- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН САНАЛ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2012 оны 103 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН
САНАЛ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Концесс олгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтад оролцох санал, төслийн саналыг үнэлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Урьдчилсан шалгаруулалтад ирүүлсэн оролцох саналыг урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан тодорхой тооны оролцогчийг сонгох, уралдаант шалгаруулалтад ирүүлсэн төслийн саналыг уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж шалгарсан оролцогчдын дараалуулсан жагсаалт гаргахад уралдаант шалгаруулалтын үнэлгээний зорилго оршино.
1.3. Оролцох санал, төслийн саналыг үнэлэх үйл ажиллагааг эрх бүхий этгээдээс томилсон уралдаант шалгаруулалтын комисс (цаашид “комисс” гэх) явуулна.
1.4. Комисс нь Концессын тухай хуулийн 11.5-д зааснаас гадна, хууль дээдлэх, шударга ёс, хариуцлагатай, нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.
Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “Оролцох санал гаргагч” гэж урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу оролцох саналаа ирүүлсэн этгээдийг;
2.1.2. “Оролцогч” гэж урьдчилсан шалгаруулалтаар сонгогдож төслийн санал ирүүлэх эрхтэй болсон этгээдийг;
2.1.3. “Оролцох санал” гэж оролцох санал гаргагчаас урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг;
2.1.4. “Төслийн санал” гэж оролцогчоос уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг;
2.1.5. “Санал” гэж урьдчилсан шалгаруулалтын үед оролцох санал гаргагчийн ирүүлсэн оролцох саналыг, уралдаант шалгаруулалтын үед оролцогчийн ирүүлсэн төслийн саналыг;
2.1.6. “Төслийн саналын баталгаа” гэж уралдаант шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуустал төслийн санал хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд концессын гэрээ байгуулахыг баталгаажуулж оролцогчоос эрх бүхий этгээдийн хүлээн зөвшөөрсөн хэлбэрээр ирүүлсэн баталгааг;
2.1.7. “Комисс” гэж Концессын тухай хуулийн 13.10-т заасан ажлын хэсгийг.
Гурав. Санал үнэлэх үйл ажиллагааны зарчим
3.1. Комисс саналыг дараахь тохиолдолд үнэлэхээс татгалзах бөгөөд үнэлэхээс татгалзсан саналыг тэнцээгүйд тооцно:
3.1.1. урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй, саналын иж бүрдэл бүрэн бус;
3.1.2. санал хуурамч, бүрэн бус, зарим мэдээллийг нуун дарагдуулсан, эсхүл оролцогч урьдчилсан шалгаруулалтын үед тавигдсан ерөнхий шаардлага болон чадварын шалгууртай холбоотой ямар нэг өөрчлөлт гарсныг мэдэгдээгүй, мэдэгдсэн хэдий ч тухайн өөрчлөлт нь оролцогчийг ерөнхий шаардлага болон чадварын шалгуурыг хангахгүй болгож байгаа;
3.1.3. оролцогч төслийн саналын баталгааг ирүүлээгүй.
3.2. Төслийн санал хүчинтэй байх хугацааг сунгах:
3.2.1. комисс төслийн саналын хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд бүх оролцогчдод төслийн санал хүчинтэй байх хугацааг сунгах мэдэгдэл хүргүүлнэ;
3.2.2. төслийн санал хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн оролцогч мэдэгдэлд заасан хугацаагаар төслийн саналын баталгааны хугацааг сунгаж, шинэчлэн ирүүлнэ;
3.2.3.төслийн санал хүчинтэй байх хугацааг сунгаагүйгээс уралдаант шалгаруулалтад цаашид оролцох боломжгүй болсон оролцогчийн төслийн саналын баталгааг цуцална.
