- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 3
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2001 онд бэлтгэсэн уриншийн талбайд тариалалт хийх бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
2. Аж ахуйн нэгжүүдийн бие даан үйлдвэрлэл явуулж тогтвортой ургац авах боломжийг бүрдүүлэхийн тулд 2002 онд "Уринш" төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3. Төв аймгийн газар тариалангийн салбарыг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөлд хамруулах, ялангуяа усалгаатай тариаланг хөгжүүлэх, ашиглалтын зардал хямдтай услалтын системийг сэргээн засарлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Төв аймгийн Засаг дарга М.Мэндбилэг нарт даалгасугай.
4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хураан авсан ургац, өрхийн аж ахуйн газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээг статистик мэдээнд хамруулах талаар 2002 оноос эхлэн бодлого гарган ажиллахыг Үндэсний статистикийн газар /Ч.ДАВААСҮРЭН/-т зөвлөж, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5. Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалд хамруулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
