A

A

A

Бүлэг: 1979

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын

2012 оны 11 дугаар сарын 22 -ны

өдрийн А/29 тоот тушаалаар батлав.

 

 

АДУУНЫ ХУЛГАНА ЯР ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт: Идээт голомтууд болон яр үүсгэсэн арьс, арьсны доорхи эслэгийн тунгалгийн зангилаа болон тунгалгийн судасны үрэвслээр илрэх битүү туурайтан амьтны архаг халдварт өвчин юм.

 

  1. Үүсгэгч: Хулгана ярын үүсгэгч Histoplasma farciminosum нь идээт яранд 3–4 мкм урт, 2.4–3.6 мкм өргөнтэй, зууван хэлбэртэй, хоёр давхар хүрээтэй, үзүүр нь шовх хэлбэртэй харагддаг. Бие махбодь, эдийн дээжид мөөгөнцөр хэлбэртэй, гадаад орчинд мицел хэлбэртэй тохиолдоно.

                   Хулгана ярын үүсгэгч нь гадаад орчинд нилээд тэсвэртэй бөгөөд идээний хамт газрын хөрс, бууцанд 2–2.5 сар хадгалагдана. Хатсан идээ бээрэнд 5 жил хүртэл хугацаагаар амьд байна. Нэг хувийн идэвхт хлор бүхий уусмалд 2 минутын дараа, идэмхий натрийн 3 хувийн уусмалд 25 минутын дараа идэвхгүйжнэ. Мицел хэлбэр нь харьцангуй тэсвэртэй.   

 

  1. Халдвар дамжих зам: Адуу, илжиг, хааяа луус өвчилнө. Бусад төрлийн амьтад өвчлөхгүй. Өвчний эх уурхай нь өвчтэй адуу, илжиг, луус байна. Халдвар шууд хавьтлын зам болон бохирдсон тоног хэрэгсэл ялангуяа эмээл, хазаар, ногт, тохмоор илүүтэй дамжина. Мөн шархан дээр үүсгэгч тээсэн ялаа сууж халдвар механикаар дамжуулдаг гэж үздэг. Үүсгэгчээр бохирдсон бууц хэвтэр, тэжээлээр дамжих магадлал бий. Арьсны гэмтэл, ил шарх нь халдвар ороход их нөлөөтэй. Нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчилнө. Гэхдээ 6 сар хүртэлх насны унага өвчилдөггүй. Өвчлөл жилийн бүтэн үргэлжилж болох ч намар, өвөл илүүтэй өвчлүүлнэ.

 

  1. Өвчний шинж тэмдэг: Өвчний нууц үе 1–3 сар үргэлжилнэ. Эмгэгийн явц эхлээд тунгалгийн хялгасан судсанд илрэх ба тунгалгийн судас болон зангилааны үрэвслээр хүндэрч идээт голомтууд үүснэ. Энэ нь шарх, холгогдсон болон энгийн гэмтлүүдийн орчимд хүзүү, сэрвээ, толгой, урд хөлд ихэвчлэн үүсэх ба хуухнаг, дэлэн өртөх нь цөөн байдаг. Анхдагч голомт нь арьсан дор 2 см голчтой эмзэглэлгүй зангилаа байдлаар ихэвчлэн тунгалгийн судасны дагуу үргэлжилсэн эрхи шиг голомтууд үүснэ. Арьсны өнгөц хэсэгт байрласан голомтууд шар будаанаас вандуйн үрийн дайтай хэмжээтэй байх бол гүнд байрласан голомтууд хэмжээгээр том, вандуйн үрээс самрын дайтай, заримдаа галууны өндөгний хэмжээтэй томорсон байдаг. Голомтуудын идээ нь өмхий үнэртэй, цөцгийрхүү, цагаан шаргал өнгөтэй, заримдаа цусны хольцтой шингэн байна. Голомт задрахад үүссэн яр нь өвчний явцаас хамаарч богино хугацаанд сорвижих юм уу хоорондоо нийлж том хэмжээтэй шарх болно. Яр нь дугираг хэлбэртэй, гүн рүүгээ хонхойсон, шингэн идээ юм уу нимгэн идээт хальсаар хучигдсан байдаг. Биеийн халуун нэмэгдэхгүй. Дахин өвчилсөн тохиолдолд салст бүрхүүл гэмтэж болно. Эрүүний доорхи, далны өмнөх, цавины зэрэг өнгөц орших тунгалгийн зангилаанууд гэмтэж буглах бөгөөд томорч хатууран, эмзэглэлтэй болно.

Өвчний явцаар нь хөнгөн болон хүнд гэж хуваана. Хөнгөн хэлбэрийн үед эмгэгийн өөрчлөлт арьсны өнгөн хэсэгт тохиолдох бөгөөд түргэн эдгэрнэ. Хүнд хэлбэрийн үед голомтууд арьсны өнгөц болон гүн хэсэгт үүсэж задарч шархлах ба хоорондоо нийлж их хэмжээний газрыг хамарна. Шарх их эмзэглэлтэй, шүүрдэс их гоожно. Үжил болж үхнэ.

 

  1. Эмгэг бие бүтцийн хувиралт: Задлаж үзэхэд гэмтсэн арьс зузаарч 5 – 6 см болсон байдаг. Тунгалгийн судсыг дагасан үргэлжилсэн эрхи шиг идээт голомтууд байна. Хүнд хэлбэрийн үед тунгалгийн зангилаа бугласан, цоорч нүх үүссэн байна. Хамрын хөндийн салст бүрхүүлд янз бүрийн хэмжээний хатуу зангилаа, яр үүссэн байж болно. Мөн элэг, дэлүү, уушгин дээр идээт голомтууд үүссэн байна.

 

  1. Лабораторийн онош: Хулгана яр өвчнийг эпизоотологийн байдал, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг харгалзан урьдчилсан онош тогтоох ба лабораторийн оношийг микроскоп, мөөгөнцөр судлалын шинжилгээгээр гүйцэтгэнэ. Дээж авах, илгээх үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын 5.2.7 зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.

 

            Ялгаварлах онош: Хулгана яр өвчний адууны ям өвчнөөс  ялгварлан оношлох шаардлагатай.

 

  1. Эмчилгээ: Ихэнх тохиолдолд өвөрмөц эмчилгээ байхгүй гэж бичсэн байдаг ч өвчтэй адууны хураагуур судсаар натри иодын уусмал тарихаас гадна амаар кали иод олгох ба мэс заслын аргаар яр, шархыг эмчилдэг. Амфотерицин, нистатин В, клотримазол зэрэг антибиотикт мэдрэг байдаг гэж мэдээлсэн байдаг.

 

  1. Дархлаажуулалт: Өвчилж эдгэрсэн адуу ихэвчлэн насан туршийн дархлаатай болно.

 

  1. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Хулгана яр өвчин өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

  1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
    1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тогтоосон хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаарх анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хил залгаа аймаг, сум, дүүрэг багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
    2. Бүх адуунд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
    3. Өвчний хүнд хэлбэрээр өвчилсөн адууг зайлшгүй шаардлагаар нядлаж устгах арга хэмжээ авах;
    4. Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
    5. Өвчний улмаас үхэж хорогдсон адууны хүүрийг арьстай нь халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
    6. Өвчин гарсан хот айл, фермд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, мал нядлах, хүнсэнд хэрэглэх, худалдаалахыг хориглох;
    7. Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
    8. Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
    9. Өвчний улмаас үхэж хорогдсон малын устгалын цэг болон голомтын байрлалыг албан ёсоор бүртгэлжүүлэх, голомтыг тусгай пайз бүхий шонгоор тэмдэгжүүлнэ.

 

АДУУНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт: Адууны арьс, амны салст бүрхүүл үрэвсэх, шинж тэмдгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.

 

  1. Үүсгэгч: Өвчин үүсгэгч нь поксвирусийн язгуур, ортопоксвирусийн төрөлд хамаарах, дезоксирибонуклейн хүчил агуулсан вирус юм. Үхрийн цэцгийн вирус, цэцгийн вакцины вирус нь адууны цэцгийн үүсгэгч болдог.

 

Үүсгэгчийн тэсвэрт чанар: үүсгэгч нь малын бие, гадаад орчин, түүхий эдэд удаан хадгалагдана. Халуун орчин, нарны гэрлийн үйлчилэлд амархан идэвхгүйжинэ. Буцалгахад 2-3 мин, 6ООС-д 10 минутад идэвхээ алдах ба хөлдөөхөд удаан хугацаагаар алдварлах чанараа хадгална. 2,5-5% -ийн хүхэр, давс, карболын хүчил, 1-4 %-ийн хлорамин, 5 %-ийн лизолын уусмал уг вируст сайн үйлчилнэ.

 

  1. Халдвар дамжих. Өвчтэй ба өвчилсөн адуу халдварын эх үүсвэр болно. Өвчний халдвар амьсгал, тэжээл боловсруулах зам болон хавьтлын замаар дамжина. Үүсгэгчээр бохирдсон тоног, хэрэгсэл, хувцас зэргээр халдвар дамжина.

 

  1. Эмнэл зүйн шинж тэмдэг. Өвчний нууц хугацаа 4-9 хоног үргэлжилнэ. Өвчилсөн адууны арьс ба амны салст бүрхүүл үрэвсэхээс гадна дээрх хоёр янзын үрэвслийн хэлбэр хамт илрэх тохиолдол байдаг. Адууны цэцэг нь хурц ба хурцавтар хэлбэрээр өвчлүүлнө. Өвчилсөн адууны амны салст бүрхүүл, хамар, шанаа, цээж, гуяны арьс, сагагны үений арьс, гүүний дэлэн, хөхний арьсанд үрэвсэл үүсч, халуурах, тэжээлдээ дургуйцэх, доголох, ба зүрхний цохилт түргэсч амьсгаадана. Өвчилсөн адуу турах ба тэр даруйдаа үхэх нь ховор байдаг.

 

  1. Бие бүтцийн эмгэгт хувиралт: Өвчилсөн адууны биеийн арьсны зарим хэсэг, ам нүдний салст бүрхүүлд цэцгийн өвөрмөц үрэвсэл үүснэ. Эрүүн доорх чацархайн болон бусад тунгалгийн зангилаа томорч зүрхний булчинд эмгэг үүснэ.

 

  1. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувиралтыг үгдэслэн урьдчилан оношлоно. Үрэвсэлтэй хэсгээс наалдац бэлтгэн будаж, бичил харуурт харж эгэл биенцэр илрүүлнэ. Мөн туулайд амь сорил тавьж оношийг тодруулна.

Ялгаварлан оношлох: Арьс болон амны салст бүрхүүл үрэвсдэг өвчнүүдээс ялган оношлоно.

 

  1. Эмчилгээ: Өвөрмөц эмчилгээ байхгүй, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

 

  1.  Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Адууны цэцэг өвчин гарсан аж ахуйн нэгж, хот айлд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

 

  1.  Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
    1. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, малчин, мал бүхий аж ахуйн нэгж, иргэдэд уг өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт өвчний талаар мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох ;
    2. Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй адууг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх ;
    3. Өвчин гарсан аж ахуйн нэгж, малин, адууны жүүчээ, хот айлд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
    4. Малын арчилгаа, маллагаа, хариулга, тэжээлийн нөхцлийг сайжруулах, малчдад зөвлөлгөө өгөх ;
    5. Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
    6. Өвчтэй малын байр, хэвтрийг тогтмол цэвэрлэх, тэжээлийн үлдэгдэлийг шатаах буюу халдваргүйжүүлнэ

 

АДУУНЫ ТАРААГУУР СУДАСНЫ ҮРЭВСЭЛ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт: Адууны тараагуур судасны үрэвсэл (артрит) нь халуурах, ам, хамар, нүдний салст бүрхүүл болон гүү, азраганы үржлийн эрхтний салст бүрхүүл үрэвсэх, зовхи, уруул, гэдэс, хэвлий, хөлийн тараагуур судас үрэвсэж хаван хавдар үүсэх доголох, саажих шинжээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.