Дөрөв. Оролцох саналыг үнэлэх
4.1. Уралдаант шалгаруулалтад ирүүлсэн саналын үнэлгээний дараалал:
4.1.1. оролцох санал ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэж, “шаардлага хангасан/шаардлага хангаагүй” гэсэн үнэлгээг тавина. Зөвхөн “шаардлага хангасан” үнэлгээ авсан оролцох саналд санхүүгийн чадавхи, техник, технологийн чадварын үнэлгээ хийнэ. “Шаардлага хангаагүй” үнэлгээ авсан оролцох саналыг урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүйд тооцно;
4.1.2. санхүүгийн чадавхи, техник, технологийн чадварыг үнэлэхдээ комиссын гишүүн бүр үнэлгээний шалгуур үзүүлэлт бүрээр 10 хүртэл бүхэл оноо тавина;
4.1.3. комиссын нарийн бичгийн дарга гишүүн тус бүрийн өгсөн оноог жигнэн нэгтгэж, дундажлан оролцох санал гаргагч бүрээр үнэлгээний оноог гаргана;
4.1.4. комисс үнэлгээний оноонд үндэслэн оролцогчдын жагсаалт гаргана. Комиссын гишүүд дээрх тооцоолол зөв эсэхийг нягталж, холбогдох маягтуудад гарын үсэг зурж баталгаажуулна.
4.2. Оролцох санал гаргагчийн саналыг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
4.2.1. ерөнхий шаардлага;
4.2.2. санхүүгийн чадавхи;
4.2.3. техник, технологийн чадвар.
4.3. Ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг дараахь мэдээлэл, нотлох баримтыг үндэслэн тогтооно:
4.3.1. хуулийн этгээд, эсхүл түншлэл, түүний гишүүдийг бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эсхүл үүсгэн байгуулагдсаныг нотлох түүнтэй адилтгах бусад баримт бичиг;
4.3.2. санал гаргагч, эсхүл түншлэл, түүний гишүүдийг төлөөлөх эрх олгосон этгээдийн итгэмжлэл;
4.3.3. түншлэлийн талуудын хамтран ажиллахаа илэрхийлсэн гэрээний хуулбар;
4.3.4. санал гаргагчдад өгөх зааварчилгааны ерөнхий шаардлагад дурдагдсан нөхцөл байдал өмнө нь үүсч байсан бол энэ тухайгаа комисст мэдэгдэж, холбогдох байгууллагын гаргасан шийдвэр, тухайн нөхцөл байдал арилсан тухай баримт, нотолгоог ирүүлнэ.
4.3.5. ерөнхий шаардлагыг Маягт 1-ийн дагуу хянана.
4.4. Санхүүгийн чадавхийн үнэлгээгээр санхүүгийн чадавхи болон уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх чадварыг үнэлнэ. Санхүүгийн чадавхийн үнэлгээг Маягт 2-ын дагуу хийнэ.
4.5. Техник, технологийн чадварын үнэлгээгээр уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах туршлага, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгсэл, технологийн чадвартай эсэхийг үнэлнэ. Техник, технологийн чадварын үнэлгээг Маягт 3-ын дагуу хийнэ.
4.6. Шалгуур үзүүлэлт, дэд үзүүлэлт тус бүрээр 10 хүртэл бүхэл оноо тавьж, авсан оноонуудыг жигнэн нэгтгэх замаар 100 онооноос авах дундаж оноог тооцож гаргана.
4.7. Санхүүгийн чадавхийн үнэлгээний нийт оноонд эзлэх жинг 20-50%, техник, технологийн чадварын үнэлгээний нийт оноонд эзлэх жинг 80-50% байх бөгөөд тухайн төслийн онцлогийг харгалзан нийт оноонд эзлэх жинг комисс тогтооно.
4.8. Санхүүгийн чадавхи болон техник, технологийн чадварын үнэлгээний нийлбэрээр 60 буюу түнээс дээш оноо авсан оролцогчийг урьдчилсан шалгаруулалтад тэнцсэнд тооцно.
