A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны

даргын 2012 оны 11 дүгээр сарын 08.-ны өдрийн

232/216 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт  

 

 

 

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ НЯГТЛАН БОДОХ

БҮРТГЭЛИЙН ЗААВАР

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.  Хадгаламж, зээлийн хоршоо /цаашид ХЗХ гэх/ нь энэхүү зааврыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэнэ.

2. ХЗХ нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт/-ыг мөрдөнө.

3. ХЗХ нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.

4. ХЗХ нь бүх тайлант үеүдэд нягтлан бодох бүртгэлийн нэг ижил бодлогыг баримталбал зохино.

5. ХЗХ нь нягтлан бодох бүртгэлд давхар бичилтийг хэрэглэнэ.

6. Санхүүгийн тайланд ХЗХ-ны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн ба мөнгөн гүйлгээг үнэн зөв толилуулах ёстой.

7. ХЗХ нь ажил, гүйлгээгээ нягтлан бодох бүртгэлд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг, мөнгөөр хөтөлнө.

8. ХЗХ нь үйл ажиллагааны онцлогийг бүрэн илэрхийлсэн дансны жагсаалтыг бэлтгэнэ. Түүнчлэн тэнцлийн гадуурх дансдыг хяналтын зорилгоор хөтөлнө.

9. Санхүүгийн тайлангийн жил 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох ба ХЗХ нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж тогтоосон хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/ болон аймаг, нийслэл, дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус хүргүүлнэ.

10. Энэ зааврын дагуу ХЗХ-д нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгээ боловсруулна.

11.  ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөл нь нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлэх үүргийг хүлээх ба ХЗХ-ны удирдлага нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.

 

ХОЁР. ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ

 

Хөрөнгө нь ХЗХ-ны өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болсон, ирээдүйд эдийн засгийн үр өгөөж өгөхөөр хүлээгдэж байгаа нөөц юм. Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг эргэлтийн, эргэлтийн бус гэж ангилна.

 

А. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ

 

ХЗХ-ны үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд ашиглахаар эзэмшиж байгаа эсвэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа хөрөнгө, тайлант өдрөөс хойш 12 сарын дотор өр төлбөрийг барагдуулахад ашиглах мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө нь эргэлтийн хөрөнгөд хамаарна.

 

  1. Мөнгөн хөрөнгө

 

  1.  Мөнгөн хөрөнгөд хамрагдах зүйлс

 

ХЗХ-ны бэлэн мөнгө болон банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө хамрагдана.

 

  1. Үнэлгээ

 

Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ.

 

2.1.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Мөнгөн хөрөнгө нь балансын "Эргэлтийн хөрөнгө" бүлгийн эхэнд тусгагдана.

 

2.1.4 Мөнгөн хөрөнгийн бүртгэл

 

Бэлэн мөнгө

 

Бэлэн мөнгөнд үндэсний цаасан мөнгөн тэмдэгт, зоос opнo.

 

Бэлэн мөнгөөр орлогын гүйлгээ хийхэд (зээл, зээлийн хүү төлөгдөхөд):

 

Дт: Бэлэн мөнгө

Кт: Холбогдох данс (Зээлийн данс, зээлийн хүүгийн орлого)

 

Бэлэн мөнгөөр зарлагын гүйлгээ хийхэд (зээл олгоход):

 

Дт: Холбогдох данс (Зээлийн данс)

Кт: Бэлэн мөнгө

 

Бэлэн мөнгөний үлдэгдэлд тогтмол болон гэнэтийн шалгалтыг байнга хийж, гарсан зөрчлийг тухай бүр залруулж, бэлэн мөнгөний үлдэгдлийг тохируулах шаардлагатай.

 

Бэлэн мөнгөний үлдэгдэлд шалгалт хийхэд бэлэн мөнгө илүүдвэл тэр хэмжээгээр:

 

Дт: Бэлэн мөнгө

               Кт: Бусад өглөг

 

Өглөг дансанд бүртгэж байгаад гүйлгээний орлого болгох эсвэл эзэн нь тогтоогдвол буцааж олгоно.

 

Бэлэн мөнгө дутагдвал:

 

Дт: Дутагдал

                Кт: Бэлэн мөнгө

 

дансанд бүртгээд буруутай этгээдээр төлүүлэх эсвэл ХЗХ-ны алдагдал болгоно.

 

Бэлэн мөнгөний дутагдлыг хөрөнгө хариуцагчаар төлүүлэхдээ торгууль ногдуулж болох бөгөөд энэ тохиолдолд ногдуулсан торгуулийн хэмжээгээр:

 

Дт: Ажиллагсдаас авах авлага

               Кт: Торгуулийн орлого

 

дансанд бүртгэнэ.

Бэлэн мөнгөний дутагдал, түүний торгуулийг хариуцагчаар төлүүлэх үед:

 

Дт: Бэлэн мөнгө (төлсөн нийт дүнгээр)

 Кт: Дутагдал (дутагдлын хэмжээгээр)

 Кт: Торгуулийн орлого (торгуулийн дүнгээр)

 

Жижиг мөнгөн сан: Жижиг мөнгөн сан нь ХЗХ-ны бага хэмжээний зардлын гүйлгээг хийхэд зориулан нярав болон нягтлан бодогчоос өөр ажилтанд хариуцуулан байршуулсан бага хэмжээний бэлэн мөнгө юм.

 

Жижиг мөнгөн санг байгуулах, захиран зарцуулах, хянах болон түүний хэмжээг ХЗХ-ны дотоод журмаар зохицуулна.

 

Жижиг мөнгөн санг бэлэн мөнгөний дансдад нэрийн дансаар бүртгэнэ.

 

Анх байгуулах, сангийн хэмжээг өөрчлөх үед хийх журналын бичилт:

 

Дт: Жижиг мөнгөн сан

Кт: Бэлэн мөнгө

 

Жижиг мөнгөн сангаас зарлагын гүйлгээ гарах үед ямар нэгэн бичилт хийгдэхгүй. Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэхийн өмнө yг санг хариуцсан ажилтан сангийн зарцуулалтын тайланг гаргаж, эрх бүхий ажилтнаар хянуулна. Эрх бүхий ажилтан дээрх сангийн зарцуулалтын тайланг анхан шатны баримттай тулгаж, сангийн зарцуулалт журмын дагуу байгаа эсэхийг шалган баталгаажуулж, жижиг мөнгөн санд дүүргэлт хийх зөвшөөрөл олгоно. Үүний дагуу жижиг мөнгөн сан хариуцсан ажилтан зарлагын баримтаа няравт хүлээлгэн өгч, зарцуулсантай тэнцэх хэмжээний мөнгийг няраваас авна.

 

Жижиг мөнгөн санг дүүргэж, бэлэн мөнгөнөөс зарлага гаргахад:

 

Дт: Холбогдох зардлын данс

Кт: Бэлэн мөнгө

 

Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгө

 

ХЗХ нь тухайн банк, санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ, удирдлагын шийдвэрт үндэслэн харилцах болон хадгаламжийн данс нээлгэнэ.

 

Банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийн гүйлгээг үндсэн баримттай нь тулган шалгах ба үлдэгдлийг байнга нийлж тохируулж байна.

 

Харилцах данс

 

ХЗХ харилцах дансандаа бэлэн мөнгө хийвэл:

 

Дт: Банк, санхүүгийн байгууллага дахь харилцах

Кт: Бэлэн мөнгө

 

Харилцах дансанд бэлэн бус орлого орсон үед: Тухайлбал гишүүд банкаар дамжуулан хадгаламждаа мөнгө шилжүүлбэл

 

Дт: Банкин дахь харилцах

Кт: Гишүүний хадгаламжийн данс

 

Гишүүд зээл, зээлийн хүүг бэлэн бусаар төлсөн үед:

 

Дт: Банкин дахь харилцах

Кт: Зээл, зээлийн хүүгийн орлого эсвэл зээлийн хүүгийн авлага

 

Харилцах данснаас зарлага rapax үед: Тухайлбал харилцах данснаас бэлэн мөнгөний зузаатгал авахад

 

Дт: Бэлэн мөнгө

Кт: Банк, санхүүгийн байгууллага дахь харилцах

 

Бэлэн бусаар зээл олгох үед:

 

Дт: Зээл

Кт: Банк, санхүүгийн байгууллага дахь харилцах

 

Бэлэн бусаар гишүүдийн хадгаламжаас зарлага гаргах үед:

 

Дт: Гишүүний хадгаламжийн данс

Кт: Банк, санхүүгийн байгууллага дахь харилцах

 

ХЗХ нь үйл ажиллагааны зардал, хуримтлуулсан өглөг, бусад өглөгийг харилцах данснаасаа төлбөл:

 

Дт: Холбогдох зардлын данс эсвэл өглөг

Кт: Банк, санхүүгийн байгууллага дахь харилцах

 

Хадгаламж

 

ХЗХ нь хүүгийн орлого олох зорилгоор сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө банктай гэрээ байгуулсны үндсэн дээр хадгаламж хэлбэрээр байршуулж болно.

 

Хадгаламжийн гэрээнд заасан дүнгээр:

 

Дт: Банкин дахь хадгаламж

Кт: Бэлэн мөнгө эсвэл банкин дахь харилцах

 

ХЗХ нь гэрээнд заасан хувь хэмжээгээр банкны хадгаламжийн хүүг тайлант үеийн орлогоор бүртгэх бөгөөд мөнгөөр хүлээн аваагүй бол тайлант үеийн эцэст хүүгийн орлогыг хуримтлуулж бүртгэнэ.

 

Дт: Хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн авлага

Кт: Хадгаламжийн хүүгийн орлого

 

Мөнгөөр төлөгдсөн үед:

 

Дт: Банкин дахь хадгаламж (төлөгдсөн нийт дүнгээр)

Кт: Хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн авлага (хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)

Кт: Хадгаламжийн хүүгийн орлого (тайлант үед ногдох дүнгээр)

Хадгаламжийн гэрээний хугацаа дуусч ХЗХ мөнгөн хөрөнгөө эргүүлж татах үед:

 

Дт: Бэлэн мөнгө эсвэл банкин дахь харилцах

Кт: Банкин дахь хадгаламж

 

  1. Богино хугацаат хөрөнгө оруулалт

 

  1. Богино хугацаат хөрөнгө оруулалтад хамрагдах зүйлс

 

Богино хугацаат хөрөнгө оруулалтад үнийн зөрүүгээс ашиг олох зорилгоор худалдан авсан арилжааны үнэт цааснууд багтана. Эдгээр нь дараах шалгуурыг хангаж байх ёстой.

 

  • Зах зээлийн тогтсон үнээр шууд худалдагдах чадвартай байх;
  • Шаардлагатай үед мөнгөнд хөрвүүлэх зорилготой байх.

 

2.2.2 Үнэлгээ

 

Богино хугацаат хөрөнгө оруулалтыг нягтлан бодох бүртгэлд өртгөөр нь бүртгэж, хөрөнгө оруулалтыг борлуулсан үед ашиг, алдагдлыг хүлээн зөвшөөрнө.

 

2.2.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Богино хугацаат хөрөнгө оруулалтыг балансд мөнгөн хөрөнгийн дараа тусгана.

 

2.2.4 Богино хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл

 

Худалдан авсан үед (олж авахад гарсан зардлаар):

 

Дт: Арилжааны үнэт цаас

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Хүүг хуримтлуулан бүртгэх үед:

 

Дт: Арилжааны үнэт цаасны хүүгийн авлага

Кт: Үнэт цаасны хүүгийн орлого

 

Хүүгийн орлого мөнгөөр төлөгдсөн үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Үнэт цаасны хүүгийн авлага

 

Ашигтай борлуулсан хөрөнгө оруулалтыг:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Арилжааны үнэт цаас

Кт: Үнэт цаасны арилжааны орлого

 

Алдагдалтай борлуулсан хөрөнгө оруулалтыг:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Дт: Үнэт цаасны арилжааны алдагдал

Кт: Арилжааны үнэт цаас

Арилжааны үнэт цаасны үнэлгээний тэгшитгэл хийх тохиолдолд:

 

Дт: Үнэт цаасны үнийн тохируулга

Кт: Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн орлого

 

Дт: Үнэт цаасны үнэлгээний тэгшитгэлийн зардал

Кт: Үнэт цаасны үнийн тохируулга

 

  1. Зээл

 

2.3.1 Зээл ба холбогдох зүйлс

 

ХЗХ нь гишүүддээ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөл, дүрэмд өөрөөр заагаагүй бол барьцаа, батлан даалттайгаар мөнгөн хөрөнгийг зээлдүүлнэ.

