- Нүүр
- Сайдын тушаал
- Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыгхураан авч, төсөвт төлөх журам /Энэхүү тушаал нь Сангийн сайдын 2015 оны 334 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22 -ны өдрийн 211 тоот тушаалын хавсралт
/Энэхүү тушаал нь Сангийн сайдын 2015 оны 334 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
ИМПОРТЫН АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ,
ГААЛЬ, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ
ХУРААН АВЧ ТӨСӨВТ ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь газрын тос, газрын тосон бүтээгдэхүүний онцгой, гаалийн, нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “татвар” гэх/-ыг хураан авах, баталгаажуулах, хяналт тавих, төсөвт төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Татвар ногдох бараа, бүтээгдэхүүнийг тодорхойлох
- Газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн импортлож буй хуулийн этгээд импортлож буй автобензин, дизель түлшийг Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор болон бусад зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлш гэж тус тусад нь гаалийн байгууллагад мэдүүлэх бөгөөд Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд худалдан нийлүүлэх гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г хавсаргасан байна.
- Автобензин, дизелийн түлш импортлогч этгээд нь автобензин, дизелийн түлшний борлуулалт, хуваарилалтын мэдээг журмын 1 дүгээр хавсралтын дагуу гаргаж, Гэрээ, холбогдох бичиг баримтын хамт Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хавсарган Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1-т заасан хугацаанд Татварын байгууллагад ирүүлнэ.
- Засгийн газраас тогтоосон онцлог салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нь тухайн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор худалдан авч ашигласан автобензин, дизелийн түлш, шатахууны зардлын мэдээг журмын 2 дугаар хавсралтын дагуу гаргаж, Гэрээ, холбогдох бичиг баримтын хамт Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хавсарган Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1-т заасан хугацаанд Татварын байгууллагад ирүүлнэ.
- Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд зарцуулсан автобензин, дизелийн түлш, шатахууны зардлын мэдээ нь энэ журмын 4.1-т заасан нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын дэвтэрт тусгагдсан байна.
Гурав. Татварыг хураан авах, төсөвт төлөх
- Нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, гаалийн албан татварыг дараах байдлаар хураан авч, төсөвт төвлөрүүлнэ.
- Импортын автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10, 8.11 дэх хэсэгт заасны дагуу гаалийн байгууллага ногдуулан хураан авч, тухай бүр төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
- Импортын автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35, 36, 39 дүгээр зүйлд заасны дагуу гаалийн байгууллага ногдуулан хураан авч, тухай бүр төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
- Импортын автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт заасны дагуу гаалийн байгууллага ногдуулан хураан авч, төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
Дөрөв. Татварыг хянаж баталгаажуулах
- Энэ журмын 2.2, 2.3-т заасны дагуу мэдүүлсэн хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын дэвтэр, Гэрээ, татварын тайлан, бусад баримт бичгийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн тайлант хугацаанд худалдан авсан автобензин, дизелийн түлшний хэмжээ, өртөг, түүнийг нийлүүлсэн хуулийн этгээдийг Татварын ерөнхий газар хянан баталгаажуулна.
- Энэ журмын 4.1-т заасан баримт бичгийг баталгаажуулан Татварын ерөнхий газар тухайн сарын 15-ны өдрийн дотор Гаалийн ерөнхий газар, Сангийн яаманд хүргүүлнэ.
- Татварын ерөнхий газраас баталгаажуулж хүргүүлсэн баримт бичгийг Гаалийн ерөнхий газар энэхүү журмын 2.1-т заасан гаалийн мэдүүлэг, бусад баримт бичигтэй тулган татвар төлөлтөнд хяналт тавина.
- Татварын дутуу төлөлтийг нөхөн төлүүлэх, илүү төлөлтийг суутгах, буцаан олгох асуудлыг Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
- Энэ журмын 2.1-д заасан мэдүүлгийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалт явуулж хяналт тавина.
