A

A

A

Бүлэг: 1979

                   Засгийн газрын 2012 оны 63 дугаар
                                                                                  тогтоолын 9 дүгээр хавсралт

 

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэл үндэслэл

1.1. Хөтөлбөрийн зорилго

Соёл, спорт, аялал жуулчлалын яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Соёл, спорт, аялал жуулчлалын  сайд (цаашид "сайд" гэх)-ын болон хариуцсан салбарын чиглэлээр хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг төлөвлөх, боловсруулах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх зэрэг асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги болон зохион байгуулалтын бүтцийн загвар, нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор баталсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Соёлын тухай хууль;
-Соёлын өвийг хамгаалах тухай хууль;
-Төрийн албан ёсны хэлний тухай хууль;
-Үндэсний их баяр наадмын тухай хууль;
-Аялал жуулчлалын тухай хууль;
-Биеийн тамир спортын тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, дахин инженерчлэл болон олон улсын жишиг арга зүйг ашиглаж, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн зарчим, шинэчлэлийн чиг хандлага, нийгэм эдийн засгийн шаардлагад тулгуурлав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтийг хангуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Яам нь Засгийн газрын өмнө салбарын хүрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, эрхэлсэн асуудлаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хянах, зөв зохистой удирдлагаар хангах үүрэг, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана.

 

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар /Танхим/, иргэд байх бөгөөд бусад хэрэглэгч нь соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгж, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, дотоод, гадаадын холбогдох бусад байгууллага, олон нийт  байна.

  Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, тэдэнтэй харилцах харилцааг зохицуулах, салбарын бодлого зохицуулалтыг оновчтой хийх, улмаар салбарын хөгжлийг хангахтай холбогдон үүсэх харилцааг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хүрээнд зохицуулагдана.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэглэгч тус бүрээр тогтоож, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх хүрээний асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэж, сайдад өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, шуурхай мэдээлэл, дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны үндсэн зарчим

Яам нь үйл ажиллагаандаа ардчилсан зарчим, шударга ёс, хууль дээдлэх ёс, хүний эрх, тэгш байдал, оролцоонд тулгуурлах зарчим, ил тод, нээлттэй байх зарчмуудыг баримтална.

2.3. Яамны стратегийн тэргүүлэх чиглэлүүд

2.3.1.  хүний эрхийг дээдэлж, чөлөөт өрсөлдөөнд суурилсан, мэдлэг шингээсэн шийдэл бүхий, салбарын өрсөлдөх чадварыг тэтгэсэн бодлого боловсруулах, зохицуулалт хийх;

2.3.2. Монгол үндэсний соёлын өвийн болон салбарын бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах үндэсний найдвартай, чадавхитай тогтолцоог бэхжүүлэх;

2.3.3. салбарын хөгжил, үйлчилгээний хүртээмжийг дэмжсэн иргэдэд ээлтэй орчин, материаллаг нөөцийн менежмент, хөрөнгө оруулалтын бодлого явуулах;

2.3.4. хувь хүний хөгжил, нийтийн соёлыг тэтгэсэн, өрсөлдөөнд суурилсан соёл, урлаг, биеийн тамир, спортын хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх;

2.3.5. нээлттэй, чөлөөт өрсөлдөөнд суурилсан хүний нөөцийн бодлого, зохицуулалт явуулах.

2.4. Алсын хараа, эрхэм зорилго

2.4.1. Алсын хараа. Үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалсан, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц өрсөлдөх чадвар бүхий соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ.

2.4.2. Эрхэм зорилго

Яамны эрхэм зорилго нь Монгол Улсад хувь хүний хөгжлийг дэмжсэн, үндэсний онцлог бүхий тогтвортой, үр ашигтай соёл, урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын салбарыг төлөвшүүлэх, энэ салбарт үндэсний брэнд бүтээх, хөгжүүлэхэд оршино.

2.5. Стратегийн зорилтууд:

2.5.1. салбарын тогтвортой хөгжил, үйлчилгээний хүртээмж, чанарыг өрсөлдөхүйц түвшинд хүргэж чадахуйц хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, эрх зүйн салбарын бодлогыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

         2.5.3. соёл, урлагийн салбарын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4. биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биеийн тамир, спортын арга хэмжээг уялдуулан зохицуулах;

         2.5.5. аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.6. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх болон дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого, шийдвэр, төсвийн зарцуулалтыг сайжруулах цогц орчныг бүрдүүлэх.

2.6.  Үйл ажиллагааны гол зорилтууд:

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1. Стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд: 

2.6.1.1. салбарын өнөөгийн байдалд бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.1.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах, хөрөнгө оруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх.

2.6.2. Стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд: 

2.6.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

2.6.2.2. салбарын болон яамны хүний нөөцийг төлөвлөх, сургах, давтан сургах, ур чадварыг хөгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах;

2.6.2.3. хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх;

2.6.2.4. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.6.3. Стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд: 

2.6.3.1.соёл, урлагийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.6.3.2. соёл, урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах, орон нутаг, үндэсний, олон улсын болон түүхэн үйл явдлын ойн арга хэмжээний соёл, урлагийн үйл ажилллагааг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах;

2.6.3.3. Соёлын өвийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

2.6.4. Стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд: 

2.6.4.1. биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.6.4.2. биеийн тамир, спортын байгууллагуудын менежментийг сайжруулах, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах биеийн тамир, спортын тэмцээн, арга хэмжээг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах;

2.6.4.3. нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүний эрүүл, идэвхтэй амьдрах орчинг бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх.