 

Зээлийн хүү нь зээлийн гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлийг ашигласны төлөө төлөх төлбөр юм.

 

Зээлийн гэрээ нь зээл олгосон өдрөөс зээл төлөгдөх өдрийг xүртэл зээлийн талаар ХЗХ болон зээлдэгч нарын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан хуулийн хүчин төгөлдөр баримт бичиг юм.

 

Зээлийн эрсдэлийн сан (ЗЭС) нь олгосон зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт, хугацаа, барьцаа, батлан даалтын найдвартай байдал зэргийг харгалзан зээлийг ангилж, зээлийн багцаас учирч болзошгүй эрсдэлийг тооцож байгуулсан сан юм.

 

2.3.2 Үнэлгээ

 

Зээлийг цэвэр боломжит үнэ цэнээр буюу түүний нэрлэсэн үнээс ЗЭС-г хассан дүнгээр бүртгэнэ.

 

Зээлийн хүүгийн авлагыг хүлээн авахаар тооцоолж буй дүнгээр бүртгэнэ.

 

2.3.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Зээлийг балансын "Эргэлтийн хөрөнгө" хэсэгт Богино хугацаат хөрөнгө оруулалтын дараа Зээл гэсэн зүйл ангиар, ЗЭС-г хассан цэвэр дүнгээр тусгана.

 

Хуримтлуулж тооцсон хүүгийн авлагыг балансын "Авлага" хэсэгт тусгана.

 

ЗЭС-ийн тооцооллын талаарх тайлбарыг санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгад хийнэ.

 

  1. Хяналт

 

Зээлдэгч тус бүрээр нэрийн дансны бүртгэл хөтөлнө. Зээл болон зээлийн хүүгийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө. Бүртгэлийг үндсэн баримттай нь тулган шалгаж байна. Зээлийн дансны үлдэгдлийг байнга нийлж тохируулж байна.

 

Хуримтлуулж тооцохыг зогсоосноос хойш тооцсон зээлийн хүүгийн авлагыг тэнцлийн гадуурх дансанд тусгана.

 

Зээлийн барьцаа, батлан даалт, холбогдох баримт бичиг, зээлийн хувийн хэргийг эх хувиар нь бүрдүүлж хадгална.

 

Зээлийн барьцаа хөрөнгийн биет байдалд байнгын хяналт тавина. ХЗХ нь зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүгийн бодолтыг байнга шалгана.

 

  1. Зээлийн бүртгэл

 

ХЗХ нь зээлийн үйл ажиллагааны журамтай байх бөгөөд энэхүү журмын дагуу зээл олгох үед:

 

Дт: Холбогдох зээлийн данс

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Зээлдэгч зээлийг эргүүлэн төлөхөд:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Холбогдох зээлийн данс

 

Зээлийн хүү

 

ХЗХ нь зээлийн хүүг гэрээнд зaaсaн хувь болон хугацааны дагуу төлүүлэх бөгөөд сар бүрийн эцэст мөнгөөр төлөгдсөн эсэхээс үл хамаарч хуримтлуулж бүртгэнэ.

 

Зээлийн хүүг сар бүрийн эцэст хуримтлуулж бүртгэхэд:

 

Дт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлага

Кт: Зээлийн хүүгийн орлого

 

Хуримтлуулж тооцсон зээлийн хүүг зээлдэгч төлөх үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Зээлийн хүүгийн авлага

 

Зээлдэгч тухайн сарын ашигласан хугацаанд ногдох хуримтлуулж бүртгээгүй зээлийн хүүг төлөх үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Зээлийн хүүгийн орлого

 

Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заасан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн зээлийн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана.

 

Дт: Зээлийн хүүгийн орлогын буцаалт

Кт: Зээлийн хүүгийн авлага

 

Буцаасан зээлийн хүүгийн хэмжээгээр тэнцлийн гадуурх Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүү дансанд бүртгэж, цаашид зээл төлөгдөж дуусах хүртэлх хугацааны зээлийн хүүг энэ дансанд нэмж бүртгэн, төлүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.

 

Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дүнгээс бага хэмжээгээр төлсөн тохиолдолд зээлийн үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрийн алийг нь төлсөнд тооцох эсэх асуудлыг тухайн ХЗХ зээлийн бодлогоороо зохицуулна. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр нь хугацаандаа төлөгдөж байгаа боловч зээлийн хүү хуваарийн дагуу төлөгдөөгүй нөхцөлд зээлийг хугацаа хэтэрсэнд тооцно.

 

ХЗХ нь тэнцлийн гадуурх Хуримтлуулж тооцохыг зогсоосон зээлийн хүүгийн дансанд бүртгэлтэй зээлийн хүүг зээлдэгчээр төлүүлэх бүхий л apгa хэмжээг авах бөгөөд зээлийн хүү төлөгдөх үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Зээлийн хүүгийн орлого

 

бичилт хийж шууд хүүгийн орлогоор бүртгэх ба тэнцлийн гадуурх данснаас төлөгдсөн хэмжээгээр хасалт хийнэ.

 

Зээлийн ангиллын бүртгэл

 

ХЗХ нь зээлийг ангилахдаа Монголбанкнаас[T1]  баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ыг мөрдөнө.

 

Журамд заасны дагуу зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд уг зээлийг Хугацаа хэтэрсэн зээлийн дансанд шилжүүлэн дараах бичилтийг хийнэ.

 

Дт: Хугацаа хэтэрсэн зээл

Кт: Хэвийн зээл

 

Журамд зааснаар хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүү төлөгдөхгүй дараагийн ангилалд шилжих нөхцөл бүрдсэн үед ангиллыг дахин бууруулна.

 

Дт: Хэвийн бус зээл

Кт: Хугацаа хэтэрсэн зээл

 

Цаашид зээлийн ангилал буурах тутам дээрх байдлаар зохих ангилалд бүртгэнэ.

 

Чанаргүй зээл, түүний хүүгийн төлбөр хийгдэж, зээлийн чанар сайжирч, ангиллыг дэвшүүлэхэд дараах бичилтийг хийнэ.

 

Дт: Хугацаа хэтэрсэн зээл

Кт: Хэвийн бус зээл

 

Зээлийн ангилал дэвших тутам дээрх байдлаар зохих ангилалд бүртгэнэ.

 

Зээлийн эрсдэлийн сангийн бүртгэл

 

ХЗХ журмын дагуу зээлийн ангилалд тогтоосон хувь хэмжээгээр ЗЭС-г зардлаар байгуулахад:

 

Дт: Зээлийн эрсдэлийн зардал

Кт: ЗЭС

 

Cap бүрийн эцэст журамд заасны дагуу зээлийг ангилж бүртгэн, эрсдэлийн сангийн хэмжээг дахин тооцож, өмнө нь байгуулсан хэмжээ дутаж байвал уг дүнгээр санг нэмж байгуулна.

 

Харин зээлийн багцын чанар өмнөх үеэс сайжирсан буюу нийт чанаргүй зээлийн багц буурч, өмнө байгуулсан эрсдэлийн сангийн хэмжээ байгуулбал зохих дүнгээс илүү гарсан тохиолдолд уг дүнгээр санг бууруулна.

 

Дт: ЗЭС

Кт: Зээлийн эрсдэлийн зардлын нөхөлт

 

“Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын дагуу ХЗХ-оос холбогдох шийдвэр гарч, муу зээлийг эрсдэлийн сангаас xaax үед:

 

Дт: ЗЭС

Кт: Myy зээл

 

Хаасан зээлийн дүнгээр тэнцлийн гадуурх ЗЭС-аас хаасан зээл дансанд бүртгэж, зээлийг төлүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

 

ЗЭС-аас хаасан зээл эргэж төлөгдөхөд төлөгдсөн дүнгээр:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

 Кт: Бусад орлого

 

бичилт хийж, тэнцлийн гадуурх данснаас хасна.

 

2.5 Авлага

 

2.5.1 Авлагад хамрагдах зүйлс:

 

  • Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлага
  • Санхүүгийн түрээсийн авлага
  • Санхүүгийн бусад ажил, үйлчилгээний авлага
  • Байгууллага, хувь хүмүүсээс авах авлага
  • Татвар, нийгмийн даатгалын авлага
  • Дутагдал, шамшигдал
  • Салбар хоорондын авлага

 

2.5.2 Үнэлгээ

 

Авлагыг мөнгөөр хүлээн авахаар тооцоолж буй цэвэр дүнгээр балансд тусгана.

 

2.5.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Авлагыг балансд “Эргэлтийн хөрөнгө" бүлэгт тусгана.

 

2.5.4 Авлагын бүртгэл

 

Байгууллага, хувь хүмүүсээс авах авлага

 

Авлагын дансанд:

 

  • Иргэд, хуулийн этгээд, ажиллагсдаас авах зээлээс бусад төрлийн авлага;
  • Бэлэн мөнгө, үнэ бүхий зүйлтэй холбогдох бусдаас авах авлагыг бүртгэнэ.

 

Авлагын дансны үлдэгдэл нь түр хугацааны шинж чанартай бөгөөд эцсийн тооцоо хийгдсэн тухай бүр хаагдаж байх ёстой. Авлагыг иргэн, хуулийн этгээд тус бүрээр нэрийн данс нээж хөтөлнө. ХЗХ авлагыг барагдуулахад тогтмол хяналт тавьж ажиллана.

 

Авлага үүсэхэд:

 

Дт: Авлага

Кт: Хөрөнгийн данс эсвэл орлогын данс

Авлага төлөгдөхөд:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл бусад хөрөнгийн данс

Кт: Авлага

 

Эдгээр авлагад эрсдэлийн сан байгуулахгүй.

 

Дутагдал, шамшигдал

 

Бэлэн мөнгөний тооллого болон өдрийн гүйлгээний эцэст бэлэн мөнгийг тохируулахад бэлэн байгаа мөнгө, бүртгэл дэх дансны үлдэгдлээс зөрсөн бол тэр дүнгээр Дутагдал, шамшигдал, өглөг дансдад бүртгэж, бэлэн мөнгөний үлдэгдлийг тохируулан, дутагдлын шалтгаан болон холбогдох эзнийг тогтоосны дараа зохих шийдвэрийн дагуу гүйлгээг хийж, уг дансыг хаана. Дансны бичилтийг Мөнгөн хөрөнгийн бүлэгт харуулсан болно.

 

Салбар хоорондын тооцоо

 

ХЗХ нь өөрийн салбартай холбогдох ажил гүйлгээг Салбар хоорондын тооцооны дансдаар бүртгэнэ. Салбар хоорондын тооцоогоор үүссэн авлага, өглөгийг салбар бүр дээр данс нээж бүртгэнэ.

 

Салбарт бэлэн мөнгөний зузаатгал өгсөн үед:

 

Төвд:

Дт: Салбар хоорондын авлага

Кт: Бэлэн мөнгө

 

Салбарт:

Дт: Бэлэн мөнгө

Кт: Салбар хоорондын өглөг

 

Сарын эцэст салбарт авлага, өглөгийн дансдыг хооронд нь хааж, үлдэгдлийг тодорхойлно.

 

Дт: Салбар хоорондын өглөг

Кт: Салбар хоорондын авлага

 

Салбар хоорондын тооцоог тухай бүр тохируулж байх бөгөөд санхүүгийн тайланд цэвэршүүлж харуулна.

 

2.6 Өмчлөх бусад хөрөнгө

 

2.6.1 Өмчлөх бусад хөрөнгөд хамрагдах зүйлс

 

Өмчлөх бусад хөрөнгө нь ХЗХ-ны үйл ажиллагаанаас хамааралгүй, зөвхөн зээлдэгчийн өрийг барагдуулах зорилгоор бусдаас өмчлөн авсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө юм.

 

2.6.2 Үнэлгээ

 

Өмчлөх бусад хөрөнгийг борлуулах зах зээлийн үнэ, холбогдох зээл, хүүгийн төлбөрийн нийт дүнгийн аль багаар нь бүртгэнэ.

 

Өмчлөх бусад хөрөнгө борлуулсны ашиг, алдагдлыг тухайн тайлант хугацааны орлого, зарлагад оруулна.

 

2.6.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Өмчлөх бусад хөрөнгийг балансын “Өмчлөх бусад хөрөнгө” хэсэгт үзүүлнэ.

 

2.6.4 Өмчлөх бусад хөрөнгийн бүртгэл

 

ХЗХ нь анх зээл олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн тэнцлийн гадуурх дансанд барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ болон үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн үнээр бүртгэнэ.

