A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

Зам, тээврийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 тушаалын  нэгдүгээр  хавсралт

     /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай

холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд

 гэрчилгээ олгох журам

 

Нэг. Ерөнхий зүйл

 

  1. Энэхүү журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  2. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох стандартад нийцүүлэн гэрчилгээжүүлэх ажлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллага  эрхлэн гүйцэтгэнэ.
  3. Иргэн, хуулийн этгээд нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэлтэд хамруулах, тэдгээрт хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм, нормативын баримт бичгээр тавигдах  нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй.
  4. Энэ журамд заасан нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    1. “Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах” гэж  хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулах, осол, сүйрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр замын хөдөлгөөнийг зохион байгуулж буй үйл ажиллагааны цогцыг;
    2. “Ãэрчилгээ” гэж объект, үйл ажиллагаа нь төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасныг нотолж олгосон баримт бичгийг;
    3. “Гэрчилгээ эзэмшигч” гэж энэ журмын дагуу гэрчилгээжүүлэх нөхцөл, шаардлагыг хангаж, объект, үйл ажиллагааны  гэрчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийг;
    4.  “Гэрчилгээжүүлэлт” гэж төмөр замын объект, үйл ажиллагаа нь тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг тогтоож, гэрчилгээ олгох үйл ажиллагааг;
    5. “Норм, нормативын баримт бичиг”  гэж нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, байгаль орчин, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлдвэрийн бүтээгдэхүүн, объект, үйл ажиллагаа, түүнд хамаарах нийтлэг шаардлага тодорхойлсон стандарт, дүрэм, журмыг;
    6. “Гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлага” гэж энэ журмын 1.5-д заасан зорилгын хүрээнд төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой объект, үйл ажиллагаанд хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм, нормативын баримт бичгээр тавигдах  шалгуурыг;
  5. Төмөр замын тээврийн салбар дахь гэрчилгээжүүлэлтийн зорилго:
    1. Төмөр замын тээврийн салбарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, сүйрэл, осол, гологдол гарахгүй байх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх;
    2. Төмөр замын тээврийн салбарт дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
    3. Хэрэглэгчдийг аюулгүй, чанартай ажил үйлчилгээг сонгон хэрэглэх боломж, нөхцөлийг хангах, хохирохоос урьдчилан сэргийлэх.
  6. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь ашиглалтын буюу тээвэрлэлтийн гэрээ байгуулахдаа объект, үйл ажиллагаа гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан эсэхийг магадлана.
  7. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагаанд ил тод, нээлттэй, шуурхай, хууль тогтоомжийн  дагуу байх зарчмыг баримтална.

 

Хоёр. Гэрчилгээжүүлэх объект, үйл ажиллагаа

  1. Дараах объектыг  гэрчилгээжүүлнэ.
    1. Замын аж ахуйн чиглэлээр:

- Төмөр замын шугам;

- Нийтийн болон дагнасан хэрэглээний зам;

- Хиймэл төхөөрөмж /гүүр, гүүрэн төхөөрөмж, туннель, нүхэн гарц/;

-  Зам засвар, арчлалт, оношлогоо, хэмжилт хийх бүх төрлийн машин;

- Төмөр замын гарам.

2.1.2.   Өртөө, зөрлөг:

            - Нийтийн болон дагнасан хэрэглээний талбай;

2.1.3. Зүтгүүрийн аж ахуй:

- Зүтгүүр;             

- Сэргээн босгох, гал унтраах галт тэрэг;

2.1.4.  Вагоны аж ахуй:

- Бүх төрлийн ачааны вагон;

- Бүх төрлийн зорчигчийн вагон;

2.1.5.  Автоматик, телемеханик, холбоо

- Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламж;

2.2. Дараах үйл ажиллагааг гэрчилгээжүүлнэ:

2.2.1. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа:

            - Дагнасан хэрэглээний зам, талбай барих;

            - Ачилт, буулгалт;

- Төмөр замын тээвэр зуучлал;

- Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт;

- Төмөр замын өртөөний үйл ажиллагаа;          

- Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ;

- Хатуу тооцоот багаж, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа;

- Төмөр замын зураг төсөл боловсруулах;

- Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт;

-Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны    байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ.

