- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2013-2016)
Засгийн газрын 2013 оны 34 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД
ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
(2013-2016)
№ |
Үйл ажиллагаа |
Он |
Тэргүүлэн гүйцэтгэгч |
Хамтрагч |
||||||
2013 |
2014 |
2015 |
2016 |
|||||||
Зорилт 1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үлгэрчилсэн хэлбэр, тэргүүлэн гүйцэтгэгчийг тодорхойлж, хүний нөөцийг сурган бэлтгэх замаар үндэсний чадавхийг бүрдүүлнэ. |
||||||||||
1.1 |
Жендэрийн үндэсний хорооны үйл ажиллагааны статусыг хуульд нийцүүлэн шинэчлэн батлах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
- |
|||
1.2 |
Үндэсний хорооны дэргэд жендэрийн асуудлаар зөвлөх үүрэг бүхий жендэрийн шинжээчид, иргэний нийгмийн зөвлөлдөх хороо, жендэрийн консорциум, үндэсний сургагч багш нарын бүлгийг байгуулан ажиллах журмыг Жендэрийн үндэсний хороогоор батлан, төрөлжүүлэн мэргэшүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
- |
|||
1.3 |
Жендэрийн үндэсний хорооны гишүүд болон салбар хороо, зөвлөлийн гишүүдийн чадавхийг бэхжүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.4 |
Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай нийцүүлж шинэчлэн батлуулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.5 |
Үндэсний болон орон нутгийн түвшний шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, хууль хэрэглэгчдэд зориулсан жендэрийн сургалтын модуль, сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах, түүний дагуу шаталсан сургалт хийх орчинг бүрдүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.6 |
Салбар зөвлөл болон орон нутгийн салбар хороодод орон тооны жендэрийн мэргэжилтэнг ажиллуулж, ажлын байрны тодорхойлолтыг батлах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.7 |
Салбарын болон орон нутгийн хэмжээний бодлого, стратеги, төсөл, хөтөлбөрүүдэд жендэрийн дүн шинжилгээ хийж хэлэлцүүлэн, салбарын жендэрийн үзэл баримтлалыг шалгуур үзүүлэлтийн хамт боловсруулан эрхэлсэн сайдаар шийдвэрлүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Төрийн захиргааны төв байгууллагууд, салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.8 |
Салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгоход зориулсан нэгдсэн гарын авлага боловсруулж, түгээх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.9 |
Хууль хэрэгжүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх бүсийн сургалтыг (Баруун, Төв, Зүүн, Өмнөд, Улаанбаатар) зохион байгуулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.10 |
Орон нутгийн удирдлагын зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тухай тайланг орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүлэн үнэлгээ хийлгүүлж, санал авах боломжийг бүрдүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
1.11 |
Орон нутгийн түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, хяналт-шинжилгээ хийх удирдамж гарган хүргүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
Зорилт 2. Жендэрийн асуудлаархи статистикийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн хөгжүүлж, түүнийг бүх шатны бодлого боловсруулахад ашиглана. |
||||||||||
2.1 |
Төлөвлөх болон үнэлж дүгнэх зорилгоор хүйсийн шинжээр нь ялгасан мэдээлэл цуглуулах, тараах, судалгааны мэдээллийг бодлого боловсруулахад ашиглах, хэрэглэгчдэд хүргэх эрх зүйн орчинг бүрдүүлж, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх |
|
|
|
|
Үндэсний статистикийн хороо |
Жендэрийн үндэсний хороо |
|||
2.2 |
Жендэрийн сургалт, судалгаа, мэдээллийн төв байгуулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Үндэсний статистикийн хороо |
|||
2.3 |
Албан ёсны болон захиргааны статистик мэдээллийг жендэрийн мэдрэмжтэй болгох аргачлал боловсруулж, жендэрийн статистикийн үндсэн үзүүлэлт, түүний тодорхойлолтыг батлан, нэвтрүүлэх |
|
|
|
|
Үндэсний статистикийн хороо |
Жендэрийн үндэсний хороо |
|||
2.4 |
Жил бүр хүйсээр ангилсан мэдээ, мэдээлэл бүхий жендэрийн мэдээллийн эмхтгэл гаргаж, онлайнаар болон хэвлэн түгээх асуудлыг шийдвэрлэх |