 

Зээл, барьцааны гэрээний дагуу зээлдэгчтэй харилцан тохиролцож эсвэл шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийг зээлийн өрөнд авч өмчлөх эрхийг ХЗХ-нд шилжүүлж, хөрөнгийг хүлээн авсан үед тэнцлийн гадуурх Зээлийн барьцаа хөрөнгийн данснаас хасч, холбогдох зээл, хүүгийн төлбөрийн нийт дүн болон уг хөрөнгийн зах зээлийн үнийн аль багаар нь бүртгэвэл:

 

Дт: Өмчлөх бусад хөрөнгө

Кт: Холбогдох зээлийн данс (зээлийн үндсэн дүнгээр)

Кт: Зээлийн хүүгийн орлого эсвэл Зээлийн хүүгийн авлага (төлөгдсөн хүүгийн дүнгээр)

 

Хэрэв зээлийн төлбөрт авсан хөрөнгийн зах зээлийн үнэ зээлийн үндсэн өрөөс илүү бол зөрүү дүнгээр зээлийн хүүг төлүүлэх бөгөөд зээлийн хүүг хуримтлуулж тооцохыг зогсоосон бол төлөгдсөн хүүгийн дүнгээр тэнцлийн гадуурх данснаас хасалт хийнэ.

 

Өмчлөх бусад хөрөнгийн зах зээлийн үнэ зээл, хүүгийн төлбөрийн нийт дүнгээс харьцангуй өндөр байвал yг хөрөнгийг борлуулсан үед нь зөрүүг зээлдэгчид буцаан олгоно.

 

Харин хөрөнгийн зах зээлийн үнэ зээл, хүүгийн төлбөрийн дүнгээс бага бол зах зээлийн үнээр өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, борлуулсан дүнгээр зээл, хүүгийн төлбөрийг хасаад үлдсэн зээл, хүүг барагдуулах apгa хэмжээг үргэлжлүүлэн авна.

 

Өмчлөх бусад хөрөнгийг борлуулах, хадгалах, хамгаалахтай холбогдон гарах зардлыг тайлант хугацааны зардлаар бүртгэнэ. Энэ зардлын тодорхой хэсгийг зээлдэгчээр төлүүлж болно.

 

Дт: Өмчлөх бусад хөрөнгийн урсгал зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн болон холбогдох бусад дансд

 

ХЗХ нь зээлийн үйл ажиллагааны болон активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах журмууддаа өмчлөх бусад хөрөнгийг зээлийн төлбөрт авах нөхцөл болон түүнийг үнэлэх, ангилах, зах зээлийн үнийн өөрчлөлтөд тохируулж үнэлгээний хасагдуулга хийх талаар тодорхой тусгасан байна. Өмчлөх бусад хөрөнгийн чанар байдал, эрэлт хэрэгцээнээс шалтгаалж, түүний борлогдох боломжит үнэ буурсан тохиолдолд үнэлгээний хасагдуулга хийж, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.

 

Дт: Өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээний хасагдуулгын гарз

Кт: Өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээний хасагдуулга

 

Өмчлөх бусад хөрөнгийг балансд бүртгэсэн дүнгээс илүү үнээр борлуулбал:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Өмчлөх бусад хөрөнгө (бүртгэлийн үнээр)

Кт: Бусад орлого (бүртгэлийн үнээс илүү борлуулсан дүнгээр)

 

Өмчлөх бусад хөрөнгийг зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгийг борлуулахтай холбогдон гарсан зардлаас давсан дүнгээр борлуулсан тохиолдолд илүү гарсан дүнг ХЗХ-ны орлогоор бус өглөгөөр бүртгэнэ.

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Өглөг

 

Өмчлөх бусад хөрөнгийг балансд бүртгэсэн үнээс бага үнээр борлуулсан тохиолдолд борлуулсан үнийн дүнгээр гүйлгээ хийж, зөрүү нь ХЗХ-ны алдагдал болно.

 

Дт: Өмчлөх бусад хөрөнгийг борлуулсны гарз (алдагдлын дүнгээр)

Дт: Мөнгөн хөрөнгийн данс (борлогдсон үнээр)

Кт: Өмчлөх бусад хөрөнгө (бүртгэлийн үнээр)

 

Өмчлөх бусад хөрөнгийн борлуулалт удааширснаас түүний чанар байдал муудаж, хэрэгцээ шаардлага хангахгүй болсон үед дотоод журмын дагуу Зээлийн xopoo болон ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийн дагуу данснаас хасна.

 

Дт: Өмчлөх бусад хөрөнгийг данснаас хассаны гарз

Кт: Өмчлөх бусад хөрөнгө

 

2.7 Хангамжийн зүйлс

 

2.7.1 Хамрагдах зүйлс

 

Хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглах хангамжийн зүйлс, маягтуудыг хангамжийн зүйлс дансаар бүртгэж, ашиглагдсан хэмжээгээр үйл ажиллагааны зардалд бичиж хасна.

 

2.7.2 Үнэлгээ

 

Хангамжийн зүйлсийг худалдан авсан өртгөөр нь бүртгэнэ.

 

2.7.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Хангамжийн зүйлсийг балансад “Бусад эргэлтийн хөрөнгө” хэсэгт үзүүлнэ.

 

2.7.4 Хангамжийн зүйлсийн бүртгэл

 

Хангамжийн зүйлсийг бүртгэх, зарлага болгох аргуудыг ХЗХ бүртгэлийн бодлогын баримт бичгээрээ тодорхойлно.

 

Нягтлан бодогч хангамжийн зүйлсийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, гүйлгээ үлдэгдлийг хяналтын данс болон нярвын бүртгэлтэй тохируулна.

 

Маягт, үнэт цаас, төлбөрийн хэрэгслүүд зэрэг зарим үнэ бүхий зүйлсийг сейфэнд хадгалан, тэнцлийн гадуурх дансанд давхар бүртгэж, хяналт тавина.

 

Хангамжийн зүйлсийн өртөгт худалдан авалтын өртөг, хангамжийн зүйлсийг бэлтгэхтэй холбогдож гарсан бүх зардал орно.

 

Хангамжийн зүйлсийг худалдаж авахдаа бэлтгэн нийлүүлэгч байгууллагын нэхэмжлэл, зарлагын баримтын дагуу нярвын бичсэн орлогын баримтыг үндэслэн:

 

Дт: Хангамжийн зүйлс

      Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

Няравын тайлангаар зарлага болгох үед:

 

Дт: Холбогдох зардлын данс

      Кт: Хангамжийн зүйл

 

гэсэн бичилт хийнэ.

 

2.8 Урьдчилж төлсөн зардал, тооцоо

 

2.8.1 Урьдчилж төлсөн зардал, тооцоонд хамрагдах зүйлс

 

  • Урьдчилж төлсөн тооцоо
  • Дараа тайлангийн тооцоо
  • Урьдчилж төлсөн зардал

 

2.8.2 Үнэлгээ

 

Дараа тайлангийн тооцоог авахаар тооцсон цэвэр боломжит үнэ цэнээр, урьдчилж төлсөн төлбөрүүдийг түүний төлөгдсөн хэмжээгээр бүртгэнэ.

 

2.8.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Урьдчилж төлсөн зардал, тооцоог балансд “Бусад эргэлтийн хөрөнгө” хэсэгт тусгана.

 

2.8.4 Бүртгэл

 

Урьдчилж төлсөн тооцоо

 

Урьдчилж төлсөн тооцоо дансаар бараа, үйлчилгээг хүлээн аваагүй урьдчилсан төлбөр, томилолтоос бусад дараа тайлангийн тооцоогоор урьдчилж олгосон мөнгийг бүртгэх бөгөөд холбогдох байгууллага, хүмүүстэй тайлан тооцоо хийсний үндсэн дээр зохих дансанд хааж бичнэ.

 

Урьдчилж төлбөр хийх буюу мөнгө олгох үед:

Дт: Урьдчилж төлсөн тооцоо

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Тооцоо хийж, дансыг xaax үед:

 

Дт: Хөрөнгийн эсвэл зардлын данс

Кт: Урьдчилж төлсөн тооцоо

 

Урьдчилж төлсөн тооцоо дансны хувьд үүссэн ажилтан бүрээр нэрийн данс нээж, дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.

 

Дараа тайлангийн тооцоо

 

Дараа тайлангийн тооцоо дансаар ажиллагсад албан үүрэг гүйцэтгэх буюу гадаад, дотоодод албан томилолт, сургууль, семинарт явах зэрэгт зориулан удирдлагын шийдвэрийн дагуу олгосон томилолтын урьдчилгааг бүртгэх бөгөөд урьдчилгаа мөнгө олгох үед:

 

Дт: Дараа тайлангийн тооцоо

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Урьдчилгаанд олгосон мөнгөний зарцуулалтын баримтыг үндэслэн дараа тайлангийн тооцооны дансыг хаахдаа:

 

Дт: Томилолтын зардал

Кт: Дараа тайлангийн тооцоо

 

Дараа тайлангийн тооцоо дансны хувьд тооцоо үүссэн ажилтан бүрээр нэрийн данс нээн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, тухайн ажилтны хувьд үүссэн тооцоо, үлдэгдлийг cap бүр тохируулж байна.

 

Урьдчилгаа мөнгө илүү гарсан тохиолдолд:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Дараа тайлангийн тооцоо

 

Авсан урьдчилгаанаас хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шалтгааныг тодруулж, нэмж олгох эсэхийг шийдвэрлэн, холбогдох гүйлгээг хийнэ.

 

Урьдчилж төлсөн зардал

 

ХЗХ үйл ажиллагааныхаа зардлыг урьдчилж төлбөл Урьдчилж төлсөн зардал дансаар хуримтлуулан бүртгэж байгаад тайлант үед ногдох хэмжээгээр холбогдох зардлын дансдад хуваарилж бүртгэнэ.

 

Урьдчилж төлбөр хийх үед:

 

 

Дт: Урьдчилж төлсөн зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Тайлант үеийн эцэст тухайн тайлант хугацаанд ногдох дүнгээр:

 

Дт: Холбогдох зардлын дансд

Кт: Урьдчилж төлсөн зардал

 

гэсэн бичилт хийж хорогдуулна.

 

Б. ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ

 

Эргэлтийн хөрөнгөөс бусад бүх хөрөнгө нь эргэлтийн бус хөрөнгөд хамрагдана.

 

2.9 Үндсэн хөрөнгө

 

2.9.1 Үндсэн хөрөнгөд хамрагдах зүйлс

 

Нэгээс дээш тайлант хугацаанд үйлчилгээ үзүүлэхэд болон удирдлагын хэрэгцээнд ашиглаж байгаа биет зүйлс үндсэн хөрөнгөд багтана. Эдгээр хөрөнгөд:

 

  • Газар
  • Барилга, байгууламж
  • Тээврийн хэрэгсэл
  • Компьютер, дагалдах хэрэгсэл
  • Тавилга, эд хогшил
  • Бусад үндсэн хөрөнгө

 

2.9.2 Өртөг бүрдэлт

 

Үндсэн хөрөнгийг анхны удаа өртгөөр нь хэмжинэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт худалдан авсан үнэ, тээвэрлэх, суурилуулахтай холбогдон гарсан зардал болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулна.

 

Барьж байгаа үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс, суурь малталтын зардал, бусад нэмэлт зардал болон барилга, байгууламжийн гэрээлэн гүйцэтгэгчид төлөх төлбөрийн хэмжээнээс бүрдэнэ.

 

Бөөн дүнгээр худалдан авсан хөрөнгийн үнийг худалдан авсан хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэд үндэслэн хуваарилна.

 

Мөнгөн бус солилцоогоор хөрөнгө худалдан авсан бол солилцоогоор шилжүүлсэн хөрөнгийн зах зээлийн үнээр үндсэн хөрөнгийг бүртгэнэ.

 

2.9.3 Үнэлгээ

 

Үндсэн хөрөнгө нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан өртгөөр илэрхийлэгдэнэ.

 

2.9.4 Санхүүгийн тайланд тусгах

 

Балансын "Эргэлтийн бус хөрөнгө"-ийн бүлгийн эхний хэсэгт тусгагдана.

2.9.5 Үндсэн хөрөнгийн бүртгэл

 

Үндсэн хөрөнгийг бэлтгэх. худалдан авах

 

Барилга, байгууламжийг барихтай холбогдсон санхүүжилтын хэмжээгээр:

 

Дт: Үндсэн хөрөнгийн санхүүжилт

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Барилгыг ашиглалтад хүлээн авсан актыг үндэслэн барилгын өртгийн дүнгээр:

 

Дт: Барилга

Кт: Үндсэн хөрөнгийн санхүүжилт

 

Барилга, байгууламжийг ашиглалтад opox хүртэл хугацаанд үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дансанд бүртгэж, санхүүгийн жил дамжсан актив үлдэгдэлтэй байж болно.