 

Гурав. Гэрчилгээжүүлэлтийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа

 

  1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  нь  дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
    1. Гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг боловсруулж  батлах;
    2. Гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
    3. Бусад улсын гэрчилгээжүүлэх байгууллагаас олгосон гэрчилгээг хүлээн зөвшөөрөх, татгалзах;
    4. Гэрчилгээжүүлэлтэнд хамрагдах төмөр замын объектын техникийн нөхцөл, баримт бичгийг хянах;
    5. Төмөр замын тээврийн объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх асуудлаар бусад улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах;
    6. Энэ журмын 1.5-д заасан зорилгод нийцүүлэн гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, түүний төрөл ангилал, тавигдах нөхцөл шаардлагыг  боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх;
    7. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;
    8. Гэрчилгээ бүхий объект, үйл ажиллагаа гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
    9. Гэрчилгээжүүлэлтийг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд гаргасан дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгох;
    10. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж  биелэлтийг хангуулах.

 

Дөрөв. Гэрчилгээ хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх

  1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд /цаашид Сайд гэх/-ын тушаалаар байгуулсан байнгын, орон тооны бус Ажлын хэсэг гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргана.
  2. Ажлын хэсэг нь өргөдөл гаргагчийн баримт бичгийн иж бүрдэл, гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг нягтлан шалгана.
  3. Сайд ажлын хэсгийн шалгаж гаргасан дүгнэлтийг үндэс болгон гэрчилгээ олгох эсхүл олгохоос татгалзахыг шийдвэрлэнэ.
  4. Гэрчилгээ хүсэгч нь өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад  гэрчилгээ авах тухай хүсэлтийг бичгээр гаргана.
  5. Гэрчилгээ авах тухай хүсэлт гаргахдаа дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлнэ.

4.5.1. Объектын  гэрчилгээ:

4.5.1.1. Зохих журмын дагуу гаргасан өргөдөл;

4.5.1.2. Улсын бүртгэлийн гэрчилгээ;

  1. Гэрчилгээжүүлэх объектын танилцуулга;

4.5.1.4. Тухайн объектын техникийн аюулгүй байдлыг харуулсан засвар өөрчлөлтийн бүртгэл бүхий паспорт, засвар өөрчлөлтийн бүртгэл, ашиглалтын заавар, техникийн зураг, схем;

4.5.1.5 Объект нь гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичиг.

4.5.1.6. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг  /Энэхүү заалтыг ЗТЯ-ны 2015 оны 61-р тушаалаар нэмсэн./

 

4.5.2. Үйл ажиллагааны гэрчилгээ:

  1. Зохих журмын дагуу гаргасан өргөдөл;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ;
  3. Гэрчилгээжүүлэлт хийлгэх үйл ажиллагааны тухай танилцуулга;

4.5.2.4.  Тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой технологийн  горим, заавар;

4.5.2.5. Тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боловсон хүчний хангалт, ур чадварын тухай мэдээлэл;

4.5.2.6. Үйл ажиллагаа нь гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичиг.

  1. Гэрчилгээжүүлэх төмөр замын объект, үйл ажиллагаанууд нь  дараах  нөхцлийг хангасан байхаас гадна объект, үйл ажиллагааны төрөл, онцлогоос шалтгаалан энэхүү журмын хавсралтанд заасан нөхцөл шаардлагыг хангавал зохино.
    1. Төмөр замын тухай хууль тогтоомж, стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн шаардлага, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан байх;
    2. Объектын ашиглалт, үйлчилгээг хэрэгжүүлэх технологи, зааврын бүрдлийг хангасан байх;
    3. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх этгээд дотооддоо үйлчлэх техник, технологи, дүрэм, зааврын бүрдлийг хангасан байх;
    4. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхи, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжтэй байх;
  2. Гэрчилгээ хүссэн өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногийн дотор гэрчилгээ олгох, эсхүл олгохоос татгалзах тухай шийдвэрийн аль нэгийг нь гаргана.
  3. Шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 4.7-д заасан хугацааг 14 хоногийн хугацаагаар сунгаж болно.
  4. Төрийн захиргааны төв байгууллага нь гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангаж байгаа бол гэрчилгээ олгох тухай, хангахгүй байгаа бол гэрчилгээ олгохоос татгалзаж байгааг бичгээр мэдэгдэнэ.
  5. Ажлын хэсэг гэрчилгээ хүсэгчийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бааз, техник хангамжийн нөхцөл байдлыг шаардлагатай гэж үзвэл газар дээр нь хянан шалгана.

