A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 106 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт


ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УЧИРСАН ХОХИРЛЫГ
ТООЦОХ ЖУРАМ

 

    Нэг. Нийтлэг үндэслэл

 

          1.1. Байгаль хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 12.1.6-д заасан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тооцож, тодорхойлоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.

          1.2. Ой, хээрийн түймэр (цаашид ”түймэр” гэх)-ээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь 5-аас доошгүй гишүүнтэй байна. Ажлын хэсэгт хууль хяналт, онцгой байдал, байгаль орчны асуудал хариуцсан байгууллага, сум дундын болон сумын ойн ангийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулах бөгөөд хэрэв түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох булш, бунхан, хиргэсүүр түймэрт өртсөн тохиолдолд соёлын өвийн бүртгэл, мэдээллийг хариуцсан ажилтанг оруулна.

         1.3. Ажлын хэсэг нь ой модны шаталтын зэрэглэл, түймрээс учирсан хохирлыг тогтоож, акт үйлдэх бөгөөд энэ нь түймэр тавьсан, санамсаргүй түймэр алдсан буруутай этгээдтэй эрх бүхий байгууллагаас хариуцлага тооцох, түүнээс нөхөн төлбөр гаргуулах үндсэн баримт болно.

 

Хоёр. Түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа явуулах

 

        2.1. Түймрээс учирсан хохирлыг тодорхойлох зорилгоор шатсан талбайг судлах ажил нь бэлтгэл ажил болон хээрийн судалгаа гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

   2.1.1. бэлтгэл ажил нь дараахь ажилбараас бүрдэнэ:

1) тухайн бүс нутгийн байр зүйн болон бусад холбогдох газрын зураг, лавлах материалыг  бэлтгэж, түймэр гарсан газрыг тоймлон тэмдэглэх;

2) түймрийн хохирлыг тодорхойлоход шаардагдах ой, хадлан, бэлчээр, ан амьтан зэрэг байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний материалыг бүрдүүлж, нарийвчлан судлах;

3) түймэрт нэрвэгдсэн газар байрлаж байсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эд материалын хохирлын талаар мэдээлэл цуглуулах;

4) түймэртэй тэмцэхэд гарсан зардалтай холбоотой материалыг бүрдүүлэх;

5) түймэрт нэрвэгдсэн талбайд үзлэг явуулахад шаардагдах тээврийн хэрэгсэл, уналга, багаж хэрэгсэл, ажлын хувцас бэлтгэх.

         2.1.2. хээрийн судалгаа нь тойм болон жишиг судалгаа гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ:

 

          1) тойм судалгааг түймэрт нэрвэгдсэн нийт газрыг хамруулан хийнэ. Энэ судалгаагаар тухайн түймрийн төрөл, хэлбэр, эрчим, тархалтын хэмжээг тоймлон тогтоож, байр зүйн зурагт тэмдэглэн, түймэрт нэрвэгдсэн эд хөрөнгийн хэмжээ, түймэрт шатсан байдлыг тогтоож, түймрийн шаталтын зэрэглэлийг нарийвчлан тогтоох зорилгоор жишиг талбай байгуулах газрыг сонгоно;

           2) нэг жишиг талбай нь 20х20 м (400 м І)-30х30 м (900м І) хэмжээтэй байна.  Жишиг талбайн нийлбэр хэмжээ нь тойм судалгаа хийсэн түймэрт нэрвэгдсэн талбайн 1-ээс доошгүй хувийг хамарсан байна;

        3) жишиг талбайг тухайн нутаг дэвсгэрийн түймэрт нэрвэгдсэн байдлыг төлөөлөн илэрхийлж чадахаар хэсэг, янз бүрийн эрчимтэй шатсан газарт байгуулна.

 

Гурав. Ой модны шаталтын зэрэглэл тогтоох

 

       3.1. Ой модны шаталтын зэрэглэлийг зөв тогтоож түймрээс учирсан хохирлыг янз бүрийн эрчимтэй шатсан ойн талбай бүрээр нарийвчлан тооцон тодорхойлсноор, сөрөг үр дагаврыг арилгах, шатсан ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ  боловсруулна.

       3.2. Ойн түймэрт нэрвэгдсэн байдлыг харгалзан тухайн ой модны шаталтын зэрэглэлийг сул, дунд, хүчтэй, нэн хүчтэй гэж ангилна.

       3.3. Түймэрт нэрвэгдсэн ой модны нөөцийн 15 хүртэл хувь нь цаашид ургах боломжгүй болсон тохиолдолд шаталтын сул зэрэглэлд, модны нөөцийн 16-45 хүртэл хувь шатсан бол дунд зэрэглэлд, 46-75 хүртэл хувь шатсан бол хүчтэй зэрэглэлд, 76-гаас дээш хувь шатсан нөхцөлд шаталтын нэн хүчтэй зэрэглэлд тус тус хамааруулна.

      3.4. Янз бүрийн эрчимтэй шатсан ойд жишиг талбай байгуулан мод, өсвөр модны тооллого, хэмжилт хийж, амьд болон үхсэн модны тоо, нөөц, ургаа модны гэмтлийн шинж байдлыг тогтооно. Үүний зэрэгцээ ургамлын нөмрөг, хөрсний шатсан байдалд үнэлгээ өгч ой модны шаталтын зэрэглэлийг тогтооно.

      3.5. Ойн түймрийн шаталтын зэрэглэлийг тооцсон хүснэгт, материалыг түймрээс учирсан хохирлыг тогтоосон актад хавсаргана.

 

Дөрөв. Экологийн хохирлыг тодорхойлох

 

        4.1. Тухайн талбай дахь байгалийн нөөц баялаг, ойн шаталтын зэрэглэлтэй уялдуулан экологийн хохирлыг мөнгөн үнэлгээгээр илэрхийлнэ.

        4.2. Экологийн хохирлыг тооцохдоо тухайн баялгийн нэгж талбайн     экологи-эдийн засгийн үнэлгээг үндэс болгоно.

         4.3. Шаталтын сул зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээний 5 хувиар, шаталтын дунд зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээний 10 хувиар, шаталтын хүчтэй зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг уг үнэлгээний 20 хувиар, нэн хүчтэй зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг уг үнэлгээний 30 хувиар тооцно.

        4.4. Шатсан ойн экологийн хохирлыг модны төрөл тус бүрээр тооцно.
 
        4.5. Түймэрт нэрвэгдсэн талбай дахь модны төрөл бүрээр тооцсон хохирлын нийлбэрээр нийт учирсан хохирлыг тогтооно.

        4.6. Болцын нас гүйцээгүй ойд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн болон модны нөөцийн эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан ой модны насны ангийн дараахь итгэлцүүрээр бууруулж тооцно:

                                           Ой модны насны ангийн итгэлцүүр

Насны ангилал Ойн төрөл
Шилмүүст Навчит
1 дүгээр 0.24 0.35
2 дугаар 0.31 0.48
3 дугаар 0.45 0.91
4 дүгээр 0.67 0.95
5 болон түүнээс дээш 1.0 1.0

       4.7. Түймэрт нэрвэгдсэн бэлчээрийн хохирлыг намрын улиралд хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн гектарын суурь үнэлгээг 0.03, хаврын улиралд 0.01 итгэлцүүрээр үржүүлж тооцно.

 

Тав. Эд хөрөнгийн хохирлыг тодорхойлох



        5.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн хохирлыг дараахь байдлаар тодорхойлно:

            5.1.1. барилга байгууламж, машин, техник тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийн хохирлыг тайлан тэнцлийн үнээр, ийм үнэгүй бол тэдгээрийг ашиглаж эхлэх үеийн зах зээлийн үнийг үндэслэн шатсан байдал, элэгдэл, хорогдлын шимтгэлийг харгалзан;

           5.1.2. шатсан орон сууц, гэр, малын хашаа, саравчны хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнэ, ашиглалтын хугацааг харгалзан;

           5.1.3. бэлтгэсэн мод, өвс, хүнсний ногоо, мал, гэрийн тэжээмэл амьтны хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнээр.

      5.2. Түймэрт шатсан таримал ургамал, үр тарианы хохирлыг тухайн жилд 1 га-гаас авахаар тогтоосон ургацын хэмжээгээр, хэрэв ургацын хэмжээг тухайн жилд тогтоогоогүй бол 1 га-гаас сүүлийн 3 жилд авсан дундаж ургацын хэмжээгээр тухайн үеийн зах зээлийн үнээр тооцно.

      5.3. Ойн санд шилжээгүй таримал ойд учирсан хохирлыг 1 га талбайд уг ойг тарьж ургуулахад зарцуулсан тухайн үеийн зардлаар тооцно.

      5.4. Мод үржүүлгийн байнгын болон түр талбай, хүлэмжид үржүүлж байгаа бөгөөд стандартын хэмжээнд хүрээгүй тарьц, суулгацын хохирлыг үр бэлтгэх, хөрс боловсруулах, тэдгээрийг ургуулахад усалж, арчилж, хамгаалсан ажлын бодит зардлаар, мод үржүүлгийн газарт хашилт, хамгаалалт хийсэн, барилга байгууламж, стандартын хэмжээнд хүрсэн тарьц, суулгацын хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнээр тооцно.


Зургаа. Зардал тооцох

 

      6.1. Ой, хээрийн түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг санхүүгийн үндсэн баримтыг үндэслэн шууд болон шууд бус хэлбэрээр тооцно.

      6.2. Шууд зардалд түймэртэй тэмцэхэд дайчлагдан ажилласан машин техникт хэрэглэсэн шатахуун, хоол хүнсний үнэ, бусад зардал багтана.

      6.3. Шууд бус зардалд түймэрт дайчлагдан ажилласан хүмүүсийн цалин, томилолтын зардал, онгоц, нисдэг тэрэг, бусад тээврийн хэрэгсэл ашигласны хөлс, холбооны хэрэгслээр ярьсан зардал, түймэртэй тэмцэхэд зориулан тусламжаар ирүүлсэн техник хэрэгслийн тээврийн зардал, гаалийн татвар, түймэрт нэрвэгдсэн талбайд үзлэг явуулахад шаардагдах тээврийн хэрэгсэл, уналга, багаж хэрэгсэл, ажлын хувцасны зардал, машин, техник ашигласны хөлс тус тус багтана.



Долоо. Учирсан хохирлын акт тогтоох

 

        7.1. Экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг үндэслэн түймрээс учирсан хохирлын актыг тогтооно. Түймрээс учирсан хохирлын актад энэхүү журмын 1.2-т заасан ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж зохих шатны Засаг даргаар баталгаажуулна. Актад холбогдох тооцоо, баримт, зураг зэргийг хавсаргана.

           7.2. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актыг энэхүү журмын хавсралтаар баталсан маягт 1-ийн дагуу үйлдэнэ.

           7.3. Актыг 4 хувь үйлдэж гэм буруутай этгээдээр гарын үсэг зуруулан (ийм этгээд тогтоогдоогүй бол гарын үсэггүйгээр) зохих шатны Засаг даргын Тамгын газар, хууль хяналтын байгууллага, онцгой байдлын болон ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус 1 хувийг хүргүүлнэ.

         7.4. Тухайн шатны Засаг даргын Тамгын газар тогтоосон актад маргаан гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.

           7.5. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актыг Ойн тухай хуулийн 43.1-д заасан хугацаанд багтаан гаргана.

       7.6. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акттай холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг тухайн шатны Засаг дарга материалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

 

-----оОо-----
 

 “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг
тооцох журам”-ын хавсралт


                                                                                                                            Маягт 1
                                                                      Батлав:  . . . . . . . . .  аймаг, нийслэлийн       
                                                                      . . . . . . . . . . . сум, дүүргийн Засаг дарга    
                                                                      . . . . . . . . . . . . . . . . . . . . . (                     )


 
ОЙ , ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УЧИРСАН  ХОХИРЛЫН АКТ

 

…………….. аймаг  (нийслэл)-ийн ……..……… сум (дүүрэг)-ын …...…….. баг (хороо)-ийн нутаг ……………… гэдэг газар … оны … сарын … -ны өдөр ойн, хээрийн түймэр (доогуур зур) гарч … оны … сарын … өдөр унтарсан. Шатсан газрын газар зүйн байршил (уртраг, өргөрөг) ............................. . Түймрийн хэлбэр (оройн, гадаргуугийн, хөрсний) …………….... Түймэрт нэрвэгдсэн талбай …….. га, үүнээс шаталтын сул зэрэглэлтэй талбай …… га, дунд зэрэглэлтэй талбай ....... га, хүчтэй зэрэглэлтэй талбай ....... га, нэн хүчтэй зэрэглэлтэй талбай ...... га.

 

Хохирлын төрөл

Түймэрт     нэрвэгдсэн байгалийн баялаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгө

Хэмжих нэгж

Хохирлын хэмжээ

 
 

Экологийн

хохирол

Ойн      экологи-эдийн засгийн хохирол

га/мян.төг

 

 

Бэлчээр,    хадлангийн талбай

га/мян.төг

 

 

Ан, амьтан

толгой/мян.төг

 

 

Эд хөрөнгийн

хохирол

Барилга байгууламж

Барилга, байгууламж

шир/мян.төг

 

 

Гэр

шир/мян.төг

 

 

Хашаа, саравч

шир/мян.төг

   

Таримал ургамал

Таримал ургамал, үр тариа

га/мян.төг

 

 

Модны тарьц, суулгац

мян.шир/мян.төг

   

Нөөцөлж хураасан ургамал, мод

Бэлтгэж хураасан мод

шоо.метр/мян.төг

 

 
 

Бэлтгэсэн өвс, тэжээл

тн./мян.төг

 

 

Хураасан тариа

тн./мян.төг

 

 

Түүх, соёлын дурсгал

Булш

тоо/мян.төг

   

Бунхан

тоо/мян.төг

   

Хиргэсүүр

тоо/мян.төг

   

Машин техник

ш/мян.төг

 

 
       

Бод мал

толгой/мян.төг

 

 

Бог мал

 

толгой/мян.төг

 

 

Гэрийн тэжээвэр амьтан

толгой/мян.төг

 

 

Холбоо, эрчим хүчний шонгийн мод

ш/мян.төг

 

 

Шатаж үрэгдсэн бичиг, баримт

тоо

 

 

Бусад эд зүйл

мян.төг

 

 

Түймэр унтраахад гарсан зардал

Шатахуун

л

 

 

Хоол хүнс

мян.төг

 

 

Онгоц, нисдэг тэрэгний хөлс

мян.төг

 

 

Томилолтын зардал

мян.төг

   
 

Машин, техник ашигласны хөлс

мян.төг

 

 

Холбооны зардал

мян.төг

 

 

Нүүлгэн шилжүүлэх зардал

мян.төг

 

 

Түймэрт өртсөн талбайд судалгаа явуулахад гарсан зардал

Хүмүүсийн цалин, томилолтын зардал

мян.төг

 

 

Машин, техник ашигласны хөлс

мян.төг

 

 

Шатахуун

л

 

 

Багаж хэрэгсэл, ажлын хувцасны зардал

мян.төг

 

 
 

Түймэр унтраахад дайчилсан

Хүн

тоо

   

Машин

тоо

   

Трактор

тоо

   

Мотоцикл

тоо

   

Морь

тоо

   

 

Түймрээс ……………. төгрөгийн хохирол  учирснаас ……………… төгрөгийн хохирлыг … оны … сарын … -ны дотор төлүүлэхээр шийдвэрлэв.

Түймэрт түлэгдсэн хүний тоо …  Түймэрт өртөж нас барсан хүний тоо …

Цаашид авах арга хэмжээний тухай ажлын хэсгийн санал ………………………………………………………………………………………………….....

Түймрийн шалтгаан ……………………………………………...............................
……………………………………………………………………………………………............

Түймэр тавьсан хүний нэр, хаяг: …………………………………………..............

           Акт тогтоосон  ажлын хэсгийн:

Дарга  .................…………….......................................................

Гишүүд: ………………………......................................................