A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 98 дугаар 
тогтоолын 7 дугаар хавсралт



ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ  КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

/ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 65-р тогтоолоор шинэчлэн баталсан/

ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

Дарга:                                                  -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга:                                     -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Гишүүд:                                               -Соёл, спорт, аялал жуулчлалын сайд;

-Гадаад харилцааны дэд сайд;

-Зам, тээврийн дэд сайд;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (зөвшилцсөнөөр);

-Төв аймгийн Засаг дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга;

-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний сурын салбар хорооны дарга; 

-Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний
салбар хорооны дарга;

-Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга
хэмжээний салбар хорооны дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийндарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга;

-Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга (зөвшилцсөнөөр);

-Шадар сайдын зөвлөх;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Зохион байгуулалтын газрын дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга;

-Улаанбаатар хотын ерөнхий менежер, Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Төрийн ёслолын албаны дарга;

-Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга;

-Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

-Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга.

Нарийн бичгийн дарга:                     -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.
 


-------оОо------