- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН /ЗГ-ын 2016-12-7-ны өдрийн 179-р тогтоолоор шинэчлэн баталсан/
Засгийн газрын 2012 оны 98 дугаар
тогтоолын 16 дугаар хавсралт
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН
БИРЖИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
/ЗГ-ын 2015-11-2-ны өдрийн 433-р тогтоолоор өөрчилсөн/
(ЗГ-ын 2016-12-7-ны өдрийн 179-р тогтоолоор шинэчлэн баталсан)
Гишүүд: -Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн (зөвшилцсөнөөр);
-Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын дарга;
-Зам, тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;
-Гаалийн ерөнхий газрын дэд дарга;
-Стандартчилал, хэмжил зүйн газрын дэд дарга;
-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга (тохиролцсоноор);
-Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);
-Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);
-Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч (тохиролцсоноор);
-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн мэргэшсэн брокерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга (тохиролцсоноор);
-Монголын махны холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);
-Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх (тохиролцсоноор).
Нарийн бичгийн дарга -Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хөдөө аж ахуйн биржийн асуудал хариуцсан мэргэжилтэн.
------оОо------
Текст томруулах
A
A
A