|
|
|
|
Үндэсний статистикийн хороо |
Жендэрийн үндэсний хороо |
|||
2.5 |
Төрийн захиргааны төв байгууллагууд жендэрийн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа тусгах бодлогын чиглэл, салбарын онцлогт тохирсон жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийх аргачлал, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллагууд |
|||
2.6 |
Орон нутгийн түвшинд хүйсээр ангилсан статистик мэдээ гаргах удирдамж боловсруулан хүргүүлж, түүнийг хөгжлийн бодлого боловсруулахад ашиглах, мэдээллийг түгээх чадавхийг бэхжүүлэх |
|
|
|
|
Үндэсний статистикийн хороо |
Жендэрийн үндэсний хороо, салбар хороо, зөвлөлүүд |
|||
Зорилт 3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн холбогдох хууль, эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль хэрэгжих нэгдмэл орчинг бүрдүүлнэ. |
||||||||||
3.1 |
Хууль, эрх зүйн акт, бодлогын баримт бичгийг жендэрийн үзэл баримтлалтай болгох зорилгоор хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихын өмнө жендэрийн үнэлгээ хийж байх талаар холбогдох журмыг тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн хамт боловсруулан мөрдөх |
|
|
|
|
Хууль зүйн яам |
УИХ-ын Тамгын газар, Жендэрийн үндэсний хороо, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг |
|||
3.2 |
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, яамдын шийдвэрт жендэрийн аудит хийж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нийцүүлэх талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх |
|
|
|
|
Хууль зүйн яам |
УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн үндэсний хороо, түүний салбар зөвлөлүүд |
|||
3.3 |
Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх болон жендэрийн тэгш эрхийн зарчмын уялдааг хангах үүрэг бүхий жендэрийн асуудал хариуцсан мэргэшсэн албан тушаалтныг Хууль зүйн яаманд бий болгох |
|
|
|
|
Хууль зүйн яам |
Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс |
|||
3.4 |
Жендэрийн үзэл баримтлалын салбарын бодлогын хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг хяналт-шинжилгээ үнэлгээний бодлоготой нийцүүлсэн аргачлал гаргах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөлүүд |
|||
3.5 |
Орон нутагт хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрт жендэрийн үнэлгээ хийж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нийцүүлэх саналыг шалгуур үзүүлэлтийн хамт боловсруулан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан, шийдвэр гаргуулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Жендэрийн үндэсний хорооны салбар хороод, Аймаг, нийслэлийн ИТХ |
|||
Зорилт 4. Бүх нийтийн жендэрийн боловсрол, соёлыг дэмжсэн албан болон насан туршийн боловсролын тогтолцоог бий болгон хөгжүүлж, гэгээрэл сурталчилгааны ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлнэ. |
||||||||||
4.1 |
Сургуулийн өмнөх болон бага, дунд сургуулийн багш бэлтгэх боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт багшийн зайлшгүй эзэмшвэл зохих жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой агуулгыг тусгах, түүнийг туршин, үр дүнг үнэлэх |
|
|
|
|
Боловсрол, шинжлэх ухааны яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
4.2 |
Албан болон насан туршийн сургалтын ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг жендэрийн мэдрэмжтэй болгоход зориулан үнэлгээ хийх |
|
|
|
|
Боловсрол, шинжлэх ухааны яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
4.3 |
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, эзэд, холбоодын төлөөллийг оролцуулсан зөвшилцөх зөвлөл байгуулан нийтлэлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох талаар холбогдох арга хэмжээ авах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Хэвлэл, мэдээллийн байгууллагын нэгдсэн холбоо |
|||
4.4 |
Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүний эрх, жендэрийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэн чадавхижуулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Хэвлэлийн хүрээлэн |
|||
