- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУУРЬ ЗАРЛАГА ТООЦОХ АРГАЧЛАЛ (Засгийн газрын 2019 оны 445 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2012 оны 30 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУУРЬ
ЗАРЛАГА ТООЦОХ АРГАЧЛАЛ
(Засгийн газрын 2019 оны 445 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийг тодорхойлох, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээнд төсвийн хуваарилалтын тэгш зарчим баримталдаг байх зорилгоор Төсвийн тухай хуулийн 56.4-т заасны дагуу орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцоход энэхүү аргачлалыг мөрдөнө.
1.2. Энэ аргачлалд хэрэглэсэн нэр томъёог дараахь байдлаар ойлгоно:
1.2.1. “орон нутгийн төсвийн суурь зарлага” гэж Төсвийн тухай хуулийн 58.1.1, 58.2.1, 58.3.1, 58.4.1-д заасан орон нутгийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон урсгал болон хөрөнгийн зарлага, мөн хуулийн 58.1.4, 58.1.14, 58.2.4, 58.2.13, 58.3.2, 58.3.5, 58.4.2, 58.4.6-д заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй холбогдох урсгал зардлын нийлбэрийг;
1.2.2. “санхүүгийн дэмжлэг” гэж доод шатны төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дээд шатны төсвөөс шилжүүлэх хөрөнгийг;
1.2.3. “орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон сумын баг, дүүргийн хороо түүнчлэн Засаг даргын шууд харьяанд байгаа орон нутгийн төсөвт байгууллагын үйл ажиллагааны урсгал болон хөрөнгийн зардлын нийлбэрийг;
1.2.4. “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардал” гэж Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгө, аймгийн байгаль орчны газар, сум дундын ойн ангийн үйл ажиллагааны урсгал болон хөрөнгийн зардлын нийлбэрийг;
1.2.5. “орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээний зардал” гэж холбогдох хуулийн дагуу иргэдэд олгох энэ аргачлалын хавсралтад заасан тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний нормативт хэмжээг;
1.2.6. “норматив” гэж тухайн үйлчилгээ, арга хэмжээнд зарцуулах нөөцийг хуваарилах зорилгоор тооцсон зардлын нэгжийн дундаж хэмжээг;
1.2.7. “зардлын суурь түвшин” гэж тухайн төсөв боловсруулах жилийн өмнөх оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн бодит хэмжээг.
Хоёр. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх зардлын
ангилал, орцын норматив
2.1. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг дараахь байдлаар ангилна:
2.1.1. тогтмол шинжтэй урсгал зардал;
2.1.2. хувьсах шинжтэй урсгал зардал;
2.1.3. хөрөнгийн зардал.
2.2. Тогтмол шинжтэй урсгал зардал дараахь орцоос бүрдэнэ:
2.2.1. жишиг нормативаар тогтоосон орон тооны цалин, нэмэгдэл;
2.2.2. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл;
2.2.3. түлш, халаалт;
2.2.4. цахилгаан эрчим хүч;
2.2.5. цэвэр, бохир ус;
2.2.6. байрны түрээс.
2.3. Энэ аргачлалын 2.2-т зааснаас бусад орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг хувьсах шинжтэй урсгал зардалд тооцно. Хувьсах зардал дор дурдсан орцоос бүрдэнэ:
2.3.1. бичиг хэргийн зардал;
2.3.2. тээвэр шатахууны зардал;
2.3.3. шуудан, холбоо, интернэтийн зардал;
2.3.4. дотоод болон гадаад албан томилолтын зардал;
2.3.5. ном хэвлэл худалдан авах зардал;
2.3.6. эрдэм шинжилгээ судалгааны зардал;
2.3.7. эд хогшил худалдан авах зардал;
2.3.8. төлбөр хураамж;
2.3.9. урсгал засвар;
2.3.10. нэг удаагийн тусламж, дэмжлэг;
2.3.11. дээрх зардалтай адилтган үзэх бусад зардал.