4.9. Комисс нь 60 буюу түүнээс дээш оноо авсан, шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангаж байгаа оролцох санал гаргагчаар хязгаарлан оролцогчдын жагсаалт гаргана.
Хүснэгт 1. Онооны тайлбар
Тайлбар |
Оноо |
Шалгуурыг хангаагүй |
1-4 |
Зарим шаардагдах туршлага, чадавхи байгаа ч зайлшгүй хангах шалгуурт хүрээгүй |
5-6 |
Зайлшгүй хангасан байх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан |
7-8 |
Зайлшгүй хангасан байх шалгуур үзүүлэлтүүдээс давсан |
9-10 |
Хүснэгт 2. Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Шалгуур үзүүлэлтүүд |
Дэд үзүүлэлтүүд |
Жин (%) |
Санхүүгийн чадавхи |
Санхүүгийн чадавхи |
[ ] |
Шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх чадавхи |
[ ] |
|
Нийлбэр |
|
|
Техник, технологийн чадвар |
Зураг төслийн ажлын туршлага |
[ ] |
Барилгын ажлын туршлага |
[ ] |
|
Ашиглалтын үйл ажиллагааны туршлага |
[ ] |
|
Концессын төсөл хэрэгжүүлж байсан туршлага |
[ ] |
|
Санал гаргагчийн бүтэц, зохион байгуулалт |
[ ] |
|
Техник хэрэгсэл |
[ ] |
|
Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин |
[ ] |
|
Нийлбэр |
|
|
Бүгд |
100 |
Тав. Төслийн саналыг үнэлэх
5.1. Төслийн саналыг үнэлэх үнэлгээний дараалал:
5.1.1. төслийн саналыг үнэлэхдээ эхлээд техникийн саналыг үнэлж, зөвхөн техникийн саналд тэнцсэн оролцогчийн санхүүгийн саналыг үнэлнэ. Төслийн саналыг Маягт 4-ийн дагуу хянана.
5.1.2. техникийн болон санхүүгийн саналын үнэлгээний оноог жигнэн нэгтгэж төслийн саналын үнэлгээний оноог гаргана.
5.1.3. комиссын гишүүн тус бүрийн өгсөн оноог нарийн бичгийн дарга нэгтгэн дундажлан төслийн саналын үнэлгээний оноог гаргана.
5.1.4. комисс төслийн саналын үнэлгээний оноонд үндэслэн оролцогчдын дараалуулсан жагсаалт гаргана.
5.2. Техникийн саналын үнэлгээ нь техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны үнэлгээ, үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийн үнэлгээ, концессын гэрээний төслийн ерөнхий нөхцөлийн үнэлгээ, байгаль орчныг хамгаалах шаардлагын үнэлгээ зэргээс бүрдэнэ. Төслийн техникийн саналын үнэлгээг Маягт 5-ын дагуу хийнэ.
5.3. Санхүүгийн саналын үнэлгээ нь санхүүгийн загварын үнэлгээ, төслийн зардлын үнэлгээ, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүний хэлбэр, хэмжээний үнэлгээ, санхүүжилтийн төлөвлөгөөний үнэлгээ, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөний үнэлгээ зэргээс бүрдэнэ. Төслийн саналын санхүүгийн саналын үнэлгээг Маягт 6-гийн дагуу хийнэ.
5.4. Төслийн саналын үнэлгээний нийт оноонд техникийн саналын эзлэх жинг 30-80%, санхүүгийн саналын эзлэх жин 70-20% байх бөгөөд тухайн төслийн онцлогийг харгалзан нийт оноонд эзлэх жинг комисс тогтооно.
5.5. Техникийн саналын шалгуур үзүүлэлт тус бүрээр 10 хүртэл бүхэл оноо тавьж, авсан оноонуудыг жигнэн нэгтгэх замаар 100 онооноос авах дундаж оноог тооцож гаргана.
5.6. Техникийн саналын үнэлгээнд 60 буюу түүнээс дээш оноо авсан оролцогчийг тэнцсэнд тооцно.
