A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 63 дугаар
                                                                                   тогтоолын 16 дугаар хавсралт

ЭРҮҮЛ МЭНДИЙН  ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Эрүүл мэндийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Эрүүл мэндийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэл, стратегийн төлөвлөлт, бодлого  төлөвлөх, боловсруулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын мэдээллийг хариуцаж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

- Монгол Улсын Үндсэн хууль;
- Засгийн газрын тухай хууль;
- Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
- Төсвийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
- Эрүүл мэндийн багц хууль;
- Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн, хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны эрүүл мэндийн талаархи бодлого, зорилтыг хэрэгжүүлж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.

Тус яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон бодлогын хэрэгжилт, түүний үр дүн, төсвийн зарцуулалтын харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн цар хүрээтэй хандаж, эрүүл мэндийн салбарыг зөв зохистой бодлого зохицуулалтаар удирдана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэглэгчийг дор дурдсанаар бүлэглэн тодорхойлов.

Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын
хэрэгцээний эх үүсвэр

 

 

 

 


Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны бодлого, стратегийн удирдлага зохицуулалт нь дээр дурдсан хэрэглэгчид, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын төрөлжсөн стратеги, бодлогын зорилтууд, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж, сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд оршино.

2.2. Тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1.монгол хүний эрүүл мэндийн эрсдлийг бууруулна;

2.2.2.иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцооны өөрчлөлтийг хийж, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлнэ;

2.2.3.эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлнэ;

2.2.4.орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дэмжлэг үзүүлнэ;

2.2.5.импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.

2.3. Эрхэм зорилго

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь шударга өрсөлдөөн, сонголтонд суурилсан, аюулгүй, чанартай эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох олон улсын стандартад нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн үндэслэл, тооцоо, нотолгоотой боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн хөгжил, эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайллыг хангаж, салбарын үр дүнтэй, ил тод, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

2.4.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, түүний дотор эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.4. хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яам нь дээрх стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2 эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн бодлого, удирдлагаар хангах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын үйл ажиллагааг хэвийн явуулах орчинг бүрдүүлэх, шийдвэр гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;

2.5.2.2. хүний нөөцийн хөгжлийн төлөвлөлт, эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалт, давтан сургалт, мэргэшил, ур чадварыг хөгжүүлэх;

2.5.2.3. эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.2.4.гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, зохицуулах.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. эрүүл мэндийн санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний санхүү, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.3.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.3. нийгмийн эрүүл мэндийн талаархи төрөөс баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчлөлийг бууруулах болон эрүүл ахуй, халдвар судлалын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.4. нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг түшиглэн эмчилгээ, оношилгоо, сувилахуйн тусламж, үйлчилгээний стандарт, технологийг боловсруулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.5. эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон техникийн үйлдвэрлэл, хангамж, эмийн үндэсний бодлого, түүний дотор импортын эмийн аюулгүй байдлыг хангах шинэчлэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн тогтолцооны болон анагаах ухааны судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх;

2.5.4.2. эрүүл мэндийн бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;

2.5.4.3. холбогдох хуульд заасны дагуу дотоодын хяналт, шалгалт, аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.

 

 

Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

 



Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримталсан:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдааг хангах, чадварлаг байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал, яамны бүтэц, нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагчид эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны á¿òöèéí äîð äóðäñàí åðºíõèé òîãòîëöîîíû çàãâàðтай áàéíà:

Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны бүтцийн
тогтолцооны ерөнхий загвар

 

 

 


3.3. Зохион байгуулалтын бүтэц

Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурьдснаар тодорхойлж байна:

3.3.1. эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн үндэслэл, тооцоо, нотолгоотой боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн бодлого, удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, санхүү, эрх зүй, тогтолцооны түвшинд шинжлэн судалж, бодлогын хувилбарууд боловсруулж, бодлогын шинжилгээ хийх, үнэлгээ гаргах, эрүүл мэндийн бодлого, тэргүүлэх чиглэлийг дэмжсэн санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх арга замыг судлах, энэ хүрээнд бодлого, стратеги боловсруулах шилдэг арга зүйг ашиглаж, хууль тогтоомж, стандартад заасан чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь Эрүүл мэндийн сайдад эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг санхүү, эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийг даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд, Засгийн газрын танхим, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төсвийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл, мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, эрүүл мэндийн олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.