 

  1. Үүсгэгч: Өвчний үүсгэгч нь Артери вирусийн язгуурын артери вирусийн төрөлд нидовирусийн зүйлд хамрагдах РНХ агуулсан 60-100 нм хэмжээтэй вирус юм. Вирус нь гадна талаар уураг болон липид агуулсан бөгөөд уурган бүрхүүл нь 12 мянган нүклейн хүчлээс тогтох бөгөөд түүний зузаан нь 5-8 нм байдаг.

 

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Вирусийг 50-580С-д халаахад хялбархан идэвхээ алдах боловч 4-80С-д 75 хоног, 150-350С-д 10-15 хоног, 370-380С-д 2-3 хоногт тус тус идэвхээ алдна. Харин вирус бүхий эмгэгт дээжийг -2000С-аас дээш хэмд 6 жил идэвхээ сайн хадгална. Ялангуяа азраганы вирусээр бохирлогдсон үрийг азот онд (-1960С) хадгалахад вирусийн идэвх ер алдагдахгүйгээр барахгүй, ийм үрээр хээлтүүлэгт хамрагдсан гүү өвчлөх магадлал ихтэй байдаг. Вирус хэт хүчиллэг (pH 4.0) ба шүлтлэг (pH 9.0) орчинд тэсвэргүй. Мөн хлорформ, дезоксилтнатри, эфир зэрэг органик уусгагчдад амархан идэвхээ алддаг.

 

  1. Халдварын эх үүсвэр: Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн адуу удаан хугацаагаар вирус тээгч болж, баас шээс нус шүлс болон гадаад шүүрлээрээ вирусийг ялгаруулж халдварын эх үүсвэр болно. Энэ нь малын хашаа саравч, уяа зогсоол, тэжээлийн онгоц, услуур, тоног хэрэгсэл бэлчээр зэргийг бохирдуулна. Өвчний үүсгэгч нь хавьтал халдвар, агаар дуслын замаар дамжин халдварлахаас гадна өвчтэй гүүнээс азарганд, юмуу өвчтэй азраганаас үрийн шингэнээр эрүүл гүү халдварлах магадлал өндөр байдаг. Азрага вирусийг удаан хугацаагаар нууцаар тээдэг тул тухайн сүргийн дотор байгаа гүү, өсвөр насны адуу халдвар авч вирусийг 6 сар хүртэлх хугацаагаар тээгдэх тохиолдол хааяа гарна.

 

 Эмнэлзүйн шинж тэмдэг: Адууны тараагуур судасны үрэвсэл нь жилийн аль ч улиралд тохиолдож болох боловч нийлүүлгийн үед арай илүү илрэх магадлалтай. Вирусийг нууцаар тээгч азраганд гишгэгдсэн гүү халдвар авч эмнэлзүйн тодорхой шинж тэмдэггүйгээр өвчилнө. Өвчний нууц үе өвчин нууц, хурцавтар, архаг хэлбэрээр тохиолдоно. Нууц халдварын үед биеийн халуун 370-380С хүртэл нэмэгдэх боловч эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрдэггүй. Хурцавтар хэлбэрийн өвчлөлийн үед ам, хамар, нүд болон үржлийн эрхтний салст бүрхүүл үрэвсэх биеийн халуун 38.5-400С хүртэл нэмэгдэх зовхи, хэвлий, ам хамар уруул бага зэрэг хавдах, саажих, доглох шинж тэмдэг илэрнэ. Ялангуяа зах хязгаарын тараагуур хялгасан судасны хана гэмтэж цусан харвалт үүсч эмзэглэх хавагнаж явж чадахгүй болдог. Турж эцсэн адуу болон дархлааны систем төдийлэн сайн хөгжөөгүй унага, дааганд өвчний шинж тэмдэг тодоор илэрдэг байна.

Архаг хэлбэрийн үед эмнэлзүйн шинж тэмдэг тод илрэхгүй ч гэсэн үе үе биеийн халуун нь бага зэрэг нэмэгдэх, номойрох, ус тэжээлдээ дургүй болох, турж эцэх зэрэг шинж илэрдэг байна. Энэ өвчний илрэх гол шинж тэмдэг нь нүдний салст бүрхүүл үрэвсэх, зовхи ухархай, хөл хэвлийн тус газарт хаван үүсэх, толгой хүзүүний тус газарт тууралт илрэх, хээлтэй гүү зулбах, эсвэл амьдрах чадваргүй унага гаргах явдал юм. Мөн өвчтэй азраганы үржлийн чадвар буурах, гүү хээл авахгүй болох зэрэг нь эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулна. Адуу нас хүйс үүлдэр угсаа ялгаварлахгүйгээр энэ өвчнөөр өвчлөх магадлалтай.

 

  1. Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвчний шинж тэмдэг хурцавтар хэлбэрээр тохиолдох үед ам хамар, нүдний салст бүрхүүл улайж үрэвсэхээс гадна арьсан дор хаван үүсэх, хүүр маш туранхай, хялгасан судсууд гэмтэж цусан халдварт үүсэх, лимфийн зангилаа хөөж томрох, элэг, дэлүү нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүл цусархаг болно. Мөн цээжний гялтан хэвлийн хөндий, цагаан цоройн дотор талд усархаг хаван, шаргалдуу өнгөтэй шингэн хурилдсан байдаг. Уг өвчний улмаас үхсэн унаганы уушиг, уушиг хоорондын лимфийн зангилаа болон нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүлд үрэвсэл үүсдэг. Хээл хаясан гүүний үтрээний салст бүрхүүл улайсан, хаг хальс саатах, зулбадасны цуллаг эрхтнүүдэд үрэвсэл үржлийн голомт илэрдэг.

 

  1. Онош: Өвчний эпизоотологи, эпидемиологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг хувиралтанд нь тулгаварласан урьдчилсан онош тогтооно. “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын 5.2.9 заалтын дагуу дээж авч лабораторид илгээнэ. Ирүүлсэн дээжийг вирус илрүүлэх болон өвчтэй, өвчлөөд эдгэрсэн адууны цусны ийлдсэнд эсрэгбием илрүүлэх шинжилгээг ФХЭБУ болон хавсрага холбох урвал (ХХУ) нэвчин тунадасжуулах урвал (НТУ)-ыг тус тус тавьж оношийг баталгаажуулна.

 

Ялгаварлан оношлох: Адууны томуу, халдварт цус багадах, герпесвирус I ба IV, төрөл бүрийн тархи нугасны үрэвсэл (энцефалит) аденовирус, цусны паразит, нийлүүлгийн өвчин болон төрөл бүрийн бактерийн халдвар, эрдсийн дутагдлаас үүсэх эмгэгүүдээс ялгаварлах хэрэгтэй.

 

  1. Эмчилгээ: Эмнэлзүйн шинж тэмдгийн эмчилгээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийг ашиглан хийнэ. Гэхдээ вируст үйлчилдэг антибиотикт, эмийн бодис ховор тул вирусийн улмаас биемахбодийн эсийн бүтэц хамгаалах чадвар алдагдахад түүгээр нөхцөлт бус микробууд үржих таатай нөхцлийг бүрдүүлнэ. Энэ нь микробын үржлийг саатуулах хоёрдогч халдварын улмаас өвчний явц хүндрэхээс сэргийлж буй асуудал юм.

 

  1. Өвөрмөц урьдчилан сэргийлэх арга: Энэ өвчин тохиолддог улс орнууд идэвхгүйжүүлсэн вакцин бэлтгэн хэрэглэдэг байна.

 

  1. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Адууны тараагуур судасны үрэвсэл (артрит) оношлогдсон хот айлд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

  1.  Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг
    1. Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
    2. Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж, шийдвэр гаргуулах;
    3. Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
    4. Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
    5. Өвчний улмаас үхэж хорогдсон адууны хүүр, сэг зэмийг булах юм уу шатааж устгах;
    6. Өвчтэй адуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
    7. Халдварын голомтын хил хязгаарыг тогтоох, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх;
    8. Импортоор авах адуунд уг өвчний шинжилгээ хийж 30 хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтанд байлгаж малын эмчийн зөвшөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлэх;
    9. Өвчтэй адууны арчилгаа маллагаа, мэжээллэг хашаа уяа зогсоол, тоног хэрэгсэлд хийж буй ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалтай танилцаж хяналт тавьж ажиллах.
    10. Эрүүл болон өвчтэй адууг хооронд нь солих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн баяр наадам, морь уралдах ажлыг зохион байгуулахгүй байна.

 

БОГ МАЛЫН ЭНЗООТ ЗУЛБАХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

1. Тодорхойлолт: Бог мал архаг хэлбэрээр өвчилж, хээл хаях шинж тэмдгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.

 

2. Үүсгэгч: Өвчин үүсгэгч нь Chlamidia psittica var.ovis юм. Үүсгэгчийн хөгжлийн үеэс хамаарч хэмжээ нь 200-З00 нм байдаг. Үүсгэгчийг Романовын Гимзээр будахад хөх-цэнхэр, Миякавелийн аргаар будахад улаан, Кастанедын аргаар будсан бэлдцэнд ягаан-хөх, Стемп, Митчерлихийн аргаар будахад улаан өнгөтэй харагдана.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Өвчин үүсгэгч нь 800 С-д 30 мин. 500 С-д нэг цаг, тасалгааны дулаанд 24-36 цагт идэвхээ алдана. 5%-ийн фенолд 24-36 цагт, 10 %-ийн эфирт 10 мин. 0,3%-ийн формалинд 48 цагт тус тус идэвхгүйжинэ. Chlamidia psittica var.ovis нь тетрациклиний бүлгийн эмэнд мэдрэг, пенициллин, стрептомицины бүлгийн эмүүдэд тэсвэртэй байдаг.

 

3. Халдвар дамжих зам: Халдвар авсан, хээл хаясан хонь халдварын эх үүсвэр болно. Хээлийн сүүлийн хагаст халдварт өртөх нь элбэг байх ба голдуу хавьтлын зарим тохиолдолд үржлийн болон тэжээл боловсруулах эрхтний дамжин халдвар авна. Өвчин үүсгэгчээр сүү, бохирдсон тэжээл, ус, хэвтэр, бууцнаас халдвар дамжина. Өвчнөөр тайван бус суурийн хурга нь үүсгэгчийг тээгч байдаг учир халдвар тарахад нөлөөлнө. Халдвар авсан мал үүсгэгчийг удаан хугацаагаар тээдэг учир тухайн аж ахуйд олон жил дараалан өвчин гардаг байна.

 

4. Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц хугацаа нь хэдэн сараас хэдэн жилээр үргэлжилнэ.Өвчилсөн хонь хээл хаях, амьдрах чадваргүй төл гарна. Биеийн халуун 0,5-10-аар нэмэгдэж, хэвтэх, дүлэх ба сүвнээс нь шингэн гарна. Гэвч зарим хонинд шинж тэмдэг илрэхгүй, гэнэт хээл хаяна. Хээл хаясан хонины хаг саатах ба хэд хоног буртаг гарна. Эхээс дорой төрсөн төлийн үе мөч нь сул, босч, тэнцэх чадваргүй эхийгээ хөхөхгүй байсаар үхлээр төгсөнө.

