хийнэ. Түүний нэг хэсэг нь шалнаас дээш 100 мм-ээс багагүй өндөр битүү, тусгай дэвсгэртэй хашлагатай байх шаардлагатай.
Хорин нэг. УС ТҮРЭХ ЦАМХАГ
21.1. Энэ бүлгийг үйлдвэрийн газар, хөдөө аж ахуйн цогцолбор ба суурин газрын ахуйн-ундны, үйлдвэрлэлийн болон гал унтраах зориулагдсан ус түрэх цамхагийн зураг төсөл зохиоход мөрдлөгө болгоно.
Өргөн хүрээний барилгажилтад зориулсан ус түрэх цамхагийг дээрээ асаргүй, ган савтай бөгөөд төмөр бетон, тоосго эсвэл ган тулгууртай төлөвлөнө.
21.2. Ус түрэх цамхагийг 15, 25, 50, 100, 150, 200, 300, 500 болон 800 м3-ийн багтаамжит савтай төлөвлөвөл зохино. 15-аас 50 м3-ийн багтаамжит сав бүхий цамхагийн тулгуурын өндөр (газрын түвшинээс савны тулаасын орой хүртэл)-ийг 3 м-ийн давтамжтай, 100 м3 ба түүнээс дээш багтаамжтай савтайг 6 м-ийн давтамжтай сонгоно.
Тайлбар: Зохих техник-эдийн засгийн үндэслэлтэй цөхцөлд дээрхээс илүү багтаамжит сав бүхий цамхаг төсөллөхийг зөвшөөрнө.
21.3. Савны хэлбэрийг архитектурын зохиомж болон техник-эдийн засгийн бодлогын дагуу сонговол зохино.
Савны хучилтад, савруу буух дүүжин шат бүхий нээлхий болон агааржуулах хоолой хийнэ.
21.4. Савны ёроолыг ус шавхах хоолойруу 5 %-иас багагүй налуутай төлөвлөнө.
21.5. Ус түрэх цамхагийн тулгуурыг цилиндр хэлбэртэй эсвэл угсармал төмөр бетон шонгийн системээр төлөвлөнө.
Орон нутгийн нөхцөл, техник-эдийн засгийн тооцоо болон архитектурын шаардлагыг үндэслэн тулгуурыг цутгамал төмөр бетон, тоосго эсвэл гангаар хийж болно.
21.6. Тулгуурын цул бүтээц ашиглах тохиолдолд (цутгамал төмөр бетон эсвэл тоосго) савны доодох орон зайд тоос, утаа болон хий үүсгэдэггүй албан конторын тасалгаа, агуулах, үйлдвэрлэлийн байр байхыг зөвшөөрнө.
21.7. Ус түрэх цамхагийн суурийг дотроо, ус дамжуулах хоолойн задвижка ба хяналт хэмжилтийн төхөөрөмж суурилуулахад зориулсан дулаалгатай гэхдээ халаалтгүй, байгалийн сорж-үлээх агааржуулалттай тасалгаа байрлахаар цутгамал төмөр бетоноор төлөвлөнө.
21.8. Орох-гарах босоо хоолой хучилт болон тавцанг нэвтрэх зангилаа нь хоолойн температурын босоо шилжилтэд чөлөөтэй байх ёстой.
21.9. Цамхагийн салхины ачааллын тооцоонд, өндөр байгууламжийнхтай адилаар хурдны түрэлтийн лугшилтын динамик үйлчлэлийг харгалзах хэрэгтэй.
Цамхагийн тооцоог усаар дүүргэсэн эсвэл дүүргээгүй савтай гэсэн 2 байдалд гүйцэтгэнэ.
Суурины улан доорх даралтын эпюрийн дүрс нь, дүүргэсэн савтай цамхагийг шалгах үед хамгийн их хамгийн бага хүчдэлийн харьцаа нь 0,25-аас багагүй тарпец хэлбэртэй байна. Дүүргээгүй савтай цамхагийг шалгах үед хүчдэл гурвалжин эпюр байж болно.
Цамхагийн хазайлт £ 0,004 байх ёстой.
21.10. Цамхагийн усны сав ба түүний хучилтан дээр гарах зориулалттай ган шат, түүнчлэн барилгын бүтээц болон дамжуулах хоолойд үзлэг хийх, үйлчлэх зориулалттай, тавцанг төлөвлөнө. Босоо дөрөөвч шат хийж ашиглалтын аюулгүй байдлыг хангах нуман хашлага төлөвлөнө. Ингэхдээ тавцан хоорондын зай нь 8 м-ээс хэтрэх ёсгүй.
Тавцан нь сараалжин хашлагатай байна.
21.11. Ус түрэх цамхагийг төсөллөхдөө барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах арга хэмжээ авна. Бүтээцийн шийдэл нь зэврэлтийн эсрэг хамгаалах өнгөлгөөнд үзлэг хийх, шаардлагатай үед сэргээхэд очих боломжтой байх ёстой.
21.12. Савны дотор талд зэврэлтийн эсрэг хамгаалалтанд зөвхөн Эрүүл ахуйн-халдваргүйжүүллийн төрийн захиргааны төв байгууллагаас, ахуйн-ундны усан хангамжид ашиглахад зөвшөөрсөн материал болон урвалж бодисын жагсаалтад орсон материал ашиглах шаардлагатай.
Хорин хоёр. МӨНХ ЦЭВДЭГ ХӨРСТЭЙ БҮСЭД БАЙГУУЛАМЖ ТӨСӨЛЛӨХ НЭМЭЛТ ШААРДЛАГА
22.1. Мөнх цэвдэг хөрстэй бүсэд үйлдвэрийн газрын байгууламжийн зураг төсөл зохиоход энэ бүлгийг мөрдлөгө болгоно.
22.2. Мөнх-цэвдэг хөрсөн дээр байгууламж төсөллөхөд мөнх-цэвдэг хөрсийг буурь болгон ашиглах зарчим (I ба II зарчим)-ын аль нэгийг цэвдэгтэй хөрсөн дэхь буурь, суурийн шаардлагын дагуу авбал зохино.