3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь төрийн захиргааны болон хүний нөөцийн хөгжил, эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайллыг хангаж, салбарын үр дүнтэй, ил тод, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын үйл ажиллагааг хэвийн явуулах орчинг бүрдүүлэх, шийдвэр гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, хүний нөөцийн хөгжлийн төлөвлөлт, эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалт, давтан сургалт, мэргэшил, ур чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хүний нөөцийн хөгжлийн нэгж, мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах ажлыг хариуцан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, бичиг хэрэг хөтлөх, өргөдөл гомдол бүртгэх, зохицуулах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ нэгж цомхон чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхийг сайжруулах, тэдний ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Энэ нэгж нь хариуцсан асуудлаар сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнуудад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлэх замаар яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх үүрэг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, бусад төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага байна.

3.3.3. бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, түүний дотор эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, эрүүл мэндийн санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний санхүү, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн талаархи төрөөс баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчлөлийг бууруулах болон эрүүл ахуй, халдвар судлалын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг түшиглэн эмчилгээ, оношилгоо, сувилахуйн тусламж, үйлчилгээний стандарт, технологийг боловсруулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон техникийн үйлдвэрлэл, хангамж, эмийн үндэсний бодлого, түүний дотор импортын эмийн аюулгүй байдлыг хангах шинэчлэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь монгол хүний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд санхүү, эдийн нэгж, эмнэлгийн тусламжийн нэгж, нийгмийн эрүүл мэндийн нэгж, оношилгоо, эмчилгээний технологийн нэгж, эм, эмнэлгийн хэрэгслийн нэгж ажиллана.

Энэ нэгж нь эрүүл мэндийн талаархи багц хууль, төрөлжсөн бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тэдгээрийн хэрэгжилтийг зохицуулж, эрүүл мэндийг дэмжих, эрүүл бус зан үйлийг өөрчлөх чиглэлээр хийх мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэгтгэн зохицуулж, орчны эрүүл мэндийг хөгжүүлэх зэрэг бүхий чиглэлд нөөцийг дайчлах, оновчтой хуваарилах замаар бодлогын хэрэгжилтэд оролцож байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, төрийн бус байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоож, бүхий л ажлын төрөлжсөн төлөвлөгөөтэй ажиллаж хэрэгжилтийг сайд, яамны удирдлагын өмнө хариуцна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эмнэлгүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, оношилгоо, эмчилгээний чанарыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн өвөрмөц бүлгүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргээмжтэй, чанартай үзүүлэх, нийтийг хамарсан гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламжийг зохион байгуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулна. Мөн эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах, эм хангамжийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тасралтгүй, жигд хүртээмжтэй байлгахад чиглэсэн арга хэмжээг оновчтой зохион байгуулах, эмчилгээний практикт хэрэглэх эмийн аюулгүй байдал, чанарын баталгаажилтыг хангах, импортын эмийн аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хэрэгжүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид болон бусад байгууллагыг эмийн талаар үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн эргэлт, импортын эмийг олон улсын конвенци, холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгж нь үндсэн үүрэг, чиг үүргийн хүрээнд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бүх байгууллагад удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн бүх талын зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, аймаг, нийслэлийн удирдлага, түүний эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж, бодлогын хэрэгжилтэд оролцож байгаа эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүйн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, хяналт, гааль, худалдааны асуудал хариуцсан байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, эм үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж байна.

3.3.4. хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн тогтолцооны болон анагаах ухааны судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх, эрүүл мэндийн бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, холбогдох хуульд заасны дагуу дотоодын хяналт, шалгалт, аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж салбарын мэдээллийг хариуцаж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргээ хэрэгжүүлэх замаар сайд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бодлого боловсруулах, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, бодлогын хэрэгжилтийг шуурхай, оновчтой зохицуулах, санхүүжилтийн үр дүнг тооцох, засч өөрчлөх, аливаа удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэ нэгж үндсэн үүрэг, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, стандартыг мөрдөхийн зэрэгцээ, олон улсад болон өөрийн орны дагаж мөрдөж байгаа онол, зарчим, арга зүйг хэрэглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон бусад төрийн захиргааны төв байгууллага, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага байна.


- о О о -