A

A

A

Бүлэг: 1979

Ерөнхий сайдын 2005 оны 57 дугаар

                           захирамжийн 2 дугаар хавсралт

 

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГЫН АЖЛЫН БАЙР

(АЛБАН ТУШААЛ)-НЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ

 

А.Танилцуулга

 

1.Байгууллагын нэр:

 

Тухайн агентлаг

2.Нэгжийн нэр:

3.Ажлын байрны нэр:

 

 

Засгийн газрын агентлагийн дарга

3.1.Албан тушаалын ангилал:

 

Тэргүүн түшмэл

3.2.Албан тушаалын зэрэглэл:

 

 

ТЗ-13 /ЕС-ын 2012-11-20-ны 72-р захирамжаар өөрчлөлт орсон/

4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

 

Тухайн асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайд

4.1.Албан тушаалын ангилал:

4.2.Албан тушаалын зэрэглэл:

 

 

Улс төрийн

 

 

ТӨ-IV

5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:

 

Агентлагийн бүх ажилтан

5.1.Албан тушаалын нэр

5.2.Албан тушаал эрхлэгчдийн тоо

 

Агентлагийн бүх албан тушаал

 

/Тухайн агентлагийн орон тооноос шалтгаална/

 

 

 

 

 

Б.Чиг үүрэг:

 

1.Ажлын байрны зорилго

 

 

Агентлагийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж тухайн агентлагийн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг хэлбэрэлтгүй дээшлүүлэх

2.Ажлын байрны үндсэн зорилт

2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

 

1.Агентлагийн өдөр тутмын ажлыг удирдах

 

2.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах

 

3.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах

 

4.Агентлагийн төсвийн болон санхүүжилтийн удирдлагыг хэрэгжүүлэх

 

5.Агентлагийг гүйцэтгэлийн удирдлагаар хангаж ажиллах

 

6.Засгийн газрын шийдвэр, сайдын  тушаалаар шилжүүлсэн бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөөгөөр хангах.

 

  

 

 

3.Ажлын байрны гол үйл ажиллагаа

 

3.1.Хугацаа, хуваарь

 

Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

1.1.агентлагийн аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдааг хангах

 

1.2.хариуцсан асуудлаараа сайдад мэргэжлийн зөвлөлгөө өгч мэдээллээр хангах

 

1.3.агентлагийг төлөөлж бусад байгууллагатай харилцах

 

1.4.Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргах

 

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

2.1.хууль тогтоомж, Засгийн газар болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, хэрэгжүүлж байгаа практикийг судалж боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах

 

2.2.эрх хэмжээнийхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих, хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, байгууллагад хариуцсан асуудлаараа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх

 

2.3. хариуцсан асуудлынхаа хүрээнд олон улсын гэрээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

 

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

3.1.агентлагийн ажилтнууд чадварлаг, өндөр мэргэшилтэй байх явдлыг хангаж байгууллагын соёл, эрхэмлэх зүйлсийг хэвшүүлэх

 

3.2. хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан  тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, халах

 

3.3. боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, тэдгээрийг давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах

 

 

Ажлын байрны 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

4.1.Төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай  хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх /ЕС-ын 2012-11-20-ны 72-р захирамжаар өөрчлөлт орсон/

 

4.2.агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, хугацаанд нь боловсруулан төсвийн ерөнхийлөн захирагчид өргөн мэдүүлэх

 

4.3.батлагдсан төсөв, сайдаас баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох

 

4.4.агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах

 

 

Ажлын байрны 5 дугаар зорилтын хүрээнд:

 

5.1.төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг хангах

 

5.2.агентлагийн ажилтнуудтайгаа үр дүнгийн гэрээ байгуулан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж дүгнэх

 

5.3.аппаратын ажилтнуудад ажлын үр дүнгээр нь урамшуулал олгох

 

5.4.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу агентлагийн санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх /ЕС-ын 2012-11-20-ны 72-р захирамжаар хассан/

 

5.5.агентлагийн хариуцсан асуудлын хүрээнд Засгийн газрын тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын шийдвэрийн биелэлтийн явцад хяналт, шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ дүгнэлт гаргах

 

5.6.агентлагийн ажлын үр дүнгийн талаар үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн санал дүгнэлтийг судлах.

 

 

Ажлын байрны 6 дугаар зорилтын хүрээнд:

 

6.1.өгсөн үүрэг даалгавар болон хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх

 

 

Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа

 

 

 

 В.Тавигдах шаардлага:

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.1.Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой

 

Мэргэжил

Тухайн агентлагийн онцлогоос хамааруулан сайд тодорхойлно

 

Туршлага

Төрийн албанд удирдах албан тушаал эрхэлж байсан /ЕС-ын 2012-11-20-ны 72-р захирамжаар өөрчлөлт орсон/

 

Ур чадвар

Гадаад хэлний болон компьютерийн ур чадварыг тухайн агентлагийн асуудал эрхэлсэн сайд тодорхойлно

Өөрчлөлтийг манлайлах, үр дүнд чиглэн ажиллах,бизнес сэтгэлгээтэй байх,хүмүүсийг манлайлах

1.2.Тусгай шаардлага

Тухайн агентлагийн  онцлогоос хамааруулан сайд тодорхойлно

 

 

 

Г.Хүчин зүйлс:

 

1.Ажлын байрны харилцах субьект

1.1.Байгууллагын дотор талд байгаа

1.2.Байгууллагын гадна талд байгаа

 

-Дэд дарга

-тухайн агентлагийн бүтцийн

 нэгжийн удирдлага

-агентлагийн бүх ажилтан

 

-тухайн асуудлыг эрхэлсэн Монгол 

 Улсын сайд

-дэд сайд

-Яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Яамны зохион байгуулалтын бүтцийн

 нэгжийн дарга, ажилтан

-Төрийн албаны зөвлөл

2.Албан тушаал 

  эрхлэгчийн хүлээх

  хариуцлага

Агентлагийн үйл ажиллагааны үр дүнг сайдын өмнө хариуцна

 

3.Ажлын байрны нөөц,

 хэрэгсэл

3.1.Санхүүгийн

 

3.2.Материалын

 

3.3.Хүний

 

3.4.Бусад

 

4.Ажлын байрны нөхцөл

4.1.Ердийн нөхцөл

 

4.2.Онцгой нөхцөл