22.3. Дулааны сүлжээ байрлуулах зориулалттай байгууламж (хонгил, шуудуу, технологийн дамжуулах хоолойн доорх тусдаа орших тулгуур болон тавцанг)-ыг БНбД 41-02-05-ын дагуу угсралтын онцгой нөхцөлд тавих нэмэлт шаардлагыг тооцон төсөллөх хэрэгтэй.
22.4. I зарчимын буурь дээр байгууламж төсөллөхөд, буурь хөрсний цэвдэг байдлыг хадгалах дараах арга хэмжээ авбал зохино:
байгууламж доор дулаан тусгаарлах давхрага хийх;
шалны дорх буйранд хөргөөх суваг эсвэл хоолой байрлуулах.
22.5. II зарчимын буурь хөрстэй байгууламжийг төсөллөхөд:
угсралт болон ашиглалтын явцад, буурь хөрс удаан бөгөөд жигд гэсэх нөхцөл бүрдүүлэх бүтээцийн шийдэл сонгох. Буурь хөрсний урьдчилан гэсгээсэн үед хөрсийг нягтруулах, бэхжүүлэх зэргээр сайжруулах арга хэмжээ авна;
бүтээцийн суултын явцад ба суулт дууссаны дараа хэвийн ажиллөх нөхцлөөр хангах, норматив овор хэмжээг хадгалж үлдэхээр тооцоолж тасалгаа, нүхний өндөр тоноглол болон байгууламжийн бүтээц хоорондын зайг нөөцтэйгөөр авна;
байгууламжийн суултын үед бүтээцийг хэвийн байдалд эргүүлэн оруулах боломжтойгоор төсөллөнө.
22.6. Байгууламжийг II зарчимын буурин дээр төсөллөх үед, буурийн хэв гажилтын хэмжээ БНбД 2.02.01-94-т заасан утгын хязгаараас хэтрэх магадлалтай тохиолдолд, буурийн жигд бус суултын үед байгууламж тогтворжилтыг, бат бэх бөгөөд ашиглах боломжтой байх бүтээцийн шийдлийг сонгох хэрэгтэй. Дээрх шаардлагыг хангах үүднээс байгууламжийг дараах байдлаар төсөллөнө:
бүтээцийн элементүүд харилцан шилжих боломжгүй хөшүүн схемтэй төлөвлөх; тогтворжилт бат бэх, мөн байгууламжийн ашиглах боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд, бүтээцийн элементийг холбосон нугасан холбоосыг нь харилцан шилжих боломжтой уян схемтэй төлөвлөх.
22.7. Их урт үргэлжилсэн байгууламж (II зарчимын буурьтай төсөллөх)-ийг 14 дүгээр хүснэгтэд заасан хэмжээнээс уртгүй суултын заадасуудад хуваана.
14 дүгээр хүснэгт
Байгууламжийн буурийн дундаж суулт, см
|
Заадаст хэсгийн уртын хязгаар, м
|
|
Бүтээцийн хөшүүн
бүдүүвчээр |
Бүтээцийн уян
бүдүүвчээр |
|
15 - 30
|
42
|
60
|
30-аас их
|
24
|
30
|
Тайлбар: Байгууламжийн буурийн дундаж суултын утгыг мөнх цэвдэг хөрсөндэх буурь суурын шаардлагыг үндэслэн тогтооно.
22.8. Байгууламжийг, барилга эсвэл өөр байгууламжтай нийлэх хэсэгт, мөнх цэвдэг хөрсийг II зарчимын дагуу буурь болгон ашиглах үед мөн суултын заадас гаргах шаардлагатай.
Суултын заадсыг аль болохоор хөрсний тунамал бүтэц, физик-механик чанар болон мөсөнд ханасан байдлын өөрчлөгдөх хэсэг, буурийн цэвдэгийн шинж чанарын өөрчлөгдөх цэг болон мөнх цэвдэг хөрсний дээд хилийн байрлал цэвдэгийн гүний өөрчлөгдөх хэсэг, гэсэж буй мөнх цэвдэг хөрснөөс гэсээгүй эсвэл төрөл бүрийн температурын болон чийгшиллийн горимтой цэвдэг бус хөрсөнд шилжих цэгүүдэд байрлуулбал зохино.
22.9. Байгууламжийн ханын гадна гадаргууг ухаадас (ниш), бүс зэрэг цас, ус тогтох элемент гаргахгүй төлөвлөвөл зохино.
22.10. Технологийн шаардлагаар үйлдвэрийн ажилчид нэгээс нөгөөд шилжих, халаалттай байгууламжууд (зоорь, цамхагт копёр, конвейерийн галарейн ачаа шилжүүлэх зангилаа)-ийг хооронд нь халаалттай газар дээрх галарейгаар холбох хэрэгтэй.
22.11. Технологийн тоноглол байрлуулах ил давхарлага болон тавцанг БНбД 23-01-09-аар заасан барилгын цаг уурын IБ ба IГ дэд бүсэд төлөвлөхийг хориглоно.
22.12. Дамжуулах хоолой байрлуулах зориулалттай нүхэн хонгил ба шуудуу төсөллөхдөө, дулаан болон ус тусгаарлагч тусгах эсвэл нүхэн хонгил ба шуудуунд агааржуулалтын систем хийх замаар хөрсний мөнх цэвдэг байдлыг хадгалавал (I зарчим) зохино.
22.13. Нүхэн хонгил ба шуудууны хөрсөнд суулгах гүнийг аль болох багаар авна, ингэхдээ давуу нөхцөлд хучилтын дээд талыг газрын гадаргууны түвшинтэй ижил байлгахыг зөвшөөрнө. Авто замын доор байрлах тохиолдолд явах хэсгийн гадаргуугаас нүхэн хонгил эсвэл шуудууны хучилт хүртэлх зай 100 мм-ээс багагүй байх ёстой.
22.14. Халуун бүтээгдэхүүн нэвтрүүлэх дамжуулах хоолойг, түүний дулааны үйлчлэл нь хөрсний мөнх цэвдэгт нөлөөлөхгүй байхаар газар дээгүүр зохих өндөртэй төлөвлөх хэрэгтэй, өөрөөр хэлбэл тусдаа орших тулгуур ба тавцан дээр байрлуулах шаардлагатай.