4.11. Гэрчилгээний  хугацаа:

4.11.1. Объект, үйл ажиллагааны гэрчилгээний хугацаа 3 жил байна.

4.11.2. Гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаа нь дууссанаар хүчингүйд тооцно.

 

  1. Гэрчилгээний загварыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батлах бөгөөд гэрчилгээнд объект, үйл ажиллагааны код, нэр, төрөл, хүчинтэй хугацаа, техникийн үзүүлэлтүүд, гэрчилгээний нөхцөл, шаардлага, олгосон байгууллага,  эрх бүхий албан тушаалтны нэр, эзэмшигчийн нэр, хаяг дугаар, олгосон он, сар, өдөр  бичигдэнэ.

 

 

 

Тав. Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг, гэрчилгээг сунгах

 

  1. Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг.
    1. Гэрчилгээ эзэмшигч нь зөвхөн гэрчилгээнд заасан үйл ажиллагааг эрхэлнэ.
    2. Гэрчилгээ эзэмшигч нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах нөхцөл шаардлагыг биелүүлэх, объектын үндсэн эд анги, үйл ажиллагаанä өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.
    3. Гэрчилгээний хүчинтэй хугацаанд объект, үйл ажиллагааны хэвийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох  технологийн процесс, бүтэц,  үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь энэ тухай төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан  мэдэгдэнэ.
    4. Энэ журмын 5.1.2-т заасан өөрчлөлтийг хийсэн бол гэрчилгээнд тухайн өөрчлөлтийг нэмж тусгах буюу шинээр гэрчилгээ олгоно. Шинээр гэрчилгээ олгох асуудлыг энэ журмын дөрөвдүгээр зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэнэ.
  2. Гэрчилгээг сунгах.
    1. Гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргана. Өргөдөлд дараах материалыг хавсаргана.
    2. Зохих журмын дагуу гаргасан өргөдөл;
    3. Гэрчилгээний эх хувь  /хугацаа дууссан/;
    4. Гэрчилгээжүүлсэн объектын ашиглалт, үйл ажиллагааны тайлан / захиалагч байгууллагаас гаргасан тодорхойлолт, үйл ажиллагааны үр дүнг нотлох баримт бичиг, акт, фото зураг зэрэг болно/;
    5. Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн материал болон мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл;
    6. Харъяалагдах татварын албаны тодорхойлолт;
  3. Гэрчилгээний хугацааг сунгуулах тухай өргөдлийг энэ журмын 5.2.1-т заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд гэрчилгээ шинээр олгох журмыг баримтална.

Зургаа.  Түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай

  1. Гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл:
    1. Гэрчилгээний хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн;
    2. Энэ журмын 5.1, 5.2 дахь заалтуудыг зөрчсөн;
    3. Гэрчилгээ эзэмшигчийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагын эрх ашиг зөрчигдсөн;
  2. Төмөр замын тээврийн хяналтын улсын  байцаагч гэрчилгээг түдгэлзүүлэх санал гаргасны дагуу төрийн захиргааны төв байгууллага гэрчилгээг түдгэлзүүлэх эсэхийг хянан шийдвэрлэнэ.
  3. Гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг гэрчилгээг сэргээнэ.
  4. Гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл:
    1. Гэрчилгээ эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан;
    2. Гэрчилгээний нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
    3. Гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
    4. Гэрчилгээг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
    5. Гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан.
  5. Гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг гэрчилгээ эзэмшигч, холбогдох суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчид албан бичгээр мэдэгдэнэ.
  6. Хугацаа дууссан буюу хүчингүй болгосон гэрчилгээг төрийн захиргааны төв байгууллага хураан авна.

