A

A

A

Бүлэг: 1979

 


Засгийн газрын 2012 оны 204 дүгээр

                                                                               тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭНГЭРИЙН ТЭМДЭГ,

ҮНЭМЛЭХИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

 

Нэг.  Энгэрийн тэмдэг

 

      Нэрэмжит шагнал хүртэгчид олгох энгэрийн тэмдэг нь жижиг цагиргаар өөр хоорондоо холбогдсон хоёр хэсгээс бүрдэнэ. Дээд хэсгийг 25 мм урт, 9 мм өргөнтэй тэгш өнцөгтийн доод хэсэгт 7 мм өндөртэй адил хажуут гурвалжин хошууг залган хийх бөгөөд Монгол Улсын төрийн далбааны өнгөтэй байна. Тэмдгийн доод хэсэг нь 34 мм-ийн голчтой дугуй дээр их эрдэмтний цээж дүрийг товойлгон дүрсэлж, дор нь кирилл үсгээр “Академич Б.Ринчен”, “Академич Ц.Дамдинсүрэн”, “Академич Б.Ширэндэв” гэж тус тус бичсэн байна. Дээд хэсгийн зузаан нь 1.5 мм, доод хэсгийнх нь 2.5 мм байна. Тэмдгийг мөнгөлөг өнгийн металлаар хийнэ.

 

 

Хоёр.  Үнэмлэх

 

      Үнэмлэх нь 100 мм х 150 мм-ийн хэмжээтэй, улаан өнгийн материалаар хийсэн зөөлөвч бүхий хавтастай, хавтасны нүүрэн дээр “Нэрэмжит шагналын үнэмлэх” гэж монгол бичгээр бичсэн байна.

 

      Үнэмлэхийн хавтасны дотор тал нь мөнгөлөг өнгөтэй байх бөгөөд алтан шаргал өнгийн түмэн насан хээгээр хүрээлсэн байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд “Үнэмлэх”, “Дугаар...” гэж, дараагийн нүүрэн дээр:

 

“Хүндэт..............................Танд Монгол судлалын салбарт шилдэг бүтээл туурвиж, Монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах (дэлхийн соёл, шинжлэх ухаан, уран зохиолын бүтээлийг орчуулан олон түмний хүртээл болгох), (Монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгох) үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Академич Б.Ринченгийн нэрэмжит шагнал олгов.”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд..............................(гарын үсэг), ...оны...дугаар сарын...-ны өдөр” гэж,

 

“Хүндэт.................................Танд монгол хэл, утга зохиол, дорно дахины судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан тул Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал олгов.”,  “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд...............................(гарын үсэг), ...оны...дугаар сарын...-ны өдөр” гэж,

 

“Хүндэт..................................Танд Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлж, Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал олгов.”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд...............................(гарын үсэг), ...оны...дугаар сарын...-ны өдөр” гэж,  тус тус бичсэн байна.

 

 

 

------оОо------