A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журам
Бүлэг: 1979

ССАЖ-ийн Сайдын 2012 оны  A/110 тоот

тушаалын нэгдүгээр  хавсралт 

 

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.
  1. Үндэсний шигшээ багийг Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүдээс Олимпийн наадамд амжилт гаргасан, гаргах магадлалтай спортын төрлийг зохих болзол шалгуурыг хангасан байдлыг үнэлж тодорхой төрөл, зай, жингээр бүрдүүлнэ.
  1. Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулахдаа шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг үндэслэн сахилга бат, удирдлага зохион байгуулалт, ёс суртахууны өндөр соёл, залгамж шинж чанар, спортын ур чадвар, өндөр амжилт гаргах магадлал зэргийг тооцон үзнэ.
  1. Үндэсний шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс шинэчилсэн бүрэлдэхүүнийг  Олимпийн мөчлөг дууссан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

Хоёр. Сонгон шалгаруулах орон тооны бус ажлын хэсэг, түүний бүрэн эрх

 

  1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан орон тооны бус ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
  2. Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба 70-аас дээш хувийн ирцтэйгээр хурал хүчин төгөлдөр болно. Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар батална.
  3. Гишүүд хэлэлцэж буй асуудлаар санал өгөх эрхтэй ба өөр гишүүний өмнөөс санал өгөх эрхгүй, гишүүнийг өөр хүн орлохгүй.
  4. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шилжилт хөдөлгөөн орох тохиолдолд сонгон шалгаруулалт хийх ажлын хэсгийн хурлыг ахлагчийн шийдвэрээр зарлан хуралдуулна.
  5. Хурлаар 4.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан материал, баримт бичгийг хэлэлцэнэ.
  6. Хурлаар хэлэлцэж буй асуудлаар спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг байлцуулж мэдээлэл авч болно.
  7. Хуралдааны явцын тухай тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, архивт зохих журмын дагуу шилжүүлнэ.
  8. Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтыг явуулж, сонгон шалгаруулалтын дүнг гарган 3 хоногийн дотор Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд танилцуулна.

 

 

Гурав. Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон

шалгаруулалтыг зарлах, мэдээлэх

 

3.1 Сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө нийтэд хэвлэлийн бага хурал, 2-оос доошгүй сониноор зарлах бөгөөд зард дараах зүйлийг тусгана;

  1. Сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг
  2. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа
  3. Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал

3.2 Сонгон шалгаруулалтын тухай мэдээ, мэдээллийг Спортын бэлтгэлийн төвийн вэб сайтад /www.sport.gov.mn/ байршуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

  1.  

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх

 

4.1 Сонгон шалгаруулалтанд оролцогчид сонгон шалгаруулалт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд бүртгүүлнэ.

4.2 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ Үүнд;

4.2.1 Шигшээ багийн тамирчин

  •  Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн  өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Дэлгэрэнгүй танилцуулга, Спортоор хичээллэж эхэлсэн огноо, жил, хичээллэж байгаа клуб, анхны болон одоо дасгалжуулж буй дасгалжуулагчын нэр
  • Спортын амжилт,  /тэмцээний  протоколоор баталгаажна/
  • Спортын цолны үнэмлэх,
  • Үндсэн  байгууллагын  болон  тухайн  спортын  хороо, холбооны  тодорхойлолт,
  • Цээж зураг 3x4 хэмжээний 4 хувь,
  • Цагдаагийн газрын тодорхойлолт,
  • Эрүүл  мэндийн үзлэгт орсон магадлагаа, Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг: нүд, чих, хамар хоолой, мэс засал, эмэгтэйчүүд, гэмтэл, дотор, зүрх судас
  • Эрүүл мэндийн шинжилгээ, биохими-элэгний үйл ажиллагаа, нойр булчирхайн үйл ажиллагаа, цус, шээсний ерөнхий шинжилгээ, элэг, дэлүү, бөөр, өндгөвч, умай, хеликобактер
    1. Шигшээ  багийг  бүрдүүлэхэд
  • Тухайн спортын холбооны танилцуулга, үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн тайлан,  зорилт,
  • Тухайн төрлийн зай, жинд амжилт гаргасан өндөр зэрэглэлийн тамирчдын  нэрс, тэдний амжилтыг тив, дэлхийн түвшинд харьцуулсан судалгаа, рейтингийн үзүүлэлт,

 

 

 

 

 

 

 

Тав. Үндэсний  шигшээ  багийг  бүрдүүлэх  спортын төрөл, тамирчны

сонгон шалгаруулалт

5.1 Үндэсний шигшээ багийн спортын төрлийг энэхүү журмын 1.2-т заасны дагуу бүрдүүлнэ.

5.2 Сонгон шалгаруулалтад орох тамирчид нь хатуу сахилга бат, ёс суртахууны өндөр соёл, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, спортын амжилтын бодит түвшинд хүрсэн үзүүлэлт.

5.3 Олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээн, олон улс, улсын аварга шалгаруулах болон, сорилт тэмцээнд үзүүлсэн амжилт, цаашид спортын амжилтаа  ахиулах нөөц боломж.

5.4 Тамирчны ерөнхий ажиллах чадварын үзүүлэлт, тухайн спортын төрлийн онцлогт тохирсон үзлэг, сорил, тест, спортын анагаах ухааны албаны дүгнэлт.

5.5 Тус журмын 1.3 дахь шаардлагыг хангасан, 4.2.1 дэх материалыг бүрдүүлсэн    тамирчин бие даан нэр дэвшиж болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтын дүн

 

  1. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүнг Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хүлээн авч, судлан үзэж шигшээ багийн тамирчны бүртгэлийн маягтыг батлан, тамирчинтай үйл ажиллагааны гэрээ байгуулж Спортын бэлтгэлийн төвд хүргүүлнэ.