A

A

A

Бүлэг: 1979

 

                                                                                                                                                                           Засгийн газрын 2012 оны 203 дугаар

                                                                                                                                                                           тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

“ХАТАН ТУУЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

I ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ (2012-2016 ОН)

 

 

Хөтөлбөрийн зорилт, чиглэл

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хариуцах байгууллага

Хамтран хэрэгжүүлэгч

Хэрэгжүүлэх хугацаа

1

Туул голын хөвөөнд орших нийслэл-Улаанбаатар хот болон бусад суурин газрууд, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг ус хангамжийн эх үүсвэрээр найдвартай хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс газар доорхи болон гадаргын усны судалгааг эрчимжүүлж, усны нөөц, түүний дотор ашиглалтын нөөцийг баталгаажуулах

Улаанбаатар хотын төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжид ашиглаж байгаа Туул голын аллювийн хурдасны газрын доорхи усны нийт ордын хэмжээнд ашиглалтын хайгуул явуулж, ашиглаж болох боломжит нөөцийг дахин үнэлж баталгаажуулах, эх үүсвэрүүдийн нөхөн сэргэлтийн болон өөр хоорондын харилцан нөлөөллийг үнэлж, ашиглалтын зохистой горимыг эх үүсвэр бүрт тогтоож мөрдүүлэх

БОАЖЯ

ЗТБХБЯ,

НЗДТГ,

УГ,

УСУГ

 

2013-2014

Сав газрын хэмжээнд Улаанбаатар хотын доод эх үүсвэр зэрэг газрын доорхи усны илрэл бүхий талбайд гидрогеологийн урьдчилсан болон нарийвчилсан хайгуул судалгаа хийж нөөцийг баталгаажуулах

БОАЖЯ

ШУА,

УГ

 

2013 -2016

“Туул усан цогцолбор” төслийн техник-эдийн засгийн үнэлгээ боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, гарсан үр дүнг үндэслэн цогцолборыг барих ажлыг эхлүүлэх

БОАЖЯ

ЗТБХБЯ,

НЗДТГ,

УГ

 

2012-2016

Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сав газар дахь ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагын усны хэрэглээг тооцоолж гарган, нэгдсэн зохицуулалтаар хангах

 

БОАЖЯ, ЗТБХБЯ,

ХХААХҮЯ,

ЭБЭХЯ

 

УГ,

ТГСГЗ

2013-2016

2

Туул голын сав газрын усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргэх бүхий л боломжийг хангах, усан сангууд байгуулах замаар гадаргын урсацыг нэмэгдүүлэх, урсацын тохируулга хийх боломжийг бүрдүүлэх;

Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, Туул гол болон Тэрэлж, Сэлбэ, Дунд гол, Улиастай, Баянгол зэрэг түүний цутгал голуудын онцгой, энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, бүсийн дэглэмийг мөрдүүлэх

ЗТБХБЯ,

БОАЖЯ,

НЗДТГ

 

ГХБГЗЗГ,

УГ,

УСУГ

 

2012-2016

Туул голын үерийн хамгаалалтын далан болон Дунд голын голдрил дотор суурьшил бий болгож, орон сууцны барилга нэмж барихыг таслан зогсоох, хууль тогтоомж зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох

ЗТБХБЯ

 

ГХБГЗЗГ,

УГ,

НЗДТГ

2012-2016

Туул голын үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах, өргөтгөх ажлын зураг төсөл боловсруулж хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

ЗТБХБЯ,

ОБЕГ

ГХБГЗЗГ,

УГ,

НЗДТГ

2012-2015

3

 

Туул голын усны нөөц, чанарт байнгын, тасралтгүй хяналт-шинжилгээ хийх шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах

Улаанбаатар хотын ус хангамжийн бүх эх үүсвэрүүд, мөн томоохон ус ашиглагч (дулааны цахилгаан станцууд гэх мэт)-ийн  усны чанар, хэрэглээг хянах улсын болон дотоод хяналт-шинжилгээний цооногууд байгуулж, автоматжуулах замаар усны горим, чанарын хяналт-шинжилгээг тасралтгүй явуулах техник, технологийн чадавхийг бүрдүүлэх

