A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛД ОРОЛЦОЖ БАЙГАА ИРГЭДИЙН ХУВИЙН ХАНГАМЖИД БАЙХ ЗҮЙЛС, ЗААВАЛ ЭЗЭМШСЭН БАЙХ АРГА ТЕХНИКИЙН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 106 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт


ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛД  ОРОЛЦОЖ
БАЙГАА ИРГЭДИЙН ХУВИЙН ХАНГАМЖИД БАЙХ ЗҮЙЛС,
ЗААВАЛ ЭЗЭМШСЭН БАЙХ АРГА ТЕХНИКИЙН ЖАГСААЛТ


1. Түймрийг унтраах ажилд оролцож байгаа  иргэдийн  хувийн хангамжид байх зүйлс:

         1.1. Галд тэсвэртэй материалаар хийсэн хөнгөн дулаан хувцас;

         1.2. 2х2 м-ийн хэмжээтэй брезинтэн нөмрөг;

         1.3. Эмийн сан;

         1.4. Резинэн цохиур эсхүл бага оврын хүрз.

2. Түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн заавал эзэмшсэн байх арга техник:

2.1. Түймэр унтраах багаж хэрэгслийг ажиллуулах дадлага, чадвар;

2.2. Түймэр унтраах арга, техник болон хөдөлмөр аюулгүйн үйл ажиллагаанд  суралцсан байх;

2.3. Түймэр унтраах үед түлэгдэж, гэмтсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар.

 

 

                                                                  -----оОо-----