 

Барилга, байгууламжийн зураг, төсөв нэг бүрийг ширхэгээр үнэлэн тэнцлийн гадуурх "Хадгалсан үнэ бүхий зүйлс" дансанд нэрийн данс нээж бүртгэн, зураг төсвийг хадгална.

 

Дт: Тавилга, эд хогшил/тээврийн хэрэгсэл/компьютер, техник хэрэгсэл

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Санхүүгийн түрээсээр үндсэн хөрөнгө худалдаж авсан тохиолдолд:

 

Дт: Үндсэн хөрөнгө

Кт: Санхүүгийн түрээсийн өглөг

 

Санхүүгийн түрээсийн хүү төлөхөд:

 

Дт: Бусад хүүгийн зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Санхүүгийн түрээсийн хүүг мөнгөөр төлөөгүй бол тайлант үеүдийн эцэст хуримтлуулан тооцож:

 

Дт: Бусад хүүгийн зардал

                     Кт: Санхүүгийн түрээсийн хүүгийн өглөг

 

ХЗХ нь үндсэн хөрөнгөө дугаарлаж, үндсэн хөрөнгийн карт хөтөлнө.

 

Хандивласан үндсэн хөрөнгийг бүртгэх

 

Хандивласан үндсэн хөрөнгийг өртгөөр нь, өртөг нь тодорхойгүй бол зах зээлийн үнээр бүртгэнэ.

 

Дт: Үндсэн хөрөнгө

Кт: Хандивын хөрөнгө

 

Хандивын хөрөнгө нь үнэ төлбөргүй бусдаас авсан хөрөнгө тул холбогдох хуулийн дагуу орлогын албан татвар төлнө.

Үндсэн хөрөнгийн элэгдэл

 

Нөөц нь шавхагдашгүй хөрөнгөөс бусад бүх хөрөнгийг ашиглагдах боломжит хугацааных нь туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, зардалд шингээнэ. Үндсэн хөрөнгийг ашиглахад бэлэн болсон үеэс эхлэн элэгдэл тооцно.

 

Үндсэн хөрөнгийн элэгдүүлбэл зохих дүн нь үндсэн хөрөнгийн анхны өртөг эсвэл үндсэн хөрөнгийн өртөгт хамаарах бусад зүйлийг (дахин үнэлгээ, нэмэлт өртгийн хэмжээг харгалзсан) тооцсон анхны өртгөөс үлдэх өртгийг хассан хэмжээгээр илэрхийлэгдэнэ.

 

ХЗХ нь үндсэн хөрөнгийн ашиглах боломжит хугацааг тогтоохдоо:

 

1. Элэгдэл тооцох хөрөнгийг тухайн байгууллага ашиглахаар төлөвлөж буй хугацаа;

2. Элэгдэл тооцох хөрөнгийг ашиглан бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ;

3. Үйлдвэрлэгчээс тухайн хөрөнгийг ашиглахаар тогтоосон хугацаа

 

зэргийг үндэслэнэ.

 

ХЗХ нь элэгдэл тооцох аргыг хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн өгөөжид үндэслэн сонгох ба татвар тооцоололтын нөхцөлөөс үл хамааран анх сонгон авсан аргаа тайлант үед тууштай мөрдөнө.

 

Элэгдэл тооцох дараах аргууд байдаг. Үүнд:

 

  1. Шулуун шугамын арга;
  2. Үлдэгдлийг бууруулах арга;
  3. Бүтээгдэхүүний нэгжийн apгa.

 

Шулуун шугамын аргаар хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааных нь туршид тогтмол хэмжээтэй элэгдэл тооцдог. Үлдэгдлийг бууруулах аргаар элэгдэл тооцох аргын үед хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааны туршид байгуулсан элэгдэл нь жилээс жилд буурдаг. Бүтээгдэхүүний нэгжийн apгaар элэгдлийг тооцоход хөрөнгийн хүлээгдэж буй ашиглалт буюу гарцад үндэслэнэ.

 

ХЗХ нь бүртгэлийн бодлогодоо үндсэн хөрөнгийн элэгдүүлэх хугацаа, элэгдэл тооцох аргыг тодорхойлж энэ хувь, хэмжээгээр cap бүр элэгдэл тооцож, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.

 

Дт: Элэгдлийн зардал

Кт: Хуримтлагдсан элэгдэл

 

Ашиг, алдагдлын шалтгаанаар тухайн тайлант үед үндсэн хөрөнгийн элэгдэл байгуулахгүй байхыг хориглоно. Элэгдлээ бүрэн нөхсөн үндсэн хөрөнгөд дахин элэгдэл байгуулахгүй.

 

Татварын хуульд зааснаас өөр ашиглалтын хугацааг үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход ашигласан бол татварын хуулийн дагуу элэгдлийг тусад нь тооцож, элэгдлийн зардлын зөрүүг "орлогын татварын тайланд"-д тусгаж татвар тооцно.

 

Үндсэн хөрөнгийг худалдах, ашиглалтаас xacax

 

Үндсэн хөрөнгө элэгдэж хуучирснаас шинэ хөрөнгөөр солих, данснаас хасах, илүүдэл хөрөнгийг худалдан борлуулах шаардлага гарвал ХЗХ-ны эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хөрөнгийг данснаас xacax буюу худалдан борлуулна.

 

Жилийн эцсийн өдрөөс бусад өдөр хөрөнгийг ашиглалтаас хасвал ашиглалтаас хассан тэр өдрөөр тасалбар болгон элэгдлийн тооцоог хийж, элэгдлийг нэмж байгуулсны дараа тухайн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн анхны өртөг рүү хааж үлдэгдэл өртгийг тодорхойлно.

 

Дт: Хуримтлагдсан элэгдэл

Кт: Үндсэн хөрөнгө

 

Хэрэв уг хөрөнгө элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхөөгүй байхад данснаас хассан бол үлдэгдэл өртгийг алдагдлаар тайлагнана.

 

Дт: Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз

Кт: Үндсэн хөрөнгө (үлдэгдэл өртгөөр)

 

Үндсэн хөрөнгийг түүний үлдэгдэл өртгөөс бага үнээр худалдан борлуулбал:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Авлага (худалдсан үнээр)

Дт: Үндсэн хөрөнгө данснаас хассаны гарз (үлдэгдэл өртгөөр)

                Кт: Үндсэн хөрөнгө

 

Үндсэн хөрөнгийг түүний үлдэгдэл өртгөөс илүү үнээр борлуулбал:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Авлага (худалдсан үнээр)

Кт: Үндсэн хөрөнгө (үлдэгдэл өртгөөр)

Кт: Үндсэн хөрөнгө борлуулсны олз (зөрүү дүнгээр)

 

Үндсэн хөрөнгийн засвар

 

Үндсэн хөрөнгийн урсгал засвар, үйлчилгээний зардал нь үл капиталчлагдах зардал бөгөөд үүнийг тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.

 

Дт: Үндсэн хөрөнгийн засварын зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Засварын зардал нь дараах шалгуурыг хангаж байвал капиталжуулна.

 

  • Хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах;
  • Хүчин чадлыг нэмэгдүүлэх эсвэл хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх

 

Энэ шаардлагын аль нэг нь хангагдаж байвал анхны өртгийг нэмэгдүүлж, дараах бичилтийг хийнэ. Нэмэлт өртгийн хэмжээг yг үндсэн хөрөнгийн хувьд тооцсон ашиглагдаагүй үлдсэн жилийн туршид элэгдүүлнэ.

 

Дт: Үндсэн хөрөнгө

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ

  1. Дахин үнэлгээ хийх шаардлага

 

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг дараах тохиолдолд зайлшгүй хийх шаардлага тулгардаг. Үүнд:

 

  1.  Тухайн хөрөнгө хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн боловч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байх;
  2.  Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг нь цэвэр боломжит үнэ цэнээс материаллаг зөрүүтэй болсон байх;
  3.  Бусад.

 

Дээрх тохиолдолд хөрөнгийн дахин үнэлгээг мэргэжлийн үнэлгээчид хийнэ.

 

б) Дахин үнэлгээний зөрүүг санхүүгийн тайланд илэрхийлэх нь

 

Дахин үнэлгээний улмаас үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээгээр өөрийн хөрөнгийн хэсэгт "Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл" нэртэйгээр харуулна. Дахин үнэлгээгээр буурсан хэмжээг харгалзах дахин үнэлгээгээр нэмэгдсэн хэмжээнээс суутгаж өгнө. Гэхдээ ижил төрлийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээгээр нэмэгдсэн хэмжээнээс дээрх үнэлгээний бууралтын хэмжээ илүү гарахгүй байх ёстой. Хэрэв ижил төрлийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний бууралт нь нэмэгдсэн хэсгээс илүү гарч байвал түүнийг үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний алдагдал хэмээн зардлаар бүртгэнэ.

 

Дахин үнэлгээний улмаас үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг буурсан тохиолдолд буурсан хэмжээг зардал хэмээн хүлээн зөвшөөрнө.

 

Дахин үнэлгээний бууралтыг зардлаар тайлагнах үед дараах журналын бичилтийг хийнэ.

 

Дт: Хөрөнгийн дахин үнэлгээний гарз

Дт: Хуримтлагдсан элэгдэл (Үнийн бууралтад ногдох хэсэг)

Кт: Үндсэн хөрөнгө

 

Ижил төрлийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний үед гарсан бууралтыг өмнө нь зардал хэмээн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд дахин үнэлгээний нэмэгдсэн зөрүүг ашиг гэж үзнэ. Энэ тохиолдолд хийгдэх журналын бичилт:

 

Дт: Үндсэн хөрөнгө

Кт: Бусад орлого

 

Үндсэн хөрөнгийг данснаас xacax, устгах үед дахин үнэлгээний нэмэгдсэн хэмжээ нь бодитой болдог. Энэ үед дахин үнэлгээгээр нэмэгдсэн хэмжээг "Хуримтлагдсан орлого" pyy шилжүүлж бүртгэнэ. Журналын бичилт нь:

 

Дт: Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Кт: Хуримтлагдсан орлого

 

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ нь хөрөнгийн ашиглагдах хугацааг уртасгахгүй. Иймд үндсэн хөрөнгөд дахин үнэлгээ хийсний дараа дараах тохируулгыг хийнэ.

 

  1. Элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн тохиолдолд:

 

  • Үндсэн хөрөнгө тус бүрийн эсвэл үндсэн хөрөнгийн ангилал тус бүрийн хувьд ирээдүйд ашиглах хугацааг шинэчлэн тогтооно;
  • Элэгдүүлэх apгaa сонгоно.

 

Журналын бичилт нь:

 

Дт: Үндсэн хөрөнгө

               Кт: Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

Дээр дурдсанаас бусад шаардлагаар үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн тохиолдолд:

 

  • Хуримтлагдсан элэгдлийг тохируулна;
  • Үлдэгдэл өртгийг шинэчлэн тодорхойлох;
  • Элэгдэл тооцох өртгөө тодорхойлох шаардлагатай.

 

Дахин үнэлсэн үнэ нь тухайн үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг илэрхийлж байгаа бол:

 

  1. хөрөнгийн ангилал тус бүрийн ашиглагдах хугацаанаас ашиглагдсан хугацааг хасч цаашид ашиглагдах хугацааг шинэчлэн тогтоож, дахин үнэлсэн үнээс элэгдэл тооцно. Энэ тохиолдолд өмнө нь байгуулсан хуримтлагдсан элэгдлийг тэглэнэ.

 

  1. эсвэл дахин үнэлэхийн өмнөх үлдэгдэл өртөг ба дахин үнэлсний дараах үлдэгдэл өртгийн харьцаагаар хөрөнгийн ангилал тус бүрийн анхны өртөг ба хуримтлагдсан элэгдлийг зэрэг нэмэгдүүлж, ашиглагдах хугацааг хэвээр мөрдөх шаардлагатай.

 

1-р тохиолдолд хийгдэх журналын бичилт нь:

 

Дахин үнэлэх хүртэл байгуулсан хуримтлагдсан элэгдлийн хэмжээгээр

 

Дт: Хуримтлагдсан элэгдэл

Кт: Үндсэн хөрөнгө

 

Дахин үнэлсэн үнэ ба дахин үнэлэхийн өмнөх үлдэгдэл өртгийн зөрүүгээр

 

Дт: Үндсэн хөрөнгө

                Кт: Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

2-р тохиолдолд хийгдэх журналын бичилт:

 

Дт: Үндсэн хөрөнгө

Кт: Хуримтлагдсан элэгдэл

Кт: Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

Харин дахин үнэлсэн үнэ нь шинэчлэн тодорхойлсон анхны өртгийг илэрхийлж байгаа бол анхны өртгийн өсөлтийн харьцаагаар хуримтлагдсан элэгдэл ба үлдэгдэл өртгийг зэрэг нэмэгдүүлнэ.Энэ тохиолдолд хийгдэх журналын бичилт нь 2 дугаар тохиолдолтой адил байна.