22.15. Дамжуулах хоолойн доорх тусдаа орших тулгуурын суурийг I зарчмаар мөнх цэвдэг хөрстэй буурь дээр төлөвлөнө гэвч дамжуулах хоолой нь хөрсний хэв гажилтад бат бэх ба тогтвороо алдан суулт үүсгэх буюу хоолойн налуугийн хэмжээ зөвшөөрөгдөнө хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд II зарчмаар, гэссэн буурь хөрсөн дээр тулж байхаар төлөвлөнө.
22.16. I зарчмын дагуу мөнх цэвдэг хөрсийг бууринд ашиглах бол төлөвлөж буй тэжээлийн ба ногооны хөмрөгийг газраас дээш дээр байрлахаар төсөллөвөл зохино.
22.17. Хөлдөж гэмтэх материалд зориулсан бункерийн хана ба сараалжийг регистр эсвэл бусад төхөөрөмжөөр халаана, ийм байгууламжийн хананд гадна талаасаа нэмэлт дулаан тусгаарлалт хийх шаардлагатай.
22.18. Хөрсөнд хагас суулгалттай эсвэл гүнд булаастай төмөр бетон резервуарыг хадархаг хөрс эсвэл гэсэх үедээ төсөллөж буй байгууламжид зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй хэв гажилт (суулт) өгөх хадархаг бус хөрс дээр төсөллөвөл зохино.
1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ
(Заавал мөрдөнө)
(Заавал мөрдөнө)
ХӨРСНИЙ ДАРАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ
1. Эвдрээгүй бүтэцтэй хөрсний шинж чанарын норматив болон тооцоот утга (дотоод үрэлтийн өнцөг j, хувийн барьцалдалт с, хэв гажилтын модуль Е)-ыг БНбД 2.02.01-94-аар тогтооно.
2. Хөрсний хувийн жин g-г хөрсний шууд туршилтын өгөгдөлд тулгуурлан тогтооно. Усны жинлэсэн үйлдлийг тооцсон хөрсний хувийн жингийн норматив утга нь:
(1)
Үүнд — хөрс, ус тус бүрийн хувийн жин;
е – хөрсний сүвэрхэгшилтийн коэффициент.
Туршилтын өгөгдөлгүй үед болон нэг маягийн зургийн төлөвлөлтөнд дараах норматив утга ашиглахыг зөвшөөрнө
gn = 18 кН/м3 (1,8 тс/м3); = 26,5 кН/м3 (2,65 тс/м3); = 10 кН/м3 (1 тс/м3).
3. Зохих зааврын дагуу нягтруулсан, лаборторын судалгаагаар 0,95-аас багагүй нягтаршлын коэффициент kу-тай (төсөл дээр тусгасан байна), асгаас хөрсний шинж чанарын утга (g’, j’ ба с’)-г, эвдрээгүй бүтэцтэй хөрснийхтэй ижил үзүүлэлтээр тогтоохыг зөвшөөрнө.
(2)
гэхдээ 7 кПа гэхдээ 10 кПа
(0,7 тс/м2)-аас ихгүй (1 тс/м2)-аас ихгүй
4. у гүнд орших хөрсний идэвхтэй хэвтээ даралт ph (sа.г)* болон босоо даралт pv (sа.в)-г, мөн түүнчлэн хөрсний идэвхгүй даралт phr (sп.г) ба рvr (sп.в)-г инженер геологийн судалгаагаар тогтооно.
Хөрсний бүрэн даралт, хөрсний өөрийн жингийн даралт рhg, гадаргуу дээрх түр ачааллаас ирэх даралт рhq болон барьцалдалтаас ирэх сөрөг даралт рhc-ын нийлбэрээс бүрдэнэ.
Эдгээр ачааллын боломжит хослолын эпюрийг 1 дүгээр зураг дээр үзүүлэв.
Хэрвээ рh утга тэгээс бага гарах тохиолдолд (1-р зураг-ийг), энэ хэсэгт рh = 0-гэж авна. Ингэхдээ h гүн дэх даралтыг рh-тэй тэнцүү гэж үлдээнэ, харин хөрсний даралтын гурвалжин эпюрийн нийлбэр оройг а цэгээс гадаргуу дээрх а1 цэгрүү (зураг 1, д) шилжүүлвэл зохино.
5. Гулсалтын хавтгайн босоо чигт үүсгэх налуугийн өнцөг:
(3)
6. Хөрсний хэвтээ гадаргуутай үед, босоо хана болон үрэлт, барицалдалтгүй үед:
_____________
* Хашилтад барилгын норм дүрэмд заасан даралтын тэмдэглэгээг авав.
1-р Зураг. Хөрсний даралтын бүдүүвч
а - хананд; б – барьцалдалтгүй үед phc = 0; в - phc < phq байх үед;
г - phc ³ phq байх үед; д – орлох (тооцоот) эпюр
а - хананд; б – барьцалдалтгүй үед phc = 0; в - phc < phq байх үед;
г - phc ³ phq байх үед; д – орлох (тооцоот) эпюр
e = р = d = 0 хана бүхий хөрс, ингэхдээ хөрсний хэвтээ даралтын коэффициент нь:
(4)
y гүн дэх хөрсний хэвтээ даралт:
(5)
Үүнд q – хананд нийлж буй гадаргуу дээрх жигд хувиарлагдсан ачаалал.
7. Хөрсний устай үеийн нэмэлт хэвтээ даралтыг дараахь томъёогоор тогтооно:
(6)
Үүнд hw – байгууламжийн ёроолоос хөрсний усны тооцоот түвшин хүртэлх өндөр, м;
lh - (4)-д заасантай ижил;
g - хөрсний хувийн жин;
gsw - (1)-д заасантай ижил.
8. Хөрсний гадаргуу дээрх нуралтын призмын хязгаарт, b өргөн дээр, жигд хувиарлагдсан ачаалал q байх тохиолдолд, түүнээс ирэх даралтыг q0 өнцгөөр босоо чиглэлд (зураг 2) түшиц ханын гүнд орших хавтгайтай огтлолцтол хувиарлах бөгөөд шууд залгагдаж буй ханын by = b + 2a өргөнд дээр жигд тархсан гэж авна.