 

5. Бие бүтцийн эмгэг хувирал: Малын эхэс, төлийн биед эмгэг үүснэ. Хээл нь хавантай, арьсан дор булчинд цус харвасан, хэвлийн ба цээжний хөндийд шингэн хуримталсан, эхсийн хальс, товчлуурт үхжилтэй байдаг. Эхсийг дэлгэн харахад хэсэг хэсэг газарт үрэвссэн зарим хэсэгтээ хэвийн байна.

 

6. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувиралыг үндэслэн урьдчилсан онош тогтооно. Лабораторийн шинжилгээний дүнгээр оношийг баталгаажуулна. Эмгэгт материалын дээжийг боловсруулан өндгөнд халдвар хийж үүсгэгчийг өсгөвөрлөн янз бүрийн аргаар будаж харна. Мөн хавсарга холбох урвал, цус наалдуулах урвалаар оношлоно.

    Ялгаварлан оношлох: Энзоот зулбалтыг бруцеллез, вибриоз, ижбалнад, лептоспироз, листериоз, Ку-чичрэг зэрэг өвчнүүдээс ялган оношлоно.

 

7.Эмчилгээ: Тетрациклиний бүлгийн эм болон бусад эмээр шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

 

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Бог малын энзоот зулбалт гарсан хот айлд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

8.1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

  1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, малчид, иргэдэд өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
  2. Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
  3. Эмнэл зүйн шинж илрээгүй эрүүл мал, амьтанд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
  4. Өвчин гарсан хот айл, фермд мал нядлах, хүнсэнд хэрэглэх, худалдаалахыг хориглох;
  5. Өвчтэй малын арчилгаа, маллагаа, ялангуяа тэжээллэгийн нөхцлийг сайжруулах;
  6. Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
  7. Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг арьстай нь халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
  8. Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин, эм, бэлдмэлийг захиална.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын

2012 оны ...дугаар  сарын ......-ны

 өдрийн ......тоот тушаалаар батлав.

 

ХЭЛ ХӨХРӨХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт: Хэл хөхрөх өвчин нь халуурах, амны хөндий, хэл гэмтэх, хөхрөх, хавдах, шүлс нь гоожих, толгой, хүзүү нь хавдах, тэжээл боловсруулах зам, турууны титмийн үеийн арьс, хучуур эд үрэвсэж, их биеийн булчинд нь үрэвсэл үүсэх, доголох, амьсгалын замын эрхтүүд үрэвсэж амьсгалах нь төвөгтэй болох зэрэг шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчин юм. Culicoides-ийн төрлийн цус сорогч чийгч ялаагаар дамжин тархдаг ба уг өвчнөөр хонь, үхэр, ямаа, буга, тэмээ, гөрөөс, зээр зэрэг гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтад өвчилдөг. Халдвар авсан зэрлэг амьтад болон хонь, буга үхэх нь элбэг тохиолддог боловч өвчилсөн үхэр, ямаанд клиник шинж тэмдэг илрэх нь ховор байдаг. Энэ өвчнөөр тайван бус нутгийн мал халдварласан ч өвчний шинж тэмдэг илрэхгүй тохиолдол байдаг.

 

  1. Үүсгэгч: Хэл хөхрөх өвчний үүсгэгч нь Reoviridae язгуурын Orbivirus-ийн төрөлд хамаарах, рибонуклеин хүчил (РНХ) агуулсан вирусээр үүсгэгдэнэ. Үүсгэгчийн 24 төрлийн ийлдсэн хэвшил (Bluetongue virus (BTV) байдаг нь тогтоогдоод байгаа. Өвчилсөн малын цус, ийлдэс, сийвэн ба цус төлжүүлэгч эрхтнүүдэд нь вирус хадгалагддаг байна.  Өвчилсөн малын цусанд вирус саармагжуулах эсрэг бием хадгалагдаж байсан ч уг мал вирус тээгч болдог байна.  Хэвшил бүр нь өөрийн эсрэг дархлаа тогтоох ба бусад хэвшлийн эсрэг дархлаа нь идэвхи муутай байдаг. Үүсгэгчийн омог бүр нь эсрэгтөрөгч чанараар ялгаатай. Өвчилөөд эдгэрсэн хонь насан туршид уг вирусийн эсрэг дархлаатай болно.

 

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Үүсгэгч вирус нь эфир, хлорформ, дезоксихолат натри зэрэг бодист тэсвэртэй.  Бета-пропиолактон, йодоформ ба фенолын бүлгийн бодист амархан идэвхгүйжнэ. Трипсин болон pH нь хүчиллэг орчинд мэдрэмтгий.  Үүсгэгч нь 600С-т 15 минут, 500С-т 3 цаг болгоход идэвхгүйжнэ. рН нь 6.0-с бага орчин, + 37С-д 1 минутанд идэвхээ тус тус алдана. Харин рН нь 6.5-8.0 үед нилээд тэсвэртэй байдаг байна.

 

  1. Халдвар тархах зам: Халдварлагдсан Culicoides –ийн төрлийн цус сорогч чийгч ялаа, цус, үрийн шингэн нь үүсгэгч болон дамжуулагчийн эх булаг болдог.  Мөн өвчин үүсгэгч нь хээлтэй малын ихсийн хоригийг нэвтрэн төлийг халдварлуулдаг.   Хэл хөхрөх өвчний вирус нь амьтнаас амьтанд халдварладаггүй, цус сорогч ялаагаар дамждаг. Хэдий тийм боловч механик дамжуулалтаар (мэс заслын багаж, зүү зэрэг) сүргийн дунд тархах нь бий.

 

  1. Эмнэл зүйн шинж тэмдэг:  Өвчилсөн мал халуурах, амны хөндий, хэл гэмтэх, хөхрөх, хавдах, шүлс нь гоожих, толгой, хүзүү нь хавдах, тэжээл боловсруулах зам, турууны титмийн үеийн арьс, хучуур эд үрэвсэж, их биеийн булчинд нь үрэвсэл үүсэх, доголох, амьсгалын замын эрхтүүд үрэвсэж амьсгалах нь төвөгтэй болох, их биеийн булчингийн сөнөрөл үүсдэг. Өвчилсөн амьтдад илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг.  Ихэнхдээ өвчний нууц хугацаа 5-20 хоног байдаг. Хонинд өвчний нууц хугацаа 5 - 10 хоног байдаг ба богино хугацаанд 40 - 420С хүрч халуурч, шүлс гоожих, чих, нүүр, уруул хавдах, хэл нь хөх өнгөтэй болох шинж тэмдэг үзүүлнэ. Зарим амьтдад хөл нь шархалж, гишгиж явж чадахгүй болох ба доголж улмаар хонь өвдгөөрөө явах, үхэр 2 хөлөө ээлжлэн солбин болно. Өвчилсөн хонь эхний хэдэн өдрүүдэд салст идээрхэг хамрын ялгадас гарган, хэл нь хөх өнгөтэй болдгоос үүдэн ийнхүү нэрлэсэн байдаг. Гэхдээ энэхүү шинж тэмдэг ховор тохиолддог илрэх ба амны хөндийд нь жижиг улаан, ягаан өнгийн цусархаг толбо, яршил шарх ажиглагдах нь элбэг. Амны хөндийн шархлааны улмаас эмзэглэл үүсч тэжээл идэхгүй болсноор босч чадахгүй удаан хугацаагаар хэвтэж улмаар тураалд орж үхэх нь бий. Хэрэв өвчилсөн мал эдгэрвэл 3-4 хоногийн дараа халуун хэвийн байдалд шилжсэнээр ноос нь зулгарч унадаг.  Мөн хээлтэй хонь хээл хаях, амьдрах чадваргүй төл гаргадаг.  Өвчний үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Хурга илүү хүндээр өвчлөх бөгөөд тэдгээрийн заримд нь хоёрдогч халдвараас үүдэлтэй уушигны үрэвсэл үүсч үхэлд хүргэдэг. Үхрийг зориуд халдаахад 4 дэх өдрөөс эхлэн вирус нь цусанд илрэх боловч өвчний шинж тэмдэг илрэх нь ховор байдаг. Үхэрт хэл хөхрөх өвчин нь далд хэлбэрээр тохиолдох бөгөөд энэ нь нэн ялангуяа байнгын голомттой бүсэд илэрдэг ч эпизоотын үед үхрийн зөвхөн 5 % орчимд л эмнэл зүйн тодорхой илрэлтэй байна.

 

  1. Эмгэг бие бүтцийн хувиралт: Арьсан доорх эслэг болон булчин хоорондын холбогч эд хавагнаж шаравтар шингэн нэвчсэн байна. Уруул, хэл, залгиур, төвөнхийн хооронд, эрүү, цээж, хэвлийн болон үнхэлцэгний хөндийд хаван үүссэн байх бөгөөд түүний шингэн нь цэлцгийдүү, цусны хольцтой байдаг. Хэрвээ цочмог явцын үед үхсэн малд амны хөндийн салст бүрхүүлд цус ихдэлт, хаван, хөхрөлт үүсч цус харвалтууд голлон илэрнэ. Дэлүү, тунгалгийн зангилаа ялангуяа залгиурын эрүүн доорх, хүзүүний, далны өмнөх, чамархайн тунгалагийн зангилаанууд нилээн томорч улайсан байхын зэрэгцээ огтолж үзэхэд хавагнасан байна. Эмгэг гистологийн өөрчлөлт гол төлөв тэжээл боловсруулах тогтолцоо, их биеийн булчин, судсанд үүссэн байдаг.

 

  1. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн өөрчлөлт зэргийг харгалзан урьдчилсан онош тогтоох ба эцсийн оношийг лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг ”Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.3-д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялган авах шинжилгээг үр хөврөлт өндөгний вений судсаар тарих мөн Vero шугаман эсэд халдаах аргаар хийнэ. Вирус болон өвөрмөц эсэрэгбием илрүүлэхэд НТУ, ЭЛИЗА, ПГУ, иммунофлуоресент урвалыг тус тус ашиглана.

 

Ялгаварлан оношлох: Шүлхий, шөвөг яр, хонь, ямааны цэцэг, амны цэврүүт үрэвсэл, хорт салст халуурал, бог малын мялзан төст өвчин, үхрийн хамрын хөндий, мөгөөрсөн хоолойн халдварт үрэвсэл зэргээс ялгаварлан оношлох хэрэгтэй.

 

  1. Эмчилгээ:  Энэ өвчнийг эмчлэх сайн бэлдмэл байхгүй байгаа.   Өвчилсөн малыг бага зэрэг хөдөлгөж буйрыг сэлгэх, дархлаа сайжруулах эм бэлдмэл өгөх хэрэгтэй.