Гурав. Тогтмол шинжтэй урсгал зардал тооцох
3.1. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой цалин хөлсний зардлыг тооцохдоо дараахь зүйлийг баримтална:
3.1.1. захиргааны ажил, үүрэг гүйцэтгэх албан хаагчийн орон тооны нормативыг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг хязгаар эсхүл орон нутгийн төрийн нийтийн албаны байгууллагын орон тоог тогтоосон эрх бүхий байгууллагын хамгийн сүүлд гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрийг үндэслэнэ;
3.1.2. тогтоосон орон тооны хязгаарыг нэмэгдүүлэх саналыг тухайн жилийн төсвийн бодлогод баримталж байгаа чиглэлийг үндэслэнэ;
3.1.3. үйлчилгээний ажил, үүрэг гүйцэтгэх орон тоог тогтоохдоо төрийн нийтийн албаны байгууллагад 350 метр квадрат талбайд 1 орон тоо байхаар тооцно. Хэрэв талбайн хэмжээ нормд хүрэхгүй бол 2 буюу түүнээс дээш байгууллагын дунд 1 үйлчилгээний орон тоо байхаар зохицуулах буюу хавсран ажиллуулахаар тооцно;
3.1.4. бохирын үйлчилгээг 10-12 суултуурт 1 орон тоо байхаар тооцно.
3.1.5. үйлчилгээний автомашин бүрт 1 жолоочийн орон тоо байхаар тооцно. Хот тохижуулах үйлчилгээнд ашиглаж байгаа жижиг оврын тракторыг үйлчилгээний автомашины жолоочийн орон тоонд хавсруулан тооцно;
3.1.6. орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой цалин хөлсний зардлыг энэ аргачлалын 3.1.1-3.1.4-т заасан орон тооны жишигт үндэслэн Засгийн газраас хамгийн сүүлд баталсан төрийн албан хаагчийн цалин, нэмэгдлийн жишгээр тооцож гаргана.
3.2. Цалингаас тооцох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан хувь хэмжээгээр тооцно.
3.3. Орон нутгийн төрийн нийтийн албаны байгууллагын байрлаж байгаа байрны түлш, халаалт, цэвэр болон бохир ус, цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон түрээсэлж байгаа байрны талбайн хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөж байгаа үнэ, тарифаар тооцно.
3.4. Хэрэв холбогдох салбарын хуулиар тогтмол шинжтэй урсгал зардал тооцоход ашиглах тусгайлан тогтоосон хувь хэмжээ байгаа бол түүнийг баримтлан тооцно.
Дөрөв. Хувьсах шинжтэй урсгал зардал тооцоход
ашиглах үзүүлэлт
4.1. Аймаг, сум, багийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хувьсах шинжтэй урсгал зардлыг дор дурдсан үзүүлэлт, зардлын нөлөөллийн хувийн жинд харгалзуулан тогтооно:
4.1.1. хүн амын тоо-харгалзах хувийн жин 50 хувь;
4.1.2. нутаг дэвсгэрийн хэмжээ-харгалзах хувийн жин 25 хувь;
4.1.3. алслалт-харгалзах хувийн жин 25 хувь.
4.2. Нийслэл, дүүрэг, хорооны удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хувьсах шинжтэй урсгал зардлыг дараахь үзүүлэлт ашиглан тогтооно:
4.2.1. зардлын суурь түвшин;
4.2.2. хүн амын нягтрал;
4.2.3. бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн дундаж үнэ тариф.
4.3. Энэ аргачлалын 4.1.1-д заасан хүн амын тоо, 4.1.2-т заасан нутаг дэвсгэрийн хэмжээ, 4.2.2-т заасан хүн амын нягтралын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор хамгийн сүүлд шинэчлэн нийтэд мэдээлсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэслэнэ.
