- Нүүр
- Сайдын тушаал
- Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам
Эрүүл мэндийн сайдын 2013 оны
68 .дугаартушаалын хоёрдугаар хавсралт
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид “Зөвшөөрөл” гэх)-тэй холбоотой үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, энэхүү журам, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2 Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл (цаашид “ Зөвлөл” гэх) ажиллах ба Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын алба нь зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг (цаашид “ажлын алба” гэх) хэрэгжүүлнэ.
1.3 Энэхүү журам нь хүний их, бага эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч мэргэжлээр ажиллаж байгаа болон анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж төгсөж, дээрхи чиглэлээр ажиллах гэж буй эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.4 Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт (цаашид “зөвшөөрлийн шалгалт” гэх)-ын дүн, багц цагийн биелэлтийг үндэслэн 2 ба 5 жилийн хугацаагаар олгоно. Зөвшөөрөл олгосныг нотлох баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна.
1.5Эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэжлээрээ ажиллах баталгаа нь тухайн мэргэжлийн сургалтанд суралцсаныг нотлох диплом буюу түүнтэй адилтгах баримт бичиг байна.
1.6 Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1–д заасан зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн нь эхний жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, хоёр дах жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллана.
Хоёр. Нэр томьёо
Энэхүү журамд бичигдсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1 “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хүний их, бага эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч мэргэжлээр ажиллахыг баталгаажуулсан баримтыг;
2.2 “Төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт” гэж анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллеж төгссөнөөс хойш мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий л хугацаанд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр хийж буй сургалтыг;
2.3 “Багц цаг” гэж эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг;
2.4 “Багц цагийн баталгаажуулалт” гэж эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд суралцаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлснийг нотлох, баримтжуулах үйл явцыг ойлгоно.
Гурав. Зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа
- Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
3.1.2 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд бодлогын зөвлөгөө өгөх;
3.1.3 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмжийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлах;
3.1.4 Эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.5 Гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг Монгол Улсад ажиллуулах мэргэжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах;
3.1.6 Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох, эсэх талаар хэлэлцэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал хүргүүлэх;
3.1.7 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж, шийдвэрлүүлэх;
3.2 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх ба гишүүдийн саналыг цахим болон цаасан хэлбэрээр авч дүгнэлт гаргаж болно.
3.3 Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Зөвлөлийн дарга батлах ба шаардлагатай үед даргын шийдвэрээр төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг нэмэлтээр хэлэлцэж болно.
3.4 Зөвлөлийн дарга хурлын дэгийг батална.
3.5 Зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын төлөвлөгөө, хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулгын хамт, зөвлөлийн даргад танилцуулж батлуулан, Зөвлөлийн гишүүдэд хурал болохоос ажлын 3 хоногийн өмнө хүргүүлсэн байна.
3.6 Зөвлөл нь сард 1 удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн даргын санаачлагаар ээлжит бус хурал зарлан хуралдуулж болно.
3.7 Зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр байна
3.8 Зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай бүрэн танилцаж саналаа бэлтгэж ирэх ба оролцох боломжгүй үед саналаа бичгээр ирүүлнэ. Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн ажиллах хүчний шилжилтийн албаны дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга нар гадаадын эмнэлгийн мэргэжилтний асуудлыг хэлэлцэхэд оролцоно.
3.9 Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хурлаар хэлэлцсэн асуудлын тэмдэглэл хөтөлж, даргаар хянуулж, дарга болон гишүүдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулна.
3.10 Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар нь ажлын албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
Дөрөв. Зөвлөлийн ажлын албаны чиг үүрэг
4.1 Дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
4.2 Зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулах;
4.3 Зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангах;
4.4 Дотоодын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох асуудлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зөвшөөрлийн зөвлөлөөр хянуулан, шийдвэрийн төслийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан, баталгаажуулах;
4.5 Багц цагийн бүрдэлт, зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
4.6 Зөвшөөрлийн мэдээний санг дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн тус бүрээр бүрдүүлэн ажиллуулж, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн талаархи
мэдээллийг www.chd.moh.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд нээлттэй мэдээлэх;
4.7 Зөвшөөрөл олгосон, нөхөн олгосон, хүчингүй болгосон тохиолдолд цахим мэдээний санд тухай бүр тусгах;
4.8 Зөвшөөрлийн шалгалтын сорилын санг бүрдүүлэн, сангийн 50-иас доошгүй хувийг жил бүр шинэчлэн, баяжилтыг тогтмол хийж, нууцлалыг ханган ажиллах;
4.9 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар судалгаа хийж, судалгааны үр дүнг Зөвлөлөөр хэлэлцүүлэн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, судалгааны мэдээллийн сан үүсгэх;
4.10 Шаардлагатай тохиолдолд гадаад орны холбогдох байгууллагатай харилцаж, зөвшөөрөл хүссэн гадаадын эмнэлгийн мэргэжилтний талаар тодорхойлолт, тодруулга авах;
4.11 Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгоход шаардагдах баримт бичгийн бүрдэлтийг хянаж, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;
4.12 Зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаанд явцын хяналт тавих;
4.13 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, хуулийн байгууллага зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцох;
Тав. Зөвшөөрлийн шалгалт
5.1 “Зөвшөөрлийн шалгалт” гэж эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зорилгоор тухайн мэргэжлээр ажиллахад шаардлагатай мэдлэгийн түвшинг баталгаажуулах үйл явцыг хэлнэ.