 

Дахин үнэлсэн хэмжээнээс тооцсон элэгдлийг татвар ногдох орлогоос xacax эсэхийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй орлогын албан  татварын хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

2.10 Биет бус хөрөнгө

 

2.10.1 Биет бус хөрөнгөд хамрагдах зүйлс

 

Биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдээгүй хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ.

 

Биет бус хөрөнгөд патент, зохиогчийн эрх, програм хангамж, франчайз зэрэг хөрөнгө хамрагдана.

 

2.10.2 Өртөг бүрдэлт

 

Биет бус хөрөнгийг анхны удаа өртгөөр нь хүлээн зөвшөөрөх ёстой. Өртөгт худалдан авсан үнэ ба биет бус хөрөнгийг зориулалтаар нь ашиглахад бэлэн болгохтой холбогдсон бүх зардал багтдаг.

 

2.10.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Биет бус хөрөнгийг балансын "Эргэлтийн бус хөрөнгө" бүлгийн хоёр дахь зүйлд анхны өртгөөс хуримтлагдсан элэгдэл, хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан өртгөөр нь тусгана.

 

2.10.4 Биет бус хөрөнгийн бүртгэл

 

Биет бус хөрөнгийг худалдан авах буюу бий болгоход анхны өртгөөр нь:

 

Дт: Биет бус хөрөнгө

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Биет бус хөрөнгийн өртгийг ашиглалтын хугацааны туршид хорогдуулж зардалд шингээнэ. ХЗХ биет бус хөрөнгийн ашиглалтын хугацаа тодорхой эсвэл тодорхойгүй эсэхийг үнэлж үзэх ёстой. Тодорхой ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийг хорогдуулна, тодорхойгүй ашиглалтын хугацаатай биет бус хөрөнгийг хорогдуулахгүй.

 

Биет бус хөрөнгийн элэгдлийг байгуулахдаа шулуун шугамын, үлдэгдлийг бууруулах, бүтээгдэхүүний нэгжид ногдуулах аргыг ашиглаж болно. Биет бус хөрөнгийн элэгдлийг cap бүрийн эцэст тооцож, анхны өртгийг бууруулна.

 

Дт: Биет бус хөрөнгийн элэгдэл

Кт: Биет бус хөрөнгө

 

2.11 Урт хугацаат хөрөнгө оруулалт

 

2.11.1 Урт хугацаат хөрөнгө оруулалтад хамрагдах зүйлс

 

Урт хугацаанд хүүгийн орлого олох зорилгоор худалдан авсан дараах зүйл хамрагдана. Үүнд:

 

  • Урт хугацаат өрийн бичиг /бонд/

 

2.11.2 Үнэлгээ

 

Урт хугацаат хөрөнгө оруулалтыг өртгөөр нь бүртгэнэ.

 

2.11.3 Хөрөнгө оруулалтын бүртгэл

 

Хөрөнгө оруулалт хийсэн үед дараах журналын бичилтийг хийнэ.

 

Дт: Урт хугацаат хөрөнгө оруулалт

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Өрийн бичгийн хүү төлөгдөхөд:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Урт хугацаат хөрөнгө оруулалтын хүүгийн орлого

 

2.12 Хойшлогдсон татварын хөрөнгө

 

2.12.1 Хойшлогдсон татварын хөрөнгөд хамаарах зүйлс

 

Хойшлогдсон татварын хөрөнгө гэж дараах зүйлстэй холбоотойгоор ирээдүйн тайлант үед нөхөгдөх орлогын татварын дүнг хэлнэ:

 

а. Хасагдах түр зөрүү;

б. Ашиглагдаагүй татварын алдагдлыг дараагийн үе рүү шилжүүлэх;

в. Ашиглагдаагүй татварын хөнгөлөлтийг дараагийн үе рүү шилжүүлэх.

 

Хасагдах түр зөрүү гэдэг нь хөрөнгө эсвэл өр төлбөрийн дансны үнийг нөхөх, барагдуулах үед ирээдүйн үеийн татвар ногдуулах ашиг (алдагдал)-ыг тодорхойлоход татвар ногдох орлогоос хасагдах дүнгээс үүсэх түр зөрүү юм.

 

2.12.2 Хойшлогдсон татварын хөрөнгийн бүртгэл

 

ХЗХ нь хасагдах түр зөрүүг ашиглаж болохуйц хэмжээний татвар ногдох ашиг олох магадлалтай байгаа үед л хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрнө. Түр зөрүү үүссэн үед:

 

Дт: Орлогын албан татварын зардал

Дт: Хойшлогдсон татварын хөрөнгө

Кт: Орлогын албан татварын өглөг

 

Хойшлогдсон татварын хөрөнгийг буцаах үед:

 

Дт: Орлогын албан татварын зардал

      Кт: Хойшлогдсон татварын хөрөнгө

 

ГУРАВ. ӨР ТӨЛБӨР

 

Өр төлбөр нь ХЗХ-ны бусдын өмнө хүлээсэн эдийн засгийн хариуцлага юм. Өр төлбөрт гишүүд болон банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө, бусад төрөл бүрийн өглөг, ирээдүйд үйлчилгээ үзүүлэх төлбөрийг урьдчилан авсан орлогууд багтана.

Өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь:

 

  1.  Богино хугацаатай ХЗХ-ны үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд төлбөр нь барагдахаар хүлээгдэж байгаа эсвэл тайлангийн өдрөөс хойш 12 сарын дотор барагдуулах ёстой өр төлбөр.

 

Б. Урт хугацаатай Богино хугацаатай өр төлбөрөөс бусад өр төлбөр гэж ангилна.

 

3.1 Хадгаламж

 

3.1.1 Хадгаламжид хамрагдах зүйлс

 

Хадгаламж нь ХЗХ-ны гишүүдээс бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр тодорхой хүүтэйгээр ХЗХ-нд байршуулсан мөнгөн хөрөнгө юм.

 

3.1.2 Үнэлгээ

 

Хадгаламжийг нэрлэсэн үнээр бүртгэнэ.

 

3.1.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Хадгаламжийг балансын "Өр төлбөр" бүлгийн эхний хэсэгт төрлөөр нь ангилж бүртгэнэ.

 

3.1.4 Хадгаламжийн бүртгэл

 

Хадгаламж эзэмшигч бүрээр нэрийн дансны дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, гүйлгээ үлдэгдлийг холбогдох хяналтын данстай тулгаж хянах ба дансдын гүйлгээг үндсэн баримттай нь тулган шалгана. Хадгаламжийн гэрээний нөхцөлийн өөрчлөлтийн дагуу хүүгийн тооцоолол, ангиллын гүйлгээг тухай бүр хийнэ.

 

Гишүүд гэрээний дагуу хадгаламжид мөнгөн хөрөнгө төвлөрүүлэхэд:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Хадгаламж

 

Хадгаламжаас зарлага гарахад:

 

Дт: Хадгаламж

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Хадгаламжийн хүүгийн бүртгэл

 

ХЗХ нь гишүүнтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр хадгаламжийн хүүг cap бүр хуримтлуулан тооцож, тухайн тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.

 

Хуримтлуулж тооцсон дүнгээр:

 

Дт: Хадгаламжийн хүүгийн зардал

Кт: Хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн өглөг

 

Хадгаламж эзэмшигчтэй байгуулсан гэрээ, журамд өөрөөр заагаагүй бол хадгаламж хаагдах, хугацаатай хадгаламжийн гэрээт хугацаа дуусах болон хугацаагүй хадгаламжид жилийн эцсээр хүү бодох үед хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн өглөгийг хадгаламжийн үндсэн үлдэгдэл рүү хаана.

 

Дт: Хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн өглөг

Кт: Хадгаламж

 

Хадгаламжийн дотоод журмын дагуу хугацаат хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болон бусад шалтгаанаар хадгаламжийн хүү өмнө нь илүү тооцогдсон байвал зөрүү дүнгээр буцааж залруулна.

 

Дт: Хуримтлуулж тооцсон хадгаламжийн хүүгийн өглөг

                   Кт: Хадгаламжийн хүүгийн зардлын буцаалт

 

3.2 Банк бус нэгжид төлөх бусад өглөг

 

3.2.1 Банк бус нэгжид төлөх бусад өглөгт хамрагдах зүйлс

 

Банк бус нэгжид төлөх өглөгт төсөл, хөтөлбөрийн зээл, тогтворжилтын сангаас авсан санхүүгийн туслалцаа багтана.

 

3.2.2 Үнэлгээ

 

Банк бус нэгжид төлөх өглөгийг нэрлэсэн үнээр бүртгэнэ.

 

3.2.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Банк бус нэгжид төлөх өглөгийг балансын "Өр төлбөр" бүлэгт тусгана.

 

3.2.4 Бүртгэл

 

Төсөл, хөтөлбөртэй байгуулсан зээлийн гэрээ, тогтворжилтын сантай байгуулсан санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээнд үндэслэн эх үүсвэр татан төвлөрүүлэх үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Төсөл, хөтөлбөрийн зээл эсвэл тогтворжилтын сангийн санхүүгийн туслалцаа

 

3.3 Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөг

 

3.3.1 Хамрагдах зүйлс

 

Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгт тэдгээр байгууллагаас авсан 12 хүртэлх сарын хугацаатай зээл хамрагдана.

 

3.3.2 Үнэлгээ

 

Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, эх үүсвэрийг төлөх ёстой дүнгээр үнэлнэ. Гадаад валютаар авсан зээлийг Монголбанкнаас зарласан ханшаар тооцож, төгрөгт хөрвүүлэн бүртгэх ба ханшийн зөрүүний олз, гарзыг тооцно.

 

3.3.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Банк, санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг балансын "Өр төлбөр" бүлэгт тусгана.

 

3.3.4 Бүртгэл

 

Банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө орж ирсэн үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл

 

Зээлийн төлбөрийг төлөх үед:

 

Дт: Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

гэсэн бичилт хийнэ.

 

Хүүгийн бүртгэл

 

Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүг гэрээнд заасан хувь хэмжээгээр cap бүр хуримтлуулан тооцож, тайлант үеийн зардлаар бүртгэнэ.

 

Дт: Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүгийн зардал

Кт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг

 

Хуримтлуулж тооцсон болон хуримтлуулж тооцоогүй зээлийн хүүгийн төлбөрийг төлөхөд:

 

Дт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг (хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)

Дт: Банк, санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн хүүгийн зардал (ашигласан хугацаанд ногдох дүнгээр)

Кт: Мөнгөн хөрөнгийн данс (төлсөн дүнгээр)

 

Барилгын ажилтай шууд хамааралтай зээлийн өртгийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэг болгоно.

 

            Дт: Дуусаагүй барилга

                  Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Зориулалтын дагуу ашиглахад бэлэн болсон үед зээлийн өртгийн капиталжуулалтыг зогсооно.

 

    Дт: Барилга

                  Кт: Дуусаагүй барилга

 

3.4 Бусад өр төлбөр

 

3.4.1 Бусад өр төлбөрт хамрагдах зүйлс.

 

  • Нийгмийн даатгалын шимтгэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний  орлогын албан татвар
  • Урьдчилж орсон орлого
  • Цалингийн өглөг
  • Ногдол ашгийн өглөг
  • Бусад өглөгийг хамруулна.

 

3.4.2 Үнэлгээ

 

Бусад өр төлбөрийг төлөх ёстой дүнгээр, хуримтлагдсан өр төлбөрийг тооцоолсон дүнгээр үнэлнэ. Гадаад валютын өр төлбөрийг балансын өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлж бүртгэнэ.

 

3.4.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Бусад өр төлбөрийг балансын "Өр төлбөр" бүлэгт тусгана.

 

3.4.4 Бүртгэл

 

Бусад өр төлбөрийг харилцагч, төлбөр хүлээн авагч бүрээр ялган дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.