4.4. Энэ аргачлалын 4.2.3-т заасан бараа, ажил, үйлчилгээний дундаж үнэ тарифыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэрэглээний сагсанд багтсан барааны үнэ болон эрх бүхий байгууллагаас үнэ тариф тогтоосон холбогдох эрх зүйн актыг тус тус үндэслэнэ.
4.5. Энэ аргачлалын 4.1.3-т заасан алслалтын үзүүлэлтийг дараахь байдлаар тогтооно:
4.5.1. аймгийн төвөөс нийслэл хүртэлх зайг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор гаргасан хот хоорондын замын уртаар;
4.5.2. сумын төвөөс аймгийн төв хүртэлх зайг тухайн аймгийн нийт сумдын аймгийн төв хүртэлх замын уртын арифметик дунджаар.
4.6. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хувьсах шинжтэй урсгал зардал тооцох үзүүлэлтийг зарлагын суурь түвшний санхүүгийн тоон мэдээлэлд харьцуулж гаргана. Жишээлбэл, 2013 оны хувьсах шинжтэй урсгал зардлын хуваарилалтын тооцоог хийхдээ 2012 оны хувьсах шинжтэй урсгал зардлын хүлээгдэж байгаа бодит гүйцэтгэлд үндэслэн холбогдох үзүүлэлт тус бүрээр харьцуулна.
4.7. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хувьсах шинжтэй урсгал зардлын суурь түвшинг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон баг, хороодын нийт дүнгээр тус тус ангилна.
4.8. Сум, дүүрэг болон баг, хорооны удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой суурь түвшний хувьсах шинжтэй урсгал зардлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг аймаг, нийслэлийн нийт дүнгээр нь тооцоонд авна.
Тав. Хувьсах шинжтэй урсгал зардал тооцох
5.1. Нийт аймгуудын суурь түвшний хувьсах шинжтэй урсгал зардлын нийлбэрийн 50 хувиар хүн амын тооноос хамааран хуваарилагдах зардлын нийт дүнг тооцно. Хүн амын тоог аймгийн хэмжээний үзүүлэлтээр авна.
5.2. Тухайн аймагт оршин сууж байгаа хүн амын тоог аймгуудын нийт хүн амын тооны нийлбэрт харьцуулсан харьцаа (индекс)-г тухайн байгууллага бүрийн суурь түвшний хувьсах шинжтэй урсгал зарлагын энэ аргачлалын 5.1-д ногдох дүнгээр үржүүлж тухайн нэгжид хуваарилах зардлын дүнг тогтооно.
Хүн амын тооноос хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг дараахь томъёогоор тооцно:
N_i=d_i/(∑▒d_i ) 〖*M〗_i
Энд,
N_i – хүн амын тооноос хамаарч тухайн нэгжид ногдох зардлын дүн
M_i – тухайн нэгжийн хувьсах шинжтэй суурь түвшний зардлын 50 хувь-ногдох хэсэг
d_i – тухайн аймгийн хүн амын тоо
5.3. Нийт аймгуудын суурь түвшний хувьсах шинжтэй урсгал зардлын нийлбэрийн 25 хувиар алслалтаас хамааран хуваарилагдах зардлын нийт дүнг тооцно.
