- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2013 оны 154 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Арга хэмжээ |
Хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
Хамтран хэрэгжүүлэх байгууллага |
Эх үүсвэр |
||
Зорилт 1. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлнэ. |
|||||||
1. |
Барилга, зам, тээвэр, аялал жуулчлал, байгаль орчин, уул уурхай, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, худалдаа, үйлчилгээ, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангана. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул, уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам |
Улсын төсөв |
||
2. |
Эдийн засаг, санхүүгийн хямрал болон бусад давагдашгүй хүчин зүйлийн үед ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх орчинг бий болгоно. |
2013-2016 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам |
Улсын төсөв |
|
|
3. |
Зохистой хөдөлмөрийг дэмжих замаар бүтээмжтэй, аюулгүй ажлын байрыг бий болгон, тогтвортой хадгалж байгаа ажил олгогчийг зээлийн бодлогоор дэмжиж, урамшуулах тогтолцоо бий болгоно. |
2013-2014 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
Улсын төсөв |
|
|
4. |
Үйлдвэрлэлийн кластерт ажлын байр бий болгосон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан |
|
|
5. |
Монголд үйлдвэрлэдэг болон үйлдвэрлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хамгаалан гааль, татварын бодлогоор дэмжинэ. |
2013-2016 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам |
Улсын төсөв |
|
|
6. |
Нэмүү өртөг бий болгодог боловсруулах аж үйлдвэрт ажиллагчдыг санхүү, эдийн засгийн бодлогоор дэмжин урамшууллын тогтолцоог бий болгоно.
|
2013-2016 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
Улсын төсөв |
|
|
7. |
Хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдэд тохирох хөдөлмөрийн харилцааны болон хөдөлмөр зохицуулалт, татвар, даатгал, шимтгэлийн бодлого, дэмжлэгийг бий болгоно. |
2013-2016 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
8. |
Үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх замаар ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын шинэ байраар хангасан, мөн ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдийн ажлын байрыг тогтвортой хадгалсан тохиолдолд ажил олгогчид цалингийн дэмжлэг, урамшуулал олгох, сургалтын зардлыг нөхөн төлөх хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
Зорилт 2. Жижиг, дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэд, малчдыг зээл, санхүүгийн үйлчилгээгээр дэмжинэ. |
|
||||||
1. |
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох зорилго бүхий жижиг зээлийн хугацааг нэмэгдүүлж, зээлийн хүүг нөхөн олгох, зээлийн батлан даалтын сан байгуулна. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан |
|
|
2. |
Жижиг, дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэд, малчдад олгох зээлийн эх үүсвэрийг жил бүр нэмэгдүүлж, хүн амын төвлөрлийг сааруулах бодлогын арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан |
|
|
3. |
Жижиг, дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нөхөрлөл, бүлгийн зохион байгуулалтыг дэмжиж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулах механизмыг боловсронгуй болгоно. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан |
|
|
4. |
Ахуй үйлчилгээний цогцолбор төвийг бүх суманд байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулна. |
2015 |
Хөдөлмөрийн яам |
- |
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан |
||
5. |
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, бизнес инкубаторын төвийг бүх аймагт байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлнэ. |
2015 |
Хөдөлмөрийн яам |
- |
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан |
|
|
6. |
Хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэн нийлүүлэх зохион байгуулалтыг хөгжүүлэх нөхөрлөл, хоршоо байгуулахыг дэмжинэ. |
2013-2016 |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
Хөдөлмөрийн яам |
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан |
|
|
7. |
Жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах, технологи нэвтрүүлэхэд зориулж төрөөс санхүү, эдийн засгийн болон татвар, гаалийн дэмжлэг үзүүлнэ. |
2013-2016 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам |
Улсын төсөв |
|
|
Зорилт 3. Хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжил, ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн судалгааг үндэслэн ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ. |
|
||||||
1. |
Хөдөлмөрийн судалгааны институтийн чадавхийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчин, ажлын байрыг салбар, бүс болон шаардлагатай бусад чиглэлээр тодорхойлно. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Салбарын яамд |
Улсын төсөв |
|
|
2. |
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчдын хэрэгцээг үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэгчдийг бүртгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлнэ. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
- |
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
3. |
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдын сургалтын тэтгэлгийг нэмэгдүүлэх замаар суралцах сонирхлыг нь дэмжиж ажиллана. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам |
Улсын төсөв |
||
4. |
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргаж, ажил эрхлэлтийн түвшинг нийтэд зарлана. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
- |
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан |
|
|
5. |
Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад хөдөлмөрийн харилцааны мэдлэг, ёс зүйг төлөвшүүлэн, мэргэжлийн чиг баримжаа олгох замаар хөдөлмөрт бэлтгэнэ. |
2015 |
Хөдөлмөрийн яам |
Боловсрол, шинжлэх ухааны яам |
Улсын төсөв |
|
|
6. |
