- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БОЛЗОШГҮЙ ХҮНДРЭЛИЙН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2012 оны 169
дүгээр тогтоолын хавсралт
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БОЛЗОШГҮЙ ХҮНДРЭЛИЙН ЭСРЭГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хүрэх үр дүн |
Хариуцах байгууллага |
|
Нэг. Гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлж дотоодын мөнгөний хомсдолыг арилгах талаар |
||||
1.1 |
Засгийн газрын дунд, урт хугацааны үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалан 2 тэрбум хүртэл ам.долларын эх үүсвэр шинээр бүрдүүлэх |
|
Томоохон төслүүдэд хөрөнгө оруулах эх үүсвэр бүрдэнэ. Дотоодын санхүүгийн системд валютын нийлүүлэлт хийснээр мөнгөний хомсдол арилна. |
ЭЗХЯ |
1.2 |
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд тодорхой төслүүдийг санхүүжүүлэх |
1.2.1 Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын экспортын зээлийн гэрээний хэрэгжилтийн явцыг идэвхжүүлэх; 1.2.2 Экспортын зээлийн шугамыг ашиглан 3 тэрбум хүртэл ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлэх. |
Энэхүү зээлийн шугамаар 3 тэрбум хүртэл ам.долларын шинэ эх үүсвэр бүрдүүлнэ. |
ЭЗХЯ, ГХЯ
|
ЭЗХЯ, ГХЯ, МБ |
||||
1.3 |
Монгол Улс, БНХАУ-ын Төв банк хоорондын “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлэлцээний гэрээ”-ний хүрээнд 1 тэрбум хүртэл ам.доллартай тэнцэх юанийн эх үүсвэр бүрдүүлэх |
1.3.1 Монголбанкнаас Монгол Улс, БНХАУ-ын Төв банк хоорондын своп гэрээг ашиглан 1 тэрбум хүртэл ам.доллартай тэнцэх юанийн эх үүсвэрийг бүрдүүлэх шийдвэрийг гаргуулах.
|
Дотоодын санхүүгийн системд валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. |
МБ, ЭЗХЯ |
1.4 |
Япон Улс, БНСУ, БНЭУ, ХБНГУ зэрэг улсуудын экспортын болон бусад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглах |
1.4.1 Экспортын болон бусад хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээг нэн даруй эхлүүлэх;
|
Санхүүгийн эх үүсвэргүй байгаа төслүүд хэрэгжиж эхэлнэ. |
ЭЗХЯ, ГХЯ
|
1.4.2 Дэд бүтэц болон бусад салбарт хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлэх санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх; |
ЭЗХЯ, ЗТЯ, ЭХЯ, УУЯ |
|||
1.4.3. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Испанийн Вант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт хэрэгжсэн “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн II үе шат (МОН-1560, МОН-1907), “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл”-ийн II үе шат (МОН-2937, МОН-3890), “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд бий болсон зээл, зээлийн хүүг тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох тухай асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх. |
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гадаадын банк, санхүүгийн байгууллагаас дэд бүтцийн салбарт оруулсан хөнгөлөлттэй зээлийг төлөх боломж бүрдэж, олон улсын банк, санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийг биелүүлнэ. |
ЭЗХЯ, БХБЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
||
Хоёр. Гадаад валютын шинэ эх үүсвэрийг дотоодын санхүүгийн системийн эргэлтэд оруулж, инфляцид нөлөөлөхгүй хэмжээний төгрөгийн эх үүсвэрийг Төв банкнаас эдийн засагт нийлүүлэх |