5.4. Аймгийн төвд байрлах байгууллагын алслалтаас хамаарсан индексийг дараахь байдлаар тооцно:
〖Av〗_i=(A_i+S_i)/(∑▒〖(A_i 〗+S_i))
〖Av〗_i –аймгийн төвийн нийт байгууллагуудын зардал тооцох алслалтын индекс
A_i –аймгийн төвөөс нийслэл хүртэлх замын урт (км)
S_i –сумын төвөөс аймгийн төв хүртэлх замын дундаж урт (км)
5.5. Аймгийн төвд байрлах байгууллагын алслалтаас хамаарсан зардлыг тус бүрт нь дараахь томъёоны дагуу тооцно:
〖AV〗_i=〖Av〗_i*M_i
〖AV〗_i -аймгийн төвд байрших байгууллагуудын хуваарилагдах зардлын хэмжээ
〖Av〗_i -аймгийн ИТХ, ЗДТГ-ын зардал тооцох алслалтын индекс
〖 M〗_i -тухайн аймгийн хувьсах шинжтэй суурь түвшний зардал (5.3)
5.6. Тухайн аймагт харьяалагдах сумд, багуудын алслалтаас хамаарсан индексийг гаргахдаа:
〖Sv〗_i=S_i/(∑▒S_i )
〖 Sv〗_i –сумдын байгууллагууд болон багийн зардал тооцох алслалтын индекс
〖 S〗_i –сумын төвөөс аймгийн төв хүртэлх замын дундаж урт (км)
5.7. Сумд болон багуудийн алслалтаас хамаарсан зардлыг тус бүрт нь дараахь томъёоны дагуу тооцно:
SV_i=〖Sv〗_i*M_i
〖SV〗_i -сумдын байгууллагууд болон багуудад хуваарилагдах зардлын хэмжээ
〖 Sv〗_i -сумдын байгууллагууд болон багийн зардал тооцох алслалтын индекс
〖 M〗_i -тухайн аймгийн хувьсах шинжтэй суурь түвшний зардал (5.3)
5.8. Нийт аймгийн суурь түвшний хувьсах шинжтэй урсгал зардлын нийлбэрийн 25 хувиар газар нутгийн хэмжээнээс хамааран хуваарилагдах зардлын нийт дүнг тооцно. Газар нутгийн хэмжээг аймгийн хэмжээний үзүүлэлтээр авна.
5.9. Тухайн аймгийн газар нутгийн хэмжээг аймгуудын нийт газар нутгийн хэмжээний нийлбэрт харьцуулсан харьцаа (индекс)-г тухайн байгууллага бүрийн (аймгийн ИТХ, ЗДТГ, тухайн аймагт харьяалах бүх сумдын ИТХ, ЗДТГ болон багуудын нийт зардал) суурь түвшний хувьсах шинжтэй урсгал зарлагын энэ аргачлалын 5.8-д ногдох дүнгээр үржүүлж тухайн нэгжид хуваарилах зардлын дүнг тогтооход дараахь томъёог ашиглана:
G_i=g_i/(∑▒g_i )*M_i
G_i – газар нутгийн хэмжээнээс хамаарч тухайн аймагт ногдох зардлын дүн
M_i – тухайн аймгийн хувьсах шинжтэй суурь түвшний зардал
g_i – тухайн аймгийн газар нутгийн хэмжээ
5.10. Улаанбаатар хотын хувьсах шинжтэй суурь зардлыг дараахь байдлаар тогтооно:
5.10.1. зардлын суурь түвшнээс хувьсах шинжтэй урсгал зардлыг нийслэл болон дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, хороодын үйл ажиллагааны зардлын нийт дүнгээр ангилна;
5.10.2. хувьсах шинжтэй урсгал зардлын ангилалд багтах зардлын зүйлсийг зардлын суурь түвшин болон бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифтай харьцуулж хянана;
5.10.3. хүн амын нягтралыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог ашиглаж гаргана;
5.10.4. хүн амын нягтрал өмнөх жилийн статистик үзүүлэлтээс нэмэгдсэн бол тэрхүү нэмэгдсэн хувиар хянасан зардлын дүнг өсгөнө. Хэрэв хүн амын нягтрал буурсан бол зардлын хэмжээг хэвээр үлдээнэ.
