A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 207
дугаар тогтоолын хавсралт

 

ТӨСВИЙН ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧДЫН ЖАГСААЛТ

 

Төсвийн төвлөрүүлэн захирагч

Харьяалах төсөв

  1.  

Цагдаагийн ерөнхий газрын дарга

Цагдаагийн ерөнхий газар болон аймаг, нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Санхүү, ар талын газар, Нийслэлийн хэв журам хамгаалах газар, Дотоодын цэргийн ангиуд, Цагдаагийн холбооны хэлтэс, Төмөр замын цагдаагийн хэлтэс, "Хүч" спорт хороо, Цагдаа олон нийтийн сургалт, соёлын төвийн төсвийн

2.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга

Шүүхийн шинжилгээний хүрээлэн болон орон нутгийн шүүхийн шинжилгээний албадын төвийн төсвийн

3.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангиуд, Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах ажлын алба, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын харьяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,  Хорих эмнэлгүүдийн төвийн төсвийн

4.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга

Хил хамгаалах ерөнхий газар болон хилийн цэргийн анги, отрядуудын төсвийн

5.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Улсын бүртгэлийн ерөнхий газар болон аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газруудын төсвийн

6.

Гааль, татварын ерөнхий газрын дарга  

Гааль, татварын ерөнхий газар,  гаалийн газар, хороод, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдийн болон “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын төсвийн. (Засгийн газрын 2016 оны 120 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

7.

Татварын ерөнхий газрын дарга

Татварын ерөнхий газар болон аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдийн төсвийн (Засгийн газрын 2016 оны 120 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

8.

Тагнуулын ерөнхий газрын дарга

Тагнуулын ерөнхий газар болон орон нутгийн тагнуулын хэлтсүүдийн төсвийн

9.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга

Зэвсэгт хүчний жанжин штаб болон харьяа цэргийн анги, байгууллагуудын төсвийн

10.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга

Цаг уур, орчны шинжилгээний газар болон аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний албад, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Байгаль орчны хэмжил зүйн төв, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори, Агаарын чанарын мэргэжлийн алба, "Хурын шим" төв, Нийслэлийн цаг уурын төвийн төсвийн

11.

Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга

Нийгмийн халамж, үйлчилгээний газар болон аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсүүдийн төсвийн

12.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүдийн төсвийн

13.

Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын төвийн дарга

Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын төв болон аймаг, дүүргийн тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналт зохицуулалтын төвүүдийн төсвийн

14.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга

Хүнс, хөдөө аж ахуйн газар болон орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн газруудын төсвийн

15.

Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга

Стандартчилал, хэмжил зүйн газар болон орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүдийн төсвийн

16.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга

Онцгой байдлын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсүүд, Улсын нөөцийн байгууллагууд, Аврах тусгай анги, "Аврагч" биеийн тамир спорт хороо, Хангалт үйлчилгээний ангийн төсвийн

17.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн хяналтын газрууд, Хилийн мэргэжлийн хяналтын албад, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн төсвийн

18.

Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын дарга

Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар болон Шинжлэх ухаан технологийн сан, Нийгмийн шинжлэх ухааны байгууллага, Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага, Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, Техникийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллага, Байгалийн шинжлэх ухааны байгууллагын төсвийн (Засгийн газрын 2013 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

19.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төсвийн

20. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга (Засгийн газрын 2014 оны 101 дүгээр тогтоолоор нэмсэн) Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон орон нутагт байрлах харьяа газрын төсвийн
21. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга (Засгийн газрын 2014 оны 128 дугаар тогтоолоор нэмсэн) Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын төсвийн
22. Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал (Засгийн газрын 2014 оны 135 дугаар тогтоолоор нэмсэн. Мөн Засгийн газрын 2017 оны 107 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан. Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон) Шинжлэх ухаан, технологийн сан, Нийгмийн, Анагаах ухааны, Хөдөө аж ахуйн, Техникийн, Байгалийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудын төсвийн 
23.

Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга
(Засгийн газрын 2017 оны 107 дугаар тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар, Хэл зохиолын хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Геологийн хүрээлэн, Математик, тоон технологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Технологийн инкубаторын төсвийн.
24. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 81 дүгээр тогтоолоор нэмсэн) Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газрын төсвийн (Засгийн газрын 2019 оны 186 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
25. Усны газрын дарга (Засгийн газрын 2020 оны 121 дүгээр тогтоолоор нэмсэн) Усны газар болон Гол, мөрний сав газрын захиргаадын төсвийн
26. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга (Засгийн газрын 2020 оны 221 дүгээр тогтоолоор нэмсэн) Их тэнгэр цогцолборын төсвийн
27. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга (Засгийн газрын 2020 оны 47 дугаар тогтоолоор нэмсэн) Аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төсвийн
28. Боловсролын ерөнхий газрын дарга (Засгийн газрын 2022 оны 131 дүгээр тогтоолоор нэмсэн) Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын, мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын сургалтын байгууллагын төсвийн