- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2012 оны 137 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хөтөлбөрийн зорилт |
Үйл ажиллагааны хүрээ |
Хугацаа |
Хариуцах байгууллага |
Хөрөнгө (сая.төг) |
Эх үүсвэр |
Нэгдүгээр зорилтын хүрээнд |
||||||
1 |
Сансрын технологийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгох
|
1.1. Сансрын технологийг энхийн зорилгоор ашиглах олон улсын гэрээ, конвенцид нэгдэх |
2013-2015 |
МТШХХГ, ГХЯ |
7.0 |
Улсын төсөв |
1.2. Монгол Улсад сансрын технологийн хөгжүүлэлт, хэрэглээ үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгох |
2013-2015 |
МТШХХГ, ХЗЯ |
10.0 |
Улсын төсөв |
||
1.3. Хиймэл дагуул ашиглах зохицуулалтын журам боловсруулах |
2014-2015 |
МТШХХГ, |
3.0 |
Улсын төсөв |
||
1.4. Сансрын технологийн хэрэглээнд ашиглах үндэсний стандартыг олон улсад нийтлэг стандартад тулгуурлан боловсруулж, мөрдүүлэх |
2013-2015 |
МТШХХГ, |
8.0 |
Улсын төсөв |
||
Хоёрдугаар зорилтын хүрээнд |
||||||
2
|
Сансрын технологийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх |
2.1. Сансрын холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үндэсний хиймэл дагуул ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ бизнесийг дэмжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэх |
2013-2014 |
МТШХХГ |
- |
- |
2.2. Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтэц бий болгох |
2015 |
МТШХХГ |
254.6 |
Улсын төсөв |
||
2.3. Тандан судалгааны хиймэл дагуулын мэдээг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх |
2014-2016 |
МТШХХГ, холбогдох яамд |
- |
- |
||
Гуравдугаар зорилтын хүрээнд |
||||||
3 |
Сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмших |
3.1. Холбооны хиймэл дагуул хөөргөх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх |
2013 |
МТШХХГ |
10.0 |
Улсын төсөв |
3.2. Холбооны хиймэл дагуул үйлдвэрлэгч, хөөргөгчийг сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийг эхлүүлэх |
2013-2015 |
МТШХХГ |
182,240.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
3.4. Холбооны хиймэл дагуулын газрын станц болон дэд бүтцийг барьж байгуулах |
2014-2015 |
МТШХХГ |
71,390.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
3.5. Системийн түвшин тус бүрийн тест, удирдлагын төв болон хиймэл дагуулын харилцан ажиллагааны туршилт хийх |
2013-2016 |
МТШХХГ |
35.0 |
Улсын төсөв |
||
3.6. Хиймэл дагуул хөөргөх |
2016 |
МТШХХГ |
98,000.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
3.7. Орбитын тохиргоо хийж, ажиллагаанд оруулах |
2016 |
МТШХХГ |
36.5 |
Улсын төсөв |
||
Дөрөвдүгээр зорилтын хүрээнд |
||||||
4 |
Тандан судалгааны үндэсний хиймэл дагуул хөөргөж, эзэмших |
4.1. Тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх |
2013 |
МТШХХГ |
10.0 |
Улсын төсөв |
4.2. Тандан судалгааны хиймэл дагуул үйлдвэрлэгч, хөөргөгчийг сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийг эхлүүлэх |
2013-2015 |
МТШХХГ |
161,840.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
4.3. Тандан судалгааны хиймэл дагуулын удирдлагын болон мэдээлэл хүлээн авч, боловсруулах газрын дэд бүтцийг барьж байгуулах |
2013-2015 |
МТШХХГ, |
62,200.0 |
Улсын төсөв |
||
4.5. Системийн түвшин тус бүрийн тест, удирдлагын төв болон хиймэл дагуулын харилцан ажиллагааны туршилт хийх |
2014-2015 |
МТШХХГ |
7.0 |
Улсын төсөв |
||
4.6. Хиймэл дагуулыг хөөргөх, орбитын болон газрын тохируулга хийж, ажиллагаанд оруулах |
2015 |
МТШХХГ |
52,500.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
Тавдугаар зорилтын хүрээнд |
||||||
5 |
Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын харилцааг идэвхжүүлэх, сансрын байрлал эзэмших олон улсын зохицуулалтын үйл ажиллагаанд оролцох |
5.1. Олон улсын цахилгаан холбооны байгууллагад хиймэл дагуул хөөргөх тухай хүсэлт илгээх |
2013-2015 |
МТШХХГ |
4.5 |
Улсын төсөв |
5.2. Сансрын оновчтой байрлал эзэмших олон улсын зохицуулалтын үйл ажиллагаанд оролцох |
2013-2015 |
МТШХХГ, |
103.4 |
Улсын төсөв |
||
5.3. Хиймэл дагуул үйлдвэрлэх, хөөргөх, эзэмших чиглэлээр өндөр технологи хөгжүүлсэн туршлага бүхий улстай харилцан хамтын ажиллагааг идэвхжүүлэх |
2013-2016 |
МТШХХГ, |
- |
- |
||
5.4. Тандан судалгааны хиймэл дагуулын давтамжийн зохицуулалтыг зохион байгуулдаг Сансрын давтамж зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагуудад гишүүнээр элсэх |
2013-2014 |
МТШХХГ, |
1.0 |
Улсын төсөв |
||
5.6. Тандан судалгааны бусад хиймэл дагуулын мэдээ хүлээн авах эх сурвалжуудыг нэмэгдүүлэх, олон улсын тандан судалгааны хиймэл дагуулын сүлжээнд нэгдэх |
2015-2016 |
МТШХХГ, |
20.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
Зургадугаар зорилтын хүрээнд |
||||||
6 |
Сансрын технологийн чиглэлээр ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх |
6.1. Харилцаа холбооны хиймэл дагуул ашиглах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх |
2013-2016 |
БШУЯ, МТШХХГ |
500.0 |
ЗГ-ын тэтгэлэг, хувийн хэвшил |
6.2. Тандан судалгааны хиймэл дагуул ашиглах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх |
2013-2016 |
БШУЯ, МТШХХГ |
500.0 |
ЗГ-ын тэтгэлэг, хувийн хэвшил |
||
6.3. Үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын их, дээд сургуулийг бэхжүүлэх |
2014-2016 |
БШУЯ, МТШХХГ |
200.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
6.4. Бага оврын судалгаа шинжилгээний хиймэл дагуулыг хөгжүүлэхэд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад дэмжлэг үзүүлэх |
2014-2016 |
БШУЯ, МТШХХГ |
120.0 |
Улсын төсөв, гадаадын зээл, тусламж |
||
|
|
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ |
|
|
630,000.0 |
|
Текст томруулах
A
A
A