Зургаа. Хөрөнгийн зардал тооцох
6.1. Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгийн зардлыг дараахь байдлаар хянаж суурь зарлагад тооцно:
6.1.1. өөрийн хэрэгцээнд албан конторын барилга худалдаж авах эсхүл шинээр барих бол өмнөх барилгын ашиглалтын хэрэгцээ хангахгүй болсныг нотолсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
6.1.2. шинээр барих барилгын зураг төсөв, техникийн бусад зөвшөөрөл;
6.1.3. их засвар хийхээр бол холбогдох төсвийг зохих норм, норматив, дүрмийн дагуу бэлтгэсэн байх;
6.1.4. тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж худалдаж авахаар бол өмнө нь ашиглаж байсан хөрөнгө нь зохих элэгдлийн нормд заасны дагуу өртгөө бүрэн нөхсөн эсхүл зохих журмын дагуу хэрэглээнээс актлагдсан бол орон нутгийн өмчийн хөрөнгийн бүртгэлээс хасагдсаныг нотолсон байх;
6.1.5. албан ажлын хэрэгцээнд уналгын автомашин өөрийн хөрөнгөөр худалдаж авахаар бол холбогдох үнийн саналын судалгааг бэлтгэх. Зөвхөн шинэ буюу тэг гүйлттэй автомашин худалдан авах санал бэлтгэх;
6.1.6. шинэ хөрөнгө оруулалттай холбоотой урсгал зардлын хэмжээг тооцсон байх.
Долоо. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх
үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой
зардал тооцох
7.1. Аймаг, нийслэлийн байгаль хамгаалах газрын үйл ажиллагааны урсгал зардлыг дараахь байдлаар тооцно:
7.1.1. тогтмол шинжтэй урсгал зардлыг энэ аргачлалын 3 дугаар зүйлд заасны дагуу;
7.1.2. хувьсах шинжтэй урсгал зардлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан орон нутгийн иргэдийн төлөөллийн болон засаг захиргааны нэгжийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлбэл зохих чиг үүргийг суурь түвшний төсөвтэй нь харьцуулж, дараахь зүйлсийг харгалзан тогтооно:
7.1.2.1. байгалийн бүсчлэлд хамрагдсан сумд;
7.1.2.2. байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн норматив;
7.1.2.3. улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авч хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох эсэх;
7.1.2.4. хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох эсэх;
7.1.2.5. байгаль орчны байцаагчийг нормын хувцас, ялгах тэмдэг, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах шаардлагатай эсэх;
7.1.2.6. харьяалах нутаг дэвсгэрийн байгалийн тогтоц, хэв шинж;
7.1.2.7. уул уурхайн олборлолт хийсний улмаас байгаль орчны үнэлгээ хийж байгалийг нөхөн сэргээх шаардлагатай эсэх;
7.1.2.8. байгалийн нөөцийг нөхөн сэргээх шаардлагатай эсэх.
7.2. Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын хавсралтад заасан байршил бүхий сум дундын ойн ангийн үйл ажиллагааны хувьсах шинжтэй урсгал зардлыг дараахь байдлаар тооцно:
7.2.1. тогтмол шинжтэй урсгал зардлыг энэ аргачлалын 3 дугаар зүйлд заасны дагуу;
7.2.2. орон тооны дээд хязгаарыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэрийн дагуу;
7.2.3. хувьсах шинжтэй урсгал зардлыг холбогдох эрх зүйн актаар баталгаажсан чиг үүрэг, арга хэмжээг суурь түвшний төсөвтэй харьцуулж хянан тогтоохдоо дараахь зүйлсийг харгалзана:
7.2.3.1. Засгийн газраас тогтоосон ойн ангийн хариуцах талбайн норматив;
7.2.3.2. харьяалах нутаг дэвсгэрийн байгалийн тогтоц, хэв шинж;
7.2.3.3. байгаль хамгаалагчийг нормын хувцас, ялгах тэмдэг, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах шаардлагатай эсэх;
7.2.3.4. байгалийн нөөцийг нөхөн сэргээх шаардлагатай эсэх;
7.2.3.5. ой цэвэрлэх, нөхөн сэргээх шаардлагатай эсэх;
7.3. Байгаль орчныг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээх зориулалтаар зарцуулах хөрөнгийн хэмжээг Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасныг баримтлан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тооцно.
