A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 206
дугаар тогтоолын хавсралт

 

ТӨСВИЙН ТУСГАЙ ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАХ,
ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагыг хангуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, тайлан гаргахад энэхүү журмыг мөрдөнө.

 

Хоёр. Төсвийн тусгай шаардлагыг хангуулах

 

2.1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангуулах зорилгоор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

2.1.1. нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох;

2.1.2. нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тооцох;

2.1.3. нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувийг тооцох;

2.1.4. улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг тооцож гаргах.
2.2. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гол нэр төрлийн эрдэс баялаг, түүний тэнцвэржүүлсэн үнийг ашиглан дараахь байдлаар тодорхойлж тооцно:

2.2.1. гол нэр төрлийн эрдэс баялгийг тодорхойлох:

2.2.1.1. Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн олон улсын байгууллагаас албан ёсоор мэдээлсэн дунд хугацааны үнийн төсөөлөлд үндэслэн эрдэс баялаг бүрээр жил бүр нэгдсэн төсөвт орох орлогын дүнг тодорхойлно.

2.2.1.2. энэ журмын 2.2.2-т заасан тэнцвэржүүлсэн үнийг ашиглан эрдэс баялаг бүрээр жил бүр нэгдсэн төсөвт орох тэнцвэржүүлсэн орлогын дүнг тодорхойлно.

2.2.1.3. энэ зүйлийн 2.2.1.1 болон 2.2.1.2-т тооцсон дүн нь харгалзах төсвийн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав болон түүнээс дээш хувийг бүрдүүлэхээр байгаа тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.2-т зааснаар тухайн эрдэс баялгийг гол нэр төрлийн эрдэс баялаг гэж тодорхойлно.

2.2.2.  гол нэр төрлийн эрдэс баялагийн тэнцвэржүүлсэн үнийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3-ыг баримтлан дараахь байдлаар тодорхойлно:

2.2.2.1. гол нэр төрлийн эрдэс баялгийн ирэх жилүүдийн дундаж үнийг Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн 3 дугаар сард анх мэдээлсэн тухайн төсвийн жилийн болон түүний дараахь гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан дараахь томъёоллоор тооцно:

Энд   - ирэх жилүүдийн дундаж үнэ
  t - тухайн төсвийн жил
    - тухайн төсвийн жилийн үнэ

2.2.2.2. гол нэр төрлийн эрдэс баялгийн өмнөх жилүүдийн дундаж үнийг тодорхойлохдоо Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан жилүүдийн үнийг дундажлан дараахь томъёоллоор тооцно:

                                                         

Энд   - өмнөх дараалсан n жилийн дундаж үнэ
    - жил бүрийн үнэ


2.2.2.3. Гол нэр төрлийн эрдэс баялгийн тухайн төсвийн жилийн тэнцвэржүүлсэн үнийг тодорхойлохдоо тухайн эрдэс баялгийн ирэх жилүүдийн дундаж үнэ  болон өмнөх 12 жилийн дундаж үнийг  дундажлан дараахь томъёоллоор тооцно:
                                                     

Энд   - тухайн төсвийн жилийн тэнцвэржүүлсэн үнэ

2.2.2.4. гол нэр төрлийн эрдэс баялгийн тухайн төсвийн жилийн дараахь жилийн тэнцвэржүүлсэн үнийг тодорхойлохдоо тухайн эрдэс баялгийн ирэх жилүүдийн дундаж үнэ  болон өмнөх 11 жилийн дундаж үнийг  дундажлан дараахь томъёоллоор тооцно:
                                              

Энд   - тухайн төсвийн жилийн дараахь жилийн тэнцвэржүүлсэн үнэ


2.2.2.5. гол нэр төрлийн эрдэс баялгийн тухайн төсвийн жилийн дараахь 2 дахь жилийн тэнцвэржүүлсэн үнийг тодорхойлохдоо тухайн эрдэс баялгийн ирэх жилүүдийн дундаж үнэ  болон өмнөх 10 жилийн дундаж үнийг  дундажлан дараахь томъёоллоор тооцно:

                                               
                                 Энд   - тухайн төсвийн жилийн дараахь 2 дахь жилийн  
                                                   тэнцвэржүүлсэн үнэ

2.2.2.6. хэрэв 2.2.1.3-т тодорхойлсон гол нэр төрлийн эрдэс баялгийн нэр  төрөлд алт орсон тохиолдолд 2.2.2-т заасан өмнөх жилүүдийн дундаж үнийг тодорхойлохдоо Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагын үнийн төсөөллийг ашиглана.