Ачаалалтай зурвасаас ирэх босоо даралтыг дараахь томъёогоор тодорхойлно:
(7)
Ачаалалтай зурвасаас ирэх хэвтээ даралтыг дараахь томъёогоор тодорхойлно:
(8)
2-р Зураг. Ачаалалтай ирэх даралтыг хувиарлах бүдүүвч
9. Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэллээс ирэх түр ачааллыг БНбД 3.06.04-88-д нийцүүлэн дараахь байдлаар авна:
СК – төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээс;
АК – авто тээврийн хэрэгсэллээс;
НК-80 – дугуйн ачааллаас;
НГ-60 – гинжин ачааллаас.
Тайлбар:
СК – Төмөр замын хөдөлгөөнт бүрэлдэхүүнээс 1 м урт замд ирэх багцмал эквивалент жигд хувиарлагдсан норматив ачаалал;
АК – Авто тээврийн хэрэсэллээс хоёр зурвасаар ирэх норматив ачаалал;
НК-80 – Дугуйт нэг машинаас ирэх норматив ачаалал 785 кН (80 тс);
НГ-60 – Гинжит нэг машинаас ирэх норматив ачаалал 583 кН (60 тс):
3-р Зураг. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээс ирэх даралтыг хувиарлах бүдүүвч
10. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээс, дэр модны улны түвшинд ирэх норматив эквивалент ачаалал СК-г 2,7 м-ийн өргөн үргэлж зурвас дахь ачаа гэж үзнэ:
(9)
Үүнд С — коэффициент (газар доорх бүтээцийн тооцоонд 1,5-тай тэнцүү);
К – 1 м зам дээр 137 кН (14 тс)-тай тэнцэх ачааллын анги. Зохих үндэслэлтэй нөхцөлд энэ ачааллын 1 м замд К = 98 кН (10 тc) хүртэл багасгахыг зөвшөөрнө.
11. Төмөр замыг байгууламжийн дагуу байрлуулах нөхцөлд түүнээс ирэх даралтыг дэр модны улны доорх гүнд орших, by1 = 2,7 + 2а өргөнтэй талбай дээр эквивалент норматив ачаалал гэж авна (3-р зураг). Босоо даралтын эрчимийг дараахь томъёогоор тодорхойлно:
(10)
Үүнд - (9) дүгээр томъёотой нэгэн адил.
Хэвтээ даралтын эрчим рh1-ийг (8) дугаар томъёогоор тодорхойлно.
12. Төмөр замыг байгууламжтай огтлолцуулж байрлуулах тохиолдолд y, м-ийн гүнд хэвтээ хавтгай дээр ирэх норматив босоо ачааллын эрчим -ийг дараахь томъёогоор тодорхойлно:
кПа. (11)
Норматив хэвтээ даралтын эрчим рh2-г - (8) дугаар томъёогоор олно.
13. Авто тээврийн хэрэгсэллээс ирэх ачаалал нь 2 зурвасын АК (4-р зураг)-аас бүрдэнэ. Зурвас бүр нь 9,81К, кН (1К, тс)-тэй тэнцүү тэнхлэгийн ачаалал Р бүхий нэг ширхэг хоёр-тэнхлэгт тэрэг болон хоёр дугуй дээрээ v эрчимтэй жигд хувиарласан ачаалалтай байна v = 0,98К, кН/м (0,1 К, тс/м).
Төв зам дээрх байгууламжид ачааллыг К-11 ангийн зурвасынхаар эсвэл ганцаарчилсан машины НК-80-аас авна.
Аж-ахуйн доторх зам дээрх байгууламжид ачааллыг К-8 ангийн зурвасынхаар эсвэл ганцаарчилсан гинжин машины НГ-60-аас авна. Түүнээс гадна гүүрний зорчих хэсгийн элементийг 108 кН (11 тс)-тай тэнцэх ганцаарчилсан тэнхлэгээс ирэх даралтад шалгах шаардлагатай.
4-р Зураг. Авто машин байгууламжийн дагуу явах үед түүний
ачаалал АК-аас үүсэх даралтын бүдүүвч
ачаалал АК-аас үүсэх даралтын бүдүүвч
14. Тэрэгнээс ирэх ачаалал Р = К (зураг 4) нь хөдөлгөөний дагуу ау3 = 1,7+ 2а (м) уртад болон bу3 = 2,5 + 2а (м) өргөнд хувиарлагдана.
Босоо даралтын эрчим нь:
(12)
Босоо жигд хувиарлагдсан ачаалал v-ыг by4 = by3 өргөний дагуу тархана.
v ачааллаас уа гүнд ирэх босоо даралтын эрчим нь:
(13)
АК бүрэн ачаалал нь ачааллуудын нийлбэрээс үүснэ.
Тооцоот ачааллыг тодорхойлоход ба ачааллуудыг тэдгээрийн ачааллын найдваржилтын коэффициентоор үржүүлнэ.
ба -ийн хөндлөн даралтын эрчмийг 8 дугаар томъёогоор тогтооно.
15. Байгууламжийн дагуу явах (5-р зураг) дугуйны ачаалал НК-80-аас гүнд ирэх норматив босоо даралтын эрчмийг, ay5 = 3,8 + 2а (м) ба by5 = 3,5 + 2a (м) үед дараахь томъёогоор тодорхойлно:
кПа. (14)
Хэвтээ даралтын эрчим -г (8) дугаар томъёогоор тодорхойлно.
5-р Зураг. Байгууламжийн дагуу хөдлөх үед дугуйны
ачаалал НК-80-аас ирэх даралтын бүдүүвч
ачаалал НК-80-аас ирэх даралтын бүдүүвч
16. Байгууламжийн дагуу явах (6-р зураг) гинжний ачаалал НГ-60-аас гүнд ирэх норматив босоо даралтын эрчмийг, ау6 = 5,0 + 2а (м) ба bу6 = 3,2 + 2а (м) үед дараахь томъёогоор тодорхойлно:
кПа. (15)
6-р Зураг. Байгууламжийн дагуу хөдлөх үед гинжний
ачаалал НГ-60-аас ирэх даралтын бүдүүвч
ачаалал НГ-60-аас ирэх даралтын бүдүүвч
17. Авто тээврийн хэрэгсэл байгууламжийг хөндлөн чиглэлд дайрах үед ³ 0,6 м гүнд, авто машины ачаалал АК-аас (7-р зураг) ирэх норматив босоо даралтын эрчмийг дараахь томъёогоор тодорхойлно:
кПа. (16)
Газрын гүний у ³ 0,8 м-д дугуйн ачаалал НК-80-аас ирэх норматив босоо даралтын эрчмийг дараахь томъёогоор тодорхойлно:
кПа. (17)
Газрын гүний у ³ 0,8 м-д гинжний ачаалал НГ-60-аас ирэх норматив босоо даралтын эрчмийг дараахь томъёогоор тодорхойлно:
кПа. (18)
Хэвтээ даралт ph 6-9-ийг (8) дугаар томъёогоор бодно.