Долоо. Хяналт

  1. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Тээврийн хяналт, бүртгэлийн газар, Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан объект, үйл ажиллагаанд хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина.

 

Найм. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан

  1. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан дараахь мэдээллүүдийг агуулна. Үүнд:
    1. Стандарт, норматив, баримт бичиг,
    2. Гэрчилгээжсэн объектууд;
    3. Гэрчилгээжсэн объект, үйл ажиллагаа;
    4. Объектын ангилал, төрөл.
  2. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээжүүлэлтийн дараа хийгдэх хяналт, шалгалтын үр дүн болон бусад мэдээллээр баяжуулна.

 

------о0о------


“Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын нэгдүгээр хавсралт

 

 

Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлага

Үйл ажиллагаа

Байвал зохих инженер техникийн ажилчид

Инженер техникийн ажилчдын ажлын туршлага

Мэргэжилтэй ажиллагсад

Ажиллагсдад тавигдах шалгуур

Мөрдвөл зохих дүрэм журам

Аж ахуйн нэгжийн эзэмшлийн байр, тоног төхөөрөмж

1

2

3

4

5

6

7

1.Салбар зам барих үйл ажиллагаа

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Салбар зам барих үйл ажиллагаа

 

-Төмөр замын, замын инженер - 1

- Геодези, хайгуул зураг төслийн инженер  - 1

-Замын техникч - 2

Мэргэжлээрээ 3 ба түүнээс  доошгүй жил ажилласан

-Механикч

-Төмөр замын замын мэргэжлийн ажилтан - 5

Мэргэжлийн диплом үнэмлэхтэй байх

 Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

-Багаж, тоног төхөөрөмж  хадгалах талбай, агуулах

- Эрх бүхийн байгууллагаар баталгаажигдсан замын дэвсгэр болон дагуу аясыг хэмжих хэрэгсэл

-Цахилгаан болон хийн гагнуурын аппарат

-Замын индүү

-Услагааны машин

-Нягтруулагч

-Авто самосвал

-Экскаватор

-Грейдер

-Бульдозер

-Замын домкрат

-цахилгаан чигжүүр

-цахилгаан үүсгүүр

-замын чиг татагч

2. Ачилт буулгалт

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Ачилт буулгалтын үйл ажиллагаа

Тээвэр зохион байгуулалтын инженер, техникийн ажилтан

 

Мэргэжлээрээ  3 ба түүнээс  доошгүй жил ажилласан

-Агуулах, талбайн эрхлэгч - 1

-Оосорлогч - 2

-Кранист - 1

-Дохиочин -1

1-ээс доошгүй жил ажилласан,

мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

 

-Үйлдвэрлэл,

үйлчилгээний байр талбай:

-Амралтын байр

-Кран

-Авто ачигч

-Аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл

-Хатуу тооцоот багаж хэрэгслийн байр, сав

3. Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт

Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага::

Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалтын үйл ажиллагаа

-Тээвэр зохион   байгуулалтын инженер-3

-Зурмагийн инженер-1

 

Мэргэжлээрээ 5 ба түүнээс  доошгүй жил ажилласан

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч-5

 

3 -аас доошгүй жил ажилласан,

Төмөр замын мэргэжлийн дипломтой байх

 

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

 

Үйлдвэрлэл, үйлчилгээний байр талбай:

 

-Ажлын байр

-Амралтын өрөө

 

Тоног төхөөрөмж:

 

-Компьютер

-Суурин холбоо

-Технологийн холбоотой төхөөрөмж

-Бусад

4. Төмөр замын өртөө

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Төмөр замын өртөөний үйл ажиллагаа