||||
2.1 |
Заавал байх нөөцийн хэлбэрээр Төв банкинд байршуулсан арилжааны банкны эх үүсвэрийг Засгийн газрын төгрөгийн бонд гарган чөлөөлөх |
2.1.1 Төв банкинд байршуулсан 1.3 их наяд гаруй төгрөгийг чөлөөлөх талаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ. |
Эдийн засаг дахь мөнгөний эргэлт сайжирна. |
ЭЗХЯ, МБ |
2.2 |
Засгийн газрын төгрөгийн бондын эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах, тус сангийн хөрөнгийг урт хугацааны хөрөнгө оруулалтад ашиглах
|
2.2.1 Засгийн газрын тогтоол, шаардлагатай тохиолдолд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; |
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа сайжирна. |
ЭЗХЯ, ХАХНХЯ |
2.2.2 Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд байршуулах тогтолцоог бий болгох; 2.2.3 Сангийн хөрөнгийг удирдах чадавхи, туршлага бүхий мэргэшсэн байгууллагын бүтэц, менежментийн багийг бүрдүүлэх, санхүүгийн хяналт зохицуулалтын харилцааг бий болгох асуудлыг судалж, шийдвэрлэх. |
||||
Гурав. Гадаад валютын шинэ эх үүсвэрийг эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдэд хөрөнгө оруулах |
||||
3.1 |
Арилжааны банк дахь моргейжийн зээлийг худалдан авч, иргэдийн орон сууцны зээлийн эх үүсвэрийг урт хугацааны санхүүжилтээр хангах, дотоодын банкуудын чөлөөтэй хөрвөх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх |
3.1.1 Банкуудад төвлөрсөн 800 тэрбум хүртэл төгрөгийн моргейжийн зээлийг худалдан авах эх үүсвэрийг бүрдүүлэхтэй холбоотой шийдвэрийн төслийг боловсруулах; 3.1.2 Арилжааны банкуудад эрсдэлийн үнэлгээг үе шаттайгаар хийх.
|
Банкны зээл олголт сайжирч, эдийн засгийн эргэлт эрчимжинэ. Урт хугацаатай, хямд эх үүсвэрийг банкны системд нийлүүлснээр зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. |
ЭЗХЯ, СЯ
|
3.2 |
Мөнгө, төсвийн бодлогын уялдааг сайжруулах |
3.2.1 Эрэлтийг хөөрөгдсөн зардлын өсөлтийг төсвийн бодлогоор хязгаарлах арга хэмжээ авах; |
Үр ашиггүй төсвийн зардал буурна. |
ЭЗХЯ, СЯ |
3.2.2 Инфляцийг онилох зорилгоор одоо хэрэгжүүлж байгаа мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлогын аргачлалыг өөрчлөх талаар Монголбанктай хамтран ажиллах;
|
Мөнгөний болон төсвийн бодлогын хоорондын уялдаа сайжирна. Мөнгөний нийлүүлэлтийг хумидаг хатуу бодлогийг өөрчлөх нөхцөл бүрдэнэ. |
ЭЗХЯ, СЯ |
||
3.2.3 Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн дарамтыг арилгах, импортыг орлуулах үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх.
|
Төсөв, хөрөнгө оруулалт, мөнгөний бодлогын хоорондын уялдаа сайжирч, ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт, зохистой хэмжээний инфляцийн түвшинг хангана. |
ЭЗХЯ, СЯ |
||
3.3 |
Импортыг орлуулах өндөр технологийг дэмжих, хүнс болон барилгын материалын үйлдвэрлэлийг дорвитой хөрөнгө оруулалт хийж дэмжих. |
3.3.1 Махны нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор мах нөөцлөх томоохон хэмжээний төвлөрсөн байгууламж барьж байгуулах, махны нийлүүлэлтийг жилийн туршид тогтмол байлгах тогтолцоог орон даяар үе шаттай нэвтрүүлэх; |
Махны нийлүүлэлт нэмэгдсэнээр хэрэглэгчдийн гарт очих махны үнэ буурна. Цаашлаад инфляци нэг оронтой тоонд орох боломж бүрдэнэ.