5.7. Санхүүгийн саналын шалгуур үзүүлэлт тус бүрээр 10 хүртэл бүхэл оноо тавьж, авсан оноонуудыг жигнэн нэгтгэх замаар 100 онооноос авах дундаж оноог тооцож гаргана.
Хүснэгт 3. Онооны тайлбар
Тайлбар |
Оноо |
Шалгуурыг хангаагүй |
1-4 |
Зарим шаардагдах туршлага, чадавхи байгаа ч зайлшгүй хангах шалгуурт хүрээгүй |
5-6 |
Зайлшгүй хангасан байх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан |
7-8 |
Зайлшгүй хангасан байх шалгуур үзүүлэлтүүдээс давсан |
9-10 |
Хүснэгт 4[1]. Техникийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
Шалгуур үзүүлэлтүүд |
Жин (%) |
Техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны үнэлгээ: Оролцогчийн ирүүлсэн техникийн төлөвлөгөө, концессын гэрээний хавсралт болох зураг төсөл, техникийн үзүүлэлтүүд, барилгын ажлын төлөвлөгөө, шалгах, хүлээлгэн өгөх төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, шилжүүлэн өгөх төлөвлөгөө зэрэгт үндэслэн үнэлгээг хийнэ. |
[ ] |
Үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж: Оролцогчийн ирүүлсэн концессын гэрээний хавсралт болох ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, шилжүүлэн өгөх төлөвлөгөө зэрэгт үндэслэн үнэлгээг хийнэ. |
[ ] |
Концессын гэрээний төслийн ерөнхий нөхцөлийн үнэлгээ: Оролцогчийн ирүүлсэн төслийн гэрээнүүдийн төсөлд оруулсан өөрчлөлтийн тоймд үндэслэн үнэлгээг хийнэ. |
[ ] |
Байгаль орчныг хамгаалах шаардлага хангаж байгаа эсэх: Оролцогчийн ирүүлсэн концессын гэрээний хавсралт болох ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн үнэлгээ хийнэ. |
[ ] |
Нийт |
100% |
Хүснэгт 5[2]. Санхүүгийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
Шалгуур үзүүлэлтүүд |
Жин (%) |
Санхүүгийн загварын үнэлгээ: Оролцогчийн ирүүлсэн санхүүгийн загварт үндэслэн концессын гэрээний хугацаанд гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний үнэ, төлбөрийн тухайн үеийн нийт хэмжээ, тэдгээрийн өнөөгийн үнэ цэнийг харгалзан үзэж үнэлгээг хийнэ. |
[ ] |
Төслийн зардлын үнэлгээ: Оролцогчийн ирүүлсэн төслийн зардлын задаргаанд үндэслэн зураг төсөл, барилгын ажлын өртөг, урсгал зардал, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, өнөөгийн үнэ цэнийг харгалзан үзэж үнэлгээг хийнэ. |
[ ] |
Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, түүний хэлбэр, хэмжээ: Оролцогчийн ирүүлсэн концессын гэрээний төсөл, санхүүгийн загварт үндэслэн үнэлгээг хийнэ. |
[ ] |
Санхүүжилтийн төлөвлөгөө: Оролцогчийн ирүүлсэн санхүүжилтийн төлөвлөгөөнд үндэслэн үнэлгээ хийнэ. |
[ ] |
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө: Оролцогчийн ирүүлсэн бусад санхүүгийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийнэ. |
[ ] |
Нийт |
100% |
5.8. Өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах төслийн санал ирүүлсэн оролцогчийн төслийн саналыг үнэлэхдээ Концессын тухай хуулийн 18.6-д заасны дагуу уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан зааж давуу байдал олгоно.