-Тээвэр зохион байгуулалтын инженер  1

-Техникч-1

Мэргэжлээрээ  3 ба түүнээс  доошгүй жил ажилласан

-Өртөөний жижүүр-5

-Туслах жижүүр-5

-Найруулагч, холбогч-8

-Ивүүрчин-8

-Довын жижүүр-5

-Оператор-5

-АВХ -5

-Билет, товарын кассир-2

 

Мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх

 

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

Үйлдвэрлэл,

үйлчилгээний байр талбай:

 

-Өртөөний байр

-Зорчигчийн тавцан

-Замнал релейны төвлөрүүлэлтийн барилга

-Ачих буулгах зам талбай

-зорчигчдийн хүлээлгийн танхим

 

Тоног төхөөрөмж:

 

-Компьютер

-Радио станц

-Хатуу тооцоот багаж хэрэгсэл

5. Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ явуулах үйл ажиллагаа

Зүтгүүрийн инженер-2

Төмөр замын их, дээд сургуулийг зүтгүүрийн инженер механик мэргэжлээр бакалавр болон магистрийн зэрэг цолтой байх Мэргэжлээрээ  3 ба түүнээс  доошгүй жил ажилласан

-Техникийн үйлчилгээний ажилтан-4

-Гагнуурчин-1

1-ээс доошгүй жил ажилласан,

мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

.

 

Үйлдвэрлэл, үйлчилгээний байр талбай:

-Техник үзлэгийн засвар, үйлчилгээ явуулах зам

-Ажиллагсадын ажил амралтын байр

-Нөөц болон нэн шаардлагатай сэлбэг, материал, хатуу тооцоот багаж хэрэгслийг хадгалах байр

Тоног төхөөрөмж:

-Кран

-Гагнуурын хэрэгсэл

-Багаж хэрэгслүүд

- Нөөц сэлбэгүүд

-Зэхэлтийн тоног төхөөрөмж

6. Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ явуулах үйл ажиллагаа

Вагоны инженер-2

Мэргэжлээрээ  3 ба түүнээс  доошгүй жил ажилласан

-Вагон үзэгч, засварчин - 4

 

-Гагнуурчин-1

-Цахилгаанчин-1

-Компрессорчин

Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн шалгалт өгсөн байх

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

.

Үйлдвэрлэл,

үйлчилгээний байр талбай

-Техник үзлэгийн байр

-Хос дугуй хадгалах талбай

-Салгалттай засварын зам

Тоног төхөөрөмж

-Кран

-Гагнуурын хэрэгсэл

-Хэмжих багаж хэрэгслүүд

- Нөөц сэлбэг

- Вагон өргөх домкрат

7. Хатуу тооцоот багаж хэрэгслийн үйлдвэрлэл худалдаа

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Хатуу тооцоот багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа явуулах үйл ажиллагаа

-инженер-2

-Чанар хэмжилтийн инженер-1

Мэргэжлээрээ  5 ба түүнээс  доошгүй жил ажилласан

-Токарьчин

-Халуун төмөрчин

-Мужаан

-Хэвлэгч

-Цутгуурчин

-Гагнуурчин

Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн шалгалт өгсөн байх

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

 

Үйлдвэрлэл,

үйлчилгээний байр талбай:

-Үйлдвэрлэлийн байр

-Хадгалах склад

-Суурь машины цех

-Халуун төмрийн цех

-Механик цех

 

Тоног төхөөрөмж:

-Токарийн суурь машин

-Цахилгаан

-Компютер

-Шалгах,турших багаж тоног төхөөрөмж/Эрх бүхий байгууллагаар баталгаажигдсан байх/

-Гагнуурын аппарат

( цахилгаан, хийн)

8. Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйл ажиллагаа

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Төмөр замын ДТХ-ын ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйл ажиллагаа

-Автомат, телемеханикын инженер 1

-Холбооны инженер

Мэргэжлээрээ  3 ба түүнээс  доошгүй жил ажилласан

Механик –  2

Холбооны техникч -1

Монтёр-3

 

мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх

 

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

 

Үйлдвэрлэл, үйлчилгээний байр талбай:

-Ажлын байр

 

Тоног төхөөрөмж:

-Эрх бүхийн байгууллагаар баталгаажигдсан хэмжих хэрэгсэл

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан багаж хэрэгсэл

9. Төмөр замын зураг төсөл боловсруулалт

 Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа

Төмөр замын замын инженер -1

Геодези, хайгуул зураг төслийн инженер -1

 

Зургийн техникч -2 

Инженер: Аль нэг нь зураг төслийн байгууллагад 3 ба түүнээс дээш жил ажилласан байх

Зургийн техникч-2

Мэргэжлийн үнэмлэхтэй байх

 

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

.

-Компьютер, тоног

төхөөрөмж

-Программ хангамж

- Эрх бүхийн байгууллагаар баталгаажигдсан геодезийн хэмжилтийн багаж  хэрэгсэл

10. Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт

Ажил, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлага:

Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалтын үйл ажиллагаа

Төмөр замын замын инженер -1

 

Инженер: 3 ба түүнээс дээш жил ажилласан байх

Замын техникч-2

Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй байх

 

Журмын хавсралт 2-т заагдсан холбогдох дүрэм, журам, стандартууд

 

Тоног төхөөрөмж:

-Эрх бүхийн байгууллагаар баталгаажигдсан хэмжих хэрэгсэл

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан багаж хэрэгсэл

                     

 

------------ оОо -------------


“Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын хоёрдугаар хавсралт

 

Мөрдвөл зохих хууль, дүрэм, журам, стандартууд

 

Төмөр замын салбарт мөрдөж буй хууль

Д/Д

Нэр

  1.  

Төмөр замын тээврийн тухай хууль

 

Төмөр замын салбарт мөрдөж буй засгийн газрын тогтоол

Д/Д

Нэр

1.

Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм

2.

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх журам

3.

Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам

4.

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм

 

Төмөр замын салбарт мөрдөж буй барилгын норм ба дүрэм

Д/Д

Нэр

  1.  

Железные дороги колей 1520 мм СНиП 32-01-95

  1.  

Железные дороги СНиП III-38-75

  1.  

Төмөрзам ба автозамын тоннель БНбД 32-05-07

  1.  

Тоннели железнодорожные и гидротехнические, метрополитен СНиП III-44-77

  1.  

Вокзалы СНиП II-85-80

 

Төмөр замын салбарт мөрдөж буй үндэсний болон олон улсын стандарт

Д/Д

Нэр

  1.  

Ачилт буулгалт ба сэлгээний ажлын үед вагоны бүрэн бүтэн байдлыг хангах ерөнхий шаардлага МNS 3084:1998 стандарт

  1.  

Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ Зорчигчийн галт, вагоны үйлчилгээнд тавих ерөнхий шаадлага МNS 5876:2008

  1.  

Гол замын ба сэлгээний илчит тэрэгний ялгаруулах хорт бодис болон ажилласан хийн утаажилт. Норм хэмжээ ба тодорхойлох арга МNS 5877:2008

  1.  

Төмөр зам битүү вагоны цуу цуурганы эрээслүүр МNS 3368:1982

  1.  

Төмөр замын вагоны тоормосны шахавч Техникийн нөхцөл МNS 2542:1988

  1.  

Төмөр замын тээвэр жуулчлал MNS 5523:2005

  1.  

Илчит тэрэг MNS 6035:2009

  1.  

Төмөр замын зурвас газар төслөх MNS     :2010

  1.  

Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт MNS 5471:2005

  1.  

Барилгын зурагт холбоо мэдээлэл, дохиоллын кабель шугам тэдгээрийн тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ MNS 5532:2005

  1.  

Шилэн кабелийн суурьлуулалт техникийн шаардлага MNS 5207:2002

  1.  

Шилэн кабелийг залгах, муфтлэх ерөнхий шаардлага MNS 5278:2003

  1.  

Төмөр замын тээвэр зуучлалын ерөнхий шаардлага MNS 5523:2005

  1.  