 

Өглөг

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хийх ХЗХ-ны үйл ажиллагаатай холбогдолгүй түр хугацааны өглөгийг Өглөг дансаар бүртгэнэ. Өглөгтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тус бүрээр нэрийн данс нээж, тухай бүрт нь тооцоо хийнэ. Хөрөнгө зээлээр худалдан авах үед болон тайлант үеийн эцэст зардал хуримтлуулж өглөгөөр бүртгэх үед:

 

Дт: Хөрөнгийн данс эсвэл Зардлын данс (тухайлбал Түрээсийн зардал)

Кт: Өглөг

 

Өглөгийг төлсөн үед:

 

Дт: Өглөг

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

НДШ, ААНОАТ, ХХОАТатварын өглөг

 

ХЗХ нь Монгол Улсын холбогдох хуулийн дагуу ажилтнуудад олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, орлогоосоо албан татвар тооцож, зохих хэмжээгээр ажилтнуудын цалингаас суутгах буюу тайлант үеийн зардлаар хуримтлуулж бүртгэнэ. Эдгээр татварыг тайлант үеийн дундуур урьдчилж төлсөн бол хуримтлуулсан өглөг, урьдчилж төлсөн татварын дансдыг хооронд нь хааж тайлант үеийн эцэс дэх цэвэр өглөг, авлагыг тодорхойлж, холбогдох тайлантай тохируулна.

 

Эдгээр дансны бичилтийг энэ зааврын тавдугаар бүлэгт тусгасан болно.

 

Урьдчилж орсон орлого

 

Зээлдэгч зээлийг ашигласан эсэхээс үл хамаарч зээлийн хүүгээ урьдчилан төлж болох бөгөөд энэ орлогыг хуримтлуулж, Урьдчилж орсон зээлийн хүүгийн орлого дансаар бүртгэж байгаад тайланд үед ногдох хэмжээгээр орлогоор хүлээн зөвшөөрнө.

 

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Урьдчилж орсон зээлийн хүүгийн орлого

 

Тайлант хугацааны эцэст тухайн тайлант хугацаанд ногдох дүнгээр:

 

Дт: Урьдчилж орсон зээлийн хүүгийн орлого

Кт: Зээлийн хүүгийн орлого

 

Бусад өглөг

 

Гишүүд ХЗХ-оороо дамжуулан гадаад гуйвуулга болон бусад төлбөр тооцоог хүлээн авах зэрэг ажил гүйлгээг Бусад өглөгийн дансаар бүртгэнэ.

 

Тухайлбал гадаадаас гишүүний нэр дээр гуйвуулга ирэхэд банкны хуулга, баримтыг үндэслэн:

 

Дт: Банкин дахь харилцах

Кт: Гадаад гуйвуулгын өглөг

 

Гишүүнд гуйвуулгыг олгох буюу түүний хүсэлтээр төлбөр хийх эсвэл гишүүний хадгаламжийг нэмэгдүүлэх үед:

 

Дт: Гадаад гуйвуулгын өглөг

Kт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Хадгаламжийн данс

 

гэсэн бичилт хийж, өглөгийг хаана.

 

Гишүүдтэй байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалтыг (барьцаанд хөрөнгө байршуулах) үндэслэн хөрөнгө төвлөрүүлэх үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Хадгаламжийн данс

Кт: Бусад өглөг

 

Гэрээний үүрэг биелэгдсэн нөхцөлд буцааж олгох болон эзэмшигчийн хүсэлтээр хадгаламжид шилжүүлэх үед:

 

Дт: Бусад өглөг

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Хадгаламжийн данс

 

Зээлийн хугацаа хэтэрснээс барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт авах тохиолдолд:

 

Дт: Бусад өглөг

Кт: Зээл болон Зээлийн хүүгийн авлага/хүүгийн орлого

 

Ногдол ашгийн өглөг, Орлогын албан татварын өглөг дансдын бичилтийг зааврын дөрөв, тавдугаар бүлэгт тусгасан болно.

 

3.5 Урт хугацаат өр төлбөр

 

3.5.1 Урт хугацаат өр төлбөрт хамрагдах зүйлс

 

ХЗХ-ны үйл ажиллагааг өргөжүүлэх, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас авсан 12 сараас дээш сарын хугацаатай зээл, олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрөөс буцааж төлөх нөхцөлтэйгөөр авсан урт хугацаат эх үүсвэрүүд нь урт хугацаат өр төлбөрт хамаарна.

 

3.5.2 Үнэлгээ

 

Урт хугацаат өр төлбөрийг төлөх ёстой дүнгээр нь үнэлэх ба гадаад валютын урт хугацаат өр төлбөрийг балансын өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлж бүртгэнэ.

 

3.5.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Урт хугацаат өр төлбөрийг балансын “Өр төлбөр” бүлгийн урт хугацаат өр төлбөр хэсэгт тусгана.

 

3.5.4 Урт хугацаат өр төлбөрийн бүртгэл

 

Гадаад валютын урт хугацаат өр төлбөрт ханшийн тэгшитгэлийг тухай бүр хийж, тайлант үеийн олз, гарзаар тайлагнана. Зээлдүүлэгч бүрээр нэрийн данс нээн бүртгэж, хяналтын дансны үлдэгдэлтэй тохируулна.

 

Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу зээл мөнгөөр орж ирсэн үед:

 

       Дт: Мөнгөн хөрөнгийн данс

              Кт: Урт хугацаат өр төлбөр

 

Гэрээний дагуу урт хугацаат зээлийг төлөх үед:

 

Дт: Урт хугацаат өр төлбөр

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Гэрээнд заасан хувь хэмжээгээр зээлийн хүүг cap бүр хуримтлуулан тооцож тайлант үеийн зардлаар бүртгэнэ.

 

Дт: Банк, санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн хүүгийн зардал

Кт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг

 

Хуримтлуулж тооцсон болон хуримтлуулж тооцоогүй зээлийн ашигласан хугацаанд ногдох хүүгийн төлбөрийг хийхэд:

 

Дт: Хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн өглөг (хуримтлуулж бүртгэсэн дүнгээр)

        Дт: Банк, санхүүгийн байгууллагад төлсөн зээлийн хүүгийн зардал (ашигласан хугацаанд ногдох хуримтлуулаагүй дүнгээр)

Кт: Мөнгөн хөрөнгийн данс (төлсөн дүнгээр)

 

Урт хугацаат зээлийн үлдэгдлийг төлөх хугацаа 12 сараас бага болсон тохиолдолд богино хугацаат зээл рүү шилжүүлэн бүртгэнэ.

 

Дт: Урт хугацаат зээл

                 Кт: Богино хугацаат зээл

 

3.6 Хойшлогдсон татварын өр төлбөр

3.6.1 Хойшлогдсон татварын өр төлбөрт хамрагдах зүйлс

 

     Хойшлогдсон татварын өр төлбөр гэдэг нь татвар ногдох түр зөрүүтэй холбоотойгоор ирээдүйн тайлант үед төлөх орлогын албан татварын өглөгийн дүн юм. Түр зөрүү гэдэг нь баланс дахь хөрөнгө эсвэл өр төлбөрийн дансны үнэ ба татварын суурь хоёрын хоорондох зөрүү юм.

 

3.6.2 Хойшлогдсон татварын өр төлбөрийн бүртгэл

 

Татвар ногдох түр зөрүү үүссэн үед:

 

Дт: Орлогын албан татварын зардал

                 Кт: Орлогын албан татварын өглөг

              Кт: Хойшлогдсон татварын өглөг

 

Хойшлогдсон татварын өглөгийг буцаах үед:

 

Дт: Хойшлогдсон татварын өглөг

              Кт: Орлогын албан татварын өглөг

 

ДӨРӨВ. ӨӨРИЙН ХӨРӨНГӨ

 

4.1.1 Өөрийн хөрөнгөд хамрагдах зүйл

 

Өөрийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлогын нийлбэр юм.

 

4.1.2 Үнэлгээ

 

Өөрийн хөрөнгийг нэрлэсэн үнээр бүртгэнэ.

 

4.1.3 Санхүүгийн тайланд тусгах

 

Балансад "Өөрийн хөрөнгө"-ийг дараах төрлөөр ангилж бүртгэнэ.

 

  • Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө
  • Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл
  • Хоршоологчдын өмч (нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан орлого)

 

4.1.4 Өөрийн хөрөнгийн бүртгэл

 

Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө

 

ХЗХ-нд гишүүнээр элсэхэд оруулах тухайн ХЗХ-ны дүрмээр тогтоосон мөнгөн хөрөнгө юм.

 

Хуулийн дагуу болон ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөл, бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу гарсан өөрчлөлтийг (шинээр гишүүн элсүүлэх, ногдол ашгаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх гэх мэт) гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн дансанд тусгана.

 

Гишүүн бүрээр оруулсан хувь хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх ба хяналтын дансны үлдэгдэлтэй нийлж тохируулна.

 

ХЗХ-ны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн 10 хувиас хэтэрч болохгүй.

 

Гишүүн ХЗХ-нд хувь хөрөнгө оруулах үед гишүүнээр элсүүлэх тухай ХЗХ-ны эрх бүхий удирдлагын шийдвэр, хувь хөрөнгө нийлүүлсэн баримтыг үндэслэн:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Гишүүний оруулсан хувь хөрөнгө

 

Гишүүн ХЗХ-ны гишүүнчлэлээс гарах үед ХЗХ-ны эрх бүхий удирдлагын шийдвэрийг үндэслэн:

 

Дт: Гишүүний оруулсан хувь хөрөнгө

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Хандив, тусламж

 

ХЗХ нь гишүүд болон иргэн, бусад хуулийн этгээдээс авсан хандив, тусламжийг доорх байдлаар бүртгэнэ.

 

Дт: Мөнгөн хөрөнгө эсвэл хөрөнгийн данс

Кт: Хандив, тусламж

 

Тусгай зориулалтын сангууд

 

ХЗХ-г хөгжүүлэх, болзошгүй алдагдлыг нөхөх, гишүүдийн хадгаламжийг хамгаалах, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гишүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор тусгай зориулалтын санг цэвэр орлогоос байгуулна. Эдгээр сангуудад хуваарилах хөрөнгийн хэмжээ, сангийн зарцуулалтыг ХЗХ-ны бүх гишүүдийн хурлаар батална.

 

Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн цэвэр орлогоос тусгай зориулалтын сан байгуулахад:

 

Дт: Цэвэр орлого

Кт: Нөөцийн сан эсвэл бусад сан

 

ХЗХ гишүүдийнхээ хадгаламжийн баталгааг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу даатгагдах хадгаламжийн дүнгээс илүү гарсан дүнгийн тодорхой хувиар ХЗХ-ны дүрэм, журамд заасны дагуу хадгаламж хамгаалалтын санг байгуулна.

 

Дт: Цэвэр орлого

        Кт: Хадгаламж хамгаалалтын сан

 

Сангаас зарцуулалт хийсэн тохиолдолд:

 

        Дт: Нийгмийн хөгжлийн сан

               Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Алдагдалтай ажилласан ХЗХ эдгээр сангуудыг байгуулахгүй бөгөөд алдагдлын хэмжээгээр нөөцийн санг хорогдуулна.

 

Дт: Нөөцийн сан

Кт: Хуримтлагдсан алдагдал

 

Тайлант үеийн цэвэр орлого, алдагдал:

 

ХЗХ нь тайлант хугацааны ашиг, алдагдлыг хуваарилах хүртэл тайлант жилийн цэвэр орлого, алдагдал дансанд бүртгэнэ. Бүх гишүүдийн хурлаас тухайн жилийн ашиг хуваарилах талаар гаргасан шийдвэрийн дагуу тусгай зориулалтын сангуудад хуваарилж, үлдэх хэсгийг гишүүдэд ногдол ашгийн хэлбэрээр хуваарилна. Үлдсэн хэсгийг хуримтлагдсан орлого дансанд шилжүүлж бүртгэнэ.

 

ХЗХ ашигтай ажилласан бол жилийн эцэст цэвэр ашгийн дүнгээр:

 

Дт: Орлого, зардлын нэгдсэн данс

Кт: Цэвэр орлого

 

ХЗХ алдагдалтай ажилласан бол жилийн эцэст алдагдлын дүнгээр:

 

Дт: Цэвэр алдагдал

Кт: Орлого, зардлын нэгдсэн данс

 

Цэвэр орлогыг хуваарилаад үлдсэн орлогыг хуримтлагдсан орлогод шилжүүлэхэд:

 

Дт: Цэвэр орлого

Кт: Хуримтлагдсан орлого

 

Ногдол ашгийн бүртгэл

 

Тайлант жилийн ашгаас гишүүдэд оруулсан хувь хөрөнгийн хэмжээ, гишүүнээр элссэн хугацаа зэргийг харгалзан ХЗХ-ны дүрэм болон дотоод журмын дагуу ногдол ашиг хуваарилна.