ЗТБХБЯ, БОАЖЯ,

ЭБЭХЯ

 

МХЕГ,

 УГ,

ЦУОШГ,

ГХБГЗЗГ,

НЗДТГ,

ТГСГЗ

2013-2016

Бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд хяналт тавих, хяналтын лабораториудын чадавхийг бэхжүүлэх

ЗТБХБЯ,

МХЕГ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

ТГСГЗ

2013-2016

Туул гол болон бусад цутгал голуудад ажиллаж байгаа ажиглалтын харуулын тоог нэмэгдүүлэх, ажиглалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх

БОАЖЯ

 

УГ,

ЦУОШГ

2013-2016

Бохир усны цэвэрлэгээний түвшин, голын усны чанарын төлөв байдлын талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох

БОАЖЯ,

МХЕГ,

ТГСГЗ

аймаг, нийслэлийн

ЗДТГ

2012-2014

Туул голын эхэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний  дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, нийт сав газрын хэмжээнд  усны чанарын төлөв байдалд үнэлгээ өгөх

БОАЖЯ,

МХЕГ

 

ТГСГЗ,

 НБХГ

2013-2014

4

Үйлдвэр, аж ахуйн нэгжээс Туул голын усны нөөц, чанарт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг үндсэнд нь арилгах, голын усны цэвэршилтийг хангах, бохирдлыг бууруулах арга хэмжээ авах

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад технологийн шинэчлэл хийсний дараа Төв цэвэрлэх байгууламжаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх Туул голын голдрилын ёроолын хурдасыг цэвэрлэж хоёрдогч бохирдлын эх үүсвэрийг бүрэн саармагжуулах

ЗТБХБЯ,

БОАЖЯ

 

ТГСГЗ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

 

2014-2016

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар дамжуулан зохих стандартад нийцтэл цэвэрлэсний дараа төвлөрсөн ариутгах татуургын системд нийлүүлдэг тогтолцоонд шилжүүлэх

БОАЖЯ, ХХААХҮЯ,

МХЕГ

 

НЗДТГ,

ТГСГЗ

2013-2014

Гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулж, одоогийн хэрэглэгдэж байгаа нүхэн жорлонг шинэчлэн, гэр, орон сууцны нөхцөлд тохирсон бохирдолгүй ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, хэсэгчилсэн байдлаар шийдэх замаар гэр хорооллоос Туул голд үзүүлж байгаа бохирдлын хэмжээг тодорхой түвшинд хүртэл бууруулах

 

ЗТБХБЯ

 

ТГСГЗ,

НЗДТГ

2012-2016

Арьс, шир боловсруулах үйлдвэрийг хаягдал усаа өөрөө цэвэрлэн эргүүлж ашигладаг технологид шилжүүлсэн нөхцөлд нийслэлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх шаардлага тавьж, эдгээр чиглэлийн үйлдвэрийн бохир усыг байгальд      шууд хаях, голд нийлүүлэх явдлыг бүрэн        зогсоох

аймаг, нийслэлийн ЗДТГ

БОАЖЯ,

ХХААХҮЯ

2012-2015

Дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн усыг эргүүлэн ашиглах төсөл хэрэгжүүлэх

ЭБЭХЯ

ТГСГЗ,

НЗДТГ

2013-2014

5

Улаанбаатар хотын бүх цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийж, бохир усны цэвэрлэгээний түвшинг стандартын шаардлагад хүргэх

Улаанбаатар хотын болон Туул голын сав газар дахь бусад цэвэрлэх байгууламжид техникийн аудит хийх, үе шаттайгаар технологийн шинэчлэл хийх

ЗТБХБЯ,

ҮАГ

ТГСГЗ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

2013-2015

Төв цэвэрлэх байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлж стандартын шаардлага хангуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж, хэрэгжүүлэх

ЗТБХБЯ

 

ТГСГЗ,

 НЗДТГ

2013-2014

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөсөн дүүргүүдэд байгуулах цэвэрлэх байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл  зураг төслийг боловсруулах