5.9. Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих төслийн оролцох саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасан шаардлагын дагуу (Маягт 7) үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:
Шалгуур үзүүлэлт |
Оноо |
Монгол улсын аль нэг арилжааны банкинд дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож байгаа нийт хөрөнгө оруулалтын 1/4-ээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулах |
60 |
Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь (жилээр) |
40 |
Нийт |
100 |
/ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор нэмсэн/
5.10. Энэхүү журмын 5.9 дэх шалгуур үзүүлэлтүүдийг Маягт 8-ийн дагуу дор дурдсанаар үнэлнэ. Үүнд:
5.10.1. оролцох санал гаргагчаас санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэн байршуулсан хамгийн өндөр хувьд тухайн шалгуур үзүүлэлтэд заасан авбал зохих хамгийн дээд оноог, түүнээс бага дараагийн оролцох санал гаргагчийн байршуулсан хувьд өгөх оноог тооцохдоо түүний байршуулсан хувийг хамгийн өндөр хувь байршуулсан оролцох санал гаргагчийн хувьтай харьцуулсан харьцааг авбал зохих хамгийн дээд оноогоор үржүүлж; /ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор нэмсэн/
5.10.2. оролцох санал гаргагчаас санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн хамгийн урт хугацаанд тухайн шалгуур үзүүлэлтэд заасан авбал зохих хамгийн дээд оноог, дараагийн оролцох санал гаргагчийн эргэн төлөлтийн хуваарьт өгөх оноог тооцохдоо түүний эргэн төлөлтийн хугацааг хамгийн урт хугацааг санал болгосон оролцох санал гаргагчийн хугацаатай харьцуулсан харьцааг авбал зохих хамгийн дээд оноогоор үржүүлнэ. /ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор нэмсэн/
5.11. Энэхүү журмын 5.10.1, 5.10.2 дахь заалтуудын онооны нийлбэрээр Концессын тухай хуулийн 14.4-т заасны дагуу оролцогчдын дарааллуулсан жагсаалт гаргана. /ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор нэмсэн/
5.12. Барилгын ажлын өртөг болон хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийг оролцогчдын дарааллуулсан жагсаалтын дагуу Концессын тухай хуулийн 15.2.1 дэх заалтыг үндэслэн концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийж тодорхойлно. /ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор нэмсэн/
5.13. Концессын зүйлийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн төлбөрийг уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон бусад)-ээр төлж болох бөгөөд талууд хэлэлцээний явцад харилцан тохиролцсоны үндсэн дээр концессын гэрээнд тусгана. /ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор нэмсэн/
5.14. Барилгын ажлын чанар стандартыг сайжруулах зорилгоор концессын зүйлийн барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа болон зурагт нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ талаар концессын гэрээгээр тохиролцоно. /ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор нэмсэн/
5.15. Концессын тухай хуулийн 14.3.10 дахь заалтын дагуу оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагуудыг хангасан байх бөгөөд комисс нь Маягт 9-ийн дагуу хянана. Үүнд:
5.15.1. Монгол Улсын аль нэг арилжааны банкинд дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын 1/4-ээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулсан тухай нотлох баримт;
5.15.2. хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь (жилээр);
5.15.3. барилгын ажлыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа;
5.15.4. барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байх;
5.15.5. барилгын ажлын гүйцэтгэгчийн хувьд үндэсний аж ахуйн нэгжийн оролцоо, ажиллах хүчний хувь хэмжээ 1/3-ээс доошгүй байх;
5.15.6. барилгын ажил гүйцэтгэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ (тоног төхөөрөмж, боловсон хүчний мэдээллийн хамт);
5.15.7. хяналтын зөвлөх үйлчилгээний зардлыг тооцсон байх;
5.15.8. Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх. /ЗГ-ын 2014-4-19-ний 131-р тогтоолоор 5.15 дахь хэсгийг нэмсэн/
Зургаа. Хэлэлцээ хийх
6.1. Комисс дараалуулсан жагсаалтын дагуу эхний оролцогчтой концессын болон холбогдох бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.
6.2. Комисс тухайн оролцогчтой хэлэлцээ хийх хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг урьдчилан тохиролцоно.