 

  1. Тэмцэх сэргийлэх арга хэмжээ: Өвчин гарсан аж ахуйн нэгж, хот айлд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

Хэл хөхрөх өвчнөөр тайван бүсэд:

  • ийлдэс судлалын тандалт шинжилгээ хийх ба мал амьтны хөдөлгөөнд хяналт тавих;
  • Цус сорогч чийгч ялаа болон тээврийн хэрэгсэл ялангуяа нисэх онгоцонд хяналт тавих;

 

Хэл хөхрөх өвчнөөр тайван бус бүсэд:

  • Цус сорогч чийгч ялаанд хяналт тавих;
  • цус сорогч чийгч ялаа нь өртөмтгий малын биеийн эргэн тойрны нимгэн хэсэгт суун цус сорж дараагийн малын цусыг сорох замаар халдвар дамждаг тул нуруу, хондлой, өехий, шалангийн хэсэгт байдикол зэрэг шимэгчийн эсрэг үйлчилгээ бүхий өвөрмөц үнэртэй шингэн бэлдмэлийг түрхэх

 

8.1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.1.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоох, аж ахуйн нэгж, хонь, ямаа, үхэр бүхий иргэд, хүмүүст өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх , өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;

8.1.2. Бүх хонь, ямаа, үхэрт нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэйг ялган тусгаарлаж нядлах;

8.1.3. Эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуураагүй, эрүүл хонь, ямаа, үхэрт сэргийлэх вакциныг зохих зааврын дагуу тарих;

8.1.4. Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;

8.1.7 Өвчтэй хонь, ямаа, үхэр байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг зааврын дагуу халдваргүйжүүлэх арга хэмжээ авах;

8.1.8. Өвчний улмаас үхэж хорогдсон хонь, ямаа, үхрийн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах , шатааж устгах;

8.1.9 Өвчний эпизоотологи, тархалт, лабораторийн шинжилгээний дүнд  үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

БОТУЛИЗМ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

 

  1. Тодорхойлолт: Ботулизм нь хөдөө аж ахуйн мал, амьтан Cl. botulinum–ийн хорыг тэжээлээр дамжуулан  идснээс үүсдэг, залгиур, хэл, эрүү саажих, их биеийн булчингийн чангарал огцом сулрах шинжээр илэрдэг цочмог явцтай  хордлогот өвчин юм. Ботулинусын хоронд хүн маш мэдрэг байдаг.

 

  1. Өвчний үүсгэгч: Ботулизм үүсгэгч Clostridium botulinum нь туйлбартай агааргүйтэн, грам эерэг, савханцрын үзүүрт үрэнцэр үүсгэдэг (одон бөмбөгийн цохиур хэлбэр бүхий), бүрээс үүсгэдэггүй, хөдөлгөөнтэй, савханцар хэлбэрийн 0,5-0.8 мкм өргөн, 2.5-10 мкм урттай нян юм. Үүсгэх хорны эсрэгтөрөгчит чанараас хамаарч A, B, C, D, E, F, G гэсэн 7 хэвшилд хувааж үзнэ. А, В, Е хэвшил ихэвчлэн хүний ботулизмыг үүсгэх бол адуу голдуу B, D хааяа А, С хэвшлээр үхэр, хонь С, D хэвшлээр, булга, шувуу С хэвшлээр өвчилнө. Бүх хэвшлүүд хэлбэр зүй болон мал, амьтны биед үүсгэх эмгэг физиологийн  үйлчлэлийн хувьд хоорондоо адил ч төрөл бүрийн мал, амьтан хоронд мэдрэг чанараар харилцан адилгүй байдаг.

 

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Ботулизм үүсгэгчийн үрэнцэр нь давсны хүчлийн 10% - ийн уусмалд 1 цагийн дараа, 50%-ийн формалины уусмалд 24 цагийн дараа үхнэ. Үүсгэгчийн үрэнцэр нь буцалгахад 1 - 6 цагийн дараа, 1050С – д 2 цагийн дараа, автоклавдахад 10 минут болоод үхнэ. Гамма болон хэт ягаан туяаны үйлчлэлээр амархан идэвхгүйжнэ. Хорыг зөвхөн адил хэвшлийн хорын эсрэг ийлдэс саармагжуулна. Шингэнд байгаа хор 10–15 минут буцалгахад задардаг бол мах, загас зэрэг хатуу зүйлд байгаа нь 2 цагаас доошгүй хугацааны дараа юм уу шүлтлэг орчинд (рН 8.5–аас дээш) идэвхээ алдана. Давсны хүчил, ходоодны шүүс, тэжээл боловсруулах ферментэд тэсвэртэй байдаг.

 

  1. Халдвар тархах механизм: Адуу, шувуу илүү өвчлөмтгий бол үхэр, үслэг амьтан цөөвтөр өвчилнө. Өвчинд гахай, зэрлэг мэрэгчид, муур, нохой, махчин амьтад тэсвэртэй байдаг. Өвчний үүсгэгч газар шороо, бууц, ус, гол, нуурын лаг ба жижиг мэрэгчид, загас, дун, хавч, усны шувуу зэрэг төрөл бүрийн амьтдын гэдэсний агуулагдахуун болон шавжны авгалдай, төрөл бүрийн өвс ургамал, ногоо, жимсэнд байж болно. Үрэнцэр үржих  таатай нөхцөл бүрдсэн үед бохирдсон хөрс, бууцтай хамт идэгдэж тэжээл боловсруулах замд эрчимтэй үржиж их хэмжээний хор хуримтлагдснаас хордлого үүсгэж болохын дээр ботулизмаар үхсэн мэрэгчид, шавжны хүүр, сэг тэжээлд орсноос үүсгэгч үржиж их хэмжээний хор хуримтлагдах нөхцөл бүрдэж болно. Хөдөө аж ахуйн мал, амьтдыг муудсан тэжээл, дарш, ногоо, хөгцөрсөн өвсөөр, үслэг амьтдыг муудсан махаар тэжээсний дараа хордлого илэрнэ. Ботулинусын хорын онцлог нь тэжээл идсэн мал, амьтан бүгдээр өвчилдөггүйн дээр лабораторид илгээсэн дээж бүрээс хор илэрч оношлогдохгүй тал байдаг. Хөрсөнд нь фосфор дутагдалтай, фтор илүүдэлтэй Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн яс сөнөрөх өвчтэй үхэрт яс мэрэх, хүлхэх эмгэг түгээмэл ажиглагддаг. Энэ ясны хэмэнд Clostridium botulinum агуулагдаж байдаг учир хордлого үүсэх нөхцөл бүрдэнэ. Мөн үхсэн үхрийн хүүрэнд их хэмжээний үүсгэгч агуулагдаж хор хуримтлагддаг учир идсэн амьтан үхэх эрсдэл бий.

 

  1. Өвчний шинж тэмдэг: Ботулизм өвчний нууц үе хорын хэмжээнээс шалтгаалж хэдэн цагаас хэдэн хоног үргэлжилж болно. Өвчний явц хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг байна. Өвчний аль ч явцын үед ажиглагдах шинж бол уртавтар тархины саажилтын хам шинж гэж нэрлэдэг залгиур, хэл, эрүүний булчингийн саажилт, их биеийн булчингийн чангарлын огцом сулрал юм. Өвчний үед биеийн халуун хэвийн юм уу багассан байхын дээр рефлекс, ухаан хэвийн, цусны бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.

Адуу хэт цочмог явцтай үед ямар нэгэн ажиглагдах шинж тэмдэггүйгээр гэнэт үхнэ. Цочмог явц нь 1.5–2 хоног үргэлжилнэ. Гол шинж тэмдэг нь хэл саажих бөгөөд шүдний завсраар цухуйсан, доод эрүү саажнаас болж хэл сул унжсан байдаг. Тэжээл идэж ус ууж чадахгүйн дээр баас хатах, дэлүүтэх шинж ажиглагдана. Залгих ажиллагаа хямарснаас тэжээлийн зүйл амьсгалын замыг бөглөж уушиг үрэвсэх, үхжих нөхцөл болно. Өвчтэй адууны хамраас нус гоожиж эвшээлгэж, хөлөрнө. Биеийн булчин суларснаас явах, алхахад хүндрэлтэй байх ба өвчний төгсгөл рүү явж чадахгүй хэвтэнэ. Зүрхний цохилт, амьсгалын тоо олширч хүүхэн хараа өргөсөж дээд зовхи унжина. Нүд, хамар, амны салст бүрхэвч шарлах юм уу цус ихэднэ. 90–95 хувь нь үхнэ.  Цочмогдуу явцтай үед өвчин 2 – 7 хоног үргэлжилнэ. Шинж тэмдгийн хувьд цочмог явцтай адил бөгөөд залгиур, хэлний саажилт илүү тод ажиглагдана. Архаг явцтай үед хэдэн долоо хоногоор үргэлжилнэ. Хөдөлгөөний хүндрэлээс болж ихэвчлэн хэвтэх ба турж эцнэ. Тэжээлийн дуршил хэвийн байна.

            Үхэр адуутай төстэй шинж тэмдэг үзүүлж өвчилнө. Доод эрүү саажсныг үзэхдээ эврээс барьж толгойг хөдөлгөхөд эрүү сул болсон байх ба хэлээ буцааж татах нь аажим, хүндрэлтэй болсон байдаг. Хивэх ажиллагаа алдагдаж тэжээл идэж, ус ууж чадахаа болино. Хэт цочмог явц маш ховор тохиолдоно. Өвчний үргэлжлэх хугацаа ихэвчлэн 3–6 хоног байдаг. Цочмогдуу явцын үед уушиг үрэвссэн байх ба бусад төрлийн мал, амьтдыг бодвол аяндаа эдгэрэх тохиолдол илүү байдаг. Яс сөнөрөх өвчтэй үхэрт байнга яс мэрэх, хүлхэх ба заримдаа хөрзөн зэрэг тэжээлийн бус идэх шинж ажиглагдана.

            Хонь, ямаанд хөдөлгөөний үйл ажиллагааны хямрал ажиглагдахын дээр хонины хэл, залгиур, зажуурын булчин саажна.

            Шувууны толгой, хүзүүний булчин саажснаас хэвтэх юм уу хошуугаараа газар хатгаж зогсоно. 10–20 хоног юм уу 3–4 сар үргэлжилнэ.

            Үслэг ан амьтны хэл, залгиур, хойд хөл саажиж шээс нь задгай гоожно. Үхлийн хувь 70–80 хувь байна.

 

  1. Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвөрмөц хувиралт байхгүй байна. Цоройн усавхи бүрхүүл үрэвссэн, уушганд цус ихдэлт, цус харвалт болсон, зүрх, бөөрөнд цус харвасан, тархины бүрхүүлийн судаснууд цусаар дүүрсэн, биеийн булчингууд цайвар өнгөтэй, зөөлөн, амархан тасарна. Ясны сөнөрөлтэй, ботулизмаар үхсэн үхэрт яс хэврэгшснээс бороолсон яс олон тохиолдох, гүзээнээс тэжээлийн бус зүйл гарах, цөс томрох, шүд харласан байх өөрчлөлтүүд ажиглагдана.

 

  1. Лабораторийн онош. Ботулизм өвчнийг эпизоотологийн байдал, шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг харгалзан урьдчилсан онош тогтоох ба лабораторийн оношийг микроскоп, нян судлал, амь сорил, хор саармагжуулах шинжилгээний аргаар гүйцэтгэнэ. Дээж авах, илгээх ажиллагааг лабораторийн шинжилгээнд эмгэгт материалаас дээж бэлтгэх ба илгээх журмын 5.1.33 зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.

 

            Ялгаварлах онош. Адууны ботулизмыг галзуу,  халдварын гаралтай энцефаломиелит, стахиботриотоксикоз, үхрийн ботулизмыг төрөлтийн дараах хагас саа, ацетонеми, Ауески өвчин, шувууныхыг Ньюкаслийн болон Марекийн өвчнөөс ялгаварлан оношлоно.

 

  1. Эмчилгээ: Ботулизмаар өвчилсөн малыг өвчний эхний үед ботулины эсрэг ийлдсийг өндөр тунгаар судсаар тарьж эмчилбэл үр дүнтэй бөгөөд түргэн туулгах үйлчилгээтэй бэлдмэлүүд өгөх, бүлээн бургуй тавих, ходоодыг нь содын 5 хувийн уусмалаар угаах, 10–15 л глюкозтой ус хаймсуураар дотуур олгох, өвчний төгсгөл үед судсаар 10% - ийн натри хлорид уусмал 100–150 мл–ыг өдөрт 2 удаа, глюкозын 50 % - иййн уусмал 100 мл–ээр өдөрт нэг удаа тарина. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед хийсэн эмчилгээ үр дүн муутай байдаг.

