- Нүүр
- Сайдын тушаал
- Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2012 оны 10 дугаар сарын 25.-ны өдрийн
A/88 дүгээр тушаалын хавсралт
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт
Эрдэм шинжилгээний тэргүүлэх, ахлах, дэд ажилтан гэж тухайн зэрэг дэвийн нийтлэг шаардлага болон шалгуур үзүүлэлтийг хангасан эрдэм шинжилгээний ажилтныг хэлнэ.
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нийтлэг шаардлага
а) Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дор дурьдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Докторын /Ph.D/-ын зэрэгтэй, докторын зэрэг хамгаалснаас хойш 8-аас доошгүй жил судалгааны чиглэлээрээ дагнан ажилласан;
2. Судалгааны шинэ чиглэл санаачлах, хэрэгжүүлэх чадавхитай (олон улсын болон үндэсний судалгааны тэтгэлэг, төсөл хэрэгжүүлэхээр шалгарч гэрээт, захиалгат ажлыг гүйцэтгэн эрдэм шинжилгээний байгууллагадаа санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон),
эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, лаборатори, кабинет байгуулсан, шинэ тоног төхөөрөмж авсан г.м.) ;
3. Эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, дадлагажуулж, өөрийн шавь сургалтыг бий болгосон;
4. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг, багаар ажиллах чадвартай;
5. Патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан эсвэл нэг сэдэвт бүтээл нийтлүүлсэн;
б) Эрдэм шинжилгээний ахлах ажилтан дор дурьдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Докторын/Ph.D/-ын зэрэгтэй, докторын зэрэг хамгаалснаас хойш 6 -аас доошгүй жил судалгааны чиглэлээрээ дагнан ажилласан;
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил, эрдэм шинжилгээний бага хурал, семинар удирдах арга барил эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Эрдэм шинжилгээний ажилтныг шинэ мэдээллээр хангах, дадлагажуулах, тэднийг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах чиглэлээр ажилласан;
4. Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн (Эрдэм шинжилгээний ажилтан гадаад оронд бакалаврын ба түүнээс дээш түвшний сургалт буюу Монгол Улсын гадаад хэлний магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг амжилттай төгссөн бол гадаад хэлний үзүүлэлтийг хангасанд тооцно. Эрдэм шинжилгээний ажилтан аттестатчилаар шалгуулах гадаад хэлийг өөрөө сонгоно).
5. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн;
6. Эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, дадлагажуулж, өөрийн шавь сургалтыг бий болгосон;
7. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг;
в) Эрдэм шинжилгээний дэд ажилтан дор дурьдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Магистраас доошгүй зэрэгтэй,
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэх арга зүй эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн;
4. Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн (Эрдэм шинжилгээний ажилтан гадаад оронд бакалаврын ба түүнээс дээш түвшний сургалт буюу Монгол Улсын гадаад хэлний магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг амжилттай төгссөн бол гадаад хэлний үзүүлэлтийг хангасанд тооцно.Эрдэм шинжилгээний ажилтан аттестатчилаар шалгуулах гадаад хэлийг өөрөө сонгоно).
5. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг;
6. Судалгааны чиглэлээрээ сүүлийн 4 жил ажилласан.
г) Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтаны зэрэг дэвийн орон тоонд ажиллах хүн дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй;
2. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр арга зүй эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программыг эзэмшсэн;
4. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг;
5. Гадаад хэлний зохих мэдлэг эзэмшсэн.
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлт
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэв |
Шалгуур үзүүлэлт |
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан |
Сүүлийн 4 жилд:
оюуны өмчийн хамгаалалт хийсэн хоёроос доошгүй бүтээлийн үр дүн нь инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болсон;
|
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан |
Сүүлийн 4 жилд:
|
Эрдэм шинжилгээний дэд ажилтан |
|
-------------------оОо-------------------
Текст томруулах
A
A
A