 

Бүх гишүүдийн хурлаас гишүүдэд ногдол ашгийг хуваарилахаар  шийдвэрлэсэн үед зарласан хэмжээгээр:

 

Дт: Хуримтлагдсан орлого

Кт: Ногдол ашгийн өглөг

 

Ногдол ашгийг мөнгөөр олговол:

 

Дт: Ногдол ашгийн өглөг

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

ХЗХ-ны гишүүн ногдол ашгаараа оруулсан хувь хөрөнгөө нэмэгдүүлэхийг хүсвэл:

 

Дт: Ногдол ашгийн өглөг

Кт: Гишүүний оруулсан хувь хөрөнгө

 

Гишүүн тус бүрээр олгосон ногдол ашгийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

 

Үндсэн хөрөнгийг дахин үнэлснээр үндсэн хөрөнгийн үнэ нэмэгдвэл дахин үнэлгээний нэмэгдэл дансаар бүртгэнэ. Дахин үнэлгээний нэмэгдлийн бүртгэлийг зааврын хоёрдугаар бүлэгт харуулав.

 

ТАВ. ОРЛОГО БА ЗАРДАЛ

 

Орлого, зардлыг хүлээн зөвшөөрөх

 

ХЗХ орлого, зардлыг бүртгэлийн аккруэл суурийн дагуу тооцож, бүртгэнэ. Бүртгэлийн аккруэл суурь нь мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга юм.

 

5.1 Орлого ба олз

 

5.1.1 Орлого ба олзод хамрагдах зүйлс

 

Орлого нь ХЗХ-ны тайлант хугацаан дахь ердийн үйл ажиллагаанаас бий болсон бөгөөд гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бусад шалтгаанаар өмчийн өсөлт хэлбэрээр илэрсэн, эдийн засгийн өгөөжийн дотогш урсгал юм.

 

Бусад орлого ба олз нь ХЗХ-ны байнгын бус буюу гэнэтийн ажил, үйлчилгээнээс түүнчлэн гишүүдийн орлого буюу хөрөнгө оруулалтаас бусад тухайн тайлант хугацаанд ХЗХ-нд нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан цэвэр өсөлт юм.

 

5.1.2 Орлогын ангилал

 

Орлогыг агуулгаас нь хамааруулж:

 

А. Үйл ажиллагааны орлого

Б. Бусад орлого гэж ангилна.

 

Үйл ажиллагааны орлогыг:

 

1. Хүүгийн

2. Хүүгийн бус орлого гэж ангилна.

 

5.1.3 Орлогын бүртгэл

 

А. Үйл ажиллагааны орлого

 

ХЗХ гэрээний үндсэн дээр гишүүддээ олгосон зээл, банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгийг тэдэнд ашиглуулсны хариу төлбөрт хүлээн авч байгаа орлогыг хүүгийн орлого гэнэ.

 

Тайлант хугацааны зээлийн хүү болон банкнаас авсан хүүгийн орлогыг тухайн банк, гишүүнтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр хуримтлуулж бүртгэнэ. Хүүгийн орлогын бүртгэлийг зааврын хоёрдугаар бүлгийн 2-т тусгасан болно.

 

Орлогыг хүлээн авсан эсвэл хүлээн авахаар хүлээгдэж буй төлбөрийн бодит үнэ цэнээр хэмжинэ.

ХЗХ нь дараах нөхцөл бүрдсэн үед хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрнө:

 

  • тухайн ажил гүйлгээний эцсийн үр өгөөжийг ХЗХ хүртэх магадлалтай;
  • орлогын дүнг найдвартай хэмжин тооцох боломжтой.

 

ХЗХ нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Санхүүгийн түрээсийн орлого

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Төсөл, хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх үйлчилгээний орлого

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Цахим төлбөр тооцооны төлөөлөгчөөр ажиллах үйлчилгээний орлого

 

Гишүүдээс хүлээн авсан үйлчилгээний шимтгэл, татвар, хураамжийн орлогыг орлого орсон тухай бүр бүртгэнэ.

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Холбогдох орлогын данс

 

Б. Бусад орлого ба олз

 

Үйл ажиллагаатай холбогдсон үндсэн бус үйл ажиллагаанаас болон гэнэтийн ажил гүйлгээнээс opox орлого, олзыг эдгээр орлогуудад хамааруулна. Тухайлбал:

 

Үндсэн хөрөнгө борлуулсны олзыг бүртгэхэд:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Авлага

Кт: Үндсэн хөрөнгө борлуулсны олз

 

5.2 Зардал ба гарз

 

5.2.1 Зардал ба гарзад хамрагдах зүйлс

 

Үйл ажиллагааны зардал нь тайлант хугацааны туршид үндсэн үйл ажиллагааг явуулахын тулд бусад үйл ажиллагааг гүйцэтгэснээр хөрөнгө буурах, өр төлбөр үүсэх явдал юм.

 

Бусад зардал ба гарз нь ХЗХ-ны байнгын бус буюу гэнэтийн ажил гүйлгээнээс тухайн тайлант хугацаанд ХЗХ-нд нөлөөлөх бүх ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд өмчид гарсан бууралт юм.

 

5.2.2 Зардлын ангилал

 

A. Үйл ажиллагааны зардал

Б. Бусад зардал ба гарз гэж ангилна.

 

Үйл ажиллагааны зардлыг:

 

1.Хүүгийн зардал

2.Үйл ажиллагааны бусад зардал гэж ангилна.

 

5.2.3 Зардлын бүртгэл

 

Хүүгийн зардал нь ХЗХ-ны зээл, бусад үйлчилгээний эх үүсвэрт ашиглахын тулд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлбөр буюу өртөг юм. Хүүгийн зардлыг татан төвлөрүүлсэн хөрөнгийн төрлөөр ангилж бүртгэнэ.

 

Хадгаламжийн болон банк, санхүүгийн байгууллагад төлөх зээлийн хүүгийн төлбөрийн бүртгэлийг зааврын гуравдугаар бүлгийн 3-р зүйлд тусгасан болно.

 

Үйл ажиллагааны бусад зардал гэдэг нь үйлчилгээний өртөгт шууд хамаарагдахгүй боловч үйл ажиллагаатай холбогдон өдөр тутам гарч байгаа үйлчилгээ, удирдлагын зардал юм.

 

Үйл ажиллагааны болон бусад зардлыг зардлын төрлөөр ангилж бүртгэнэ. Тухайлбал:

 

Харилцаа, холбооны зардлыг ирсэн нэхэмжлэлийг үндэслэн:

 

Дт: Харилцаа, холбооны зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Цахилгаан, эрчим хүч, дулаан, цэвэр, бохир ус хэрэглэсний төлбөрийг:

 

Дт: Ашиглалтын зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Шатахуун болон тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар үйлчилгээний зардлыг жолоочийн тооцоо, нэхэмжлэх, бусад баримтыг үндэслэн:

 

Дт: Тээвэр, шатахууны зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Банк, санхүүгийн байгууллагад төлсөн шимтгэл, хураамжийг банкны хуулга, бусад баримтыг үндэслэн:

 

Дт: Санхүүгийн хураамж, банкны шимтгэлийн зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Хадгаламжийн даатгалын хураамжийг хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс тогтоосон хувь хэмжээний дагуу:

 

Дт: Хадгаламжийн даатгалын хураамж

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Мэргэжлийн байгууллагын үйлчилгээ болон хөндлөнгийн хяналтын зардлыг тэдэнтэй байгуулсан гэрээ, нэхэмжлэлийг үндэслэн:

 

Дт: ХЗХ-дын үндэсний холбооны гишүүний татвар эсвэл хөндлөнгийн хяналтын зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

ХЗХ-дын үндэсний холбооноос үзүүлж буй тогтворжилтын үйлчилгээний шимтгэлийг:

 

Дт: Тогтворжилтын үйлчилгээний шимтгэл

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Зарцуулсан хангамжийн зүйл, үнэ бүхий зүйлсийг нярвын тайлангаар:

 

Дт: Бичиг хэрэг болон холбогдох бусад зардал

Кт: Хангамжийн зүйл

 

Харуул хамгаалалтын зардлыг гэрээ, нэхэмжлэх, бусад зардлын баримтыг үндэслэн доорх байдлаар бүртгэнэ:

 

Дт: Харуул, аюулгүй байдлын зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс эсвэл Өглөг

 

Цалин, хөнгөлөлт, нийгмийн даатгалын зардал

 

ХЗХ нь Монгол Улсын хуулийн дагуу үндсэн болон түр ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж түүнд тодорхойлсон цалинг cap бүр тооцож олгох ба татвар, шимтгэлийн тооцоог тухай бүр хийж, татварын болон нийгмийн даатгалын байгууллагуудад тайлагнах ёстой.

 

Цалинг тооцооны хүснэгт үндэслэн олгохоор тооцсон цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын дүнгээр:

 

Дт: Цалингийн зардал

Кт: Цалингийн өглөг

Кт: НДШ-ийн өглөг

Кт: ХХОАТ-ын өглөг

 

Эдгээр болон бусад суутгалуудыг хийсний дараа цалинг олгох үед:

 

Дт: Цалингийн өглөг

Кт: Бэлэн мөнгө

 

ХЗХ нь гэрээт ажиллагсдын цалингийн тооцоо, бүртгэлийг үндсэн ажилчдын нэгэн адил хийнэ.

 

Харин хувь хүнээр үндсэн болон өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдолгүй, нэг удаагийн шинж чанартай ажил гүйцэтгүүлбэл (жишээ нь: үндсэн хөрөнгийн засвар) ХХОАТ-ын суутгал хийж, ажлын хөлсийг олгоно.

 

Дт: Засварын зардал (нийт ажлын хөлсний дүнгээр)

Кт: Мөнгөн хөрөнгийн данс (гарт нь олгох дүнгээр)

Кт: ХХОАТ-ын өглөг (суутгах орлогын татварын дүнгээр)

 

Үндсэн болон гэрээт ажиллагсад, хувь хүнд олгосон ажлын хөлс, худалдаж авсан бараа, үйлчилгээний үнээс суутгасан ХХОАТ-ыг харьяа татварын байгууллагад шилжүүлж:

 

Дт: ХХОАТ-ын өглөг

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

гэж бүртгэн тайлант үеийн эцэст тайлан гаргаж, тооцоо нийлнэ.

 

ХЗХ нь үндсэн болон түр гэрээт ажиллагсдад олгосон цалин, хөнгөлөлтөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг байгууллагаас төлөх ёстой.

 

Дт: НД, ЭМД-ын шимтгэл

                Кт: НД, ЭМД-ын шимтгэлийн өглөг

 

Ажиллагсдад олгосон цалин, хөнгөлөлтөөс суутгасан болон тэдгээрээс тооцож байгууллагын зардлаар хуримтлуулж бүртгэсэн НД, ЭМД-ын шимтгэлийг харьяа нийгмийн даатгалын байгууллагад төлж:

 

Дт: НД, ЭМД-ын шимтгэлийн өглөг

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

гэж бүртгэн тайлант үеийн эцэст тайлан гаргаж, тооцоо нийлнэ.

 

ХЗХ дотоод журам, эрх бүхий удирдлагын шийдвэрээр ажилчдад тогтмол болон цаг үеийн хөнгөлөлт үзүүлж болно.

 

Хөнгөлөлт олгох үед олгохоор тооцсон дүнгээр:

 

Дт: Хөнгөлөлтийн зардал

Кт: Цалингийн өглөг

 

Ажилчдад олгосон хөнгөлөлтөөс НДШ-ийг цалингийн нэгэн адил тооцож төлнө.

 

Бусад зардлын бүртгэл

 

Бусад зардал, гарз гэдэг нь ХЗХ-ны туслах үйл ажиллагаа эсвэл нэг удаагийн ажил гүйлгээний үр дүн болон гарсан зардал юм. Эдгээрийг голчлон холбогдох орлогыг хассан цэвэр дүнгээр бүртгэнэ.

 

Тухайлбал: эрх зүйн маргааны улмаас нөхөн төлбөр, торгууль төлбөл:

 

Дт: Торгууль, нөхөн төлбөрийн зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

ХЗХ-ны буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрийг Үйл ажиллагааны үр дүнгийн тайланд тусгах боловч орлогын албан татварын тооцоонд татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулахгүй.

 

Орлогын албан татварын зардал

 

ХЗХ нь татвар ногдох орлогоо Монгол Улсын татварын хуулийн дагуу тооцон тухайн дүнгээс тайлангийн үед ногдох орлогын албан татварын зардлыг тодорхойлно.

 

Төсөвт урьдчилан төлсөн татварыг балансын бусад эргэлтийн хөрөнгийн нэг зүйл ангиар үзүүлнэ.