|
ҮХААЯ, ЭЗХЯ, МБ |
3.3.2 Чулуу бутлан ангилах үйлдвэр, арматур, төмөр бетон эдлэлийн үйлдвэр, зуурмагийн узель бүхий бетон, цемент, шохой, хөнгөн блокыг дотоодод үйлдвэрлэх төслүүдэд хөрөнгө оруулах; |
Дотоодын үйлдвэрүүд нэмэгдэнэ. Ажлын байр бий болно. Орон сууц, барилгын үнэ буурна. |
БХБЯ, ЭЗХЯ |
||
3.3.3 Дотоодын газрын тосны нөөцөд тулгуурлан түлш, шатахуун нэрэх үйлдвэр барих төслүүдэд арилжааны нөхцөлтэй (bankable) хөрөнгө оруулалт хийх. Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологийг туршин, нэвтрүүлэх; |
Дотоодод боловсруулсан түлш, шатахуунаар хангаснаар үнийг бууруулах боломж бүрдэнэ. |
УУЯ, ЭЗХЯ, ҮХААЯ |
||
3.3.4 Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц агуулах сав барих, нөөц бүрдүүлэх; |
||||
3.3.5 Нүүрсний нийлүүлэлт, худалдан авалтын хэмжээг БНХАУ-ын Засгийн газартай урьдчилан тохирох; |
Нүүрсний нийлүүлэлттэй холбоотой бэрхшээл багасах нөхцөл бүрдэнэ. |
УУЯ, ЭЗХЯ |
||
3.3.6 Замын-Үүд боомтын шалган нэвтрүүлэх чадавхийг өргөтгөх төслүүдэд хөрөнгө оруулах, боомтоос Улаанбаатар хот хүртэл дэд бүтцийг олон улсын стандартын дагуу барьж байгуулахад хөрөнгө оруулах; |
Дэд бүтэц бий болно. |
ЭЗХЯ, СЯ, ЗТЯ |
||
3.3.7 Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барилгын материалын үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг УИХ-аар батлуулах; |
Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэж, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. |
ЭЗХЯ, БХБЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
||
3.3.8 Улаанбаатар хотыг тойруулан төмөр замын суурь бүтэц барьж байгуулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх; |
Дэд бүтэц сайжирна. Улаанбаатар хот доторхи төмөр замын асуудал байхгүй болно. Ажил эрхлэлт бий болно. |
ЭЗХЯ, ЗТЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
||
3.3.9 Замын-Үүд суманд болон Улаанбаатар хот орчимд холимог тээврийн ачааны терминал, ложистик төв байгуулах; |
||||
3.3.10 Орон нутгийн ажилгүй иргэдийг зам барих, нийтийг хамарсан ажлыг гүйцэтгүүлэхэд өргөнөөр оролцуулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдвэрлэх. |
||||
3.4 |
Экспортыг дэмжих чиглэлээр хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн техник-эдийн засгийн үндэслэл бүхий арилжааны нөхцөлтэй төслүүдэд дунд, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх |
3.4.1 Улаан буудайн гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих, буудай, махны экспортыг дэмжих чиглэлээр хадгалах байгууламж, экспортын стандарт хангасан нядалгааны цех барьж байгуулахад хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр гаргах; |
Экспортийн хэмжээ нэмэгдэнэ. Гадаад худалдааны алдагдал буурах нөхцөл бүрдэнэ. |
ЭЗХЯ |
3.4.2 Сэргээгдэх болон дулааны (нүүрсний) эрчим хүчний арилжааны нөхцөлтэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, эрчим хүч экспортлох;
|
Эрчим хүчний хомсдол арилна. Экспортын орлого урт хугацаанд нэмэгдэнэ. |
ЭЗХЯ |
||
3.4.3 Уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний экспортод чиглэсэн арилжааны нөхцөлтэй төслүүдэд хөрөнгө оруулах; |
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон үйлдвэрүүд бий болно. |
ЭЗХЯ |
||
3.4.4 Худалдааны түнш орнуудтай Засгийн газар хоорондын түвшинд экспортыг хөнгөвчлөх, тогтворжуулах хэлэлцээр хийх; |
Экспортын орлого нэмэгдэнэ. |
ЭЗХЯ |
||
3.4.5 Экспортын шинэ бүтээгдэхүүн, төрөл үйлчилгээг бий болгох. |
Экспортод төрөлжилт бий болно. |
ЭЗХЯ |
Текст томруулах
A
A
A