7-р Зураг. Байгууламжид хөндлөн чиглэлд хөдлөх үед
ачаалал АК, НК-80 ба НГ-60-аас ирэх даралтын бүдүүвч
ачаалал АК, НК-80 ба НГ-60-аас ирэх даралтын бүдүүвч
18. Газрын гадаргуу дээр ачаалал тодорхойгүй тохиолдолд 9,81 кПа (1 тс/м2) эрчимтэй жигд хувиарлагдсан норматив цул ачаалал гэж авна.
19. Газарт 0,6 м-ээс бага гүнд суулгасан хучилт дээр тээврийн хэрэгсэллээс ирэх босоо даралтыг, хөрсөн асгаасын зузаанд босоо чигт 30°-ийн өнцгийн, харин замын хучлага эсвэл цехийн шалны зузаанд 45°-ийн өнцгийн хязгаар дотор, дугуй болгоноос хувиарлагдан ирэхээр тооцоно.
20. Байгууламжийг нэгдүгээр бүлгийн хязгаарын төлөвөөр тооцоолоход ачааллын найдваржилтын коэффициентийг дараах байдлаар авна:
Байгууламжийн өөрийн жингээс, хөрсний даралтын, тоног төхөөрөмжийн, ба агуулж буй материалын жингээс түүнчлэн ачигч механизмын даралтаас, талбайд жигд хувиарлагдсан ачааллыг БНбД 2.01.07-90-ын дагуу;
Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээс, авто машины цуваанаас, дугуйт болон гинжит механизмын ачааллаас, авто болон явган замын зорчих хэсгийн хүчилтаас, төмөр замын зорчих хэсгийн жинг БНбД 3.06.04-88-ийн дагуу тус тус тооцно.
Хоёрдугаар бүлгийн хязгаарын төлөвөөр тооцоолоход ачааллын найдваржилтын коэффициентийг 1-тэй тэнцүү авна.
2 ДУГААР ХАВСРАЛТ
(Заавал мөрдөнө)
(Заавал мөрдөнө)
БҮТЭЭЦ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ
БЭХЛЭХ АНКЕРАН БООЛТ
БЭХЛЭХ АНКЕРАН БООЛТ
1. Бетон ба төмөр бетон элементэд (суурь, хүчитгэсэн шал, хана г.м.) барилгын бүтээц болон тоноглол бэхлэх зориулалттай анкеран боолт (цаашид - боолт)-ыг гадна агаарын хасах 65 °С /оролцуулан/ хүртэл тооцоот температурын үед хэрэглэнэ.
Тайлбар: Гадна агаарын тооцоот өвлийн температураар, БНбД 23-01-09-ын дагуу, барилгажих бүсээс хамааран хамгийн хүйтэн тав хонгийн агаарын дундаж температурыг авна.
2. Боолт суулгаж буй бүтээцийн бетон 50 °С-ээс дээш халах тохиолдолд, тооцоонд бүтээцийн материал, боолт, бэхэлгээ, цавууны бүтэц зэргийн бат бэхэд температурын нөлөөллийг харгалзан үзэх хэрэгтэй.
Технологийн тооцоот температурыг төслийн даалгавараар тогтооно.
3. Идэмхий орчин болон их чийгшилтэй нөхцөлд ажиллах боолтыг БНбД 20-02-11-д тусгасан нэмэлт шаардлагын дагуу төсөллөвөл зохино.
4. Зохих үндэслэлтэй нөхцөлд тоног төхөөрөмжийн суурин дээр бэхлэх өөр арга хэрэглэхийг зөвшөөрнө (жишээ нь: доргио замхраагч, цавуу г.м.).
5. Бүтээцийн шийдлээс шалтгаалан боолт нь тахийлгасан, анкерийн хавтантай, шулуун болон конус (тэлэгчтэй) байж болно (1 дүгээр хүснэгт).
Суулгах аргачиллаар нь боолтыг, бетон цутгахаас өмнө тогтоож бэхлэх (тахийлгах буюу анкерийн хавтантай), болон бэлэн элементэд өрөмдөж нүх гарган суулгах (шулуун болон конус) гэж хуваана.
Шулуун боолтыг нүхэнд синтетик цавуугаар эсвэл чичиргээнт чигжигчээр тогтооно, харин конус боолтыг тэлэгч цагираг эсвэл цэмэнт-элсэн зуурмагаар чигжинэ.
Ашиглалтын нөхцөлөөр нь боолтыг тооцоот ба хийцлэлийн гэж ангилна. Тооцоот гэдэгт барилгын бүтээцийг ашиглах эсвэл тоноглоллын ажиллах үед үүсэх ачааллыг хүлээн авах зориулалттай боолтыг хамааруулна. Хийцлэлийнх гэдэгт барилгын бүтээц эсвэл тоноглол нь шилжисхийх онхолдохын эсрэг тогтвортой байдал нь тэдгээрийн өөрийн жингээр хангагдаж байх зориулсан боолтууд хамаарна. Хийцлэлийн боолт нь барилгын бүтээц ба тоноглолыг угсралтын явцад чиглүүлж, тохируулах ашиглалтын явцад тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх болон тэдгээрийг тохиолдлын шилжилтээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
Тахийлгасан болон анкерийн хавтантай боолтыг бүтээц ба тоноглоллын ямарч бэхэлгээнд хэрэглэж болно.