5.2 Зөвшөөрлийн шалгалтанд тэгш, хараат бус, ил тод байх, шударга өрсөлдөх зарчмыг баримтална.
5.3 Зөвшөөрлийн шалгалтыг олон хувилбарт сорилоор авна.
5.4 Зөвшөөрлийн шалгалтыг нийслэлд цахим хэлбэрээр 7 хоног бүр, цаасан хэлбэрээр сар тутамд, орон нутагт хагас жилд нэг удаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын тушаалаар томилсон шалгалтын комисс /цаашид “комисс “гэх / авна.
5.5 Комиссын гишүүн комисст ажиллахыг зөвшөөрсөн тухайгаа энэхүү тушаалын аравдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж, гарын үсгээ зурж баталгаажуулан шалгалт эхлэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргад өгсөн байна.
5.6 Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл нь энэхүү журмын хүрээнд холбогдох чиглэлээр зөвшөөрлийн шалгалтын сорилыг боловсруулж, сорилын санд байршуулах ба сорил, сорилын түлхүүрийг нэгдсэн сангаас тухай бүр бэлтгэнэ.
5.7 Зөвшөөрлийн шалгалтын сорил нь дотоодын ба гадаадын эмнэлгийн мэргэжилтний гэсэн 2 төрөлтэй байна.
5.8 Зөвшөөрлийн шалгалтын сорилын 50 хувь нь ерөнхий мэргэжлийн, 30 хувь нь төрөлжсөн мэргэжлийн анагаах ухааны, 10 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 5 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуултууд байна.
5.9 Дараах нөхцөлд эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалтанд орох хүсэлт гаргана:
5.9.1 Хүний их, бага эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч мэргэжлээр анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж төгсөгчид;
5.9.2 Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1-д заасан хугацаагаар ажилласан хүний их эмч;
5.9.3 Зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд багц цагийн биелэлтийг хангаагүй эмнэлгийн мэргэжилтэн;
5.9.4 Энэхүү журмын 6.7.1,6.7.2-д заасны дагуу зөвшөөрлийг хүчингүй болгосон хугацаа нь дуусч, зөвшөөрөл олгох эрх үүссэн, 6.7.3, 6.7.4-д заасан эмнэлгийн мэргэжилтэн.
5.10 Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий дотоодын их, дээд сургууль, коллеж нь жил бүрийн төгсөлтийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор төгсөгчдийн нэрсийг баталгаажуулсан жагсаалтыг Ажлын албанд албан тоотоор ирүүлнэ.
5.11 Зөвшөөрлийн шалгалтанд орох хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хаяг (http://www.chd.moh.mn) - аар эсвэл цаасан хэлбэрээр гаргана.
5.12 Зөвшөөрлийн шалгалтыг цахим эсвэл цаасан хэлбэрээр авна.
5.13 Зөвшөөрлийн шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авсан мэргэжилтэнд зөвшөөрөл авах эрх үүснэ.
5.14 Ажлын алба нь нийслэлд зохион байгуулсан шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш ажлын 3 хоногт, орон нутагт зохион байгуулсан шалгалтын дүнг шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тус тус нэгтгэж, тухайн хугацаанд багтаан (http://www.chd.moh.mn) цахим хуудсанд байршуулна.