 

  1. Дархлаажуулалт: Дархлаажуулалт нь хорын эсрэг шинжтэй байна. Булга болон үхрийг сэргийлэх вакциныг гадаад орнуудаас импортлож хэрэглэх боломж бий.

 

  1. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Ботулзим өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтооно.

 

            9.1 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

 

  1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх буюу мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, малчид, иргэдэд өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
  2. Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх ;
  3. Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
  4. Эмнэл зүйн шинж илрээгүй эрүүл мал, амьтанд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
  5. Өвчин гарсан хот айл, фермд мал нядлах, хүнсэнд хэрэглэх, худалдаалахыг хориглох, хүн халдвар авч болзошгүй тул хүн эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллах ;
  6. Өвчтэй малын арчилгаа, маллагаа, ялангуяа тэжээлийн нөхцлийг сайжруулах
  7. Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
  8. Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүрийг арьстай нь халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
  9. Өвчний эпизоотологи, тархалт, оношийг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин, ийлдэс болон эрдсийн дутагдлыг хангах зориулалт бүхий эм, бэлдмэлийг захиалж байна.

КУ ЧИЧРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт : Ку чичрэг нь Coxiella burnetii нянгаар үүсдэг, хүнд ерөнхий хордлого, халуурах, уушиг үрэвсэх, малын амьсгалын зам үрэвсэх, хээл хаях, амьгүй төл гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг,  цочмог явцтай зооноз өвчин.

 

  1. Үүсгэгч:  Ку чичрэг нь нягт, маш тэсвэртэй үрэнцэр төст хэлбэр үүсгэдэг Грам сөрөг, эсийн дотор шимэгчлэгч, 3-р бүлгийн жижиг нян – C.burnetii-р үүснэ. Эмгэг төрүүлэх идэвхтэй I үеийг C.burnetii-р халдварласан хүн, амьтад, бэлчээрийн хачгаас ялгаж авдаг бол, уг үедээ буй үүсгэгчийг тахианы үр хөврөл буюу in vitro орчинд олон удаа зорчуулахад түүний идэвхгүй буюу II үе үүсдэг.

 

  1. Халдвар дамжих зам: C.burnetii-н халдвар удаан хугацаанд үргэлжилж, хонь, ямаа, үхэр өвчний шинж тэмдэг үзүүлэхгүйгээр үүсгэгчийг тээж, янз бүрийн бодис солилцооны бүтээгдэхүүнээрээ гадагш ялгаруулна. C.burnetii нь хивэгч мал, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад (нохой, муур, туулай, шувуу)-аас агаар дуслын замаар, халдварласан мал, амьтадтай ойр байснаас, ноос зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварлана. Үүсгэгчийг бэлчээрийн хачиг дамжуулна.

 

  1. Эмнэлзүйн шинж тэмдэг: Ку чичрэгээр өвчилсөн мал хээлийн сүүлийн сард  хээл  хаяж, амьгүй буюу амьдрах чадваргүй төл гаргаж, сав үрэвсэж, үргүйднэ. Харин уг өвчин хүнд цочмог, ужиг, ил шинж тэмдэггүй хэлбэрээр илэрнэ. Цочмог ку чичрэгийн үед хүн халуурахаас гадна томуу төст шинж тэмдгүүд (ханиалгах, уушиг үрэвсэх) илэрч, элэг үрэвсдэг. Ужиг Ку чичрэгийн үед зүрхний хавхлагийн гажигтай буюу судасны халдварт өвчин, элэгний үрэвсэлтэй хүмүүст ужиг ядаргааны шинж тэмдгүүд илэрнэ.

 

  1. Онош: Хэд хэдэн хээл, амьгүй төл, ихэс (ихэсний товч), үтрээний гоождос, хээлийн элэг, уушиг, ходоодны агуулагдхуунаас лабораторийн оношилгоонд зориулж дээж авна. Нян ялгарч буйг илрүүлэх зорилгоор үтрээний гоождос, сүү, гал уураг, баасанд C.burnetii илрүүлэх шинжилгээ хийнэ.

C.burnetii жинхэнэ эсийн нян тул түүнийг эсийн өсгөвөр, тахианы хөврөлийн шарын уут буюу лабораторийн амьтдаар дамжуулан ялган авна. Эд, баас, сүү, янз бүрийн бичил биетнээр бохирдсон хүрээлэн буй орчноос үүсгэгчийг ялган авахад усан гахай, цагаан хулгана, үхэр зусгийг хэрэглэнэ.

Будсан эд буюу үтрээний салснаас бэлтгэсэн түрхцийг бичил харуурын их өсгөлт (тосон иммерс систем)-өөр дурандаж, шинжилнэ. Энэхүү нян хүчилд тэсвэртэй тул түүнийг Стамп, боловсронгуй болгосон Циль-Неелсений арга, Гименес, Гимз, боловсронгуй болгосон Костерийн аргаар будна.

Ку чичрэгийг полимеразын гинжин урвал (ПГУ), ийлдэс судлалын шинжилгээний аргууд (шууд бус иммунфлуоресценцийн урвал (ШБИФлУ), шууд бус фермент холбоот эсрэгбиемийн урвал (ШБФХЭБУ), хавсрага холбох урвал (ХХУ)-аар оношилно.

Хээл хаясан буюу амьгүй төл гарснаас хойш 8 хоногийн дотор  малын ихэс, буртагнаас дээж авч полимеразын гинжин урвал (ПГУ)-аар шинжилнэ. C.burnetii-ийг Chlamydophila abortus, Brucella-аас ялгаварлана.

 

  1. Тэмцэх, сэргийлэх  арга хэмжээ: Ку чичрэг гарсан хот айлд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

  1.  Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
    1. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, малчин, мал бүхий аж ахуйн нэгж, иргэдэд уг өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт өвчний талаар мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
    2. Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
    3.  Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
    4.  Хаврын улиралд бэлчээрийн хачигтай зааврын дагуу тэмцэж байх;
    5. Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
    6. Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
    7. Мал, амьтны махны ариун цэвэр, түг‎‎ээлт, худалдан борлуулалтанд хяналт тавих;
    8. Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэм, хээл буюу амьгүй төлийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах буюу шатааж устгах;
    9. Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, малын Ку чичрэгт хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах, сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах;
    10.  Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎рэ‎гжүүл‎эх;
    11.  Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг зохион байгуулах, төл малыг том малаас тусад нь хуурай бэлчээрт бэлчээх арга хэмжээг хэрэгжүүлэх;
    12.  Өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг өдөр бүр цэвэрлэж шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

НОХОЙ, МУУРЫН ПАРВОВИРУСТ ХАЛДВАРТАЙ

 ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт: Өвчилсөн нохой, муурын тэжээл боловсруулах замын эрхтэн үрэвсэн бөөлжих, зүрхний булчин үрэвсэх шинж тэмдгээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм.

 

  1. Үүсгэгч: Өвчин үүсгэгч нь парвовирусийн язгуур, парвовирусийн төрөлд хамаарна. Энэ вирус нь өвчилсөн нохой, муурын ходоод гэдэсний салст бүрхүүл, аньсан булчирхайд үрждэг, дезоксирибонуклейн хүчил агуулсан байдаг.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Өвчин үүсгэгч нь халуунд нилээд тэсвэртэй бөгөөд 6ОО-С-д 1 цаг идэвхээ хадгална. Эфир, хлорформ, спиртэд тэсвэртэй, харин сод, гипохлорид натрид мэдрэг байх ба муурын зулзага, нохойн үр хөврөлийн уушиг, бөөрний эсийн анхдагч өсгөвөр, муурын зулзагны бөөрний дамжмал эс болон Vero эсэд тус тус өсгөвөрлөгдөнө.

 

  1. Халдвар дамжих зам: Өвчилсөн нохой, муур нь халдварын эх үүсвэр болох ба халдвар авсаны дараа 4-7 хоноод ялгадсаараа үүсгэгчийг гадагшлуулна. Тэжээл боловсруулах болон амьсгалын замын эрхтнээр халдвар дамжина.

 

  1. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг. Ердийн нөхцөлд өвчний нууц хугацаа дунджаар 10 хоног үргэлжилнэ. Өвчний үед илрэх шинж тэмдэг нь 3 янзын хэлбэртэй байна.  Ихэвчлэн 2 сар хүртэл бойжилттой үед зүрхний үрэвслийн хэлбэр давамгайлдаг бол 2 сараас дээш бойжилттой үед ходоод гэдэс нь голдуу үрэвсэнэ. Мөн зүрх ба ходоод гэдэс нь зэрэг үрэвсэх хэлбэр байдаг. Зүрх нь үрэвссэн үед хоолондоо дургуй ,ноомой байдалтай болж, халуурна. Гэдэс нь үрэвссэн үед гулгих, ба бөөлжиж чацга алдана. Бөөлжис чацганд нь цусны судал илрэнэ. Чацга нь бор шаргал өнгөтэй цустай, муухай үнэртэй байна.

 

5. Бие бүтцийн эмгэг хувирал: Өвчилсөн нохой муурын дотор эрхтэн, цусархаг болохоос гадна нарийн  бүдүүн гэдэсний салст бүрхүүлд цусархаг үрэвсэл үүсч, яршина. Уушиг нь хавагнаж, зүрхний булчин эмгэгшин, тунгалагын зангилаа, аньсан булчирхайд үхжил үүснэ.

 

6. Онош: Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувиралтаар урьдчилсан онош тогтооно. Эмгэгт материалыг боловсруулан цахим бичил харуурт харж, өвчин үүсгэгчийг илрүүлж болно. Мөн цус наалдуулах, дархан туяарах, цус наалдалтыг саатуулах, шууд бус цус наалдуулах фермент холбоот эсрэг биемийн урвал зэргийг ашиглан оношлоно.

Ялгаварлан оношлох: Муурын панлейкелин, нохойн элэгний халдварт үрэвсэл, зэргээс ялгаварлан оношлоно.

 

 

7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ:

Өвчин гарсан тухай мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм  хэрэгжүүлнэ.

 

7.1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг.

7.1.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, нохой мууртай аж ахуйн нэгж, иргэдэд өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, өвчний тархалт, уг өвчинтэй тэмцэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа сум, дүүрэг, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;

7.1.2 Нохой мууранд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;

7.1.3  Эрүүл нохой мууранд сэргийлэх вакциныг зааврын хэрэглэх;

7.1.4  Өвчин гарсан голомтоос нохой, муурын шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байх, арчилгаа, тэжээллэгийг сайжруулах талаар эзэнд нь зөвлөлгөө өгөх;

7.1.5  Өвчтэй нохой, муурын байр, дэвсгэр, хэрэглэсэн ус, хоолны сав, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглан халдваргүйжүүлэх;

7.1.6 Өвчний улмаас үхсэн муур, нохойн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юмуу шатааж устгах;

7.1.6 Эрүүл ба өвчтэй нохой, муурыг хооронд нь нийлүүлэх, шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;

7.1.7 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;

 

ТАРХИНЫ ҮРЭВСЭЛ ( ЯПОН) –ТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт: Өвчилсөн амьтны тархи, нугас үрэвсэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм.