1 дүгээр хүснэгт
Боолтын хийц
|
тахийлган
|
Анкерийн хавтантай
|
Шулуун
|
Конусан (тэлэгчтэй)
|
|
битүү
|
сугардаг
|
||||
Боолтын диаметр (эргээсээр) d, мм
|
12 - 48
|
12 - 140
|
56 - 125
|
12 - 48
|
6 - 48
|
Эскиз
|
|||||
Суулгалтын хамгийн бага гүн Н
|
25d
|
15d
|
30d
|
10d
|
10d (8d)*
|
Боолт хоорондын хамгийн бага зай
|
6d
|
8d
|
10d
|
5d
|
8d
|
Боолтын тэнхлэгээс суурийн ирмэг хүртэлх хамгийн бага зай
|
4d
|
6d
|
6d
|
5d
|
8d
|
Ачааллын коэффициент c
|
0,4
|
0,4
|
0,25
|
0,6
|
0,55
|
Боолтын чангалалтын коэффициент k
|
1,9 (1,3)**
|
1,9 (1,3)
|
1,5
|
2,5 (2)
|
2,3 (1,8)
|
_____________
* Хашилтад 16 мм-ээс бага диаметр бүхий боолтын суулгах гүнийг авав.
** Хашилтад статик ачааллын коэффициент k-ийн утгыг авав.
Өрөмдсөн нүхэнд суулгах боолтыг, динамик ачаалал бараг үүсдэггүй барилгын бүтээц болон тоноглол бэхлэхэд хэрэглэнэ.
Гүүрэн кранаар тоноглогдсон барилга ба байгууламжийн даацат багана, түүнчлэн салхинаас үйлчлэх үндсэн ачаалал нь болдог өндөр барилга байгууламжид, чичиргээнт чигжигчээр 20d-ээс багагүй гүнтэй суулгасан конусан боолтоос, бусад төрлийн өрөмдсөн нүхэнд суулгах боолт хэрэглэхийг хориглоно.
6. Анкеран боолтын гангийн марк ба түүний хийц хэмжээг сууринд суулгах боолтны техникийн нөхцөл ба стандартаар тогтооно.
7. Суналт -д үзүүлэх боолтны металлын суналтын тооцоот эсэргүүцлийг (Rba) БНбД 53-03-07-ийн дагуу авбал зохино.
8. Бүх боолтыг статик ачаалалдаа 0,75P-тэй тэнцүү, динамик ачаалалдаа 1,1Р-тэй тэнцүү, урьдчилан таталгын F-ын хэмжээнд хүртэл татаж чангалсан байх ёстой Үүнд: Р – боолтод үйлчлэх тооцоот ачаалал.
Барилгын бүтээцийн боолтыг стандартын, энгийн гар багажаар, түүний хүчний хязгаарт тултал чангалж болно.
9. Боолтын хөндлөн огтлолын (эргээсээр нь) талбайг бат бэхийн нөхцөлөөр дараахь байдлаар тодорхойлно:
(1)
Үүнд k0 = 1,35 — динамик ачаалалд, 1,05 — статик ачаалалд.
анкерийн хавтантай хоолойд чөлөөтэй суулгасан сугардаг боолтыг динамик ачаалалд коэффициент k0-г 1,15-тай тэнцүү авна.
10. Динамик ачааллын үйлчлэлд (1) дүгээр томъёогоор тодорхойлогдсон боолтын хөндлөн огтлолыг дараахь томъёогоор даамгайжилтанд шалгавал зохино:
(2)
Үүнд c — боолтны хийцлэлээс хамааруулан 1-р хүснэгтээр авах, ачааллын коэффициент:
m — боолтын диаметрээс хамааран 2-р хүснэгтээр авах, коэффициент;
a — 3-р хүснэгтээр авах ачааллах мөчлөгийн тоог тооцох коэффициент.
2 дугаар хүснэгт
Коэффициент m
|
Боолтын диаметр, мм
|
0,9
|
10 - 12
|
1
|
16
|
1,1
|
20 - 24
|
1,3
|
30 - 36
|
1,6
|
42 - 48
|
1,8
|
56 - 72
|
2
|
80 - 90
|
2,2
|
100 - 125
|
2,5
|
140
|
3 дугаар хүснэгт
Коэффициент a
|
Ачааллах мөчлөгийн тоо
|
3,15
|
0,05Ч106
|
2,25
|
0,2Ч106
|
1,57
|
0,8Ч106
|
1,25
|
2Ч106
|
1
|
5Ч106 ба түүнээс их
|
11. Төсөлд, өөр тусгай зааварчилгаа тусгаагүй бол, барилгын бүтээцийг бэхлэх тооцоонд урьдчилан чангалах хүчлэл болон боолтын хөндлөл огтлолын талбайг статик ачаалалаар (1 дүгээр хүснэгт) тодорхойлох хэрэгтэй.
12. Тоноглол бэхлэх боолтуудыг бүлэглэн байрлуулах тохиолдолд нэг боолтон дээр ирэх тооцоот ачааллын утга Р-г хамгийн их ачааллагдсан боолтныхоор тогтооно.
(3)
Үүнд N — тооцоот дагуу хүч;
М — тооцоот гулзайлтын момент;
п — боолтын нийт тоо;
y1 — эргэлтийн тэнхлэгээс, уулзварын суналтын бүсэндэх хамгийн алслагдсан боолт хүртэлх зай;
yi — эргэлтийн тэнхлэг i дугаар боолт хүртэлх зай, тэхдээ уулзварын суналтын, бүсний ба шахалтын бүсний боолт хүртэлх зайгаар тооцно.
Эргэлтийн тэнхлэгт, тоноглолын тулгуурын гадаргуугийн эсвэл баганын суурийн хүндийн төвөөр дайран гарах шулууныг авч болно.
13. Салангид суурьтай нэвт сараалжин ган багананд, нэг боолтонд ирэх, тооцоот суналтын ачааллын утгыг дараахь томъёогоор тогтооно:
(4)
Үүнд N, М — нэвт сараалжин баганын суурийн дээд ирмэг дэх дагуу хүч ба гулзайлтын момент;
b — баганын огтлолын хүндийн төвөөс шахалттай салааны тэнхлэг хүртэлх зай;
n – баганын салааг бэхлэх боолтын тоо;
h — баганын салаануудын тэнхлэгүүдийн хоорондын зай.