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээл-дадлагын баазыг өргөтгөх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, суралцагчдын сурах орчинг сайжруулан чадамжид суурилсан сургалтын тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам |
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан |
|
|
7. |
Ажилгүйдлийн даатгалын сангаас олгох сургалтын зардлыг нэмэгдүүлэх замаар ажилгүй иргэд мэргэжлийн ур чадвараа сайжруулах шинээр мэргэжил эзэмших бололцоог хангана. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Ажилгүйдлийн даатгалын сан |
|
|
8. |
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл бүхий аж ахуйн нэгжийн дэргэд байгуулж, төрөлжүүлэх замаар мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлнэ. |
2014-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
Зорилт 4. Өндөр технологи, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэй ажилтныг урт болон богино хугацаагаар сургаж, мэргэшүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө бүхий салбарын хэрэгцээг үндэсний ажиллах хүчээр хангана. |
|
||||||
1. |
Өндөр технологи, тоног төхөөрөмжид суурилсан мэдлэг олгоход чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. |
2015 |
Хөдөлмөрийн яам |
Зам, тээврийн яам, Уул, уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам |
Улсын төсөв |
||
2. |
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг үндэслэн орчин үеийн дэвшилтэт техник технологи дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн зардлаар урт хугацаагаар бэлтгэж, ажлын байраар хангана. |
2013-2016 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Зам, тээврийн яам, Уул, уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам |
Улсын төсөв |
||
3. |
Эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө бүхий салбаруудад шаардагдах мэргэжилтэй ажилтныг ажлын байран дээр болон үйлдвэрлэл дээр тодорхой гэрээний дагуу богино хугацаанд сургаж, улмаар ажлын байраар хангах арга хэмжээг зохион байгуулна. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
4. |
Орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж ашиглаж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд ажилтныг дадлагажуулан бэлтгэнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Зам, тээврийн яам, Уул, уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам |
Улсын төсөв |
|
|
Зорилт 5. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн түншлэлийн байгууллагуудын идэвх, санаачлагыг дэмжинэ. |
|
||||||
1. |
Хөдөлмөрийн суурь зарчим, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж, хөдөлмөрийн харилцаанд шударга, тэгш байдлыг хангахад төр-хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжинэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
2. |
Хөдөлмөр эрхлэлтийн удирдлага, бодлого зохицуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, төр-хувийн хэвшил, нийгмийн түншлэгч байгууллагуудын санал санаачлага, хамтын ажиллагааг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
3. |
Төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, төрийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээг өргөжүүлэн үр дүнг сайжруулна. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Бүх яамд |
Улсын төсөв |
|
|
4. |
Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хөдөлмөрийн харилцааны хэв шинжүүдийг төлөвшүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
|
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
Улсын төсөв |
|
|
5. |
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг иргэд, ажилтанд олгон, энэ чиглэлийн сургалтыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хичээлийн хөтөлбөрт тусгана. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар |
Улсын төсөв |
|
|
6. |
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт болон салбар, орон нутгийн түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар нийгмийн түншлэгчид, бусад холбогдох талуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн оролцоог хангана. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
7. |
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагын тогтолцоог сайжруулна. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам |
Улсын төсөв |
|
|
8. |
Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа боловч орлого багатай, бүрэн бус хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн оролцоог хангана. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам |
Улсын төсөв |
|
|
9. |
Эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбарт ажиллаж байгаа иргэдийг албан салбарт шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох, төрөөс дэмжлэг үзүүлнэ. |
2013-2016 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Улсын төсөв |
|
|
Зорилт 6. Хүн амын хэт төвлөрлийг сааруулахад хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээг чиглүүлэн, орон нутагт ажлын байр бий болгох санал, санаачлагыг дэмжиж, урамшуулна. |
|
||||||
1. |
Орон нутагт боловсруулах үйлдвэрлэл байгуулж, байнгын ажлын байр бий болгож байгаа ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих татвар, зээл зэрэг эдийн засгийн бусад хөшүүргийг бий болгоно. |
2014 |
Сангийн яам, Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, |
Улсын төсөв |
|
|
2. |
Орон нутгийн онцлог, давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан ажлын байр бий болгох “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” дэд хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулна. |
2013-2016 |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
Хөдөлмөрийн яам |
Улсын төсөв |
|
|
3. |
Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг дагасан хүн амын шилжих хөдөлгөөнд бэлтгэн нийгэм, эдийн засгийн цогц бодлогыг төлөвлөж, төрийн үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлнэ.