5.15 Зөвшөөрлийн шалгалтанд тэнцэж зөвшөөрөл авах эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн дараах материалуудыг Ажлын албанд бүрдүүлж өгнө. Үүнд:
5.15.1 Зөвшөөрөл хүссэн өргөдөл (Энэхүү тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу);
5.15.2 Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
5.15.3 4x6 хэмжээтэй зураг 2 хувь;
5.15.4 Шалгалт болон гэрчилгээний хураамж төлсөн баримт;
5.15.5 Өмнөх зөвшөөрлийн хуулбар (зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаад дахин авч буй тохиолдолд).
5.16 Зөвшөөрлийн шалгалттай холбоотой гомдлыг шалгалтын комисст гаргаж болно. Комисс гомдлыг судалж, хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
5.17 Гомдол гаргагч шалгалтын комиссын шийдвэртэй санал нийлэхгүй тохиолдолд Ажлын албанд хүсэлтээ тавьж шийдвэрлүүлж болно.
Зургаа. Зөвшөөрөл олгох, нөхөн олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох
6.1 Зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох эмнэлгийн мэргэжилтний нэрс бүхий шийдвэрийн төслийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, баталгаажуулна.
6.2 Зөвшөөрлийн гэрчилгээг зөвшөөрлийн шалгалт авсан өдрөөс хойш 20 хоногт багтаан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр баталгаажуулан олгоно.
6.3 Энэхүү журмын 6.1-т заасан шийдвэрийн төслийн үнэн зөв байдлыг Ажлын алба бүрэн хариуцна.
6.4 Эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох тушаалд эмнэлгийн мэргэжилтний мэдээллийг ташаа бичсэнээс зөвшөөрлийн гэрчилгээ алдаатай болсон тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга магадлах комисс томилон, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр залруулга хийх бөгөөд алдаа гаргасан албан тушаалтнаар гэрчилгээний тэмдэгтийн хураамжийг төлүүлнэ.
6.5 Зөвшөөрлийн гэрчилгээг гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгох ба тухайн эмнэлгийн мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн Ажлын албанд хүсэлтээ гаргана:
6.5.1 Зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн, гэмтээсэн нөхцөл, шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;
6.5.2 Зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;
6.5.3 Зөвшөөрлийн гэрчилгээг хэвлүүлэх бодит зардлын төлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дансанд шилжүүлсэн төлбөрийн баримт.
6.6 Ажлын алба нь энэхүү журмын 5.15-д заасан материалыг хянаж, зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох үндэслэлтэй (зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаагүй, өмнөх оны багц цаг биелсэн) гэж үзвэл зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох ба энэ тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалтанд орох шаардлагагүй.
6.7 Зөвшөөрлийг дараах тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгон, нийтэд мэдээлнэ:
6.7.1 Эрүүл мэндийн тухай хуулийн 26.3-т заасны дагуу;
6.7.2 Шүүхийн шийдвэрийн дагуу;
6.7.3 Багц цаг биелүүлээгүй бөгөөд зөвшөөрлийн шалгалтанд ороогүй буюу тэнцээгүй;
6.7.4 Нэг жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй.
Долоо. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлт, бүртгэл
7.1 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын агуулгын багтаамжийг багц цагаар тодорхойлно. Уг сургалтын 1 багц цаг нь лекцийн 12, дадлагын 24 цагтай тус тус дүйцнэ.
7.2 Зөвшөөрөл бүхий хүний их эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг, хүний бага эмч, эх баригч, сувилагч, эм найруулагч жил тутам 3 багц цагийн багтаамж бүхий сургалтанд хамрагдана.
7.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусч буй, эрүүл мэндийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй 25 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон мэргэжлээрээ ажиллаж буй Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтнууд жил тутамд 1,5 багц цагаас доошгүй сургалтанд хамрагдана.
7.4 Энэхүү тушаалын тавдугаар хавсралтаар загвар нь батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлт бүртгэх дэвтэр” (цаашид “багц цагийн дэвтэр” гэх)-ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлгийн мэргэжилтэн бүрт байна.
7.5 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлтийг өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч; сум, тосгоны эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгийн эрхлэгч; Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4-15.1.10 -д заасан байгууллага болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хянан үзэж, багц цагийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулан, энэхүү тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу байгууллагын тамга дарж, багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар (цаашид “аймаг, нийслэлийн ЭМГ” гэх)-т жил бүрийн 11 сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.
7.6 Аймаг, нийслэлийн ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн энэхүү журмын 7.5-т заасан жагсаалтыг нэгтгэн, Ажлын албанд жил бүрийн 12 сарын 10-ны дотор албан тоотоор ирүүлнэ. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.11, 15.1.12 -д заасан байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг Ажлын албанд жил бүрийн 11 сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлнэ.