14. Ган, цул баганын сууринд, суналттай нэг боолтод ирэх тооцоот ачааллын утгыг дараахь томъёогоор тогтооно:
(5)
Үүнд Rb – бетоны тооцоот эсэргүүцэл;
bs — баганын суурийн тулгуур хавтангийн өргөн;
х — баганын суурийн тулгуур хавтан доорх бетоны шахалтын бүсний өндөр; үүнийг БНбД 52-01-10-аар төвийн бус шахалттай элемент гэж авна.
N – багана дахь тооцоот дагуу хүч;
п — баганын суурийн нэг талд байрлах суналттай боолтын тоо.
15. Тоног төхөөрөмж суурин дээр тулах хавтгай дахь хэвтээ (шилжисхийлгэх) хүчлэлийг хүлээн авах, боолтыг урьдчилан чангалах хүчлэл F1-ийг дараахь томъёогоор тогтооно:
(6)
Үүнд k — 1 дүгээр хүснэгтээр тогтоох, чангалалтын тогтвортой байдлын коэффициент;
Q — тулгуурын хавтгайд үйлчилж буй, тооцоот шилжилхийлгэх хүч;
N — нормаль хүч;
f — үрэлтийн коэффициент 0,25-тай тэнцүү;
п — боолтын тоо.
16. Босоо болон хэвтээ (шилжисхийлгэх) хүч хамтарч үйлчлэх үед чангалах хүчлэл F0-ийн утгыг дараахь томъёогоор тодорхойлно:
(7)
17. Салангид суурьтай салаа бүхий нэвтэн ган баганын, гулзайлтын моментийн хавтгайд үйлчлэх, шилжисхийх хүч Q-ийн оронд дараахь нөхцөлийг хангаж буй, баганын шахалттай салааны үрэлтийн хүчийг авахыг зөвшөөрнө:
(8)
Үүний тэмдэглэгээ (4) дүгээр томъёоныхтай адил.
Гулзайлтын моментийн хавтгайд (холбогч багана) перпендикуляр шилжисхийх хүчний үйлчлэлд, ган цул болон нэвт багананд ирэх шилжисхийх хүчний оронд, дараахь нөхцөлийг хангаж буй тууш хүчний болон боолт чангалах хүчний үйлчиллээс үүдэх үрэлтийн хүчийг авахыг зөвшөөрнө:
(9)
Үүнд f — үрэлтийн коэффициент 0,25-тай тэнцүү;
п — баганын шахалттай салааг бэхлэх боолтын тоо эсвэл цул огтлолтой баганын суурийн нэг талд байрласан шахалттай боолтын тоо;
Аsa — нэг боолтын хөндлөн огтлолын талбай;
N — шилжисхийх хүчийг тодорхойлох хамгийн бага тууш хүч.
18. Бетоны анги В12,5, гангийн марк ВСт3кп2 үед, боолтыг бетонд суулгах хамгийн бага гүн Н-ийг 1 дүгээр хүснэгтийн дагуу авна.
Бусад гангийн марк ба бетоны шахалтад үзүүлэх бөх батын ангитай үеийн боолтын суулгах хамгийн бага гүн Н0-ийг дараахь томъёогоор тогтооно:
(10)
Үүнд m1 — В12,5 ангийн бетоны суналтын тооцоот эсэргүүцлийг, сонгосон ангийн бетоны тооцоот эсэргүүцэлд харьцуулсан харьцаа. Бэлэн сууринд өрөмдөж суулгах, 24 мм ба түүнээс том диаметртай боолтод коэффициент m1-ийг 1-тэй тэнцүү гэж авна;
т2 – сонгосон маркийн ган боолтын суналтын тооцоот эсэргүүцлийг, ВСт3кп2 маркийн гангын тооцоот эсэргүүцэлд харьцуулсан харьцаа.
19. Тахийлгасан боолтыг бетонд суулгах гүн - 15d, анкерийн хавтантай боолтод - 10d, өрөмдөж суулгах боолтод - 5d-тэй тэнцүүгээр авна.
20. Боолтын тэнхлэг хоорондын болон захын боолтын тэнхлэгээс суурийн ирмэг хүртэл зөвшөөрөгдөх хамгийн бага зайг 1 дүгээр хүснэгтэд дурьдав.
Боолтын суулгах гүнийг 5d хэмжээгээр нэмэгдүүлэх тохиолдолд, боолт хоорондын болон боолтын тэнхлэгээс суурийн ирмэг хүртэлх зайг 2d-ээр бууруулахыг зөвшөөрнө.
Боолт суулгах хэсэгт суурийн босоо ирмэгийг тусгайлан арматураар хүчитгэх тохиолдолд боолтын тэнхлэгээс суурийн ирмэг хүртэлх зайг дахин нэг диаметрээр багасгахыг зөвшөөрнө.
Бүх тохиолдолд боолтын тэнхлэгээс суурийн ирмэг хүртэлх зай дараахь хэмжээнээс бага байхыг хориглоно:
30 мм ба түүнээс бага диаметртай боолтод – 100 мм;
48 мм хүртэл диаметртай боолтод – 150 мм;
48 мм илүү диаметртай боолтод – 200 мм.
Тайлбар: Хос боолт суулгахад (жишээ нь, барилга ба байгууламжийн даацат ган баганыг бэхлэхэд), боолтын тэнхлэг хоорондын төсөллөсөн зайтай нүхлэгдсэн анкерын нэгдмэл хавтан хэрэглэнэ эсвэл ганцаарчилсан боолтууд хэрэглэвэл тэдгээрийн суулгалтын хүчийг сөөлжүүлөн гаргана.
3 ДУГААР ХАВСРАЛТ
(Лавалгааны)
(Лавалгааны)
ҮНДСЭН ҮСГЭН ТЭМДЭГЛЭГЭЭ
А. ГЕОМЕТР ТОДОРХОЙЛОЛТ
А. ГЕОМЕТР ТОДОРХОЙЛОЛТ
А - огтлолын талбай; суурийн улны талбай;
Asa - боолтын хөндлөн огтлолын талбай (эргээсээр нь);
b - огтлолын өргөн;
d - дугариг даршны доторх диаметр эсвэл дөрвөлжин даршны талын хэмжээ;
t - ханын зузаан;
tred - ханын шилжүүлсэн зузаан;
у - хөрсний гадаргуугаас авч үзэж буй огтлол хүртэлх зай;
H - боолтыг бетонд суулгах нэрэлсэн гүн;
hw - байгууламжийн доод талаас хөрсний усны тооцоот түвшин хүртэлх өндөр;
е - огтлолын хүндийн төвтэй харьцуулсан хүчний эксцентриситет;
u - хөндлөн огтлолын периметр;
r - гидравлик радиус.