 

  1. Үүсгэгч: Өвчин үүсгэгч нь флавивирусийн язгуур, флавивирусийн төрөлд хамаарах, рибинуклейн хүчил агуулсан 40 нм хэмжээтэй вирус юм. Энэ вирус нь  vero, ВНК-21 дамжмал өсгөвөрт үржинэ.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Энэ вирус нь халуунд тэсвэр муутай, хөлдөөхөд идэвхээ хадгална. 560 С-д 30 минутад идэвхээ алдах ба -700С-д 8 жил идэвхтэй хэвээр байна. Эфир ба дезоксихолатаар үйлчилэхэд задрана.

 

  1. Халдвар дамжих зам: Өвчин үүсгэгч нь зэрлэг шувуу, ялангуяа цахлай, зарим төрлийн шумуул, сарьсан багваахайд хадгалагдана. Тахианы дэгдээхэй, нүүдлийн шувууд нь бүтэн жилийн турш өвчин үүсгэгчийг хадгална. Дээр дурьдсан вирус тээгч амьтад, зарим төрлийн хачгаас халдвар дамжина.

 

  1. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг:

Өвчилсөн амьтдад өвөрмөц бус янз бүрийн шинж тэмдэг илрэхээс гадна мэдрэлийн эрхтэн үрэвссэн хордсон шинж тэмдэг үзүүлнэ. Өвчилсөн амьтан цочромтгой болж, булчин мах нь таталдах, саажих байдал илрэн доройтсоор үхдэг. Өвчилсөн мэгж хээл хаях ба үхсэн төл гарна. Бодонгийн төмсөг үрэвсэнэ.

 

  1. Бие бүтцийн эмгэг хувирал: Өвчилсөн амьтны тархинд эмгэг үүсч, дэлүү нь томорч цус харвана. Давсаганд цус харвасан байдаг.

 

  1. Онош: Өвчний  эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувиралтыг үндэслэн урьдчилан оношлоно. Фермент холбоот эсрэг биемийн урвал, полимеразын гинжин урвалаар оношлоно.

 Ялгаварлан оношлох: Мэдрэлийн эрхтэн үрэвсэх, ба хордсон үед илрэх шинж тэмдэг илэрдэг өвчнүүдээс ялган оношлоно.

 

  1. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Өвчин гарсан үед мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

  1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн гүйцэтгэх үүрэг:
    1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, нохой мууртай аж ахуйн нэгж, иргэдэд өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, өвчний тархалт, уг өвчинтэй тэмцэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа сум, дүүрэг, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
    2. Хүн эмнэлэг болон байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвтэй хамтран уг өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүн амын дунд сурталчилгаа хийх
    3. Өвчин гарсан аймаг, хот, сум, дүүрэг, хот айлд тээврийн хэрэгсэл, хүн малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах.
    4. Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, тооног хэрэгсэл, ус, тэжээлийн сав зэргийг малын эмийн бүртгэлд орсон бодис, бэлдмэлүүдийг ашиглан халдваргүйжүүлэх.
    5. Өвчний улмаас үхсэн малын хүүр, сэг, зэмийг булах, шатаах зэргээр устгасны дараа халдваргүйжүүлэх.
    6. Гаднаас ирсэн адууг 21 хоногийн хугацаанд тусгаарлан, үзлэг, шинжилгээ хийсний дараа ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгтээ нийлүүлнэ.

           

ШУВУУНЫ МАРЕКИЙН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт. Марекийн өвчин нь шувуунд мэдрэлийн болон тунгалгийн эрхтний эс эмгэгших, хөдөлгөөний эрхтэн саажих шинж тэмдгээр илэрдэг хурц хавьтал халдварт өвчин юм. Уг өвчин шувууны захын болон төв мэдэрлийн системд үрэвсэл үүсгэх сонгомол хэлбэр ба лимфоцит эсийн эмгэгшил  болох хурц гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

 

  1. Үүсгэгч. Уг өвчний үүсгэгч нь герпесвирусийн язгуур, В бүлэгт хамаарах дезоксирибонуклейн хүчил  ( ДНХ) агуулсан вирус юм. Энэ вирус нь 150-170 нм хэмжээтэй, 192 капсомерээс тогтдог, 6 төрлийн эсрэгтөрөгчтэй бөгөөд тэдгээрээс А, В, С гэсэн төрлүүд нь эмгэг төрүүлэх идэвхээр өндөр гэж үздэг. Тэдгээр нь эмгэг төрүүлэх идэвхээрээ харилцан адилгүй байдаг тул ерөнхийд нь сонгомол ба хурц гэсэн хоёр хэлбэрт хуваадаг. Үүсгэгч нь өвчилсөн шувууны цусаар дамжин бүх биед нь тарж, тунгалагийн эрхтэн болон бөөрний суваг, өдний уутанцарт үрждэг. Өвчилсөн  шувууны цусанд вирус саармагжуулах, нэвчин тунадасжих эсрэг бием тогтдогч насан туршдаа вирус тээгч, гадгаш ялгаруулагч хэвээрээ үлддэг. Мөн өвчтэй шувууны амьсгал, тэжээл боловсруулах эрхтнээс гарах ялгадас, арьс, өднөөс унах хогжруу нь үүсгэгчийг их хэмжээтэй агуулж байдаг. Харин өвчилсөн өндөглөгч шувуу нь үр удамдаа дархлаа дамжуулдаг онцлогтой.

 

  1. Тэсвэрт чанар. Марекийн үүсгэгч нь эфирт мэдрэмтгий. Өд ба түүний уутанцарт байгаа вирус нь 28-41,50С-т 55 хоног хүртэл идэвхээ хадаглана. Өвчтэй шувууны байрны тоосонд байгаа вирус 40 гаруй хоног идэвхээ хадгална. Олон удаа хөлдөөж, гэсгээх ба хэт авиагаар 10 минут үйлчлүүлэхэд идэвхээ хадгалсаар байдаг. Уг вирус нь 40С-т хоёр долоо хоног, 20-250С-т дөрөв хоног, 370С-т 18 цаг, 600С-т 10 минут идэвхээ алдахгүй байж чаддаг. Шувууны сангасанд 17 хоног хадаглагдана Бусад вирусийн нэгэн адил хүйтэнд тэсвэртэй бөгөөд -200С-аас хасах 600С-т хэдэн жилээр хадгалагдана.

 

  1. Халдварын эх үүсвэр. Өвчлөөд эдгэрсэн ба өвчтэй шувуу халдварын эх үүсвэр болно. Халдвар нь амьсгалын замаар амархан дамжин халдварладаг. Шувууны байранд амьдардаг төрөл бүрийн мэрэгчид, цус сорсон зарим зүйлийн шумуул, паразитуудаар дамжин халдвар тархана. Ердийн нөхцөлд тахиа, цацагт хяруул, гургуул, бөднө, галуу, хун, ангир өвчилдөг. Харин тагтаа, бор шувуу болон сүүн тэжээлтэн зарим амьтдыг зориуд халдаахад тэсвэртэй болох нь тогтоогдсон. Шувууны нас ахих тутам өвчлөх нь багасдаг.

 

  1. Эмнэлзүйн шинж тэмдэг. Уг өвчнөөр 6-24 долоо хоногийн настай шувуу ихэвчлэн өвчлөх ба нууц үе нь 3-4 долоо хоног байдаг. Өвчилсөн шувууны үхэл янз бүр байх бөгөөд зарим үед үхэл 10-15%-д хүрдэг бол хурц хэлбэрийн үед 70-80%-д хүрдэг. Өвчний халдвар нь хурц, нууц, хавдрын гэсэн 3 хэлбэрээр илэрдэг. Өвчин үүсгэгчийн эмгэг төрүүлэх идэвхээс шалтгаалан хавдрын, мэдрэлийн, сонгомол хэлбэрийн шинж тэмдэг үзүүлдэг. Өвчилсөн шувууны нугасны цагаан эдэд үрэвсэл үүснэ. Тархи, нугасны эд зөөлөрч, цус ихэдсэн байна. Өвчний хурц хэлбэрийн үед тунгалагын эдүүдэд хавдар үүснэ. Энэ нь хязгаарлагдмал болон нэвчмэл байдалтай байна. Хавдсан эд нь томорч, цайвар өнгөтэй болдог. Энэ үед шувууны хэтэвч нь хатанхайрсан байдаг. Хавдрын үед шувууны өндгөвч, төмсөг, булчин, арьсанд хавдар үүсэх тохиолдол их. Өвчилсөн шувууны элэг, дэлүү бөөр томорч, гадаргуу нь барзгар болж, өнгө нь өөрчлөгддөг. Ходоод, гэдэс, чацархайд нь цайвар зангилаанууд үүснэ. Сонгомол хэлбэрийн үед тархи, нугас нь цусархаг, цус харавсан, хавдсан, өндгөвч, төмсөгөнд хавдар үүсдэг.

 

  1. Эмгэг бие бүтцийн хувиралт. Архаг хэлбэрээр өвчилж үхсэн шувууны мэдрэлийн гол хэсэг нь тухайлбал хөлийн мэдрэлийн судас бүдүүрсэн, дотор эрхтнүүд нь хавагнасан байх ба өндгөвч, төмсөг нь эмгэгшсэн байх нь илүүтэй ажиглагдана. Хурц хэлбэрээр өвчилж үхсэн шувууны дотор эрхтэн, арьс, булчин, төвийн болон захын мэдрэлийн эрхтэнд янз бүрийн эмгэг ихээр үүссэн байна Аарцаг, гуя, нурууны төгсгөлийн мэдрэлийн судсууд томордог.

 

  1. Онош: Шувууны Марекийн өвчнийг тархвар зүйн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтыг үндэслэн урьдчилсан онош тавьж болно. Ялангуяа мэдрэлийн эрхтний үрэвслийн үед дээрхи шинж тэмдэгүүд тодорхой илэрдэг. Гэвч урьдчилсан оношийг заавал лабораторийн шинжилгээ буюу үүсгэгчийг гарган авах, ийлдэс судлалын янз бүрийн аргаар эсрэгтөрөгч ба эсрэг бием илрүүлж баталгаажуулах шаардлагатай.

 

  1. Марекийн өвчний үед лабораторийн шинжилгээнд өвчилсөн ба үхсэн шувуунаас бүтэн хүүр эсвэл гепаринжуулсан цус, элэг, дэлүү, тунгалагийн зангилаа зэргээс дээж авч явуулна. Марекийн үүсгэгчийг хоногийн настай дэгдээхэйд халдвар хийх, тахианы үр хөврөлд халдаах болон эсийн өсгөвөрт зорчуулах аргуудаар гарган авч болно. Ийлдэс судлалын шинжилгээгээр хамгийн түргэн оношлох арга нь дархан туяаруулах бичил харуурын арга юм. Мөн нэвчин тундасжуулах урвалыг ашиглаж болно. Орчин үед эмгэгт материалд марекийн вирусийн ДНХ байгаа эсэхийг тодорхойлох полимеразийн гинжин урвал ( ПГУ)-ыг ашиглаж байна.

 

Ялгаварлан оношлох. Марекийн өвчнийг шувууны лейкоз, Ньюкасл, томуу, листериоз зэрэг адил төсөөтэй өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.

 

  1. Эмчилгээ. Марекийн өвчний үед өвчтэй шувууг эмчлэх арга одоогоор мал эмнэлгийн үйлдвэрлэл, үйлчилгээнд  нэвтрээгүй  байна.