2.2.3. энэ журмын 2.2.2-т тодорхойлсон үнээр тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн нэгдсэн төсөвт төвлөрүүлэх орлогын дүн нь тухайн төсвийн жилийн гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлогын дүн байна.

2.2.4. нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.5-д заасны дагуу энэ журмын 2.2.1.3 болон 2.2.2-т заасан томъёоллыг ашиглан тооцно.

2.2.5. энэ журмын 2.2-т заасан эрдэс баялгийн үнийг тогтоохдоо эх сурвалж болгон ашиглах санхүүгийн мэдээллийн байгууллагыг Засгийн газар тогтооно. 
2.3. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тооцох:

2.3.1. нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.6-д тодорхойлсны дагуу тооцно.

2.3.2. төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан шаардлагыг хангуулахад ашиглах дунд хугацааны дотоодын нийт бүтээгдэхүүний төсөөллийг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тодорхойлно.

2.3.3. нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.1.1-д заасны дагуу төсвийн тусгай шаардлагуудад нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж мөрдөнө.
2.4. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувийг тооцох:

2.4.1. нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувийг дараахь томьёоллоор тооцно:

                                                       
Энд   - тухайн төсвийн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын батлагдсан дүн
             - тухайн төсвийн жилийн дараахь жилийн нэгдсэн төсвийн нийт 
                    зарлагын дүн
             - тухайн төсвийн жилийн дараахь жилийн нэгдсэн төсвийн нийт 
                     зарлагын өсөлтийн хувь

2.4.2. тухайн төсвийн жилийн дараахь жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувийг дараахь томъёоллоор тооцно:

Энд   - тухайн төсвийн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт
                        бүтээгдэхүүний дүн
            - тухайн төсвийн жилийн дараахь жилийн эрдэс баялгийн бус
                          дотоодын нийт бүтээгдэхүүний дүн
           - тухайн төсвийн жилийн дараахь жилийн эрдэс баялгийн бус
                           дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь

2.4.3. тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийг дараахь томъёоллоор тооцно:
                                                         

Энд   - тухайн төсвийн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт
                       бүтээгдэхүүний өсөлтийн хувь
            - тухайн төсвийн жил болон түүний өмнөх дараалсан 12 жилийн
                      эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж
                      хувь

2.4.4. төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан тусгай шаардлагыг хангахын тулд энэ журмын 2.4.1-д заасан дүн нь 2.4.2 болон 2.4.3-т заасан дүнгийн аль ихээс хэтрэхгүй байна:

хэрэв    бол        эсхүл,
хэрэв    бол      

2.4.5. энэ журмын 2.4.2, 2.4.3-т тусгагдсан дунд хугацааны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний төсөөллийг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тодорхойлно.

2.4.6. энэ журмын 2.4.3-т заасан өмнөх жилүүдийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний дүнг статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гаргасан мэдээлэлд үндэслэн тооцно.

2.5. Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг тооцох

2.5.1. улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг тогтоохдоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4 дэх заалтыг баримтлан энэ журмын 2.5.2, 2.5.3 дахь заалтад тусгагдсан томъёоллоор тооцно.

