A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 42 ДУГААР ЗАРЛИГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979

Засгийн газрын  2013  оны 168  дугаар

                                                                                                                                                               тогтоолын хавсралт

 

“ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 29-НИЙ

ӨДРИЙН 42 ДУГААР ЗАРЛИГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Зарлигийн заалт

Арга хэмжээний дугаар

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага

Хамтран хэрэгжүүлэгч байгуулага

  1.  

Цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх

  1.  

Тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдэд Хангайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж сар бүр олгох

2013.6.1-нээс эхлэн сар бүр

ХАХНХЯ

СЯ

2.

Насанд хүрсэн цаатан иргэнд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох

2013.6.1-нээс эхлэн сар бүр

ХАХНХЯ

СЯ

3.

Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах, нийгмийн даатгалд хамруулах

2014

ХАХНХЯ

-

2.

Цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам 2-оос доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж байх

4.

Цаатан иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр 2-оос доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж байх

2014 оноос

ЭМЯ

 

Хөвсгөл аймгийн болон сумын Засаг дарга

3.

Цаатан иргэдэд үйлчилж буй хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн эмч нарт сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож, багийн эмчийг унаажуулж, унааг 2 жил тутам шинэчлэх, эмч, эмнэлгийн ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор давтан сургалтыг зохион байгуулах арга хэмжээ авах

5.

Цаатан иргэдэд үйлчилж байгаа хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн эмч нарт сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгох

2014.1.1-нээс

ХЯ

ЭМЯ,

ҮХААЯ,

СЯ

6.

Цаатан иргэдэд үйлчилж байгаа багийн эмчийг унаатай болгож,        2 жил тутам шинэчилж байх

2014 оны        I улирал

CЯ,

Хөвсгөл аймгийн болон харьяалах сумын Засаг дарга

ЭМЯ

 

7.

Цаатан иргэдэд үйлчлэх эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэх

 

2014

ЭМЯ

СЯ

8.

Эмнэлгийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх давтан сургалт зохион байгуулах

 

2014 оноос

ЭМЯ

-

9.

0-16 насны хүүхдийг жилд 2 удаа витаминжуулах арга хэмжээ авах

 

2014 оноос

ЭМЯ

-

4.

Цаатан иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Улаан тайгын дархан цаазат газрын болон Тэнгис-Шишгэд голын ай савын байгалийн цогцолборт газрын захиргаанд цаатан иргэдийг байгаль хамгаалагчаар ажиллуулах асуудлыг зохион байгуулж, шийдвэрлэх

10.

Улаан тайгын дархан цаазат газар болон Тэнгис-Шишгэд голын ай савын байгалийн цогцолборт цаатан иргэдийг байгаль хамгаалагчаар ажиллуулах

2014

БОНХЯ,

Шишгэд сав газрын болон Тэнгис- Шишгэдийн хамгаалалтын захиргаа

СЯ

 

5.

Цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн талаархи зарлигийн хэрэгжилтийн асуудлыг хүн амын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга биечлэн хянаж, удирдлагаар хангах, цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 дүгээр сард багтаан зохион байгуулах ажлыг Хөвсгөл аймгийн болон харьяалах сумын Засаг дарга хариуцаж гүйцэтгэн мэдээлэх

11.

Цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 дүгээр сард багтаан зохион байгуулах ажлыг удирдлага, арга зүйгээр хангах

2013

ҮСХ

 

Хөвсгөл аймгийн болон харьяалах сумын Засаг дарга

12.

Цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 дүгээр сард багтаан зохион байгуулж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэх

 

2014 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард багтаан зохион

байгуулах

Хөвсгөл аймгийн Засаг дарга

 

Сумын Засаг дарга

6.

Үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 387 дугаар тушаалаар батлагдсан тува хэлний хөтөлбөрийг тусган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

13.

ЕБС-ийн сургалтад ашиглаж байгаа тува хэлний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, хэвлэн түгээх

2014

БШУЯ

 

-

14.

Тува хэлний сургалтын хөтөлбөр, сурах бичгийг үе шаттай шинэчлэн  боловсруулах

2014-2015

БШУЯ

-

15.

Цаатан иргэдэд зориулан хос хэл дээр сургалт явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх

2013-2014

БШУЯ

-

16.

ОХУ-ын БНТува Улсын Багшийн  дээд сургуультай хамтран цаатан иргэдэд эх хэл дээр нь хичээл заах багш нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад      хамруулах

2014-2015

БШУЯ

-

17.

Боловсролын салбарын статистик мэдээллийг жил бүр гаргахад цаатан хүүхдүүдийн боловсролд хамрагдаж байгаа байдал (цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтад хамрагдаж байгаа сурагчдын тоо) болон сургууль завсардалтын тоог тусгах

2013 оноос

БШУЯ

-

18.

Хөвсгөл аймгийн цаатан иргэдэд хичээл зааж байгаа тува хэлний багш  болон Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тува хэлний багш нарын хооронд ажил хэргийн холбоо тогтоох, туршлага солилцох ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах

2014-2015

БШУЯ

-

19.

Тува хэлний багш болон цаатан иргэдийг эрүүл мэндийн сургалтад хамруулах

2014-2015

БШУЯ

ЭМЯ

7.