Найм. Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг
хэрэгжүүлэхтэй холбоотой зардал тооцох
8.1. Орон нутгийн төсвөөс санхүүждэг төрөлжсөн асрамжийн төв, сум, дүүрэг, хороодын ахмадын төв, сум, хорооны нийгмийн ажилтны хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны урсгал зардлыг дараахь байдлаар тооцно:
8.1.1. байгууллагын тогтмол шинжтэй урсгал зардлыг энэ аргачлалын 3 дугаар зүйлд заасны дагуу;
8.1.2. сум, хорооны нийгмийн ажилтны орон тоог Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-ын 4.2-т заасныг баримтлан;
8.1.3. хувьсах шинжтэй урсгал зардлыг Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Төсвийн тухай хуульд орон нутгийн иргэдийн төлөөллийн болон засаг захиргааны нэгжийн удирдлагын байгууллагын хэрэгжүүлбэл зохих чиг үүргийг суурь түвшний төсөвтэй нь харьцуулж дараахь зүйлсийг харгалзан хянан тогтооно:
8.1.3.1. нийгмийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэний тоог ядуурлын түвшинтэй нь харьцуулан;
8.1.3.2. нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний төрөлжилт, төвлөрөл (тодорхой бүс, орон нутагт нэг болон түүнээс дээш төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний хуваарилалт бусад бүс болон орон нутагтай харьцуулахад их байх гэх мэт);
8.1.3.3. аймаг, нийслэлийн Ахмадын хороотой төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан цалин хөлс, урамшуулал болон үр дүнгийн бусад үзүүлэлтүүд;
8.1.3.4. ахмадын төв, кабинет, сувиллын үйл ажиллагаа явуулж байгаа байр конторын өмчлөлийн харьяалал;
8.1.3.5. хүчирхийлэлд өртсөн иргэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон гал түймэр, байгалийн гамшгийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд нийгмийн үйлчилгээний төвөөр дамжуулж тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага;
8.1.3.6. төрөлжсөн асрамжийн төв тухайн орон нутагт ажилладаг эсэх;
8.1.3.7. хоноглох байр ажиллуулдаг эсэх (нийслэл болон Дархан-уул, Орхон аймагт);
8.1.3.8. нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг энэ аргачлалын хавсралтаар баталсан жишиг үйлчилгээний жагсаалтад үндэслэх бөгөөд холбогдох хууль болон эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд тогтоосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний нэр төрөл, хэмжээг баримтална.
Ес. Суурь зардлын тооцооллыг нэгтгэх, тохируулга хийх
9.1. Орон нутгийн суурь зардлыг орон нутгийн засаг захиргааны нэгж бүрээр тооцож гаргасны дараа нийт зардлын дүнг нэгтгэж, шаардлагатай бол дараахь тохируулгын аль тохирохыг хийнэ:
9.1.1. инфляцыг жилийн дүнгээр нь тооцож бараа, үйлчилгээний зардлын нийт дүнг индексжүүлнэ;
9.1.2. цалин хөлсний нэмэгдлийг тухайн жилийн төсвийн бодлогод тусгагдсан хэмжээгээр тооцож индексжүүлнэ;
9.1.3. орон тооны хасах тохируулгыг тухайн жилийн төсвийн бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд үндэслэж;
9.1.4. нэг удаагийн буцалтгүй шилжүүлгийг тухайн жилийн төсвийн бодлогод тусгасан шийдвэрээр.
-----оОо-----
Орон нутгийн суурь зарлага тооцох аргачлалын хавсралт
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУУРЬ ЗАРЛАГАД ТООЦОГДОХ
НИЙГМИЙН ХАЛАМЖ, АСРАМЖИЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ЖАГСААЛТ
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A