A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АРЬС, ШИР БЭЛТГЭН ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ /ЗГ-ын 2013-11-30-ны 394-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 48 дугаар
                                                                               тогтоолын 2 дугаар хавсралт

 

ҮНДЭСНИЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АРЬС, ШИР БЭЛТГЭН ТУШААСАН
ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН
УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

/ЗГ-ын 2013-11-30-ны 394-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Арьс, ширийг гүн боловсруулах үндэсний үйлдвэр (цех, төв, цэг    зэрэг)-т (цаашид “үйлдвэр” гэх) арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд (цаашид “малчин” гэх) мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2. Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн1 малчин, мал бүхий этгээдэд үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн  шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгоно.

 

1.3. Малчин нь малаа бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд технологийн хугацаанд нь тогтмол хамруулсан байна.

 

1.4. Үйлдвэрт арьс, шир тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох талаархи хууль тогтоомж, журмыг тухайн нутаг дэвсгэртээ сурталчлах, малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, мал эмнэлэг, үржлийн нэгж зохион байгуулна.

 

1.5. Тухайн нутаг дэвсгэрт малчдад мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.

 

1.6. Улсын хэмжээнд энэхүү журмын хэрэгжилтэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хяналт тавьж ажиллана.

 

Хоёр: Малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох зарчим

 

2.1. Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгжээс арьс, ширэнд мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, малд малын эрүүл мэндийн гэрчилгээ олгоно.

 

2.2. Орон нутаг дахь Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгч (цаашид “холбооны төлөөлөгч” гэх) малчнаас арьс, шир хүлээн авахдаа арьс, шир бэлтгэлийн баримтыг (цаашид “баримт” гэх) гурван хувь үйлдэж нэг хувийг өөртөө, хоёр хувийг малчинд хүлээлгэн өгнө.

 

2.3. Малчин нь мал бэлтгэлийн төлөөлөгчид мал худалдах тохиолдолд худалдан авагч тал малыг нядалсаны дараа арьс, ширийг үндэсний үйлдвэр эсхүл холбооны төлөөлөгчид нийлүүлэх нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулна. Энэхүү журамд заасан “Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн” гэснийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 


2.4. Малчнаас мал худалдан авсан мал бэлтгэлийн төлөөлөгч нь энэ тухай баримтыг гурван хувь үйлдэж нэг хувийг өөртөө, хоёр хувийг малчинд хүлээлгэн өгнө. 

 

2.5. Мал бэлтгэлийн төлөөлөгч нь арьс, ширийг баримтын хамт арьс, шир боловсруулах үндэсний үйлдвэрт эсхүл холбооны төлөөлөгчид тушаана.

 

2.6. Малчин энэхүү журмын 2.2 болон 2.4-т заасан баримтын нэг хувийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтанд хүлээлгэн өгнө.

 

2.7. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтан баримтыг малчдаас хүлээн авч, малчны хаяг, малын тоо, мэдээллийн нэгдсэн сантай тулгаж, тушаасан арьс, ширний болон худалдан борлуулсан малын төрөл, тоо хэмжээг нэгтгэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулж холбогдох материалыг аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газарт  жил бүрийн 7 дугаар сарын 15-ны болон 1 дүгээр сарын 15-ны дотор хоёр удаа хүргүүлнэ.

 

2.8. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь сум, дүүргээс ирүүлсэн материалыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон анхан шатны баримттай тулган нэгтгэж, аймгийн хэмжээний материалыг 8 дугаар сарын 15-ны дотор болон 2 дугаар сарын 15-ны дотор жилд хоёр удаа Мал хамгаалах санд хүргүүлнэ.

 

2.9. Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо нь үйлдвэр тус бүрээс арьс, шир худалдан авсан бүртгэл болон баримтыг нэгтгэн жил бүрийн 8 дугаар сарын 15-ны болон 2 дугаар сарын 15-ны дотор жилд хоёр удаа Мал хамгаалах санд хүргүүлнэ.

 

2.10. Мал хамгаалах сан нь аймаг, нийслэл болон Холбооноос ирүүлсэн материалыг харьцуулан хянаж, үйлдвэрт арьс, шир тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох асуудлыг үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

2.11. Үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн урамшуулал олгох шийдвэрийг жилд 2 удаа гаргаж сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

 

2.12. Энэхүү журмын 2.11-т заасан шийдвэрийг үндэслэн урамшуулалд шаардагдах хөрөнгийг Мал хамгаалах сангаас зохих журмын дагуу жил бүрийн        4 дүгээр сарын 1-ний дотор болон 10 дугаар сарын 1-ний дотор орон нутагт шилжүүлнэ.

 

2.13. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь энэхүү журмын 2.11-т заасан шийдвэрийн дагуу урамшууллыг малчны хувийн дансанд шилжүүлнэ.

 

2.14. Энэхүү журмын 2.6-д заасан үүргийг биелүүлээгүй, баримтад засвар хийсэн малчинд урамшуулал олгохгүй.

 


Гурав. Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо,
үйлдвэрийн үүрэг

 

3.1. Арьс ширэнд анхан шатны боловсруулалтаас дээш шатны боловсруулалт хийх үйлдвэрийн жагсаалтыг Холбоо жил бүр баталж, олон нийтэд зарлана.

 

3.2. Холбоо нь дараахь ажлыг зохион байгуулна:

 

3.2.1. энэхүү журмын 3.1-д заасан жагсаалтад орсон үйлдвэрийг яам, Мал хамгаалах сангийн өмнө төлөөлөх;

 

3.2.2. Холбооны төлөөлөгч болон мал бэлтгэгчид итгэмжлэл олгох;

 

3.2.3. худалдан авсан арьс, ширэнд чанарын тордолт хийх, гарах хохирлыг бүрэн хариуцах гэрээг Холбооны төлөөлөгчтэй байгуулж ажиллуулах;

 

3.2.4. арьс, шир хүлээн авах баримтын маягтыг хуваарилах, олгох, тооцох;

 

3.2.5. үйлдвэр нь малчин болон мал бэлтгэлийн төлөөлөгчөөс арьс, шир худалдан авахдаа зах зээлийн үнийг баримталж байгаа эсэхэд хяналт тавих;

 

3.2.6. үйлдвэрүүдээс төслийн үр дүнгийн талаар мэдээ авч нэгтгэх, үр дүнг нь хэлэлцэж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох яамтай хамтран ажиллах.

 

3.3. Үйлдвэр нь дараахь үүрэгтэй:

 

3.3.1. арьс, шир худалдан авахдаа зах зээлийн үнийг баримтлах;

 

3.3.2. худалдан авсан арьс, ширний талаархи мэдээ, холбогдох баримтыг нэгтгэн холбоонд энэхүү журмын 2.9-д заасан хугацаанд багтаан хүргэнэ.

 

Дөрөв. Урамшуулал олгох хөрөнгийг төлөвлөх

 

4.1. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь мал тооллогын дүн, сүргийн эргэлтэд үндэслэн дараа жил бэлтгэн нийлүүлэх боломжтой бэлтгэлийн мал болон арьс, ширний төрөл, тоо хэмжээ, тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа үйлдвэрийн жагсаалт, тэдгээрийн хүчин чадлыг сум, дүүрэг тус бүрээр гаргаж, жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.

 

4.2. Холбоо нь үйлдвэр тус бүрийн дараа жил худалдан авах арьс, ширний төрөл, тоо хэмжээг үйлдвэрлэлийн хүчин чадалд нь нийцүүлэн гаргаж нэгтгэн жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.

 

4.3. Мал хамгаалах сан нь тухайн жилийн сүргийн бүтэц болон энэхүү журмын 4.1, 4.2-т заасан мэдээллийг харьцуулан судалж, дараа жил үйлдвэрт нийлүүлэгдэх арьс, ширний төрөл, тоо хэмжээг тодорхойлж хоршооны гишүүн, мал бүхий этгээдэд олгох урамшууллын хэмжээг төлөвлөж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад тусгуулах санал тавина.

 

Тав. Тайлагнах, хяналт тавих



5.1. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар малчдад урамшуулал олгосон тухай тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 25 болон 10 дугаар сарын    25-ны дотор аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газарт хүргүүлнэ.

 

5.2. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь энэхүү журмын 5.1-д заасан сум, дүүргийн мэдээг нэгтгэн жил бүрийн  5 дугаар сарын 1-ний болон  11 дүгээр сарын 1-ний дотор Мал хамгаалах санд хүргүүлнэ.

 

5.3. Мал хамгаалах сан нь тухайн онд урамшуулалд хамрагдсан малчны бүртгэл, хөрөнгийн зарцуулалтын талаархи мэдээ, тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний болон 7 дугаар сарын 1-ний дотор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд тус тус хүргүүлнэ.

 

5.4. Мал хамгаалах сан нь жил бүр урамшуулалд зарцуулсан хөрөнгө, санхүүгийн тайланд аудит хийлгүүлсэн байна.

 

5.5. Мал хамгаалах сан нь урамшуулал олгох асуудлыг төлөвлөх, олгохтой холбоотой материал, мэдээлэл, тайланг архивын нэгж болгон хадгална.

 

Зургаа. Хариуцлага

 

6.1. Малчны нийлүүлсэн арьс, ширний нэр төрөл, тоо хэмжээний талаар буруу ташаа мэдээ гаргасан, баримтыг засварласан үйлдвэрт хөнгөлөлтэй зээл дахин олгохгүй бөгөөд гарсан хохирлыг бүрэн төлүүлнэ.

 

6.2. Малчинд арьс, шир бэлтгэсэн тухай хуурамч гэрчилгээ олгосон мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, гарсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

6.3. Урамшууллын материалыг нэгтгэх, хянах явцад албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж алдаа дутагдал гарсан тохиолдолд гарсан хохирлыг тухайн албан тушаалтан бүрэн хариуцна.

 

6.4. Энэ журмын 2.9 болон 3 дахь бүлэгт заасан нөхцөлийг зөрчсөн үйлдвэрийн зээлийн хүүг арилжааны зээлийн хүүд шилжүүлэх, малчин, мал бүхий этгээдэд учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээг авна.

 

 


------оОо------