 

  1. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ. Марекийн өвчнөөс сэргийлэх зорилгоор орчин үед хэд хэдэн төрлийн вакцин зохион бүтээж хэрэглэж байна. Эдгээрээс 3 нь амьд, 2 нь идэвхгүйжүүлсэн вакцин юм. Марекийн өвчинтэй тэмцэх гол арга нь гаднаас үржлийн өндөг ба дэгдээхэйг эрүүл аж ахуйгаас оруулж ирхэд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн аж ахуйд мал эмнэлгийн ариун цэвэр-эрүүл ахуйн дэглэмийг маш сайн мөрдөж ажиллах нь чухал. Тухайн аж ахуйн шувууны 10% хүртэл өвчилсөн тохиолдолд бүх шувууг нядлан устгаж, шувууны байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийснээс хойш 1 сарын дараа дахин өндөг, дэгдээхэй авч аж ахуйгаа сэргээж болно.

 

  1. Шувууг хол газар тээвэрлэх, тэдгээрийн тэжээлийн дэглэмийг алдагдуулах, байр солих, янз бүрийн цочролд оруулах нь биеийн эсэргүүцлийг доройтуулж уг өвчинд нэрвэгдэх боломжийг бүрдүүлдэг болохыг анхаарах хэрэгтэй. Шувууны Марекийн өвчин гарсан айл өрөх, шувууны ферм, аж ахуйд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, хот, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

  1. Тэмцэх сэргийлэх арга хэмжээ
    1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
      1. Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, шувуу бүхий иргэд, хүмүүст өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах,  өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
      2. Бүх шувуунд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэйг ялган тусгаарлаж нядлах;
      3. Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
      4.  Эмнэл зүйн шинж илрээгүй, эрүүл шувуунд сэргийлэх вакцин тарих;        
      5. Өвчин гарсан хот айл, фемд шувууны шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
      6. Шувууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
      7. Өвчтэй шувуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглан халдваргүйжүүлэх
      8.  Өвчний улмаас үхэж хорогдсон шувууны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юмуу шатааж устгах;
      9. Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөвлөнө;

 

АДУУНЫ ХАЧГИЙН ХАЛУУН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт: Монголын ард түмний дунд “Адууны хачгийн халуун” гэж нэршсэн адууны бабезиоз нь цусны улаан эсийн шимэгч Babesia caballi, Theileria equi зүйлийн эгэл биетнээр үүсгэгддэг, халуурах, цус багадах, салст бүрхүүл шарлах, шээс цустай гарах, мөчдийн мэдрэл саажих байдлаар илэрч, зүрх судас, бөөр болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулдаг өвчин юм. Эдгээр үүсгэгчид нь адуу, илжиг, луус, тахинд шимэгчилдэг.

 

  1. Үүсгэгч: Apicomplexa хүрээнд хамаарах Babesia–ийн төрөлд хамаарагддаг зүйлүүд нь дотроо хоёр бүлэгт хуваагддаг. B.caballi хэмжээний хувьд том, Т.equi нь жижиг бүлэгт тус тус хамаардаг. B.caballi-ийн мерозойт 2.0-5.0 μм х 1.0-1.5 μм хэмжээтэй, ихэвчлэн төгсгөл хэсгээрээ холбогдсон хоёрлосон хэлбэртэй байдаг. Т.equi–ийн трофозойтууд олон янзын хэлбэртэй (дугариг, зууван, элиф, ээрүүл), 3.0 μм диаметртэй. Мерозойтууд нь төгсгөлөөрөө холбогдон хэрээс хэлбэр үүсгэн тохиолддог бөгөөд үүнийг Мальтийн хэрээс гэж нэрлэдэг. Энэ хэлбэр нь  Т.equi-ийн цусны улаан эс дэх гол онцлог хэлбэр бөгөөд 1.5 μм урттай байна.

 

  1. Халдвар дамжих зам: Бэлчээрийн хачиг нь адууны хачгийн халуун өвчин тархахад гол үүрэг гүйцэтгэдэг биологийн дамжуулагч юм. Адууны хачгийн халуун өвчний халдвар эхээс урагт хөхний сүүгээр дамждаггүй. Халдвар тархах хоёр зам байдаг. Үүнд: 1. Хачгаар дамжин халдварлах буюу байгалийн халдвар 2. Уг өвчний халдвараар бохирдсон мал эмнэлгийн хэрэгсэл хэрэглэсний улмаас хүний оролцоотой дамжин халдварлах. Dermacentor, Rhipicephalus, Hyalomma төрлийн иксод хачгийн зүйлүүд T.equi, B.caballi-ийг дамжуулдаг нь тогтоогдсон.

 

  1. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг: Адууны хачгийн халуун өвчний далд үе нь ерөнхийдөө 12-30 өдөр байдаг. Өвчний үед 410 хүртэл халуурах, тэжээлдээ дургүй болох, турах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саатах, судасны лугшилт хурдсах, амьсгал өнгөц болох, салст бүрхүүл шарлах, түүн дээр толбот, судалт цус харвалт үүсэх, цусны улаан эсийн тоо 4-3 сая болж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хурц халдварын үед цусны цагаан эсүүдийн тоо цөөрдөг. Цусны фибриноген, ийлдсэнд агуулагдах төмөр, фосфорын хэмжээ багасаж, гемоглобин шээсээр ялгарах хэмжээ ихсэж болно. Theileria equi-ийн халдвартай хачиг ассанаас хойш далд үе нь 12-19 өдөр, B.caballi-ийн хувьд 10-30 өдөр байдаг. Ихэнх эмнэл зүйн шинж тэмдэг нь T. equi –ийн халдвартай холбоотой байдаг. Халдвар авсан адуу бүхэл амьдралынхаа турш халдвар тээгч болж болдог. B.caballi-ийн халдвар авсан адуу дөрөв хүртэл жил халдвар тээгч болж болдог.

 

  1. Бие бүтцийн эмгэг хувирал: Хамрын нүхнээс хөөсөрхөг, шаравтар шингэн гоожсон байна. Арьсан доорх эслэг шарлаж, хэнхдэг, цээж, хэвлийн доод хананд нэвчрэл, цус харвалт үүснэ. Дотор эрхтэн шарлана. Салст бүрхүүлд цус харвасан байна. Нарийн гэдэс, умс, олгой шээсээр дүүрсэн, цуллагийн эрхтэнүүд эрс томорсон, уушиг хавагнасан, зүрхний булчин хэврэг болсон, тархины судас цусаар дүүрсэн зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

  1. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 4.2.2-д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын гарын авлагын 2.5.8-д зөвлөсний дагуу ХХУ, ИФУ, ФХЭБУ зэрэг батлагдсан аргуудыг ашиглаж шинжилгээ хийхээс гадна үүрэн ПГУ, микроскопын тусламжтай цусны түрхэцэд өвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийнэ.

 

  1.  

                  7.Ялгаварлах онош: Халдварт цус багадалт, лептоспирозоос ялган оношлох шаардлагатай. Адууны хачгийн халуун өвчний архагшсан халдварын үед цус багадалт цочмог болдог.

 

                  8.Эмчилгээ: Монгол улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн адууны хачгийн халуун өвчний урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Малын эмийн улсын бүртгэлд орсон Бабедазол эмийг адууны хачгийн халуун өвчний эмчилгээнд 100 кг амьдын жин тутамд 3 мл- ээр бодож B. caballi- аар дангаар бол 24 цагийн зайтай 2 удаа, T. equi болон B. caballi үүсгэгчээр холимог хэлбэрээр халдварлаж өвчилсөн үед 24 цагийн зайтай 4 удаа тус тус  хүзүүний арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ. Үүсгэгчийн үржил хөгжлийг бүрэн таслан зогсоох зорилгоор T.equi халдварын үед эхний эмчилгээнээс 45 хоногийн дараа дээр дурьдсан тунгаар эмчилгээг давтан хийнэ. Адууны хачгийн халуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор Бабедазол эмийг бэлчээрийн хачиг унах хугацаанд 14 хоногийн зайтай дээрхи тунгаар 2 удаа тарьж хэрэглэнэ.

 

                         9.Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

            9.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх буюу мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, малчид, иргэдэд өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;

            9.2.Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх ;

9.3.Өвчтэй малын арчилгаа, маллагаа, ялангуяа тэжээлийн нөхцлийг сайжруулах.

9.4.Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;

9.5.Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг  арьстай нь халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах , шатааж устгах;

9.6.Импортын  болон шилжилт хөдөлгөөн хийх  адуунд зайлшгүй хачгийн халуун өвчний үзлэг, шинжилгээнд хамруулна.

 

9.7.Эмнэлзүйн үзлэг, шинжилгээний дүнд үндэслэн, хачигтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

                                                                     

МАЛ, АМЬТНЫ ТОКСОПЛАЗМОЗТОЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт : Токсоплазмоз нь эсэд шимэгчлэгч Toxoplasma gondii зүйл эгэл биетнээр үүсдэг, мал, хүн, шувууны мэдрэл, тунгалаг, дотоод шүүрэл, харах тогтолцоо гэмтэх мөн хээл хаях, тахир дутуу, амьдрах чадваргүй төл гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг зооноз, паразиттах өвчин.

 

  1. Үүсгэгч: T.gondii бэлгийн болон бэлгийн бус замаар хөгжинө. Токсоплазмын бэлгийн хөгжил муурын овог (Felidae)-ийн амьтад, бэлгийн бус - бүлээн цуст амьтад, хүний биед явагдана. Муурын гэдэсний хучуур эсэд бэлгийн хөгжил гүйцэж түүний баастай хамт токсоплазмын ооцист хэлбэр ялгарна. Споржсон ооцист дотроо тус бүрдээ 4 спорозоит агуулсан 2 спороцисттэй.Токсоплазмын ооцист гадаад орчинд маш тэсвэртэй. Өвчний цочмог явцын үед токсоплазм эзэн амьтны эсэд маш хурдан хуваагдан, олшрох бөгөөд энэхүү хэлбэрийг тахизоит гэнэ. Харин өвчний явц ужгирч, амьтны дархлааны хариу урвал тогтворжиход тахизоит удаан хуваагдаж, цист үүсгэдэг брадизоит хэлбэрт шилжинэ.

 

  1. Халдвар дамжих зам: Муурын баастай хамт ялгарсан ооцист гадаад орчинд 1-5 хоногийн дараа споржиж, халдварлуулах идэвхтэй болно. Споржсон ооцист 11х13 мкм диаметртэй бөгөөд дотроо 4 спороцист агуулна. Мэдрэг мал, амьтад споржсон ооцистээр бохирдсон тэжээл, усаар дамжин халдварлана. Мал, амьтдын ходоодны шүүсний үйлчлэлээр спорозоит нь ооцист, спороцистээс чөлөөлөгдөж тахизоит хэлбэрт шилжин тэдгээрийн биеэр тархана.

            Токсоплазмын амьд цист агуулсан махыг түүхий буюу дутуу болгож хүнсэнд хэрэглэснээс уг зүйл шимэгчээр жирэмсэн эмэгтэй халдварласан тохиолдолд дутуу төрнө (зулбана), түүнчлэн дархлааны тогтолцоо дарангуйлагдсан (эд шилжүүлэн суулгасан), дархлааны олдмол хомсдолтой, хорт хавдартай буюу хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй хүн цочмог токсоплазмозоор өвчлөх эрсдэлтэй. Tоксоплазмын амьд цистэд нэрвэгдсэн мах, ооцистээр бохирдсон ногоог түүхийгээр буюу дутуу болгож хэрэглэх нь хүн халдварлах эх үүсвэр болдог. Усыг дутуу цэвэрлэснээс токсоплазмын ооцистээр халдварлаж болох тул үүсгэгч нь усаар дамжин халдварладаг зоонозын бүлэгт уг өвчнийг хамруулдаг. Түүнчлэн муурын ялгаруулсан ооцистээр бохирдсон хөрс, элснээс том хүн, хүүхэд халдварлана.