|
2013-2016 |
Эдийн засгийн хөгжлийн яам |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
Улсын төсөв |
|
|
4. |
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн орон нутагт дэд бүтэц хөгжүүлэн, байгалийн нөхөн сэргээлт хийх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэг оролцоог нэмэгдүүлнэ. |
2013-2016 |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам |
Улсын төсөв |
|
|
5. |
Нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэдэд ажлын байр бий болгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх төвлөрөлийг сааруулах зорилгоор Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрсөн газруудад олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар |
Улсын төсөв |
|
|
Зорилт 7. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгож, иргэн оршин суугаа газраасаа харьяалал үл харгалзан хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлнэ. |
|
||||||
1. |
Хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаархи үндсэн мэдээлэл, динамикийг агуулсан бүртгэл, мэдээллийн тогтолцоог хөгжүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Үндэсний статистикийн хороо |
Улсын төсөв |
||
2. |
Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар бүртгэл, статистикийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Үндэсний статистикийн хороо |
Улсын төсөв |
|
|
3. |
Төвлөрсөн суурин, сум, хороонд мэдээллийн сүлжээ, программ хангамж, цахим хайлтын биет системийг нэвтрүүлэх замаар хөдөлмөр эрхлэлт, ажилд зуучлалын үйлчилгээг оршин суугаа харьяалал харгалзахгүй үзүүлнэ. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
4. |
Хөдөлмөрийн хувийн биржийг хөдөлмөр эрхлэлтийн онлайн мэдээллийн системд холбож, нэгдмэл орчинд ажил зуучлалын үйлчилгээг хүргэнэ. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
5. |
Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог бусад салбарын мэдээллийн сантай уялдуулан, мэдээлэл солилцох, хянах, түгээх боломж бүрдүүлнэ. |
2015 |
Хөдөлмөрийн яам |
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар |
Улсын төсөв |
|
|
Зорилт 8. Цалин хөлсний бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох замаар ажиллагчдын бүтээмж, ур чадварыг урамшуулан хөдөлмөрлөх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. |
|
||||||
1. |
Цалин хөлсний талаар баримтлах үндэсний бодлогыг батлуулж, хэрэгжүүлнэ. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
- |
|
|
2. |
Үндэсний, бүс нутгийн, салбарын болон аж ахуйн нэгжийн түвшинд бүтээмжид суурилсан цалин хөлсний зохицуулалтыг бүрдүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
3. |
Үндэсний хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн талаархи нийгмийн ойлголтыг нэмэгдүүлж цалин хөлс болон хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа холбоог хангах аргачлал, арга зүйг боловсронгуй болгоно. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
4. |
Ажиллагчдын үндсэн цалингийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тухай бүр индексжүүлэн нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам |
Улсын төсөв |
|
|
5. |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэсний болон бүс нутаг, салбарын түвшинд тарифын хэлэлцээрээр, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хамтын гэрээ, хэлэлцээрээр ажил олгогч, ажилтны төлөөлөл хамтран тогтоож мөрдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
|
2014 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
Зорилт 9. Албан бус хэвшилд ажиллагчид болон хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн ажил, орлоготой болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийн тусгайлсан хөтөлбөр, төслийг хэрэгжүүлнэ. |
|
||||||
1. |
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
2. |
Гадаадад ажиллаж, амьдарч байгаад буцаж ирсэн иргэний хөдөлмөр эрхлэлт |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
3. |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
4. |
Ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
5. |
40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлт |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
|
|
|
6. |