7.7 Ажлын алба нь ирүүлсэн тайланг хянаж, энэхүү журмын 7.2, 7.3 -т заасан багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг тухайн оны эцэст хүчингүйд тооцон, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.
7.8 Энэхүү журмын 7.7-д заасан зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг Ажлын алба бүрэн хариуцна.
7.9 Энэхүү журмын 7.7-д заасан эмнэлгийн мэргэжилтний нэрсийг www.chd.moh.mn цахим хуудсанд байршуулан, зөвшөөрлийн шалгалтанд орохыг шаардсан мэдэгдлийг харьяалах аймаг, нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд жил бүрийн 12 сарын 25-ны дотор хүргүүлнэ.
7.10 Багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн дараа оны эхний хагас жилд багтаан зөвшөөрлийн шалгалт өгнө. Зөвшөөрлийн шалгалтанд тэнцээгүй буюу эхний хагас жилд багтан шалгалтанд ороогүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт дахин өгч тэнцэх хүртэлх хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
7.11 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл нь зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэйд тооцогдоно.
7.12 Багц цагаа тасралтгүй биелүүлж ажилласан, 5 жилийн хугацаатайгаар зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтэн нь зөвшөөрлийн хугацаа дуусахад, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрлийг шууд олгоно.
7.13 Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлал:
№ |
Багц цагийг бүрдүүлэх хэлбэр |
Тооцох багц цаг |
Баталгаажуулах баримт |
|||
---|---|---|---|---|---|---|
А. Албан сургалт |
||||||
|
Резиденсийн сургалтанд суралцсан жил тутамд |
6 |
Дүнгийн дэвтэр, төгссөн мэргэжлийн үнэмлэхний хуулбар |
|||
|
Мэргэжил олгох сургалт |
дээд мэргэжилтэн |
6 |
Үнэмлэхний хуулбар |
||
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн |
3 |
|||||
|
Мэргэжил дээшлүүлэх сургалт |
дээд мэргэжилтэн |
6 |
Үнэмлэхний хуулбар |
||
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн |
3 |
|||||
|
Магистрын сургалтанд суралцсан жил тутамд |
6 |
Дүнгийн дэвтэр, төгссөн мэргэжлийн үнэмлэхний хуулбар |
|||
|
Докторын сургалтанд суралцсан жил тутамд |
6 |
||||
Б. Албан бус сургалт |
||||||
|
Семинарт оролцох
1.3 Орон нутгийн хэмжээнд |
1 0,5 0,25 |
Албан шийдвэр, хөтөлбөр, урилга |
|||
|
Мэргэжлийн төрөлжсөн зөвлөлгөөн, хуралд илтгэл тавих
|
1 0,5 0,25 |
Илтгэлийн хураангуй |
|||
|
Эмгэг судлалын конференцид оролцох |
0,1 |
Ирцийн бүртгэл |
|||
|
Зайны сургалтанд суралцах |
Зөвшөөрөгдсөн багц цаг |
Хөтөлбөр, сэдэв, сертификат |
|||
|
Ажлын байран дээрхи болон сэдэвчилсэн сургалт |
Зөвшөөрөгдсөн багц цаг |
Батлагдсан сургалтын сэдэв, гэрчилгээний хуулбар |
|||
|
Мэргэжлийн зэрэг хамгаалах |
дээд мэргэжилтэн |
6 |
Үнэмлэхний хуулбар |
||
сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн |
3 |
|||||
В. Судалгаа шинжилгээний ажил, бүтээл, практикт нэвтрүүлсэн шинэ санаачлага |
||||||
|
Илтгэл тавих
1.2 Их дээд сургуулийн хэмжээнд
|
1 2
3 |
Хурлын илтгэлийн хураангуйн нэр бүхий хуудасны хуулбар |
|||
|
Оношлогоо, эмчилгээний стандарт боловсруулахад оролцох |
Стандарт тутамд 3 |
Батлагдсан стандартын хуулбар |
|||
|
Судалгааны ажил удирдах |
6 |
Судалгааны ажлын тайлан |
|||
|
Судалгааны багт орж ажиллах |
3 |
Судалгааны ажлын тайлан |
|||
|
Төсөл, хөтөлбөр боловсруулах, ажлын хэсэгт орж ажиллах |
1 х.х[1] тутамд 0,5 |
Батлагдсан төсөл, хөтөлбөрийн баримт бичиг |
|||
|
Мэргэжлийн зөвлөмж хэвлүүлэх |
Зөвлөмж тутамд - 1 |
Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь |
|||
|
Гарын авлага, аргачлал боловсруулж, хэвлүүлэх |
Нэг бүр - 2 |
Хэвлүүлсэн сэтгүүлийн хувь |
|||
|
Мэргэжлийн ном туурвих |
1 х.х тутам - 1 8 х.х дээш - 6 |
Зохиогчийн нэр бүхий номын нүүрний хуулбар |
|||
|