2.5.2. улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх хувь хэмжээг дараахь томъёоллоор тооцно:

ӨҮЦ= ЗД +  МТ1   +  МТ2  + …+ МТn
                            (1+r)n   (1+r)n      (1+r)n

ӨҮЦ= ЗД + 

Энд   ӨҮЦ- өнөөгийн үнэ цэнэ
r - хүүгийн түвшин
n - төлбөр төлөх хугацаа
ЗД - зээлийн дүн
МТ - тухайн жилийн мөнгөн төлбөр

2.5.3. дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх улсын өрийн  хувь хэмжээг дараахь томъёоллоор тооцно:

    УӨӨҮЦ =     УӨ      *100
                                       ДНБ
Энд
                            УӨӨҮЦ -  ДНБ-д Улсын өрийн эзлэх хувь (өнөөгийн үнэ цэнээр)
УӨ      -  улсын өрийн хэмжээ (өнөөгийн үнэ цэнээр)
       ДНБ    -  дотоодийн нийт бүтээгдэхүүн (оны үнээр) 

2.5.5. санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тодотгосон төсөв, жилийн болон хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгах улсын өрийн тооцооллыг хийхдээ Төрийн өмчийн хороо болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн холбогдох мэдээлэлд тулгуурлах бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар тайлбар танилцуулгыг тусгана.

2.5.6. төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасан улсын өрийн тодорхойлолтод хамаарах бүх төрлийн санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шийдвэр гаргах, боловсруулахад холбогдох албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тухайн шийдвэр улсын өрийн дүнд хэрхэн нөлөөлөх талаар санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлт гаргуулна.

 

Гурав. Төсвийн тусгай  шаардлагын  үйлчлэлийг түр
           түдгэлзүүлсэнтэй холбогдуулан хэрэгжүүлэх
арга хэмжээ

 

3.1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8.1.1-д заасан нөхцөл байдал үүссэн эсхүл гарцаагүй үүсэх нь тодорхой болсон тохиолдолд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь тооцоог хийж, төсвийн тусгай шаардлагыг түр түдгэлзүүлэх, төсөвт зохицуулалт хийх шаардлагын үндэслэл, саналын хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

3.1.1. дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийн хувь хэмжээг нэрлэсэн болон бодит түвшнээр тооцож, салбараар задалж харуулсан тооцоо;

3.1.2. дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийн хувь хэмжээнд нөлөөлсөн буюу нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон тайлбар, тооцоо.

3.2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8.1.2-т заасан нөхцөл байдал үүссэн эсхүл үүсч болзошгүй бол онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд дараахь тооцоог  хийж, төсвийн тусгай шаардлагыг түр түдгэлзүүлэх, төсөвт зохицуулалт хийх шаардлагын үндэслэл, саналын хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

3.2.1. гамшгийн хамрах цар хүрээ, гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөл байдлын талаар тайлбар, танилцуулга;

3.2.2. гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тооцоо.

3.3. Санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 3.1, 3.2-т заасан саналд ажлын 10 хоногийн дотор дүн шинжилгээ хийж, шаардлагатай гэж үзвэл төсвийн тусгай шаардлагыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх саналыг боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ.

3.4. Энэхүү журмын 3.1, 3.2-т заасан байгууллага нь төсвийн тусгай шаардлагыг түдгэлзүүлэх нөхцөл байдал арилсан гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгуулах тухай саналыг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хамт ажлын 10 хоногийн дотор санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

3.5. Санхүү төсвийн асуудал, хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 3.4-т заасан саналыг Засгийн газарт  ажлын 10 хоногийн дотор хүргүүлнэ.


Дөрөв. Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтэд
    хяналт тавих, тайлагнах

 

4.1. Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 13.1, 14.2-т заасны дагуу Үндэсний аудитын газар хяналт тавина.

4.2. Засгийн газар төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангасан тухай дүгнэлт, тайланг бэлтгэн төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд тайлагнана.

 

Тав. Бусад

 

5.1. Энэ журмын 3.1, 3.2-т зааснаас бусад нөхцөл байдлын улмаас төсвийн тусгай шаардлага хэрэгжих боломжгүй болох тохиолдолд санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төсвийн тусгай шаардлагыг хангах зорилгоор зохицуулалт хийх саналыг боловсруулж хуульд заасны дагуу Засгийн газарт танилцуулна.

 

-------оОо-------