 

  1. Эмнэлзүйн шинж тэмдэг: Хонь, ямаа, гахай, хүний биед үүссэн цист тэдгээрийн биед бүхий л амьдралын нь туршид байх бөгөөд үхэр, тэмээ, буганд клиник өвчлөл үүсгэдэггүй бол сармагчин, туулай (Lepus europaeus; L.timidus) Pallas муур, арктикийн үнэг, шувуу, далайн сүүн тэжээлтэн амьтад токсоплазмозоор хүндээр өвчилж, үхдэг.

            Дархлааны олдмол хомсдолтой хүнд бие эвгүйрхэх, халуурах, тунгалагийн зангилаа томрох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

            Токсоплазмозоор өвчилсөн мал, амьтны тунгалагийн зангилаа хавагнана (томорно), элэг томорч, уушиг үрэвсэж, мэдрэлийн шинж тэмдгүүд илэрнэ. Хээлтэй хонь, ямаа, гахай токсоплазмозоор өвчилсөн үед хээл хаях буюу амьдрах чадваргүй төл гаргана, хэрэв хээлийн дунд үед токсоплазмаар халдварлавал хургалах, ишиглэх хугацаанаас хэд хоногийн өмнө амьгүй, хатингаршсан төл гаргана, хээл хаясан эм хонь, ямаа эрүүл байх боловч тэдгээрийн хаг хальсны товчнууд дээр 2-3 мм хэмжээтэй цагаан толбонууд үүсдэг.

Хээлийн эрт үед мал, амьтан токсоплазмаар халдварласан тохиолдолд хээл үхэж, шимэгддэгээс тухайн эм хонь, ямаа цаашид үржих чадваргүй болно. Харин хээлийн сүүлийн саруудад токсоплазмаар халдварласан хонь, ямаа хэвийн хургалах буюу ишиглэнэ.          

 

  1. Онош:
    1. Үүсгэгчийг ялгаварлан оношлох: Хонь, ямаа хээл хаявал хонины энзоот хээл хаялт (Chlamydophila abortus), Ку чичрэг (Coxiella burneti), бруцеллез (Brucella melitensis, Brucella ovis), үхрийн бэлгийн замын кампилобактериоз (Campylobacter fetus fetus), салмонеллез, pestivirus-ийн халдвар (хилийн өвчин), хэл хөхрөх, Flavivirus-ийн халдвар (Веселброны өвчин), Orthobunyavirus-ийн халдвар (Акабане өвчин), гахайн токсоплазмозыг бруцеллез (Brucella suis-аар халдварласан мэгж үхсэн, хатсан тоорой гаргах буюу хээл хаяна) -оос ялгаварлан оношилно.

            б. Токсоплазмыг ялган авах: Хонь, ямааны хээл,  хаг хальс, ялангуяа хээлийн тархи, хагны товчноос цийдмэг бэлтгэж цагаан хулганад тарина. Үүний тулд:

  1. Хагны товч буюу хээлийн тархинаас 2-5 г дээжийг ариун нөхцөлд авна.
  2. Дээжийг ариун, антибиотик нэмсэн (100 ОУН/мл пенициллин, 745 ОУН/мл стрептомицин) фосфатын буфер (0.3 M, pH 7.4)-ээр цийдүүлж (1:1) нэгэн жигд болтол жижиглэнэ.
  3. Цийдмэгийг тус бүр 3 толгой цагаан ухлганы хэвлийн хөндийд 0.5 мл-ээр тарина
  4. Цийдмэг тарьснаас хойш 6-8 долоо хоногийн дараа цагаан хулганаас цус авч ийлдсийг ялган авч шинжлэх хүртлээ –20°C-ээс доош орчинд хадгална. Цагаан хулганыг нядалж (дурьдсан хугацаанаас өмнө үхсэн хулганы тархийг мөн авна), ii)-д дурьдсаны адил тархинаас цийдмэг бэлтгэнэ.

Хулганы тархинаас бэлтгэсэн цийдмэгээс тус бүр 5 бодисын шил дээр дусаагаад (5 мкл), хатааж, бэхжүүлсний дараа Гимзийн будгаар будна. Түрхэц дээр бүрхүүл шил байрлуулаад бичил харуураар дурандаж (x40 ба түүнээс дээш өсгөлт),  тал сар хэлбэртэй, хөх өнгөөр будагдсан брадизоит агуулсан дугуй, 5-50 мкм хэмжээтэй дугуй, зууван цист илрүүлнэ.

Цагаан хулганы цусны ийлдсийг токсоплазмын эсрэгтөрөгчтэй шууд бус иммунофлуоресценцийн урвал (ШБИФлУ), шууд наалдуулах урвал (ШНУ), латекс наалдуулах урвал (ЛНУ), фермент холбоот эсрэг биемийн урвал (ФХЭБУ)-аар шинжилнэ.

в. Хээл хаясан хонь, ямаа, мэгжний эдээс авсан дээжийг иммуногистохимийн арга, полимеразын гинжин урвал (ПГУ)-аар шинжилнэ.

 

  1. Эмчилгээ: хурц явцтай токсоплазмозоор өвчилсөн мал амьтан, мууранд сульфадиазин (15-25 мг/кг), пириметан (0.44 мг/кг), клиндамицин (25-50 мг/кг)-ыг зааврын дагуу олгоно.

 

  1. Тэмцэх, сэргийлэх  арга хэмжээ: Токсоплазмоз гарсан хот айлд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
    1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
      1. Токсоплазмоз гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
      2. Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
      3. Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
      4. Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
      5. Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
      6. Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэм, хээл, амьгүй төлийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах буюу шатааж устгах;
      7. Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎рэ‎гжүүл‎эх;
      8. Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, малын токсоплазмозод хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах, сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах;
      9. Мууртай иргэд, малчид, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлж, улиралд 1 удаа муурыг токсоплазмын ооцист илрүүлэх шинжилгээнд  хамруулна.
      10. Мал, амьтны махны ариун цэвэр, түг‎‎ээлт, худалдан борлуулалтанд хяналт тавих;
      11. Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎рэ‎гжүүл‎эх;
      12. Өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг өдөр бүр цэвэрлэж шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

МАЛЫН КРИПТОСПОРИДИОЗТОЙ ТЭМЦЭХ ЗААВАР

 

  1. Тодорхойлолт : Криптоспоридиоз нь Cryptosporidium төрлийн эгэл биетнээр үүсдэг, нялх төл, хүнд усан чацга алдах, гэдэсний хатгалгаа, усгүйжих (шингэн алдах), ходоод агших, халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг зооноз, паразиттах өвчин.

 

  1. Үүсгэгч: Албан ёсоор бүртгэгдсэн 18 зүйл криптоспорид мал, амьтан,  шувуу, хүний криптоспоридиозыг үүсгэх ба C.parvum, C.andersoni, C.baileyi, C.meleagridis, C.galli зүйлээр мал, амьтад илүүтэй халдварлаж, өвчилдөг. C.parvum зүйлээр нялх төл зонхилон халдварлах ба дархлаа суларсан, эхээс нь ялгасан төл, том мал мэдрэг. Ялгасан төл, том малд  өвчний шинж тэмдэг бараг илрэхгүй ч ооцистийг баасаараа ялгаруулж орчныг бохирдуулна. C.andersoni зүйлээр үүссэн криптоспоридиозын үед тугал, нас гүйцсэн үхрийн ходоод нэрвэгдснээр хоол боловсруулах үйл хямарч турна. C.baileyi, C.meleagridis, C. galli нь шувууны фабрицийн хүүдий, хам сүвэнд, C. meleagridis – цацагт хяруулын ташаа гэдсэнд, C.galli – өндөглөгч тахиа, зарим зэрлэг шувууны угтвар ходоодны булчирхайлаг хучуур, гадаргуу хэсэгт тус тус шимэгчлэн криптоспоридиоз үүсгэнэ.

Дархлааны хомсдолтой хүн C.meleagridis, C.canis, C.muris, C.felis, C.suis,C.hominis, C.parvum, заримдаа C.andersoni зүйлүүдээр халдварлана. Ерөнхийдөө C.parvum, C.meleagridis зүйлүүдээр хүн илүүтэй халдварлана.

Ооцист зузаан, нэгэн жигд ханатай, өнгөгүй, зуувандуу хэлбэртэй, дотроо 4 урт споржсон спороцист (4-6 мкм), үлдэгдэл бие агуулна.

       

  1. Халдвар дамжих зам: Криптоспоридоор халдварласан эзний ялгаруулсан амьд ооцистээр бохирдсон тэжээл, баас, мал арчилгааны хэрэгслэл, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, нэг байранд олон төл байлгаснаас шууд хавьтлаар тус тус халдварлана. Түүнчлэн  цас хайлах буюу ширүүн борооны үед ооцистээр бохирдсон малын өтөг, бууц урсаж хүн, малын ундны усыг бохирдуулдаг.

 

  1. Эмнэлзүйн шинж тэмдэг: C.parvum зүйл шимэгч нь хөгжлийнхөө эндоген шатандаа фермийн ялангуяа нялх тугал, хурга, ишигний нарийн, бүдүүн гэдэсний энтероцитийг халдварлуулснаар салст бүрхүүлийг хатингаршина, ховхорно. Төл мал чацга алдах нь уг өвчний гол шинж тэмдэг болно. Уг өвчний үд төл мал цөөн хорогдоно, ротавирус зэрэг харин гэдэсний бусад эмгэг төрүүлэгчдээр хам халдварлана. Дээрх зүйл шимэгчээр халдварласан үхэр халуурч, ноомой болж, усгүйжинэ, ихээр хорогдоно. Уг зүйл шимэгчээр халдварласан буюу эрүүл үхрийн баасанд ооцист илэрнэ, чацга алдаж буй тугал, хурганы нэг грамм баасанд 106-108 ширхэг ооцист илэрдэг. C.andersoni том тугал, нас гүйцсэн үхрийн ходоодны хоол боловсруулах булчирхайд шимэгчлэн, түүний эндоген үе бичил цэлмэнгүүдийг гэмтээж хоол боловсруулах үйлийг хямруулна. Халдварласан үхэр чацга алдахгүй ч хэдэн сарын турш үүсгэгчийг баасаараа ялгаруулна.

 

  1. Онош: Төлийн чацганаас түрхэц бэлтгэж, эсвэл хөвүүлэх аргаар ооцистийг ялган  түрхэц бэлтгээд боловсронгуй болгосон Циль-Неелсений буюу аурамин фенолын аргаар будаж, бичил харуураар дурандаж (x100) ооцист илрүүлнэ. Криптоспоридийн зүйлийг иммунофлуоресценц, ФХЭБУ, иммунохроматограф, молекул генетикийн аргуудаар ялгаварлана.

 

      C.parvum зүйлээр үүсэх криптоспоридиоз, Escherichia coli болон ротавирусийн халдвартай ижил хугацаанд илэрдгийг оношлогооны  үед анхаарах хэрэгтэй.

 

  1. Тэмцэх, сэргийлэх  арга хэмжээ: Криптоспоридиоз гарсан хот айлд мал эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

  1. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

 

  1.  Аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, малчин, мал бүхий аж ахуйн нэгж, иргэдэд уг өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт өвчний талаар мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
  2.  Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
  3. Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
  4. Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
  5. Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
  6. Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
  7. Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, малын криптоспоридиозод хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах, сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах;
  8. Өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг өдөр бүр цэвэрлэж шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
  9. Өвчний эпизоотологи, тархалт, шинжилгээний дүнд  үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎рэ‎гжүүл‎нэ.