A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг дахин бүртгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг дээр 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн зарчмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Н.Туяад даалгасугай..

2."Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн зарчмаар ажиллах болсонтой холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаар хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтнуудаа Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг дээр байрлуулан ажиллуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай..

З.Холбогдох сайд нартай хамтран гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг дахин бүртгэх ажлыг 1999 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 25-ны дотор багтаан зохион байгуулж үр дүнг Засгийн газарт 2000 оны 1 дүгээр сарын 10-ны дотор танилцуулахыг Гадаад харилцааны сайд Н.Туяад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Гадаад харилцааны сайд Н.ТУЯА