A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН БАРИЛГА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ГАДНА ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ЗАЙЛШГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 65 дугаар
тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН  ТУСГАЙ  ХАМГААЛАЛТЫН  ТУХАЙ  ХУУЛИЙН
8 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСАН БАРИЛГА,
ТЭЭВРИЙН   ХЭРЭГСЛЭЭС   ГАДНА  ТӨРИЙН  ТУСГАЙ
ХАМГААЛАЛТАД ЗАЙЛШГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ
ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ


 

Нэг. Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл

 

1. Монгол Улсын Төрийн ордон, “Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” цогцолбор

2. Засгийн газрын II байр:

2.1. А корпус-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

2.2. Б корпус-Эдийн засгийн хөгжлийн яам; (Засгийн газрын 2024 оны 112 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.3. В корпус-Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох нэгж, Хөгжлийн банк; (Засгийн газрын 2024 оны 112 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.4. Г корпус-Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа нэгж; (Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.5. Д корпус-Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох нэгж, Төрийн сангийн газар (Засгийн газрын 2024 оны 112 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Засгийн газрын III байр-Боловсрол, шинжлэх ухааны яам, Үндэсний статистикийн хороо

4. Засгийн газрын Ү байр-Хууль зүйн яам

5. Засгийн газрын ҮI байр-Гадаад харилцааны яам, Ёслол хүндэтгэлийн өргөөний байр (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 198 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

6. Засгийн газрын ҮIII байр-Эрүүл мэндийн яам

7. Засгийн газрын IX байр:

7.1. А корпус -Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;

7.2. Б корпус-Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны холбогдох нэгж, Мал эмнэлэг, үржлийн газар

8. Засгийн газрын X байр-Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв

9. Засгийн газрын XI байр-Сонгуулийн ерөнхий хороо, Эдийн засаг, хөгжлийн яам (Засгийн газрын 2024 оны 112 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

10. Засгийн газрын XII байр-Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар

11. Засгийн газрын XIII байр-Зам, тээврийн яам

12. Засгийн газрын XIҮ байр-Эрчим хүчний яам 

13. Монгол Улсын Дээд шүүхийн байр

14. Үндсэн хуулийн цэцийн байр

15. Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны байр

16. Авлигатай тэмцэх газрын байр (А, Б, В корпус) /ЗГ-ын 2016-11-2-ны өдрийн 127-р тогтоолоор нэмэлт орсон/

17. Үндэсний төв архивын байр

18. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын I байр, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байрны А блок (Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

19. ”Үндэсний дата төв”-ийн байр

20. ”Их тэнгэр”-ийн ам

21. ”Маршал харш” (30 дугаар байр)

22. Төрийн тусгай хамгаалалтын газрын авто гарааш

23. Төрийн тусгай хамгаалалтын газрын хүнсний болон бусад агуулах

24. ”Их тэнгэр”-ийн амны гүүр

25. Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хадгалах агуулахын байр

26. Эрдэнэсийн сан (Засгийн газрын 2016 оны 235 дугаар тогтоолоор нэмсэн)

27.Соёлын яам (Засгийн газрын 2021 оны 198 дугаар тогтоолоор нэмсэн)

28.Цахим хөгжил, харилцаа холбооны яамны байр (Засгийн газрын 2022 оны 198 дугаар тогтоолоор нэмсэн)

29. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны байр. (Засгийн газрын 2024 оны 90 дүгээр тогтоолоор нэмсэн)

 

Хоёр. Төрийн тусгай хамгаалалтад түр байх зүйл

 

1. Төрийн ордон, “Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” цогцолборыг засвар, үйлчилгээтэй байх үед Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын үйл ажиллагаагаа явуулах ордон, байр

2. Олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ хийх байр, танхим

3. Дайны байдал, дайн бүхий байдал, онц байдал зарласан үед төр, засгийн эрх барих дээд байгууллага, удирдлага, зэвсэгт хүчний дээд командлал байрлах тусгай байр

4. Төрийн тусгай хамгаалалтын I зэрэглэлд хамрагдах хамгаалуулагчийн зорчих авто замын болон төмөр замын гүүр, гарц.

 

Гурав. Төрийн тусгай хамгаалалтад гэрээ байгуулсны үндсэн дээр байх объект

/ЗГ-ын 2016 оны 235-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


1. Монгол банкны төв байр /ЗГ-ын 2014-2-21-ний 47-р тогтоолоор нэмсэн/

-------оОо------