4.5 |
Төрийн оролцоотой Боловсрол телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд жендэр, гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн асуудлаар бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх бие даасан тусгай нэвтрүүлэг, цагтай болох |
|
|
|
|
МҮОНРТ, Боловсрол телевиз |
Жендэрийн үндэсний хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам |
|||
4.6 |
Жендэрийн асуудлаар бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх нөлөөлөл, гэгээрэл сурталчилгааны ажлыг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн бус байгууллагууд |
|||
4.7 |
Олон нийтэд хуулийг сурталчлах хялбарчилсан мэдээллийг бэлтгэн тараах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Төрийн бус байгууллагууд |
|||
Зорилт 5. Жендэрийн шууд болон шууд бус ялгаварлан гадуурхалтыг бууруулж, түүнээс урьдчилан сэргийлэх орчинг бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаархи хуулийн хэрэгжилтийг хангах механизмыг бий болгоно. |
||||||||||
5.1 |
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг холбогдох бодлогын баримт бичиг, хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэхэд шаардлагатай алхам, арга хэмжээг тодорхойлох |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Хууль зүйн яам |
|||
5.2 |
Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдол гаргах, хянан шийдвэрлэхтэй холбоотой удирдамж батлан, хэрэгжүүлэх |
|
|
|
|
Хүний эрхийн Үндэсний Комисс |
Жендэрийн үндэсний хороо, Хууль зүйн яам |
|||
5.3 |
Хүний эрхийн үндэсний комиссын хоёр жил тутмын илтгэлд жендэрээр ялгаварлан гадуурхах явдлыг зогсоох чиглэлээр авсан арга хэмжээг тусгай бүлэг болгон оруулах |
|
|
|
|
Хүний эрхийн Үндэсний Комисс |
Жендэрийн үндэсний хороо
|
|||
5.4 |
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон бусад холбогдох конвенцийн (жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг) хэрэгжилтэд хяналт тавих зорилго бүхий үндэсний багийг бүрдүүлж, чадавхижуулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Төрийн бус байгууллагууд |
|||
5.5 |
Хуульчдыг бэлтгэх, сонгон шалгаруулах, давтан сургах, хуульчдын үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендэрийн тухай ойлголт, жендэрийн тэгш эрхийг зөрчсөн гомдлыг шийдвэрлэх арга зүйн талаар тусгах |
|
|
|
|
Хууль зүйн яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
Төрийн алба дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авах үндсэн арга хэмжээ: |
||||||||||
5.6 |
Төрийн албан хаагчдын хүйсийн төлөөллийн доод хязгаарын заалтыг хангах тусгай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх удирдамжийг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх |
|
|
|
|
Төрийн албаны зөвлөл |
Жендэрийн үндэсний хороо, түүний салбар хороо, зөвлөлүүд |
|||
5.7 |
Судалгаа хийсний үндсэн дээр хүйсийн харьцаа алдагдсан салбаруудын талаархи мэдээллийг гаргаж, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн бодлогыг салбар тус бүрээр тодорхойлох |
|
|
|
|
Төрийн албаны зөвлөл |
Жендэрийн үндэсний хороо, түүний салбар хороо, зөвлөлүүд |
|||
5.8 |
Төрийн байгууллагын ажлын байр, үйлчилгээнд жендэрээр ялгаварлан гадуурхах явдлаас ангид байлгахад чиглэсэн хэм хэмжээ, стандартыг бий болгож баталгаажуулах |
|
|
|
|
Төрийн албаны зөвлөл |
Жендэрийн үндэсний хороо, түүний салбар хороо, зөвлөлүүд |
|||
5.9 |
Төрийн албан хаагчдын давтан болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт жендэрээр ялгаварлан гадуурхах явдлаас урьдчилан сэргийлэх сургалтын модуль боловсруулан тусгах |
|
|
|
|
Төрийн албаны зөвлөл |
Жендэрийн үндэсний хороо |
|||
5.10 |
Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын шалгалтын агуулгад хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгах |
|
|
|
|
Төрийн албаны зөвлөл |
Жендэрийн үндэсний хороо |
|||
Хөдөлмөрийн харилцааг жендэрийн мэдрэмжтэй болгох талаар авах үндсэн арга хэмжээ: |
||||||||||
5.11 |
Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг дэмжих жендэрийн мэдрэмжтэй, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулж, аж ахуйн нэгж байгууллагын хамтын гэрээ, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгуулан хэрэгжүүлэх |
|
|
|
|
Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо
|
Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, МҮЭХ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, |
|||
5.12 |
Албан бус ажил эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрхийн байдалд дүгнэлт өгөх, хот, суурин газрын төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүдийн ажлын байрны стандартыг боловсруулан баталж мөрдүүлэх
|
|
|
|
|
Хөдөлмөрийн яам |
Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Стандартчилал, хэмжил зүйн газар |
|||
5.13 |
Эрэгтэй, эмэгтэй ажилчдад олгох цалин, үнэлгээний асуудалд адил тэгш хандах, тэгш боломж олгох талаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартыг хөдөлмөрийн хууль тогтоомжид тусгах |
|
|
|
|
Хөдөлмөрийн яам |
Хууль зүйн яам, Жендэрийн үндэсний хороо |
|||
5.14 |
Эрэгтэй, эмэгтэй ажилчдад адил тэгш хандах, тэгш боломж олгох, нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах асуудлыг олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмжүүдэд тулгуурлан боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах |
|
|
|
|
Хөдөлмөрийн яам
|
Эдийн засгийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
|||
5.15 |
Гэр бүлийн хүрээнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж, үйлчилгээний хөдөлмөрийн үнэлгээг үндэсний тооцооны өргөтгөсөн тогтолцоонд оруулж тооцох аргачлалыг боловсруулж, үнэлгээгүй хөдөлмөрийг урамшуулах, үнэлэх эрх зүйн орчинг бий болгох |
|
|
|
|
Үндэсний статистикийн хороо |
Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам |
|||
5.16 |
Улирлын байдлаас хамааралтай дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцогчид, ашигт малтмалыг гар аргаар олборлогчид, ченжүүд, гадаадад хөдөлмөр эрхлэгчид болон гэрийн мал аж ахуйн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, эрсдэлээс хамгаалахад чиглэсэн бодлогыг (эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах) тодорхойлж, хэрэгжүүлэх
|
|
|
|
|
Хөдөлмөрийн яам |
Хууль зүйн яам, Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
|||
5.17 |
Ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах, гомдлыг хянан шийдвэрлэхэд чиглэсэн асуудлыг байгууллагын дотоод дүрэм, журамд тусгуулан, түүнийг дагаж мөрдүүлэн, хянан шалгах
|
|
|
|
|
Хөдөлмөрийн яам
|
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Жендэрийн үндэсний хороо |
|||
Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авах үндсэн арга хэмжээнүүд: |
||||||||||
5.18 |
Гэр бүлийн гишүүдийн газар болон өмч эзэмших, захиран зарцуулах харилцаа, өрхийн орлого нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн бодлого, хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийж, санал боловсруулан хэрэгжүүлэх |
|
|
|
|
Эдийн засгийн хөгжлийн яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
Өрх тэргүүлсэн олон хүүхэдтэй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой эцэг, эхчүүдийг дэмжих хугацаат хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх |
|
|
|
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Жендэрийн үндэсний хороо |
||||
Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн хөгжилд хандах хандлагад өөрчлөлт оруулах, оролцоог нэмэгдүүлэх талаархи үйл ажиллагааг өргөжүүлэх, зохион байгуулах |
|
|
|
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Жендэрийн үндэсний хороо |
||||
“Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн хариуцлага”-ын талаар залуу гэр бүлд мэдээлэл, сургалт, зөвлөгөө өгөх төвүүдийг бий болгох |
|
|
|
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Аймаг, нйислэл, сум, дүүргийн ЗДТГ |
Жендэрийн үндэсний хороо, түүний салбар хороод, Гэрлэх ёслолын ордон |
||||
5.19 |
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулах |
|
|
|
|
Хууль зүйн яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
Гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбогдон гарсан гомдол, зөрчил, хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоог дэмжих |
|
|
|
|
Хууль зүйн яам |
Жендэрийн үндэсний хороо |
||||
5.20 |
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн 3 дахь шатны төлөвлөгөөг боловсруулж, батлуулан, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх |
|
|
|
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Сангийн яам, Жендэрийн үндэсний хороо |
|||
5.21 |
Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдлын түгээмэл үр дагаврыг арилгах зорилгоор хүүхдийн тэтгэмжийн сан байгуулах зэрэг олон улсын хэмжээнд нэвтэрсэн үр дүнтэй үйл ажиллагааг судлан өөрийн орны нөхцөлд зохицуулан хэрэгжүүлэх санал боловсруулан шийдвэрлэх |
|
|
|
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Хууль зүйн яам |
|||
5.22 |
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвүүдийг олон улсын байгууллагуудын техник, санхүүгийн тусламжаар байгуулан нэгдмэл удирдлагаар хангаж, төсвөөс санхүүжүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэх |
|
|
|
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо |
|||
5.23 |
Жендэрт суурилсан хүчирхийллийн (хүн худалдаалах гэмт хэрэг гэх мэт) хохирогчдыг хамгаалах байр, сэтгэл зүйн үйлчилгээг хүргэх механизмыг бий болгох |
|
|
|
|
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
Эрүүл мэндийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авах үндсэн арга хэмжээ: |
||||||||||
5.24 |
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог хэрэгцээ (нас ахисан эмэгтэй, эрэгтэй хүмүүст болон эрэгтэйчүүдийн эмнэлэг)-нд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлж, хүний нөөцийг бэлтгэх |
|
|
|
|
Эрүүл мэндийн яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
5.25 |
Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг жендэрийн агуулгатай болгох |
|
|
|
|
Эрүүл мэндийн яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
5.26 |
Өсвөр, залуу үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, хорт зуршлаас (архи, тамхи, мансууруулах бодис, цахим тоглоомд донтох) сэргийлэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх |
|
|
|
|
Эрүүл мэндийн яам |
Жендэрийн үндэсний хороо |
|||
Улс төрийн хүрээн дэхь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авах үндсэн арга хэмжээ: |
||||||||||
5.27 |
Улс төрийн шийдвэр гаргах шатанд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах зорилгоор хууль тогтоох дээд байгууллагад суудал хадгалах хүйсийн доод хязгаарыг хуульчлан тогтоох санал боловсруулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг |
|||
5.28 |
Улс төрийн намуудын дүрэм, үзэл баримтлал болон сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөрт нь жендэрийн дүн шинжилгээ хийх, хийлгээгүй нөхцөлд Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй байх эрх зүйн орчинг бий болгох |
|
|
|
|
Сонгуулийн ерөнхий хороо |
Жендэрийн үндэсний хороо, Улс төрийн намууд |
|||
Зорилт 6. Жендэрийн мэдрэмжтэй төсөв зохиох арга зүйг улсын нэгдсэн болон орон нутгийн төсвийг боловсруулах, батлах үйл явцад нэвтрүүлнэ. |
||||||||||
6.1 |
Жендэрийн мэдрэмжтэй төсвийн арга барилыг улсын болон орон нутгийн төсвийг боловсруулах, батлах явцад нэвтрүүлэх нэгдсэн удирдамж гарган сурталчлах |
|
|
|
|
Сангийн яам |
Жендэрийн үндэсний хороо, Эдийн засгийн хөгжлийн яам |
|||
6.2 |
Улсын болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурал, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхэд жендэрийн үнэлгээ хийлгэх аргачлал боловсруулан хэрэгжүүлэх |
|
|
|
|
Сангийн яам |
Аймаг, нийслэлийн ИТХ |
|||
6.3 |
Төсвийн зарцуулалтын хяналт-шинжилгээнд үндэсний болон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж, жендэрийн үнэлгээ хийлгэх |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
салбар хороо, зөвлөлүүд |
|||
6.4 |
Жендэрийн мэдрэмжтэй төсөв боловруулах талаар төсвийн ерөнхийлөн захирагч нарт зориулсан тусгай чиглэл боловсруулах |
|
|
|
|
Жендэрийн үндэсний хороо |
Сангийн яам |
Текст томруулах
A
A
A