A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 63 дугаар
                                    тогтоолын 7 дугаар хавсралт

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Засгийн газрын болон Боловсрол, шинжлэх ухааны сайд (цаашид “сайд” гэх)-ын бүрэн эрх, эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Боловсрол, шинжлэх ухааны яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль
-Боловсролын тухай хууль;
-Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль;
-Бага, дунд боловсролын тухай хууль;
-Дээд боловсролын тухай хууль;
-Төрийн албан ёсны хэлний тухай хууль;
-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Холбогдох бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн, хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь боловсрол, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн хариуцсан чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ. Хариуцсан чиг үүргийн дагуу иргэдэд шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

                         

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, дэд сайд, Засгийн газар, иргэн байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ. Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод тус тус тусган хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүрэг болох боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, иргэд сурч, боловсрох эрхээ тэгш эдлэх боломжийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахад өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

2.2.1. ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл хийх;

2.2.2. боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх;

2.2.3. шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;

2.2.4. боловсрол, шинжлэх ухааны салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх, “Зөв Монгол” хүнийг хөгжүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн болон төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4.3. боловсрол, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.4.4. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангах;

2.4.11. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах./ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор нэмсэн/

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. боловсролын талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3. боловсрол, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, хүүхэд бүрийг хөгжүүлдэг салбарын хүний нөөц, насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог хөгжүүлэх бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.4. боловсрол, шинжлэх ухааны эдийн засгийн бодлого боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх.

2.5.11. Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд:
     2.5.11.1. шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
     2.5.11.2. шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
     2.5.11.3. шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах./ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор 2.5.11 заалт нэмсэн/

Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

2.5.2.2. байгууллагын соёлыг төлөвшүүлэн чанаржуулах, удирдлагын манлайллыг хангах, яамны ажилтнууд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх;

2.5.2.3. хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;

2.5.2.4. гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл хэрэгжүүлэх, хурал, уулзалт зохион байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. боловсрол, шинжлэх ухааны хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.2. сургуулийн өмнөх, бага боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, сурах бичгийг боловсронгуй болгох, багш нарыг чадавхижуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах;

2.5.3.3. суурь, бүрэн дунд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургалтын агуулга, сурах бичгийг боловсронгуй болгох, багш нарыг чадавхижуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах;

2.5.3.4. дээд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дээд боловсролын тогтолцоо, өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохицуулах;

2.5.3.5. шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгч дүгнэлт, зөвлөмж гаргаж бодлогыг үр дүнтэй болгох орчин бүрдүүлэх;

2.5.4.2. салбарын үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдэлээс хамгаалах;

2.5.4.3. мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, статистик мэдээлэл гаргах, удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:


Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратегийн загвар /ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны  стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтоолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны  бүтцийн ерөнхий  тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загвартай байна:  


Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны бүтцийн
тогтолцооны  ерөнхий загвар /ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 
 

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн болон төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, боловсролын талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, боловсрол, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, хүүхэд бүрийг хөгжүүлдэг салбарын хүний нөөц, насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог хөгжүүлэх бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, боловсрол, шинжлэх ухааны эдийн засгийн бодлого боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбарын удирдлагын менежмент, хүний нөөц, эдийн засаг, насан туршийн боловсролын бодлогын шинэчлэлийн баримт бичгүүдийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх эдийн засаг, санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг шинжилж, бодлогын хувилбар гаргах, хууль тогтоомжийн үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, мастер төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, салбарыг бодлогын удирдамжаар хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, боловсрол, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

3.3.11 шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг /ЗГ-ын 2013-11-30-ны 398-р тогтоолоор нэмсэн/:
     Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр1 (дэд хэсэг) зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн болон төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
     Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбарын удирдлагын менежмент, хүний нөөц, эдийн засгийн бодлогын шинэчлэлийн баримт бичгүүд, хууль тогтоомжийн үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, мастер төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, салбарыг бодлогын удирдамжаар хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн оновчтой тогтолцоог бий болгох, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хөтлөх үндэсний чадамжийг бүрдүүлэх, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийг хангахад чиглэгдэнэ.
     Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
     Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэн чанаржуулах, удирдлагын манлайллыг хангах, яамны ажилтнууд өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл хэрэгжүүлэх, хурал, уулзалт зохион байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, яамны бичиг хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, хуулийн тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төсөл боловсруулах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, олон улсын байгуулага, төслийн нэгжүүд, төсөл хэрэгжиж байгаа бүх шатны сургууль, цэцэрлэг, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.3. бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, боловсрол, шинжлэх ухааны хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургуулийн өмнөх, бага боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, суурь, бүрэн дунд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, сурах бичгийг боловсронгуй болгох, багш нарыг чадавхижуулах давтан сургалтыг уялдуулан зохицуулах, дээд боловсролын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, дээд боловсролын тогтолцоо, өрсөлдөх чадварыг сайжруулах ажлыг зохицуулах, шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд сургуулийн өмнөх, бага боловсролын нэгж, суурь, бүрэн дунд боловсролын нэгж, дээд боловсролын нэгж, шинжлэх ухааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь боловсрол, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсролын болон шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагыг зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр үйлчилж, хүүхэд бүрийг хөгжүүлдэг, иргэнлэг, чанартай сургуулийн боловсролын үйлчилгээний адил тэгш боломж, хүртээмж, чанар, үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдал, хүмүүжил, төлөвшил, хөгжлийн баталгааг хангах, олон нийтэд ил тод, тэдний шууд, бодит оролцоонд тулгуурласан удирдлага, менежмент, санхүүжилт, чанарын хяналтын тогтолцоог хөгжүүлэх, сургалтын агуулга, хөтөлбөр, үнэлгээ, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хөгжил, багш, ажилтны цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөгжлийг хангах, эрэлтэд нийцсэн, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, өрсөлдөх чадвартай үндэсний боловсон хүчин, хүний нөөцийг бий болгох, нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн оновчтой тогтолцоог бий болгох, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хөтлөх үндэсний чадамжийг бүрдүүлэх, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийг хангахад чиглэгдэж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ.  

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний дэргэдэх агентлаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсрол, шинжлэх ухааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын бүх шатны сургууль, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэн, холбогдох яам, суралцагч хүүхэд, оюутан, багш, эрдэмтэн, судлаач болон иргэд байна./ЗГ-ын 2013 оны 398-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3.3.4. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгч дүгнэлт, зөвлөмж гаргаж бодлогыг үр дүнтэй болгох орчин бүрдүүлэх, салбарын үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж эрсдэлээс хамгаалах, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, статистик мэдээлэл гаргах, удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааг сайжруулахад оршино. Энэ нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжүүд, ажиллагсдад бодлого, шийдвэрийн үндэслэл, хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмж, мэдээлэл, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.


-оОо-