- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ЗАРИМ ТЭТГЭМЖ, АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ
Засгийн газрын 2012 оны 136 дугаар
тогтоолын хавсралт
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ЗАРИМ ТЭТГЭМЖ,
АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД
ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ
(Энэ хавсралтыг Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоолоор өөрчлөн баталсан)
№ |
Тэтгэмж, тусламж, хөнгөлөлт |
Олгох хугацаа |
Хэмжээ (төгрөгөөр) |
1 |
Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж |
улиралд нэг удаа |
60.000 |
2 |
Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эхэд олгох онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж |
нэг удаа |
1.200.000 |
3 |
Орон сууцны хөлс төлөх болон түлш худалдан авахад олгох мөнгөн тусламж |
жилд нэг удаа |
140.000 |
4 |
Насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд үзүүлэх хөнгөлөлт |
сар бүр |
20.000 |
5 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлын хөнгөлөлт |
жилд нэг удаа |
200.000 |
6 |
Насны хишиг тэтгэмж (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 45 дугаар тогтоолоор өөрчилсөн) |
жилд 2 удаа |
65-69 настай ахмад настанд 50,000; 70-79 настай ахмад настанд 80,000; 80-89 настай ахмад настанд 150,000; 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000. |
Текст томруулах
A
A
A