- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН “Т21” ЗАГВАРЫН САЛБАР ДУНДЫН ТЕХНИКИЙН АЖЛЫН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2012 оны 170 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН “Т21” ЗАГВАРЫН САЛБАР ДУНДЫН
ТЕХНИКИЙН АЖЛЫН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Салбар хоорондын бодлогын уялдааг хангах, ашиглах, Засгийн газрын шугамаар гадаад, дотоодын эх үүсвэрээр улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын бүртгэл, мэдээлэл, тайлагнал, бодит гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ хийх механизмыг бүрдүүлэх зорилгоор макро эдийн засгийн “Т21” загварын үйл ажиллагааг ханган ажиллана.
Макро эдийн засгийн “Т21” загвар (цаашид “Т21” загвар гэх) нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны үзүүлэлтүүдийн өнөөгийн болон хэтийн уялдаа холбоог харуулж, Засгийн газрын бодлогыг оновчтой тодорхойлох боломжийг олгоно.
“Т21” загварыг аймаг бүрээр загвар боловсруулахад салбар дундын техникийн ажлын багийн зорилго оршино.
Хоёр. Багийн үйл ажиллагаа
2.1. Багийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал бөгөөд хэлэлцүүлэг, уулзалт, семинар гэсэн төрөлтэй байна.
2.2. Баг нь “Т21” загварын талаар улиралд 1-ээс доошгүй удаа хурал хийж, ажлын шаардлагыг харгалзан багийн ахлагчийн саналаар ээлжит бус хурал хийж болно.
2.3. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулж болно.
2.4. Хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын 15 хоногт багтаан загварт тусгах ажлыг Техникийн ажлын баг хариуцан гүйцэтгэнэ.
2.5. Техникийн ажлын баг “Т21” загварын байнгын үйл ажиллагааг ханган ажиллана.
Гурав. Багийн ахлагчийн эрх, үүрэг
3.1. Багийн хурал, хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангуулж, хурал, хэлэлцүүлгийг удирдана.
3.2. “Т21” загвартай холбоотой асуудлаар багийг төлөөлөн бусад байгууллагатай харилцана.
3.3. Багийн хурал болон хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.
3.4. Багийн хурал, хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагаанд шаардагдах мэдээллийг холбогдох байгууллага, Техникийн ажлын баг, Мэдээллээр хангах дэд техникийн ажлын багаас тус тус гаргуулан авна.
Дөрөв. Техникийн ажлын багийн гишүүн, Мэдээлээр
хангах дэд техникийн ажлын багийн
гишүүдийн эрх, үүрэг
4.1. Багийн гишүүн нь хуралд заавал оролцох үүрэгтэй. Хэрэв оролцох боломжгүй бол хэлэлцэх асуудлын талаар бичгээр эсхүл цахим хэлбэрээр санал өгнө.
4.2. Багийн гишүүн хуралд хэлэлцэж байгаа асуудлын талаар санал гаргаж, зөвлөгөө өгөх эрхтэй.
4.3. “Т21” загварыг өөрчлөх, хөгжүүлэх ажлыг Техникийн ажлын баг Мэдээллээр хангах дэд техникийн ажлын багтай хамтран хийж гүйцэтгэнэ.
4.4. Техникийн ажлын баг “Т21” загвартай холбогдуулан зохион байгуулах хурал, семинарын бэлтгэлийг хангана.
4.5. Техникийн ажлын баг хурал, хэлэлцүүлэг, семинарын ирцийг бүртгэж, хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан гишүүнийг холбогдох яам, аймаг, нийслэлийн Тамгын газарт мэдээлнэ.
4.6. Техникийн ажлын баг “Т21” загварын үр дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, саналыг загварт тусгаж ажиллана.
4.7. Техникийн ажлын багийн гишүүн, Мэдээллээр хангах дэд техникийн ажлын багийн гишүүд “Т21” загварын сургалтад бүрэн хамрагдах үүрэгтэй.
4.8. Салбар дундын Техникийн ажлын баг нь аймаг, нийслэлээр “Т21” загварыг гаргана.
4.9. Техникийн ажлын багийн гишүүн “Т21” загварыг хөгжүүлэх, тасралтгүй ажиллуулах үүрэгтэй.
4.10. Мэдээллээр хангах техникийн ажлын дэд багийн гишүүн сард нэг удаа болон онцгой шаардлагатай тохиолдолд “Т21” загварын статистик тоо, мэдээллийг бэлтгэн Техникийн ажлын багийн гишүүнд өгөх үүрэгтэй.
4.11. Мэдээллээр хангах техникийн ажлын дэд багийн гишүүн өөрийн хариуцсан салбарт гарсан бодлого, шийдвэрийн талаар Техникийн ажлын багт цаг тухайд нь мэдээлж байх үүрэгтэй.
-------- оОо -------
Текст томруулах
A
A
A