A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БАНК БАЙГУУЛАХ ТУХАЙ

1996 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 153

Монгол Улсын Банкны хуулийн 25 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Малайзын хөрөнгө оруулалттай, төрөлжсөн, хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулах "ММ инвест" банк байгуулах тухай Монгол банкны саналыг зарчмын хувьд зөвшөөрч, уг банкийг байгуулж ажиллуулах талаар Монгол банктай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Э.Бямбажавт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