Мэргэжлийн ном туурвихад оролцох, шүүмж, дүгнэлт гаргах, хянах |
1 х.х тутам – 0,5 8 х.х дээш - 3 |
Зохиогчийн нэр бүхий номын нүүрний хуулбар |
|||
|
Мэргэжлийн ном орчуулах |
1 х.х тутам - 0,25 8 х.х дээш - 3 |
Орчуулсан хүний нэр бүхий номын нүүрний хуулбар |
|||
|
Мэргэжлийн ном орчуулахад хамтрах |
1 х.х тутам - 0,1 8 х.х дээш – 1,5 |
Орчуулсан хүний нэр бүхий номын нүүрний хуулбар |
|||
|
Шинэ бүтээл, тэргүүн туршлага гаргаж, баталгаажсан байх |
6 |
Тухайн хүний нэр бүхий зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар
|
|||
|
Мэргэжлийн сургалтанд хичээл заах |
6ц лекц тутмад-1, 12 ц дадлага тутамд -1 |
Сургалтын батлагдсан хөтөлбөр |
|||
|
Олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг хийсэн тохиолдолд
|
Телевизийн нэвтрүүлгийн 30’ тутамд 0,1 |
Сургалт явуулсан тухай бичлэгийн хуулбар |
|||
Сонины 1/8 нүүр тутамд 0,1 |
Сонины хуулбар |
|||||
|
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмчилгээнд шинэ арга технологи нэвтрүүлсэн |
Шинээр нэвтрүүлсэн шинэ арга технологи 0,5 |
Тухайн байгууллагын удирдлагын зөвлөлийн тодорхойлолт, хагас бүтэн жилийн тайланд тусгагдсан байх, мэдээний сангийн бүртгэлд давхцаагүй байх |
|||
7.14 Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлалын 14, 15-д заасан хэлбэрээр тухайн жилийн багц цагийн 25 хүртэлх хувийг бүрдүүлэхийг зөвшөөрнө.
7.15 Эмнэлгийн мэргэжилтний тухайн жилд биелүүлсэн багц цаг нь энэхүү журмын 7.2, 7.3 - т зааснаас илүү гарсан тохиолдолд дараагийн жилд шилжүүлэн тооцохгүй.
7.16 Эмнэлгийн мэргэжилтэн нь гадаадад төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд суралцсан тохиолдолд багц цагийг дотоодын сургалттай адилтган үзэж гэрчилгээ, үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн тооцно.
7.17 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын зохион байгуулсан сургалтаар олгогдсон багц цагийг хүчинтэйд тооцно.
7.18 Эрүүл мэндийн байгууллага бүр эмнэлгийн мэргэжилтний багц цаг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтанд хамруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ.
7.19 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтыг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмаар зохицуулна.
Найм. Мэдээний сан
8.1 Ажлын алба нь эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн мэдээний санг дотоодын эмнэлгийн мэргэжилтэн, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл хүчингүй болсон мэргэжилтэн гэсэн 3 төрлөөр бүрдүүлэн ажиллана. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний багц цагийн бүрдүүлэлтийн мэдээний санд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга, технологийг тогтмол бүртгэнэ.
8.2 Ажлын алба нь зөвшөөрлийн мэдээний сангийн баяжилтыг сар бүрийн 5-ны дотор хийсэн байна.
8.3 Ажлын алба нь зөвшөөрлийн мэдээний санд үндэслэн улирал тутамд болон жилийн эцэст тайлан гарган Зөвлөл болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд албан тоотоор хүргүүлж, http://www.chd.moh.mn цахим хуудсанд байршуулна.
Ес. Хяналт, хариуцлага
9.1 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ажлын албаны үйл ажиллагаанд дотоодын хяналтыг тогтмол хийж, үр дүнг тооцон шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.
9.2 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар улирал бүр, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар хагас жил тутамд тус тус хяналт үнэлгээ хийнэ.
9.3 Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт үнэлгээний дүнг Зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцүүлж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэл, хариуцлагын арга хэмжээний саналыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
9.4 Энэхүү журмыг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A