Тэтгэврийн насанд хүрээгүй боловч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсч ажилгүй болсон иргэдийн хөдөлмөр эрхлэлт |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Батлан хамгаалах яам, Уул, уурхайн яам |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
7. |
Томоохон бүтээн байгуулалт, үйлдвэржилтийг дагасан хот, сууринд болон алслагдсан цэргийн ангид суурьшсан өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Батлан хамгаалах яам |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
8. |
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлт |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
9. |
Сумын төв, алслагдсан суурингийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт |
2014 |
Хөдөлмөрийн яам |
Эдийн засгийн хөгжлийн яам |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
10. |
Хөнгөн ял эдэлж байгаа иргэн болон хугацаат цэргийн албан хаагчийг хөдөлмөрт бэлтгэнэ. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
Зорилт 10. Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан боловсронгуй болгоно. |
|
||||||
1. |
Эдийн засгийн салбарт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчийг гадаадаас авахад тавигдах мэргэжил, боловсрол, эрүүл мэндийн шалгуурыг боловсронгуй болгоно. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
Эрүүл мэндийн яам |
Улсын төсөв |
|
|
2. |
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэний ажлын байрны төлбөрийг салбарын онцлог, дотоодын ажиллах хүчний нийлүүлэлттэй уялдуулан уян хатан тогтоож, улмаар үндэсний ажиллах хүчийг тогтоосон квотын дагуу сургаж, дадлагажуулахад дэмжлэг үзүүлнэ. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан |
|
|
3. |
Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдсөн болон ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь квот, заасан хугацаа зөрчсөн тохиолдолд ажлын байрны төлбөрийг тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн нөхөн төлөх зэргээр хариуцлагын тогтолцоог чангатгана. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
4. |
Гадаадад ажиллах хүч зуучлах үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгож, зуучлах үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, Монгол Улсын иргэд гадаадад хөдөлмөрлөхтэй холбоотой эрхийг хангахад дэмжлэг үзүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
5. |
Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийг мэргэшүүлэн, тухайн улсаас олгосон мэргэжил, ур чадварын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгоно.
|
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Улсын төсөв |
|
|
6. |
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашиг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалж, эрх зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. |
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Гадаад харилцааны яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам |
Улсын төсөв |
|
|
7. |
Гадаадад ажиллаж, амьдарч байгаад буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах, өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
|
2013-2016 |
Хөдөлмөрийн яам |
Сангийн яам |
Улсын төсөв |
|
|
Зорилт 11. Нийтийн эрх ашгийг хангах, ногоон хөгжлийн үйл ажиллагаанд ажилгүй иргэн, хөдөлмөрлөх боломжтой хүн амыг хамруулан орлогоор дэмжинэ. |
|
||||||
1. |
“Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгалийн аюулт үзэгдэл, доройтол, гамшгийн үр дагаврыг арилган, нөхөн сэргээх үйл ажиллагааг ажил эрхлээгүй, ажил эрхлэх боломжтой иргэдийг оролцуулан зохион байгуулж, орлогоор дэмжинэ. |
2013 |
Хөдөлмөрийн яам |
- |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан |
|
|
2. |
Орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт болон ялангуяа зам, барилга байгууламж барихад дагалдах үйл ажиллагаанд нутгийн ажилгүй иргэдийг ажиллуулдаг механизмыг бий болгоно.
|
2014 |
Хөдөлмөрийн яам |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яам |
Улсын төсөв |
|
|
3. |
“Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл”-ийг дэмжиж, ногоон ажлын байрыг бий болгоно. |
2013 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам |
Хөдөлмөрийн яам |
Улсын төсөв |
|
Текст томруулах
A
A
A