ЗТБХБЯ

 

ТГСГЗ,

 НЗДТГ

2013-2016

Төвлөрсөн шугам сүлжээнд цэвэрлэсэн бохир усыг нийлүүлдэггүй бага болон дунд оврын ус цэвэрлэх байгууламжийн ус цэвэрлэгээний чанар, түвшин, түүнд тавих хяналтыг төр болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн байгууллагуудын хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх

ЗТБХБЯ

БОАЖЯ

ТГСГЗ,

 НЗДТГ

2014-2016

6

Туул голын сав дагуу гадаргын усны хуримтлал үүсгэх замаар үйлдвэр, цахилгаан станц, ногоон байгууламж, газар тариалангийн усны хэрэгцээг гадаргын ус болон стандартын түвшинд хүртэл цэвэрлэсэн хаягдал усаар хангах арга хэмжээ авах

Хаягдал усыг орчин үеийн дэвшилтэт технологиор цэвэрлэж, олон зориулалтаар дахин ашиглах зорилгоор Туул-Сонгино    зэрэг төслүүдийн урьдчилсан судалгаа     хийж, техник-эдийн засгийн үндэслэл   боловсруулах

 

ЗТБХБЯ

 

 

2012-2013

Улаанбаатар хотын орчимд шар усны үер, цас, борооны усыг хуримтлуулах усан сан, далан байгуулах боломжтой газрын нарийвчилсан судалгаа хийж, зураг төслийг гарган, зарим төслийг хэрэгжүүлж эхлэх

БОАЖЯ, ЗТБХБЯ

 

УГ,

ТГСГЗ,

 НЗДТГ

2012-2016

7

 

Туул голын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг бүрэн зогсоож, эвдэрсэн газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж дуусгах

Туул голын сав газар дахь хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан газарт байрлах ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах

ЭБЭХЯ,

БОАЖЯ,

МХЕГ

ТГСГЗ,

 НЗДТГ

2012-2013

Эрх нь цуцлагдсан болон нөөц нь дууссан элс, хайрганы ордын эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж, аж ахуй, аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр тохижуулж ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

ЭБЭХЯ,

БОАЖЯ,

ЗТБХБЯ

 

ТГСГЗ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

2013-2016

Туул голын дагууд эвдрэлд орсон газруудын иж бүрэн судалгаа гаргаж, нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх

БОАЖЯ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

ЭБЭХЯ,

ЗТБХБЯ,

МХЕГ

2012-2016

8

Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын эхийг ойжуулах, голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг хэрэгжүүлэх замаар усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх

Туул голын эх орчимд түймэрт нэрвэгдсэн, ойн хортон шавьжид идэгдсэн болон хүний ашиглалтын үйл ажиллагаанд өртсөн ойн санг бүрэн нөхөн сэргээж, ойн хортон шавьжтай тэмцэх, түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулах

БОАЖЯ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

ОГ,

 НБХГ,

ТГСГЗ

2012-2016

Сэлбэ, Улиастай, Тэрэлжийн голын эхэд ойжуулалт хийх шаардлагатай газрын судалгаа гаргаж, ойжуулан хашиж хамгаалах

БОАЖЯ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

ОГ,

 ТГСГЗ

2012-2013

Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын эхийн бэлчирийн даацыг тогтоож мөрдүүлэх

БОАЖЯ,

ХХААХҮЯ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

УГ,

ОГ

 

2012-2016

 

Тайлбар:       БОАЖЯ-Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

                                    ЗТБХБЯ-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам

 

                                    ХХААХҮЯ-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

ЭБЭХЯ-Эрдэс баялаг, эрчим хүчний яам

 

ҮАГ-Үндэсний аудитын газар

 

МХЕГ-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

 

                                    НЗДТГ-Нийслэлийн засаг даргын Тамгын газар

 

                                    ТГСГЗ-Туул голын сав газрын захиргаа

 

                                    УГ-Усны газар

 

                                    ОГ-Ойн газар

 

                                    ГХБГЗЗ-Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар

                                   

 

 

 

------оОо------