Тав. Бусад
- Гаалийн болон татварын байгууллагад мэдүүлэх гэрээ, холбогдох баримт бичгийн үнэн зөвийг татвар төлөгч, ногдуулсан татварын дүнг хянаж баталгаажуулсан гаалийн болон татварын байгууллага, ажилтан хариуцна.
-----оОо-----
Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны 211 тоот
тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
Автобензин, дизелийн түлш импортлогч хуулийн этгээдийн автобензин, дизелийн түлшний
борлуулалт, хуваарилалтын мэдээ
Автобензин, дизелийн түлш импортлогч хуулийн этгээдийн нэр |
Татвар төлөгчийн дугаар |
Тайлант хугацаа /жил, сар/ |
Бүтээгдэхүүний төрөл |
Тайлант хугацаанд Гаалийн байгууллагад мэдүүлж, импортолсон автобензин, дизелийн түлшний нийт дүн /тн/ |
Үүнээс: |
Гаалийн байгууллагад мэдүүлсэн автобензин, дизелийн түлшний нийт дүн /тн, өссөн дүнгээр/ |
Гаалийн байгууллагад төлсөн татварын дүн /мян.төгрөг/ |
|||
Засгийн газрын тогтоосон онцлог салбарт үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдэд борлуулсан автобензин, дизелийн түлшний дүн /тн/ |
Бусад үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдэд борлуулсан автобензин, дизелийн түлшний дүн /тн/ |
Онцгой албан татвар |
Нэмэгдсэн өртгийн албан татвар |
Гаалийн албан татвар |
||||||
|
|
|
90 хүртэл октантай автобензин |
|
|
|
|
|
|
|
90-ээс дээш октантай автобензин |
|
|
|
|
|
|
|
|||
Дизелийн түлш |
|
|
|
|
|
|
|
Тэмдэг: Мэдээ гаргасан
Татвар төлөгчийн гарын үсэг ......................................./ / ..... он ..... сар ..... өдөр/
Итгэмжлэгдсэн нягтлан бодогч: ......................................./ / ..... он ..... сар ..... өдөр/
Тэмдэг: Тайлан хүлээн авсан
Татварын улсын байцаагч ....................................... / / ..... он ..... сар ..... өдөр/
Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны 211 тоот
тушаалаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
Засгийн газраас тогтоосон онцлог салбарт үйл ажиллагаа
эрхлэгч этгээдийн худалдан авсан автобензин,
дизелийн түлш, шатахууны зардлын мэдээ
Хуулийн этгээдийн нэр |
Татвар төлөгчийн дугаар |
Тайлант хугацаа /жил, сар/ |
Бүтээгдэхүүний төрөл |
Тайлант хугацаанд худалдан авсан автобензин, дизелийн түлшний нийт дүн /тн/ |
Тайлант хугацаанд автобензин, дизелийн түлш нийлүүлсэн буюу худалдсан хуулийн этгээдийн нэр, татвар төлөгчийн дугаар |
Тайлант хугацаанд Гаалийн байгууллагад мэдүүлж, өөрийн нөөц бүрдүүлэх зорилгоор шууд импортолсон автобензин, дизелийн түлшний дүн /тн, өссөн дүнгээр/ |
|
|
|
90 хүртэл октантай автобензин |
|
|
|
|
|
|
90-ээс дээш октантай автобензин |
|
|
|
|
|
|
Дизелийн түлш |
|
|
|
Тэмдэг: Мэдээ гаргасан:
Татвар төлөгчийн гарын үсэг: ....................................... / / ..... он ..... сар ..... өдөр
Итгэмжлэгдсэн нягтлан бодогч: ......................................./ / ..... он ..... сар ..... өдөр
Тэмдэг: Тайлан хүлээн авсан:
Татварын улсын байцаагч ....................................... / / ..... он ..... сар ..... өдөр
Текст томруулах
A
A
A