- Нүүр
- Сайдын тушаал
- Үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагчийг сонгон шалгаруулах журам
ССАЖ-ийн Сайдын 2012 оны А/110 тоот
тушаалын хоёрдугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ
ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн төрөл тус бүрийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.
- Ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахдаа шударга өрсөлдөөний зарчмын үндсэн дээр хувь хүний удирдах, манлайлах ур чадвар, мэргэжлийн мэдлэг, туршлага, санаачлага, хувийн ашиг сонирхлын байдлыг харгалзан үзнэ.
- Үндэсний шигшээ багт ажиллаж олимпийн наадмаас алтан медальтан төрүүлсэн дасгалжуулагч өөрөө хүсвэл тухайн амжилт гаргасан спортын төрөлдөө сонгон шалгаруулалтгүйгээр үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч хийх эрхтэй.
Хоёр. Сонгон шалгаруулах орон тооны бус ажлын хэсэг, түүний бүрэн эрх
- Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан орон тооны бус ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
- Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба 70-аас дээш хувийн ирцтэйгээр хурал хүчин төгөлдөр болно. Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар батална.
- Гишүүд хэлэлцэж буй асуудлаар санал өгөх эрхтэй ба өөр гишүүний өмнөөс санал өгөх эрхгүй, гишүүнийг өөр хүн орлохгүй.
- Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шилжилт хөдөлгөөн орох тохиолдолд сонгон шалгаруулалт хийх ажлын хэсгийн хурлыг ахлагчийн шийдвэрээр зарлан хуралдуулна.
- Хурлаар шаардлагыг бүрэн хангасан материал, баримт бичгийг хэлэлцэнэ
- Хурлаар хэлэлцэж буй асуудлаар спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчинг байлцуулж мэдээлэл авч болно.
- Хуралдааны явцын тухай тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, архивт зохих журмын дагуу шилжүүлнэ.
- Сонгон шалгаруулалтын тухай мэдээ, мэдээллийг Спортын бэлтгэлийн төвийн вэб сайтад /www.sport.gov.mn/ байршуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
- Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтыг явуулж, сонгон шалгаруулалтын дүнг гарган 3 хоногийн дотор Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яаманд танилцуулна.
- Сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүнг Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хүлээн авч, судлан үзэж шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн бүртгэлийн маягтыг батлан, дасгалжуулагчтай үйл ажиллагааны гэрээ байгуулж Спортын бэлтгэлийн төвд хүргүүлнэ.
Гурав. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон
шалгаруулалтыг зарлах, мэдээлэх
-
Сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө нийтэд зарлах бөгөөд зард дараах зүйлийг тусгана;
- Сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг;
- Сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх хугацаа;
- Сонгон шалгаруулалтын тухай мэдээ, мэдээллийг Спортын бэлтгэлийн төвийн вэб сайтад /www.sport.gov.mn/ байршуулан олон нийтэд нээлттэй мэдээлэнэ.
Дөрөв. Сонгон шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх
4.1 Сонгон шалгаруулалтанд оролцогчид сонгон шалгаруулалт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд бүртгүүлнэ.
4.2 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ Үүнд;
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл,
- Төрийн албан хаагчийн анкет,
- Иргэний үнэмлэхний хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/
- Мэргэжлийн диплом болон мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, диплом, сертификатийн хуулбар, /нотариатаар баталгаажуулсан/
- Нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,
- Спортын цолны үнэмлэхийн хуулбар,
- Цээж зураг 3x4 хэмжээний 4 хувь,
- Эрүүл мэндийн үзлэгт орсон магадлагаа,
- Ажлын дадлага туршлагын тухай урьд ажиллаж байсан байгууллага, үндсэн байгууллагын болон тухайн спортын хороо, холбооны тодорхойлолт,
- Цагдаагийн газрын тодорхойлолт,
Тав. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн
сонгон шалгаруулалт
-
- Тухайн спортын төрлийн Үндэсний шигшээ багийн тамирчдын амжилтыг зай, жин тус бүрээр нь богино хугацаанд өндөр түвшинд гаргах талаар боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөө, судалгаа, санал, аргачлал.
- Үндэсний шигшээ багт нэр дэвшиж орсон дасгалжуулагчийн өөрийн бэлтгэсэн тамирчны тоог харгалзан тухайн төрлийн дасгалжуулагчийн орон тооны хязгаарт багтаан сонгон авна.
- Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт тэнцээгүй тохиолдолд спортын холбоод дараагийн нэр дэвшигчийг санал болгон ирүүлж болно.
- Спорт холбоо, клубууд дасгалжуулагчыг нэгдсэн журмаар нэр дэвшүүлэх болон хувь хүн бие даан нэр дэвшиж болно.
- Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд;
- Биеийн тамирын их, дээд сургууль төгссөн байх,
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх,
- Өндөр зэрэглэлийн тамирчидтай ажиллаж байсан туршлагатай байх,
- Удирдсан тамирчид тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байх, /тэмцээний протоколоор баталгаажна/
- Ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх,
- Багаар ажиллах чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй байх,
- Хөдөлмөрийн насны байх,
- Интернетийн орчинд ажиллах, гадаад хэлний /орос, англи/ зохих түвшний мэдлэг, ярианы чадвартай байх, /шалгалт/
- Сургалт - дасгалжуулалтын онол, арга зүй, технологи болон спортын анагаах ухааны мэдлэгтэй байх, /шалгалт ба ярилцлага/
Зургаа. Сонгон шалгаруулалтын дүн
- Сонгон шалгаруурах ажлын хэсгийн дүнг Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хүлээн авч, судлан үзэж шигшээ багийн тамирчны бүртгэлийн маягтыг батлан, дасгалжуулагчтай үйл ажиллагааны гэрээ байгуулж Спортын бэлтгэлийн төвд хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A