6.3. Урьдчилан тохиролцсон жагсаалтад ороогүй аливаа асуудлын талаар хэлэлцээ хийхгүй бөгөөд хэлэлцээний явцад тохиролцсон зүйлсийг эргэн авч үзэхгүй.
6.4. Комисс гэрээний нөхцөл дээр тохиролцохгүй бол хэлэлцээг дуусгалгүйгээр орхиж дараагийн оролцогчтой хэлэлцээ хийх эрхтэй. Энэ тохиолдолд тухайн оролцогчтой тохиролцсон гэрээний нөхцөл нь өмнөх хэлэлцээ хийсэн оролцогчийн санал болгосон нөхцөлөөс илүү сайн байх зарчим баримтлана.
6.5. Комиссын нарийн бичгийн дарга хэлэлцээний үед тэмдэглэл хөтлөнө.
Долоо. Оролцох саналын үнэлгээний маягтууд
Маягт 1. Ерөнхий шаардлагыг хянах
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
№ |
Оролцох санал гаргагчийн нэр |
Оролцох саналын иж бүрдэл бүрэн эсэх |
Зааварчилгааны дагуу бэлтгэгдсэн эсэх |
Ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэх |
Шаардлага хангасан/ Шаардлага хангаагүй |
1 |
Оролцох санал гаргагч “А” |
|
|
|
|
2 |
Оролцох санал гаргагч “Б” |
|
|
|
|
3 |
Оролцох санал гаргагч “В” |
|
|
|
|
Комиссын гишүүн |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
Маягт 2. Санхүүгийн чадавхийн үнэлгээ
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
Санхүүгийн чадавхи |
Оролцох санал гаргагч “А” |
Оролцох санал гаргагч “Б” |
Оролцох санал гаргагч “В” |
||||
Шалгуур үзүүлэлт |
Жин |
Оноо |
Үнэлгээ |
Оноо |
Үнэлгээ |
Оноо |
Үнэлгээ |
Санхүүгийн чадавхи |
[ ] |
|
|
|
|
|
|
Санхүүжилт бүрдүүлэх чадвар |
[ ] |
|
|
|
|
|
|
Санхүүгийн чадавхийн нийлбэр оноо |
|
|
|
|
|
|
|
Комиссын гишүүн/Дарга/Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
|
|
|
Маягт 3. Техник, технологийн чадварын үнэлгээ
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
Техник, технологийн чадвар |
Оролцох санал гаргагч “А” |
Оролцох санал гаргагч “Б” |
Оролцох санал гаргагч “В” |
||||
Шалгуур үзүүлэлт |
Жин |
Оноо |
Үнэлгээ |
Оноо |
Үнэлгээ |
Оноо |
Үнэлгээ |
Зураг төслийн ажлын туршлага |
[ ] |
|
|
|
|
|
|
Барилгын ажлын туршлага |
[ ] |
|
|
|
|
|
|
Ашиглалтын үйл ажиллагааны туршлага |
[ ] |
|
|
|
|
|
|
Оролцох санал гаргагчийн бүтэц, зохион байгуулалт |
[ ] |
|
|
|
|
|
|
Техник хэрэгсэл |
[ ] |
|
|
|
|
|
|
Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин |
[ ] |
|
|
|
|
|
|
Техник, технологийн чадвар нийлбэр оноо |
|
|
|
|
|
|
|
Комиссын гишүүн/Дарга/Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
|
|
|
10
Найм. Төслийн саналын үнэлгээний маягтууд
Маягт 4. Төслийн саналыг хянах
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
Оролцогчийн нэр |
Зааварчилгааны дагуу бэлтгэгдсэн эсэх |
Төслийн саналын иж бүрдэл бүрэн эсэх |
Төслийн саналын мэдүүлэг шаардлага хангаж байгаа эсэх |
Төслийн саналын баталгаа шаардлага хангаж байгаа эсэх |
Шаардлага хангасан/ Шаардлага хангаагүй |
Оролцогч “А” |
|
|
|
|
|
Комиссын гишүүн/Дарга/ Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
11
Маягт 5. Техникийн саналыг үнэлэх