Гол замын ба сэлгээний илчит тэрэгний ялгарах хорт бодис болон ажилласан хийн утаажилтын норм хэмжээ ба тодорхойлох арга MNS 5877:2008

  1.  

Зүтгүүр болон вагоны хос дугуйн хэмжил хийхэд ашиглах хэмжих хэрэгсэл ба хүлцэл шалгах хэрэгслийн шалгалт тохируулгын арга / калибровка/ MNS

 5842: 2008

  1.  

Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ

Зорчигчийн галт тэрэг, вагон дахь үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 5876: 2008

  1.  

1520мм-ийн царигтай төмөр замд барилга байгууламжийн ойртох хязгаар болон хөдлөх бүрэлдэхүүний овор MNS 5833: 2010

  1.  

Илчит тэрэгний техникийн ерөнхий шаардлага MNS 6039:  2009  

  1.  

Төмөр замын  зурвас  газарт тавих шаардлага MNS 6060 : 2010  

  1.  

1520мм-ийн  царигтай төмөр замын ачааны вагоны хоёр голт  тэргэнцэрийн техникийн ерөнхий шаардлага MNS 6143:2010

  1.  

Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжийн элементүүдийн

тэмдэглэгээ MNS 6144:2010

  1.  

Суудлын вагоны тоормосны ширмэн шахавч, техникийн шаардлага MNS 2542:2010

  1.  

Илчит тэрэгний тоормосны  ширмэн шахавчны техникийн шаардлага MNS 2545:2010

  1.  

Суудлын вагоны тоормосны аравчтай  ширмэн шахавчийн техникийн  шаардлага MNS 2542:2010

  1.  

1520 мм царигтай төмөр зам MNS  6229:2010

  1.  

1520 мм царигтай төмөр замын модон дэр MNS 2092  : 2011

  1.  

1520 мм царигтай төмөр замын суман шилжүүлгийн модон дүнз MNS 2848: 2011

  1.  

Төмөр замын ачааны вагонд тавигдах техникийн ерөнхий шаардлага MNS 6276: 2011

  1.  

Төмөр замын автоматик  теле механикийн  байгууламжийг хүлээн авах ерөнхий шаардлага MNS 6275: 2011

 

Төмөр замын салбарт мөрдөж буй дүрэм, журам

 

Д/Д

Нэр

  1.  

Төмөр замын техник ашиглалтын дүрэм

  1.  

Төмөр замын дохиоллын журам

  1.  

Галт тэрэгний хөдөлгөөний журам

  1.  

Төмөр замын гарам ашиглах журам

  1.  

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам

  1.  

Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам

  1.  

Төмөр  замын дээд, доод бүтцийн арчлалт,засварын үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтийн нөхцөл шаардлага

  1.  

Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт

  1.  

Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм

  1.  

Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам

  1.  

Аюултай бүсийн дэглэм

  1.  

Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм

  1.  

Төмөр замын гармыг нээх, ашиглах, хаах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмжөөр тоноглох, засварлах,түүнчлэн төмөр замын гармын зэрэглэл тогтоох журам

  1.  

Эрүүл мэндийн үзлэг хийх журам

  1.  

Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил гүйцэтгэхэд хориглох өвчний жагсаалт

  1.  

Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилд харшлах өвчний жагсаалт

  1.  

Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалт

  1.  

Аялал болон ээлжийн ажлын өмнө зайлшгүй эмчийн хяналтын үзлэгт орох ажилтны албан тушаалын жагсаалт

  1.  

Хатуу тооцоот багаж хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам

  1.  

Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага

  1.  

“Ачааны вагонд тавигдах техникийн шаардлага”

  1.  

“Вагон ашиглалтын технологи”

  1.  

Шинээр худалдан авсан хөдлөх бүрэлдэхүүнийг хилээр оруулж ирэх ашиглах журам

  1.  

Хөдлөх  бүрэлдэхүүн угсрах, засварлах тусгай зөвшөөрлийн техникийн нөхцөл шаардлага

  1.  

Ачааны вагоныг дугаарлах, тэмдэглэгээ хийх журам

  1.  

Монгол Улсын  хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам