- Нүүр
- Сайдын тушаал
- Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн бүрэлдэхүүн
Эрүүл мэндийн сайдын 2013 оны
68 дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн бүрэлдэхүүн
Зөвлөлийн дарга: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Зөвлөлийн дэд дарга: ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
Нарийн бичгийн дарга: ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн;
Гишүүд:
ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга;
ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;
ЭМЯ-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга;
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга;
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсролын газрын дарга (зөвшилцсөнөөр);
Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал (зөвшилцсөнөөр);
Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн ажиллах хүчний шилжилтийн албаны дарга (Гадаадын эмнэлгийн мэргэжилтний асуудлыг хэлэлцэхэд оролцох );
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга (Гадаадын эмнэлгийн мэргэжилтний асуудлыг хэлэлцэхэд оролцох );
Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн дарга (тухайн мэргэжлийн чиглэлээр гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхэд оролцох);
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга;
Текст томруулах
A
A
A