- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 183 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН ШАГНАЛЫН
ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ
1. Үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа монголын бүх ард түмний, хүүхдийн, оюутны, үндэсний спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээн (цаашид "тэмцээн" гэх)-д амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2. Медаль хүртсэн тамирчинд дор дурдсан хэмжээний мөнгөн шагнал олгоно:
№ |
Тэмцээний |
Медалийн төрөл |
Мөнгөн шагналын хэмжээ (мян.төг) |
|
Ангилал |
Зэрэглэл |
|||
1 |
Спортын их наадам |
Монголын бүх ард түмний |
Алт |
1500.0 |
Мөнгө |
1000.0 |
|||
Хүрэл |
500.0 |
|||
Оюутны, үндэсний, хүүхдийн |
Алт |
600.0 |
||
Мөнгө |
400.0 |
|||
Хүрэл |
200.0 |
|||
2 |
Улсын аварга |
Насанд хүрэгчид |
Алт |
600.0 |
Мөнгө |
400.0 |
|||
Хүрэл |
200.0 |
|||
Залуучууд, өсвөр үе |
Алт |
400.0 |
||
Мөнгө |
200.0 |
|||
Хүрэл |
100.0 |
3. Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр медальт байранд шалгарсан багийн дасгалжуулагчид энэхүү журмын 2 дахь заалтад заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.
4. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт тухайн медальд ногдох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.
5. Хөнгөн атлетик, тэшүүр, буудлага зэрэг хэмжигдэхүүнээр амжилтыг нь тооцдог спортын төрлөөр Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон тохиолдолд тамирчинд олгох мөнгөн шагналыг 30 хувиар нэмэгдүүлэн олгоно.
6. Тэмцээн зохион байгуулсан спортын холбоо нь биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тэмцээний тайлан, протоколыг тэмцээн дууссанаас хойш 14 хоногийн дотор ирүүлнэ.
7. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, спортын холбоодоос ирүүлсэн тэмцээний протокол, тайланг хянаж, мөнгөн шагналыг эрхэлсэн сайдын шийдвэрээр олгоно.
8. Дараахь тохиолдолд мөнгөн шагналыг олгохгүй:
8.1. тэмцээний протокол, тайлан, тамирчинд олгох шагналтай холбоотой материалын бүрдэл дутуу;
8.2. материалыг хугацаанд нь ирүүлээгүй;
8.3. өсвөр үе, залуучуудын тэмцээнд нас дарж орсон.
9. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагналыг олгож, мэдээллийн сан бүрдүүлнэ.
----- оОо -----
Текст томруулах
A
A
A