Цаатан иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах

20.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчин нөхцөлийг судалж тодорхойлсны үндсэн дээр тэдний амьдралын хэв маягт тохируулан тохижуулах

2013-2014

БШУЯ

 

СЯ, Хөвсгөл аймгийн болон сумын Засаг дарга

8.

Цаатан иргэдийн их, дээд сургуульд суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлэх, орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтад хамруулах тохиолдолд сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх

21.

Их, дээд сургуульд суралцаж байгаа цаатан иргэдийн хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцах эрх зүйн орчныг бүрдүүлэх, төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлж байх

2014 оноос

БШУЯ

СЯ,

ЭЗХЯ

 

22.

Орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтад хамруулах тохиолдолд сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн шийдвэрлэх

2014 оноос

БШУЯ

СЯ,

ЭЗХЯ,

ХАХНХЯ

 

9.

Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2014 онд багтаан тодорхой тооны үржлийн насны этэр (хээлтүүлэгч), мянд (хээлтэгч) худалдан авах ажлыг зохион байгуулах

23.

Монголын нөхцөлд тохирсон үржлийн насны этэр (хээлтүүлэгч), мянд (хээлтэгч) гадаадаас авах талаар  судалгаа хийх, тодорхой тооны цаа буга худалдан авч үржлийн ажлыг явуулах

2014-2015

ҮХААЯ

 

СЯ,

Хөвсгөл аймгийн болон сумын Засаг дарга

24.

Баруун, зүүн тайгын цаа бугыг нэг бүрчлэн ээмэгжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулах

2013-2014

ҮХААЯ

 

Хөвсгөл аймгийн болон  сумын Засаг дарга

25.

Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр гадаадын улс, олон улсын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх

2014-2015

ҮХААЯ

 

БШУЯ

10.

Цаа бугын зүй бус хорогдлыг бууруулах үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт чонын болон булганы ав зохион байгуулахтай холбогдсон харилцааг Амьтны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх

26.

Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын захиргаатай хамтран чонын тоо толгойг зохицуулах арга хэмжээг авах 

2013-2014

БОНХЯ

 

-

27.

Ойн булгын тоо толгойн хэлбэлзлийг тогтоох судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, гаргасан  дүгнэлтийг хэрэгжүүлэх

2014

БОНХЯ

 

-

11.

Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээг бүх нийтэд хүртээх зорилтын хүрээнд цаатан иргэдийг орон нутгийн өмчлөл бүхий холбоогоор нэн даруй хангаж, цаашдын засвар үйлчилгээг орон нутгийн захиргаа хариуцаж байх арга хэмжээг авах

28.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр цаатан иргэдийг радио, холбооны хэрэгслээр бүрэн хангах ажлыг зохион байгуулах

2013-2014

ҮХААЯ,

МТШХХГ

Хөвсгөл аймгийн болон сумын Засаг дарга нар

29.

Тайгыг  холбоожуулах арга хэмжээ авах

30.

Холбооны хэрэгслийн засвар үйлчилгээг орон нутгийн захиргаа хариуцаж байх

12.

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэд 3 жил тутам 1 удаа Завхан аймаг дахь Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтрэн Оросын Холбооны Улсын БНТува Улсын Тож хошуун дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахтай холбогдон гарах зардлыг Цагааннуур сумын төсөвт тусган, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх

31.

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэд 3 жил тутам 1 удаа Завхан аймаг дахь Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтрэн Оросын Холбооны Улсын БНТува Улсын Тож хошуун дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахтай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг баталж 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх

2014 оноос

Хөвсгөл аймгийн болон харьяалах сумын Засаг дарга

СЯ,

ГХЯ

13.

Цаатан иргэдийн хөдөлмөрлөх нөхцөл боломжийг бий болгон, тэдний орлогыг нэмэгдүүлэх, орон нутагтаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх

32.

Цаа бугын аж ахуй хөгжүүлэх чиглэлээр ОХУ, Шведийн Вант Улс болон Норвегийн Вант Улстай хамтын ажиллагаа тогтоох

2014 оноос

ГХЯ

БОНХЯ

33.

Цаатны өв соёл, зан заншил, уламжлалын тухай ном хэвлүүлэх

2014

ССАЖЯ

БШУЯ,

БОНХЯ

34.

Аялал жуулчлалын маршрут, отог бий болгох

2014 оноос

ССАЖЯ

Хөвсгөл аймгийн болон сумын Засаг дарга

35.

Цагааннуурт загасны үржлийн аж ахуй байгуулж загас олборлолтыг нэмэгдүүлэх, нөөшилсөн загасны үйлдвэр байгуулах ажлыг дэмжих замаар цаатан иргэдийг ажлын байраар хангах

2013-2015

ҮХААЯ

 

БОНХЯ, Хөвсгөл аймгийн болон  сумын Засаг дарга, гадаадын төсөл, хөтөлбөр

 

36.

Цаатан иргэдийг жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлал, хүлэмжийн аж ахуй эрхлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, шаардагдах багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах

2014-2015

ҮХААЯ

ХЯ,

Хөвсгөл аймгийн болон харьяалах сумын Засаг дарга