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
Техникийн санал: [60%] |
Оролцогч “А” |
||
Шалгуур үзүүлэлт |
Жин |
Оноо |
Үнэлгээ |
Техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны үнэлгээ
|
[ ] |
|
|
Үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж |
[ ] |
|
|
Концессын гэрээний төслийн ерөнхий нөхцөлийн үнэлгээ
|
[ ] |
|
|
Байгал орчныг хамгаалах шаардлага хангаж байгаа эсэх
|
[ ] |
|
|
Техникийн саналын нийлбэр оноо |
|
|
Комиссын гишүүн/Дарга/ Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
|
|
|
Маягт 6. Санхүүгийн саналыг үнэлэх
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
Санхүүгийн санал: [40%] |
Оролцогч “А” |
||
Шалгуур үзүүлэлт |
Жин |
Оноо |
Үнэлгээ |
Санхүүгийн загварын үнэлгээ |
[ ] |
|
|
Төслийн зардлын үнэлгээ |
[ ] |
|
|
Санхүүжилтийн төлөвлөгөө |
[ ] |
|
|
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө
|
[ ] |
|
|
Санхүүгийн саналын нийлбэр оноо |
|
|
Комиссын гишүүн/Дарга/ Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
|
|
|
Маягт 7. Оролцох саналыг үнэлэх /ЗГ-ын 2014 оны 131-р тогтоолоор нэмсэн/
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
Шалгуур үзүүлэлт |
Үнэлгээ Хангасан/Хангаагүй |
|
Оролцох санал гаргагч “А” |
Оролцох санал гаргагч “Б” |
|
Санхүүгийн чадавхи |
|
|
Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлага |
|
|
Ерөнхий шаардлага |
|
|
Комиссын гишүүн (Дарга) Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
Маягт 8. Санхүүгийн саналыг үнэлэх /ЗГ-ын 2014 оны 131-р тогтоолоор нэмсэн/
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо, цаг:
|
Оролцогч “А” |
Оролцогч “Б” |
|
Шалгуур үзүүлэлт |
Оноо |
Үнэлгээ |
Үнэлгээ |
Монгол улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрх дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулах |
60 |
|
|
Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь /жилээр/ |
40 |
|
|
Комиссын гишүүн (Дарга) Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
Маягт 9 /ЗГ-ын 2014 оны 131-р тогтоолоор нэмсэн/
ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫН ҮНЭЛГЭЭ
Төслийн нэр:
Төслийн дугаар:
Огноо,цаг:
Оролцогчийн нэр |
15.1 (Хангасан эсэх) |
15.2 (Хангасан эсэх) |
15.3 (Хангасан эсэх) |
15.4 (Хангасан эсэх) |
15.5 (Хангасан эсэх) |
15.6 (Хангасан эсэх) |
15.7 (Хангасан эсэх) |
15.8 (Хангасан эсэх) |
А |
|
|
|
|
|
|
|
|
Б |
|
|
|
|
|
|
|
|
Комиссын гишүүн (Дарга) Нарийн бичиг |
Нэр |
Гарын үсэг |
Дарга |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Гишүүн |
|
|
Нарийн бичиг |
|
|
1Техникийн санал үнэлэх шалгуур үзүүлэлтүүдэд Концессын тухай хуулийн 14.3.10-т заасны дагуу шаардлагатай гэж үзсэн бусад шалгуур үзүүлэлтийг нэмж болно.
2 Санхүүгийн санал үнэлэх шалгуур үзүүлэлтүүдэд Концессын тухай хуулийн 14.3.10-т заасны дагуу шаардлагатай гэж үзсэн бусад шалгуур үзүүлэлтийг нэмж болно.
Текст томруулах
A
A
A