Б. АЧААЛАЛ, ДАРАЛТ, ЭСЭРГҮҮЦЭЛ
М - гулзайлтын момент;
N - нормаль хүч;
Nu - буурийн эсэргүүцлийн босоо бүрдүүлэгч;
Q - хөндлөн хүч;
P - босоо ачаалал;
Q - гадаргуу дээр жигд хувиарлагдсан ачаалал;
рv - хөрсний босоо даралтын эрчим;
рh - хөрсний хэвтээ даралтын эрчим;
phg - хөрсний өөрийн жингээс ирэх, хэвтээ даралтын эрчим;
phq - гадаргуу дээрх түр ачааллаас ирэх, хэвтээ даралтын эрчим;
phc - барьцалдах хүчнээс ирэх, сөрөг даралтын эрчим;
рhw - хөрсний уснаас ирэх, нэмэлт хэвтээ даралтын эрчим;
pad - суулгах худгийн хананд ирэх, хөрсний нэмэлт хэвтээ даралтын эрчим;
v - авто тээврийн хэрэсэллээс ирэх, жигд хувиарлагдсан ачаалал;
Fv - босоо хавтгай дээрх хүчний проекцийн нийлбэр;
Fsa - шилжисхийлгэх хүч;
Fsr - тогтоох хүч;
F - боолтыг урьдчилан чангалах хүчний утга;
Е - буурийн хөрсний хэв гажилтын модуль;
Еb - бетоны харимхайн модуль;
Еa - хананд ирэх, хөрсний идэвхтэй даралт;
Ehr - хөрсний идэвхгүй эсэргүүцэл;
Ih - ханын 1 м огтлол дох инерцийн момент;
R - хөрсөнд ирэх тооцоот тууш даралт; тулгуураас үйлчлэх хүч;
Rb - бетоны тэнхлэгийн дагуух суналтын, тооцоот эсэргүүцэл;
Rba - боолтын металлын суналтын, тооцоот эсэргүүцэл;
at - материалын температурын шугаман хэв гажилтын коэффициент;
av - ёроолын туялзалтын үзүүлэлт;
v - Пуассоны коэффициент.
В. НАЙДВАРЖИЛТЫН КОЭФФИЦИЕНТ
gc - бетоны ажиллах нөхцлийн коэффициент;
gn - байгууламжийн зориулалтын найдваржилтын коэффициент;
gf - ачааллын найдваржилтын коэффициент.
Г. ХӨРСНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
g - хөрсний хувийн жин;
gs - хөрсний хэлхээдсийн хувийн жин;
gw - усны хувийн жин;
gsw - усны жигнэсэн үйлчлэлийг тооцсон хөрсний хувийн жин;
j - хөрсний дотоод үрэлтийн өнцөг;
с - хөрсний хувийн барьцалдал;
q0 - эгц босоогоос хөрсний гулсалтын налуугийн өнцөг;
e - хөрсний сүвэрхэгшилтийн коэффициент;
f - үрэлтийн коэффициент;
b - хэвтээ чигээс гулгах гадаргуугийн налуугийн өнцөг;
lh - хөрсний идэвхтэй хэвтээ даралтын коэффициент;
lhr - хөрсний идэвхгүй хэвтээ даралтын коэффициент;
l0 - тайван байдал дахь хөрсний хажуугийн даралтын коэффициент.
4 ДҮГЭЭР ХАВСРАЛТ
(Лавалгааны)
(Лавалгааны)
ХАМТАТГАН МӨРДӨХ НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. БНбД 23-01-09 - Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн
үзүүлэлт
2. БНбД 21-01-02 - Барилга, байгууламжийн галын аюулгүй байдал
3. БНбД 2.01.07.90 - Ачаалал ба үйлчлэл
4. БНбД 2.02.01.94 - Барилга байгууламжийн буурь суурийн зураг
төсөл зохиох норм ба дүрэм.
5. БНбД 52-01-10 - Бетон ба төмөр бетон бүтээц. Ерөнхий журам
6. БНбД 20-02-11 - Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах төлөвлөлт
7. БНбД 40-05-98 - Барилга доторх усан хангамж, ариутгах татуурга
8. БНбД 40-02-06 - Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж
9. БНбД 40-01-06 - Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж
10. БНбД 32-01-00 - Автозам төсөллөх
11. БНбД 3.06.04-88 - Гүүр хоолой
12. БНбД 31-11-09 - Үйлдвэрийн барилга
13. БНбД 31-20-11 - Үр тариа хадгалах болон боловсруулах байгууламж
14. БНбД 23-02-08 - Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг
15. БНбД 2.03.02-90 - Өрөгт ба арматурласан өрөгт бүтээц.
16. БНбД 53-03-07 - Ган бүтээц
(Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм)
17. БНбД 41-02-05 - Гадна дулаан хангамж
18. БНбД 41-01-11 - Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер
19. БНбД 30-02-07 - Үйлдвэрийн газрын барилгажилтын
ерөнхий төлөвлөгөө.
20. БНбД 21-03-04 - Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах.
Галын аюулгүйн норм
21. БНбД 31-12-08 - Шал
22. БНбД 2.09.12-87 - Үйлдвэрийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн
Эрүүл ахуйн норм
23. БД 43-103-08 - Барилга, байгууламжийн аянга хамгаалалтын
Зураг төсөл зохиох заавар
24. MNS (ISO)4302:2009 - Кран-салхины ачааллын үнэлгээ.
ветровая. Нормы и метод определения.
25. MNS 3629:1983 - Нефть, нефтийн бүтээгдэхүүн. Савлах, хадгалах,
Тээвэрлэх.
26. MNS 3557:1983 - Гидротехникийн зориулалттай бетонд тавих
Техникийн шаардлага.
27. MNS 2803:2004 - Хүнд бетонд хэрэглэх дүүргэгч материал.
Техникийн шаардлага
Текст томруулах
A
A
A