 

Тайлант үеийн дундуур орлогын албан татварыг урьдчилж төлбөл:

 

Дт: Урьдчилж төлсөн орлогын албан татвар

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Тайлант үеийн эцсээр орлогын албан татварын тооцоог хийж, татварын зардлыг бүртгэхэд:

 

Дт: Орлогын албан татварын зардал

Кт: Орлогын албан татварын өглөг

 

Тайлант үеийн эцэст Урьдчилж төлсөн орлогын албан татварын болон Орлогын албан татварын өглөг дансдыг хооронд нь хааж, орлогын албан татварын авлага, өглөгийг тодорхойлно.

 

Дт: Орлогын албан татварын өглөг

Кт: Урьдчилж төлсөн орлогын албан татвар

 

Орлого, зардлын нэгдсэн дансны бүртгэл

 

ХЗХ нь тайлант хугацааны эцэст кредит үлдэгдэлтэй орлогын, дебет үлдэгдэлтэй зардлын дансдыг Орлого, зардлын нэгдсэн дансанд хааж, үйл ажиллагааны үр дүнг тодорхойлон хуримтлагдсан орлогын дансанд хаалтын бичилт хийнэ.

 

Орлогын дансдын хаалтын бичилт:

 

Дт: Орлогын бүх данс

Кт: Орлого, зардлын нэгдсэн данс

 

Зардлын дансдын хаалт:

 

Дт: Орлого, зардлын нэгдсэн данс

Кт: Зардлын бүх данс

 

ХЗХ ашигтай ажилласан бол:

 

Дт: Орлого, зардлын нэгдсэн данс

Кт: Цэвэр орлого

 

ХЗХ алдагдалтай ажилласан бол:

 

Дт: Цэвэр алдагдал

Кт: Орлого, зардлын нэгдсэн данс

 

Орлого, зардлын нэгдсэн дансны хаалтын бичилтүүд нь ХЗХ-ны Баланс болон Үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлангийн хоорондын уялдааг хангаж, хөрөнгө, түүний эх үүсвэрийг тохируулахад ашиглана.

 

ХЗХ нь салбартай бол салбарт хаалтын гүйлгээг дээрхийн адил хийж оны цэвэр орлого, алдагдлыг төвийн "Цэвэр орлого" дансанд хааж бичнэ.

 

Салбарт:

Салбар ашигтай ажилласан бол:

 

Дт: Цэвэр орлого

Кт: Салбар хоорондын тооцоо

 

Салбар алдагдалтай ажилласан бол:

 

Дт: Салбар хоорондын тооцоо

Кт: Цэвэр алдагдал

 

Төвд:

 

Салбар ашигтай ажилласан бол:

 

Дт: Салбар хоорондын тооцоо

Кт: Хуримтлагдсан орлого

 

Салбар алдагдалтай ажилласан бол:

 

Дт: Хуримтлагдсан алдагдал

Кт: Салбар хоорондын тооцоо

 

Нийт ХЗХ-ны хэмжээнд ашигтай ажилласан бол дараа оны эхний өдөр:

 

Дт: Цэвэр орлого

Кт: Хуримтлагдсан орлого

 

Нийт ХЗХ-ны хэмжээнд алдагдалтай ажилласан бол:

 

Дт: Хуримтлагдсан орлого

Кт: Цэвэр алдагдал

 

Ердийн бус (онцгой шинжтэй) зүйлс

 

ХЗХ-ны ердийн үйл ажиллагаанаас илт ялгаатай үйл явдал, ажил гүйлгээнээс үүсдэг байнга давтагдан гарахгүй орлого ба зардлыг ердийн бус орлого, зардал гэнэ. Тухайлбал байгалийн гамшиг болон гэнэтийн ослоос үүссэн гарз хохирол гэх мэт.

 

Онцгой шинжтэй зүйлийн шинж чанар болон дүнг Үйл ажиллагааны үр дүнгийн тайланд тусгахдаа ердийн үйл ажиллагааны үр дүнгээс тусгаарлан, тайлант үеийн цэвэр орлогод оруулж тооцно.

 

ЗУРГАА. ГАДААД ВАЛЮТААР ИЛЭРХИЙЛЭГДСЭН ӨГЛӨГИЙН БҮРТГЭЛ

 

6.1 Валютын ханшийн зөрүү

 

6.1.1 Ханшийн тэгшитгэл

 

Ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөх

 

Гадаад валютаар илэрхийлэгдсэн өглөгийн тооцоог тайлагнах үед тэдгээрийг анх бүртгэсэн үеийн эсвэл өмнөх үед тайлагнасан ханшаас ялгаатайгаар үүссэн ханшийн зөрүүг тайлант үеийн олз, гарзаар хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл ХЗХ-ны баланс дахь гадаад валютаар илэрхийлэгдсэн өглөгийг нэрлэсэн үнээр нь бүртгэн, үлдэгдэлд Монголбанкнаас зарласан ханшаар тухай бүр ханшийн тэгшитгэл хийж тайлант хугацааны цэвэр орлогод оруулна. Эдгээрт дараах зүйлс орно.

 

  • Гадаад валютаар авсан зээл
  • Гадаад валютын бусад өглөг

 

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш буурсан тохиолдолд ХЗХ-ны гадаад валютаар илэрхийлэгдсэн өглөгийн дансанд Монголбанкнаас ханш зарласан тухай бүр ханшийн тэгшитгэл хийж, өглөгийн дансны хуучин, шинэ үнэлгээний зөрүүгээр бүртгэлд тусгана.

 

Дт: Гадаад валютын ханшийн зөрүүний гарз

Kт: Гадаад валютаар илэрхийлэгдэх өглөг

 

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өссөн тохиолдолд:

 

Дт: Гадаад валютаар илэрхийлэгдэх өглөг

Кт: Гадаад валютын ханшийн зөрүүний олз

 

ДОЛОО. ТҮРЭЭСИЙН БҮРТГЭЛ

 

7.1 Түрээс

 

7.1.1 Түрээст хамрагдах зүйл

 

Түрээс гэдэг нь түрээслүүлэгч зөвшөөрсөн хугацаанд хөрөнгө ашиглах эрхээ тодорхой төлбөртэйгээр түрээслэгчид шилжүүлэх хэлцэл юм.

 

7.1.2 Түрээсийн ангилал

 

Санхүүгийн түрээс: Хөрөнгийн өмчлөлтэй холбогдсон бараг бүх эрсдэл болон урамшууллыг шилжүүлэх нөхцөл бүхий түрээс юм. Өмчлөх эрх шилжих эсвэл шилжихгүй байж болно.

 

Үйл ажиллагааны түрээс: Санхүүгийн түрээсээс бусад түрээс юм.

 

7.1.3 Түрээсийн хөрөнгө ба өр төлбөрийг бүртгэх

 

а. Түрээсийн xyгaцaaны эцэст түрээс нь хөрөнгө өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлдэг байх;

б. Сонголтын эрх хэрэгжих өдрийн бодит үнэ цэнээс мэдэгдэхүйц бага үнээр уг хөрөнгийг түрээслэгч нь худалдан авах сонголтын эрхтэй учир уг сонголтын эрх хэрэгжих нь ул үндэслэлтэйгээр түрээсийн эхэнд тодорхой болсон байх;

в. Хэдийгээр эрх нь шилжээгүй байсан ч түрээсийн xyгaцaa нь хөрөнгийн ашиглалтын хугацааны ихэнх хугацаа байх;

г. Түрээсийн эхэнд тогтоосон түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ нь yг түрээслэсэн бараг бүх бодит үнэ цэнэтэй наад зах нь дүйцэж байх;

д. Зөвхөн түрээслэгч ямар нэг томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашиглаж болох онцгой шинж чанар бүхий түрээслэсэн хөрөнгө

 

гэсэн шалгуурыг хангаж байвал санхүүгийн түрээс гэж ангилна.

 

Түрээслүүлэгч нь санхүүгийн орлогыг түрээсийн хугацаанд системчилсэн, зохих сууриар хуваарилна.

 

A. Санхүүгийн түрээс

 

Түрээслүүлэгчийн бүртгэл.

 

Түрээслүүлэгч нь санхүүгийн түрээсийн дагуу эзэмшиж буй хөрөнгийг балансд хүлээн зөвшөөрч, тэдгээрийг түрээст оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын дүнтэй тэнцүү дүнгээр авлага гэж бүртгэх ёстой.

 

Түрээсийн гэрээгээр хөрөнгийг шилжүүлэх үед өнөөгийн үнэ цэнээр:

 

Дт: Санхүүгийн түрээсийн авлага

Кт: Үндсэн хөрөнгө

     Кт: Санхүүгийн хэрэгжээгүй орлого

 

Түрээсийн төлбөрийг хүлээн авах үед:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Санхүүгийн түрээсийн авлага

                    Кт: Санхүүгийн түрээсийн хүүгийн орлого

 

Түрээсийн хөрөнгийг цуглуулсан хэмжээгээр санхүүгийн хэрэгжээгүй орлогыг зохих сууриар хуваарилж, санхүүгийн орлого болгон тайлагнасан дүнгээр:

 

Дт: Санхүүгийн хэрэгжээгүй орлого

Кт: Санхүүгийн түрээсийн орлого

 

Түрээсийн хугацааны эцэст yг түрээсэлсэн хөрөнгөө түрээслэгч талд худалдсан бол:

 

Дт: Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Түрээсийн хөрөнгө борлуулсны олз

 

Түрээслэгчийн бүртгэл

 

Түрээслэгч нь санхүүгийн түрээсийг балансын хөрөнгө ба өр төлбөрийн хэсэгт түрээсийн үүслийн үеэрх түрээсийн хөрөнгийн бодит үнэ цэнэ болон түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнийн аль багаар бүртгэж тусгана. Түрээслэгчийн аливаа анхдагч шууд зардлуудыг хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн дүнд нэмнэ.

 

Түрээсийн гэрээгээр хөрөнгийг хүлээн авах үед:

 

Дт: Түрээслэн авсан хөрөнгө

Кт: Санхүүгийн түрээсийн өглөг

 

Түрээсийн төлбөрийг төлөх үед:

 

Дт: Санхүүгийн түрээсийн өглөг

        Дт: Санхүүгийн түрээсийн хүүгийн зардал

Кт: Мөнгөн хөрөнгийн данс

 

Б. Үйл ажиллагааны түрээс

 

Түрээслүүлэгчийн бүртгэл

 

Өөр суурь нь түрээслэсэн хөрөнгийн өгөөжийн бууралтыг илүү сайн илэрхийлэх цаг хугацааны хэв загвар болж чадахааргүй бол үйл ажиллагааны түрээсийн орлогыг түрээсийн хугацаанд шулуун шугамын аргаар орлого болгон хүлээн зөвшөөрөх ёстой.

 

Түрээсийн төлбөрийг хуримтлуулж бүртгэх буюу мөнгөөр хүлээж авсан үед:

 

Дт: Авлага эсвэл Мөнгөн хөрөнгийн данс

Кт: Түрээсийн орлого

 

Үйл ажиллагааны түрээсийн хэлэлцээр хийх, тохиролцохтой холбоотойгоор түрээслүүлэгчээс гарсан анхдагч шууд зардлыг түрээслэсэн хөрөнгийн дансны үнэ дээр нэмж, түрээсийн орлогыг хүлээн зөвшөөрсөнтэй ижил сууриар түрээсийн хугацааны туршид зардлаар хүлээн зөвшөөрнө.

 

Түрээслэгчийн бүртгэл

 

Өөр суурь нь хэрэглэгчийн өгөөжийн цаг хугацааны хэв загварыг илүү сайн илэрхийлэхгүй бол түрээсийн төлбөрийг түрээсийн хугацаанд шулуун шугамын аргаар зардлаар хүлээн зөвшөөрвөл зохино.

 

Түрээсийн төлбөрийг хуримтлуулж бүртгэх буюу төлөх үед:

 

Дт: Түрээсийн зардал

Кт: Өглөг эсвэл Мөнгөн хөрөнгийн данс

 

НАЙМ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АЛДАА

 

8.1 ХЗХ өмнөх тайлант үеийн материаллаг алдааг илрүүлсэн тайлант үед дараах байдлаар санхүүгийн тайланд буцаан мөрдөх горимын дагуу залруулна:

а. Алдаа гарсан өмнөх тайлант үед толилуулсан дүнтэй зэрэгцүүлэгдэх дүнг дахин тайлагнах;

б. Хамгийн эхний өмнөх үеүдэд толилуулахаас өмнө алдаа гарсан бол хамгийн эхний өмнөх үеийн хөрөнгө, өр төлбөр ба өөрийн хөрөнгийн эхний үлдэгдлийг дахин тайлагнана.


 [T1]Хороо эсвэл Монголбанкнаас гэсэн найруулгыг Болормаа даргын саналаар хассан