2.6.5. Стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд: 

2.6.5.1. аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.6.5.2. аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

2.6.5.3. аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөлгөөгөөр хангах.

2.6.6. Стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.6.6.1. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, шийдвэр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

2.6.6.2. удирдлагыг эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

       2.6.6.3. салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

2.7. Үйл ажиллагааны зорилт

Яамны стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн стратегийн зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг яам тодорхойлж, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2.8.Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

2.9. Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө

Яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан баталж ажиллана. Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагч (Соёл, спорт, аялал жуулчлалын сайд)-аас төсвийн шууд захирагч (төрийн нарийн бичгийн дарга)-тай байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх ажлын болон бусад агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтэц энгийн байх зарчим (яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгж хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар (Танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

 

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны бүтцийн
ерөнхий тогтолцооны загвар

 

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас дор дурдсан үндсэн үүрэг, чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд урган гарч байна:

3.3. Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд салбарын тогтвортой хөгжил, үйлчилгээний хүртээмж, чанарыг өрсөлдөхүйц түвшинд хүргэж чадахуйц хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд салбарын өнөөгийн байдалд бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах, хөрөнгө оруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулж, бодлогын удирдлагаар хангах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн орлого, зарлагын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг бэхжүүлэх, төсвийн үйл явцыг бодлогын удирдамжаар хангах, бодлогын болон эдийн засаг, төсвийн холбогдол бүхий үндэслэл тооцоо, тайлбар танилцуулга, илтгэл, мэдээлэл бэлтгэх, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, салбарын стратеги, бодлогын арга хэмжээг санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжих, салбарын зардал, эдийн засгийн нэгдсэн норм, нормативыг боловсруулах, түүний үндэслэлийг сайжруулах, хөрөнгө оруулалтын үндэслэл, тооцоо, судалгаа хийж нөөцийн менежментийг сайжруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүгийн удирдлагаар хангах, зохицуулалт хийх, салбарын байгууллагуудын ажил, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, салбарын эдийн засаг, нийгмийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлогыг төлөвлөн боловсруулж эрх бүхий байгууллагаар баталгаажуулах, салбарын бүтцийн өөрчлөлт, нөөцийн үр ашигтай хуваарилалтын бодлого, хөтөлбөр боловсруулахад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, тэнцвэрт харьцааг хангах бодлого, стратеги боловсруулах, өмчийн талаархи салбарын стратеги, шийдвэрийн төсөл боловсруулах зэрэг бодлого, төлөвлөлтийн асуудалд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж, ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим), иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын ажлын алба, бусад яам, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад газрууд, гадаад орон, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид байна.

3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, эрх зүй, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, салбарын болон яамны хүний нөөцийг төлөвлөх, сургах, давтан сургах, ур чадварыг хөгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Мөн энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, жилийн төлөвлөгөө, төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг боловсруулах болон түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, яамны дотоод ажлыг эрхлэх, албан хэрэг хөтлөх, удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэргийн дэмжлэг үзүүлэх, яамны үйл ажиллагаанд үр ашигтай арга барил, шилдэг туршлага нэвтрүүлэх, яамны аппаратын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах, иргэд, байгууллагатай харилцах харилцааг зохицуулах, мэдээллийн дотоод сүлжээ ажиллуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга туршлагыг нэвтрүүлэх, албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийт байна.

3.3.3. соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд соёл урлагийн салбарын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд соёл, урлагийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, соёл, урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах, орон нутаг, үндэсний, олон улсын болон түүхэн үйл явдлын ойн арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагааг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах, Соёлын өвийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд соёлын өвийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллагууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллагууд, соёл, урлагийн төрөлжсөн байгууллагууд, холбогдох бусад газрууд байна.

  3.3.4. биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биеийн тамир, спортын арга хэмжээг уялдуулан зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биеийн тамир, спортын байгууллагуудын менежментийг сайжруулах, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах биеийн тамир, спортын тэмцээн, арга хэмжээг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүний эрүүл, идэвхтэй амьдрах орчинг бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, биеийн тамир, спортын байгууллага, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, холбогдох мэргэжлийн холбоод, клубууд байна.

3.3.5. аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах, аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөлгөөгөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яамд, нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад газар, мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгжүүд байна.

3.3.6. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх болон дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого, шийдвэр, төсвийн зарцуулалтыг сайжруулах цогц орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, шийдвэр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, удирдлагыг эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн салбарын дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, салбарын статистик мэдээг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хариуцсан асуудлаар хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх бүртээ дүгнэлт, зөвлөмж гарган бодлого, хөтөлбөр, төслийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх арга хэлбэр, арга замыг өөрчлөх бодлогын эргэх холбоог бий болгох, гүйцэтгэлийн удирдлагыг төлөвшүүлэх, аливаа эрсдлээс хамгаалах арга хэмжээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон олон нийт, иргэдийг мэдээллээр иж бүрэн хангахад чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиглэл нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд оршино. Энэ нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжүүд, салбарын төсвийн байгууллагад яамны бодлого, шийдвэрийн үндэслэл, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх, мэдээлэл, дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

-оОо-